Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/03502

 

 

 

 

 

                        2020         10          09

    101/ШШ2020/03502

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

    Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул-Алтай хотхон, өөрийн байранд байрлах, Х-А СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул-Алтай хотхон, 100Б байр, ******* хаягт байрлах, С-Э ХХК-д холбогдох,

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 6,712,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч “Х-А” СӨХ нь Монгол Улсын “Сууц өмчлөгчдийн хорооны эрх зүйн байдлын тухай хууль, нийтийн зориулалттай орон сууц, барилга өмчлөх эрхийн тухай хууль, “Иргэний хууль”-д зааснаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах “Х-А” хотхоны сууц өмчлөгчдийн  хорооны үйл ажиллагааг хариуцдаг. “С-э” ХХК нь Харуул-Алтай хотхоны******* дугаар байр *******од орон сууцны контор,******* дугаар байр 82 тоотод билъяард, теннисний үйл ажиллагаа явуулдаг юм. Сод-Эгшиг ХХК нь сууц өмчлөгдийн хорооны төлбөрийг холбогдох журмын дагуу төлөлгүй дараах  нөхцөл байдалтай байна. Үүнд:

 

       

 

100Б Байр-*******

 

Төлөх хугацаа

Нэхэмжилсэн

Төлөх

 

1

2017 оны 05 дугаар сар

76,050

76,050

 

2

2017 оны 06 дугаар сар

76,050

76,050

 

3

2017 оны 07 дугаар сар

76,050

76,050

 

4

2017 оны 08 дугаар сар

76,050

76,050

 

5

2017 оны 09 дүгээр сар

76,050

76,050

 

6

2017 оны 10 дугаар сар

76,050

76,050

 

7

2017 оны 11 дүгээр сар

76,050

76,050

 

8

2017 оны 12 дугаар сар

76,050

76,050

 

9

2018 оны 01 дүгээр сар

123,450

123,450

 

10

2018 оны 02 дугаар сар

123,450

123,450

 

11

2018 оны 03 дугаар сар

123,450

123,450

 

12

2018 оны 04 дүгээр сар

123,450

123,450

 

13

2018 оны 05 дугаар сар

135,450

135,450

 

14

2018 оны 06 дугаар сар

135,450

135,450

 

15

2018 оны 07 дугаар зар

121,150

121,150

 

16

2018 оны 08 дугаар сар

125,100

125,100

 

17

2018 оны 09 дүгээр сар

125,100

125,100

 

18

2018 оны 10 дугаар сар

125,100

125,100

 

19

2018 оны 11 дугаар сар

125,100

125,100

 

нийт 3.996.250

 
         
 

 

100А Байр-82 тоот

 

 

Төлөх хугацаа

Нэхэмжилсэн

Төлөх

 

1

2017 оны 05 дугаар сар

76,050

76,050

 

2

2017 оны 06 дугаар сар

76,050

76,050

 

3

2017 оны 07 дугаар сар

76,050

76,050

 

4

2017 оны 08 дугаар сар

76,050

76,050

 

5

2017 оны 09 дүгээр сар

76,050

76,050

 

6

2017 оны 10 дугаар сар

76,050

76,050

 

7

2017 оны 11 дүгээр сар

76,050

76,050

 

8

2017 оны 12 дугаар сар

76,050

76,050

 

9

2018 оны 01 дүгээр сар

76,050

76,050

 

10

2018 оны 02 дугаар сар

76,050

76,050

 

11

2018 оны 03 дугаар сар

76,050

76,050

 

12

2018 оны 04 дүгээр сар

76,050

76,050

 

13

2018 оны 05 дугаар сар

88,050

88,050

 

14

2018 оны 06 дугаар сар

88,050

88,050

 

15

2018 оны 07 дугаар зар

73,750

73,750

 

16

2018 оны 08 дугаар сар

77,700

77,700

 

17

2018 оны 09 дүгээр сар

77,700

77,700

 

18

2018 оны 10 дугаар сар

77,700

77,700

 

19

2018 оны 11 дугаар сар

77,700

77,700

 

нийт 2,716,450

 

 

 

 

“Х-А” сууц өмчлөгчдийн хорооноос “С-Э” ХХК-иас дээрх төлбөрийг төлөхийг шаардах болгонд төлнө гэдэг ч удаа дараа хойшлуулж өгөхийг  хүссэн ч өнөөдрийг байдлаар төлөөгүй байна.

Иймд сууц өмчлөгчдийн холбооны нийт 6,712,700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

 

 

                   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Харуул-Алтай сууц өмчлөгчдийн хорооны нэхэмжлэлтэй, хариуцагч “С-Э” ХХК-нд холбогдох СӨХ-ны төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчаас дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: “Орон сууцны тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар орон сууц гэж “... хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин сууц, гэр” хэмээн тодорхойлж өгсөн. Нэхэмжлэлд дурдсан хариуцагч “С-э” ХХК-ийн өмчлөлийн объект нь мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх хэсэгт зааснаар инженерийн шугам, сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан техникийн өрөө юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь орон сууцны өмчлөгч биш.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дах хэсэгт зааснаар хариуцагч “С-э” ХХК нь орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж засвар, ашиглалтын үйлчилгээг эрхлэн явуулах эрх бүхий хуулийн этгээд юм.

Хариуцагч нь “Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулалт зөвлөлөөс болон эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр орон сууцны барилгын техникийн өрөөнд мэргэжлийн байгууллагын эрх, үүргээ хэрэгжүүлэх, хэрэглээний цэвэр ус, дулааны  эрчим хүчийг төвийн шугамаас дамжуулан оршин суугч, аж ахуй нэгжүүдэд хүргэж бохир усыг татан залуулдаг тусгай үүрэгтэй байгууллага юм. Хариуцагч нь “УБЦТС” ТӨХК болон Ус сувгийн удирдах газраас хэрэглээний цэвэр ус, дулааны эрчим хүчийг инженерийн шугам сүлжээгээр хүлээн авч оршин суугч, аж ахуй нэгжүүдэд дамжуулан нийлүүлж бохир ус татан зайлуулдаг бөгөөд хэрэглээний төлбөрүүдийг оршин суугч, аж ахуй нэгжүүдээс хураан авч нэгтгэн төлбөрийнх нэхэмжлэхийн дагуу дээр дурдсан төрийн эрх бүхий байгууллагуудад тушаадаг.

Мэргэжлийн байгууллагын буюу хариуцагчийн эрх үүргийг Орон сууцны тухай хуулийн 81 дүгээр зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгөд гэрээний дагуу засвар үйлчилгээ хийсэн тохиолдолд зардлыг холбооноос тухай бүр төлүүлэх, ...цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан, харилцаа холбооны зэрэг үйлчилгээг хэрэглэгч хүртэл хариуцах, орон сууцны инженерийн гадна шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг тогтоосон хугацаанд хийж ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах, дундын өмчлөлийнх эд хөрөнгийн хэвийн ажиллагаанд байнгын хяналт тавих; гэж тус тус зааж өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч мэргэжлийн байгууллага нь нэхэмжлэгч талд СӨХ-н төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч талаас төлбөр шаардах эрхгүй байна.

Хариуцагч нь тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага тул холбогдох хуульд заасны дагуу дундын өмчлөлийн буюу инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, хэвийн байдлыг бие даан бүрэн хариуцдаг бөгөөд СӨХ нь инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн байдал засвар үйлчилгээг хариуцдаггүй тул дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийг нэхэмжлэгч талаас шаардах эрхгүй.

Мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн засвар үйлчилгээний зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөхөөр хуульчилсан байна. Харин хариуцагч нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.19, 3.1.6 дахь заалтууд, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу орон сууц өмчлөгч биш бөгөөд инженер шугам сүлжээний техникийн өрөөнд дээр дэлгэрэнгүй дурдсан мэргэжлийн байгууллагын эрх, үүргээ хэрэгжүүлж буй субъект юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад       

                                    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х-А” СӨХ нь хариуцагч “С-э” ХХК-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 6,712,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч “С-Э” ХХК нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр орон сууцны барилгын техникийн өрөөнд мэргэжлийн байгууллагын эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа ба тус компани орон сууцны өмчлөгч биш тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Харуул-Алтай СӨХ нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж,*******, 100Б,*******,*******,*******,*******-р байруудын Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг хариуцахаар Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдсэн болох нь тус СӨХ-ийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар, Төрийн банкны нэхэмжлэхээр тогтоогдож байна. /хх-6, 8-9 тал/

 

Нэхэмжлэгч Харуул-Алтай СӨХ нь хариуцагч “С-Э” ХХК-иас Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж, Харуул-Алтай хотхоны *******,******* дугаар байр 82 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хувиар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал нэхэмжилжээ.

 

Хариуцагч “С-Э” ХХК нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Харуул алтай хотхоны *******,*******,*******,*******,*******,*******, дугаар байруудад нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхэлдэг, мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон 10/2018 дугаартай тусгай зөвшөөрлийн дагуу дулаанаар зохицуулалттай хангах, дулаан түгээх зэрэг үйлчилгээ үзүүлдэг болох нь тогтоогдож байна. /хх-20-38 тал/

 

Хариуцагч “С-Э” ХХК нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж, Харуул-Алтай хотхоны *******,******* дугаар байр 82 тоотод үйл ажиллагаа явуулж байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа ба дээрх хаягт байрлах байр нь орон сууц эсхүл техникийн өрөө эсэхэд талууд маргаантай байна.

 

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчний гудамж, Харуул-Алтай хотхоны *******,******* дугаар байр 82 тоот орон сууц нь эрхийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн лавлагаа баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.1-т Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторх сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно, мөн хуулийн 142.2-т Дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга, байгууламж, төхөөрөмжийн хэсэг нь орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд байх ба Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д зааснаар дээрх 100Б дугаар байр *******,******* дугаар байр 82 тоотод байрлах байр нь орон сууц бус техникийн өрөө буюу сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн талбай байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч “С-Э” ХХК нь орон сууц өмчлөгч биш тул Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон           

            ТОГТООХ нь:

                                                                                             

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч “С-э” ХХК-иас 6,712,700 төгрөг гаргуулах нэхэмжлэгч “Х-А” СӨХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Х-А” СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,353.20 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ЦЭРЭНДУЛАМ