Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01538

 

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2020/01538

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 21-529 тоот хаягт оршин суух, Тарвагатай овогт Д-н Б /РД: УУ-/-ын нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 21-529 тоот хаягт оршин суух, Хуягт овогт С-н М /РД: УА-/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 12 дугаар байрны 8 дугаар орц, 00 тоот хаягт оршин байх, Ш 12 СӨХ /РД: / -нд холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,960,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж-ы шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Д.Б, С.М бид нар Ш 12 СӨХ-д ажиллаж байсан бөгөөд гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаар тушаалаар бид нарыг орцны жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Бид үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж шүүхэд хандсанаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулсан, уг магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Шүүхийн дээрх шийдвэрүүдээр нэхэмжлэгч Д.Б, С.М нарыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,391,620 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг үл биелүүлэн нэхэмжлэгч биднийг хохироож байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хуралдаж энэ өдрийг хүртэлх хугацааны цалинг тооцож олгох нь зүйтэй гэж үзсэн, үүнээс хойш буюу 2019 оны 4-12 дугаар сарын цалинг бид 1 сарыг нь 340,000 тооцож 2,720,000 төгрөг, 2020 оны 1-3 дугаар сарын цалинг 1 сарыг нь 420,000 төгрөгөөр тооцож 1,260,000 төгрөг, нийт 7,960,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч тус бүрт 3,980,000 төгрөгийг олгуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ш 12 сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан хариу тайлбарт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б-н шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Д.Б, С.М нар нь Ш 12 СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаар тушаалаар нэхэмжлэгч нарыг орцны жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Тэд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж шүүхэд хандсанаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалаар нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн, уг магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн тогтоолын дагуу хариуцагч нь нэхэмжлэгч нарыг ажилд нь эгүүлэн авсан болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д Ажилтны цалин хөлсийг хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно хэмээн заасан байдаг. Д.Б, С.М нар нь ажилд эгүүлэн томилсон тушаалаа авсан атлаа ирж ажлаа хийхгүй байгаа тул цалин олгох боломжгүй. Нэхэмжлэгч нар нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорыг гаргуулахаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд гомдол гаргаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б, С.М нар нь хариуцагч Ш 12 сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинд 7,960,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч тус бүрт 3,980,000 төгрөг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Ш 12 сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй ... шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч нар өөрсдөө ирж ажлаа хийхгүй байгаа гэж маргажээ.  

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:

 

Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Д.Б, С.М нар нь Ш 12 СӨХ-ны гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дугаар тушаалаар орцны жижүүрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тэд үндэслэлгүйгээр ажлаас халагдсан гэж үзэж шүүхэд хандсан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/00200 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалаар нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн, уг магадлалыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 001/ХТ2020/00053 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн, шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол хүчин төгөлдөр болжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацаа, цалинг тооцохдоо нэхэмжлэгч нарт сард 320,000 төгрөгийн цалин олгодог болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч нарыг ажлаас чөлөөлсөн өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс магадлал гарсан өдөр буюу 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар тооцжээ. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын шатны шүүхийн тогтоолоор хэвээр үлдээсэн ба магадлал гарсан 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Ш 12 сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын тушаалаар нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд нь авчээ. Нэхэмжлэгч нар нь дээрх ажилгүй байсан хугацааныхаа цалинг нэхэмжлэх эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэжээ.

 

Харин нэхэмжлэгч нарын 2019 оны 4 дүгээр сарын 12 дугаар сарыг хүртэлх хугацааны 1 сарын цалинг давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанаар 320,000 төгрөгөөр тооцож 8 сарын цалинд 2,560,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 3 дугаар сарыг хүртэл хугацааны 1 сарын цалинг хариуцагч Ш 12 сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 6, 7 дугаартай тушаалд дурдсанаар 420,000 төгрөгөөр тооцож 3 сарын цалинд 1,260,000 төгрөгийг, хариуцагч Ш 12 сууц өмчлөгчдийн холбооноос 7,640,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д 3,820,000 төгрөг, нэхэмжлэгч С.М-д 3,820,000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасны баримтлан хариуцагч Ш 12 сууц өмчлөгчдийн холбооноос 7,640,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д 3,820,000 төгрөг, нэхэмжлэгч С.М-д 3,820,000 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 320,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 142,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР