Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/02554

 

2020         09             23

                   183/ШШ2020/02554

                    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .....................................тоотод оршин суух Ч овогт Ч-ын Г /РД: 0000000000/-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...................... оршин суух Боржигон овогт А-гийн У /РД: 00000000000/-т холбогдох

            болзол тавьж түр хугацаагаар шилжүүлсэн  Чингэлтэй дүүргийн0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

ан

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Г, хариуцагчийн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ   нь:

Нэхэмжлэгч Ч.Гшүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Ч.Г би анх 1986 онд 21 настай цэргээс халагдаж ирээд талийгаач дүү Ч.Б-ын хамт төрсөн аав, ах хоёртоо 2 байшин барьж өгч тэд нарынхаа амьдралд тус дэм болж эхэлсэн ах дүү хоёр билээ. Мөн 1989 онд Дархан хотын Залуучуудын холбооны байранд талийгаач дүү бид хоёр тохиролцооны валютын барааны дэлгүүр ажиллуулж ажлын гараагаа эхэлсэн юм. 1992 онд талийгаач бид хоёр Орос, Хятад, Турк, Польш, Герман улсаар явж ачаа, бараа зөөж байлаа. 1995 онд Герман хүнс, герман дугуй оруулж талийгаач дүүтэйгээ хамт Да хүрээ зах дээр худалдаж байв. 1996 онд талийгаач дүү маань У.Уранцэцэгтэй танилцаж гэр бүл болсон. 1999 онд Ч.Г би өөрийнхөө нэрээр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Энхтайваны гүүрний баруун талд газар авч талийгаач дүүтэйгээ хамтран Япон дугуйн худалдаа, засварын газар ажиллуулж тогтвортой ажлаа эхэлсэн юм. 2002 онд Ч.Г би дахин шинэ салбар байгуулахаар Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тасганы овоонд өөрийнхөө нэр дээр 80*18 ам дөрвөлжин метр буюу 0.087 га газарт Ч.Г-ын гэсэн нэртэй 60 автомашин дулааны дулаан гарааш бүхий  авто төвийн барилга байгууламжийн бүтээн байгуулалтын бүхий л ажлыг ганцаараа хийж, барилгын ажлын зураг, техникийн нөхцөл, зөвшөөрлийг хөөцөлдөж барилгаа бариулж, улсын комисст хүлээлгэн өгөх, ашиглалтанд оруулахад хийгдэх бүх ажлыг ганцаараа гардан гүйцэтгэсэн билээ. Ч.Г миний бие дараагийн хоёр дахь барилга барих ажлыг мөн л зохион байгуулж барилга барих, тусгай зөвшөөрөл авах “Б” ХХК-ийг 2013 оны 11 дүгээр сарын 13-нд байгуулсан боловч тухайн үед шинээр байгуулагдсан компани тул барилга барих зөвшөөрөл гарах боломжгүй гэснээр эхнэр Б.С-гийн компани дээр зөвшөөрлөө гаргуулж бүх л бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулж ажиллахаар төлөвлөсөн юм. 2013 оноос 2014 онд Энхтайваны гүүрний баруун талын Япон дугуйн худалдаа, авто засварын газар дээр 2 давхар авто төвийн барилга барих гэж талийгаач дүү минь холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлж, би барилгын ажил гүйцэтгэх барилгын тусгай зөвшөөрлийг өөрийн эхнэр Б.С үүсгэн байгуулсан “Б” ХХК-ийн нэрээр гаргуулж ажлаа эхлэхээр болсон ч бохирын шугам хоолойн асуудал шийдэгдэхгүй 1 жил ажил хойшлогдож дүү бид хоёр барилга барих ажлаа хөөцөлдсөөр 2014 оны 02 сард барилга барих бүх бичиг баримтаа бэлэн болгосон ч дүү маань 2015 оны 01 дүгээр сарын 03-нд нас барсанаар бүх ажил бүтэлгүйтсэн юм. Дээрх хоёр газар, газар дээрх байгууламж, барилгыг би зөвхөн талийгаач дүүтэйгээ хамтран өөрсдийн хүчээр барьж байгуулсан, бидэнд өөр хэн ч туслаагүй. Ч.Г-ын миний нэр дээр Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд авто машин засвар, үйлчилгээ, 60 автомашины дулаан гарааштай, 80*18 ам дөрвөлжин метр, 0.087 га газар бүхий барилга байсныг 30 жилээр хугацаагаар дүү Ч.Б-дод шилжүүлсэн. Мөн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд иргэн Ч.Г-ын газар эзэмших 0 тоот гэрчилгээтэй, 108 м2 газартай авто сэлбэг, авто дугуй худалдаа, дугуй засвар үйлчилгээ бүхий газар, үл хөдлөх хөрөнгө болох барилга, чингэлэгийн байгууламжууд байсныг дүү Ч.Б-д 15 жилийн хугацаагаар түр шилжүүлсэн. Ч.Г миний бие Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд барьсан барилга байгууламжийг  ганцаараа мөнгөн хөрөнгөө гаргаж, барилгын зургаа зуржжл, өөрөө гар бие оролцон барилгаа бариулж, эцэст нь улсын комисст хүлээлгэж өгөх ажил, түүнд гарсан бүхий л зардал мөнгөн хөрөнгийг ганцаараа  төлж дуусгавар болгосон. Миний өөрийн гэдгээ батлаж үлдээхийн тулд  “иргэн Ч.Г-ын автомашин засвар, үйлчилгээ, дулаан гараашийн барилга” гэж нэрлэсэн юм. Энэ барилга, үл хөдлөх хөрөнгө бүхий газарт миний төрсөн дүүгээс нэг ч төгрөг ороогүй, түүний эхнэр байсан А.У-ээс мөнгө гарах байтугай, миний бүтээн байгуулалтад ямар ч үүрэг, эрх мэдэлгүй, ажил хийж ч мэдэхгүй, чадахгүй ч үгүй. Барилга байгууламж баригдсаны араа ажлын байраа өргөтгөөд А.У түүний төрсөн дүз, эгч нарыг ажилд оруулах саналыг би гаргаж дүү маань ажилд авч ямар ч эрх мэдэлгүй туслан гүйцэтгэгч ажилчин байсан. Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд чингэлгийн байгууламж бүхий Япон автомашины дугуйн худалдаа, засвар, үйлчилгээний газарт барилга барих санаачилгыг миний бие санаачилга гаргаснаар хамтран эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгөө улсын  бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлээсээ  өөрийн сайн дурын үндсэн дээр хасуулж, миний бие гадаад худалдаанаас олох ашиг орлогоо хариуцаж, БНХАУ-ын Гуанжу хотод автомашины Япон хуучин дугуйн наймааны гурав дахь салбараа болгон нээж, 40 тоннын чингэлэгийн бөөний худалдааг хийж, мөнгө хуримтлуулах ажилдаа орсон учир Чингэлтэй дүүргийн  дүгээр хороо, Тасганы овооны барилгаа барьж дуусгавар болгоод  дүү Ч.Б-ыг дотооддоо наймаа хийлгэж, мөнгө хуримтлуулахаар  үлдээж, аливаа нэгэн асуудал шийдэхэд надгүйгээр хөрөнгө мөнгө босгоход ашиглаг гэж бодоод улсын бүртгэлд ганцааранг нь бүртгүүлж, би өөрийнхөө нэрийг хасуулж, дүүдээ үлдээсэн юм. Ингээд Ч.Г, дүү Ч.Б хоёр хамтын үйл ажиллагаа явуулан хувь хуваалцан ашиг олж байтал төрсөн дүү Ч.Б нь 0000 оны 01 дүгээр сарын 03-нд Чингэлтэй дүүрэг 0 дүгээр хороо, Тасганы овооны газарт байрлах Ч.Г-ын автомашины дулаан гараашийн үл хөдлөх хөрөнгө бүхий барилга байгууламж дахь ажлын өрөөндөө онц хэрцгийгээр хоолойгоо огтлуулж, хэвлийдээ хутгалуулан амь насаа алдаж хохирсон. Эрүүгийн хэргийг цагдаа шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа 3 жил гаран үргэлжлээд дуусгавар болсон юм. Цаашид хамтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж газар, үл хөдлөх хөрөнгө бүхий барилга, байгууламж, чингэлэгийн байгууламжуудаа 15 жил, 30 жил түр хугацаа зааж гарын үсэг зурж, үзэглэсэн төрсөн ах дүү хоёр хүний нэг нь талийгаач болсон тул өөр хэнтэй ч тэр тусмаа А.У-гтэй хамтарч ажиллахгүй тул  Ч.Г миний бие нь дээрх эд хөрөнгүүдээ өөрийн нэр дээр буцаан шилжүүлж авахаар иргэний журмаар нэхэмжилж байна. Сүүлийн жилүүдэд миний дүү талийгаач Ч.Б нь эхнэр А.У-тэй хувийн таарамжгүй харьцаатай болж эхнэр нь гэр бүлээ салгах, цуцлах хүртэл маргаан үүсгэж, үүний цаана эхнэр А.Уранцэцэгт ихээхэн хэмжээний мөнгө, хөрөнгийн ашиг сонирхол хөндөгдөж эхэлсэн юм. А.У нь 0000 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр болох талийгаач Ч.Б-той маргалдаж гэрээсээ 4 хүүхдээ авч яваад, хэсэг хугацаанд тусдаа амьдарсан. Энэ хугацаанд байнга л эд хөрөнгийн маргаан гаргахад нь Ч.Г миний бие тэднийг эвлэрүүлэх санал гаргасан боловч А.Уранцэцэг хүлээж авалгүй миний дүү талийгаач Ч.Б-ыг байнгын дарамтанд оруулж байлаа. Миний дүү энэ байдлаасаа гарахын тулд эд хөрөнгө хуваах тодорхой санал гаргасан боловч түүнийг хүлээн авалгүй хөрөнгийн хэмжээ нь бага байна гэж голж бүх хөрөнгө, мөнгийг авч хоосруулах гэсэн сувдаг шунахай сэтгэл нь дэвэрч явсан юм. Гэр бүл, хөрөнгө, мөнгөний маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх шүүх дээр л уулзъя гэдэг байлаа. Хэрэг гарах үед талийгаачийн биед үүссэн гэмтлүүд нь өөрөө өөрийнхөө хоолойг хутгаар хэрчих ямар ч боломжгүй, болох ч үгүй нь харагдах байдлаараа тодорхой байлаа, түүний хоолой хэрчигдсэн байдал нь 2 давталттай урт гүн хэмжээний шарх үүссэн, мөн цагаан мөгөөрсөн хоолой таслагдсан хэвлийдээ 2 удаа хутгалуулсан, өмсөж явсан хувцаснууд нь урагдаж тасарсан байв. Талийгаачийн эхнэр А.У г нь гэр бүлээ цуцлуулж түүний эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр авах зорилгоор 2 тусдаа амьдарч байх хугацаанд ч тэр, урьд өмнө ч тэр, Солонгос иргэнтэй холбогдож Май Кар ХХК-ийн нэр доор Ч.Г-ын худалдаа үйлчилгээний зориулалттай байсныг зориулалтыг өөрчилж эмнэлэг болгох санаа зорилго агуулж дүү бид хоёрын хөрөнгө мөнгийг үрэн таран хийхээр санаархаж дүүтэй минь санал нийлээгүйн улмаас миний дүүгийн амь нас золиос болж хорвоогийн мөнх бусыг үзлээ. Талийгаач дүүг маань өөрөө амиа хорлосон гэдэг ч, өөрийгөө хорлоогүй ч гэдгийг одоо ч шийдээгүй. Энэ асуудлаас болж бүтэн 3 жил хэрэгт хийгдэх ажиллагаа зогсоож, мөн сэргээж мөрдөн шалгаж байгаад хаагдаж тодорхой шийдвэргүй дуусгавар болсон. Иймд Ч.Г миний санаачилгаар дүү Ч.Б-ддоо амьд сэрүүнд нь болзол тавьж, эзэмших эрхээ 15 жил, 30 жилээр шилжүүлсэн хийсэн хэлцэл нь дүү Ч.Б-ыг нас барснаар дуусгавар болсон тул түүнд  түр хугацаагаар шилжүүлсэн болзол тавьж түр хугацаагаар шилжүүлсэн  Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулж өгнө үү. Бидний хооронд бэлэглэлийн гэрээ огт хийгдээгүй бөгөөд миний бие бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, бэлэглэлийн гэрээгээ шилжүүлсэн эд хөрөнгөө гаргуулах гэж буруу шаардаад байсан юм билээ гэв.

Хариуцагч А.У шүүхэд урьд гаргасан хариу тайлбартаа:  А.У миний бие Ч.Г-оос тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. ...Ч.Г-ын нэхэмжлэлд дурдаад буй Чингэлтэй болон Баянгол дүүрэгт байрлах үл хөдлөх эд хөрөнгүүд нь талийгаач нөхөр Ч.Батболд бид хоёрын хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон гэр бүлийн дундын өмч хөрөнгүүд юм. Миний бие өөрийн нөхөр Ч.Б-той 1997 онд гэр бүл болон техникийн зах дээр контейнерт дугуй зарахаас эхлээд уйгагүй хамтдаа хөдөлмөрлөсний дүнд тодорхой хэмжээний амжилтанд хүрч чадсан билээ. Биднийг өөрсдийн амьдралыг босгож бий болгоход талийгаач нөхөр болох Ч.Б-ын ар гэрийнхэнээс тусалж дэмжсэн зүйл огтхон ч байхгүй болно. Нөхөр Ч.Б-ыг нас барсаны дараа түүний ээж Д.Н-г өөрийн хүү Ч.Б-од ногдох эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийн өвийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд Д.Н-т 128.454.626 төгрөгийн өв олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байдаг юм. Хадам ээж Д.Н нь шүүхээр шийдвэрлүүлэх хугацаанд олон жилийн хүнд өвчний улмаас нас баран хүүхдүүд нь болох Ч.С, Ч.Г, Ч.О-г, Ч.Т, Ч.Г нар нь 128.454.626 төгрөгийг өвлөн шүүхийн шийдвэрийн дагуу А.Уг надаас гаргуулан хүлээн авсан билээ. Миний нөхөр Ч.Б-ын нас барсан шалтгаанд гэр бүлийн зүгээс ямар ч хамааралгүй бөгөөд улсын прокурорын дүгнэлт гарсан болно. Харин өнчин насанд хүрээгүй 4 хүүхэдтэй үлдсэн намайг эд хөрөнгийн шуналын үүднээс далайлган сүрдүүлж, орон гэрээс минь хөөн гаргаж машин эд зүйлсийг булаан авч миний бие нь 4 хүүхдийн хамт 3 жил гаран байр хөлсөлж амьдарсан. Шүүхэд би нэхэмжлэл гаргаснаар орон гэрээ буцаан авч Ч.Г болон эгч дүү нарт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж прокурорын тогтоол гарсан байдаг. Нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгүүд нь бэлэглэлийн гэрээгээр шилжээгүй, тийм гэрээг надтай хийгээгүй. Мөн М ХХК нь миний өөрийн 2007 онд нэг гишүүнтэйгээр үүсгэн байгуулж байсан компани билээ. Нэхэмжлэгч Ч.Г-ын хувьд манай гэр бүлээр байнга тэжээн тэтгүүлж явдаг байсан бөгөөд манай гэр бүлтэй хамтын ямар ч бизнес эрхэлж байгаагүй, харин ч төрсөн дүү болох Ч.Б-ыг амьд сэрүүн байхад байнга харж үзсэнгүй хэмээн дарамталдаг байсан. Ч.Гнь өөрөө хувиараа бизнес хийж байгаад дампуурч архи их ууж эрүүл мэндээ ч хохироон амьдрал нь дээр дурдсан болсонд манай гэр бүл болон миний хүүхдүүд, би ямар ч хамааралгүй билээ. Нөхрийг минь амьд сэрүүн байхад ч Ч.Ганболдтой гэр бүлийн дотно ч харилцаагүй байсан бөгөөд манай хүүхдүүд ч /том охиноос бусад нь/ танихгүй, нөхөр бид хоёр хадам ээжийгээ байнга тусалж дэмжин байр хүртэл авч өгч байсан. Миний нөхөр Ч.Б-ыг нас барснаар далимдуулан түүний эхнэр, өнчирч хоцорсон 4 хүүхдээс хууль ёсны эд хөрөнгийг нь булаан авахаар ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаад маш их харамсаж байна. Ч.Г-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагчийн төлөөлөгч С.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь энэ хүний нэр дээр нэхэмжлэлд дурдсан газар,  барилга байгууламж байсан юм билээ. Нэхэмжлэгч болзолт хэлцэл хийж шилжүүлсэн  гэж яриад байна. Гэтэл хэрэгт болзол тавьж хийсэн хэлцэл байхгүй бөгөөд эзэмшиж, ашиглаж байсан газрын эрхийг шилжүүлсэн байдаг. Яриад байгаа хоёр газрын асуудлыг судлаад үзэхэд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах 870 м.кв газрыг анх Ч.Г өөрийн нэр дээр авсан юм билээ. 2004 онд газрын хэмжээ нь нэмэгдээд 4040 м.кв болсныг Ч.Г, Ч.Б нар хамтран эзэмшиж байгаад 2005 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр газар эзэмшүүлэх  эрх шилжүүлэх гэрээ хийгдэж,  4040 м.кв газар нь Ч.Б-ын нэр дээр эзэмших эрх шилжсэн. Дараа нь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 108 м.кв газрыг Ч.Г эзэмшиж байгаад газрын талбай нь өсөөд Ч.Б-од шилжсэн байдаг. Тасганы овоон дээр баригдсан барилгын суурийг нэхэмжлэгч Ч.Г тавьж, Ч.Б-ын хамт хамтран өмчилж байгаад өмчлөх эрхээсээ сайн дураар татгалзаж, Ч.Б-д өмчлөх болсон юм билээ. Гэвч хариуцагчийн нөхөр Ч.Б нь 0000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр амь насаа алдаж хохирсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад  Ч.Б-ыг  санаатай алсан,  амиа хорлоход хүргэсэн гэх нөхцөл байдал  тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Талийгаачийн ах, дүү нар хариуцагчийг гэрээс нь хөөж гаргасан учир  өвтэй холбоотой асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Талийгаач Ч.Батболдын нэр дээр байсан үл хөдлөх эд хөрөнгө 2018 оноос өв болоод А.У-ийн нэр дээр шилжсэн байгаа. Нэхэмжлэгч Ч.Г-оос Ч.Б-од газар эзэмших эрхийг  15, 30 жилийн хугацаатай болзол зааж шилжүүлэн өгөөгүй. Энэ бол газар эзэмших  эрхийг заасан хугацаа болохоос болзол заасан хугацаа биш юм. Хэрэв минийх гэж үзэж байгаа бол яагаад өдий хүртэл гомдлоо гаргаагүй юм бэ. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Анхнаасаа минийх гээд маргаагүй. Одоо маргаж буй хоёр газар нь хариуцагчийн  нэр дээр байгаа. Төрийн өмчийн газрыг бэлэглэх боломжгүй. Өөрөө хүлээн зөвшөөрч эзэмшигчийг өөрчилсөн. Миний газар гэж үзэж байгаа бол газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах ёстой. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүд талийгаач Ч.Б-ыг нас барснаас хойш гэр бүлийн гишүүн болох А.У-ийн өмчлөл, эзэмшилд хууль ёсоор шилжиж ирсэн учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

          Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

            Нэхэмжлэгч Ч.Г нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч А.У-т холбогдуулан бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулахаар шаардсан боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулан болзол тавьж  түр хугацаагаар шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулахаар шаардаж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэсгүй гэж үзлээ.

        Нэхэмжлэгч Ч.Г-од  анх маргаан бүхий Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд дугуйн худалдаа болон засварын газрын зориулалтаар 144 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар, Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах 870 м.кв  талбай бүхий газрыг 2 жилийн хугацаатайгаар тус тус ашиглах зөвшөөрөл олгосон болох нь Баянгол дүүрийн Засаг даргын 0000 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/000 дугаар захирамж,  түүний хавсралт, газар ашиглах, эзэмших гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр нотлогдож байна. /1 хав, хуу-53-66/

     Нэхэмжлэгч Ч.Г нь Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороонд байрлах 870 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлэн нийт 4040 м.кв газрыг 0000 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 15 жилийн хугацаатайгаар Ч.Батболдын хамт эзэмшиж байгаад дүү Ч.Б-той газар эзэмших эрх  шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу Нийслэлийн Засаг даргын 00000оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн нэрийг Ч.Б-од шилжүүлжээ. /1 хав, хуу-68-72/

        Тухайн Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах 4040 м.кв бүхий газарт 60 автомашины гарааштай, автомашины засвар, үйлчилгээний зориулалттай 1404 м.кв талбай бүхий барилга баригдаж ашиглалтад орсныг 0000 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Ч.Г, Ч.Б нар нь улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгүүлжээ. /1 хав, хуу-199-204/

Нэхэмжлэгч Ч.Г нь  0000 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дүү Ч.Б-той автомашины засвар үйлчилгээний барилгын өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл  байгуулж, Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах,  Л.Энэбишийн гудамж-0 дугаартай, 1404 м.кв талбай бүхий  автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилгын хамтран өмчлөх эрхээсээ сайн дураар татгалзаж, Ч.Батболд дангаар өмчлөх эрхтэй болсон байна. /1 хав, хуу-212-214/

      Мөн нэхэмжлэгч Ч.Гнь Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 144 м.кв газрыг эзэмшиж байгаад дүү Ч.Б-од шилжүүлснийг газрын хэмжээг нэмэгдүүлэн 1050 м.кв газрыг 0000 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 5 жилийн хугацаатайгаар, 1758 м.кв газрыг 10 жилийн хугацаатайгаар Ч.Б эзэмших болжээ. /1 хав, хуу-55-58/

        Тухайн Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд  байрлах 1758 м.кв газарт чингэлгэн байгууламж бүхий түр барилгын өмчлөх эрх улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.

        Нэхэмжлэгч Ч.Гнь дээрх маргаан бүхий газар, барилга, байгууламжид дүү Ч.Б-ын хамтаар дугуй болон автомашины худалдаа, засварын газар, дулаан гараашийн  үйл ажиллагаа явуулж байсан боловч дүү Ч.Б өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж байсан болохоор аливаа нэгэн асуудал шийдэхэд надгүйгээр хөрөнгө мөнгө босгоход   ашиглаг  гэж бодоод түүний нэр дээр эд хөрөнгө өмчлөх, газар эзэмших эрхийг шилжүүлж,  өөрөө бараа бүтээгдэхүүн гаднаас татах, БНХАУ-ын Гуанжу хотод автомашины Япон хуучин дугуйны наймааны гурав дахь салбараа нээх, 40 тоннын чингэлэгийн бөөний худалдааг хийх ажлыг хариуцан хамтран ажиллаж байхад дүү Ч.Б нь 0000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан  тул түүнд 15, 30 жилийн хугацаатай болзол тавьж  түр хугацаагаар шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай, 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай 108 м.кв газар  бүхий чингэлгээр байгуулсан байгууламжийг тус тус буцаан гаргуулахаар шаардсан бол хариуцагч А.У-ээс маргаан бүхий эд хөрөнгүүд нь талийгаач нөхөр Ч.Батболд бид хоёрын хамтын хөдөлмөрийн үр шимээр бий болсон гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгүүд юм. Нэхэмжлэгч Ч.Г нь  манай гэр бүлтэй хамтын ямар ч бизнес эрхэлж байгаагүй, өөрөө бизнес хийж байгаад дампуурч, амьдрал нь дээр дурдсан болсонд манай гэр бүл болон миний хүүхдүүд ямар хамааралгүй. Хэрэгт болзол тавьж хийсэн ямар ч хэлцэл байхгүй бөгөөд Ч.Г нь өөрийн эзэмшиж байсан хоёр газрын эзэмших эрхийг болон Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах,  Л.Энэбишийн гудамж-0 дугаартай, 1404 м.кв талбай бүхий  автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилгын хамтран өмчлөх эрхийг тус тус Ч.Б-д шилжүүлсэн гэрээ байдаг. Нэхэмжлэгч Ч.Г-оос Ч.Б-од газар эзэмших эрхийг  15, 30 жилийн хугацаатай болзол зааж шилжүүлэн өгөөгүй. Энэ бол газар эзэмших  эрхийг заасан хугацаа болохоос болзол заасан хугацаа биш юм. Хэрэв минийх гэж үзэж байгаа бол яагаад өдий хүртэл гомдлоо гаргаагүй юм бэ. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Анхнаасаа минийх гээд маргаагүй. Одоо маргаж буй хоёр газар нь хариуцагчийн  нэр дээр байгаа. Өөрөө хүлээн зөвшөөрч эзэмшигчийг өөрчилсөн. Маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүд талийгаач Ч.Б-ыг нас барснаас хойш гэр бүлийн гишүүн болох А.У-ийн өмчлөл, эзэмшилд хууль ёсоор шилжиж ирсэн  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

        Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

        Нэхэмжлэгч Ч.Г болон хариуцагч А.У-ийн нөхөр талийгаач Ч.Б-д нарын хооронд болзол тавьж хийсэн хэлцэл байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

        Учир нь Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн  хэлцлийг  болзол тавьж хийсэн хэлцэл гэх бөгөөд нэхэмжлэгч Ч.Гнь дүү Ч.Б-од 

Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороонд байрлах 4040 м.кв газар, тухайн газар дээр байрлах Л.Энэбишийн гудамж-0 дугаартай, 1404 м.кв талбай бүхий  автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилга, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 144 м.кв газрыг тус тус болзол тавьж 15, 30 жилийн хугацаагаар түр шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй, түүнтэй холбоотой гэрээ, хэлцэл  байгуулагдаагүй байна.

            Харин Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах,  Л.Энэбишийн гудамж-0 дугаартай, 1404 м.кв талбай бүхий  автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилга нь нэхэмжлэгч Ч.Г-ын захиалгаар баригдан ашиглалтанд орсныг тэрээр дүү Ч.Б-ын хамт хамтран өмчилж байгаад, 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн сайн дурын үндсэн дээр  өмчлөх эрхээсээ татгалзаж, хамтран өмчлөгч хасуулах хэлцэл байгуулсны дагуу  дүү Ч.Б  дангаар өмчлөх эрхтэй болсон байна.

            Мөн Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах  4040 м.кв газар, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 144 м.кв газруудыг эзэмшиж байгаад газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Ч.Б-од шилжүүлсэн байна.

            Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хамран өмчлөгчөөс хасуулах хэлцэл, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээнүүдэд хугацаа заан 15, 30 жилийн хугацаа өнгөрсний дараа буцаан шилжүүлж авахаар тохиролцсон болзол тавигдаагүй  байх тул тухайн газар эзэмших эрх нь талийгаач Ч.Б-ын хууль ёсны өвлөгчид өвлөгдөж, хариуцагч А.У эзэмших болжээ.

            Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороонд байрлах үйлчилгээний зориулалттай газар, Баянгол дүүргийн 0 дугаар хороонд байрлах худалдаа үйлчилгээний зориулалтай газрыг тус тус эзэмшиж байсан Ч.Батболд нь нэгэнт нас барсан тул Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т зааснаар уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж, анхдагч гэрээнд заасан газар эзэмших хугацаа дуустал газрыг үргэлжлүүлэн эзэмших эрхтэй бөгөөд газар эзэмшигч этгээд нас барснаар газар эзэмших эрх уг газрыг урьд нь эзэмшиж байсан этгээдэд шилжих үндэслэл болохгүй.

            Түүнчлэн талийгаач Ч.Б-ын хууль ёсны өвлөгч нарын хооронд ногдох өв хөрөнгийн талаар маргаан гарсаныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/00000 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 0000 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/0000 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэжээ. /1 хав, хуу-229-241/

            Ингэхдээ Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 1404 м.кв талбай бүхий  үл хөдлөх хөрөнгө болон Баянгол дүүргийн0 дугаар хороо, Энхтайван гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах Япон дугуйн худалдаа, үйлчилгээний чингэлэг, түр барилгуудыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэн хууль ёсны өвлөгч болох Д.Наранчимэг, А.У, Б.Б, Б.Б, Б.Т, Б.Ц нарт өвлүүлэн оногдох хэсгийг гаргуулан шийдвэрлэсэн байна.

            Нас барагч Ч.Б-ын эхнэр А.У, төрүүлсэн хүүхэд Б.Б, Б.Б, Б.Т, Б.Ц, төрүүлсэн эх Д.Н нар нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар өвлөгдөх эд хөрөнгийг хууль ёсоор өвлөн авсан байх тул нэхэмжлэгч Ч.Г нь хууль ёсны өвлөгчид хамаарахгүй.

            Нэхэмжлэгч Ч.Гнь Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах  4040 м.кв газар, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 144 м.кв газруудыг  тус тус эзэмшиж, дээр газруудад автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 1404 м.кв талбай бүхий  үл хөдлөх хөрөнгө болон худалдаа, үйлчилгээний чингэлэг, түр барилгуудыг байгуулж, дүү Ч.Б-ын хамт өмчилж байсан зэргээс үзэхэд тэд дугуй болон автомашины худалдаа, засварын газар, дулаан гараашийн үйл ажиллагааг явуулж, хамтран ажиллаж байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй боловч дээрх хөрөнгүүдийн хэд нь Ч.Б-ын, хэд нь Ч.Г-ын  хөрөнгө байсан болох нь тогтоогдохгүйгээс гадна тэрээр тухайн газар эзэмших эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг Ч.Б-од шилжүүлснээр тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх нь дуусгавар болсон байна.

            Нэхэмжлэгч Ч.Гнь Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах  4040 м.кв газрыг 30 жилээр, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах 144 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар түр шилжүүлсэн гэж үзэж  байгаа бол  2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дүү Ч.Б-ыг нас барсанаас хойш өөрийн газар эзэмших эрх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг буцаан шаардах эрхтэй атал түүнтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй байна.

            Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг бөгөөд Ч.Б 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нас барсанаас хойш шаардах эрх үүссэн гэж тооцоход газар эзэмших  эрх шилжүүлэх  гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

            Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах,  Л.Энэбишийн гудамж-0 дугаартай, 1404 м.кв талбай бүхий  автомашины засвар, үйлчилгээний зориулалттай барилгыг нэхэмжлэгч Ч.Гнь дүү Ч.Б-ын хамт хамтран өмчилж байгаад 2005 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр  сайн дурын үндсэн дээр  хамтран өмчлөгчөөс хасагдсан, ийнхүү хасагдахдаа ямар нэгэн болзол буюу түр хугацаагаар шилжүүлэн өгсөн тохиролцоо хийгдээгүй байх тул Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-т заасны дагуу хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн  эрх  дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.

            Түүнчлэн Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т энэ хуулийн 85.2-т заасны дагуу эзэмшил газрын гол бүрдэл хэсэг болж түүнтэй холбогдсон хөдлөх эд хөрөнгө нь хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол тухайн эзэмшил гарын өмчлөгчийн өмч байна гэж заасан тул Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайван гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах Япон дугуйн худалдаа, үйлчилгээний чингэлэг, түр барилгуудын  хууль ёсны өмчлөгчийг талийгаач Ч.Б гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тухайн чингэлэг, түр барилгууд нэхэмжлэгч Ч.Г-ын хөрөнгөөр бий болсон болох нь холбогдох баримтаар нотлогдохгүй, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй болно.

            Иймд нэхэмжлэгч Ч.Г болон талийгаач Ч.Б нарын хооронд болзол тавьж хийсэн хэлцэл буюу газар эзэмших эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байх тул  Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулахыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Нэхэмжлэгч Ч.Гнь шүүх хуралдааны явцад хуралдааны  танхимд тогтоосон журмыг сахихгүй, хуралдаан даргалагчийн  шийдвэрт захирагдах үүргээ биеүүлэхгүй, удаа дараа даргалагчийн зөвшөөрөлгүй үг хэлэх, хариуцагчийн төлөөлөгчийг үг хэлээр дайрч, доромжлох зэргээр тайлбар гаргаж, мэтгэлцэх боломжийг олгохгүй байсан нь Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах зөрчилд хамаарч байх тул шүүхээс нэхэмжлэгч Ч.Г-ыг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулж, шүүх хуралдааны танхимаас гарган, нэхэмжлэгчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                          

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.У-т холбогдох болзол тавьж түр хугацаагаар шилжүүлсэн  Чингэлтэй дүүргийн 0 дүгээр хороо, Тасганы овоонд байрлах автомашин засвар, автомашины худалдаа, засвар, үйлчилгээний зориулалттай, 60 машины дулаан гарааштай барилга болон 0.087 га газар бүхий барилга, Баянгол дүүргийн 0 дугаар хороо, Энхтайваны гүүрний баруун тал, Үзэсгэлэнгийн вагоны зүүн талд байрлах авто сэлбэг, дугуй худалдаа, засвар үйлчилгээний зориулалттай чингэлгээр байгуулсан байгууламж болон 108 м.кв газрыг тус тус буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ч.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчийн төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                                   

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХБАЯР