Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2020/00697

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 139/ШШ2020/00590

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.******* даргалж, тус шүүхийн "Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, *******-р байрны 2-15 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, И.*******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6-р баг, ******* 2-6 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Г.******* холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ...2011 оны 07 сарын 09-ний өдөр Г.Цогоотой гэрээ хийсэн. Би гэж хүнийг огт танихгүй. ын найз гэх гэж хүн ирээд манай найз Улаанбаатар хотоос ирсэн зээл авах гэсэн чинь зээлийн барьцаа хүрэхгүй байна. ******* аймгийн ******* сумын 6-р баг, Малчины 2 дугаар гудамжинд байдаг хашаа байшингаа барьцаалж зээл авах гэсэн боловч хүрэхгүй байна. Тийм учраас танай байрыг нэмэлтээр барьцаанд тавиулчих гэсэн хүсэлт тавьсан. Тухайн үед би 2009 онд 6500000 төгрөгийн зээл аваад 2011 оны 4 сарын 28-нд хаасан. ... Худалдан борлуулсны 2 хувийг надад хэлэлгүйгээр миний өмнөөс гарын үсэг зураад төлсөн баримт байдаг. Үүнийг хэргийн материалд өгсөн байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ удаа дараа өөрчилж байсан боловч худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, байрны үнэ гаргуулах шаардлага өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эвлэрэн хэлэлцэх боломжгүй. Худалдах худалдан авах гэрээг *******ийн саналаар хийсэн. Зээл аваад манай орон сууцыг барьцаанд тавьчих миний нэр дээр байгаа тохиолдолд зээл олгохгүй. Бусдаар бол үл хөдлөх хөрөнгө барьцаалж итгэмжлэлээр олгож болно. Тийм учраас аавынхаа нэр дээр зээл авчих, надад 15 сая төгрөг хэрэгтэй байгаа юм, тун удахгүй буцааж өгнө. Гэхдээ энэхүү байр нь зах зээлд 16-18 сая төгрөгийг ханштай байгаа. Тийм учраас алдах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд 2011 онд зээл бүтээд *******эд 15 сая төгрөгийг нь өгсөн юм. Буцааж мөнгөө өгнө байраа буцааж авна гээд байсан боловч огт мөнгө өгөөгүй. ******* хэлэхдээ 22 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ хийсэн байгаа юм чинь би мөнгөө төлж чадахгүй байна. Танай талаас 7 сая төгрөг нэмээд өгчих гэхээр нь би 2016 оны 7 сард 7 сая төгрөгийг өгсөн. Тухайн үед би утсаар ярьсан чинь би эмнэлэгт өвдөөд байж байна. Ээжийгээ явуулъя гээд ээж нь ирж надтай уулзсан. Бид хоёр уулзаад ус суваг дээр очиж усны төлбөрийг хаагаад орон сууцны 22 сая төгрөгийг бүрэн төлж барагдуулаад байрыг хүлээлгэж өгсөн юм. Худалдах худалдан авах гэрээ хийхээс өмнө өөр хүнд байраа бэлэглээд зээл авах гэж хөөцөлдсөн боловч тэр нь бүтээгүй учраас над руу өөрөө санал болгосон. Тухайн үед надад мөнгө хэрэгтэй байгаагүй. Байраа барьцаанд тавиулаад банкнаас зээлсэн мөнгийг надаас 4 хувийн хүүтэйгээр зээлж, тэр мөнгөнийхөө хүүг над уруу шилжүүлж байсан. Байрны үнийг бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү .... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И.******* хариуцагч Г.******* холбогдуулан И.*******, У.Цогоо нарын хооронд 2011 оны 07 сарын 09 өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байрны үнэ 35 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч тал дээрх шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Нэхэмжлэгч И.******* хариуцагч Г.Цогоо нар 2011 оны 07 сарын 09 өдөр Ү-08*******000198 улсын бүртгэлийн дугаар бүхий ******* аймгийн ******* сумын 7-р баг, *******-р байрны 2-15 тоотод орших орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулж иргэн Г.Цогоогийн өмчлөлд шилжүүлжээ.

Нэхэмжлэгч тал шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан уг гэрээг дүр үзүүлэн хийсэн бөгөөд тухайн үед надад мөнгө хэрэгтэй байна. Танай байрыг барьцаанд тавиад мөнгө зээлье гэхэд нь зөвшөөрч өөрийн байрыг Ц.ын эцэг Г.Цогоогийн өмчлөлд шилжүүлэх гэрээг хийсэн. Надад тухайн үед орон байраа худалдах санаа зорилго байгаагүй, мөн мөнгө зээлэх шаардлага байгаагүй. гэх, хариуцагч талын И.******* нь анх мөнгөний хэрэг гараад байна. Банк надад зээл өгөхгүй. Иймээс би өөрийн байраа чиний нэр дээр түр шилжүүлээд чиний нэр дээр зээл авъя. Зээлээ даруйхан төлж барагдуулаад байраа буцааж авна гэсэн санал тавьсан. Би зөвшөөрч уг байрыг аав Г.Цогоогийн нэр дээр худалдах худалдан авах гэрээг хийж шилжүүлэн аваад Хас банкны зээлийн барьцаанд тавьж 15 сая төгрөгийг өгсөн. Дараа нь ******* над уруу яриад мөнгөө буцааж өгч чадахаа больчихлоо. Байраа 22 сая төгрөгөөр үнэлээд чи надад зөрүү 7000000 төгрөгийг өгчих гэхээр нь *******ийн ээж д үлдэгдэл 7000000 төгрөгийг өгсөн гэх тайлбаруудаар талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна.

Хариуцагч тал анх уг орон сууц худалдах худалдан аваах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг зөвшөөрөн мэдүүлж байгаа бөгөөд И.******* хожим нь уг гэрээг хүлээн зөвшөөрч үлдэгдэл 7000000 төгрөгийг ээж гаараа дамжуулан хүлээн авсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч тал уг гэрээг хожим хүлээн зөвшөөрсөн гэх хариуцагч талын тайлбарыг үгүйсгэн маргаж байна. Хариуцагч тал И.******* нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хожим зөвшөөрсөн гэх тайлбараа нотлох баримтыг тус шүүхэд ирүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д /... хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ/ , 109 дугаар зүйлийн 109.2 /Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд .../- д зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлсэн талаарх нотлох баримт /бичгийн/ хэрэгт авагдаагүй байна.

Хариуцагч тал 2016 оны 03 сарын 11 өдөр нэхэмжлэгчийн ээж 7000000 төгрөг хүлээн авсан /Ц.аас 7000000 төгрөг хүлээн авлаа. Байрны тооцоо дууссан... / гэх баримтаар нэхэмжлэгч талыг хожим хүсэл зоригоо илэрхийлсэн гэж тайлбарлаж байх боловч иргэн нь худалдах, худалдан авах гэрээний оролцогч биш байх тул хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн төлөөлөгч Ц. маргаан бүхий орон сууцыг барьцаалж Хас банкнаас авсан зээлээс 15 сая төгрөгийг И.******* 4 хувийн хүүтэй зээлүүлж, мөнгийг бэлнээр болон дансаар нэхэмжлэгчид өгсөн, мөн нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу гэх иргэнд 3000000 төгрөг өгсөн гэж, нэхэмжлэгч И.******* Ц.т мөнгө зээлүүлж, түүнийгээ буцаан дансаар хүлээж авсан гэж тайлбарлан маргаж байна.

Дээрх маргаж буй зээлийн харилцаа нь нэхэмжлэгч И.*******, хариуцагчийн төлөөлөгч Ц. нарын хооронд үүссэн, харин нэхэмжлэгч И.******* нь хариуцагч Г.******* холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаан үүсгэсэн байх бөгөөд талуудын маргаж буй зээлийн гэрээний харилцаа нь шүүхээр хянан шийдвэрлэж буй нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзлээ.

******* аймгийн ******* сумын 7-р баг, *******-р байрны 2-15 тоотод орших орон сууц 32032026 төгрөгийн зах зээлийн үнэ ханштай байгаа талаар шинжээч дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлттэй талууд маргаагүй болно.

Нэхэмжлэгч тал орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байхаар хуульчлагдсан тул хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй юм.

И.******* Г.Цогоо нарын хооронд 2011 оны 07 сарын 09 өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар маргаан бүхий орон сууцны үнэ 32032026 төгрөгийг хариуцагч талаас гаргуулан нэхэмжлэгч талд олгож нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Г.Цогоогоос ******* аймгийн ******* сумын 7-р баг, *******-р байрны 2-15 тоотод орших орон сууцны үнэ 32032026 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсэг /2011 оны 07 сарын 09 өдрийн И.*******, Г.Цогоо нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох, 2967974 төгрөг гаргуулах/-ийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, хариуцагч талаас 318110 төгрөгийг гаргуулж, төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.*******