Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/03936

 

 

 

 

 2020          11           10                                     101/ШШ2020/03936

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш.Ү-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М С” ХХК холбогдох

******* дүүргийн 11 дүгээр хороо,М Т  хотхоны ******* байрны 000 тоот-од орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, *******-21, 22 тоот авто зогсоолын төлбөрт 316,863,000 төгрөг төлсөн болохыг тогтоох, улсын комисс ашиглалтад оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182,608,149.9 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч М.Ариунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, өмгөөлөгч Д.Жанчивдорж, нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Ү- миний бие “М С” ХХК-тай харилцан тохиролцож  2013.11.12-ны өдөр №*******-24 тоот Захиалгаар орон сууц угсралтын ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 343  дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу байгуулсан билээ. Тус гэрээгээр  гүйцэтгэгч нь ******* дүүргийн  11 дүгээр хороо, *******гийн ам, М Т  хотхоны  орон сууцны ******* байрны 000 тоот-од орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, *******-21, 22 тоот авто зогсоолын хамт барьж ашиглалтад оруулж, доголдолгүй хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээгээр хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр харилцан тохиролцсон. Орон сууц болон авто зогсоолын нийт үнийн дүнд 491,312,000 төгрөг болсон бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан төлбөр төлөх нөхцөлийн дагуу Ш.Ү- миний бие урьдчилгаа болон нийт 316,863,000 төгрөгийг гүйцэтгэгч “М С” ХХК-ийн хүлээн зөвшөөрснөөр “У С” ХХК-ийн захирал Б.Г- гэх хэдий ч гүйцэтгэгч “М С” ХХК нь орон сууцыг барьж доголдолгүй хөрөнгө хүлээлгэн өгөх үндсэн үүргийг биелүүлэхгүй өдийг хүрээд байна. Тодруулбал: “У С” ХХК-ийн захирал Б.Г- нь “М С” ХХК-иас захиалгаар чулуу хийц бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу авлагатай байсан бөгөөд Ш.Ү- миний бие гэрээний урьдчилгаанд төлөх төлбөрөө “М С” ХХК-ийн зөвшөөрснөөр Б.Г-од шилжүүлсэн.

Өөрөөр хэлбэл миний байрны урьдчилгаанд төлсөн төлбөрийн “У С” ХХК төлбөртөө суутган авсан. Ш.Ү- миний бие дээрх 316,863,000 төгрөгийг дараах байдлаар төлөөд байна. 1.2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 103,900,000 төгрөгийг Б.Г-од бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэн бэлнээр, 2. 2013 оны 11 дүгээр сарын  20-ны өдөр Lexus 570 маркийн ******* арлын дугаартай 00-00 УНП- улсын дугаартай автомашиныг 115,000 ам.доллараар буюу тухайн өдрийн ханш болох 1753 төгрөгөөр бодож нийт 201,595,000 төгрөгөөр тооцож Худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг Б.Г-од шилжүүлсэн. 3. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11,368,000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн болно. Дээрх байдлаар Ш.Ү- миний бие 316,863,000 төгрөгийг төлсөн буюу үүргийн гүйцэтгэлийн 64.5 хувийг хангасан байна. Хэрэв гэрээний нөгөө тал барилгын ажлыг удаашруулаагүй тохирсон хугацаандаа барилгыг барьж хүлээлгэн өгсөн бол нэхэмжлэгч миний зүгээс бүх төлбөрийг төлж үүргийн гүйцэтгэлээ хангахад ямар ч асуудалгүй байсан. Гэтэл хариуцагчийн ажил удааширч, тодорхой шалтгаангүйгээр үүргээ гүйцэтгэхгүй байсан учир төлбөр төлөлтийг зогсоосон. Иймд тус байрыг улсын комисс хүлээн авсны дараагаар хариуцагч “М С” ХХК өөр хүнд худалдвал би урьдчилгаа төлбөрт төлсөн 316,863,000 төгрөгөөр хохирох эрсдэлтэй тул Улсын комисс барилгыг хүлээн авсны дараагаар намайг өмчлөгчөөр тогтоохыг даалгаж өгнө үү.

Мөн түүнчлэн “Захиалгаар орон сууцны ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу 6 дугаар зүйлийн 6.2 орон сууцны барилгыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд захиалагчийн гүйцэтгэсэн үүргийн мөнгөн дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр талууд харилцан тохиролцсон.Үүний дагуу “М С” ХХК-ийн алданги бодож үзэхэд 182,032,793,9 төгрөг/ Захиалагчийн төлсөн 316,863,000 төгрөгөөс 0.03 хувийг бодоход 1 өдрийн алданги 95,058,9 төгрөг 2014.10.12-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх 1921 өдөр =182.608.146,9/ төгрөг болж байна.Гүйцэтгэгч “М С” ХХК нь хамгийн эцсийн байдлаар 2014 оны  12 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны түлхүүрийг гардуулж үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж өгөх үүрэгтэй байсан хэдий ч одоог хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул залилуулсан байж болзошгүй гэж үзэж 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст энэ асуудлыг шалгуулахаар өргөдөл гаргасан ба өргөдлийг хүлээн авч, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгуулахаар өргөдөл гаргасан боловч Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоолоор “М С” ХХК болон Б.Г-ын үйлдэл нь “залилах” гэмт хэргийн шинжгүй харин иргэний журмаар шүүхээр шийдвэрлүүлэх маргаан байна гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай шийдвэрийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Иймд 491,312,00 төгрөгийн үнэ бүхий ******* дүүрэг ,11 дүгээр хороо, *******гийн  ам хаягт орших “М Т ” орон сууцны хотхоны ******* байрны 000 тоот- , 183.88 мкв бүхий 4 өрөө орон сууц, *******-21, 22 тоот авто зогсоолын хамт төлбөрт 316,863,00 төгрөгийг төлсөн болохыг тогтоон улсын комисс ашиглалтад оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182.608.149.9 төгрөг гаргуулж иргэн Ш,Үнэнбат миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М С” ХХК болон Ш.Ү- нар нь 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ”М С” ХХК нь ******* дүүргийн 11 дүгээр хорооны *******гийн аманд байрлах ******* байр 000 тоот- байр, авто зогсоолыг захиалагчийн хөрөнгөөр барих, захиалагч Ш.Ү- нь нийт дүн болох 491,312,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон байгаа. Ш.Ү- нийт төлбөр 491,312,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулахаар гэрээнд заасан. Тус гэрээний 2.4-т захиалагч нь энэ гэрээг хүчин төгөлдөр болсноос хойш хуанли нэг хоногийн дотор урьдчилгаа төлбөрийг төлж барагдуулна гэж заасан. Нэхэмжлэгч нь 103,900,000 төгрөгийг төлснөөс хойш үлдэгдэл 387,412,000 төгрөгийг огт төлөөгүй.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 316,863,000 төгрөгийг дараах байдлаар төлөөд байна гээд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Лексус 570 машиныг тухайн өдрийн ханш 1,753 төгрөгөөр тооцоод нийт 201,595,000 төгрөгөөр тооцож, Худалдах, худалдан авах гэрээ байгуулан “М С” ХХК-д биш Б.Г-од шилжүүлсэн гэдэг. Б.Г-той нэхэмжлэгч нь иргэд хоорондын авто машин Худалдах, худалдан авах гэрээ байгуулаад шилжүүлсэн байдаг.

Энэ талаар “М С” ХХК нь авто машинаа шилжүүлж өг гэж тохиролцож, түүнд эрх олгосон зүйл байхгүй. 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11,330,000 төгрөгийг бэлнээр төлсөн байдаг. Шүүхэд гаргаж өгсөн баримт нь гараар бичсэн тэмдэглэл байдаг. Хэнд юуг, яаж өгсөн нь тодорхойгүй баримт байдаг. Энэ талаар гэрээний дагуу төлбөрт тооцож хасахаар тохиролцсон зүйл байхгүй. “У С” ХХК ХХК-ийн захирал Б.Г- нь хариуцагч компаниас авах авлагатай байсан. Өрөндөө суутгаж авсан гэх зүйлийг яриад байдаг. Хавтаст хэргийн 126-127 талд авагдсан ”М С” ХХК болон “У С” ХХК-иудын төлбөр тооцоо нийлсэн акт дээр хоёр компанийн хооронд 9,000,000 гаруй төгрөгийн үлдэгдэлтэй байсан. “М С” ХХК нь “У С” ХХК-д 201,000,000 төгрөгийн үнэтэй машин шилжүүлэх үндэслэл байгаагүй. Алдангийн тухайд гэрээний 6.2-т захиалагчийн гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнгийн 0,3 хувь алданги төлөх заасан. Үүний дагуу алдангийг шаардаж байна гээд байна. Нэхэмжлэгч анх гэрээнд зааснаар хөнгөлттэй үнээр гэрээ байгуулсан. Гэрээний 6.3-т зааснаар хөнгөлттэй үнээр гэрээ байгуулсан тохиолдолд алданги шаардах эрхгүй гэж алданги шаардах эрхээсээ татгалзсан байна. Энэ зохицуулалтын дагуу “М С” ХХК нь алданги шаардах эрхгүй. Гэрээний харилцааг харахаар захиалагчийн хөрөнгөөр барилгыг барихаар тохирсон. Нэхэмжлэгч өнөөдөр хүртэл байрны үлдсэн мөнгөө өгөөгүй тул бид байрыг ашиглалтад оруулж чадахгүй байна. Өөрсдөө мөнгөө өгөөгүй байж, та нар байраа ашиглалтад оруулаагүй гээд шаардаад байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Ү- нь хариуцагч “М С” ХХК-д холбогдуулан ******* дүүргийн 11 дүгээр хороо, М Т  хотхоны ******* байрны 000 тоот-од орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, *******-21, 22 тоот авто зогсоолын төлбөрт 316,863,000 төгрөг төлсөн болохыг тогтоох, улсын комисс ашиглалтад оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах, ажил гүйцэтгэх гэрээний үр дүнг хугацаандаа хүлээлгэн өгөөгүйгээс үүссэн алданги 182,608,149.9 мөнгө гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч “М С” ХХК нь орон сууц захиалгын гэрээний үүрэгт захиалагчийг 103,900,000 төгрөгийг төлснийг хүлээн зөвшөөрч, бусад шаардлагыг хүлээг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. М Т  хотхоны ******* байрны 000 тоот-од орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, *******-21, 22 тоот авто зогсоолын төлбөрт 316,863,000 төгрөг төлсөн болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №*******/24 тоот “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-гээр ******* дүүргийн 11 дүгээр хороо, *******гийн ам, М Т  хотхоны ******* байрны 000 тоот- хаягт байрлах, 183.88 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ийн үнийг 2,400,000 төгрөгт тооцон нийт 491,312,0000 төгрөгөөр, ******* байрын зоорийн давхрын №21, 22 тоот авто зогсоолыг 50,000,000 төгрөгт тооцон худалдан авахаар тохиролцжээ. /хх-ийн 7-10 дугаар талууд/

Дээрх гэрээгээр худалдан авагч гэрээнд заасан үнийг төлөх, гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд орон сууц авто зогсоолын ашиглалтад оруулан хүлээлгэн өгөх үүргийг хүлээж, орон сууцны урьдчилгаа төлбөрт Ш.Ү-  2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 103,900,000 төгрөгийг төлсөн, хариуцагч дээрх мөнгийг хүлээн авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, зохигчид энэ талаар маргаагүй./хх-ийн 11 дүгээр тал/ 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт “Ш.Ү- карказ боссон байшинд захиалга өгсөн” тайлбараас дүгнэхэд хариуцагч дутуу баригдсан орон сууцыг санал болгож, нэхэмжлэгч тохиролцсон үнийн урьдчилгаа төлбөр төлсөн зэргээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсэж, гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.

Нэхэмжлэгч Ш.Ү№ Lexus 570 маркийн ******* арлын дугаартай 00-00 УНП- улсын дугаартай автомашиныг 115,000 ам.доллараар буюу тухайн өдрийн ханш  болох 1753 төгрөгт бодон нийт 201,595,000 төгрөгөөр тооцож, Худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмчлөх эрхийг Б.Г-од шилжүүлсэн, 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 3 машины 11,368,000 төгрөгийг тээврийн хөлсөнд хариуцагч “М С” ХХК-ийн захирал Д.Б-ын зөвшөөрлөөр шилжүүлсэн гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нь Худалдах, худалдан авах гэрээгээр Ш.Ү-аас Lexus 570 маркийн 00-00 УНП- улсын дугаартай автомашиныг 201,595,000 төгрөгт тооцон Б.Г-од, тээврийн зардалд 11,368,000 төгрөгийг “У С”” ХХК-д шилжүүлжээ./хх-ийн 12-14 дүгээр тал/

Нэхэмжлэгч авто машины төлбөр 201,595,000 төгрөг, тээврийн зардал 11,368,000 төгрөг нийт 212,963,000 төгрөгийг хариуцагч “М С” ХХК-ийн захирал Д.Б-ын зөвшөөрлөөр төлсөн гэж маргах боловч хариуцагч уг авто машиныг хүлээж авсан, машины үнэ, тээврийн зардлыг гэрээний төлбөрт тооцсон нь баримтаар тогтоогдохгүй, Д.Б- зөвшөөрсөн гэх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь өөрийн тайлбар, татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй, нэхэмжлэгчийн тайлбар няцаагдсан гэж үзэв.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ.”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” заасан.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “орон сууцны төлбөр хийх хуваарийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаанд хувааж төлөхөөр”, 2.6-д “Захиалагч нь орон сууцны төлбөрийг гүйцэтгэгчээс авсан мэдээллийн дагуу “М С” ХХК-ийн Улаанбаатар хотын банкан дахь төгрөгийг 26000000  дансанд тушаана” гэж тохирчээ.

Хариуцагч “М С” ХХК нь орон сууцын захиалгын урьдчилгаа төлбөрт Ш.Ү-аас 103,900,000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, маргааны зүйл болох 387,412,000 төгрөгийг төлөөгүй болох нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарны 07-ны өдрийн 260 тоот Прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоол, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 821 тоот “Гомдлын хариу” албан тоот,  гэрч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдсон гэж үзэв. /хх-ийн16-17, 118-119, 127 дугаар тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Г-ын өгсөн мэдүүлэг нь  хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байх тул үнэлэх боломжгүйг дурдав.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2 дахь талд хар өнгийн балаар “төлсөн“ гэж хариуцагчийн нягтлан бодогч бичсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлах боловч тухайн бичиглэлд “М С” ХХК-ийн тэмдэг дарагдаагүй, хэзээ, хаана, хэн бичсэн эсэх нь тодорхойгүй тул  баримтаар үнэлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч Ш.Ү-ыг “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, М Т  хотхоны ******* байрны 000 тоот-од орших 183.88 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, *******-21, 22 тоот авто зогсоолын төлбөрт 103,900,000 төгрөгийг хариуцагч “М С” ХХК-д төлсөн гэж дүгнэв.

2.Улсын комисс ашиглалтад оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд:

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэхүү гэрээний 2.2-д заасан орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлж, түлхүүр хүлээн авсны дараа орон сууц Захиалагчийн өмчлөлд бүрэн шилжих бөгөөд уг орон сууц захиалагчийн нэр дээр бүртгэгдэж гэрчилгээ гарснаар захиалагчийн орон сууц өмчлөх эрх баталгаажна.”, 5 дугаар зүйлийн 5.2-т “Орон сууцны захиалгын төлбөрийг бүрэн төлсөн захиалагчид гүйцэтгэгч нь түлхүүр хүлээлгэн өгнө. Төлбөрийн үлдэгдэлтэй захиалагчид ашиглалтад орсон орон сууцны түлхүүрийг гардуулахгүй” 5.3-т   гэж тохирсон байна.

Иргэний хуулийн Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ.”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” заасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч тал “орон сууц 95 хувийн гүйцэтгэлтэй, гэрээ цуцлагдаагүй, нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрөө төлөөд гэрээний зүйлийг хүлээн авахад татгалзах зүйлгүй”, “нэхэмжлэгч тал орон сууц ашиглалтад орохоор үлдэгдэл төлбөрийг төлнө” гэх тайлбараас үзэхэд зохигчид хэн аль  гэрээнд зааснаар хугацаанд  шударгаар биелүүлэх үүргээ гүйцэтгээгүй байна.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ.” гэж заасны дагуу Ш.Ү- “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 4.1, 5.2-т заасны дагуу орон сууц, авто зогсоолын үлдэгдэл төлбөр 387,412,000 төгрөгийг төлснөөр “М С” ХХК-иас өмчлөх эрхийг шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн Улсын комисс ашиглалтад оруулсны дараа үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулснаар нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Алданги182,608,146.9 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Зохигчдын хороонд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т “Гэрээний 5.4-д заасны дагуу орон сууц хүлээлгэн өгөх хугацаа шинээр тогтоогдсоны дараа, орон сууц хүлээлгэн өгөх хугацаа дахин 3 дахь удаагаа хойшилсон тохиолдолд /энэхүү гэрээний 5.4-т заасан шалтгаанаар хойшилсон бол энэ заалт хамаарахгүй/ гүйцэтгэгч тал хугацаа хэтэрсэн хоног тутам  захиалагчийн гүйцэтгэсэн үүргийн мөнгөн дүнгийн 0.03/тэг зууны гурван/ хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө.” гэж тохирсон байна.  

“Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г гэрээг талууд 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байгуулж, гэрээний үүрэгт нэхэмжлэгч 103,9000,000 төгрөгийг төлсөнг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй.

Уг гэрээний 5.3-т “Түлхүүр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байгаа өдөр 2013 оны ....р сарын .... ны өдөр” гэж орон сууцыг худалдан авагчид  хүлээлгэн өгөх хугацаа бичигдээгүй хэдий ч гэрээний 2.2-т зааснаар үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэгч 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төлснөөр хариуцагч орон сууц, авто зогсоолыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх сүүлийн хугацаа  гэж үзэхээр байна.

Хариуцагч тал шүүхийн хэлэлцүүлэгт “2013 оны *******д байрлах орон сууцны захиалга 2,800,000 төгрөг байсан. Бид гэрээнд зааснаар хөнгөлттэй нөхцөлөөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Гэрээний 6.3.-т заасны дагуу алдангаас чөлөөлөгдөх үндэслэлтэй” гэж маргасан атал энэ талаар баримтаар нотлоогүй болно.

“Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.4-т “Гүйцэтгэгчээс үл хамаарах, түүний урьдчилан мэдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай дараах тохиолдлын улмаас орон сууцыг бүхэлд нь болон зарим хэсгийг хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдох тохиолдолд гүйцэтгэгч энэ тухай захиалагчид мэдэгдэж, орон сууц хүлээлгэн өгөх өдрөө шинээр тогтох бөгөөд захиалагч энэ хугацааг хүлээн зөвшөөрнө. Энэ тохиолдолд гүйцэтгэгч хугацаа хэтрүүлсний алданги төлөхгүй” гэж тохирчээ.

Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас орон сууц хүлээлгэн өгөх хугацаа хойшлогдсон талаар захиалагчид мэдэгдсэн, тэрээр зөвшөөрсөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул алдангиас чөлөөлөгдөх үндэслэлгүй.

Хариуцагч нэхэмжлэгчээс орон сууцны урьдчилгаа төлбөрт 2013 оны 11 дүгээр сарын 12-ны 103,900,000 төгрөг хүлээн авсан, 2020 оны 11 дүгээр сарын байдлаар орон сууц 95 хувийн гүйцэтгэлтэй ашиглалтад ороогүй талаар маргаагүй байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу нэхэмжлэгчид алданги төлөх үүрэгтэй тул “М С” ХХК-иас “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 51,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,527,560 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариулагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 417,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Ү- орон сууц авто зогсоол худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 103,900,000 төгрөгийг төлсөн болохыг тогтоож, хариуцагч “М С” ХХК-иас 51,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,527,560 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамж болох 417,700  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ