Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
Хэргийн индекс | 183/2018/02623/И |
Дугаар | 234 |
Огноо | 2019-02-01 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 234
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2018/02667 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Ат холбогдох
Гэм хорын хохиролд 8 614 279 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Булгантамир
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.
Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.А нь 2013 оноос манай байгууллагад 3 дугаар хэлтсийн автобусны жолоочийн албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Г.А нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Хьюндай айросити 0610 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрэн дээр Киа Бонго маркийн 6024 улсын дугаартай автомашиныг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Тээврийн Прокурорын газраас тус ослыг шалгаж Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг яллаж шүүхэд шилжүүлсэн. Г.А нь тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсгийг зөрчиж, зам тээврийн осол гаргаснаас байгууллагад буюу манай тээврийн хэрэгсэлд 5 020 000 төгрөгийн хохирол гарсныг “Ухаа шүрт” ХХК-иар үнэлгээ тогтоосон. Мөн “Алтай констракшн” ХХК-ийн эзэмшлийн Киа Бонго маркийн 60-24 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3 320 000 төгрөгийн, хариуцагчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн зорчигч Я.Оюунгэрэлд 1 500 000 төгрөгийн нийт 9 840 000 төгрөгийн хохирол учруулсан. Тус хэрэг шалгагдаж байх хугацаанд манай байгууллагын зүгээс “Алтай констракшн” ХХК-ийн хохирлыг барагдуулсан. Мөн зорчигч Я.Оюунгэрэл нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хор учруулсны хохирол 2 200 000 төгрөг нэхэмжилснийг талууд эвлэрч тус шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1143 дугаар шийдвэрээр 1 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хариуцагчаас тээврийн хэрэгслийг ашиглах явцад учруулсан 9 840 000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү. Даатгалаас 1 225 721 төгрөг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 8 614 279 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь “Э” ХХК-д 2013 оны 4 дүгээр сард жолоочоор ажилд орж, 2014 оны 4 дүгээр сараас Хьюндай айросити маркийн 0610 УНИ улсын дугаартай 13-128 автобусыг тус компанийн гарашаас авч явах жолооч олдохгүй байхад нь 3 дугаар хэсгийн дарга н.Энхболд намайг н.Ганбат чи засвар үйлчилгээг хийж чаддаг болохоор янзлаад аваад яв гэж даалгавар өгсөн. Автобусанд мотор, абортур, тормоз гэх мэт засвар үйлчилгээг хийж шугаманд Зурагт-Яармагийн чиглэлд явж байгаад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Яармагийн гүүрэн дээр түгжрэл ихтэй байсан бөгөөд тэр үед автобусны тормоз муу барисны улмаас гулгаж гүүр, портер автомашиныг мөргөсөн. “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Ааас гэм хорын хохиролд 8 614 279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 172 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 152 778 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.А давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаас хойшхи хугацаанд Миг даатгалаас 6 045 721 төгрөгийг төлөхөөр болсон. Уг төлбөрийг хохирлоос хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Хьюндай айро сити автобус нь анх явдаггүй, ашиглагддаггүй байсан ба актлагдсан байсан автобусны сэлбэгийг ав тавьж ашиглалтад оруулсан. Ямар нэгэн хөрөнгө зарахгүй, урсгал зардал гаргалгүйгээр автобусыг босгож ажилд оруулсан учир “Э” ХХК нь одоо надаас төлбөр нэхэж байгааг зөвшөөрөхгүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч “Эрдэм транс” ХХК нь хариуцагч Г.Ат холбогдуулан гэм хорын хохиролд 8 614 279 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх уг хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн захирамж гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116 дугаар зүйлд заасанд нийцэхгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн, анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ч.ЦЭНД