Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00077

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 142/ШШ2019/00077

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн,*******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,,*******,*******,,-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 16 755 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч О.Сарантуул, гэрч,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Түмэнжаргал нь иргэн т 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1 500 000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иргэн аас үндсэн зээл 11 150 000 төгрөг, алданги 5 575 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 16 755 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... нь миний танил болохаар дамжуулан надтай уулзаж "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт элсэж ормоор байна гэж гуйсан. Учир нь миний бие тухайн үед "Жи тайм корпорейшн" ХХК-ийн багт ажиллаж байсан. "Жи тайм корпорейшн" компанийн хөтөлбөрт элсэх зорилгоор нь 4 000 000 төгрөгийг "Жи тайм корпорейшн" ХХК-ийн дансанд тушааж хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүссэн тул миний бие өөрийн багийн гишүүн Биндэръяагаар ын 4 000 000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд тушаалгасан. Зээлийн гэрээний тухайд нь өөрийн танил болохгийн "Жи тайм корпорейшн" ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7 500 000 төгрөг дээр өөрийн Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд байршуулсан 4 000 000 тогрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Жи тайм корпорейшн ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би аас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16 755 000 төгрөгийг д төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би анхнаасаа Соёлмаа Түмэнжаргал нарыг танихгүй байсан. Мягмар надтай танилцуулсан. Тэгээд Соёлмаа, Мягмар нар надтай уулзаад Жи тайм-д орохоор болсон. Нэг хүний дор 2 хүн орох ёстой. Би Мягмарт л Жи тайм-ыг хэлсэн байсан. Соёлмаа нь дараа нь өөрсдөө ажиллаж чадахгүй юм байна мөнгө олоод өгье ажиллах хүн олоод өгөөч гэж ярьсан. Түмэнжаргал уулзахдаа чамайг танихгүй болохоор бэлэглэлийн чанартай гэрээг байгуулъя гээд гэрээ байгуулсан. Надаар дамжуулан Жи тайм-ын дансанд мөнгө хийчихээд надаас мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Нийт 11 500 000 төгрөг миний дансруу хийсэн. Үүнийг нь би 2017 оны 01 дүгээр сарын 30-нд Мянганбаярын дансруу хийлгэсэн. Нэг хүний Жи тайм-д элсэн орох ханш долларын ханшнаас хамаараад өдөр бүр хэлбэлздэг. Тэр өдөр 2.306.000 төгрөг байсан. Мягмар, Соёлмаа, Түмэнжаргал нарын дор 4 хүн орж байж дээшээ гарч ирэх байсан. 4 хүний мөнгө нь 9.224.000 төгрөг хийсэн. Дороо 4 хүн орж байж задардаг пирамид юм. Мягмар манай найз орсон байсан, Мягмарын дор орсон 2 хүн нь Түмэнжаргал Соёлмаа нар байсан. Энэ сүлжээ нь баг болдог байсан. Багаар ажилладаг байсан. Намайг Түмэнжаргал, Соёлмаа 2 нь доороо хүн олоод өгөөч гэсэн юм. Дээш түрж гаргаад нийт нэг хүний 19.000.000 төгрөг авахаар ярилцсан. Тийм болохоор 9.224.000 төгрөгөөсөө илүү гарсан мөнгийг надад өгнө гэсэн. Надаас Жи тайм юу болж байна гэж асууж байхдаа хүний бие муу байна дараа нь учраа олье мөнгө өгөөч гэхээр нь 1.500.000 төгрөг өгсөн. Хүү гэж ер өгөөгүй... гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16 755 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч ...ын гуйлтаар түүнд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 11 500 000 төгрөг зээлдүүлсэн гэж, хариуцагч ...би аас 11 500 000 төгрөгийг зээлж аваагүй, харин жи тайм корпорейшн компанид элсэн орох зорилгоор элсэлтийн хураамжийг надад шилжүүлсэн гэж зохигчид маргаж байгаа.

Зохигчдын хооронд аас 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11 500 000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй, зээлийг эргүүлж төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутумд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлөх үүрэг хүлээсэн зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

Учир нь хариуцагчийн шүүхэд гаргаж байгаа ...би аас 11 500 000 төгрөгийг зээлж аваагүй, харин жи тайм корпорейшн компанид элсэн орох зорилгоор элсэлтийн хураамжийг надад шилжүүлсэн гэсэн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгчийн ...найз надтай утсаар ярьж 12 000 000 төгрөг хэрэгтэй байна зээлээч гэсэн санал тавьсан.Энэ мөнгийг Ч.Болдбаатарт зээлэх гэж байсан юм байна лээ.Надад тухайн үед 7 500 000 төгрөг байсан. 4 000 000 төгрөг нэмээд нийт 11 500 000 төгрөг болгоод Ч.Болдбаатарт өгөхдөө 2017 оны 01 дүгээр сарын 31-нд би нотариат дээр очиж гэрээ хийсэн.Ч.Соёлмаа бид 2 хаан банкинд дундын данстай.Энэ данснаас Ч.Болдбаатар луу миний мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр найз маань гээд нэрээ бичсэн юм байна лээ. Би Ч.Болдбаатартай байгуулсан гэрээнийхээ дагуу түүнээс мөнгөө нэхэмжилж байгаа гэсэн тайлбар нь гэрчгийн ... надаас 12 000 000 төгрөг зээлэх үү гэж асуусан. Би найз аас мөнгө асуухад 7 500 000 төгрөг байгаа гэсэн. бид хоёр дундын данстай. Тэр данснаас 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр ын данс руу 7 500 000 төгрөгийг би шилжүүлсэн. Шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр өөрийнхөө нэрийг биччихсэн. Маргааш нь 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Миний шилжүүлсэн мөнгө бол , нарын хооронд хийгдсэн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө. Энэ 11 500 000 төгрөг бол Жи тайм компанид элсэн ороход зориулж өгсөн мөнгө биш. Харин манай ажлын газрын надад Жи тайм корпорейшн ХХК-ийн талаар танилцуулсны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бид хоёр 3 450 000 төгрөгийг 5094292441 гэсэн данснаасын данс руу шилжүүлж хийгээд тухайн мөнгийг аваад Жи тайм компани руу шилжүүлсэн. Энэ 3 450 000 төгрөгийн 2 300 000 төгрөг нь ын мөнгө, үлдсэн 1 150 000 төгрөгийг миний мөнгө гэж тооцож шилжүүлсэн. Миний хураамжийн үлдэгдэл мөнгө дутуу байсныг хүнээс олж хийсэн гэсэн.Өнөөдрийн байдлаар бид хоёрыг Жи тайм корпорейшн ХХК-ийн хөтөлбөрт элсүүлсэн эсэхийг ч мэдэхгүй байгаа гэсэн мэдүүлэг, , нарын нэр дээрхи хаан банкны 5094586699 тоот данснаас хаан банкны 5021334228 тоот дансанд 11 500 000 төгрөг шилжүүлсэн депозит дансны хуулгаар нотлогдож байгаа.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт зохигчдын гаргасан тайлбар, гэрч,, Ж.Биндэръяа, нарын гаргасан тайлбараар Жи тайм корпорейшн ХХК-ийн хөтөлбөрт элсэн ороход нэг хүний хураамж 2 300 000 төгрөг байдаг болох нь тогтоогдож байх ба хэрэв нэг хүний хураамж 2 300 000 төгрөг бол 4 хүнийх 9 200 000 төгрөг байх байтал нэхэмжлэгч 11 500 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн нь сүлжээнд элсэн орох хураамжийн хэмжээтэй дүйцэхгүй байгаа нь,

-ын 2017 оны 01 дүгээр сарын 30-нд шилжүүлсэн 11 500 000 төгрөгийг Ч.Болдбаатар Жи тайм корпорейшн ХХК-ийн дансанд шилжүүлсэн нь, , нар Жи тайм корпорейшн ХХК-ийн хөтөлбөрт элсэн орсон нь баримтаар нотлогдохгүй байгаа нь хариуцагчийн ... 4 хүний Жи тайм корпорейшн ХХК-ийн хөтөлбөрт элсэн орох хураамжид 11 500 000 төгрөг шилжүүлсэн гэсэн тайлбар үндэслэлгүй,

харин нэхэмжлэгчийн ... гуйлтаар түүнд зээлдүүлэх гэж 11 500 000 төгрөгийг шилжүүлсэн гэсэн тайлбар үндэстэй байна гэж үзэх үндэслэл болсон ба нэхэмжлэгч 11 500 000 төгрөгийг өөрийнтай хамтран эзэмшдэг Хаан банкны 5094586699 тоот данснаас хаан банкны 5021334228 тоот дансанд шилжүүлсэн нь хаан банкны депозит дансны хуулгаар /хх6х/ нотлогдож байна.

Хэдийгээр данс руу 11 530 000 төгрөг шилжүүлсэн байх боловч энэ нь ыг Жи тайм корпорейшн ХХК-ийн хөтөлбөрт элсэн орсныг нотолж байгаа баримт биш юм.

Ийнхүү 11 500 000 төгрөгийг зээлдэгч Ч.Болдбаатарт шилжүүлэн өгсөн нь нотлогдож байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ хүчин төгөлдөр, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу хариуцагчаас үндсэн зээл 11 500 000 төгрөг, гэрээгээр тохирсон 1 сарын хүү 1 150 000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь үндсэн зээл 11 500 000 төгрөг, хүү 1 150 000 төгрөг, нийт 12 650 000 төгрөг шаардах эрхтэйгээс түүний хариуцагчаас буцаан авсан 1 500 000 төгрөгийг хасч үлдэх 11 150 000 төгрөгийг алданги 5 575 000 төгрөгийн хамт нийт 16 725 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас эвлэрүүлэн зуучлалд төлсөн 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 16 725 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 241 575 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч аас 16 725 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241 730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 241 575 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА