Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2019/00006

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 218/МА2019/00006

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 139/ШШ2018/00808 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй, *******од холбогдох 10.566.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 01 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний биө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд маань одоо 7 сартай. Би хариуцагч *******ын хамаатны хүнээр нь дамжуулан 2018 оны 03 сард анх танилцсан. Танилцсанаас хойш надтай утсаар байнга ярьдаг. Цогтцэций суман дээр ирэхээрээ уулзаж ярьдаг жирийн сайхан харилцаатай найзууд байсан. Гэтэл 2018 оны 03 сард намайг хэд ч хамаагүй мөнгө зээлээч. Олон улсын хөрөнгө оруулалтын компанид ажилладаг. Хөрөнгө оруулагч шаардлагатай байна. Мөнгийг тань эргэлдүүлээд буцааж өгнө гэж гуйсан. Би нялх хүүхэдтэй гэртээ суудаг байсан болохоор хэдэн төгрөгний хүү авбал ашигтай юм гэж бодсон төдийгүй ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд "******* ББСБ-ын үйл ажиллагаа явуулдаг тул түүнийг санхүүгийн чадвартай гэж итгэж байсан тул нөхөр эр цалингийн зээл авхуулан 10.566.840 төгрөгийг 2018 оны 04 сарын 05-ны өдөр *******ийн *******ын тоот дансанд шилжүүлсэн юм. Түүнийг мөнгөө эргэлдүүлж ашиг олоод 3 сарын дараа өгөхөөр тооцсон. Утсаар ярилцсан болохоор би зээлийн гэрээг бичгээр хийж, хугацааг нарийн тогтож тохиролцоогүй нь үнэн. Түүнээс хойш ******* утсаа хаасан. Надтай утсаар ярих нь багассан. Мөнгөө нэхэхээр хариу хэлдэггүй болсон. Би удаа дараа мөнгөө шаардаж, ашиг олох чинь юу болсон бэ. Би хүүгүй ч хамаагүй анх өгсөн мөнгөө олж авъя гэхэд надад бэлэн мөнгө алга байна. Тавилга өгье, эсхүл Ванкоён гэдэг юм өгье. Түүгээр машин авч унаж болно. Төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж болно гэх зэргээр тайлбарлаж миний мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэгэнт би хуулийн мэдлэггүйгээс болж зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас *******оос хүү, нэхэх боломжгүй гэдгээ ойлгосон. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу *******оос 10.566.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Дундговь аймгийн худалдааны төвд байрлах ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч ******* 2018 оны 4 сарын 5-ны өдөр 10,566,840 төгрөгийг миний тоот дансанд шилжүүлсэн нь үнэн боловч нэхэмжлэл дээр бичсэн жирийн сайхан харилцаатай сайхан найзууд, мөнгө зээлээч, мөнгийг чинь эргэлдүүлээд өндөр ашиг өгье гэсэн зүйл байхгүй. Миний бие 2018 оны 1 сарын 10 даар хадам эгчийг нөхрийн нь хамт хүргэж өгөхөөр Цогтцэций сумруу явсан. Тухайн үед гээд манай найз хамт явъя, очиж Стэнфорд гээд компанийн талаар хүмүүст танилцуулъя гэснээр хамт явсан. Ингээд Цогтцэций суманд компанийхаа талаар танилцуулж явсан. Тухайн үед ******* мэдээллийг авч тай холбогдож уг компанид өөр дээрээ болон нөхөр дээрээ 2000, 2000 долларын хөрөнгө оруулалт хийж, түүнээс хойш тай холбогдоод явсан. Миний хувьд бол *******г нэрийг нь сонссоноос танихгүй явсаар 3 сарын сүүлээр Цогтцэций сум орохдоо анх уулзсан. Тухайн үед миний бие хадам эгчийнд байх ямааны ноолуурыг авах зорилготой явахдаа Стэнфорд гээд компанид хөрөнгө оруулалт хийсэн талаар мөн нэмж хийж байгаа талаар ярьсан. Тухайн үед ******* 10000 доллар хийнэ, цахим 10000 долларыг олж өгөхөд туслаарай миний мөнгө төгрөг бэлэн болж байгаа гэж хэлснээр бидний яриа дууссан. *******гийн тоот данснаас 4 сарын 5-нд тухайн үеийн ханшаар 4350 доллар олж өгөөч гэж надруу шилжүүлсэн. Тухайн үед уг компани урамшуулал зарлаад 4 сарын 6-нд дуусна гэж байснаар тухайн хугацаанд амжуулах зорилгоор надаас гуйсан би тусласан. Миний данснаас найман шаргын валютын газар руу шууд шилжүүлсэн гүйлгээ нь дансны хуулга дээр тодорхой байгаа. Тиймээс та бүгд дахин шалгаад *******гийн дансны хуулгыг авч чадвал маш олон хүмүүс рүү доллар авахаар шилжүүлсэн нь харагдана. ******* өөрөө 5650 долларыг нь хүмүүсээс цуглуулсан гэж ярьж байсан. Тухайн 10000 долларын хөрөнгө оруулалт Тугалхүү гэж хүний нэр дээр хийсэн байгаа. Эдгээрийг батлах баримт гэрчлэх олон хүн байгаа. Уг компанид өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийгээд одоо надруу шилжүүлсэн мөнгөө намайг зээлсэн болгож, миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа нь үнэндээ таалагдахгүй байна. ******* фэйсбүүкээр хөрөнгө оруулалт хийсэн түүний талаар олон зүйлийг Стэнфордын групп чатаар бичиж байснаа өөрийнхөө фэйсбүүк хаягаа устгаж дахин шинээр нээсэн байгаа. Шалгаад үзвэл надаас *******гийн хувьд надруу удаа дараа залгаж, мессеж бичиж утга агуулга нь заналхийлсэн, дарамталсан байдалтай бичиж эхэлсэн. Миний бие *******гийн шилжүүлсэн мөнгөнөөс 1 ч төгрөг авч завшаагүй учир тоолгүй өнгөрөөсөн. Одоо сүүлдээ дэндүү хол зүйл бичээд шүүхэд хандаж байгаад нь гайхаж байна. Иймээс уг нэхэмжлэлийн утга агуулга худлаа гүжирдэж бичсэн байгаа учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дундговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******од холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлж, тал бүрээс нь, бодитойгоор үнэлэлт, дүгнэлт өгөх, шүүхийн шийдвэр гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.4-д заасан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлийг тусгана гэснийг зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-д заасан шүүгчийн иргэний хэрэг үүсгэсний дараа талуудад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлах, эвлэрэх эрхтэй болохыг сануулах ажиллагааг хийгээгүй. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хувьд *******гоос *******од 10566840 төгрөг шилжүүлсэн гэдэг талаар хариуцагч тал маргадаггүй. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа амаар хэлцэл хийсэн мэтээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн гол шаардлага Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийг үндэслэж байгаа. Гэтэл *******ыг зээлдэгч мөн, мөнгө зээлэх шаардлагатай хүн гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт байдаггүй. Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэн асуудал байдаггүй. Хариуцагч талаас гаргаж өгсөн хэргийн 41-45 дугаар хуудсанд байгаа Стенфордтой холбоотой, Тугалхүү гэдэг хүний нэр дээр данс нээсэн гэдэг баримтууд дээр нэхэмжлэгч тал ямар нэгэн санал хэлээгүй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгасан байсан. Тэгэхээр үүнийг нотлох баримтын хэмжээнд авч үзсэн байна гэж үзэх боломжтой. Хэрвээ авч үзсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-ыг зөрчөөд байгаа, өөр хоорондоо зөрүүтэй мэдүүлэг өгөөд байгааг тодруулах ажиллагааг анхан шатны шүүх огт хийгээгүй гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

Анхан шатны шүүх

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ******* овогт *******ийн ******* /*******/-оос 10.566.000 /арван сая таван зуун жаран зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: *******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг анхан шатны шүүх нотлох баримт буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн нь хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг илт хохироосон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг үндэслээгүй шийдвэр гаргасан гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.

...Анхан шатны шүүхэд миний бие өөрт байсан боломжоороо холбогдох нотлох баримтыг гарган өгч, иргэний хэргийн нэхэмжлэл үйл баримтууд, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатан дээр явагдсан асуулт, хариулт, тайлбарууд өөр хоорондоо ноцтой зөрүү /10566840 төгрөг гэх бутархай байдлаар шилжүүлсэн, зээлсэн гээд байгаа мөнгөний хэмжээ, зээлийн хугацаа, түүний хүү зэргийн талаар/-тэй байгаа талаар болон өөр хоорондоо утсаар холбогдсон, , Тугалхүү зэрэг хүмүүстэй харилцаатай байсан талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тодорхой дурдаж тайлбар гаргаж мэтгэлцсэн. Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдаанд миний гаргасан тайлбарыг, талуудын хооронд асуулт хариултын явцад дурьдагдсан асуудлуудын үнэн зөв, бодитой эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Нөгөө талаас нэхэмжлэгч нь *******ын дансруу мөнгө шилжүүлсэн үйлдлийг талуудын хүсэл зориг нь мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зориг байсан эсэхийг үнэлэн дүгнэхгүйгээр зөвхөн мөнгө шилжүүлсэн үйл баримтыг Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасан зээлийн гэрээ байгуулсан гэсэн нь үндэслэлгүй. Иргэний хэргийн шүүх аливаа иргэний хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг тал бүрээс бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийг шийдвэрлэх үүрэгтэй. Хэрвээ талуудын тайлбар, мэдүүлэгт ноцтой зөрүү байвал шаардлагатай нотлох баримтыг талуудаас болон холбогдох этгээдээс гаргуулах үндсэн дээр хэргийг шийдвэрлэж байх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна. Гэтэл анхан шатны шүүх зөрүүтэй мэдүүлсээр байхад энэ талаар тодруулаагүй, холбогдох материалыг шаардаагүй, шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргийг сануулаагүй илт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 139/ШШ2018/00808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Батцэнгэлийн ******* нь хариуцагч *******ийн *******оос зээлсэн 10566000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагаа Хаан банкны мөнгө шилжүүлсэн баримтанд үндэслэсэн байна.

Хариуцагч *******гоос мөнгө зээлээгүй харин тэр өөрөө мөнгөө өсгөх зорилгоор надаар дамжуулж Стэнфорд гэдэг компанид хөрөнгө оруулалт хийсэн учир би төлөх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч 10566000 төгрөгийг хариуцагчид зээлдүүлсэн гэх бөгөөд уг мөнгийг хариуцагчийн Хаан банкны дансанд шилжүүлсэн болохоо Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотолсон байна. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй бөгөөд энэхүү үйл баримт болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтанд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 139/ШШ2018/00808 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 184100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ