Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/00523

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суугч/регистрийн дугаар  /  овогт Ц.Ц,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, /регистрийн дугаар С ХХК,

 

Нэхэмжлэгч: байрлах, /регистрийн дугаар /, Ж ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: байранд байрлах, /регистрийн дугаарС ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 1,602,472,353.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, Ц.Цт холбогдох гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 1,362,500,000 төгрөг гаргуулах тухай С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн төлөөлөгч Д.Батхуяг, Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДДЭШ ТВ ХХК төлөөлж Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц, С ХХК, Ж ХХК-ийн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С ХХК нь иргэн Ц.Цтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр тоон телевизийн 30,000 ширхэг сеттоп бокс, смарт картын хамт худалдан авагч буюу С ХХК-д хүлээлгэн өгөх, худалдан авагч тал төхөөрөмжийг хүлээн авч төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Ц.Цийн хувьд гэрээний үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлсэн бөгөөд 27,140 ширхэг 2,742,045,415 төгрөгийн сеттоп бокс болон 418,086,974 төгрөгийн смарт карт буюу нийт 3,160,132,389.41 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг С ХХК-д хүлээлгэн өгсөнТалууд гэрээ байгуулж тооцоо нийлэх үед үлдэгдэл төлбөр 1,924,875,328.47 төгрөг байсан ба С ХХК гэрээ байгуулснаас хойш 805,684.912.02 төгрөгийг худалдагч талд шилжүүлснээр үлдэгдэл төлбөр 1,119,190,416.45 төгрөг болсон. Худалдагч тал гэрээ байгуулснаас хойш нийлүүлэх 359,105,577.30 төгрөгийн үнэ бүхий 2,860 ширхэг сеттоп бокс, 2,590 ширхэг смарт картын хамт хүлээлгэн өгч талууд баримтаар баталгаажуулсан боловч С ХХК нь үлдэгдэл төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4-т зааснаар үүргээ биелүүлээгүй тал гүйцэтгээгүй үүргийн 0,01 хувийн алданги төлнө гэсний дагуу 840 хоногийн алданги 124,176,360 төгрөг байна. Иймд нийлүүлсэн төхөөрөмжийн гэрээний үүрэгт 1,478,295,993.75 төгрөг, алдангид 124,176,360 төгрөг, нийт 1,602,472,353.75 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулна. С ХХК, Ж ХХК нь хамтран нэхэмжлэгч бөгөөд өөр этгээдээр солих хүсэлт гаргахгүй. Нэхэмжлэгч нараасаа татгалзах шаардлага байхгүй гэв.

 

Хариуцагч С ХХК шүүхэд болон болон төлөөлөгч Д.Батхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Ц.Цтай хоорондоо салшгүй холбоо бүхий хоёр гэрээ байгуулсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр С ХХК нь иргэн Ц.Цаас маргаж буй сеттоп боксын удирдлага буюу тоон телевизийн тоног төхөөрөмжийн 50 хувийг 1,216,268,508.58 төгрөгөөр худалдан авах, худалдагч нь гэрээний хавсралтад заасан тоног төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлэх үүргийг хүлээсэн. Манай компанийн зүгээс дээрх гэрээгээр худалдан авсан тоног төхөөрөмжөө хүлээн авч холбогдох техникийн суурилуулалт, зүгшрүүлэлтийг хийж бэлтгэсний дараа дагалдах зүйл болон тоон телевизийн сеттоп боксыг худалдан авахаар Ц.Цтай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний дагуу сеттоп боксын үнийг төлж байсан. Тус хоёр гэрээний зүйл нь зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох тоног төхөөрөмжүүд бөгөөд салгаж өмчлөх боломжгүй юм. Гэтэл Ц.Ц нь сеттоп боксын удирдлага болох тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж бидэнд худалдсан тоног төхөөрөмжөө өөрийн хувьцаа эзэмших ДДЭШ ТВ ХХК-д хууль бусаар шилжүүлж өгсөн учраас манай компанийн хувьд их хэмжээний мөнгөн дүнгээр хохирсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Д.Батхуяг шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК нь Ц.Цтай хамтын ажиллагааны хүрээнд студийн тоног төхөөрөмжийг хамтран худалдан авахаар 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд зааснаар гэрээний зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дотор нийлүүлэх, С ХХК нь 1,216,268,508 төгрөгийг сар бүр 35,000,000 төгрөгөөр төлж барагдуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсоны дагуу гэрээний үүргээ шударгаар биелүүлж байсан. Дээрх тоног төхөөрөмжийн зарим хэсгийг суурилуулах ажиллагааг хийх явцад тус тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч буюу Сеттоп боксыг худалдан авахаар талууд тохиролцож 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаартай гэрээ байгуулж, С ХХК нь гэрээний үүргээ мөн зохих ёсоор биелүүлж үнийг төлж байсан. Гэтэл дээрх гэрээнүүдийг байгуулсны дараа Ц.Цэрэнпуцаг нь хамтарч Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг ноцтой зөрчиж, гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг бүхэлд нь ДДЭШ ТВ ХХК-д 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн өгсөн байсныг олж мэдсэнээр дээрх байгуулсан 2 гэрээний үнийг төлөхөө С ХХК-иас зогсоосон. Ц.Цаас хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч ДДЭШ ТВ ХХК-тай гэрээ байгуулж, сар бүр 68,000,000 төгрөг төл, эс бөгөөс тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг тасалдуулна гэж сүрдүүлж, мөн ДДЭШ ТВ ХХК-иас тус компанитай гэрээ байгуулж, сар бүр төлбөр төлөхгүй бол тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоож, үйл ажиллагааг тасалдуулах болно гэсэн шахалт үзүүлж байсан тул С ХХК нь аргагүй байдалд орж нэгэнт тус компанийн нэрээр тараагдаад байсан боксын хэрэглэгчдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихгүйн тулд ДДЭШ ТВ ХХК-тай Nagra gas системд хэрэглэгчийн бүртгэл болон төлбөр тооцооны системийг зогсолтгүй, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/144 тоот Хамтран ажиллах гэх нэртэй гэрээ байгуулж сар бүр 35,000,000 төгрөгийг ДДЭШ ТВ ХХК-д төлөх болсон. Ц.Ц нь хамтран ажиллах гэрээний үүргээ зөрчсөний улмаас С ХХК нь ДДЭШ ТВ ХХК-д дээрх байдлаар сар бүр 35,000,000 төгрөг төлж хохирч байгаа бөгөөд уг хохирлыг 2018 оны 09 дүгээр сар хүртэлх байдлаар гарган 907,500,000 төгрөгийн сөрөг шаардлага гаргасан ба уг шаардлагын дүнг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлсөн үнийн дүн буюу 808,500,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж хамтарч худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр байгуулагдсан буюу тус тоног төхөөрөмжийн бүрдэл хэсэг болох хүлээн авагч Сеттоп боксыг худалдан авахаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 001/2015/09/21 дугаартай гэрээг талууд байгуулж, уг гэрээний дагуу С ХХК-иас нийт 1,997,268,301 төгрөгийг төлсөн. Ц.Ц нь хамтран ажиллах гэрээний үүргээ ноцтой зөрчиж, С ХХК-д мэдэгдэлгүйгээр Тоног төхөөрөмжийг бүхэлд нь ДДЭШ ТВ ХХК-д шилжүүлсний улмаас 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээ ач холбогдолгүй болж, С ХХК нь 1,997,286,301 төгрөгөөр мөн хохироод байна. Учир нь Сеттоп бокс нь тоног төхөөрөмжөөс салангид үл ашиглаж болох бүрдэл эд юмс бөгөөд Сеттоп боксын өмчлөл нь удирдах тоног төхөөрөмжөө дагаад ДДЭШ ТВ ХХК-д шилжсэн ба уг сеттоп боксын хэрэглэгчдээс төлсөн төлбөрийг сар бүр ДДЭШ ТВ ХХК авч байна. Иймд Ц.Ц нь гэрээнийхээ үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол болох ДДЭШ ТВ ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/144 тоот Хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 1,716,000,000 төгрөгийг, 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455,000,000 төгрөг, мөн Ц.Цтай байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 001/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээний дагуу төлсөн 1,997,286,301 төгрөг нийт 4,168,286,301 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Цаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Ц.Цийн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 001/2015/02/05 тоот худалдах, худалдан авах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-д С ХХК нь иргэн Ц.Цаас тоон телевизийн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж гэрээний зорилгоо тодорхойлсон. С ХХК нь иргэн Ц.Цийн худалдаж авсан тоног төхөөрөмжийг худалдаж авахаар гэрээ байгуулж байсан болохоос биш хамтран худалдаж аваагүй гэдгийг дээрх гэрээний зорилгоос тодорхой байгаа учраас хамтын ажиллагааны хүрээнд хамтран худалдан авахаар гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй байна. Тоон телевизийн тоног төхөөрөмжийг иргэн Ц.Ц нь Nagravision SA компаниас худалдан авсан бөгөөд С ХХК энэ харилцаанд ямар ч хамааралгүй бөгөөд сар бүр шилжүүлж байсан гэх төлбөр нь сеттоп бокс, смарт картын төлбөр юм. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан 002/2015/09/21 тоот гэрээ нь тоон телевизийн сеттоп бокс, смарт картыг худалдаж авсны үлдэгдэл төлбөрийг С ХХК-иас төлж барагдуулахаар хийгдсэн гэрээ бөгөөд гэрээний хавсралтуудаар 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд сеттоп бокс, смарт картыг нийлүүлсэн тооцоог нийлж талууд баталгаажуулсан байгаа. С ХХК болон Ц.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээнд Хамтын ажиллагааны хүрээнд гэж тодорхойлж хийгдсэн нэг ч гэрээ байхгүй. Ц.Ц нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн ба С ХХК-ны захирал А.Энхбат нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/318 дугаартай албан бичгээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээ-ний хүчинтэй хугацаанд ДДЭШ ТВ ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэсэн хариуг ирүүлсэн бөгөөд үүний дагуу С ХХК нь ДДЭШ ТВ ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 дугаартай Хамтран ажиллах гэрээ байгуулж өнөөдрийг хүртэл бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн явуулж ашиг орлогоо хүртсээр байгаа учраас тоон телевизийн студийн тоног төхөөрөмжийг мэдэгдэлгүйгээр худалдан борлуулсан гэх тайлбар үндэслэлгүй байнаС ХХК нь 2013 оноос эхлэн сеттоп бокс, смарт картыг Ц.Цаас худалдан авч хэрэглэгчдэд худалдан борлуулж кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэрэглэгч бүрээс төлбөр авч ашиг олсоор ирсэн. Тоног төхөөрөмжийг хэн эзэмших нь С ХХК-ийн сеттоп боксоор кабелийн телевизийн үйлчилгээ үзүүлж байгаа үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй юм. С ХХК-д ДДЭШ ТВ ХХК-ийн хувь нийлүүлэгчдэд өөрчлөлт орсонтой холбогдуулан өмнөх гэрээг цуцалж шинээр гэрээ байгуулах талаар мэдэгдсэн албан бичиг хүргүүлэхэд ДДЭШ ТВ ХХК-тай гэрээ байгуулсны дараа өмнөх гэрээг цуцлах саналтай гэсний дагуу ДДЭШ ТВ ХХК-тай Хамтран ажиллах гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ашиг орлоготой ажилласаар л байна. С ХХК нь ДДЭШ ТВ ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 16/149 тоот Хамтран ажиллах гэрээ байгуулсан өдрөөс талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан бөгөөд нэгэнт цуцлагдсан гэрээний дагуу С ХХК нь шаардах эрх байхгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасан гэрээнээс татгалзах журмын дагуу гэрээ цуцлагдсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул гэрээний үүргээ зөрчсөнөөс 907,500,000 төгрөгөөр хохирсон гэх тайлбар нь үгүйсгэгдэж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээний дагуу сар бүр төлсөн гэх нийт 455,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь дээрх тайлбар баримтаар үгүйсгэгдэх бөгөөд тухайн үед талууд хоорондоо харилцан тохиролцож дээрх мөнгийг сеттоп боксын үнэд төлөгдсөн төлбөрт суутган тооцох замаар нийт төлөгдөх үндсэн төлбөрөөс хасаж тооцохоор тохирсон байдагИйм учраас сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДДЭШ ТВ ХХК нь шүүхэд болон төлөөлөгч Д.Ганзорг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ДДЭШ ТВ ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сансар Эйч Ди ХХК болон Швейцарь Улсын хуулийн этгээд болох Награвишн компанитай харилцан тохиролцож Эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу Награ CAS төхөөрөмжийг Награвишн компанийн зөвшөөрөлтэйгээр ДДЭШ ТВ ХХК-д шилжүүлсэн. Учир нь Награ CAS системийг технологийн хувьд С ХХК-ийн тодорхой тооны хэрэглэгч ашиглаж байсан тул Награ CAS системд уг хэрэглэгч нарын бүртгэл болон түүний төлбөр тооцооны систем, сувгийн нэр түүний цагийг бүртгэн ажиллах зэрэг үйлчилгээг үзүүлэх талаар ДДЭШ ТВ ХХК болон С ХХК-ийн хооронд гэрээ байгуулах шаардлага гарсан. Үүний дагуу Хамтран ажиллах тухай гэрээг байгуулах бидний хүсэл зоригийн илэрхийллийг С ХХК-ийн Ерөнхий захирал А.Энхбат нар нь хүлээн авч, уулзалт хэлэлцээрийг хийж, харилцан тохиролцсоны үндсэн дээр 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулсан болно. Энэ хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сараас 2016 оны 10 сар хүртэлх хугацаанд гэрээгүй буюу ямар нэгэн төлбөргүйгээр үйлчилгээг С ХХК нь ДДЭШ ТВ ХХК-иас авсан. С ХХК нь тухайн гэрээний үнийн дүнгээр хохирсон зүйл байхгүй, манай зүгээс үзүүлж буй ашиглалт үйлчилгээ /хүнтэй холбоотой зардал, цахилгаан болон бусад үйлчилгээ/-ний төлбөрт төлж буй төлбөр юм. Өөрөөр хэлбэл ДДЭШ ТВ ХХК-ийн сервир дээр байрлаж 30,000 хэрэглэгчээсээ тухайн төлбөрийг хангалттай олж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ц.Ц, С ХХК, Ж ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан гэрээний үүрэг 1,602,472,353.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, С ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,602,472,353.75 төгрөг шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ц.Цт холбогдуулан гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 907,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж /1 хав 235 тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455,000,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн /2 хав 193 тал/, Ц.Ц гэрээний үүрэг зөрчсөнөөс улмаас ДДЭШТВ ХХК төлсөн учирсан хохирол болох 808,500,000 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлсэн /3 хав 126 тал/, Ц.Цтай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээний дагуу төлсөн 1,997,286,301 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж /3 хав 151 тал/ нийт 4,168,286301 төгрөг гаргуулахаар маргажээ.

 

Шүүхээс хуралдааны үед хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулахад Ц.Цтай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээний дагуу төлсөн 1,997,286,301 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой. Харин 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455,000,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 907,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл, ДДЭШТВ ХХК төлсөн учирсан хохирол болох 808,500,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт холбогдуулан шаардсан гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ц, хариуцагч С ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот Худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Ц нь 30,000 ширхэг хэрэглэгчийн төхөөрөмж буюу тоон телевизийн сеттоп боксийг хүлээлгэн өгөх, хариуцагч С ХХК үнэ 2,283,980,905.77 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. /1 дүгээр хавтас 18-19 х/

 

Дээрх худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч Ц.Ц нь 30,000 ширхэг нийт 3,519,237,966.71 төгрөгийн үнэ бүхий хэрэглэгчийн төхөөрөмж буюу тоон телевизийн сеттоп боксыг смарт картын хамт С ХХК-д нийлүүлэх харилцан тохиролцсон гэрээний дагуу нэхэмжлэгч нь нийт 27,140 ширхэг 3,160,132,389.41 төгрөгийн үнэ бүхий хэрэглэгчийн төхөөрөмж буюу тоон телевизийн сеттоп боксыг смарт картын хамт хариуцагчид хүлээлгэн өгч гэрээний хавсралтуудаар талууд харилцан тооцоо нийлж баталгаажуулсан байна. /1 дүгээр хавтасны 20-23 х/

 

Хариуцагч 1,478,295,993.75 төгрөг төлөх төлбөрийн тооцоололд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авсан хэрэглэгчийн төхөөрөмж буюу тоон телевизийн сеттоп бокс, смарт картыг ашиглаж, ашиг олж байгаа гэж мэтгэлцэж байх ба хариуцагч үгүйсгээгүй.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт гэрээний үйлчлэх хугацаанд хүлээсэн үүргээ биелүүлэхээс аль нэг тал үндэслэлгүйгээр татгалзвал буруутай тал нөгөө талд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,01 хувьтай тэнцэх торгууль төлнө гэж томьёолсон байх боловч энэхүү тохиролцооны агуулга нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн шинжийг агуулж байх тул 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчийн үүргээ гүйцэтгээгүй хугацаа нь 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 2 жил 5 сар 28 хоног буюу нийт 909 хоног болж байгаа учраас нэхэмжлэгчийн шаардсан хугацаа буюу 840 хоногийн алданги 124,176,360 /1,478,295,993.75 х 0,01 хувь = 147,829 төгрөг х 840 хоног/ төгрөгийг нэхэмжилж байгааг буруутгах боломжгүй юм.

 

Иймд хариуцагч С ХХК-иас гэрээний үүрэгт 1,478,295,993.75 төгрөг, алданги 124,176,360 төгрөг, нийт 1,602,472,353.75 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, С ХХК, Ж ХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Ц.Цтай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээний дагуу төлсөн 1,997,286,301 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байх тул хамтруулан шийдвэрлэх боломжтой байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 дугаартай Сеттоп боксны гэрээний дагуу төлсөн 1,997,286,301 төгрөгийг гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол шаардаж байна гэж тайлбарлав.

 

Гэвч талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 002/2015/09/21 тоот Худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байх тул гэрээний үүрэгт төлсөн үнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаан шаардах үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Ц.Ц нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С ХХК-д 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Худалдах, худалдан авах гэрээг цуцлах тухай албан бичгийг хүргүүлсэн ба С ХХК нь 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01/318 дугаартай албан бичгээр 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 дугаартай худалдах, худалдан авах гэрээний хүчинтэй хугацаанд ДДЭШ ТВ ХХК-тай тоног төхөөрөмжийн гэрээг байгуулсны дараа дээрх гэрээг цуцлах саналтай байна гэсэн хариуг ирүүлсэн байна.

 

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Ц.Цт холбогдуулан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол 907,500,000 төгрөг гаргуулах2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 455,000,000 төгрөг гаргуулах, ДДЭШТВ ХХК төлсөн учирсан хохирол болох 808,500,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байгаа боловч сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад харилцан тооцогдох шаардлагад хамаарахгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,171,000,000 төгрөг шаардсан байжээ.

 

Ц.Ц, ДДЭШ ТВ ХХК-д Смарт карт бүхий HRDP хиймэл дагуулын тоног төхөөрөмж, CAS Headend төхөөрөмж, түүний программ, төхөөрөмжийн эзэмшил, ашиглах эрх, системийн суурилалт болох тохиргоо зэргийн эрхийг шилжүүлэх Эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан байна. /1 хав 185-188 тал/

 

Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДДЭШ ТВ ХХК нь оролцож байгаа бөгөөд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 001/2015/02/05 тоот Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг сөрөг нэхэмжлэлээр шийдвэрлэх, хэргийг тусгаарлан шийдвэрлэх боломжгүй гэж үзнэ.

 

Хариуцагч жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэстэй.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ДДЭШ ТВ ХХК-ийн төлөөлөгч тус компанийн 2016, 2017, 2018 оны Санхүүгийн тайланд Маш нууц тэмдэг дарагдсан нь байгууллагын нууцад хамаарахгүй гэж мэтгэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 1,602,472,353.75 /нэг тэрбум зургаан зуун хоёр сая дөрвөн зуун далан хоёр мянга гурван зуун тавин гурван төгрөг, далан таван мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, С ХХК, Ж ХХК-нд олгож, нэхэмжлэгч Ц.Цаас 1,997,286,301 төгрөг гаргуулах хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар Ц.Цт холбогдох 2,171,000,000 төгрөг гаргуулах хариуцагч С ХХК-иас сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,170,312 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас 8,170,311 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ц, С ХХК, Ж ХХК-нд олгож, хариуцагч С ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,328850 төгрөгийг Улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШЗ2018/03110 дугаар захирамж, 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШЗ2019/00410 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

5.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ