Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/00959

 

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 142/ШШ2018/00959

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч 1967 онд төрсөн,*******,*******,*******,*******,

Нэхэмжлэгч *******,*******,*******,*******, нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,*******,*******,,

Хариуцагч ,,*******,,

Хариуцагч ,,*******, нарт холбогдох гэрээ байгуулснаас олсон ашиг, тоног төхөөрөмжийн зардал нийт 126 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч Р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч , нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч , бид 2013 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн Хьюндай компаний Robex2900LC-7 маркийн экскаваторыг зориулалтынх нь дагуу ашиглан, ажил үйлчилгээ хийхээр иргэн худалдан авсан.Ингэж худалдан авахдаа Артан давалгаа хадгаламж зээлийн хоршооноос 50,0 сая төгрөгийн зээл авч, экскаваторын төлбөрийг бүрэн төлж барагдуулан худалдан авсан юм.Бид өөрийн өмчлөлийн Robex2900LC-7 маркын экскаватороор худалдан авсан цагаасаа зориулалтын дагуу ашиглаж ажил үйлчилгээ хийж байсан бөгөөд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Ч.Сайнерөөлтэй 2014 оны 03 сарын 03-наас 2014 оны 06 сарын 03-ны өдөр дуустал 90 хоногийн хугацаатайгаар Robex2900LC-7 маркийн экскаваторыг түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулсан.Түүний дагуу Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Түймэрт цагаан гэх жоншны талбайд Robex2900LC-7 маркын экскаватороор ажил үйлчилгээг хийж эхэлсэн байдаг.Дээрх гэрээг хийхээс өмнө 2014 оны 02 дугаар сард/ нэхэмжлэгч миний хүрэн ахын төрсөн дүү/ нь Ж.Шижирбаатарынд цагаан сарын золгуут хийхээр ирэхдээ намайг дуудсан.Тэгээд очоод уулзахад амар мэндээ мэдэлцээдбид чинийх шиг экскаватор авах хэргэтэй байна.Урьдчилгаа мөнгө бэлэн байгаа, барьцаагүй болохоор авах боломжгүй байгаад байна.Гадуур экскаватор үзлээ бэлнээр зарна гээд байна.Танай энэ экскаваторыг өөрөө хаанаас авсан.Ийм экскаваторыг авахад ямар үнэ ханштай байдаг вэ, олж өгөх боломжтой юу.. гэсэн асуултуудыг надад тавьж, түүний дагуу би түүнд Robex2900LC-7 маркийн экскаватороо хаанаас авсанаа хэлж, тухайн худалдан авсан хүнээсээ сураглаад өгье гээд бид салцгаасан.Түүний дарааграар нэхэмжлэгч бид анх Robex2900LC-7 маркын экскаватороо авч байсан Д.Баясгалантай холбогдоход Экскаватор байгаа 3000LC-7 маркын түүнд Robex2900LC-7 маркийн экскаватор байгаа... тухайгаа хэлсэн.Үүний дагуутай холбогдоход ..за тэгвэл та 3000LC-7 маркын экскаваторыг нь авья гээд хэлчих. Би мөнгөндөө яваад ирве.. гэсэн.Үүний дагуу хэлэхэд улмаар Robex300LC-7 маркын экскаваторыггийн төрсөн ах Ж.Шижирбаатарын Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Ногоон зоорьноос авчирсан./Үүнтэй холбогдох баримтуудыг нэхэмжлэлд хавсаргасан/ Гэтэл нь 3000LC-7 маркын экскаваторын худалдан авахад мөнгө хүрэлцэхгүй байгаа тухайгаа хэлүүлж, Баясгалангийн төрсөн ах Ж.Шижирбаатарын хашаанаас экскаватороо 10 гаруй хонуулаад буцаагаад аваад явсан ийм үйл баримт болсон. 2014 оны 02 сараас нь экскаватор авах талаар ярьсаар дээр дурдсанчилан хэлэлцээр нь бүтэлгүй болсон.Ганбаатар миний бие Дундговь аймгийн Хулд сумын нутагт байрлах Түймэрт цагаан гэх жоншны талбайд 2014 оны 03 сарын 03-наас 2014 оны 06 сарын 03-ны өдрийг дуустал 90 хоногийн хугацаатай байгуулсан гэрээнийхээ дагуу Robex2900LC-7 маркийн экскаватороо ажил үйлчилгээгээ хийж эхлээд ажиллаж байсан. Тухайн үед ажил эхлэхээс өмнө 10,0 сая төгрөгийн урьдчилгаа авсан байсан.Гэтэл түүний төрсөн ах Ж.Шижирбаатар нар 2014 оны 03 сараас эхлэн удаа дараа утасдаж Орхон аймагт Их хаадын цуваа ХХЕ-тай хамтран ажиллахаар болсон.Бидэнд чиний Robex2900LC-7 маркийн экскаватор хэрэг болоод байна.Чиний экскаваторыг нэг сарын 24,000,000/хорин дөрвөн сая/ төгрөгөөр түрээслэе, зөрүү 6 сая төгрөгийг нь бид авья 18 сая төгрөгийг нь чи авчих гэдэг саналыг тэд тавьсан.Бид одоогоор Дундговь аймгийн Хулд суманд ажиллаж байгаа гэрээ 3 сарын хугацаатай байгуулсан очих боломжгүй гэдэг хариуг өгсөөр 2014 оны 4 сар хүрсэн.Гэвч түүний төрсөн ах Ж.Шижирбаатар нар нь ....гэрээгээ цуцлаад хүрээд ирээч төрөл садан хүмүүс байна бие биендээ боломж олдсон дээр нь тусламаар байна. Экскаватор зөөвөрлөж, тээвэрлэх зардлыг гаргая, Та 2 маань наад ажлаа өөр хүнд хариуцуулдаг ч юм уу, эсвэл гэрээгээ цуцлаад хүрээд ир, ядаж энд наана чинь түрээслүүлж байгаа түрээсийн төлбөрөөс өндөр учраас унц нь илүү байна. 3-4 жилийн урт хугацаатай ажил байна экскаваторыг тээвэрлэж ирэх зардлыг төлнө гэх мэтчилэн ятгалага гуйлтыг хийсээр гэрээг цуцлуулах хэмжээнд хүргэсэн.Бид иргэн Ч.Сайнерөөлтэй гэрээ цуцлах тухайгаа хэлэхэд ..анхнаасаа ажиллахаар 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан.Тиймээс та 2 надад хохирол учруулахгүй байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй...гэсний дагуу бид Өнө орших маргад ХХК-тай гэрээ хийж Хьюндай компаний 2900LC-7 маркын Robex экскаваторыг түрээслэж Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны жоншны ордод ажиллуулахаар үлдээсэн.Ингээд 2014 оны 04 сарын 20-ндтай хэлэцэн тохиролцсоны дагуу Орхон аймаг буюу Эрдэнэт хотод 2900LC-7 маркын Robex экскаватаорыг түрээслүүлэхээр хүргэж өгсөн.Ингэж хүргэхдээгийн ах Ж.Шижирбаатарын хамт хүргэж өгсөн.Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хотруу Өнө орших маргад ХХК-тай Тээвэрлэлтийн гэрээ-г нэхэмжлэгч миний Сайхан цаг ХХК-иар гэрээ хийж тээвэрлэн хүргэсэн.Тухайн үед экскаваторыг хүлээлгэн өгч түрээсийн гэрээний нэг хувийгд өгч байгуулаад Улаанбаатар хотруу ирүүлээрэй гээд үлдээгээд явсан.Үндсэндээ иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу амаар хэлцэл хийгдсэн, иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн үйл явдал бий болсон бодит байдлаар хэлцэл биелэлээ олсон юм.Түрээсийн гэрээ байгуулагдсаны дагуу нэхэмжлэгчид бид 2014 оны 05 сарын 20/ сар бүрийн 20-нд төлөхөөр харилцан тохиролцсон/-ны өдөр сар бүр төлөх ёстой түрээсийн төлбөрөө төлөхийг шаардахад нь ..Их хаадын цуваа ХХК ийн ажлыг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн өөр ажил хайж байгаа, удахгүй шилжүүлнэ гэдэг хариуг... хэлж байсан.Ингээд цаг хугацаандаа түрээсийн төлбөрийг шилжүүлэхгүй байхаар нь нэхэмжлэгч миний бие Эрдэнэт хотод ирж гэрээний нэг хувийг авахыг, түрээсийн төлбөрөө төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээ цуцлах тухай мэдэгдсэн. нь гэрээний дагуу төлбөрөө шилжүүлнэ гээд очих бүрт хийж байгаа ажлаа харуулдаг байсан.Үүнтэй холбогдох баримтуудыг нэхэмжлэлд хавсаргав.2014 оны 04 сарын 20-ноос 2014 оны 11 сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд төлөх ёстой түрээсийн төлбөрөөс 64,180,000/жаран дөрвөн сая нэг зуун наян мянган/ төгрөгийг шилжүүлсэн бөгөөд одоогоор 47,820,000/дөчин долоон сая найман зуун хорин мянга/ төгрөгийг одоог хүртэл шилжүүлсэнгүй байгаа тул ийнхүү нэхэмжилж байгаа болно.тай миний бие болон манай эхнэр 2014 оны 04 сараас хойш гэрээний төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч хийж байгаа ажлаа харуулж бага хэмжээгээр өөрийн болон өөр хүний данснаас мөнгө шилжүүлэх нөхцлийг үүсгэж байсаар 2014 оны 11 сар хүртэл Эрдэнэт хотод ажил гүйцэтгэж гэрээний хугацааг 7 сар болгосон.д экскаваторыг түрээслүүсэнтэй холбогдуулж 2014 оны 04 сарын 20-ноос 2014 оны 11 сарын 20-ны өдрийн хугацаанд түрээсийн гэрээний төлбөрөө төлөхийг шаардаж очиж байсан,экскаваторыг түрээслэх явцад гаргасан сэлбэг хэрэгслүүдийг хүргэж өгч байсан зардал 742,000 төгрөг, сэлбэг шатах тослх материалын зардал 25,576,800 төгрөг, засвар үйлчилгээний зардал 10,600,000 төгрөг, экскаваторыг 2014 оны 04 сарын 18-нд Дундговь аймгийн Хулд сумаас Орхон аймаг, Орхон аймгаас Улаанбаатар хотруу хүргэсэн тээврийн зардал 13,560,000 төгрөг, замын хоол хүнс, ажлын хувцасны зардар ХАБ хэрэгсэл, цэвэрлэгээний материалд 805,000 төгрөг, олох ёстой байсан орлого, гэрээ цуцалсны төлбөр 7,500,000 төгрөг нийт 58,793,800 гэх бодит зардлууд гаргасан үүнийг нэхэмжилж байна.2014 оны 11 сарын 14-нд экскаваторын түрээсийн төлбөрийг өгөхгүй удаа дараа шаардуулсан тул экскаваторыг авахаар Автохөсөг ХХК-тай түрээсийн гэрээ хийж Эрдэнэт хотоос Улаанбаатар хотруу Автохөсөг ХХК-аар тээвэрлүүлж авчирсан.Авчрах үед экскаватор эвдэрсэн ашиглах боломжгүй байсан. болон Ж.Шижирбаатар нартай холбогдож үлдэгдэл төлбөрийг шилжүүлж засвар үлйчилгээ хийхийг удаа дараа шаардсан.Ингээд иргэнтай холбогдож үүссэн түрээсийн харилцаа дуусгавар болсон.гаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр, тоног төхөөрөмжийн төлбөрийг шаардахаар утсаар холбогдоход удахгүй өгнө, сүүлдээ дахин туслаач экскаваторыг чинь түрээслэе, нэг сарын 20,0 сая төгрөгийн ажил байна гэдэг зүйлийг ярьсан.Иймд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд Robex2900LC-7 маркийн экскаваторыг түрээслүүсэнтэй холбогдож гарсан 106,613,800/нэг зуун зургаан сая зургаан зуун арван гурван мянга найман зуу/ төгрөгийн түрээсийн төлбөр, тоног төхөөрөмжийн зардлыг иргэнгаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч , нар нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн , нарын нэхэмжлэлтэй, иргэнд холбогдохгаас Экскаватор түрээслүүлсэнтэй холбогдож үүссэн түрээсийн төлбөр, түүний тоног төхөөрөмжийн төлбөр нийт 106,613.800 /нэг зуун зургаа сая зургаан зуун арван гурван мянга найман зуун/ төгрөгийг гаргуулах тухай" шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэрэгт ИХШХШТХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна.

Гэрээ байгуулсанаас олсон ашиг 126 000 000 төгрөгийг хариуцагч, түүний эхнэр, нараас гаргуулах тухай.

Нэхэмжлэгч , бид өөрийн өмчлөлийн robex 2900LС-7 маркын экскаваторыг 2014 оны 3 дугаар сард иргэн Ч.Сайн-ерөөлтэй 2014.03.03-наас 2014.06.03-ны өдрийн дуустал 90 хоногийн хугацаатайгаар түрээслүүлэхээр түрээсийн гэрээг байгуулж Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Түймэрт цагаан гэх жоншны талбайд ажил үйлчилгээг хийж байхад /нэхэмжлэгч миний хүргэн ахын төрсөн дүү/ нь Ж.Шижирбаатар нар 2014.3 сараас эхлэх удаа дараалан утасдаж Орхон аймагт Их хаадын цуваа ХХК-тай хамтран ажиллахаар болсон. Бидэнд чиний 2900LС-7 маркийн экскаватор хэрэг болоод байна. Чиний Экскаваторыг нэг сарын 24 000 000 /хорин дөрвөн сая/ төгрөгөөр түрээслэе, зөрүү 6 сая төгрөгийг нь бид авъя, 18 сая төгрөгийг нь чи авчих гэдэг саналыг тэд тавьсан. Бид одоогоор Дундговь аймгийн Хулд суманд ажиллаж байгаа, гэрээ 3 сарын хугацаатай байгуулсан очих боломжгүй гэдэг хариуг өгсөөр 2014 оны 4 сар хүрсэн.

Гэвч, төрсөн ах Ж.Шижирбаатар нар нь ...гэрээгээ цуцлаад хүрээд ирээч, төрөл садан хүмүүс байна бие биендээ нэг боломж олдсон дээр нь тусалмаар байна. Экскаватор зөөвөрлөж, тээвэрлэх зардлыг гаргая, Та хоёр маань наад ажлаа өөр хүнд хариуцуулдаг ч юм уу, эсхүл гэрээгээ цуцлаад хүрээд ир, ядаж энд наана чинь түрээслүүлж байгаа түрээсийн төлбөрөөс өндөр учраас, унц нь илүү байна. 3-4 жилийн урт хугацаатай ажил байна ... гэх мэтчилэн ятгалгыг, гуйлтыг хийсээр гэрээг цуцлуулах хэмжээнд хүргэсэн.

Бид иргэн Ч.Сайнерөөлтэй гэрээ цуцлах тухайгаа хэлэхэд ...анхнаасаа ажиллахаар 3 сарын хугацаатай гэрээ байгуулсан. Тиймээс та 2 надад хохирол учруулахгүй байдлаар асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй... гэсний дагуу бид Өнө орших маргад ХХК-тай гэрээ хийж Хьюндай компанийн 2900LС-3 robex Экскаваторыг түрээслэж, гэрээ цуцалсантай холбогдуулж 10,000,000 төгрөгийг Ч.Сайнерөөлтөд Хаанбанкны дансаар шилжүүлэн өгсөн, Дундговь аймгийн Хулд сумын Түймэрт цагааны жоншны ордод ажиллуулахаар үлдээсэн.

Ингээд 2014 оны 4 дүгээр сарын 20-ндтай хэлэлцэн тохиролцсоны дагуу Орхон-Уул аймаг буюу Эрдэнэт хотод robex 2900LС-7 маркын Экскаваторыг түрээслүүлэхээр хүргэж өгсөн.

Экскаваторыг Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хотруу Өнө орших маргад ХХК-тай Тээвэрлэлтийн гэрээ-г нэхэмжлэгч миний Сайхан цаг ХХК-иар гэрээ хийж тээвэрлэн хүргэсэн. 2014.04.18-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумаас Эрдэнэт хот хүрэхэд Өнө-Орших маргад ХХК-иар 5,000,000 төгрөгийн төлбөр төлж хүргүүлсэн байдаг.

Тухайн үед Экскаваторыг хүлээлгэн өгч түрээсийн гэрээний нэг хувь төслийгд өгч байгуулаад Улаанбаатар хот руу ирүүлээрэй гээд үлдээгээд явсан. Энэхүү гэрээгээр Дундговь аймгийн Хулд суманд 18,000,000 төгрөгөөр түрээслэж байсан Экскаваторын түрээсийн төлбөрийн үнээ авч, үлдэх 6 сая төгрөгийг нь авахаар харилцан тохиролцсон.

Өөрөөр хэлбэл , бид нэг сард өмнө түрээслэж байсан үнэ болох 18,000,000 төгрөгийг сар бүр авч байхаар харилцан тохиролцсон. Энэхүү гэрээ 2014 оны 4-р сарын 20-наас 2014.11.20-ны өдрийг хүртэл 7 сарын хугацаанд үргэлжилсэн бөгөөд үүн дээр болон бид маргадаггүй. Дээрх хугацааны түрээсийн төлбөрийг тооцон үзэхэд нийтдээ 7 сарын хугацаа байгаа бөгөөд 7*18,000,000 бодоход 126 000 000 төгрөг болсон.

Гэвчгийн эхнэр, төрийн албан хаагч нь robex 2900LС-7 маркын Экскаваторыг түрээслэх асуудалд ямар ч хамааралгүй этгээд Баянзүрх дүүргийн шүүхэд robex 2900LС-7 маркын Экскаваторыгтой нийлж худалдан авсан гэж нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин давж заалдах болон хяналтын шатны шүүхүүд үндэслэлгүй дүгнэлтийг хийж болон нарын худал нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, robex 2900LС-7 маркын Экскаваторыг худалдан авчээ гэж дүгнэсэн.

Гэхдээ ингэж дүгнэхдээ Зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал нь гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд өгсөн авснаа буцааж, гэрээ биелсэнээс олсон ашгаа харилцан буцаах үр дагавартай болно гэж дүгнэсэн байдаг.

Нэхэмжлэгчдийн зүгээс нэгэнт түрээсийн гэрээтай байгуулсан гэдгээ хангалттай баримтуудаар нотлоод байхад УДШ-ээс гэрчийн мэдүүлэгт тулгуурлан ИХ-ийн 243 дугаар зүйлд заасны дагуу нь robex 2900LС-7 маркын Экскаваторыг 2014 оны 4 дүгээр сард худалдан авчээ гэж дүгнээд байгаа учраас ИХ-ийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу robex 2900LС-7 маркын Экскаваторыг өөрсдөө авч,гийн 38,780,000 төгрөгийг түүнд буцаан өгөхөөр, мөнийн 24,500,000 төгрөгийг буцаан өгч, харин худалдан авсанаас хойш 7 сарын хугацаанд буюу 2014.04.20-2014.11.20-ны өдрийг хүртэл хугацаанд олсон ашиг 18,000,000*7 =126,000,000 төгрөгийг нэхэмжлэхээр ийнхүү нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... robex 2900LС-7 маркын Экскаваторыг буцааж аваад эвдрэлийг нь засахад гарсан зардал 58 793 800 төгрөг болсон.Үүнийг, нараас нэхэмжилж байгаа.Нийт 126 000 000 төгрөгнөөс 3 000 000 төгрөгийгийн олсон ашиг гэж үзэжоос нэхэмжилж байгаа.Үлдэх 123 000 000 төгрөгийн 58 793 800 төгрөг нь robex 2900LС-7 маркын Экскаваторыг буцааж аваад эвдрэлийг нь засахад гарсан зардал, үлдсэн 64 206 200 төгрөг нь robex 2900LС-7 маркын Экскаваторыг ашиглаж, нарын олсон ашиг нь гэж тооцож нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг Экскаватортой холбоотой асуудлаар бид Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шийдвэр хангаж шийдвэрлэсэн.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр улсын дээд шүүх шийдвэрлэсэн. Түрээсийн гэрээг бичгээр байгуулах ёстой ба уг шаардлагыг хангаагүй 'эхиолдолд түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Талуудын хооронд түрээстэй холбоотой асуудал огт яригдаагүй. Тухайн Экскаватортой холбоотой маргааныг өөр шүүх шийдвэрлэж байгаа тул уг маргааныг шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж байгаа иргэн , нарын нэхэмжлэлтэй, иргэнд холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын зүгээс 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр иргэн намайг уг иргэний хэрэгт хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтийг гаргасан байна. Миний бие дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: Хэрэг маргааны гол зүйл болох Экскаваторыг түрээслэж байсан гэх хугацаанд миний эзэмшил, ашиглалтанд огг байгаагүй, түүнчлэн түрээсийн төлбөрөөс 3,000,000 /Гурван сая/ төгрөг огт аваагүй болно. Түрээсийн гэрээний талаар 3 шатны шүүх дүгнэлт хийсэн. Энэ хэрэг маргаанд нэхэмжлэгч нар өмгөөлөгчийн хамт биечлэн оролцсон тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон. Өөрөөр хэлбэл энэ хэрэг маргаан Улсын дээд шүүхээр хянагдаж эцэслэн шийдвэрлэгдсэн.Иймд түрээсийн гэрээ нь шаардах эрхийг нотлохгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч , нар нь хариуцагч, нараас robex 2900LС-7 маркын экскаваторыг ашиглаж олсон ашиг 64 206 200 төгрөг, уг экскаваторын эвдрэлийг засахад гарсан зардал 58 793 800 төгрөг, нийт 123 000 000 төгрөг,

хариуцагчоос robex 2900LС-7 маркын экскаваторыг ашиглаж олсон ашиг 3 000 000 төгрөг тус тус гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

, нар нь анх хариуцагчд холбогдуулан robex 2900LС-7 маркын экскаваторыг түрээслүүлсэн түрээсийн төлбөр, экскаваторын эвдрэлийг засахад гарсан зардал нийт 106 613 800 төгрөг гаргуулах шаардлага гаргасныгаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөн нэмэгдүүлж, нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

Н.Соёлмаа, нар , нарт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 63 780 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2604 дүгээр шийдвэрээр, нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг нийслэлийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2376 дугаар магадлалаар ...нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2900LС-7 маркын экскаваторыг худалдах, худалдан авах хэлцлийг байгуулж, экскаваторын үнэд 38 780 000 төгрөгийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь уг гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй болох нь нотлогдсон...нэхэмжлэгч нь хариуцагч нартай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй боловч тэдэнд Ц.Нямсүрэнгээр дамжуулан 24 500 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-р шаардах эрхтэй гэж тус тус дүгнэж Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч, нараас 38 780 000 төгрөг гаргууланд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар 24 500 000 төгрөг гаргууланид олгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 404 дүгээр тогтоолоор 2376 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Улсын дээд шүүхийн тогтоол дээр зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдагч тал гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд өгсөн авснаа буцаах үр дагавартай гэж дүгнэсэн учраас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээ биелсэнээс олсон ашгийг өөрөөр хэлбэл,, нарын robex 2900LС-7 маркын экскаваторыг ашиглаж олсон ашгийг тэднээс нэхэмжилж байгаа гэж тайлбарласан.

Шүүх нэхэмжлэгч , нарын хариуцагч,, нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.Үндэслэл нь

1-рт Зохигчид өөрсдийн байгуулсан гэрээг худалдах, худалдан авах гэрээ, түрээсийн гэрээ гэж өөр өөрөөр тодорхойлсон боловч түрээсийн гэрээний харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй ба Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх , болон, нарын хооронд хийгдсэн гэрээг худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэж магадлал гаргасныг Улсын дээд шүүх тогтоолоор хэвээр үлдээсэн ба магадлал болон тогтоол хүчин төгөлдөр болсон, өөрөөр хэлбэл , болон, нарын хооронд экскаватор худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон.

Худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагч , нар robex 2900LС-7 маркын экскаваторыг, нарын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч, нар хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

, нар хэлэлцэн тохиролцсон үнээсийн шилжүүлсэн 24 500 000 төгрөгийг хамтатган нийт 63 780 000 төгрөг шилжүүлсэн байхад худалдагч , нар гэрээнээс татгалзаж robex 2900LС-7 маркын экскаваторыг буцааж авсан, өөрөөр хэлбэл худалдагч тал гэрээнээс татгалзсан байна.

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтоох ёстой.

Гэтэл экскаваторын үнэ 120 000 000 төгрөгийн 63 780 000 төгрөгийг худалдан авагч, нар төлсөн байхад худалдагч , нар гэрээнээс татгалзах талаараа нөгөө талдаа мэдэгдэхгүйгээр экскаваторыг буцааж авсан нь гэрээ биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг өөрөө бий болгосон, өөрөөр хэлбэл хариуцагч нар үүргээ зөрчсөн эсэх нь тодорхойгүй байхад тэдэнд мэдэгдэлгүй, гэрээнээс татгалзах хугацааг тогтоолгохгүйгээр гэрээнээс татгалзсан нь хуульд заасан журам зөрчсөн байх ба энэ нь гэрээнээс татгалзах эрхээ алдах үндэслэл болно.

Нэхэмжлэгч нар нэгэнт экскаваторыг буцаан авч гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний талууд өгсөн авснаа буцаах үүрэгтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдсан эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлснээр тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж тус тус заасан.

Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д зааснаар, нар robex 2900LС-7 маркын экскаваторыг шилжүүлэн авснаар тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим, эрсдэл аль аль нь тэдэнд шилжих ба худалдан авагч үүргээ зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй, талуудын хооронд хийгдсэн гэрээ биелэгдээгүй байхад худалдан авагчийн тухайн эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шимийг гэрээ биелэснээс олсон ашиг гэж үзэх боломжгүй гэж үзэж нэхэмжлэгчийн гэрээ биелсэнээс олсон ашиг гэж хариуцагч, нараас нэхэмжилж байгааг, хариуцагч нэхэмжлэгч , нарын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй тулоос Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан гэрээ биелсэнээс олсон ашиг шаардах эрхгүй гэж тус тус дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2-рт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Худалдан авагч, нар худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж 63 780 000 төгрөгийг худалдагч , нарт төлсөн байхад тэрээр robex 2900LС-7 маркын экскаваторын эвдрэлийг засахад гарсан зардал 58 793 800 төгрөгийг хохиролд тооцож нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д нийцэхгүй байна.Өөрөөр хэлбэл, нар худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч , нарын хариуцагч, нараас robex 2900LС-7 маркын экскаваторын эвдрэлийг засахад гарсан зардал 58 793 800 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2013 оны зээлийн гэрээ, экскаваторыг бусдад түрээсийн гэрээгээр ашиглуулах тухай гэрээ, жи мобайлын утасны дэлгэрэнгүй хуулга зэрэг нь маргааны үйл баримтанд хамааралгүй.

Түүнчлэн нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн учраас нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн ярианы бичлэг, түрээсийн гэрээ, фото зураг, Т.Энхжаргал, О.Олдох, Г.Бат-Амгалан нарын тодорхойлолт, Ганзосон, Атта чр, Суварга констракшн ХХК-иудын тодорхойлолт, 2014 оны 41 дүгээр ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726 020 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 254 881 төгрөгийг шүүгчийн захирамжаар хойшлуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг баримтлан нэмж гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.7, 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч , нарын хариуцагч,, нарт холбогдуулан гаргасан 126 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар заасныг баримтлан нэхэмжлэгч , нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 756 020 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэмж 254 881 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА