Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2022/01908

 

 

 

 

 

2022 06 03 184/ШШ2022/01908

 

 

 

                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж, шүүгч Б.Хр, Х.О нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  М.Ц-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Н.Б-ид холбогдох

 

БНХАУ-аас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ТZ-WYL2015020 тоот худалдааны гэрээний дагуу 33 нэр төрлийн фитнессийн тоног төхөөрөмж худалдан авснаас хариуцагч Н.Б-од байгаа 29 нэр төрлийн фитнессийн тоног төхөөрөмжийн 68,1 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, өөрт ноогдох хэсгийг гаргуулах, дээрх 29 нэр төрлийн фитнессийн тоног төхөөрөмжийг ашигласнаас олсон үр шим болох 85.737.219 төгрөг гаргуулах, Монгол улсаас худалдан авсан фитнессийн тоног төхөөрөмж, бараа материалын үнэ 5.157.890 төгрөг, ажлын байрны түрээсийн барьцаа төлбөр 1.000.000 төгрөг, түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг, Транскапитал ББСБ ХХК-иас авсан зээлийн хүү 2.000.000 төгрөг, шинжээчийн зардал 200.000 төгрөг, нийт 10.357.890 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, 22.539.484 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 882.680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэлийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.О, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.Б, иргэдийн төлөөлөгч Ц.Цэвэлсүрэн, Д.Ганчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч М.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч Н.Б, түүний дүү Н.Т нарын хамт БНХАУ руу фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор явсан. Улмаар БНХАУ-ын Шандун мужийн Дэжү хотын Тианжин фитнесийн тоног төхөөрөмж хувьцаат компаниас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр TZ-WYL2015020 тоот худалдааны гэрээ байгуулан 33 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийг 118.368 юаниар худалдан авахаар тохиролцож, би урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 31.060 юанийг төлсөн. Тус гэрээнд заасны дагуу 20 хоногийн дараа үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 87.308 юанийг Мөнгөн гүүр ББСБ ХХК-иар дамжуулан төлсөн. Ийнхүү төлбөр хийхэд тус байгууллага нэг удаагийн шилжүүлгийг 50.000 юаниас хэтэрч болохгүй гэсэн учир тухайн үед 87.308 юанийг 50.000 юань, 21.055 юань, 16.253 юань болгон хувааж шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөрийг төлөхөд хариуцагч Н.Б өөрт байсан 37.800 юанийг нэмэрлэсэн. Өөрөөр хэлбэл фитнесийн тоног төхөөрөмжийг худалдан авахад миний бие 80.568 юань буюу 68,1 хувийг, хариуцагч Н.Б нь 37.800 юань буюу 31,9 хувийг төлсөн. Гэтэл удалгүй фитнесийн үйл ажиллагаа эхэлж, би хариуцагч Н.Бтой муудалцан, үйл ажиллагаагаа хамтран явуулах боломжгүй болсон. Улмаар өөрийн өмчлөлийн фитнесийн тоног төхөөрөмжөө авах гэтэл өгөөгүй заалнаас хөөж гаргасан. Тиймээс би хүч мөхөсдөн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хандахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдэж чадахгүй 2015 оноос 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 29 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийг ашигласнаас олсон үр шим 87.737.219 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Учир нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хариуцагч Н.Б нь 29 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжийг үндэслэлгүйгээр ашиглаж, дунджаар 125.899.000 төгрөгийн ашиг олсон нь түүний дансны хуулгаас харагддаг. Тэрхүү дундаж ашгийн 68.1 хувь нь 87.737.216 төгрөг болно. Мөн би Монгол улсад ирснээсээ хойш 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 999.990 төгрөгийн үнэ бүхий LG брэндийн 7 ширхэг бүрдэлтэй систем хөгжим, Кибер спорт барааны дэлгүүрээс 2 ширхэг гүйлтийн зам 3.000.000 төгрөгөөр, Зуун айлын барилгын барилгын материалын захаас тольны хүрээ 100.000 төгрөгөөр, өдрийн богино лед гэрэл 120.000 төгрөг, бөөрөнхий лед гэрэл 100.000 төгрөгөөр, цагаан хуулга 48.000 төгрөг, супер цоож 30.000 төгрөгөөр, фитнесс хаяг 300.000 төгрөг, 110.250/350*315/ төгрөгөөр хяналтын камер, 151.200/480*315/ төгрөгөөр микрофон, 141.750/450*315/ төгрөгөөр диско гэрэл, 47.250/150*315/ төгрөгөөр трансформатор зэрэг жижиг хэрэглэлүүд нийт 5.157.890 төгрөгийг фитнесийн тоног төхөөрөмж, бараа материал худалдан авч заалаа засан сайжруулахад зориулсан. Мөн үйл ажиллагаа эхэлснээс хойш ажлын байрны түрээсийн барьцаа төлбөрт 1.000.000 төгрөг, түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг, Транскапитал ББСБ ХХК-иас авсан зээлийн хүү 2.000.000 төгрөг, шинжээчийн зардал 200.000 төгрөг, нийт 10.357.890 төгрөгийн зардлаа хариуцагч Н.Боос гаргуулахаар нэхэмжилж байна. Би анх 2000-2015 он хүртэл Дархан-Уул аймагт ганцаараа шахуу үйл ажиллагаагаа явуулсан. Харин Улаанбаатар хотод иогийн сургалтад суухаар ирээд стандарт, чанарын шаардлагад нийцсэн фитнесийн үйл ажиллагааг Дархан-Уул аймагтаа нээх нь зүйтэй гэж үзээд фитнесийн клубуудыг судалж, энэ талаараа хамтарч ажиллаж байсан хүмүүстэйгээ байнга ярьдаг байсан. Гэтэл Н.Б нь миний ярианд дөрөөлөн БНХАУ-ад суралцдаг дүүгээсээ асууж, лавласан. Би 2000 оноос хойш энэ талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахдаа Дархан-Уул аймгийн бүх хүмүүсийг хамруулж, багшаар үнэлэгдсэн. Тийм ч учраас фитнесийн цогц, чанарын шаардлага хангасан үйл ажиллагааг явуулахаар зорьсон. Н.Б нь хамтран ажиллаж байх үедээ надтай ойр дотно байх сэдлүүдийг төрүүлдэг байсан. Харин миний хувьд Н.Боор туслалцуулах зүйлс гардаг байсан. Харин Н.Б нь надтай хамтран ажиллаж, дотносохын хэрээр миний бүхий л үйл ажиллагааг судалж байсан. Би тухайн үед 2 өрөө байр, автомашинтай, дутагдах зүйлгүй байсан учир над руу ойртох болсон шалтгаан нь энэхүү маргаан бүхий үйл явдлыг үүсгэх байсан гэдэг нь харагддаг. Тийм ч учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Н.Бод холбогдуулан 2, 3 удаагийн эрүүгийн хэрэг үүсэж, тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн. Н.Б нь удаа дараа ах, дүү нартайгаа нийлж, намайг зодож, надад гэмтэл учруулсан. Бид 2 нэг зааланд ойролцоо ажилладаг байсан учраас эмэгтэй хүний хувьд Н.Бын үгэнд автаж, зөөлрөх тохиолдол гарч байсан. Тиймдээ ч би өнөөдрийн ийм том алдааны эх үүсвэрийг тавьсан гэж бодож байна. Тухайн үед Н.Быг фитнесийн үйл ажиллагаа эрхэлдэг хүнийх нь хувьд, дүүг нь орчуулагч, газарчнаар хэрэг болох байх гэж бодсоны үндсэн дээр бүх санхүүгээ зохицуулж, зориг гаргаад явсан. 15.000.000 төгрөгийг урьдчилгаа байдлаар авч явсан. Гэхдээ судалгаа хийх явцад хангалттай хэмжээний санхүүгийн боломж гэж харагдаж байсан. Тийм учраас бид нар бодитоор нь харж, сонголт хийх зорилгоор үйлдвэр дээр нь очиход олон янзын үнэ өртөгтэй, олон үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд байсан.Би фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авах гэж хариуцагчийг, дүүгийнх нь хамт дагуулж явсан. Би гадаад руу байнгын аялал, зугаалгаар амрах гэж явдаг. Харин Н.Б нь анх удаа хил давж, Бээжин орж үзсэн атлаа надад газар үзүүлэхээр явна гэж байхгүй. Миний хувьд Н.Бод итгээд, дагуулж явсан болохоос ямар нэгэн байдлаар санхүүгийн асуудлаа зохицуулахыг хүсээгүй. Учир нь цогц фитнес байгуулахыг зорьж байгаа хүний хувьд Н.Бын хамт явахыг хүссэн хүч нь надад зайлшгүй хэрэгтэй байсан. Н.Быг надтай хамт амьдрахыг хүсэж байна гэж ойлгоод наад зах нь тоног төхөөрөмж сонгоход туслах байх гэх үүднээс бүх замын зардал, бүх асуудлаа бүрэн хариуцаж явсан. Ингээд фитнесийн тоног төхөөрөмжийн сонголтоо хийж, авч явсан 15.000.000 төгрөгөөсөө урьдчилгаа 30 хувиа төлөөд, үлдэгдэл 70 хувиа сарын хугацаанд хангалттай төлөх боломжтой гэж бодсон учраас Тианжин фитнесийн тоног төхөөрөмж ХХК-тай худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн би 30 хувийн урьдчилгаа төлбөрөө төлөөд, дараа нь үлдэгдэл 70 хувийн төлбөрөө төлж фитнесийн тоног төхөөрөмжөө авах гэж байгаа хүний хувьд зайлшгүй мөнгө төлсөн баримт үйлдэж, гарын үсэг, тамга тэмдгээ дарах ёстой. Хэрэв Н.Б Макс фитнес клубынхаа нэр дээр фитнесийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж байгаа юм бол яагаад байгууллагынхаа нэр дээр гэрээ байгуулж, гарын үсэг, тамга, тэмдэг дарах үйлдлээ хийгээгүй юм бэ гэдгийг асуумаар байна. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа Н.Б нь Макс фитнес клуб төрийн бус байгууллагаа байгуулсан. Н.Б намайг заалнаас зодож, хөөж гаргахдаа ах, дүү нартайгаа үгсэж, Би 50,000 юань шилжүүлсэн баримтад гарын үсэг зурсан учраас үлдэгдэл 37,800 юанийг өөрөө төлсөн гээд хэлчихвэл болно гэх боломжийг олж харсан учраас фитнесийн тоног төхөөрөмжийг үндэслэлгүйгээр авах гэж өнөөдрийг хүртэл маргаж байна. Н.Б нь М.Ц миний бие болон Тианжин фитнесийн тоног төхөөрөмж ХК-ийн нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ Макс фитнес клуб төрийн бус байгууллагын нэр дээр хийгдсэн гэж маргадаг. Анх Н.Б нь 80.000 юань биедээ авч явсан гэдэг. Гэтэл замын зардал, хил гаалийн татвар, өөр бусад зардлыг тооцоогүй, эдгээр зардалд мөнгө гаргасан гэх үйл баримт нь нотлогддоггүй. Харин би эдгээр үйл баримтыг төлбөр тооцооны баримтаараа нотолж байгаа бөгөөд бүх санхүү, тооцоогоо гардан хариуцсан. Н.Б нь надтай ойр дотно байх гэж хамт явснаас, хамтарч ажиллах зорилгоор санхүү, тооцоо, бусад үйл ажиллагаанд нэгдээгүй. Би Н.Б-той нэгдэж, зээл авах ямар ч шаардлагагүй байсан. Би Дархан-Уул аймагт 22 жилийн туршид бие даан үйл ажиллагаагаа явуулж байна. Хариуцагчийн төрийн бус байгууллага 80,000 юань, гэрчийн мэдүүлэг гэх зүйлс нь бүгд үндэслэлгүй. Хариуцагч нь миний өгсөн баримт нотолгоо, тайлбар зэрэгт үндэслэн хариу тайлбараа гаргаж, буруу тооцоолол гаргасан. Иймд хэрэгт авагдсан бүх нотлох баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анх дүү н.Т-тай ярилцаад, хуучин фитнесийн тоног төхөөрөмжөө шинэчлэхээр 2015 оны 09 дүгээр сард дүү н.Түвшинбатыг орчуулагч, газарчнаар авч явсан. Тухайн үед би М.Ц-той хамтран амьдарч, хамт ажиллаж байсан бөгөөд М.Ц нь тухайн үед Дархан их дэлгүүрт лангуу ажиллуулдаг байсан учраас дэлгүүртээ бараа сонирхох зорилгоор БНХАУ руу хамт явсан. Би тухайн үед вальют арилжааны газраас 24.000.000 төгрөгөөр 80.000 юань худалдаж авсан. Би явахаасаа өмнө фитнесийн тоног төхөөрөмжийн үнийн судалгаа хийсэн бөгөөд өөрт дутагдаж байгаа фитнесийн тоног төхөөрөмж авах зорилгоор явсан. БНХАУ-д очиж гэрээ байгуулан, нийт 103.000 юанийн фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авсан. Гэрээний үнийн дүнгийн 30 хувь нь 31.060 юань юм. Би 2008 оноос өөрийн нэр дээр нээж ажиллуулж байсан Макс фитнес клубын нэр дээр гэрээ байгуулан, 31.060 юанийг төлсөн бөгөөд дүү н.Түвшинбат орчуулагч, газарчнаар гэрээ байгуулахад байлцсан. Захиалсан 46 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмжөөс М.Ц-гийн 2 нэр төрлийн тоног төхөөрөмж байсан. Тухайн 2 нэр төрөл бүхий зүйлийн мөнгөн дүн нь ойролцоогоор 5.000.000-6.000.000 орчим төгрөг байсан бөгөөд түүний урьдчилгаа 30 хувьд 9.000.000 орчим төгрөг төлөгдөхгүй. Гэрээний үлдэгдэл 70 хувь буюу 72.471 юанийг сарын дараа шилжүүлэхээр тохиролцож гэрээг байгуулсан. М.Ц тухайн үед фитнесийн тоног төхөөрөмж авах гэж биш, өөрийн ажиллуулдаг лангуундаа бараа авах зорилгоор 15.000.000 төгрөгтэй БНХАУ руу хамт явсан. Харин БНХАУ-д очоод, гэрээ байгуулсан өдөр биш, сүүлд нь TZ-7009 маркийн спининг дугуй 15 ширхэг 6.887.062 төгрөгийн, TZ-8004 маркийн гантель, туухай 72 кгийн 191.160 төгрөгөөр, нийт 7.078.222 төгрөгийг төхөөрөмж авсан. Мөн иогийн хувцас хэрэгсэл болох спорт бээлий, гэдэсний даруулга, иогийн оймс, өмд, майк, цамц, аэробикийн тавцан, олс, гудас, дэвсгэр, резин блок, бөмбөг зэрэг 333 хэрэгслийг нэмж 3.457.416 төгрөгөнд захиалсан. Үлдэгдэл мөнгөндөө гутал, цүнх худалдан авч Дархан их дэлгүүрийн 5 давхарт байрлах өөрийн лангуундаа тавьж зарсан. Би анхнаасаа фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авах зорилготой явсан учраас 30 хувь болох 31.060 юаниа төлөөд, надад 40.000 юань үлдсэн учраас дүүдээ орчуулагч, газарч хийж өгсөн хөлс гэж 2.500 юанийг өгч, цэвэр 37.800 юаньтай Монгол Улсад ирсэн. Ийнхүү эргэж ирээд, ажлаа хийж, найз нөхдөөсөө бага багаар мөнгөө цуглуулсаар тоног төхөөрөмж бэлэн болсны дараа үлдэгдэл мөнгөнөөс 70 хувийн 50.000 юаниа бүрдүүлж, 10 дугаар сарын 30-ны өдөр Мөнгөн гүүр вальют арилжааны газраар дамжуулан, өөрийн гарын үсгийг зурж, шилжүүлсэн. М.Ц нь шууд 37.000 юаниар шилжүүлж болох зүйлийг 21.000 юань, 17.000 юаниар 2 хувааж шилжүүлсэн нь ойлгомжгүй байна. Тэр нь иогийн хувцас хэрэгсэл болон дугуй спининг, гантель, профит захиалсны дагуу шилжүүлсэн мөнгө байх гэж бодож байна. Тухайн үед бид М.Ц-гийн 1.000.000 төгрөгт бараа худалдан авахаар Бээжингийн брендийн их дэлгүүрээр 2 өдөр хайж судалж явсны эцэст арьсан гутал, цүнх, түрийвч авсан. Тус бараанууд нь сарын хугацаанд зарагдаагүй учраас М.Ц нь эцэг, эхээсээ 10 гаруй сая төгрөг авч, өөрийн тээврийн хэрэгслээ барьцаанд тавьж зээл авах гэтэл өөрийнх нь хүссэн хэмжээний зээл гарахгүй байсан тул би хүргэн дүүгийнхээ тээврийн хэрэгслийг хамт барьцаанд тавьж, 8.000.000 төгрөгийн зээл авсан. Мөн энэ зээлийнхээ хүүгийн төлбөрийг надаас нэхэмжилж байгаад гайхаж байна. Би БНХАУ-аас худалдаж авсан фитнесийн тоног төхөөрөмжөө сольж, угсарч байршуулж, үйл ажиллагаагаа эхлэх гэж хэдэн хоног маш шаргуу ажилласан. Түүнээс болж бие маань өвдөж, 7 хоног гэртээ байх хугацаанд М.Ц нь бидний хамтран байгуулсан фитнесийн үйл ажиллагааг эрхлэн явуулсан. Тэр хугацаанд хангалттай орлого олсон байтал фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авахад зориулж Хаан банк ХХК-иас авсан зээлийн төлөлтийг маань М.Ц хийгээгүй, мөн түрээсийн төлбөрийг төлөөгүй байсан тул бид маргалдаж, үйл ажиллагаагаа хамтран явуулах боломжгүй болсон тул 2015 оны 11 дүгээр сараас маргаан гарч ингээд М.Ц нь өөрийн өмчлөлийн иогийн хэрэгслүүд, спинингийн 15 ширхэг дугуйгаа салгаж аваад явсан. Надад бусад бодибилдингийн тоног төхөөрөмжүүд үлдсэн. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. М.Ц урьд нь дан аэробек, иог чиглэлээр эмэгтэйчүүдэд чиглэсэн тураах үйл ажиллагаа явуулдаг байсан. Би 2008 онд Солонгос улсаас хуучин хэрэглэж байсан фитнесийн тоног төхөөрөмж оруулж ирэн, үйл ажиллагаагаа явуулж байгаад, 2015 онд фитнесийн тоног төхөөрөмжөө шинэчлэхээр зээл авч, фитнесийн клубээ шинэчлэн тохижуулсан. М.Ц нь анхнаасаа ийм зүйл болохыг мэдэж, төлөвлөсөн. Надтай хамтран ажиллахаар болж, хамтран зээлдэгчээр зээл авах хүсэлт тавихад зөвшөөрөөгүй. Мөн түрээсийн гэрээг хамтран байгуулахгүй гэж дан миний нэр дээр байгуулсан. Мөн тухайн үед БНХАУ руу явахад галт тэрэг, метроны тасалбар, хоолны баримт зэрэг бүх баримтыг надаас нэхээд байхаар нь тоолгүй, өгсөн. Одоо бодоход энэ бүхэнд миний эсрэг ашиглах гэж хадгалж байжээ. Мөн фитнессийн үйл ажиллагаа нь улирлын чанартай бөгөөд намар, өвлийн улиралд эрт харанхуй болдог учраас хүмүүс фитнест явах сонирхолтой, харин хавар, зуны улиралд цаг агаар сайхан байдаг учраас хүүхэд, залуучууд тэр бүр фитнесст явдаггүй. Зуны улиралд хичээл, сургууль амарч, амралт зугаалга эхэлдэг учраас фитнессийн орлого тэр хэмжээгээр багасдаг. Тухайн үед том хэмжээтэй заал түрээсэлдэг байсан учраас түрээсийн төлбөрт 2.000.000 төгрөг, урсгал зардалд 500.000 төгрөг төлдөг байсан. Мөн банкны зээлд сар бүр 1.013.000 төгрөг төлдөг байсан. Өөрөөр хэлбэл ашиг, орлогогүй ажилласан гэсэн үг юм. Түүнчлэн 2016, 2017, 2018 оны татварын тайлан гаргаж өгч байсан бөгөөд ашиггүй ажилласан гэдэг нь харагдана. Иймд бизнесийн үйл ажиллагаанаас олсон ашиг гэж шаардаж буй 85.737.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсаас авсан фитнесийн тоног төхөөрөмжид 2 гүйлтийн зам, хөгжим, 5 метр буйдангийн бүрээс зэрэг багтана. Эдгээрийг би өөрийнхөө мөнгөөр авсан ба М.Ц хамт явж, миний баримтыг л цуглуулсан төдий бөгөөд би итгэсэн учраас баримтуудаа өгсөн. Гэтэл миний худалдаж авсан бараа, тоног төхөөрөмжийн баримтыг миний эсрэг ашиглаж байгааг гайхаж байна. Мөн тухайн үед хүмүүс иог сонирхож байсан бөгөөд М.Ц нь 7 хоногт дунджаар 6.000.000-7.000.000 орчим төгрөгийн орлого олсон. Түүнээсээ түрээсийн төлбөрт 1.000.000 төгрөг төлчхөөд, надаас нэхэж байгаа нь үндэслэлгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй. М.Ц-гийн Транскапитал ББСБ ХХК-иас авсан зээлийн хүү болох 2.000.000 төгрөгийг надаас нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. М.Ц өөрөө үнэхээр мэдлэг, чадвартай байсан бол дүү бид хоёрыг дагуулж явах шаардлагагүй байсан. Би сургуулиа төгсөөд, авто краны мэргэжил эзэмшиж, 1995 оноос хойш хүнд даацын авто кранаар үйл ажиллагаа явуулж, Дархан-Уул аймагт бүтээн байгуулалтын хөдөлмөр эрхэлж, орлого олж байсан нь миний дансны хуулгаар нотлогдоно. Фитнесийн орлого өдөрт 40.000-50.000 орчим төгрөг, харин авто краны орлого өдөрт хамгийн багадаа 100.000-200.000 орчим төгрөг байдаг. Фитнесийн үйл ажиллагаагаар их хэмжээний орлого олохгүй, банкны зээл, түрээс, урсгал зардлаа төлөөд л таардаг байсан. М.Ц урьд нь дан аэробек ажиллуулдаг байсан. Би 2008 онд Солонгос улсаас хуучин хэрэглэж байсан фитнесийн тоног төхөөрөмж оруулж ирэн, үйл ажиллагаагаа явуулж байгаад, 2015 онд фитнесийн тоног төхөөрөмжөө шинэчлэхээр зээл авч, фитнесийн клубээ шинэчлэн тохижуулсан гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би банкнаас зээлээр авсан 24.000.000 төгрөгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдаж авсан. Фитнесийн тоног төхөөрөмж тээврийн зардалтайгаа нийлээд 30.000.000 гаруй төгрөг болсон. Тус мөнгөний эх үүсвэрийг би өөрийн эзэмшлийн 2 өрөө байр, авто кран, хуучин ажиллуулж байсан фитнесийн тоног төхөөрөмжийг барьцаанд тавьж, өөрийн эцэг Н.Н-г хамтран зээлдэгчээр оруулж, зээл авч, бүрдүүлж байсан. Банкнаас 2014 онд зээлээ авсан боловч өвөл болж, фитнесийн тоног төхөөрөмжөө судалж амжаагүй байсан учраас тодорхой хэмжээний судалгаа хэрэгтэй болж, дүүдээ учир явдлаа хэлсэн. Голомт банкнаас 11.250.000 төгрөгийн зээл авсан. 2015 онд БНХАУ руу явах болоход аавын маань бие муудаж, эмнэлэгт эмчилгээ хийлгэж, зун нь хагалгаанд орсон. Ингээд Н.Түвшинбатын хичээл, сургуулийнх нь чөлөө, завыг судалж байгаад, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Бээжинд уулзахаар тохирсон. Тиймээс 1.TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, 2.TZ-6002 маркийн суугаа гуяны сунгалтын төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, 3.TZ-6013 маркийн гарын 2 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, 4.TZ-6017 маркийн гарын суултын төхөөрөмж 1 ширхэг 1.696.812 төгрөг, 5.TZ-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг 479.100 төгрөг, 6.TZ-6042 маркийн 5 үйлдэлтэй тэмээ төхөөрөмж 1 ширхэг 4.192.125 төгрөг, 7.TZ-6044 маркийн хэвтээ 2 хөлний болон толгойн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, 8.TZ-6047 маркийн цээжний эрвээхий төхөөрөмж 1 ширхэг 1.253.645 төгрөг, 9.TZ-6050 маркийн 3 толгойт гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг 1.193.757 төгрөг, 10.TZ-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, 11.TZ-8012 маркийн тэгш гар штанк 20, 25, 30, 35, 40 кг-уудын 5 ширхэг 583.903 төгрөг, 12.TZ-6060 маркийн цээж өргөн шахалтын төхөөрөмж 1 ширхэг 994.132 төгрөг, 13.100569 маркийн 2, 5, 10, 15, 20 кг жинтэй 4 иж бүрдэл төхөөрөмж 1.676.850 төгрөг, 14.2 ширхэг гүйлтийн зам 3.200.000 төгрөг, 15.хөгжим, диско гэрэл, микрофон иж бүрдэл 1.500.000 төгрөг зэрэг 22.539.484 төгрөг бүхий бодибилдинг, фитнесийн тоног төхөөрөмжийг Н.Б миний өмч мөн болохыг тогтоож өгнө үү. Мөн гүйлтийн замын удирдлага, буйдан сандал эвдсэний гэм хорын хохиролд 882.680 төгрөгийн М.Ц-гоос гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Тухайн үед хэрүүл, маргаанаас болж салахдаа М.Ц нь спининг, аэробекийн тоног төхөөрөмжүүдээ аваад явсан. Гэтэл удалгүй манай үйлчлүүлэгчдийг үргээх зорилгоор байнга ирж, хэрүүл хийж, манай фитнесийн тоног төхөөрөмжийг эвдэж, сүйтгэн, хар дэвтрийг маань урах гэх мэт үйлдлийг удаа дараа гаргасан. Хэрэв тэдгээр хөрөнгө нь М.Ц-гийнх байсан бол ийм үйлдэл гаргахгүй, миний хөрөнгө учраас эвдэж сүйтгэж байгаа юм. 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 ширхэг гүйлтийн замын дэлгэцийг хуу татаж, зөөлөвчтэй 2 буйдан сандал зэргийн бүрээсийг хайч, хутга ашиглан дахин ашиглах боломжгүй болтол урж тасдан, сүйтгэсэн. Түүнийг гэм хорын хохиролд тооцон, 882,680 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн би гүйлтийн зам 2 ширхэгийг Улаанбаатар хот кибер спорт шоф дэлгүүрээс 1 бүрийг 1.600.000 төгрөгөөр улаан бүрээс 50.000 төгрөгөөр бүгд 3.250.000 төгрөгөөр худалдаж авсан гэв.

 

Нэхэмжлэгч М.Ц сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал шүүхийн өмнө худал мэдүүлэг өгөхдөө гарамгай гэж харагдлаа. Би үнэхээр ийм зүйл болно гэж эдгээр баримтыг хадгалаагүй. Аливаа нэг байгууллага ямар нэг төлбөр, тооцоо хийсэн бол хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт, зардал гаргасан гэдгээ зайлшгүй тооцох ёстой учраас би зардал бүрдээ гарын үсгээ зурж, тооцоогоо гаргадаг байсан. Нотлох баримтад байгаа бүх эд зүйлийн төсөв, мөнгө миний данснаас гарсан. Хэрэгт авагдсан бүх фитнесийн тоног төхөөрөмжийн төлбөр тооцоо нь цаг хугацаатайгаа уялдаж, миний данснаас гарсан. Миний төлбөр тооцоог нь хийж авсан эд хөрөнгийг Н.Б 6 жилийн хугацаанд ашиглаж, үр шимийг нь хүртсэн. Намайг заалнаас хөөгдөхөд манай үйлчлүүлэгч өөрсдийн чадлаараа 1, 1 спининг дугуй авч гарсан. Бусад тоног төхөөрөмжийг авч гарах боломжгүй учраас арга буюу шүүхэд хандсан. Би Монгол Улсад ирээд, 2 ширхэг гүйлтийн зам, Улаанбаатар их дэлгүүрээс хөгжим худалдаж авсан. Гүйлтийн замыг худалдаж авах үед дэлгэцийг нь үнэгүй гуйж аваад, заалны хуучин гүйлтийн зам дээр нь нааж, өнгө оруулсан. Мөн хуучирсан сандал буйдангийн бүрээсэнд зориулж солонгос ледрин авч, өөрийн шавь нарыг 3 сар төлбөргүй хичээллүүлэхээр бартердан бүрээс хийлгэсэн. Би тухайн үед хөөгдөөд гарч байхдаа өөрийн чадах боломжтой үйлдлээ л хийсэн. Гэтэл хариуцагч хуучин байсан тоног төхөөрөмжөөрөө өнөөдрийг хүртэл ямар ч асуудалгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн ямар ч ашиглах боломжгүй болтлоо хуучирсан буйданг нь шинэ болтол нь засаж янзлан бүрээс хийж, тавьсан. Намайг хөөгдөх үед тус буйдан үүдэнд байсан учраас арга буюу хуулгыг нь хуулах үйлдлийг хийсэн. Н.Б миний машины төмрийг нь гартал шрүфээр эргүүлсэн нь камерт бичигдэж, эрүүгийн журмаар шалгагдаж, тэнсэн харгалзах ял хүртэл авсан. Мөн манай гэрийн кабелийн утсыг 6 удаа тасалсан. Шүүх хуралдаан болох гэж байхад манай хаалганд цавуу нааж, түлхүүр нь орох боломжгүй хүртэл болгож байсан. Би сарын хугацаанд цагдаагийн байгууллагад өдөр бүр ямар нэг асуудалтай болж очсон. Мөн шавь нарыг маань харж байхад Н.Б нь ах, дүү нартайгаа нийлж, зодон зөөлөн эдийн болон хүнд гэмтэл учруулсан. Н.Б нь ичсэн хүн, хүн ална гэгчээр юу ч хийхэд бэлэн байгаа бөгөөд тэнсэн харгалзах ял авснаасаа хойш түүний аймар, гэмт үйлдлүүд багассан. Фитнес клуб өнөөгийн нийгэмд ашиг, орлого их олдог салбар юм. Фитнес клуб нь өглөөний 06 цагаас оройны 22 цаг хүртэл тасралтгүй үүд хаалгаа нээлттэй байлгаж, хүүхэд, залуучууд, эр, эм хамааралгүй чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нь болдог учраас цогц фитнес клуб байгуулахаар зорьсон. Харин хариуцагч авто кранаараа өндөр ашиг, орлого олдоггүй. Хариуцагч өмнө нь фитнес клуб ажиллуулах гэж фитнесийн хуучин тоног төхөөрөмж худалдаж авахдаа өнөөдрийн үйл баримттай адил арга барилаар найзыгаа хуурч, өөрийн болгосон гэсэн. Фитнесийн тоног төхөөрөмжийг хэсэгчилж, салгаж, цөөхнөөр хэрэглэж болдог уян хатан зарчимтай. Ямар ч нөхцөлд фитнесийн тоног төхөөрөмжөөс өөрт оногдох хувийг салгаж авах боломжтой учраас би өөрт ногдох 68,1 хувийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргасан. Энэ хэрэг маргаан 6 жилийн хугацаанд шийдвэрлэгдээгүй үргэлжилж байгаа нь хариуцагч талын зогсоо зайгүй шалтаг гарган, шүүх хуралдааныг хойшлуулсаар байсантай холбоотой юм гэв.

Иргэдийн төлөөлөгч Д.Г дүгнэлтдээ: Миний хувьд хариуцагч нотлох баримтаа хангалтгүй бүрдүүлсэн байна гэж үзлээ. Мөн нэхэмжлэгч М.Ц нь хариуцагчтай хамтран амьдрах хугацаандаа ашиг сонирхлын зөрчилтэй байсан эсэх баримтыг маш сайн цуглуулсан байна. Хариуцагч фитнесийн тоног төхөөрөмжийн төлбөрт 50.000 юанийг төлсөн боловч төлбөрийн баримтыг өөрийн биеэр бичээгүй атлаа гарын үсгээ зурсан байна. Гэхдээ нэхэмжлэгч төлбөрийн баримтыг өөрийн гараар үйлдсэн байна. Иймд нэхэмжлэгчийг хариуцагчтай хамтран үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа ашиг сонирхлын сэдэлтэй байсан гэж үзэж байна. Тиймээс хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.Ц дүгнэлтдээ: Би иргэдийн төлөөлөгч Д.Г-тэй ижил саналтай байна. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл болон нэхэмжлэлийн ихэсгэсэн болон өөрчилсөн шаардлагууд, ТZ-WYL2015020 дугаартай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Худалдааны гэрээ-1хх7-15, 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зарлагын баримт-1хх16, Шандун хотын Тианжин фитнессийн тоног төхөөрөмж ХХК-ийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ-1хх17-18, 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн огноотой мөнгө хүлээн авсан баримт-1хх20-21, Транскапитал ББСБ ХХК-ийн орлого, зарлага, мөнгөн шилжүүлгийн баримтууд болон 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 131510291304 дугаартай Зээлийн болон Фидуцийн гэрээ-1хх22-27, 33-42, 213-216, 3хх201, 202, Миг даатгал ХХК-ийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын 1001716, 1001717 дугаарай гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримтууд-1хх28-32, Хаан банк ХХК-ийн 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн огноотой зарлагын мэдүүлгүүд-1хх43-44, Мөнгөн гүүр ББСБ ХХК-ийн мөнгөн гуйвуулгын баримтууд-1хх45-47, Монгол банкны юаны ханшийн лавлагаа-1хх49-50, Дэжоу Тианжин фитнессийн тоног төхөөрөмжийн ХК-ийн тээврийн гэрээ-1хх51-52, Замын-Үүд гаалийн газрын татвар төлсөн баримтууд, гаалийн бүрдүүлэлтэд төлсөн орлогын тасалбар, гаалийн хяналтын ачаа жингийн баримтууд-1хх53-59, Эрээн хотоос Замын-Үүд хүртэлх тээврийн зардлын баримт-1хх60, Кибер спортс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Зарлагын баримт-1хх61, Хаан банк ХХК-ийн гүйлгээний болон Номин кассын баримтууд-1хх62-64, 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн огноотой бэлэн мөнгөний орлогын баримт-1хх65, 2015 оны 11 дүгээр сарын 04-16 өдрийн огноонуудтай Зарлагын баримтууд-1хх66-70, 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн огноотой бэлэн мөнгөний орлогын баримтууд-1хх71-77, М.Ц-гийн гадаад паспортын хуулбар-1хх79, Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбарууд-1хх80-82, 101-103, хурдны галт тэрэг, автобусны тасалбарууд-1хх86-93, 2015 оны 09 дүгээр сарын 21-22-ны өдрийн огноотой мөнгөний баримтууд-1хх94-100, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Г.Н, Г.М нарыг гэрч асуусан тэмдэглэлүүд-1хх121-122, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн гадаад шилжүүлгийн даалгавар-1хх123-130, 3хх191, Хаан банк ХХК-ийн Г.Н-ийн 5046449151 дансны хуулга-1хх143, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн М.Цгийн 403140853 дансны хуулга-1хх193-194, гэрэл зургийн үзүүлэлт-1хх197, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн огноотой Байр талбайн түрээсийн гэрээ болон хүлээлгэн өгсөн эд материалын жагсаалт-1хх198-202, Хаан банк ХХК-ийн Н.Б их нарын 5045399379 дансны хуулга-1хх209-212, Голомт банк ХХК-ийн Н.О-ийн 4305107090 дансны хуулга, кассын зарлагын ордер-1хх218-219, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл-1хх220-222, БанХас ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан-1хх223-234, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн огноотой Лотус иог ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт-1хх235-236, Хаан банк ХХК-ийн М.Цгийн 5026489336 дансны хуулга-1хх235, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн М.Цгийн 403142309 дансны хуулга-1хх236, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Мобиком корпораци ХХК-ийн тодорхойлолт, Samsung S6 утсан дээрх Summer Wu, Цогзолбоо нарын харилцсан мессежүүд, данс эзэмшигчийн нэрийн хуудас-2хх45-56, 95-96, М.Цгийн Лотус иог ХХК-иас олгосон сертификат-2хх60, 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн огноотой Кибер спорт шоф зарлагын баримт-2хх61, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн огноотой зарлагын баримтууд-2хх93, гэрэл зургийн үзүүлэлтүүд-2хх97-106, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоол-2хх111-116, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 175 дугаартай прокурорын тогтоол, мөн оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаартай хариу мэдэгдэх хуудас-2хх117-119, М.Ц-гийн Хаан банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн болон орлого, зарлагын баримтууд-3хх184-190, М.Ц-гийн Макс фитнесс клубын түрээсийн гэрээний барьцаа төлсөн гэх Худалдаа хөгжлийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн огноотой мемориалын баримт-3хх198, Капитал зууч ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт-3хх197, М.Ц-гийн цахилгааны төлбөр төлсөн гэх Капитрон банк ХХК-ийн тасалбар-3хх199, М.Ц-гийн Сувдан алх 41 байрны 3 давхрын түрээсийн төлбөр-т Х.Г-ийн 5046347874 тоот Хаан банк ХХК-ийн данс руу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт-3хх200, М.Ц-гийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 403140853 тоот дансны хуулга-3хх203, М.Ц студийн орлогын тооцоолол-4хх103-104, орлогын тооцооны судалгаа-5хх150, А4 хэмжээтэй дэвтэр 3 ширхэг, жижиг хар нуруутай дэвтэр 2 ширхэг зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гарган өгсөн.

Хариуцагч талаас хариу тайлбар болон Их цагаан туг ХХК, Мөнх халдун ХХК, Дарсилбет ХХК -ийн тодорхойлолт-1хх169-171, Төгс буян оршин нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хурлын тогтоол-1хх172-175, Мөнгөн гүүр ББСБ ХХК-ийн 50.000 юаны мөнгөн гуйвуулгын баримт-1хх180, Дархан-Уул аймгийн Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Спорт шоф фитнесс Зарлагын баримт-2хх5, Си Ди-2хх27, БанХас ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан-2хх28-35, 3хх120-121, гэрэл зургийн үзүүлэлт-2хх80-85, Олимпус спортын төрөлжсөн барааны фитнесс тоног төхөөрөмжийн үнийн санал-2хх228-230, Худалдааны гэрээ-3хх150-152, 20-53 ДАХ улсын дугаартай автомашины техникийн гэрчилгээ-3хх208, 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн огноотой Голомт банк ХХК-ийн кассын зарлагын ордерууд-3хх210-211, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2579/01, 2579/02, 2579/03, 2579/04, 2579/05 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд болон мөн өдрийн тэмдэглэл-5хх25-33, 34-35, 29 нэр төрлийн фитнессийн тоног төхөөрөмжийн гэрэл зургийн үзүүлэлтүүд-5хх36-49 зэрэг нотлох баримтууд цугларсан байна.

Шүүхийн журмаар Н.Т-ыг гэрчээр асуусан тэмдэглэл-2хх16-17, 2хх66-67, Хаан банк ХХК-ийн Н.Б, Н.Э нарын 5045399379 тоот дансны хуулга-2хх18-16, 4хх112-160, Н.Б-ын Хаан банк ХХК-ийн 5108024468 тоот дансны хуулга-4хх161, Голомт банк ХХК-ийн 4305101408, 4305124730 дугаартай дансны хуулга-4хх164-168, Төрийн банк ХХК-ийн 140900324891 дугаартай дансны хуулга-4хх174-176, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 476024902 дугаартай дансны хуулга-4хх185-189, С.Г-ийг гэрчээр асуусан тэмдэглэл-2хх36-37, Ц.Л-г гэрчээр асуусан тэмдэглэл-2хх125, С.О-ыг гэрчээр асуусан тэмдэглэл-2хх126, С.Т-г гэрчээр асуусан тэмдэглэл-2хх127, Шинжээч Капитал зууч ХХК-ийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан-2хх237-250, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 56 дугаартай шинжээчийн дүгнэлт-3хх44-47, Шинжээч Капитал зууч ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан-3хх79-88, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл хавсралтууд-3хх122-131, Н.О-ийг гэрчээр асуусан тэмдэглэл-3хх155, Т.Н-ыг гэрчээр асуусан тэмдэглэл-4хх193, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 166 дугаартай шинжээчийн дүгнэлт-5хх71-78, Г.Б-ыг гэрчээр асуусан тэмдэглэл-5хх92-93, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 998 дугаартай шинжээчийн дүгнэлт-5хх111-116, үзлэг хийсэн тэмдэглэл-5хх166-167 зэрэг нотлох баримтуудыг шүүх зохигч талууд хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн байна.

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Н.Б-од холбогдуулан анх шүүхэд 23.077.127,75 төгрөгийн 25 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмж, эд зүйлс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 3 удаа нэмэгдүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сүүлийн байдлаар БНХАУ-аас 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ТZ-WYL2015020 тоот худалдааны гэрээний дагуу худалдан авсан хариуцагчийн эзэмшилд байгаа 29 нэр төрлийн фитнессийн тоног төхөөрөмжийн 68,1 хувийн өмчлөгчөөр тогтоолгох, ноогдох хэсгийг гаргуулах, тоног төхөөрөмжийг 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд ашигласнаас олсон үр шим болох 125.899.000 төгрөгийн ашгийн 68.1 хувь болох 85.737.219 төгрөг гаргуулах, зарцуулсан 10.357.890 төгрөгийн зардлаа гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байдаг.

Хариуцагч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагуудыг эс хүлээн зөвшөөрч маргадаг бөгөөд тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 15 нэр төрлийн 22.539.484 төгрөгийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 882.680 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн.

Нэхэмжлэгч М.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Н.Б, түүний дүү Н.Т нарын хамт фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах зорилгоор БНХАУ руу 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр явж БНХАУ-ын Шандун мужийн Дэжү хотын Тианжин фитнесийн тоног төхөөрөмж хувьцаат компанитай мөн сарын 23-ны өдөр TZ-WYL2015020 тоот Худалдааны гэрээ-нд заасан 32 нэр төрлийн 118.368 юанийн үнэ бүхий фитнесийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 31.060 юанийг бэлнээр төлж гарын үсэг өөрийн тамгаар баталгаажуулсан, үлдэгдэл 70 хувийн төлбөр болох 87.308 юанийг нэг удаагийн шилжүүлгийг 50.000 юаниас хэтэрч болохгүй гэсэн учир 50.000 юань, 21.055 юань, 16.253 юанаар 3 хуваан Мөнгөн гүүр ББСБ ХХК-иар дамжуулан төлсөн, уг үлдэгдэл төлбөрийг төлөхөд хариуцагч Н.Б 37.800 юанийг нэмэрлэсэн, тиймээс 118.368 юанийн 80.568 юанийг төлсөн үндэслэлээр уг тоног төхөөрөмжийн 68,1 хувийг өмчлөх эрхтэй, түүнд ногдох хэсгийг гаргуулах, хамтын үйл ажиллагаа 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш зогссон үеэс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны хариуцагчийн дансны хуулгад үндэслэн фитнесийн тоног төхөөрөмжийг ашиглан олсон гэх 125.899.000 төгрөгийн орлогын 68,1 хувь болох 87.737.219 төгрөгийн үр шим, Монгол улсад ирсний дараа нэмж авсан 5.157.890 төгрөгийн фитнесийн тоног төхөөрөмж, бараа материалын зардал болон ажлын байрны түрээсийн болон барьцаа төлбөрүүд, зээлийн хүү, шинжээчийн зэрэг зардал 10.357.890 төгрөг төлсөн тул уг зардлаа гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Н.Б нь 80.000 юань биедээ авч явсан гэдэг худал үүнийгээ нотлоогүй, үүн дээр нэмээд замын зардал, хоол, буудлын мөнгийг хүртэл хариуцаж бүх үйл ажиллагааны зардлыг бие дааж төлсөн тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбар гарган маргажээ.

Хариуцагч Н.Б нь ...би замын болон бусад зардалтайгаа нийлээд 30.000.000 гаруй төгрөгийн мөнгөний эх үүсвэрийг өөрийн эзэмшлийн 2 өрөө байр, авто кран, хуучин ажиллуулж байсан фитнесийн тоног төхөөрөмжийг барьцаанд тавьж, өөрийн эцэг Н.Н-ожоог хамтран зээлдэгчээр оруулж банкнаас зээлдэн авч бүрдүүлсэн бөгөөд БНХАУ руу явах үед 24.000.000 төгрөгөө 80.000 юан болгон солиулан маргаан бүхий тоног төхөөрөмжүүдээс гадна Улаанбаатар хотоос кибер спорт шоф дэлгүүрээс 1 бүрийг 1.600.000 төгрөгөөр худалдан авсан гүйлтийн зам 2 ширхэгийг 3.200.000 төгрөгөөр, хөгжим, диско гэрэл, микрофон иж бүрдэл 1.500.000 төгрөгөөр авсан тул эдгээр 22.539.484 төгрөгийн үнэ бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгож, 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 ширхэг гүйлтийн замны дэлгэцийг хуу татаж, зөөлөвчтэй 2 буйдан сандал зэргийн бүрээсийг хайч, хутгаар дахин ашиглах боломжгүй болтол урж тасдан, сүйтгэсэн нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс болж эд хөрөнгөд учирсан хохиролд 882.680 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна... гэж маргасан байна.

Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Зохигч талуудын тайлбараас үзвэл талууд БНХАУ-аас 1.TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг, 2.TZ-6002 маркийн суугаа хөл сунгалтын төхөөрөмж 1 ширхэг, 3.TZ-6013 маркийн гарын толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг, 4.TZ-6017 маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг, 5.TZ-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг, 6.TZ-6024 маркийн босоо налуу вандан 2 ширхэг, 7. TZ-6025 маркийн гарын 2 толгойн вандан 1 ширхэг, 8.TZ-6026 маркийн нуруу гэдийлт вандан 1 ширхэг, 9.TZ-6027 маркийн хэвлийн вандан 2 ширхэг, 10.TZ-6030 маркийн цээжний тэгш налуу вандан 1 ширхэг, 11.TZ-6031 маркийн тэгш вандан 1 ширхэг, 12.TZ-6042 маркийн 5 үйлдэлт тэмээ төхөөрөмж 1 ширхэг, 13.TZ-6044 маркийн хэвтээ 2 хөлний болон толгойн төхөөрөмж 1 ширхэг, 14.TZ-6047 маркийн цээжний эрвээхий төхөөрөмж 1 ширхэг, 15.TZ-6050 маркийн гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг, 16.TZ-6051 маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг, 17.TZ-6060 маркийн цээж өргөх төхөөрөмж 1 ширхэг, 18.TZ-6062 маркийн цээж шахах төхөөрөмж 1 ширхэг, 19.TZ-6063 маркийн нуруу дээрээс татах төхөөрөмж 1 ширхэг, 20.TZ-6064 маркийн нуруу урдаас татах төхөөрөмж 1 ширхэг, 21.TZ-6066 хөл гуяны жийлт төхөөрөмж 1 ширхэг, 22.TZ-7009 маркийн дугуй 15 ширхэг, 23.TZ-8004 маркийн 2 кг, 3 кг, 4 кг-ийн нийт 72 кг-ийн ванил туухайнууд, 24.TZ-8011 маркийн 15 кг, 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг-ийн нийт 125 кг-ийн гар штангууд, 25.TZ-8012 маркийн 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг-ийн нийт 150 кг-ийн гар штангууд, 26.100569 маркийн 5 кг, 10 кг, 15 кг, 20 кг-ийн нийт 500 кг-ийн 6 хавчуургатай өнгийн резин бүрхүүлтэй диск, 27.SB86 маркийн 2*86 халуунд тэсвэртэй гуулин холхивчтой 45# ган, 270 кг-ийн даацтай штангны гол төмөр 1 ширхэг, 28.PB15 маркийн төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, 29.PB19 маркийн 1*6 төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, 30.PB24 маркийн 1*14 төхөөрөмжийн хэрэглэл 1 ширхэг, 31.PB35 маркийн 0,5 төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, 32.TZ-6032 маркийн туухайны тавиур 1 ширхэг зэрэг тоног төхөөрөмж хэрэглэлийг худалдан авсан болох нь хэрэгт авагдсан ТZ-WYL2015020 дугаартай 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Худалдааны гэрээгээр тогтоогддог./1хх7-15/

Дээрх жагсаалтад дурдагдсан тоног төхөөрөмж, хэрэглэлүүдээс TZ-7009 маркийн 15 ширхэг дугуй л нэхэмжлэгч М.Цгийн эзэмшилд, бусад нь хариуцагч Н.Бын эзэмшил ашиглалтанд байгаа талаар талууд маргаагүй.

Шүүх нэхэмжлэгч М.Ц болон хариуцагч Н.Б нарын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээг амаар байгуулагдсан гэж үзэн тус гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороо, 41 дүгээр байрны оффис үйлчилгээний төвийн 3 дугаар давхрын талбайг түрээслэн, БНХАУ болон Монгол улсаас фитнессийн тоног төхөөрөмж, эд зүйлсүүд худалдан аван фитнесс болон иог/спиниг/-ийн чиглэлээр клуб нээн ажиллуулж иргэдэд үйлчлэх үйлчилгээг эрхлэхийн тулд хамтран мөнгө болон хариуцагч фитнесийн багшийн, нэхэмжлэгч спининг иогийн багшлах мэдлэг туршлагаа солилцон хөдөлмөрөөрөө хоршин ашиг олох зорилгоор хамтын үйл ажиллагаа явуулах зорилгоор нэгдэн ажилласан гэж үзлээ.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, хамтран ажиллах гэрээг амаар буюу бичгээр байгуулж болохоор зохицуулсан. Хамтран ажиллах гэрээний талууд нь гэрээгээр хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төрөл болон зорилгоо тодорхойлох үүрэгтэй. Талууд хамтын ажиллагаанд хэрхэн оролцох талаар харилцан тохиролцоонд хүрч чадаагүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ гэж Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.3-т заасан тул гишүүний оролцооны хэлбэрийг тодорхойлох асуудал нь энэхүү гэрээний гол нөхцөл болдог учиртай.

Зохигч талууд тухайн үед гэр бүлийн харилцаатай буюу гэрлэлтээ батлуулаагүй ч хамтын амьдралтай байсан талаараа маргаагүй.

Тэд дээрх зорилгоо биелүүлэхийн тулд 2015 оны 09 дүгээр сараас хамтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн боловч 2015 оны 12 дугаар сараас нэхэмжлэгч М.Ц иогийн 15 дугуй болон иогийн эд хэрэглэлээ авч яван гэрээнээс гарснаар Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т зааснаар хамтын үйл ажиллагааг дуусгавар болсон байдаг.

Зохигчид худалдааны гэрээнд жагсаалтаар заагдсан 32 нэр төрлийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үнэнд 118.368 юан бүрэн төлөгдсөн талаар маргаагүй ч, уг мөнгийг хэн хэрхэн төлсөн буюу хэдий хэмжээний хураамж төлсөн талаар маргаж, нэхэмжлэгч М.Ц бодибилдингийн дасгалын тоног төхөөрөмжийн 87.308//31.060+50.000+21.055+16.253/-37.800/ юаныг төлсөн үндэслэлээр 68,1 хувийг өмчлөх эрхтэй тул өөрт ноогдох хэсгийг гаргуулахаар, хариуцагч Н.Б тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 31.060 юань, үлдэгдэл төлбөр 50.000 юаныг төлсөн учраас 22.539.484 төгрөгийн үнэ бүхий дасгалын төхөөрөмжийн өмчлөгч мөн гэж маргадаг болно.

Зохигчийн тайлбараас үзэхэд талууд Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.3-т зааснаар хариуцагч Н.Б фитнесийн, нэхэмжлэгч М.Ц спининг иогийн чиглэлээр хоршин нас хүйс үл харгалзан бие бялдарын хөгжлийн цогц үйл ажиллагаа явуулахад худалдааны гэрээнд заагдсан 118.368 юанийн үнэ бүхий 32 нэр төрлийн тоног төхөөрөмж худалдан авахаас гадна нэмж Монгол улсаас нэхэмжлэгч М.Ц нь 999.990 төгрөгийн үнэ бүхий систем хөгжим, 2 ширхэг гүйлтийн зам, 100.000 төгрөгийн үнэ бүхий тольны хүрээ, 120.000 төгрөгийн үнэ бүхий өдрийн богино лед гэрэл, 100.000 төгрөгийн үнэ бүхий бөөрөнхий лед гэрэл, 48.000 төгрөгийн үнэ бүхий цагаан хуулга, 30.000 төгрөгийн үнэ бүхий супер цоож, 300.000 төгрөгийн фитнесс хаяг, 110.250 төгрөгийн үнэ бүхий хяналтын камер, 151.200 төгрөгийн үнэ бүхий микрофон, 141.750 төгрөгийн үнэ бүхий диско гэрэл, 47.250 төгрөгийн үнэ бүхий трансформатор, мөн ажлын байрны түрээсийн барьцаа төлбөрт 1.000.000 төгрөг, түрээсийн төлбөр 2.000.000 төгрөг, Транскапитал ББСБ ХХК-иас авсан зээлийн хүүнд төлсөн 2.000.000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 200.000 төгрөгийн нийт 10.357.890 төгрөгийн хураамж төлсөн тул уг зардлаа бүхэлд нь гаргуулах үндэслэлтэй гэж, хариуцагч Н.Б нь 1.600.000 төгрөгийн гүйлтийн зам 2 ширхэгийг 3.200.000 төгрөгөөр, хөгжим, диско гэрэл, микрофон иж бүрдэл 1.500.000 төгрөгөөр нийт 4.700.000 төгрөгийн хураамж нэмж төлсөн тул уг хөрөнгийн өмчлөгч мөн гэж маргажээ.

Түүнчлэн БНХАУ-аас худалдан авсан тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн болон гаалийн бүрдүүлэлт, гаалийн татвар, Монгол улсад оруулж ирэх тээвэр зөөвөр, ачаа жинлэх, хамт явсан хүмүүсийн буудал, хоол, хурдны галт тэрэг, төмөр замын буюу вагоны, цаашлаад цахилгааны зардал зэргийн хураамжийг нэхэмжлэгч М.Ц дангаар төлсөн гэх боловч энэ талаар шаардлага гарган маргаагүй байна.

Зохигчид бусад хариуцагчийн хуучин фитнесийн тоног төхөөрөмжүүд, нэхэмжлэгчийн иогийн зориулалттай эд зүйлс, хэрэглэлийн талаар талууд маргаагүй болно.

Гагцхүү Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2, 477.3-т зааснаар тэнцүү хэмжээгээр хураамж төлөх тохиролцоо хийгээгүйгээс оруулсан хураамжийн талаар маргаж, хамтын үйл ажиллагаа дуусгавар болсонтой холбогдуулж хураамжийн үр дүнд бий болсон дундын өмчлөх хөрөнгөө хуваах талаар маргажээ.

Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1, 479.3, 480 дугаар зүйлийн 480.1.4-т зааснаар зохигч талуудын хамтын үйл ажиллагаа удаан үргэлжлээгүй байх бөгөөд 2015 оны 12 дугаар сараас нэхэмжлэгч М.Ц гарснаар хамтын үйл ажиллагаа буюу гэрээ дуусгавар болсон байна.

Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсноор Иргэний хуулийн 480 дугаар 480.3-т зааснаар биелүүлээгүй хэлцлийг дуусгавар болгож, үлдэх хөрөнгийн жагсаалт үйлдэж, талуудад хуваарилахаар заасан.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1-д зааснаар талууд хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хураамж төлөхөөр хуульчлан заасан ч зохигч талууд хураамжийн хэмжээг харилцан тохиролцоогүй тул хэн аль нь хэдэн хувийн хураамж төлсөн нь ач холбогдолтой бус гэж үзэн оруулах ёстой үүргийн хэмжээгээр буюу 50, 50 хувийн үүрэг хүлээхээр байжээ гэж үзлээ.

Зохигч талуудын хамтын үйл ажиллагааны үр дүнд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 480.4-т зааснаар дундын эд хөрөнгө бий болсон байх бөгөөд дундын хөрөнгийг гэрээ дуусгавар болсон тохиолдолд үлдэх эд хөрөнгийн жагсаалт үйлдэж, талууд өөрт ноогдох хэсэгт хувь тэнцүүлэн үүргийг гүйцэтгэн хуваарилахаар заасан тул талууд өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах буюу 50 хувийн өмчлөгч болохыг шаардах эрхтэй гэж үзэхээр байна.

Түүнчлэн талуудын хоорондын хүлээх хариуцлагын хэмжээг мөн Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.12-т зааснаар гишүүний оруулсан хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар заажээ. Гэвч талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй, ашиг орлого, дундын эд хөрөнгийг хуваарилах журмын талаар харилцан тохиролцоогүй байгаа ч нэхэмжлэлийн шаардлагуудад дурдсан тоног төхөөрөмж, эд зүйлээс бусад хөрөнгийн хувьд маргахгүй байгаа нь хамтран ажиллах гэрээг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Тиймээс талууд анхнаасаа хураамжаа тэнцүү хэмжээгээр гаргах болон дундын эд хөрөнгийн жагсаалт үйлдэн хуваах талаар тохиролцоогүй тул шүүх тэдний хамтын үйл ажиллагаанаас бий болсон үлдэх эд хөрөнгөө хуваарилан авах хэмжээг 50, 50 хувиар хариуцах үүрэгтэй гэж дүгнэв.

Иймд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хавтаст хэргээр тогтоогдсон үлдэх хөрөнгийн жагсаалтад дурдагдсан нэр бүхий 32 нэр төрлийн фитнесийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд, түүн дээр нэмж хураамж болгон оруулсан гэх дундын хөрөнгө болох 2 ширхэг гүйлтийн зам, систем хөгжим, диско гэрэл, микрофон зэрэг эд хөрөнгийг 50, 50 хувиар нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б нарт хуваарилан шийдвэрлэв.

Гэвч зохигчид дээрх хуваарилагдсан эд хөрөнгүүдийн талаар харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар шүүхийн шийдвэрт шүүхийн шийдвэрийг биелүүлэх арга замыг зааж болохоор заасан тул дээрх эд хөрөнгүүдийг албадан худалдаж үнийн дүнгийн 50, 50 хувиар нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б нарт хуваарилан олгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалган шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9-д зааснаар гэрээний тал бүр аливаа оролцогч талаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардаж болохоор заасан тул нэхэмжлэгч М.Ц-гоос гаргасан зардалд 10.357.890 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас тольны хүрээ, өдрийн богино болон бөөрөнхий лед гэрэл, хуулга, супер цоож, хаяг камержуулалтын гэх мэт 1.157.900 төгрөгийн зардлын 50 хувь болох 578.950 төгрөг, барьцаа төлбөрийн 50 хувь болох 500.000 төгрөг, түрээсийн төлбөрийн 50 хувь болох 1.000.000 төгрөг, зээлийн хүүгийн 50 хувь болох 1.000.000 төгрөгийн хамт нийт 3.078.950/578.950+500.000+1.000.000+1,000.000/ төгрөгийг уг дундын хөрөнгүүдийг хуваах боломжгүй учраас зардлын 50 хувийн хэмжээнд хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй, харин үлдэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шинжээчийн зардлыг хуваарилан шийдвэрлэсэн тул 200.000 төгрөгийн шинжээчийн зардлыг хэрэгсэхгүй болгож, мөн 999.990 төгрөгийн үнэ бүхий систем хөгжим, 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гүйлтийн зам зэргийг хуваарилах дундын эд хөрөнгийн жагсаалтанд оруулан тооцсон тул энэ хэсгийг нийт 7.278.940/200.000+3.078.950+3.000.000+999.990/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий тоног төхөөрөмжийг 4 жилийн турш үйл ажиллагаа явуулж, ашиг олсон үндэслэлээр Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 заасан ашгийг хуваарилах талаар харилцан маргасан байна. 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан тул нэхэмжлэгч М.Ц-гийн маргаж буй дундын өмч болох тоног төхөөрөмжүүдийг ашиглан олох байсан орлого буюу ашгийн тооцооллыг хариуцагч Н.Б-ын харилцах дансны хуулганд үндэслэн 68,1 хувьд ноогдох 85.737.219 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй бөгөөд хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус фитнес төвд сард 40-50 хүн хичээллэж, 1 хүнээс 50.000 төгрөгийн хөлс авч сард дунджаар 2.000.000-3.000.000 төгрөгийн орлого олдог талаар гаргасан зөвшөөрсөн тайлбарт үндэслэн 2015 оны 11 сараас 2019 оны 11 сар хүртэл 1 сарын 3.000.000 төгрөгийн орлогоос түрээсийн төлбөрт 1.000.000 төгрөг, фитнесийн чиглэлийн 3 багшийн цалинд сарын цалинд 1.500.000/3*500.000/ төгрөгийн цалин хасаад үлдэх 500.000 төгрөгийн ашгийн тооцоолол үлдсэн тул нэхэмжилсэн 47 сарын хугацаагаар тооцоход 23.500.000/47*500.000/ төгрөгийн ашгийг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж, үлдэх 62.237.219 төгрөгийн ашгийг тооцон гаргуулах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна. Өөрөөр хэлбэл, талууд тус бүрийнхээ төлсөн хураамжийг хэний өмчлөлд байх талаар ямар нэг тохиролцоо хийгээгүй, гэрээнд энэ талаар заагаагүй бол талуудын төлсөн хураамж тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө болох юм. Гэтэл хариуцагч Н.Б нь маргаж буй 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөх эрхийг өөртөө үлдээх талаар бусад гишүүнтэй тохиролцсон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн 22.539.484 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, эд зүйлсийн өмчлөгч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй дундын хөрөнгийг дангаараа өмчлөх эрхгүй 50 хувийг өмчлөх эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Н.Б-ын сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 15 нэр төрлийн эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасан нь хүлээн авч ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн түүнчлэн хариуцагч Н.Б нь М.Ц хариуцагчийн өмчлөлийн 4 ширхэг гүйлтийн замын хянах самбарыг эвдэж, буйдан болон фитнесийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тасдсаны улмаас учирсан хохиролд 882.680 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч тал уг үйл баримт болон М.Ц-гийн гэм буруутай үйлдлийг тогтоосон талаар нотлох баримтгүй ч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 384 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дугаартай гомдлын хариу өгөх тухай мэдэгдэх хуудас зэрэгт М.Цд холбогдуулан гаргасан хариуцагчийн гомдлыг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзан шийдвэрлэсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагчид хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гэм хорын хохирол нөхөн төлүүлэх боломжгүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорын хохиролд 882.680 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Б-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.380.143 төгрөгөөс 839.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 540.853 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 327.201 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас урьдчилан төлсөн 95.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 200.417,42 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч М.Ц-гоос 75.200 төгрөг, хариуцагч Н.Боос 24.800 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч Капитал зууч ХХК-ид олгон шийдвэрлэв.

Хариуцагч талын татгалзалд дурдсан нэхэмжлэгч М.Ц нэхэмжлэлээ татан авч байсан нь нэхэмжлэлээсээ татгалзсантай адил үр дагавартай учир дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэх тайлбар гарган мэтгэлцсэнийг шүүх үндэслэлгүй гэж үзэж уг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг баримтлан хавтаст хэргээр тогтоогдсон үлдэх хөрөнгийн жагсаалтад дурдагдсан 1.TZ-6001 маркийн суугаа гуяны төхөөрөмж 1 ширхэг, 2.TZ-6002 маркийн суугаа хөл сунгалтын төхөөрөмж 1 ширхэг, 3.TZ-6013 маркийн гарын толгойн булчингийн төхөөрөмж 1 ширхэг, 4.TZ-6017 маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг, 5.TZ-6023 маркийн цээж шахалтын вандан 1 ширхэг, 6.TZ-6024 маркийн босоо налуу вандан 2 ширхэг, 7. TZ-6025 маркийн гарын 2 толгойн вандан 1 ширхэг, 8.TZ-6026 маркийн нуруу гэдийлт вандан 1 ширхэг, 9.TZ-6027 маркийн хэвлийн вандан 2 ширхэг, 10.TZ-6030 маркийн цээжний тэгш налуу вандан 1 ширхэг, 11.TZ-6031 маркийн тэгш вандан 1 ширхэг, 12.TZ-6042 маркийн 5 үйлдэлт тэмээ төхөөрөмж 1 ширхэг, 13.TZ-6044 маркийн хэвтээ 2 хөлний болон толгойн төхөөрөмж 1 ширхэг, 14.TZ-6047 маркийн цээжний эрвээхий төхөөрөмж 1 ширхэг, 15.TZ-6050 маркийн гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж 1 ширхэг, 16.TZ-6051 маркийн суултын төхөөрөмж 1 ширхэг, 17.TZ-6060 маркийн цээж өргөх төхөөрөмж 1 ширхэг, 18.TZ-6062 маркийн цээж шахах төхөөрөмж 1 ширхэг, 19.TZ-6063 маркийн нуруу дээрээс татах төхөөрөмж 1 ширхэг, 20.TZ-6064 маркийн нуруу урдаас татах төхөөрөмж 1 ширхэг, 21.TZ-6066 хөл гуяны жийлт төхөөрөмж 1 ширхэг, 22.TZ-7009 маркийн дугуй 15 ширхэг, 23.TZ-8004 маркийн 2 кг, 3 кг, 4 кг-ийн нийт 72 кг-ийн ванил туухайнууд, 24.TZ-8011 маркийн 15 кг, 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг-ийн нийт 125 кг-ийн гар штангууд, 25.TZ-8012 маркийн 20 кг, 25 кг, 30 кг, 35 кг, 40 кг-ийн нийт 150 кг-ийн гар штангууд, 26.100569 маркийн 5 кг, 10 кг, 15 кг, 20 кг-ийн нийт 500 кг-ийн 6 хавчуургатай өнгийн резин бүрхүүлтэй диск, 27.SB86 маркийн 2*86 халуунд тэсвэртэй гуулин холхивчтой 45# ган, 270 кг-ийн даацтай штангны гол төмөр 1 ширхэг, 28.PB15 маркийн төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, 29.PB19 маркийн 1*6 төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, 30.PB24 маркийн 1*14 төхөөрөмжийн хэрэглэл 1 ширхэг, 31.PB35 маркийн 0,5 төхөөрөмжийн хэрэглэл 2 ширхэг, 32.TZ-6032 маркийн туухайны тавиур 1 ширхэг, 33. Гүйлтийн зам 2 ширхэг, 34. Систем хөгжим, 35. Диско гэрэл, 36. Микрофон зэрэг эд хөрөнгийг 50, 50 хувиар нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б нарт хуваарилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасныг баримтлан зохигчид хуваарилагдсан эд хөрөнгүүдийн талаар харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд эд хөрөнгүүдийг албадан худалдаж үнийн дүнгийн 50, 50 хувиар нэхэмжлэгч М.Ц, хариуцагч Н.Б нарт хуваарилан олгохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 478 дугаар зүйлийн 478.8-д заасныг баримтлан олох байсан орлого ашигт 23.500.000 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгож, үлдэх 62.237.219 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.9-д заасныг баримтлан гарсан зардалд 3.078.950 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулан нэхэмжлэгч М.Ц-д олгож, үлдэх 7.278.940 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Цд холбогдох сөрөг нэхэмжлэлд дурдагдсан 15 нэр төрлийн 22.539.484 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хариуцагч Н.Б-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Ц-д холбогдох гэм хорын хохиролд 882.680 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н.Б-ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.380.143 төгрөгөөс 839.290 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 540.853 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 327.201 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хариуцагчаас урьдчилан төлсөн 95.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 200.417,42 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

8.Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардалд нэхэмжлэгч М.Ц-гоос 75.200 төгрөг, хариуцагч Н.Боос 24.800 төгрөгийг тус тус гаргуулан шинжээч Капитал зууч ХХК-ид олгосугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 15-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.Б

 

 

ШҮҮГЧИД  Б.Х

 

 

Х.О