Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2019/00161

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 104/ШШ2019/00161

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******лол,од байрлах *******и ХХК /РД:/-ийн

Хариуцагч: ,,,, тоотод байрлах ******* ХХК /РД:/-иас

55.000.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 25.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.*******, түүний өмгөөлөгч Н.*******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Нямсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч *******и ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлахдаа: *******и ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ХХК-тай Токио таур төслийн скиз болон интерьер дизайн, гадна тохижилтийн зарим хэсгийг хийж гүйцэтгэхээр зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан. Үүний дагуу төслийн зарим хэсгийг туслан гүйцэтгүүлэхээр ******* ХХК-ийн захирал Б.*******той зөвшилцөн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний гэрээ байгуулсан. Гэрээний үнийг 80.000.000 төгрөгөөр тохирч урьдчилгаа 50.000.000 төгрөгийн үнэ бүхий Тоёота Велфайр маркын цагаан өнгийн автомашиныг ХХК-иас хариуцагчид шилжүүлсэн, бэлэн мөнгө 5.000.000 төгрөгийг Б.Алтан-Өлзий хариуцагчид шилжүүлсэн. ******* ХХК гэрээнд зааснаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зураг төслийг хийж гүйцэтгэж дуусгах ёстой байтал дуусгаагүй. Харин скиз зургийг 5 үе шаттайгаар танилцуулсан. Ажлаа танилцуулах үе шат бүрд шаардлагад нийцэхгүй байсан. Хариуцагчийн зүгээс 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 5 дахь үе шатын скиз зургийг явуулсан. Энэ зураг хөрөнгө оруулагчид таалагдаагүй талаар хариуцагч талд мэдэгдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч талтай огт харилцаагүй бөгөөд 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд хийх ёстой байсан ажлаа дуусгаагүй. Тухайн өдрөөс хойш скиз зургаа ч, интерьер дизайны зургаа ч дуусгаж бидэнд үзүүлээгүй. Бидний хувьд 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хүлээсэн. Ингээд 04 дүгээр сарын 11-ний өдөр албан ёсоор гэрээ цуцлах, урьдчилгаанд өгсөн 50.000.000 төгрөгийн үнэ бүхий автомашин, 5.000.000 төгрөгийг буцаан авах тухай албан бичиг явуулсан. Албан бичигт 7 хоногийн дотор хариу мэдэгдэх ёстой байсан ч хариу ирүүлээгүй. Иймд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* ХХК 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирээд харьяалалын дагуу шилжүүлэх хүсэлт гаргаад Хан-Уул дүүргийн шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн гэсэн утга бүхий тайлбар, 217 хуудас материалыг нотлох баримтаар өгсөн. Энэ материал нь 5 үе шаттайгаар танилцуулж байсан скиз зураг, өмнө нэхэмжлэгчид огт өгч байгаагүй зургийг гаргасан байна. Иймд ******* ХХК гэрээнд заасна үүргээ гүйцэтгээгүй тул урьдчилгаанд өгсөн 55.000.000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн захирал Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр *******и ХХК-тай барилгын зураг төсөл хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан. Манай компани гэрээнд заасан хугацаанд ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн. Захиалагч талаас зарим нэг чухал даалгавар, кадастрын зураг, хэмжилтийн зураг зэргийг гаргаж өгөөгүй байсан учраас гэрээний дагуу ажил тодорхой хугацаагаар хойшилсон. Гэхдээ энэ талаар захиалагч талтай харилцан тохиролцсон байсан. Бид хийж гүйцэтгэх ажилаа хийж дуусгаад захиалагч компанид хүлээлгэн өгөхөөр удаа дараа утсаар холбогдсон боловч хүлээж аваагүй. Мөн энэ талаар гэрч Б.Алтансүхийн мэдүүлгээр тогтоогддог. ******* ХХК нь зөвхөн *******и ХХК гэсэн үндсэн захиалагчтай гэдгийг гэрээний 1.1-д тодорхой зааж өгсөн. Захиалагч тал анх манай компанитай гэрээ хийхдээ ХХК-ийн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй мөртлөө, ажлыг хүлээж авах үед ХХК-ийн тухай бидэнд хэлсэн. Захиалагч ажлыг хүлээн авахдаа ХХК нь манай компанийн захиалагч байсан. Гэтэл танай компанийн хийсэн ажил манай захиалагчид таалагдахгүй байна гэж хэлсэн. Манай компанийн хийгээд дуусгасан ажлыг гэрээнд заасны дагуу хүлээж авахгүй, зориудаар хугацаа хожиж манай компанийг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгээгүй утгатай зүйл ярьсан. Манай компанитай гэрээ хийсэн *******и ХХК нь зураг төсөл хийх тусгай зөвшөөрөлгүй мөртлөө ХХК-тай зураг төсөл хийх гэрээ байгуулсан байна. Өөрөөр хэлбэл ХХК-тай *******и ХХК нь зураг төсөл боловсруулахаар 135.000.000 төгрөгийн үнэ бүхий гэрээ байгуулж, түүнийгээ Тэппэн констракшин ХХК-иар хийлгэсэн гэсэн утгатай зүйл ярьдаг. Гэтэл *******и ХХК нь нарийн мэргэжлийн ажилтангүй, зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлгүй мөртлөө дүр үзүүлэн биднийг хуурч мэхлэн гэрээ хийсэн нь залилангийн шинжтэй гэж үзэж байна. Хариуцагчийн хувьд энэ шудрага бус зүйлийг нотлохын тулд *******и ХХК-ийн тусгай зөвшөөрлийг гаргуулах хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл гаргаж өгсөн зүйлгүй байна. Энэ бүхнээс дүгнэж үзвэл урьдчилгаанд өгсөн автомашиныг 5.000.000 төгрөгийн хамт эргүүлэн өгөх шаардлагагүй юм. Түүнчлэн гэрээний 4.1-д Гэрээний үүргийг гүйцэтгэхэд захиалагч тал шаардлагатай баримтыг гаргаж өгнө гэж заасан. Гэтэл захиалагч тал бидэнд шаардлагатай бичиг баримтыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй. Үүнээс болоод бидний хийж гүйцэтгэх ажил тодорхой хугацаагаар хойшилсон гэдгийг хэлмээр байна. Нэхэмжлэгч талын зүгээс шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлийг тайлбарлаж байсан. Харин өнөөдрийн хувьд чанарын шаардлага хангаагүй гэсэн байдлаар тайлбарлаж байна. Гэрээг хүчин төгөлдөр үйлчилж байхад гүйцэтгэж байгаа ажил нь чанарын шаардлага хангаагүй гэж үзэж байгаа бол хөндлөнгийн мэргэжилтнээр дүгнэлт гаргуулах эрхтэй байсан. Гэтэл энэ эрхээ огт эдлээгүйгээс гадна гэрээний үүргийг гүйцэтгэж байх хугацаанд нэг ч удаа захиалагч талаас ямар нэгэн гомдол, санал, шаардлага хэлж байгаагүй. Энэ талаар ямар ч баримт байдаггүй. Нэхэмжлэгч талын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг түүний төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зураг төсөл боловсруулах гэрээний 1.1., 2.1.1-2.1.5.-д заасан бүх ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгэсэнийг батлах баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн. Дээрх ажлыг хугацаандаа хийж гүйцэтгээд захиалагч талыг ажлын үр дүнг хүлээж авч, үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа хүссэн. Гэтэл *******и ХХК нь тодорхойгүй шалтгаанаар хойшлуулж, утсаа салгаж, үл ойшоолж явсаар байгаад өдийг хүрсэн. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 25.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгч *******и ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагчийн зүгээс ажлаа гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэсэн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч утасны зурвас, групп чатад үзлэг хийлгэсэн. Тухайн үзлэгээр ХХК-тай *******и ХХК нь гэрээ байгуулсан гэдгийг уг гэрээг байгуулахаас өмнө мэдэж байсан. Энэ нь ХХК нь урьдчилгаанд 55.000.000 төгрөгийн автомашин өгье гэж байна. Танайх энэ саналыг зөвшөөрөх боломжтой юу гэх зэргээр харилцан ярилцаж байгаа нь тогтоогдсон. Гэтэл хариуцагчийн төлөөлөгч өмнө нь ХХК-ийн талаар огт мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн тухайн үзлэгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч талд 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш имэйл ирээгүй болох нь нотлогдсон. Хэрэв гэрээнд заасан ажлаа хийж дуусгасан бол цахим хэлбэрээр өгөх бүрэн боломжтой байсан. Гэтэл хариуцагчийн зүгээс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийгээд дуусгачихсан байх ёстой ажлыг бидэнд өгөөгүй мөртлөө нэхэмжлэгч талд танилцуулаагүй 200 хуудас гаруй баримтыг гэнэт шүүхэд гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл хариуцагч шүүхэд худал тайлбар өгч байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн хувьд гэрээний хугацааг сунгах боломж байхгүй байсан. Талууд ажлын үр дүнтэй 5 үе шаттайгаар танилцаж байхдаа гэрээний хугацааг сунгах боломжгүй тухай сануулж хэлсэн гэдгийг хэлмээр байна. Энэ тухай хариуцагч компанийн ажилтан гэрч Б.Алтансүхийн мэдүүлгээр нотлогддог. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-д Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ. гэж заасан байна. Энэ хугацааны дагуу хариуцагч хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч гэрээний хугацааг сунгах шаардлагагүй байсан. Нэхэмжлэгч нь туслан үүрэг гүйцэтгэгч уг ажлыг хийж гүйцэтгээгүйн улмаас ХХК-д өөрийнхөө мөнгөн хөрөнгөнөөс 5.000.000 төгрөгийг бэлнээр, мөн хар өнгийн тоёота маркийн автомашин мөн 13.000.000 төгрөгийг бэлнээр өгч хохиролгүй болгосон. Харин ******* ХХК нь *******и ХХК-ийн өмнө хариуцлага хүлээж, захиалагчийг хохиролгүй болгох ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч *******и ХХК нь хариуцагч Тэппэн констракш ХХК-иас ажлын хөлс 55.000.000 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсан.

 

Хариуцагч Тэппэн констракш ХХК нэхэмжлэлийн шаардлагыг гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэсэн үндэслэлээр маргаж, ажлын хөлс 25.000.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч *******и ХХК нь Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Токиогийн гудамжинд байрлах 16 давхар, зоорийн давхартай орон сууц, зочид буудал, үйлчилгээний талбайтай, TOKYO TOWER төслийн эскиз, интерьер дизайны иж бүрэн ажлын зургийг хийлгэхээр ******* ХХК-тай Зураг төсөл боловсруулах гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр бичгээр байгуулжээ.

 

Талууд гэрээний хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр /гэрээний 3.1./, мөн гэрээ батлагдсан өдрөөс хойш ажлын 60 хоногт байна /гэрээний 3.3/ гэж тодорхойлжээ.

Энэхүү гэрээгээр нэхэмжлэгч *******и ХХК нь захиалагч, хариуцагч ******* ХХК нь гүйцэтгэгч тал болж байна.

 

Ажил гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 348.1.-д зааснаар гэрээнд заасан ажлыг, гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэх үүрэгтэй.

Захиалагч *******и ХХК нь ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд хүлээж аваагүй, үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй үндэслэлээр гэрээнээс татгалзаж, татгалзсантай холбогдон учирсан хохирлыг гаргуулахаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар шаардах эрхтэй.

 

Хэрэгт авагдсан баримтууд зохигчдын тайлбараар нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг шүүх 42.000.000 төгрөг гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагаас 13.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн.

 

Учир нь *******и ХХК нь хариуцагч ******* ХХК-д ажлын урьдчилгаа хөлсөнд 55.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. /Гэрээний 6.2/ 5.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 50.000.000 төгрөгийг эд зүйл оролцуулан өгчээ.

 

50.000.000 төгрөгт тооцож өгсөн Тоёота Велфайр маркийн автомашин нь захиалагчийн эзэмшлийнх бус өөр этгээдийнх байсан гэдэгтэй зохигч маргаагүй.

 

Захиалагч *******и ХХК нь ******* ХХК-ийн өөрт нь хийж гүйцэтгэх ажлыг мөн хийж гүйцэтгэхээр ХХК-тай мөн Зураг төсөл боловсруулах гэрээ байгуулж ажлын хөлсний урьдчилгаанд Тэппэн контсракшн ХХК-д шилжүүлсэн машиныг тооцож авсан болох нь ХХК-ийн албан бичгээр тогтоогдсон.

 

******* ХХК гэрээнд заасан ажлын үр дүнг хугацаанд нь гүйцэтгээгүйгээс *******и ХХК, ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ мөн цуцлагдаж, урьдчилгаа хөлсийг буцаан төлөх үүрэг *******и ХХК-д оногдож уг үүргийг 37.000.000 төгрөгийн автомашин хүлээлгэж өгсөн баримтаар тогтоогдсон. Харин зөрүү 13.000.000 төгрөгийг бэлэн мөнгөөр төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй учраас энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэсэн.

 

Хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөөгүй учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажлын үлдэгдэл хөлс 25.000.000 төгрөгийг шаардах эрхгүй байна гэж үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 115.2.3., 116., 118., 120 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 225 дугаар зүйлийн 225.1.,

227 дугар зүйлийн 227.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 42.000.000 /дөчин хоёр сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******и ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг, хариуцагч ******* ХХК-ийн ажлын хөлс 25.000.000/хорин таван сая/ төгрөгийг нэхэмжлэгч *******и ХХК-иас гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч *******и ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 423.950 /дөрвөн зуун хорин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн төлсөн 282.950 /хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-иас 367.950 /гурван зуун жаран долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******и ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7., 119.8.-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүхийн буруутай үйл ажиллагаанаас улмаас энэ хуулийн 119.4.-т заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд шүүхээс шийдвэрийг хүргүүлсэн өдрөөс давж заалдах, гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Л.ЭНХБИЛЭГ