Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 135/2018/00579/И |
Дугаар | 148/ШШ2019/00264 |
Огноо | 2019-06-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 148/ШШ2019/00264
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 2 байрны 81 тоотод оршин суух, ******* овгийн *******ны Галт-Эрдэнэ /РД: ТЖ72031616/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 7 дугаар 7-72 тоотод оршин суух ******* овгийн *******ын Бат-Эрдэнэ /РД:ТБ90070919/
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, 4 дүгээр хороолол, 7-72 тоотод оршин суух Боржигин овгийн *******ын ******* /РД: ТВ66121202/ нарт холбогдох
20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, хариуцагч Г.Гал-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баярдэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
... Миний бие Г.Бат-Эрдэнийн ээж болох В.*******д нэг ч төгрөгийн өргүй тиймээс В.*******гийн дансанд орсон 5,860,000 төгрөг, IPON6 рlass утасны үнэ 1,000,000 төгрөг, Г.Бат-Эрдэнийн зальдаж авсан 4,200,000 төгрөг, нийт 11,060,000 төгрөг болон 2 жил гарны хүүгийн хамт багаар бодож 20,000,000 төгрөг нэхэмжилсэн боловч хүү шаардах эрхгүй гэж шүүх шийдсэн учраас хүүгээ хасаад Г.Бат-Эрдэнээс надаас авсан 4.200.000 төгрөг, IPON 6 plass утасны 1.000.000 төгрөг, түүний гуйснаар ээж В.*******гийн дансанд шилжүүлж өгсөн 5.860.000 төгрөг, нийт 11.060.000 төгрөгийг л нэхэмжилж байна! гэжээ.
Хариуцагч Г.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд С.Галт-Эрдэнэ, В.******* нарт холбогдуулж зээлүүлсэн 11,000,000 төгрөг хүү 9,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нэхэмжлэлтэй Г.Бат-Эрдэнэ миний бие танилцаад хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Галт-Эрдэнэ нь Г.Бат-Эрдэнэ намайг 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан хэмээн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт 2016 оны 07 сарын 30-нд өргөдөл гаргаж шалгуулсан. Уг асуудал дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 гэсэн зүйл ангиар надад эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяраас Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол үйлдэгдэж хэрэг хаагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгахад хэрэгт цугларсан хохирогч С.Галт-Эрдэнэ, сэжигтэн Г.Бат-Эрдэнэ нь хохирогч С.Галт-Эрдэнээс 15,000,000 төгрөг залилан мэхэлж авсан асуудал тогтоогдохгүй харин 6,500,000 төгрөгийн асуудал байна гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсон тогтоол 2016 оны 11 сарын 14-нд прокурорын тогтоолын өмнө нь 2016 сарын 07-нд С.Галт-Эрдэнэ, Г.Бат-Эрдэнэ бид 6,500,000 төгрөгийг 2016 оны 10-р сарын 30-нд төлж барагдуулсныг нотариатаар гэрчлүүлж тооцоо дууссан! Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш энэ хүнтэй уулзаагүй! Энэ хүнээс авсан мөнгөө 2016 оны 10 сарын 30-ны өдөр төлж барагдуулсан. Нотариатаар баталгаажуулсан баримтаа хэрэгт өгсөн байгаа! ... гэжээ.
Хариуцагч В.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Тус шүүхэд С.Галт-Эрдэнэ гэж хүнээс нэхэмжлэл гаргахдаа миний хүү Г.Бат-Эрдэнэ бид хоёроос 11,000,000 төгрөг, хүү 9,000,000 төгрөг нийт 20,000,000 төгрөг шаардсан нэхэмжлэлтэй танилцаад ямар ч үндэслэлгүй ийм их мөнгө хүнээс нэхэж болдог юм байх даа гэж маш их гайхаж байна. Манай хүү 2016 онд нэг хэсэг болох болохгүй хүмүүстэй нийлж мөрийтэй тоглоом тоглосныг би анхандаа мэдээгүй. Тэр үед манай хүү миний банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан миний банкны карт дансыг маш сайн мэддэг хааяа мөнгө авч хэрэглэсэн байдаг ч байнга надад хэлдэг байсан. Харин миний данснаас 6,000,000 аваад найз Золбаярын данс руу оруулж Галт-Эрдэнэд читоны өр 4,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн байдаг. Найз Идэрцогтын дансаар миний 5045357758 данснаас 5,680,000 төгрөгийг буцаагаад хийсэн байсныг би сүүлд цагдаад шалгагдахад нь мэдсэн. Цагдаа хэрэг хаагдахын өмнө хүүгийнхээ өрөнд өөрөөсөө нэг удаа 1 сая төгрөг дараа нь 500,000 төгрөгийг дансаар Галт-Эрдэнэд шилжүүлсэн. Галт-Эрдэнэ бид хоёрын хооронд өр авлага байхгүй, би энэ хүнээс мөнгө зээлж авч үзээгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү!... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Галт-Эрдэнийн хариуцагч Г.Бат-Эрдэнэ, В.******* нараас 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 11.060.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.
Хариуцагч Г.Бат-Эрдэнэ, В.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Хариуцагч Г.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэгч С.Галт-Эрдэнээс 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 4.200.000 төгрөгийг 2015 оны 12 сарын 14-ний өдөр өгөхөөр, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г.Бат-Эрдэнэ нь өөрийн найз Б.Золбаярын дүү А.Идэрцогтын ХААН банкны дансаар дамжуулан 5.480.000 төгрөг тус тус авсан болох нь зохигчдын хооронд 2015 оны 11 сарын 02-ны өдөр хийгдсэн 4.200.000 төгрөгийн баримт, мөн тэдний хооронд 2016 оны 02 сарын 04-ний өдөр хийгдсэн ... 10.000.000 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 10-нд өгөхөөр авсан нь үнэн болно. Жич: Урьд нь авсан 4.200.000 төгрөгийг байраа зараад бөөнд нь төлж барагдуулах болно... гэх баримт, Б.Золбаатарын ХААН банкны 5045443558 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дархан-Уул аймгийн цагдаагийн газарт гэрч Б.Золбаярын өгсөн ... Г.Бат-Эрдэнэ миний дүү Идэрцогтын данс руу С.Галт-Эрдэнэ ахаас 5.480.000 төгрөг шилжүүлж бэлнээр хэдэн төгрөг авч байсан гэж надад хэлж байсан... гэх, гэрч В.*******гийн ... банкны мөнгө төлөх болоход С.Галт-Эрдэнээс 5.500.000 орчим төгрөг авч банканд хийсэн байна лээ ... гэх мэдүүлэг болон бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна. /ХХ-ийн 5, 26, 28, 29, 37, 39, 62 тал/
Түүнчлэн хариуцагч Г.Бат-Эрдэнэ нь ... 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч С.Галт-Эрдэнээс авсан 10.000.000 төгрөгийн 6.500.000 төгрөгийг өөрийн ээж В.******* өгнө гэж, үлдэгдэл 3.500.000 төгрөгийг Г.Бат-Эрдэнэ өөрөө 2017 оны 5 дугаар сарын 01-нд өгөхөөр тохиролцож, өргөдөл гомдлыг Цагдаагийн газраас авахуулсан болно... гэх баримтыг өөрийн гараар үйлдэж гарын үсгээ зурсан байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан хэлцэл хийгдсэн гэж үзнэ. /ХХ-ийн 46 тал/
Дээрх хэлцлийг хийсэн өдрөөс хойш хариуцагч Г.Бат-Эрдэнэ нь нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 500.000 төгрөгийг ээж В.*******гийн ХААН банкны 5045357758 тоот дансаар дамжуулан нэхэмжлэгчид тус тус өгсөн тал дээр зохигчид маргаагүй байх ба түүнээс хойш хариуцагч Г.Бат-Эрдэнээс нэхэмжлэгчид мөнгө өгсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... хариуцагч Г.Бат-Эрдэнэ найз Б.Золбаярын данснаас С.Галт-Эрдэний данс руу 4.000.000 төгрөг шилжүүлж өгсөн... гэж байгаа ч энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан Б.Золбаярын 5045443558 тоот дансны депозит дэлгэрэнгүй хуулгаар цаг хугацааны хувьд үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл хэлцэл хийгдэхээс өмнө буюу 2015 оны 12 сарын 19-ний өдөр хийгдсэн гүйлгээ байх тул 4.000.000 төгрөг өгсөн гэж үзэх боломжгүй байна. /ХХ-ийн 28 тал/
Нэхэмжлэгч нь мөн В.*******д холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба В.******* нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болон Г.Бат-Эрдэний өмнөөс С.Галт-Эрдэнэд ямар нэг үүрэг хүлээсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул В.*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас С.Бат-Эрдэний ээж В.*******гийн дансаар шилжүүлсэн 1.500.000 төгрөг, С.Галт-Эрдэний баримтаар нотолж чадаагүй илүү нэхэмжилсэн 1.060.00 төгрөгийг тус тус хасч тооцож, Г.Бат-Эрдэнээс 8.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Галт-Эрдэнэд олгож, В.*******д холбогдох болон үлдэх 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Галт-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг тооцож, хариуцагчаас 150.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагч В.******* шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгох ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Бат-Эрдэнээс 8.500.000 төгрөг гаргуулж, В.*******д холбогдох болон үлдэх 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 150.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ