Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/шш2018/00146

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 06 өдөр Дугаар 142/ШШ2018/00146 Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.Т-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Б-д холбогдох,

зээлийн гэрээний үүрэг 16 755 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.о, хариуцагч Ц.б, хариуцагчийн өмгөөлөгч О.с, гэрч г, ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...тнь иргэн Ц.бт 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй бөгөөд хүү болох 1 500 000 төгрөгийг цувуулан өгсөн. Өнөөдрийг хүртэл үндсэн зээлээ төлөөгүй бөгөөд эвлэрүүлэн зуучлахад хандахад төлөхгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Иргэн Ц.баас үндсэн зээл 11 150 000 төгрөг, алданги 5 575 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 16 755 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Ц.б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Н.тнь миний танил болох Х.Мягмараар дамжуулан надтай уулзаж "Ж Т К " ХХК-ийн хөтөлбөрт элсэж ормоор байна гэж гуйсан. Учир нь миний бие тухайн үед "Ж Т К " ХХК-ийн багт ажиллаж байсан. "Ж Т К " компанийн хөтөлбөрт элсэх зорилгоор Н.тнь 4 000 000 төгрөгийг "Ж Т К " ХХК-ийн дансанд тушааж хөтөлбөрт хамруулж өгөөч гэж хүссэн тул миний бие өөрийн багийн гишүүн Б-аар Н.Т-ын 4 000 000 төгрөгийг 2017 оны 01 сарын 30-ны өдөр Ж Т К ХХК-ийн дансанд тушаалгасан. Зээлийн гэрээний тухайд Н.тнь өөрийн танил болох Ч.сгийн "Ж Т К " ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7 500 000 төгрөг дээр өөрийн Ж Т К ХХК-ийн дансанд байршуулсан 4 000 000 тогрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Ж Т К ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Энэхүү зээлийн гэрээнээс ямар нэгэн эрх зүйн үр дагавар бий болох учиргүй юм. Учир нь би Н.Түмэнжаргалаас мөнгө зээлж авах хүсэл зориг байгаагүйгээс гадна зээлийн гэрээг бэлгэдлийн чанартай хүнд үзүүлж мөнгөө хүнд зээлдүүлсэн гэж харуулах л зорилготойгоор байгуулсан. Иймд миний бие 16 755 000 төгрөгийг Н.Түмэнжаргалд төлж барагдуулах үүрэг хүлээгээгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Би анхнаасаа с тнарыг танихгүй байсан. м надтай танилцуулсан. Тэгээд с, м нар надтай уулзаад Жи тайм-д орохоор болсон. Нэг хүний дор 2 хүн орох ёстой. Би м-т л Жи тайм-ыг хэлсэн байсан. с нь дараа нь өөрсдөө ажиллаж чадахгүй юм байна мөнгө олоод өгье ажиллах хүн олоод өгөөч гэж ярьсан. туулзахдаа чамайг танихгүй болохоор бэлэглэлийн чанартай гэрээг байгуулъя гээд гэрээ байгуулсан. Надаар дамжуулан Жи тайм-ын дансанд мөнгө хийчихээд надаас мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Нийт 11 500 000 төгрөг миний дансруу хийсэн. Үүнийг нь би 2017 оны 01 дүгээр сарын 30-нд Мянганбаярын дансруу хийлгэсэн. Нэг хүний Жи тайм-д элсэн орох ханш долларын ханшнаас хамаараад өдөр бүр хэлбэлздэг. Тэр өдөр 2.306.000 төгрөг байсан. Мягмар, с, тнарын дор 4 хүн орж байж дээшээ гарч ирэх байсан. 4 хүний мөнгө нь 9.224.000 төгрөг хийсэн. Дороо 4 хүн орж байж задардаг пирамид юм. м манай найз орсон байсан, Мягмарын дор орсон 2 хүн нь тс нар байсан. Энэ сүлжээ нь баг болдог байсан. Багаар ажилладаг байсан. Намайг Түмэнжаргал, с 2 нь доороо хүн олоод өгөөч гэсэн юм. Дээш түрж гаргаад нийт нэг хүний 19.000.000 төгрөг авахаар ярилцсан. Тийм болохоор 9.224.000 төгрөгөөсөө илүү гарсан мөнгийг надад өгнө гэсэн. Надаас Жи тайм юу болж байна гэж асууж байхдаа хүний бие муу байна дараа нь учраа олье мөнгө өгөөч гэхээр нь 1.500.000 төгрөг өгсөн. Хүү гэж ер өгөөгүй... гэжээ.

Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.тнь хариуцагч Ц.бт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг гэж 16 755 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 5 дугаар хуудас дахь зээлийн гэрээнд үндэслэсэн бөгөөд, Н.тнь Ц.бт 2017 оны 01 сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4 000 000 төгрөг, нийт 11 500 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй, хүү 1 500 000 төгрөгийг цувуулан өгсөн. Иймд үндсэн зээл 11 150 000 төгрөг, алданги 5 575 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг, нийт 16 755 000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа: ... Би анхнаасаа с тнарыг танихгүй байсан. м надтай танилцуулсан. Тэгээд с, м нар надтай уулзаад Жи тайм-д орохоор болсон. Нэг хүний дор 2 хүн орох ёстой. Би м-т л Жи тайм-ыг хэлсэн байсан. с нь өөрсдөө ажиллаж чадахгүй юм байна мөнгө олоод өгье ажиллах хүн олоод өгөөч гэж ярьсан. Н.тнь өөрийн танил болох Ч.сгийн "Ж Т К " ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7 500 000 төгрөг дээр өөрийн Ж Т К ХХК-ийн дансанд байршуулсан 4 000 000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Ж Т К ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан. Надаар дамжуулан Жи тайм-ын дансанд мөнгө хийчихээд надаас мөнгө нэхэж байгаад гомдолтой байна. Нийт 11 500 000 төгрөг миний дансруу хийсэн. Үүнийг нь би 2017 оны 01 дүгээр сарын 30-нд Мянганбаярын дансруу хийлгэсэн. Нэг хүний Жи таймд элсэн орох ханш долларын ханшнаас хамаараад өдөр бүр хэлбэлздэг. Тэр өдөр 2 306 000 төгрөг байсан. Мягмар, с, тнарын дор 4 хүн орж байж дээшээ гарч ирэх байсан. 4 хүний мөнгө нь 9 224 000 төгрөг хийсэн. Дороо 4 хүн орж байж задардаг пирамид юм. м манай найз орсон байсан, Мягмарын дор орсон 2 хүн нь тс нар байсан. Энэ сүлжээ нь багаар ажилладаг. Намайг Түмэнжаргал, с 2 нь доороо хүн олоод өгөөч гэсэн юм. Дээш түрж гаргаад нийт нэг хүний 19 000 000 төгрөг авахаар ярилцсан. Тийм болохоор 9 224 000 төгрөгөөсөө илүү гарсан мөнгийг надад өгнө гэсэн. Надаас Жи тайм юу болж байна гэж асууж байхдаа хүний бие муу байна дараа нь учраа олье мөнгө өгөөч гэхээр нь 1 500 000 төгрөг өгсөн. Хүү гэж ер өгөөгүй... гэж тайлбарладаг.

Зохигчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд Ч.с, нэхэмжлэгч Н.тнараас нийт 11 500 000 төгрөг Ц.бын дансанд орж ирснийг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ц.б нь 9 224 000 төгрөгийг Ж.Биндэрьяагаар дамжуулан Ж Т К ХХК-ийн дансанд шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Ж.Биндэрьяагийн мэдүүлэг, хэргийн 30 дугаар хуудас дахь Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгаар нотлогдож байна.

Хэргийн 49 дүгээр хуудсанд ХААН банкны Ц.бын дансанд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 7 500 000 төгрөгийг Соёлоогоос гэсэн утгатай 5094586699 гэсэн данснаас шилжүүлжээ.

ХААН банкны 5094586699 тоот данс нь Ч.с, Н.тнарын хамтран эзэмшдэг данс гэж хэргийн 6 дугаар хуудас дахь баримтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн.

Н.тнь хэдийгээр Ц.бт 11 500 000 төгрөгийг зээлүүлсэн, зээлийн гэрээ байгуулсан, мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч, тухайн үед Н.тнь "Ж Т К " ХХК-нд бүртгүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Ж.Биндэрьяа, И.Мянганбаяр нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

Нэхэмжлэгч нь 7 500 000 төгрөгийг Ц.бын данс руу зээлүүлэхээр шилжүүлсэн гэж байгаа боловч, яагаад с гэдэг нэрээр шилжүүлсэн болох, мөн тухайн үед Н.тнь "Ж Т К " ХХК-нд бүртгүүлсэн байгаа байдал, хариуцагчийн: ...Н.тнь Ч.сгийн "Ж Т К " ХХК-ийн хөтөлбөрт хамрагдахаар мөн дансанд байршуулсан 7 500 000 төгрөг дээр өөрийн Ж Т К ХХК-ийн дансанд байршуулсан 4 000 000 төгрөгийг нийлүүлээд зээлийн гэрээ байгуулмаар байна. Ийм баримттай байхгүй бол намайг Ж Т К ХХК-д мөнгө байршуулж хөтөлбөрт элссэн гэдгийг манайхан мэдчихвэл бөөн юм болно гэж гуйсан тул зээлийн гэрээг нотариат дээр байгуулсан... гэсэн тайлбар зэргээс үзэхэд цаг хугацааны хувьд давхцаж байгаа нь эргэлзээ бүхий байдлыг төрүүлж байна.

Хэдийгээр Н.Түмэнжаргал, Ч.с нар нь хамтран эзэмшдэг данстай ч гэсэн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлж байгаа бол өөрийнхөө нэрээр шилжүүлэх нь гарах эрх зүйн үр дагаварт ач холбогдолтой юм.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241 730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээхээр заав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан Ц.баас 16 755 000 төгрөг гаргуулах Н.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 241 730 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА