Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2020/01414

 

 

 

 

 

 

 

 

                  2020        05           26  

                                      181/ШШ2020/01414

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

нэхэмжлэгч: тоотод оршин суух, Н.С/РД:....................../-ийн

 

хариуцагч: тоотод байрлах, “Сургууль”/РД:.................................-д холбогдох,

 

38.183.392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.С, түүний өмгөөлөгч Д.М, хариуцагчийн төлөөлөгч Сургуульийн захирал Б.О, түүний өмгөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа: Би 2017 онд Сургуульд элсэн орж, бизнесийн удирдлагын магистр “1 дээр нэмэх 1” гэсэн ангид суралцсан. Б.Озахирал нийт 160 гаруй гадаадын сургуультай хамтран ажилладаг гэж сургуулийн ерөнхий танилцуулга хийсэн. 2 дээр нэмэх 2, 1 дээр нэмэх 1, 3 дээр нэмэх 1 гэсэн. Танилцуулгын үед 1 дээр нэмэх 1 гэсэн магистрын сургуулиудыг танилцуулсны дотор Америкийн Нэгдсэн Улсын Айво вэйсли их сургууль байсан. Энэ сургуульд суралцахад Сургуульд суралцаж байгаа оюутанд 90 хувийн тэтгэлэг олгоно гэсэн танилцуулга хийж байсан. Тийм учраас би энэ сургуульд элсэн суралцаж тухайн үед гадаад харилцааны бүрдүүлэх материалын жагсаалтын дагуу материалуудаа бэлдэж өгч урилга ирсэн гэж ойлгож байгаа. Миний хувьд дураараа сургууль руу холбогдсон зүйл байхгүй. 2017 онд Сургуульд орж 1 жил суралцаад үлдсэн 1 жилийг нь хамтран ажилладаг сургуульдаа суралцахаар тохиролцсон. Бүрдүүлж өгөх материалаа бүрдүүлж өгөөд бизнесийн удирдлагын 2 дугаар курсийг нь Айво вэйсли их сургуульд суралцана гэж хэлээд урилга гаргаж өгсөн учраас очиж суралцсан. Яагаад хичээлийн олон зөрүү гарсан гэхээр нэгдүгээрт тэтгэлэг нь байхгүй байсан. Хоёрдугаарт тухайн сургуульд бизнесийн удирдлагын анги байхгүй гэсэн. Тийм учраас кредитийн зөрүүнээс болж алдаа гарч эхэлсэн. Миний бизнесийн удирдлагаар суралцаж байгаа анги тухайн сургуулийн манлайллын удирдлагад суралцах ангиудтай нь зөрж байсан учраас кредитийн зөрүү гарсан. Суралцахдаа 30 кредит суралцана. Хамтран ажилладаг сургууль учраас яаж ийж байгаад хичээлийг нь хооронд нь зохицуулаад шалгаж үзээд тохирохоор кредит байвал шилжүүлье гэдгийг сая үзлэг хийлгэсэн и-мэйл буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 05 цаг 19 минутад Айво вэйсли их сургуулийн магистрын гадаад оюутан хариуцсан ажилтнаас ирсэн байгаа. Айво вэйсли их сургуулийн магистрын гадаад оюутан хариуцсан ажилтан нь кредит шилжүүлэх болон цаашид суралцах ангиудыг шийдэж өгдөг. Айво вэйсли их сургуульд очиход бизнесийн удирдлагын анги байхгүй манлайллын удирдлагын анги гэж гарч ирэхээр кредитийн зөрүү гарч ирсэн. Тэнд очиход энэ анги нь танхимд суухаасаа илүү онлайн болж таарсан. Миний визийг хадгалахын тулд 1 хичээлийг танхимд сууна гэдэг тайлбар хэлсэн. Энэ нь анх ярьж байснаасаа өөр болж таарсан. Магистрын сургалт нь онлайн байсан. Нэгэнт очсон учраас визний нөхцлийг нь хангахын тулд 1 хичээлийг нь ангид оруулаад тохиргоог нь хийдэг юм байна лээ. Төлбөрийн хувьд тэтгэлэг олгогдох талаар хариуцсан ажилтнуудтай нь уулзахад манай 2 сургууль гэрээгүй, гэрээтэй гэдэг талаар маргаан үүсээд энэ асуудлаа Монголын талдаа шийдвэрлүүлээд ирэх нь зөв байх гэсэн асуудлыг гадаад харилцаа хариуцсан албаны дарга нь надад тавьсан. Гадаад харилцаа хариуцсан албаны дарга нь веб сайт руугаа ороод надад танилцуулж байсан. Чи төлбөрөө төлөхдөө яг энэ сайтад тавигдсан төлбөрийг үзсэн кредитээрээ үржүүлээд төлөх ёстой гэсэн. Би тэрийг нь сургуулийн сайтаас хэвлэж гаргаад баталгаажуулах шууданд өгсөн. Аль ч улсаас суралцах боломжтой учраас сайтад нь мэдээлэл нь байдаг юм байна лээ. Мэргэжлийн зөрүү, кредитийн зөрүүгээ Монголдоо очиж шийдүүлээд дараагийн семестртээ ирээрэй гэсний дагуу буцаж ирсэн. Би Сургуульд суралцаж байхдаа ТВ5 телевизэд гадаад харилцааны албаны даргаар ажиллаж байсан. Би эхлээд чөлөө авч явсан. Эргэж ирээд энэ асуудал шийдэгдэхгүй төлөвлөсөн хугацаа алдагдаж байсан учраас ажлаасаа чөлөөлөгдсөн. Хэрвээ энэ сургууль ийм асуудалтай байгаагүй бол цаг хугацаа болон албан тушаалаасаа салахгүй байх байсан. Би буцаж ирээд Сургуульд энэ асуудлаа шийдвэрлүүлэх талаар бүгдтэй нь уулзсан. Б.Озахиралтай ч гэсэн уулзаж байсан. Энэ асуудал шийдэгдэх болов уу гэсэн үүднээс хүлээж байсан. Тийм учраас ажилдаа ороогүй. Хэрвээ намайг буруу зөрүү ойлгуулаад шийдэгдээгүй газар явуулаагүй бол би ажлаа хийгээд гэр бүлтэйгээ амьдарч байх байсан. Надад сурах хүсэл, тэмүүлэл маш их байсан. Хэрэв тэтгэлэг байгаагүй бол гэр бүл, ажлаа орхиод Америкийн Нэгдсэн Улсад хувийн зардлаараа явахгүй байсан. Тэтгэлэгтэй учраас л явсан.

Өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн үндэслэлүүдийг тайлбарлая. Гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн учраас Сургуульиас Америкийн Нэгдсэн Улсын элчинд төлсөн төлбөр 160 ам доллар, гадаад оюутны заавал төлөх төлбөр 200 ам долларыг онлайнаар сургуульдаа төлсөн төлбөр, Айво вэйсли их сургуульд төлсөн 9 кредитийг 495 ам доллараар үржүүлээд 5760 ам доллар кредитийн төлбөр, дипломын үнэлгээний 207 ам доллар, Америкийн Нэгдсэн Улсад ниссэн онгоцны зардал 2,500,000 төгрөг, буцаж ирсэн онгоцны тийзийн зардал 585 ам доллар, Монгол шуудангаар Н.Сыг Америкийн Нэгдсэн Улсад суралцаж байх үед нь нөхрөөс нь дүнгийн жагсаалтыг Айво вэйсли их сургуульд явуулсан төлбөр 135,945 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Айво вэйсли их сургууль руу явсан тул 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12 сарын хугацааны Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар олох байсан цалин хөлсөө зайлшгүй олох байсан орлого гэж тооцоод сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож 1 сарын 1,529,833 төгрөгийг 12 сараар тооцоод 15,280,000 төгрөг тус тус нэхэмжилж байна. Доллараар нэхэмжилсэн баримтуудыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш 2671.82 мөнгө байснаар тооцоод нийт 38,183,392 төгрөгийг Сургуульиас гаргаж өгнө үү гэж нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийг үл зөвшөөрч, шүүхэд ирүүлсэн тайлбараа дэмжин шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон гаргасан тайлбартаа: Н.С Айво вэйсли их сургуулийн гадаад харилцаа хариуцсан ажилтан Валери хэнниси гэж хүний захиаг ярьсан. Бидний өгч байгаа баримт үзлэг хийсэн нь Айво вэйсли их сургуулийн дэд ерөнхийлөгч илүү эрх бүхий учраас хүлээж авах ёстой байх. Америкийн элчинд визэнд ороход 160 ам долларыг виз гарсан ч бай, гараагүй ч бай хэзээ ч буцаадаггүй. Гадаад оюутны заавал төлөх төлбөр 200 ам долларыг Америкийн Нэгдсэн улсын Засгийн газрын системд оюутнаар явж байгаа хүн болгон буцаахгүй төлдөг. Н.Сын төлсөн мөнгө нь дандаа манай сургуульд биш Айво вэйсли их сургуульд юм уу Америкийн элчинд төлсөн өөртөө зарцуулсан, өөртөө зориулсан хөрөнгө оруулалтууд байгаа. Бид энэ мөнгийг төлнө гэхээр миний хувьд логикийн хувьд бууж өгөхгүй байна. Мэдээж манай сургуулийг төгссөн. Бидний хувьд муудалцсан янз бүрийн зүйл байхгүй. Манай бизнесийн удирдлагыг төгссөн манай төгсөгч гэдэг агуулгаар манай сургуулийн зүгээс Н.Сыг хохирооё, хуураад нэг тийш нь явуулъя гэсэн агуулга гаргаагүй. Аль болох дэмжье. Нэг ч гэсэн хүн виз нь гараад юм үзээсэй гэсэн хандлагаар хандсан. Н.Сын хувьд Америк явж ирээд надтай уулзаад захирлаа би будилж байгаад ирлээ буруу зөрүү ойлголт байх шиг байна гэсэн. Бид боломж байвал оюутны санал, гомдлыг зохицуулаад өгье гэж байгаа. Гэхдээ анхнаасаа мөнгөгүй байж байгаад Америк яваад баахан зардал гаргаад тэр мөнгөөрөө буцаагаад сургуулийг шантаажлах маягаар авна гэж бодож байгаа бол шударга ёсонд нийцэхгүй байх. Тийм учраас эвлэрэх тал дээр Н.Сд Айво вэйсли их сургууль болохгүй бол Ай глобал гээд сургууль байна шилжих юм уу гэсэн зүйл ярьж байсан. Бид аль болох оюутандаа тусалъя гэсэн өнцгөөс хандаж байсан. Гэхдээ Н.Сын хувьд буцаж ирсэн нь гэр бүлийн шалтгаантай хүүхдээ санасан юм уу байсан байх. Бидний зүгээс аль болох дэмжих тал дээр ажилласан. Миний зүгээс харж байгаа 1 зүйл нь анх явахдаа манай гадаад харилцааны ажилтантай харилцахдаа л 50 ам доллараа төлөхгүй, үл итгэсэн байдалтай явсан байсан. Хэрвээ манай сургуулийн хөтөлбөрт үл итгээд байсан юм бол явахгүй байсан нь хэн хэндээ шулуун байж дээ гэж бодож байна. Гэрээн дээр гарын үсэг зураагүй, журмаа уншаагүй заавал явна гээд зүтгээд явсан. Н.Сын хувьд энэ бүх хөрөнгөө өөртөө л зарцуулсан. Би Америкт оюутан байсан. 2016 онд Харвардад очоод сурахад 100,000 гаруй доллар зарцуулаад ирсэн. Тэнд амьдарч байхдаа олон мянган ам доллар зарцуулсныхаа үр шимийг хүртээд явж байна. Тийм болохоор чиний зарцуулсан хөрөнгө чамд дахиад олон мянга дахин үржиж хэрэг болно. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өмгөөлөгчийн зүгээс эрх зүйн үндэслэлүүдийг тайлбарлая. Сургууль нь Н.Стай 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр М24/2017 дугаартай магистрын сургалтын гэрээ /хэргийн 32 дахь тал/ байгуулж, Н.С бизнесийн удирдлагын магистрын ангид элсэн 1,5 жил суралцаж, төгсөж дипломоо авсан. Үүгээр Сургууль тухайн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дуусгавар болгосон. Энэ гэрээ нь зөвхөн Монголд суралцах харилцааг зохицуулсан гэрээ. Энэ гэрээнд тэтгэлэг олгоно, гадаадад сургана гэсэн ямар нэгэн харилцааг зохицуулаагүй. Сургууль суралцаж байгаа оюутнууддаа Сургуультай хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэг авах боломжийг олгодог. Энэ процесс нь явагддаг гэхээр оюутнууд өөрийнхөө материал, хүсэлт, болзол шаардлага хангасан материал бүрдүүлж Сургуульд өгдөг. Сургуульиас тухайн сургуульд сурч байгаа оюутнууддаа нөхцөл шаардлага хангасан оюутнуудын хүсэлтийг гадаадын их сургуулиуд руу явуулдаг. Гадаадын сургууль тухайн оюутнуудыг судалж үзээд хэдэн хувийн тэтгэлэг өгөх эсэхээ өөрөө шийдээд ийм тэтгэлэг өгөх боломжтой. Энэ оюутныг сонгох боломжтой, энэ оюутныг сонгох боломжгүй гэдэг хариу өгдөг. Хэрвээ суралцах боломжтой гэсэн хариу ирсэн тохиолдолд Сургуульиас тухайн оюутнуудтай гэрээ байгуулдаг. Бүх оюутнуудад тэтгэлэг олгогдох боломжгүй. Тухайн сонгогдсон оюутнуудад тэтгэлэг олгодог. Тэтгэлэг авсан оюутнуудтай магистрын Монгол дахь гэрээнээс гадна оюутан солилцооны гэрээ гэж тусад нь байгуулдаг. Мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тухай гэж журмыг танилцуулж, гарын үсэг зуруулдаг. Оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу гадаадад оюутан суралцуулах журам /хэргийн 181-183 дахь тал/. Оюутнууд энэ журамтай танилцаад хүлээн зөвшөөрсөн бол ард талд нь гарын үсэг зураад баталгаажуулдаг. Гэрээ байгуулж, журам дээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тохиолдолд Сургуульд захиргааны зардалд зориулж 50 ам.доллар төлснөөр Сургуульийн зүгээс хамрууллаа гэж үздэг. Н.Сын тухайд энэ журамтай танилцаагүй. Эндээс Н.С Сургуульиар дамжуулж энэ тэтгэлгийг аваагүй. Өөрөө хүсэлтээ өгөөд авсан учраас 50 долларыг ч төлөөгүй, оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах тухай гэрээ ч байгуулаагүй, журамтай танилцаагүй. Н.С Айво вэйсли их сургуульд ямар ч тэтгэлэггүй очиж суралцаж хууртагдсан гэж ярьж байна. Гэвч тухайн Айво вэйсли их сургуулиас Н.Сд 70 хүртэлх хувийн тэтгэлэг олгосон байдаг. Айво вэйсли их сургуулиас Н.Сд чамд 70 хүртэлх хувийн тэтгэлэг олгох боломжтой байна гэхэд Н.Сын зүгээс баталгаа гаргаж өгсөн. Баталгаан дээр би ийм ийм төлбөр төлөх боломжтой гэсэн. Энэ нь хавтаст хэргийн 169 дүгээр талд байгаа баталгаан дээр санхүүжилтийг хаанаас гаргах вэ гэхэд өөрөөсөө гаргана гэж бичсэн. Мөн банкны баталгаа гаргаж өгсөн. Банкны баталгаан дээр жилд өөрөөсөө 20,517,000-г гаргаж санхүүжүүлэх боломжтой гэсэн. Жил бүрийн санхүүжилт хэдэн төгрөг болох вэ гэтэл 18000 ам долларыг өөрөөсөө гаргах боломжтой гэдэг Төрийн банкны баталгааг /хэргийн 171 дэх/ Айво вэйсли их сургуульд явуулсан байдаг. Ийм баталгаа өгсний дагуу Айво вэйсли их сургуулиас Н.Сд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр захидал болон урилга/хэргийн 167 дугаар тал/ирсэн. Захидал болон урилгад чамд 70 хүртэлх хувийн тэтгэлэг өглөө. Нийт 2 жил 4 улиралд сургалтын төлбөр чинь 29,500 ам доллар. Гэхдээ бид чамд 70 хүртэлх хувийн хөнгөлөлт буюу 20,500 ам долларын хөнгөлөлт үзүүлж байна. Гэхдээ энэ сургалтын төлбөрийн чинь л зардал. Харин чи өөрөө даатгал, ном, хоол, амьдрах амьжиргааны зардал нийлээд ойролцоогоор 14000 ам доллар болох юм байна гэсэн. Энэ мөнгөө өөрөө бүрэн хариуцна гэдэг урилгыг захианы хамт ирүүлсэн. F1 дээр 29500 ам доллар шүү, 70 хүртэлх хувь 20500 ам долларыг хөнгөллөө, энэ дээр хоол, унаа, ном, даатгал, сурах бичгээ өөрөө даана шүү гэж өгснийг Н.Сын зүгээс гарын үсгээ зураад хүлээн зөвшөөрч визээ гаргуулж явсан. Тэгэхээр ямар ч тэтгэлэггүй явсан гэдэг нь үндэслэлгүй болж байна. Жилд 9000 дээр нэмэх нь хоол, унааны зардал гэхээр ойролцоогоор 14000 ам долларыг жилд төлөх байгаа. Н.С 1 семестрийн төлбөр төлсөн байгаа. Бүх даатгал гэх зүйлс нь ороод 1 семестрийн 5760 ам доллар төлсөн байгаа. Энэ нь 70 хүртэл хувийн хөнгөлөлттэй төлбөр. Бичиг баримтад маш тодорхой зааж өгсөн. Сургууль Айво вэйсли их сургуультай гэрээтэй, гэрээгүй юм шиг байна лээ. Надад гэрээгүй гэж хэлсэн гэсэн эсвэл Сургуульиасаа очоод тэтгэлэг аваарай гэж хэлсэн гэж ярьж байгаа нь бүгд өөрийнх нь дотроо бодоод ургуулаад байгаа зүйлс юм. Гэрээг/хэргийн 175-178 дугаар тал/ хэрэгт бичгээр хавсаргаж өгсөн. Айво вэйсли их сургууль, Сургуульийн хоорондын санамж бичиг буюу гэрээтэй. Гэрээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэл үндэслэлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.С нь хариуцагч “Сургууль”-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 38.183.392 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжин өмгөөлөгчийн хамт оролцлоо.

Хариуцагч “Сургууль”-ийн захирал нэхэмжлэлийг үндэслэлгүй, тус сургуультай гэрээ байгуулаагүй, 70 хувийн тэтгэлэгт хамрагдан суралцаад ирсэн, нэхэмжлэл үндэслэлгүй гэж марган өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцов.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Н.С тус сургуультай 2017 оны 10 сарын 28-ы өдөр Бизнесийн удирдлагын магистрын ангид 1+1 хөтөлбөрийн хүрээнд, сургалтын м24 дугаар гэрээ байгуулж суралцан, 2019 оны 5 сарын 22-ы өдөр Бизнесийн удирдлагын магистрын зэрэг олгогдсон болох нь /хэргийн 27-32, 36дахь тал/ гэрээ болон сургуулийн захирлын тушаал, Н.Сын бизнесийн удирдлага сургалтын хөтөлбөрийг 31 кредит суралцан дүүргэсэн тул олгосон “Сургууль”-ийн У20192864 дугаар магистрын диплом, хариуцагч талаас нэхэмжлэлд ирүүлсэн бичгийн тайлбараар нотлогдоно.

“Сургууль” 2017 оны 9 сарын 15-ы өдөр АНУ-ын Айво Веслиан их сургуультай “оюутан солилцоо,хамтарсан эрдмийн зэргийн хөтөлбөрт сургалт 2+2, 1+1магадлан итгэмжлэлийн шардлагад нийцсэн хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичгийн дагуу 5 жилийн хугацаатай “санамж бичиг”гэрээ/хэргийн 158дахь тал/ байгуулсан ба нэхэмжлэгчийг АНУ-д суралцахаар сургууль сонгон явах үед энэ гэрээ байгуулагдаагүй байсан нь хариуцагч сургууль хамтын ажиллагааны гэрээгүйгээр оюутныг шилжүүлэн суралцуулсан гэж буруутгах үндэс болж байна.

Н.С “Сургууль”-тай 2017 оны 10 сарын 28-ы өдөр Бизнесийн удирдлагын магистрын ангид 1+1 хөтөлбөрийн хүрээнд элсэн суралцах үед, сургууль олон улсын хөтөлбөр хэрэгжүүлдэг, тухайлбал АНУ-ын Айво Веслиан их сургуулийн тухай “бизнес, боловсрол, шинжлэх ухаан, сувилахуй, хүмүүнлэгийн салбар сургуулиудаараа бакалавр, магистрын зэргийн сургалт явуулдаг. Жилийн сургалт 29500, байр 4000, хоол 6500, ГУДС-ийн оюутанд олгож байгаа тэтгэлэг 90 хувь 26600, цэвэр төлбөр, байр хоолны зардал 13400, ном даатгал, бусад зардал 3298, жилийн зардал 16698 ам.доллар, кампус дээр 20 цаг ажиллах эрхтэй бөгөөд жилд 5000 ам.доллар орчим цагийн ажлаас олох боломжтой. Зуны цагт бүтэн цагаар ажиллавал 3000-4000 ам.доллар сургалтын төлбөртөө нэмэрлэж болдог.”болох тухай танилцуулга мэдээллийг шүүхээс хийсэн үзлэгийн баримтаар/хэргийн 88-125, үүний дотор 63,117дахь тал/ суралцагч нарт өгсөн, хариуцагч тал энэ баримт дурдагдсан үйл баримтад  маргаагүй болно.

Нэхэмжлэгч нь хариуцагч “Сургууль”-д 2017-2018 оны хичээлийн жилд “Бизнесийн удирдлагын магистрын анги”-д 1+1 хөтөлбөрийн хүрээнд суралцсан, Н.Сыг 2018 оны 5 сарын 24-ий өдрийн“Сургууль”-ийн захирлын албан захидлаар АНУ-ын Айво Веслиан их сургуульд хөтөлбөрт хамрагдан суралцахаар сонгогдсон тухай нэр, холбогдох шаардлагатай баримтуудыг хүргүүлсэн/хэргийн 75дахь тал/, энэ дагуу Н.С АНУ-ын Айво Веслиан их сургуульд сургалтын болон холбогдох төлбөрүүдийг төлж 2018 оны 8 сарын 20-ны өдрөөс нэг улиралд суралцаж ирсэн, үүний дараа “Сургууль”-иас Н.Сыг 1+1 хөтөлбөрийн хүрээнд, Бизнесийн удирдлагын сургалтын хөтөлбөр/У04130101/ амжилттай дүүргэсэн гэж, 2019 оны 5 сарын 22-ы өдөр У20192864 дугаар магистрын диплом олгосон, талуудын хооронд байгуулагдсан сургалтын м24 дугаар гэрээ хэрэгжиж дуусгаварласан үйл баримт бий болсон, талууд үүнд маргаагүй олно.

Эндээс үзэхэд, “Сургууль” олон улсын хөтөлбөрт сургалтанд нэхэмжлэгчийг хамруулсан, Н.С АНУ-ын Айво Веслиан их сургуульд уг хөтөлбөрийн дагуу хамрагдан суралцсан байна.  

Сургалтын м24 дугаар гэрээгээр талууд 3.2.1.”сургуулийн дотоод журам, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр болон бусад шаардлагатай дүрэм журам, стандарт болон сургалтын баримт бичгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн батлаж, батлагдсан баримт бичгийн талаар магистрантад мэдээлэл өгнө.”, 3.2.2.”сургалтын төлбөрийн хэмжээг хичээлийн жил бүрээр сургуулийн удирдах зөвлөлийн хурлаас тухайн хичээлийн жил эхлэх өдрөөс 4 сарын өмнө тогтоож, магистрантад мэдэгдэнэ”, 4.9.”магистрант сургалтын онцлох амжилт гаргах, сургуульд болон бусад сургалтад үргэлжлүүлэн болон зэрэгцэн суралцах тохиолдолд сургууль сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлж тэтгэлэг олгож болно.”, 5.1.”гэрээг гэрээний 1.1-д заасан хугацаагаар байгуулсан бөгөөд магистрант мөн 1.1-д заасан зэрэг, мэргэжил эзэмшсэн диплом гардан авснаар гэрээг дуусгавар болсонд тооцох ба оюутны сургалтын хугацаа өмнө заасан хугацаанаас сунгагдсан тохиолдолд гэрээг сунгагдсанд тооцно.”, 5.5”аль нэг талын буруутай үйлдэл, эс үйлдлийн улмаас нөгөө талд эд хөрөнгийн хохирол учирсан бол буруутай тал уг хохирлыг нөхөн төлнө.”гэж тохиролцжээ.

Н.Сыг 1+1 оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу гадаадад оюутан суралцуулах гэрээ байгуулаагүй, түүний хураамж төлөлгүй явсан гэсэн хариуцагчийн тайлбар нь талуудын хооронд байгуулагдсан Сургалтын м24 дугаар гэрээний 3.2.1.-д зааснаар хариуцагчийн хүлээх үүрэг тул нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй, “Сургууль”-ийн эрх бүхий удирдлагаас хөтөлбөрт сургалтанд нэхэмжлэгчийг хамруулсан болох нь тэдний албан тодорхойлолт албан захидлуудаар нотлогдоно.

Иймд хариуцагч сургууль нэхэмжлэгчийг 1+1 оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу гадаадад оюутан суралцуулах гэрээ байгуулаагүй тул хөтөлбөрт хамрагдах олж авсан мэдээллээр тус сургуулийг болон АНУ-ын мужийн Айво Веслиан их сургуулийг тус тус сонгон суралцсан гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж АНУ-ын мужийн Айво Веслиан их сургуульд шилжин суралцах явцад гарсан зардалд бүгд 38 183 392 төгрөг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгч АНУ-д зорчин явах болох сургуульд суралцах зардлыг тогтоосон хэмжээгээр хувийн зардлаа хариуцан төлөх нь гадаад оронд зорчих, суралцах иргэний үүрэг бөгөөд нэхэмжлэгч ч энэ үүргээ биелүүлэх баталгаа баримт гаргаж, зорчин явах зөвшөөрөл авах баримтад орлогын талаар хувийн мэдээл болон Төрийн банкны баталгааг /хэргийн 171-177 дахь тал/ АНУ-ын элчин сайдын яам, Айво вэйсли их сургуульд тус тус явуулсны үндсэн дээр зөвшөөрөл олгогдсон байна.

Иймд нэхэмжлэлээс; 1.АНУ-д зорчих зөвшөөрөл авах хураамж 160амдолларыг өөрөө тус улсад зорчин явсан тул хангагдах үндэслэлгүй.

2. Оюутны заавал төлөх 200ам.доллар нь сургуульд суралцсан тул мөн шаардах эрхгүй.

3. Айво вэйсли их сургуульд сургалтын зардалд төлсөн гэх 5760 ам доллараас/хэргийн 166дахь тал/ 725 нь олон улсын оюутны даатгал, 580 нь танхимаар хичээллэсний зардал байх тул суралцагч хариуцан төлөх зардал болно, харин кредитийн төлбөр 1735, сургалтын төлбөр 3220 бүгд 4955 ам.доллараас 500ам.доллар хөнгөлүүлж үлдэх 4455 ам.доллар нь сургалтын төлбөр болж байна.

Хариуцагчаас өгсөн мэдээллээр,“Сургууль”-ийн оюутанд олгож байгаа тэтгэлэг 90 хувь буюу цэвэр төлбөрт 13400 ам.долларыг нийт 4 улиралд төлнө гэсэн мэдээллийн дагуу суралцсан тул сургалтын зардалд суралцсан нэг улирлын 3350 ам.доллар төлөх үүрэгтэй байсан гэж үзэх үндэстэй. 4455ам.доллараас 3350 ам.долларыг хасч тооцоход үлдэх 1105 ам.долларыг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй.

4. Дипломын үнэлгээний 205 ам доллар нь тухайн үнэлгээг хийлгэсний хөлс тул элсэн суралцагч зохих журмаар хариуцан төлөх тул шаардах эрхгүй.

5. Америкийн Нэгдсэн Улсад зорчин явж суралцсан замын зардлаа суралцагч хариуцах тул онгоцны зардал 2,500,000 төгрөг, буцаж ирсэн онгоцны тийзийн зардал 585 ам долларыг хариуцагч хариуцах үндэсгүй.

6. Монгол шуудан компаниар 2018 оны 11 сарын 5ы өдөр Н.Сыг Америкийн Нэгдсэн Улсад суралцаж байх үед нь ар гэрээс нь дүнгийн жагсаалтыг Айво вэйсли их сургуульд явуулахад төлсөн 135,945 төгрөг/хэргийн 19дөх тал/ суралцагч өөрөө гаргах баримт биш, сургуулийн баримт тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

7. Н.С 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсад зорчин явж Айво вэйсли их сургуулийг сонгон хөтөлбөрийн дагуу суралцсан, энэ дагуу 1+1 хөтөлбөрийн хүрээнд, Бизнесийн удирдлагын сургалтын хөтөлбөр/У04130101/ амжилттай дүүргэсэн гэж, 2019 оны 5 сарын 22-ы өдөр У20192864 дугаар магистрын диплом олгогдсон тул 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл өдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 12 сарын хугацааны Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт  зааснаар олох байсан цалин хөлсөө зайлшгүй олох байсан орлого гэж тооцоод сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцож 1 сарын 1,529,833 төгрөгийг 12 сараар тооцоод 15,280,000 төгрөгийг хохирол гэж үзэх үндэсгүй юм.

Иймд нэхэмжлэлээс сургалтын зардалд илүү төлсөн 1105 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханш 2671.82 төгрөгөөр тооцон, 2952361 төгрөг 10 мөнгө дээр шуудангийн төлбөр 135,945 төгрөгийн хамт 3088306/гурван сая наян найман мянга гурван зуун зургаа/төгрөг 10 мөнгийг хариуцагч “Сургууль”-иас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 35095085 төгрөг 90 мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 359 дүгээр зүйлийн 359.1., 367 дугаар зүйлийн 367.2.-т зааснаар хариуцагч Сургуульиас хамт 3,088,306 /гурван сая наян найман мянга гурван зуун зургаа/төгрөг 10 мөнгийг хариуцагч “Сургууль”-иас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлээс үлдэх 35,095,085 төгрөг 90 мөнгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,866.96 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас хариуцах тэмдэгтийн хураамжид 64,363 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрииг эс

зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүухэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.УРАНЧИМЭГ