Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 808

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 139/ШШ2018/00808

Дундговь аймаг

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн                       тоотод   оршин суух, РД:ЕП  регистрийн дугаартай, Б овогт Бийн Угийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн                        тоотод оршин суух, РД:ЗГ  регистрийн дугаартай, Харчин овогт  Гийн Год холбогдох 10.566.000 төгрөг гаргуулах тухай 139/2018/00739/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э  нар онлайнаар шүүх хуралдаанд оролцож, хариуцагч Г.Г   нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой У миний биө Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд маань одоо 7 сартай. Би хариуцагч Г.Гын хамаатны хүнээр нь дамжуулан 2018 оны 03 сард анх танилцсан. Танилцсанаас хойш надтай утсаар байнга ярьдаг. Цогтцэций суман дээр ирэхээрээ уулзаж ярьдаг жирийн сайхан харилцаатай найзууд байсан. Гэтэл 2018  оны 03 сард намайг хэд ч хамаагүй мөнгө зээлээ ч. Олон улсын хөрөнгө  оруулалтын компанид ажилладаг. Хөрөнгө оруулагч шаардлагатай байна. Мөнгийг тань эргэлдүүлээд буцааж өгнө гэж гуйсан.

Би нялх хүүхэдтэй гэртээ суудаг байсан болохоор хэдэн төгрөгний хүү авбал ашигтай юм гэж бодсон төдийгүй Г нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд "Макдал зоос” ББСБ -ын үйл ажиллагаа явуулдаг тул түүнийг санхүүгийн чадвартай гэж итгэж байсан тул нөхөр С.Б-ээр цалингийн зээл авхуулан 10.566.840 төгрөгийг 2018 оны 04 сарын 05-ны өдөр Гийн Гын 5991011495 тоот дансанд шилжүүлсэн юм. Түүнийг мөнгөө эргэлдүүлж ашиг олоод 3 сарын дараа өгөхөөр тооцсон. Утсаар ярилцсан болохоор би зээлийн гэрээг  бичгээр хийж, хугацааг нарийн тогтож тохиролцоогүй нь үнэн.

Түүнээс хойш Г утсаа хаасан. Надтай утсаар ярих нь багассан.

Мөнгөө  нэхэхээр хариу хэлдэггүй болсон. Би удаа дараа мөнгөө шаардаж, ашиг  олох чинь  юу болсон бэ. Би хүүгүй ч хамаагүй анх өгсөн мөнгөө олж авая гэхэд надад бэлэн мөнгө алга байна. Тавилга өгье, эсхүл Ванкоён гэдэг юм өгье. Түүгээр машин авч унаж болно. Төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж болно гэх зэргээр тайлбарлаж миний мөнгийг өгөлгүй өнөөдрийг хүрлээ. Нэгэнт би хуулийн мэдлэггүйгээс болж зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас Г.Гоос хүү, нэхэх боломжгүй гэдгээ ойлгосон.

Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Гоос 10.566.000 төгрегийг л гаргуулан авах хүсэлтэй байна. Миний нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шалгаж намайг хохиролгүй болгож  өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Г овогтой Г миний бие нь Дундговь аймгийн Жаргалант худалдааны тевл байрлах “Мандал Зоос Капитал” ХХК-нд гүйцэтгэх захирлаар ажилладаг. Нэхэмжлэгч Б.У 2018 оны 04 сарын 05-ны өдөр 10,566,840 төгрөгийг миний 5991011495 тоот дансанд шилжүүлсэн нь үнэн боловч нэхэмжлэл дээр бичсэн жирийн сайхан харилцаатай сайхан найзууд, мөнгө зээлээч, мөнгийг чинь эргэлдүүлээд өндөр ашиг өгөе гэсэн нэг ч зүйл байхгүй. Өнгөрсөнийг эргээд харвал миний бие 2018 оны 01 сарын 10 даар хадам эгчийг нөхрийн нь хамт хүргэж өгөхөөр Цогтцэций сумруу явсан тухайн үед Баттулга гээд манай найз хамт явая, очиж Стэнфорд гээд компанийн талаар хүмүүст танилцуулая гэснээр хамт явсан. Ингээд Цогтцэций суманд Б  компанийхаа талаар танилцуулж явсан. Тухайн үед Б.У мэдээллийг авч Баттулгатай холбогдож уг компанид өөр дээрээ болон нөхөр дээрээ 2000, 2000 долларын хөрөнгө оруулалт хийж, түүнээс хойш Баттулгатай холбогдоод явсан. Миний хувьд бол Б.Уг нэрийг нь сонссоноос танихгүй явсаар 3 сарын сүүлээр Цогтцэций сум орохдоо анх уулзсан. Тухайн үед миний  бие Хадам эгчийнд байх ямааны ноолуурыг авах зорилготой явахдаа Стэнфорд гээд компанид хөрөнгө оруулалт хийсэн талаар мөн нэмж хийж байгаа талаар ярьсан. Тухайн үед Б.У 10000 доллар хийнэ, цахим 10000 долларыг олж өгөхөд туслаарай миний мөнгө төгрөг бэлэн болж байгаа гэж хэлснээр бидний яриа дууссан. Б.Угийн 5598067230 тоот данснаас 4 сарын 5-нд тухайн үеийн ханшаар 4350 доллар олж өгөөч гэж надруу шилжүүлсэн. Тухайн үед уг компани урамшуулал зарлаад 4 сарын 6-нд дуусна гэж байснаар тухайн хугацаанд амжуулах зорилгоор надаас гуйсан би тусласан. Миний данснаас найман шаргын валютын газар руу шууд шилжүүлсэн гүйлгээ нь дансны хуулга дээр тодорхой байгаа. Тиймээс та бүгд дахин шалгаад Б.Угийн дансны хуулгыг авч чадвал маш олон хүмүүс рүү доллар авахаар шилжүүлсэн нь харагдана. Б.У өөрөө   5650 долларыг нь хүмүүсээс цуглуулсан гэж ярьж байсан. Тухайн 10000 долларын хөрөнгө оруулалт Т  гэж хүний нэр дээр хийсэн байгаа. Эдгээрийг батлах баримт гэрчлэх олон хүн байгаа. Уг компанид өөрийн хүсэлтээр хөрөнгө оруулалт хийгээд одоо надруу шилжүүлсэн мөнгөө намайг зээлсэн болгож, миний нэр хүндэд бүдүүлгээр халдаж байгаа нь үнэндээ таалагдахгүй байна. Б.У фэйсбүүкээр хөрөнгө .оруулалт хийсэн түүний талаар олон зүйлийг Стэнфордын групп чатаар бичиж байснаа өөрийнхөө фэйсбүүк хаягаа устгаж дахин шинээр нээсэн байгаа. Шалгаад үзвэл надаас Б.Угийн хувьд надруу удаа дараа залгаж, мессеж бичиж утга агуулга нь заналхийлсэн, дарамталсан байдалтай бичиж эхэлсэн. Миний бие Б.Угийн шилжүүлсэн мөнгөнөөс 1 ч төгрөг авч завшаагүй учир тоолгүй өнгөрөөсөн. Одоо сүүлдээ дэндүү хол зүйл бичээд шүүхэд хандаж байгаад нь гайхаж байна. Иймээс уг нэхэмжлэлийн утга агуулга худлаа гүжирдэж бичсэн байгаа учир уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

            Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч Б.У нь Г.Год холбогдуулан зээл 10.566.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Г.Г нь дээрхи нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн эс зөвшөөрч маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч ..шүүхэд гаргасан нэхэмжлэл, шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх... үүрэгтэй бөгөөд шүүх хэргийг цугларсан нотлох баримтыг ....үнэлэх замаар шийдвэрлэх үүрэгтэй болно.

Нэхэмжлэгч Б.У нь Хаан банк дахь 5991011495 дугаартай данс уруу 10566840 төгрөг шилжүүлсэн болох нь нотлогдож байх  бөгөөд 5991011495 дугаартай дансыг хариуцагч Г.Г эзэмшдэг болох нь тогтоогдож байна.  /ХХ-4, 41/

Хариуцагч Г.Г нь дээрхи 10.566.840 төгрөгийг Б.Угоос зээлж аваагүй, Б.У нь надаар 4350 доллар болгон солиулж Стэнфорд компанид хөрөнгө оруулахаар шилжүүлсэний дагуу би уг мөнгийг нь найман шарга захын валют солих цэгээс доллар болгон сольж Стэнфорд компанид Угийн нэрээр хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлбарлаж байх боловч дээрхи тайлбараа нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч Б.У нь 10.566.840 төгрөгийг хариуцагчын өмчлөлд шилжүүлсэн байх бөгөөд хариуцагч Г.Г нь дээрхи мөнгийг  захиран зарцуулсан болох нь тогтоогдож байна. /ХХ-41/

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т /мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсан тооцно/ зааснаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзлээ.

Хариуцагч Г.Гын тус шүүхэд ирүүлсэн 5 хуудас баримт /ХХ-41-45-рт авагдсан/-ыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтыг шинжлэн судлахдаа нэхэмжлэгч талд танилцуулсан бөгөөд тухайн баримттай холбоотой хүсэлт /нэмж баримт гаргах/-ийг нэхэмжлэгч тал гаргаагүй болно.

 

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 184100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 184100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Х  овогт Гийн Г /ЗГ /-оос 10.566.000 /арван сая таван зуун жаран зургаан мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Уд олгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжын тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184.100 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 184.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.Б