Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2021/02700

 

 

2021 10 25 184/ШШ2021/02700

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, 4 хэсэг, цэцээ гүн ******* байр, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, харш, ганди гудамж, 26 байр, 9 тоот хаягт оршин суух овогт /РД:/

Хариуцагч: дүүрэг, 4 хороо, худаг усны тоот хаягт оршин суух овогт /РД:/

Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай үндсэн нэхэмжлэлтэй, мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарантуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батсүх, хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Ичинхорлоо, нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 оны ******* сарын *******-ний өдөр иргэн Б.той зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Б. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөхгүй байсан тул би шүүхэд хандаж дүүргийн шүүхийн 2010 оны ******* сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.оос 45 738 000 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа зургаан жил үргэлжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд удаа дараа саад учруулснаас 2017 оны 12 сард Сонгинохайрхан дүүрэг 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлах эрхийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Миний бие шүүхийн шийдвэр, түүнийг гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй болсон боловч иргэн Б.ын гаргасан гомдлоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн миний бүртгэлийг хүчингүй болгосон ба Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч хэн болохоо шүүхээр шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ гэх хариуг өгсөн. Энэ дагуу дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байсан Б.ын нэхэмжлэлтэй, Б.од холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, ын 21 гудамж, г тоот хаягт байршилтай, 100 м.кв талбайтай, 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар оролцож талуудын өмчлөлийн асуудлаар маргаж буй барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.ын өмчлөлд шилжүүлэн бүртгэж, Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 181/ШЗ2019/02732 дугаар Нэхэмжлэгч, нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид Я.******* намайг энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэ захирамж саад болохгүйг дурдсан байдаг. Иймд Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, ын 21 гудамж, г тоот хаягт байрлах эрхийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Я.******* миний биеийг тогтоож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Бодит байдал дээрээ шилжүүлсэн зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Б., Б. нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэрлэхээс өмнө маргаан бүхий эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар буюу 20******* оны 09 сарын 20-ны өдөр төлбөрт тооцон нэхэмжлэгч Я.*******эд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн улсын бүртгэлийн байгууллага 20******* оны ******* сарын 06-ны өдөр маргаан бүхий эд хөрөнгийг Я.*******ийн нэр дээр шилжүүлж бүртгэхийг даалгасан байдаг, иймээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэв.

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, учир нь Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, ын 21 гудамж, г тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.оос иргэн Б.ын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 184/ШШ2016/00168 дугаар шийдвэр, мөн иргэн Я.*******ийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болгосон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дугаар шийдвэрүүд тус тус гарсан. Шүүхийн шийдвэрүүд хүчинтэйгээс гадна тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Б.ын өмч мөн болохыг нотолсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. Иймд нэхэмжлэгч Я.******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох ямар ч үндэслэл байхгүй ба газар эзэмших эрх ч байхгүй зөвхөн уг хаяг дахь 100 м.кв бүхий байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Б., Я.******* нарын үл хөдлөх хөрөнгийн маргаан 2008 оноос хойш үргэлжилж байна, Б. нь Я.*******эд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл авахдаа Б.од мэдэгдэлгүйгээр Я.*******тэй хуйвалдсанаас Б. нь 2008 оноос хойш улсын бүртгэлийн газар, шүүх, хууль хяналт, цагдаагийн байгууллагаар энэ асуудлыг шийдүүлэх гээд явж байна. Я.******* нь Б.од зээл өгөхдөө 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг л барьцаалсан, газар нь өөр хүний өмчлөлийнх юм. Шүүхийн 1772 дугаар шийдвэрийн дагуу үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулахаар зарагддаггүй, Я.******* рүү шилжүүлье гэхээр Я.******* нь хөрөнгө авахгүй, мөнгөө авна гэж хэлдэг. Б. нь Я.*******, Б. нарт холбогдуулаад хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулж Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбитын 21 дүгээр гудамж, г тоотод байрлах 100 мкв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Б. нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд 2008 оны ******* сарын 07-ны өдөр өөрийн өмчлөх эрхийг Б.ын гуйлтаар бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулахдаа Б. нь гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирж хамтран ажиллана гэж худал хэлж, өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн боловч өмчийг маань буцааж шилжүүлж өгнө гэсэн боловч сураггүй болсныг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулж олоод бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан байдаг.

дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 00168 дугаар шийдвэрээр 2008 оны ******* сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Б.ын үл хөдлөх хөрөнгийг Б. нь шилжүүлэн авмагцаа Я.*******ээс 20 000 000 төгрөг зээлж, зээлийн барьцаанд нь тавьж гэрээ хийсэн байсныг хожим мэдсэн юм. Хэдийгээр Б. нь Б.той бэлэглэлийн гэрээ байгуулсан ч гэсэн дээрх өмч 2008 оноос одоог хүртэл Б.ын эзэмшил ашиглалтад байсан, одоо ч байгаа юм. Б. нь шүүхийн 00168 тоот шийдвэрийн дагуу өмчөө улсын бүртгэлд бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Энэ үетэй зэрэгцээд Б. нь гэрээний дагуу зээлсэн мөнгөө Я.*******эд төлж чадахгүй байснаар шүүхийн шийдвэр гарч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Я.******* нь нэхэмжлэлдээ 2017 оны 12 сард дээрх үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлд шилжиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болгосон гэж байгаа боловч үнэн хэрэгтээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан, үл хөдлөх эд хөрөнгө Я.*******ийн өмчлөлд шилжээгүй, учир нь Я.******* нь үл хөдлөх эд хөрөнгө бус Б.од зээлсэн мөнгөө авахыг хүсэж байсан юм. Энэ үйл явдалтай давхцаж Б. нь өөрийн үл хөдлөх хөрөнгийг Я.*******ийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргаж гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 тоот шийдвэрээр хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шинэчилсэн бүртгэл хийх хүртэл дээрх үл хөдлөх хөрөнгийг Я.*******ийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон 0060310 тоот гэрчилгээг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд бүртгэлийн байгууллагаас бүртгэл хийгээгүй бол Я.*******ийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохоор шийдвэрлэсэн юм. Гэтэл 6 сарын хугацаанд Я.******* нь улсын бүртгэлийн байгууллагад шинэчилсэн бүртгэл хийхээр хандаагүй тул Я.*******ийн нэр дээрх бүртгэл, гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллага хүчингүй болгож, Б. нь улсын бүртгэлийн байгууллагад шинэчилсэн бүртгэл хийлгэхээр хандахад түүнийг уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр бүртгэсэн. Я.******* нь Б. болон Б. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой үйл баримттай холбоотой учраас хамтран хариуцагчаар татаж байна гэсэн байдаг. Иймд Б. ч мөн Б.ыг хамтран хариуцах ёстой гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын дагуу хариуцагчаар татсан. Иймд Б.ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, орбитын 21 дүгээр гудамж, г тоотод байрлах 100 м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул Иргэний хуулийн 56.4, 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилган Б.ыг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: Я.******* нь Б.од холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, ын 21 гудамж, г тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хууль бус гэж нэхэмжлэл гаргасныг миний бие үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь би Я.*******ээс 20 000 000 төгрөгийг хүүтэй зээлэхдээ тухайн үед миний нэр дээр байсан уг хөрөнгийг барьцаалсан бөгөөд төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Я.*******ийн өмчлөлд шилжүүлсэн. Миний зээлсэн 20 000 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг Б.ын хадам эцэг Ц.Цагаандорж, хадам эх С.Оюун нар нь хүүгийн хамт төлөхөөр амлаж надаас зээлж авсан боловч зээлээ төлөөгүй бөгөөд уг хөрөнгийг янз бүрийн арга заль хэрэглэн Б.ын нэр дээр хууль бусаар шилжүүлсэн байна. Миний хувьд Ц.Цагаандорж, С.Оюун нар зээлсэн 10 000 000 төгрөгөө Я.*******эд төлсөн тохиолдолд уг газрыг буцааж өгөхөд ямар ч асуудалгүй гэдгээ олон удаа бүх шатны шүүхэд тайлбарлаж, зээлдэгч нарт удаа дараа хэлж байсан. Иймд Я.*******ээс зээлсэн мөнгөнөөс Ц.Цагаандорж, С.Оюун нар авсан зээлээ төлөөгүй тохиолдолд тухайн үл хөдлөх хөрөнгийг Б.ын нэр дээр шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нь Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б. эс зөвшөөрч, мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох сөрөг нэхэмжлэл гаргаж, хариуцагч Б. нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаахгүй байна.

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдлоо.

Хариуцагч Б. нь Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлах 100 м.кв талбайтай, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2008 оны ******* сарын 07-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Б.од шилжүүлж, Б. нь 2008 оны ******* сарын 07-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон. /1 хх-ийн 96-97, 126 тал/

Хариуцагч Б. нь 2008 оны ******* сарын *******-ний өдөр нэхэмжлэгч Я.*******тэй зээл, барьцааны гэрээ байгуулж 20 000 000 төгрөг зээлж, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. /1 хх-ийн 6-7, 100-101 тал/

дүүргийн шүүхийн 2010 оны ******* сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.оос 45 738 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.*******эд олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан. /1 хх-ийн 9-10, *******5-*******8, 144-147 тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилж, албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул төлбөр авагч Я.*******ийн төлбөрт тооцон өгөхөөр шийдвэрлэсэн, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Улсын байцаагчийн үл хөдлөх эд хөрөнгийг Я.*******ийн нэр дээр шилжүүлэн бүртгэх дүгнэлт гарсан. /1хх-ийн 14-16, 105, 120-122 тал/

Я.******* нь шүүхийн 1772 дугаар шийдвэр, түүний дагуу явагдсан гүйцэтгэх ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 08 сарын 07-ны өдөр бүртгүүлсэн. /1 хх-ийн 123 тал/

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэрээр Б., Б. нарын 2008 оны ******* дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. /1 хх-ийн 41-42, 127-130 тал, 2 хх-ийн 61-62 тал/

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дугаар шийдвэрээр үл хөдлөх эд хөрөнгийг Я.*******ийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл, гэрчилгээг зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн газар нь шүүхээс тогтоосон хугацаанд шинээр бүртгэл хийгээгүй бол үл хөдлөх эд хөрөнгийг Я.*******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг дурдсан. /1 хх-ийн 18-23, 43-48, 163-174, 178-186, 2 хх-ийн 63-68 тал/

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 сарын 30-ны өдрийн 7/933 дугаар албан тоот, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 301 дүгээр мэдэгдлээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Я.*******ийг бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийг Б.ын өмчлөлд шилжин бүртгэгдэх болсон тухай Я.*******эд мэдэгдсэн. /1 хх-ийн 25, 51 тал/

Б. нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 02 сарын 27-ны өдөр бүртгүүлсэн. /1 хх-ийн 49 тал/

Нэг.Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Я.******* нэхэмжлэлийн үндэслэлээ 2008 оны ******* сарын *******-ний өдөр зээлдэгч Б.той байгуулсан зээл, барьцааны гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан боловч Б. гэрээний үүргээ зөрчсөнөөр дүүргийн шүүхийн 2010 оны ******* сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй гэж тодорхойлжээ.

2008 оны ******* сарын *******-ний өдөр нэхэмжлэгч Я.*******, хариуцагч Б. нар зээл, барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлах, 00006*******41 дугаар сууц өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай 100 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан талаар Я.*******, Б. нар маргаагүй.

дүүргийн шүүхийн 2010 оны ******* сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.оос 45 738 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я.*******эд олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны зүйлийг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг Я.*******эд шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон ба Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагч нь иргэн Б.оос иргэн Я.*******ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх дүгнэлт гаргасан болох нь 2013 оны 08 сарын 14-ний өдрийн 08/108 дугаар Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2017 оны 07 сарын 06-ны өдрийн *******43 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүхийн 1772 дугаар шийдвэр, түүний дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед үйлчилж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 он/ болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7-д шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөх, албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид санал болгох талаар зохицуулснаас үзэхэд шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх нэг этгээдээс нөгөө этгээдэд буюу Б.оос Я.*******эд шилжсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Б.ыг татсан үндэслэлээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу гүйцэтгэх ёстой байсан үйлдэлтэй холбогдуулан татсан гэж тайлбарлажээ. Хариуцагч Б.оос зээлийн гэрээний үүрэгт 45 738 000 төгрөг гаргуулж Я.*******эд олгох, шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс төлбөр төлүүлэх шүүхийн 1772 дугаар шийдвэр хүчинтэй байх тул Б. нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй. Хариуцагч Б.од шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч тал түүний эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх боломжтой гэх тайлбар гаргасан тул хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэж хариуцагчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

Хоёр. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Б.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлээ  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б., Б. нарын 2008 оны ******* дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ... үл хөдлөх эд хөрөнгийг Я.*******ийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, газрын гэрчилгээг 6 сарын хугацаанд түдгэлзүүлсэн боловч ... энэ хугацаанд Я.******* шинэчилсэн бүртгэл хийлгээгүй тул ... гэрчилгээг хүчингүй болгож, Б. нь ... үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр бүртгүүлсэн тул ... үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоолгоно гэж шаарджээ.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00168 дугаар шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр шийдвэр бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.10-т зааснаар Б., Б. нарын 2008 оны ******* дүгээр сарын 7-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцжээ. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор хэлцлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь Я.*******ийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгө буцаад Б.ын өмчлөлд шилжих үр дагавар үүсгэхгүй.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 12-ны өдрийн 128/ШШ2018/0240 дүгээр шийдвэрээр Б.ыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тооцох, бүртгэх, гэрчилгээ олгохоор шийдвэрлээгүй, харин төлбөр авагч Я.*******ийн хохирлыг барагдуулсны дараа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тогтоохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн хариуцагчаар Б.ыг татсан бөгөөд шүүгчийн 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 09398 дугаар захирамжаар үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Б.ыг сөрөг нэхэмжлэлийн хариуцагчаар татах үндэслэлгүйг тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь ******* овгийн ******* ******* /РД:*******/ болохыг тогтоож, Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай Б.ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай үндсэн нэхэмжлэлийг хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Я.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 640 төгрөг, хариуцагч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Б. нараас тус бүр 193 320 төгрөг нийт 386 640 төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Я.*******эд олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.1, *******5.2.1, *******5.2.3, *******6, *******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар ******* овгийн ******* *******ийг /РД:*******/ Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Б.ын Сонгинохайрхан дүүрэг, 2 хороо, 21 гудамж, г тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн дугаар бүртгэлтэй, 100 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 184/ШЗ2019/06807 дугаар захирамж шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 640 төгрөг, хариуцагч Б.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Б. нараас тус бүр 193 320 төгрөг нийт 386 640 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.*******эд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР