Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2022/02747

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 28 өдөр Дугаар 183/ШШ2022/02747 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн........1 тоот хаягт оршин суух, Д й овогт Б.......... Б............ /РД:.................../,

 

Нэхэмжлэгч: Канад улс, Торонто хотод оршин суух, Б............... Т.................... /РД:....................../ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........ хаягт оршин суух, Боржигон овогт С.................. Б.................... /РД:......................./-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 312-303 тоот хаягт байрлах, Э.Эл ХХК /РД:......................./,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хан-Уул, 15-р хороо, Махатма ганди гудамж, MSN building 3-4 тоот хаягт байрлах, Г.трейд ХХК /РД:....../,

 

Г.трейд ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1 000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Б-д буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/000 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б даалгаж, Б.Б нь Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эл ХХК-ийн Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай арилцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан Г.гоулд ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг Э.Эл ХХК-д буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-00000 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Б даалгах бие даасан шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг нэгтгэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгч Б.Б-ын өмгөөлөгч Д.Н, хариуцагч С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.трейд ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, түүний өмгөөлөгч Б.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бд холбогдуулан Г.трейд ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч Б.Б буцаан шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Б-д даалгах шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд: Иргэн С.Б болон Б.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр УБ/00 дугаартай хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ байгуулсан билээ. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эрх зөрчигдсөн хэмээн үзэж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан иргэний эрх зүйн хамгаалалтыг шүүхээс хүсэж байгаа бөгөөд зөрчигдсөн эрхээ мөн зүйлийн 3-т хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх гэж заасан аргыг сонгон, үүргээ биелүүлэхийг хариуцагч С.Бд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэрээний 3 болон 9 дүгээр зүйлд зааснаар С.Б нь өөрийн өмчилж буй Г.гоулд ХХК-ийн хувьцааны 14 хувийг, Э.Эл ХХК-ийн өмчилж буй Г.гоулд ХХК-ийн хувьцааны 61.11 /нийт 75.11 хувь/ хувийг, И Ар Си ХХК-ийн өмчилж буй Г.гоулд ХХК-ийн хувьцааны 23.89 хувийн хувьцаа зэргийг тус тус Б.Б шилжүүлэх, харин үүний хариуд Б.Б нь өөрийн өмчилж буй Э.Эл ХХК-ийн хувьцааны 30 хувийг С.Бд шилжүүлэхээр тохиролцсон байдаг. Ийнхүү гэрээний 5 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 7.2.9, 9 дүгээр зүйлд талуудын хоорондоо солилцож буй зүйлүүдийн үнийг дараах байдлаар тодорхойлжээ. А тал болох С.Бээс Б тал буюу Б.Б шилжүүлэн өгч буй Г.гоулд ХХК-ийн хувьцааны 75.11 хувь нь Б.Боос С.Бд шилжүүлж буй Э.Эл ХХК-ийн хувьцааны 20 хувьтай тэнцэнэ, харин үлдсэн Э.Эл ХХК-ийн хувьцааны 10 хувь нь И Ар Си ХХК-ийн өмчилж буй Г.гоулд ХХК-ийн хувьцааны 23.89 хувьтай тэнцэнэ. Тиймээс хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.1-д С.Бээс Б.Б тухайн үед бодитоор шилжүүлсэн эрх, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө зэрэг гэрээний зүйлүүдийн үнэ нь Б.Боос С.Бд шилжүүлэн өгч буй Э.Эл ХХК-ийн 20 хувийн хувьцааны үнэтэй тэнцүү байхаар заасан. Харин гэрээний 9 дүгээр зүйлийг Г.гоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг Э.Эл ХХК-ийн 10 хувьцаагаар арилжих тусгай нөхцөл болзол хэмээн нэрлэж, мөн зүйлийн 9.2-т Г.гоулд ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг И Ар Си ХХК- аас шилжүүлэн аваагүй тохиолдолд С.Б нь Э.Эл ХХК-ийн 10 хувийн хувьцааг буцаан Б.Б шилжүүлэх үүрэгтэй гэж заасан. Б.Боос Э.Эл ХХК-ийн хувьцааны 30 хувийг шилжүүлэн авснаар С.Б нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч болсон бөгөөд Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т Б тал өөрийн эзэмшиж байгаа Э.Эл ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг хувьцааг А талд шилжүүлснээр А тал Э.Эл ХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшинэ гэжээ. Уг гэрээний 9 дүгээр зүйлд А тал буюу С.Б нь И Ар Си ХХК-ийн өмчилж буй Г.гоулд ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг Э.Эл ХХК-ийн өмчлөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэн авч, улмаар 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор уг хувьцааг Б тал буюу Б.Бын өмчлөлд шилжүүлээгүй тохиолдолд Б тал нь дараах нөхцөл болзолоос аль нэгийг нь сонгон А талаас шаардахаар харилцан тохиролцсон байна. А тал 1 000 000 ам доллартай тэнцэх хэмжээний төгрөгийг Монгол банкны тухайн үеийн ханшаар тооцон Б талд үл маргах журмаар шилжүүлэх, А тал шилжүүлэн авсан Э.Эл ХХК-ийн хувьцааны 10 хувийг буцаан Б талд шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Э.Эл ХХК-ийн хувьцааны 10 хувийн хувьцаанд Г.трейд ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно. Иймд Б тал буюу Б.Б нь гэрээний дагуу Э.Эл ХХК-ийн хувьцааны 10 хувийн хувьцаанд Г.трейд ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно гэсний дагуу Г.трейд ХХК-ийн 9 хувийн хувьцааг нэхэмжлэгч Б.Б шилжүүлж өгөхийг хариуцагч С.Бээс шаардаж байгаа болно. Тодруулбал, Г.трейд ХХК нь ашигт малтмалын МУ-000194 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмшдэг бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-т зааснаар түүний үр шим, ашиг орлогыг толгой компани болох Э.Эл ХХК-ийн хувьцаа эзэмшигч (эцсийн өмчлөгч) нар хүртэх зохицуулалтай. Тиймээс Б.Б болон С.Б нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т Эм Ар Си Эм Жи Э ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийн хувьцааг Б талд эргүүлэн шилжүүлэх үүрэг хүлээнэ. Э.Эл ХХК-ийн 10 хувийн хувьцаанд Г.трейд ХХК-ийн 9 хувийн хувьцаа ногдоно хэмээн тодотгон заасан. Гэтэл Э.Эл ХХК-ийн 10 хувийн хувьцааны эзэмших эрхийн талаар шүүхийн энэхүү маргаан шийдвэрлэгдэх явцад Г.трейд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр Э.Эл ХХК байсныг болиулж, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Г.трейд ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр нэхэмжлэгч С.Б нь өөрийгөө бүртгүүлсэн байна. С.Бийн энэхүү үйлдэл нь гэрээний үүргээ шударгаар биелүүлэхээс татгалзсан, залилангийн шинжтэй үйлдэл бөгөөд нэхэмжлэгч миний Э.Эл ХХК-ийн 10 хувийн хувьцааг эзэмших байдлаар Г.трейд ХХК-ийн үйл ажиллагаанаас үр шим, ашиг орлого хүртэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгээд байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлийг өөрчлөх эрхтэй гэж заасны дагуу Г.трейд ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг нэхэмжлэгч С.Б-од буцаан шилжүүлэн өгч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагч С.Бд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэгч Б.Т-ийн шаардлагын тухайд: 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжпэгч Б.Т болон С.Б, Б.Б нарын хороонд ТВВ0000000 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйлд зааснаар Б.Т нь С.Б, Б.Б нарын эзэмшиж буй Э.Эл ХХК-ийн бусдад төлөх төлбөр буюу Улаанбаатар хотын банкинд төлөх ёстой 1 108 755 595 төгрөгийг төлөх, үүний хариуд Б.Т нь Г.трейд ХХК-ийн хувьцааны 7 хувь, Г.гоулд ХХК-ийн хувьцааны 8.5 хувийг тус тус С.Бээс шилжүүлэн авахаар тохиролцсон байна. Улмаар Б.Тэмүүдэр нь 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90 000 000 төгрөг болон 4 158 ам.долларыг (ханш 2 668,87 төгрөг, нийт 100 000 000 төгрөгийг) тус тус Э.Эл ХХК-ийн дансанд шилжүүлсэн байдаг. Гэтэл гэрээ байгуулснаас хойш С.Бийн үзэл бодол өөрчлөгдөж, ТВВ000000 дугаартай хамтран ажиллах гэрээг цуцалъя, Г.трейд ХХК, Г.гоулд ХХК-иудын хувьцааг шилжүүлж өгөхгүй, төлсөн 100 000 000 төгрөгийг хүүгийн хамт буцаан өгнө гэсэн тул Б.Тэмүүдэр нь дээрх компаниудын хувьцааг шилжүүлэн аваагүй, цаашид авахгүй бөгөөд С.Бд төлсөн 100 000 000 төгрөгөө, хүүгийн хамт буцаан авах хүсэлтэй байгаа болно. Гэрээний 4 дүгээр зүйлийн 5-д Б талын үүрэг гэсэн хэсэгт А тал үүргээ биелүүлснийхээ төлбөрт эзэмших хувьцаанаас татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит богино хугацаанд буцаан төлнө гэж заасан билээ. Тиймээс 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 36 сарын хугацаанд ногдох 100 000 000 төгрөгийн хүү нь 90 000 000 төгрөг бөгөөд үндсэн төлбөр 100 000 000 төгрөг, нийт 190 000 000 төгрөг нэхэмжилж байна. Мөн 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Т-ээс С.Бд 50 сая төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн ба зээлийг одоог хүртэл буцаан өөгүй байна. Иймд 2016 оны 11 сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртлэх сарын хугацаанд ногдох 50 000 000 төгрөгийн хүү нь 18 000 000 төгрөг, нийт 68 000 000 төгрөг буюу хариуцагч С.Бээс нийт 258 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч С.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн магадлал, тогтоолд заасны дагуу С.Б болон Б.Б нарын хооронд болсон үйл баримтыг цаг хугацааны дэс дараалалтай, нотлох баримтын үндсэн дээр тайлбарлая. 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай Хамтран ажиллах гэрээ-ний тухайд: Б.Б нь 2015 онд өөрийгөө хуульч, өмгөөлөгч гэж танилцуулж, би таны компанийн асуудлыг чинь мэднэ, би танд тусалж чадна, миний ард том шүүгч хүн байдаг гэж хэлсэн бөгөөд би түүнийг таньдаггүй байсан хэдий ч тусалж чадна гэх үгэнд нь итгэж өөрийгөө хууль, шүүхийн байгууллагад төлөөлөх итгэмжлэлийг өгсөн. Б.Б нь С.Б надад ямар нэгэн хохирол, төлбөргүйгээр Э.Эл ХХК-ийн эзэмшилд байгаа Г.трейд ХХК-ийн хувьцааг бусдаас буцаан авах шийдвэрийг хууль, шүүхийн байгууллагаар гаргуулна, гаргуулж чадсан тохиолдолд Г.трейд ХХК-ийн хувьцааны 23 хувийг надаас үнэ төлбөргүйгээр авна гэж тохиролцсон бөгөөд би Г.трейд ХХК-ийг бусдад худалдсан боловч төлбөрөө авч чадаагүй байсан юм. Үүний дагуу би Б.Бтой 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15/00 дугаартай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Гэрээний зорилго хэсэгт Гэрээнд заасан ажпыг амжилттай гүйцэтгэх, талуудын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, талууд гэрээнээс ашиг хүртэх зэрэг асуудлуудыг баталгаажуулан, гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбогдох харилцааг зохицуулахад оршино, гэрээний 2.1-д Талууд хамтран 2011.03.25-ны өдрийн Г.трейд ХХК-ийн хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх тухай гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийг хуулийн байгууллагад гаргах, холбогдох бусад байгууллага, иргэдтэй хамтран ажиллах замаар Г.трейд ХХК-ийн нийт хувьцааны 90 хувийг С.Бийн эзэмшилд буцаан авах талаар боломжит бүх үйл ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэнэ. Гэрээний 3.1-д Г.трейд ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмших эрх нь сэргэсэн тохиолдолд энэ гэрээний А тал буюу С.Б уг хувьцааны 74,5 хувь буюу компанийн нийт хувьцааны 67 хувьтай тэнцэх хэсгийг өөрийн өмчлөлд авч үлдэнэ. Гэрээний 3.2-т Дээрх хувьцааны 25,5 хувь буюу компанийн нийт хувьцааны 23 хувьтай тэнцэх хэсгийг Б талын өмчлөлд үнэ төлбөргүй шилжүүлэн эзэмшүүлнэ. Гэрээний 4.1-т Б.Б нь гэрээний ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдах үйл ажиллагааг хууль журмын дагуу явуулж, уг асуудлаар хуулийн байгууллагад хандах, өмгөөллийн үйлчилгээ авах" гэж тус тус зааснаар Б.Б нь Арбитрын шүүхэд намайг төлөөлөн нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд оролцон үүнтэй холбогдох ажиллагааг эрхлэн явуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах гэрээний зорилго нь Арбитрын шүүхийн шийдвэрээр Г.трейд ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг сэргээх, хэрэв сэргэсэн буюу энэхүү болзол хангагдсан тохиолдод Б.Б нь Г.трейд ХХК-ийн хувьцааг үнэ төлбөргүй авах нөхцөлтэй гэрээ болно. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын 131 дүгээр шийдвэрээр "...С.Бээс хариуцагч Э.Эл ХХК-д нийт 2 079 750 ам.доллар, 2 829 308 265 төгрөгийг арбитрын шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш хуанлийн 1 сарын дотор бүрэн төлсөн нөхцөлд хариуцагч Э.Эл ХХК нь Г.трейд ХХК-ийн 90 хувийн хувьцааг нэхэмжлэгч иргэн С.Бд буцаан шилжүүлэхийг үүрэг болгосугай гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Б.Б нь Бумангэрэлд ямар нэгэн хохирол, төлбөргүйгээр компанийн хувьцааг буцаан авч өгнө гэж байсан ч 2 079 750 ам.доллар, 2 829 308 265 төгрөгийн төлбөр гаргуулахаар, энэхүү төлбөрийг төлсөн тохиолдолд Г.трейд ХХК-ийн 90 хувийн хувьцааг буцаан авах нөхцөлтэй шүүхийн шийдвэр гаргуулсан. Энэхүү шийдвэр нь надад илтэд хохиролтой, биелэгдэх боломжгүй бөгөөд Арбитрын шийдвэрт заасан 1 сарын хугацаа өнгөрч Г.трейд ХХК-ийн хувьцааг буцаан авах боломж үгүй болж, Арбитрын шийдвэр ямар нэгэн ач холбогдолгүй, үр дагаваргүй, цаг үрсэн асуудал болж дууссан. Ийнхүү шүүхийн шийдвэрийн дагуу Г.трейд ХХК-ийн хувьцааг буцаан авч чадаагүй тул Б.Бтой байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай Хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон юм. Тодруулбал, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1-д Хамтран ажиллах гэрээ дараахь үндэслэлээр дуусгавар болно: 480.1.4 дэх хэсэгт хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон, мөн Хамтран ажиллах гэрээний 7.3-т "... шүүхийн шийдвэрээр гэрээний зорилго биелэгдэх боломжгүй болсон тохиолдолд гэрээг дуусгавар болсонд тооцно гэж тус тус зааснаар 15/88 дугаар гэрээ дуусгавар болсон бөгөөд миний бие Б.Б итгэсний улмаас их хэмжээний өр, төлбөрт орох шахсан. 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 8 дугаартай гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-г хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээний тухайд: Э.Эл ХХК нь Автрали улсын МХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд тус компанийн захирал Питер Куук-тэй С.Б нь эртний бизнес хамтрагч байсан тул түүнтэй тохиролцож Э.Эл ХХК-ийг 500 000 ам.доллараар худалдан авхаар болсон. Гэтэл энэ тухай Б.Б олж мэдээд надаас Э.Эл ХХК-ийн хувьцааг хамтран худалдаж авья гэж гуйх болсон. Би дахин түүнд итгэх хүсэлгүй байсан ч хувьцааны төлбөрийг хувааж төлөх, мөн түүнийг хуулийн болон англи хэлний мэдлэгтэй зэргийг нь харгалзан гэрээ хэлэлцээр байгуулахад хэрэг болох юм гэж бодоод хувьцаа хамтран худалдан авахыг зөвшөөрч, Э.Эл ХХК-ийн хувьцааг 70/30 хувийн харьцаатайгаар хамтран худалдан авахаар болсон. Ингээд би Б.Бтой 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-г хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээг байгуулсан. Гэрээний зорилго хэсэгт Энэхүү гэрээгээр Монгол Улсын хуулийн этгээд болох Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг Австрали улсын М ХХК-иас худалдан авахад хамтран ажиллах оролцоог тогтоож, талуудын эзэмших хувьцааны хэмжээг баталгаажуулан, уг худалдан авалтыг гүйцэтгэхэд талуудын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхойлж, гэрээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулна, гэрээний 2.1-д Талууд хамтран гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-ийг Австрали улсын М ХХК-иас худалдан авах гэрээг С.Бийн нэр дээр байгуулж, шилжүүлэн авахтай холбогдох бүх ажлыг хийж гүйцэтгэнэ. Гэрээний 3.1-д талууд Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авснаар А тал буюу С.Б нь нийт хувьцааны 70 хувийг, Б тал буюу Б.Б нь нийт хувьцааны 30 хувийг тус тус эзэмшинэ, Гэрээний 5.1-д С.Б Э.Эл ХХК-ийг худалдан авах үнийн 70 хувийг гаргана, гэрээний 6.3-т Б.Б нь Э.Эл ХХК-ийг худалдан авах үнийн 30 хувийг гаргана гэж тус тус заасан. Б.Б нь дээрх гэрээг байгуулахад хоёулаа өмнөх асуудал дуусгавар болж шинээр тохиролцоо хийж буй учраас дуусгавар болсон гэдгээ энэ гэрээндээ зааж оруулах хэрэгтэй гэсний дагуу гэрээний 9.1-д Арбитрын 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дүгээр шийдвэрээр иргэн С.Б нь Э.Эл ХХК-д 2 079 750 ам.доллар болон 2 829 308 265 төгрөг төлөхөөр болсон боловч шийдвэр гарсны дараа төлбөр авагч Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг иргэн С.Б, Б.Б нар Австрали улсын МКС компаниас худалдан авснаар компанийн гүйцэтгэх захирлаар С.Б томилогдож, төлбөр төлөгч болон төлбөр авагч нь нэг хуулийн этгээд болох учир дээрх төлбөрийг авах, төлбөрийг төлөх үйл ажиллагаа зогсож, Арбитрын шийдвэрийг биелүүлэх ажиллагаа дуусгавар болно гэж оруулсан. Хоорондоо огт хамааралгүй, болоод өнгөрсөн буюу дуусгавар болсон асуудлыг гэрээнд оруулж, Арбитрын шийдвэр биелүүлэх ажиллагаа энэ гэрээ байгуулагдсанаар дуусгавар болно гэх утга, агуулга бүхий ойлгомжгүй, үндэслэлгүй зүйл бичиж оруусныг тухайн үед миний бие ойлгоогүй бөгөөд энэ нь ч ямар нэгэн эрх зүйн үндэслэл, үр дагаваргүй зүйл байсан учир ач холбогдол өгөөгүй юм. Энэхүү гэрээ байгуулагдсанаар Г.трейд ХХК-ийн толгой компани болох Э.Эл ХХК-ийн хувьцааг хамтран худалдан авахаар болж, С.Б би 350 000 ам.доллар төлж 70 хувийн хувьцааг, Б.Б нь 150 000 ам.доллар төлж 30 хувийн хувьцааг тус тус эзэмшихээр болсон ба энэ нь талуудын хооронд байгуулагдсан өмнөх 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай Хамтран ажиллах гэрээ хэрэгжиж чадаагүй буюу дуусгавар болсон болохыг давхар нотолж буй юм. Б.Б нь 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 15/88 дугаартай хамтран ажиллах гэрээ нь дээрх байдлаар дуусгавар болсныг мэдсээр атлаа шүүхэд тус гэрээний зорилго биелсэн, үүнийхээ хариуд Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг олж авсан, эзэмших эрхтэй гэсэн худал тайлбар өгдөг. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хуралдааны үед Б.Боос /итгэмжлэгдсэн төлөөлөгч/ асуухад уг гэрээний дагуу Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааны үнэ болох 150 000 ам.долларыг төлөх ёстой байсан ч төлж чадаагүй гэсэн тайлбарыг өгдөг. Б.Б нь 2015 оны 15/88 дугаартай гэрээгээр Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхтэй юм бол яагаад 2016.07.28-ны өдрийн 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-г хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээг С.Бтэй байгуулж, 150 000 ам.доллар төлж 30 хувийн хувьцааг эзэмшихээр гэрээ хийх билээ. Дээрх байдлаар Б.Б нь шүүхэд яаж худлаа тайлбар өгөхөө ч мэдэхгүй будилж, өөрийнхөө хийсэн гэрээ, хэлсэн тайлбарынхаа эсрэг, хоорондоо зөрчилдсөн худал тайлбар өгсөөр ирсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдоно.

2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний тухайд: 2016.07.28-ны өдрийн 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-г хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээний дагуу С.Б, Б.Б, С.Б хоёр 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг Австрали улсын Монголиан Ресорс Корпорэйшн лимитед ХХК-тай байгуулсан.

Гэрээний 3-т Худалдан авагч талаас худалдагч талд төлөх хувьцааны нийт төлбөр нь 500 000 ам.доллар байна. Гарын үсэг зурагдсан өдөр 10 ам.долларын, Худалдан авагч тал компанийн эрхийг авсан үедээ 499 990 ам.долларын төлбөрийг тус тус төлнө., Гэрээний 5-д Хувьцаа худалдаж авах эхний төлбөрийг хүлээн авсан ба худалдан авах үнийн үлдэгдэл хэсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдагч талын банкны дансанд шилжүүлнэ гэж тус тус заасан. Дээрх гэрээний дагуу Э.Эл ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр С.Б, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр Б.Б болсон өөрчлөлтийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Ингээд 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний 5-д заасны дагуу хувьцааны үлдэгдэл төлбөрийг бүртгэл хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2016.12.01-ний өдрийн дотор төлөх болсон бөгөөд С.Б нь Б.Б 150 000 ам.долларыг хугацаандаа төлөхыг сануулахад намайг энэхүү төлбөрийг өмнөөс нь төлчих, дараа нь хоёулаа учраа ольё гэх ойлгомжгүй зүйл хэлсэн. Автрали улсын М ХХК-иас гэрээний төлбөрөө төлөхыг шаардаж эхэлсэн бөгөөд Б.Б нь төлбөрөө төлөхгүй байсны улмаас С.Б нь гадаадын компанийн өмнө эвгүй байдалд орох болсон. Энэ үед Э.Эл ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Танан гэгчээс Улсын бүртгэлийн газарт хандан 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний дагуу хийгдсэн бүртгэлтэй холбогдуулан гомдол гаргасныг бүртгэлийн байгууллагаас хүлээн авч, бүртгэлийг хүчингүй болгосон ба энэхүү үйл баримтыг доор дэлгэрэнгүй тайлбарлав. 2016.11.01-ний өдрийн улсын бүртгэлийн үр дагавар, мөн уг бүртгэлийг хүчингүй болгосон Улсын бүртгэлийн газрын даргын 2016 оны А/000 тушаалыг хүчингүй болгуулахаар Б.Б, С.Б нараас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхээр шийдвэрлүүлсэн үйл баримт, үр дагаварын тухайд: 2016.11.01-ний өдрийн бүртгэл хийгдсэнээр С.Б, Б.Б нар нь Э.Эл ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний 5-д заасны дагуу хувьцааны үлдэгдэл төлбөрийг 30 хоногийн дотор төлөх үр дагавар бий болсон. Гэтэл энэхүү төлбөрийг төлж чадаагүй учир худалдагч тал болох Австрали улсын М ХХК-иас гэрээний үүрэг хангагдаагүй үндэслэлээр гэрээг цуцалж, худалдан авагч Б.Б, С.Б нарт энэ тухай мэдэгдсэн. Э.Эл ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Танангаас Улсын бүртгэлийн газарт гаргасан М ХХК-ийн хувьцаа эзэмшигч бол Ж.Танан би юм, Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг С.Б, Б.Б нарт худалдсан Питер күүк нь компанийн хувьцааг худалдах эрх байхгүй, уг худалдах эрхийг олгосон гэх М лимитед компанийн захирлуудын 2016.08.09-ний өдрийн шийдвэр хуурамч, иймээс 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ хүчин төгөлдөр бус тул С.Б, Б.Б нарыг компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн нь хууль зөрчсөн гэх гомдлоор С.Б, Б.Б нарыг хувьцаа эзэмшигчээр бүртгэсэн бүртгэлийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2016.12.28-ны өдрийн 1812 дугаар дүгнэлт болон тус газрын даргын А/472 дугаар тушаалаар тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Улмаар С.Б, Б.Б нараас дээрх бүртгэлийг хүчингүй болгосон дүгнэлт, тушаалыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017.01.09-ний өдөр нэхэмжпэл гаргаснаар захиргааны хэрэг үүсгэсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2017/000 дугаар шийдвэрээр иргэн С.Б, Б.Б нар Австрали улсын М компаниас түүний охин компани болох Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авсан болох нь талуудын хооронд 2016.08.09-ний өдөр байгуулсан гэрээ болон худалдагч талын эрх бүхий этгээдүүдийн хамтран гаргасан шийдвэрээр тус тус тогтоогдож байна. Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн 2016 оны 10/7058 тоот албан бичигт Албан ёсны баримт бичгийг Апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар өөр төрлийн ямар нэг дахин баталгаа шаардахгүй гэж заасны дагуу эдгээр гэрээ болон шийдвэрт эрх бүхий байгууллагаас апостиль гэрчилгээнүүдийг олгосон байна. Монгол Улсын Гадаад харилцааны яам нь Австрали улсын Засгийн газрын Үнэт цаас, Хөрөнгө оруулалтын хорооноос албан ёсоор авч, шүүхэд ирүүлсэн Грейс Гаглианогийн мэдүүлгээр Э  ГХОХХК-ийн хувьцааг худалдах тухай шийдвэр болон гэрээг баталсан Адам Скофельд, Петер күүк, Брэт Клэрк нар нь М компанийг төлөөлөх эрхтэй, тус компанийн хувьцааг эзэмшдэг, энэ компанийн албан ёсны захирлууд болох нь давхар нотлогдож байна. Мөн М ХК-ийн хувьцааг Металл X Лимитед болон А ХХК нь тус тус эзэмшдэг болох нь Австрали улсаас ирсэн орчуулгын баримтаар топгоогдож байх бөгөөд эдгээр компаниудын хувьцааг Питер күүк эзэмшдэг гэсэн байх тул Ж.Т  нь М ХК-ийн хувьцаа эзэмшигч гэх тайлбар үндэслэлгүй байна. Ж.Танан нь Монголиан ресурсес К  компани болон иргэн С.Б, Б.Б нарын хооронд 2016.08.09-ний өдөр байгуулсан Э  ГХОХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ, энэхүү гэрээг байгуулах тухай М  Корпорац компанийн захирлуудын зөвлөлийн шийдвэрийг хуурамч, хууль бус гэж тайлбарласныг тогтоосон ямар нэгэн нотлох баримт хэрэг авагдаагүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 40 дүгээр тогтоолоор Ж.Т-гийн гомдпоор бүртгэлийг хүчингүй болгохдоо Монгол Улсын нэгдэн орсон Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай олон улсын гэрээнд заасан. Апостиль гэрчилгээгээр баталгаажсан хувьцаа эзэмшигчийн гаргасан шийдвэрийг нотлогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна гэж дүгнэн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэснээр Э.Эл ХХК-ийг худалдах шийдвэр гаргасан. М  компанийн захирлуудын зөвлөлийн шийдвэр болон Питер күүк эрх бүхий этгээд болох нь тогтоогдсон юм. Дээрх шүүхийн шийдвэрээр М Лимитэд компанийн захирлуудын зөвлөлийн шийдвэр болон Питер күүкийн байгуулсан гэрээний дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан нь Улсын бүртгэлийн тухай хууль зөрчөөгүй болохыг тогоосон ба энэ нь зөвхөн захиргааны акт, түүний улсын бүртгэлтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр болохоос биш Б.Быг Э.Эл ХХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй гэсэн шүүхийн шийдвэр огт биш болно. Тодруулбал, Б.Б өөрөөсөө нэг ч төгрөг гаргаж хувьцааны төлбөр төлөөгүй байж дээрх захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Э.Эл ХХК-ийн хувьцааг эзэмших эрхтэй болсон мэтээр шүүхэд худал тайлбар гаргадаг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт Б.Быг Э.Эл ХХК-ийн хувьцааг үнэгүй эзэмших эрхтэй гэсэн нэг үг, өгүүлбэр байхгүй. Энэхүү маргаан бол захиргааны акттай холбоотой бус эд хөрөнгийн эзэмшлийн талаарх маргаан болно. Б.Б нь дээрх байдлаар улсын бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн байдлаа ашиглан миний эд хөрөнгийг хэрхэн булаан авч, хууль бус гэрээнд гарын үсэг зуруулсан болохыг 5 дахь хэсэгт үндэслэлтэйгээр тайлбарлах болно.

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээний тухайд: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд дээрх хэрэг маргаан хянан шийдвэрлэгдэх явцад буюу 2017.06.09-ний өдөр М  ХХК-иас гэрээний төлбөрөө төлөгдөөгүй гэх шалтгаанаар С.Б, Б.Б нарын 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийг худалдан авсан гэрээг цуцалж, хүчингүй болгосон бөгөөд энэ тухай Б.Б болон С.Б нарт удаа дараа мэдэгдсэн. С.Б нь эртний хамтрагч Питер Күүктэй дахин ярилцаж ойлголцсоны үндсэн дээр дангаараа компанийг худалдан авахаар болж, улмаар 2017.06.09-ний өдөр М д ХХК-ийн захирлуудын зөвлөлөөс Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг зөвхөн С.Бд худалдаж, шинэчилсэн гэрээ хийхээр шийдвэр гаргасан. Дээрх явдлыг мэдсэн Б.Б нь С.Б миний нэрээр М  ХХК-ийн захирал Питер күүкэд хандан удаа дараа худал и-мейл бичиж, бүдүүлгээр миний нэр төрд халдах болсон ба түүний энэ увайгүй, бусдын эд хөрөнгөнд шунасан занд Питер күүк уурлаж, Б.Быг энэ үйлдлээ зогсоохгүй бол олон улсын цагдаагийн байгууллагад хандах болно шүү гэж хүртэл анхааруулж, мэдэгдэж байсан. М   ХХК-ийн 2017.06.09-ний өдрийн шийдвэрийн дагуу 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийг худалдан авсан гэрээг цуцалж, С.Бтэй 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулснаар С.Б нь тус компанийн 100 хувийн хувьцааг дангаараа эзэмших эрхтэй, цорын ганц хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон. Гэрээний дагуу Монголиан Ресорс Корпорэйшн лимитед ХХК-иас 2017.11.01-ний өдөр Монгол Улсын Оюуны өмч улсын бүртгэлийн газарт хандсан 2 албан бичиг ирүүлсэн ба албан бичигт: 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийг худалдан авсан гэрээг цуцалж, С.Бтэй 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулсан учир цорын ганц хувьцаа эзэмшигч С.Б болно. С.Б дээрх байдлаар Э.Эл ХХК-ийн цорын ганц хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон тул холбогдох бүртгэлийг хийлгэхээр Улсын бүртгэлийн байгууллагад өргөдлөө өгтөл Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2016/00186 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 3/14307 тоот албан бичгээр Э.Эл ХХК-ийн шилжилт хөдөлгөөнд хориг тавьсан байсан, Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 958 дугаар захирамжаар Э.Эл ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг Б.Б, С.Б нарын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2016.12.28-ны өдрийн А/000  дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн ба уг маргааныг шийдвэрлэх хүртэл улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар өргөдлийг хүлээн аваагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн маргааны агуулыг тодруулбал, Улсын бүртгэлийн байгууллагаас Э.Эл ХХК-ийн хувьцааг худалдах эрх Питер күүкт байхгүй, уг худалдах эрхийг олгосон гэх М  компанийн захирлуудын 2016.08.09-ний өдрийн шийдвэр хуурамч гэж үзэж бүртгэлийг хүчингүй болгосонтой холбоотой болно. 2016.08.09-ний өдрийн болон 2017.06.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдах, худалдан авах гэрээний худалдагч тал нь хоёулаа адилхан Питер күүк байсан. Захирлуудын шийдвэрийг мөн адил этгээдүүд гаргасан байсан тул шүүхээс С.Б, Б.Б нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг эцэслэн, дээрх Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдах эрхийг олгосон захирлуудын зөвлөлийн шийдвэр хүчинтэй болохыг, Питер күүк компанийн хувьцааг худалдах эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсний үр дагаварт С.Бийн байгуулсан 2017.06.09-ний өдрийн гэрээ хүчин төгөлдөр гэж тооцогдож, цорын ганц хувьцаа эзэмшигчээр бүртгүүлэх боломж бүрдэнэ. С.Б нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваагаар дамжуулан 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдах, худалдан авах гэрээг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт өгөхөд тус компанийн бүртгэлтэй холбоотой маргаан шүүхэд хэлэлцэгдэж байгаа гэх шалтгаанаар бүртгэл хийгээгүй. Мөн Б.Б нь хууль бусаар олж авсан Э.Эл ХХК-ийн хувьцаагаа алдахаас айж сандран, хохирсон хүн болж жүжиглэн Хууль зүйн сайдад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад болон цагдаад гомдол өгсөн. Б.Б нь 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний. 5-д заасны дагуу хувьцааны үлдэгдэл төлбөрийг 30 хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас Австрали улсын Монголиан Ресорс Корпорэйшн лимитед ХХК-иас гэрээний үүрэг хангагдаагүй үндэслэлээр гэрээг цуцалж, улмаар С.Бтэй шинэчилсэн гэрээ байгуулсан талаар түүнд олон удаа мэдэгдсэн. Б.Б нь дээрх гэрээний төлбөрийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд түүнд төлөх төлбөр байхгүй байсан учраас ямар нэгэн арга хэмжээ аваагүй буюу 2016.08.09- ний өдрийн болон 2017.06.09-ний өдрийн Монгол Улсын Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээний аль, алинтай нь холбогдуулан 6 жилийн хугацаанд огт маргаж байгаагүй. Б.Б нь нэг ч төгрөг хувьцааны төлбөр гэж төлөөгүй. Хэрэв түүнийг 2016.08.09-ний өдрийн гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлсөн байсан бол асуудал ондоо байх байсан гэж Э.Эл ХХК-ийн захирал Питер күүкээс хүртэл Б.Б мэдэгдсэн байдаг. Б.Б нь хувьцааны төлбөрийг төлөх гэсэн боловч бүртгэлтэй холбоотой маргаан шүүхэд үүссэн гэдгээр шалтаглан худал тайлбарладаг. 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний 5-д заасны дагуу хувьцааны үлдэгдэл төлбөрийг бүртгэл хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч Б.Боос нэг ч ам.долларын төлбөр хийгдээгүй. Энэ хугацаанд ямар нэгэн шүүхийн маргаан үүсээгүй байсан бөгөөд захиргааны хэргийн шүүхийн маргаанд худалдагч тал хамааралгүй буюу хэргийн оролцогч биш, нөгөөтэйгүүр Б.Б нь 2017.06.09-ний өдрийг хүртэл буюу гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд төлбөрөө төлөх бүрэн боломжтой байсан ч мөн төлөөгүй, үүнийгээ хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд удаа дараа мэдүүлсэн байдаг.

2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэх гэрээ бол гэрээ биш харин гэрээгээр халхавчилж бусдын эд хөрөнгийг булаан авсан дээрэм юм. Ямар хүн өөрийн 20 жилийн хөдөлмөрөөр бий болгосон олон сая төгрөгийн эд хөрөнгө, компаниаа гадны хүнд зүгээр май гээд үнэгүй өгөх вэ?. Энэ компани бол манай хүүхдийн нэрээр нэрлэгдсэн, хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх эд хөрөнгө. Э  ХХК-ийн гол эд хөрөнгө болсон ашиглалтын тусгай зөвшөөрөл Улаанбаатар банкны барьцаанд хураагдахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан тул 1,2 тэрбум төгрөгийн өр төлбөрийг яаралтай барагдуулах шаардлагатай байсан. Иймээс С.Б нь 2018 оны 9 дүгээр сард өөрийн 100 хувь эзэмших Э.Эл ХХК-ийн охин компани болох Г.трейд ХХК-д гадаадын хөрөнгө оруулалт авахаар Хонг Конг улсын Виржиний аралд бүртгэлтэй Ч  ХХК-тай ярилцаж тохиролцон Хамтран ажиллах гэрээг байгуулж, хөрөнгө оруулалт авч дээрх өр төлбөрийг барагдуулаар болоод байсан. Үүнийг Б.Б нь манай компанийн ажилтнаас олж мэдсэн байдаг. Ингээд Б.Боос эзэмших эрхгүй болсон Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг өгөхийг шаардахад тэрээр өгөхөөс татгалзаж, Г.трейд ХХК-ийн тамгыг хууль бусаар олж авч барьцаалан Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцаа болон тамга, тэмдгээ авмаар байгаа бол Г.гоулд ХХК-ийг болон бусад тусгай зөвшөөрөл, уурхайн тоног төхөөрөмж, эд хөрөнгөө надад бүхэлд нь өг, үгүй бол тамгыг чинь өгөхгүй, чи гадаадаас хөрөнгө оруулалт авч чадахгүй компанийн тусгай зөвшөөрлөө банканд хураалгана, мөн чамайг хуурамч гэрээ хийсэн гэдгээр шүүгч М-тай нийлж байгаад шоронд явуулна шүү гэж сүрдүүлэх болсон. Э.Эл ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал Ж.Т нь Г.трейд ХХК-ийн тамгыг өгөхгүй байсан учир компанийн тамгыг дахин авахаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргаж, тамга захиалах хяналтын хуудсан дээр хувьцаа эзэмшигч С.Б, Х ЗГБХН-ийн захирал Я.Г нар гарын үсгээ зураад С.Б өөрийн ажилтан З.Б, Б.А нарт өгч Улсын бүртгэл руу тамгаа авхуулахаар явуулсан. Улсын бүртгэл дээр Б.Бтой уулзаж гарын үсэг зуруулаад тамгаа аваад надад авчирч өгөх ёстой байсан боловч Б.Б нь улсын бүртгэлээс тамга аваад зугтаагаад явчихлаа гэж манай ажилтай З.Б над руу ярьсан. Тухайн үед юу болсон талаар З.Болорчулуун болон Б.Адъяасүрэн, Б.Б нар Авлигатай тэмцэх газарт гэрчээр мэдүүлсэн байдаг ба тус мэдүүлгээр Б.Б нь өөрт нь ямар ч хамааралгүй Г.трейд ХХК-ийн тамгыг хууль бусаар олж авч, барьцаалсан болох нь нотлогдоно. Гадаадын хөрөнгө оруулагч нар намайг БНХАУ-д хурдан ир гэж дуудаж, БНХАУ-руу яаралтай явж гэрээ байгуулах шаардагатай байсан ба хэрэв очиж чадахгүй бол гэрээ байгуулж чадахгүй буюу хөрөнгө оруулалт авч чадахгүй болох эрсдэл тулгараад байсан. Энэ үед Б.Б нь Г.трейд ХХК-ийн тамгыг аваад өгөхгүй, улмаар 2018.09.26-ны өдрийн УБ/000 дугаартай гэрээг надад танилцуулж, хэрэв энэ гэрээг зөвшөөрч гарын үсэг зурах юм бол тамгыг чинь өгье, тамгаа аваад хөрөнгө оруулалтаа авах уу, эсвэл банкинд компаниа алдаад, шоронд явах уу өөрөө мэд гэж сүрдүүлсэн. Түүний энэ сүрдүүлэг бодитой буюу БНХАУ-руу яаралтай явж гэрээ байгуулахгүй бол хөрөнгө оруулагч нараа алдах, улмаар Улаанбаатар банкны өрийг төлж тусгай зөвшөөрлөө авч чадахгүй алдах эрсдэл тулгарсан тул Б.Бын шаардаж буй гэрээнд гарын үсэг зурж компанийн тамга тэмдгээ авахаас өөр аргагүй байдалд орж түүний боловсруулсан 2018.09.26- ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэх гэрээнд гарын үсэг зурж өөрийн эд хөрөнгийг түүнд хууль бусаар алдсан. Энэхүү УБ/189 дугаартай гэрээнд зааснаар Б.Бын хүлээсэн үүрэг гэвэл С.Бийн өмчлөлийн Э.Эл ХХК-ийн 30-ийн хувьцааг надад шилжүүлж өгөх, Бумангэрэлийн өмчлөлийн Г.трейд ХХК-ийн тамга тэмдгийг гэрээ байгуулагдсанаар надад хүлээлгэн өгөх гэснээс өөр үүрэггүй. Харин С.Бийн хувьд хүлээх үүрэг гэвэл Э.Эл ХХК-ийн эзэмшилд байгаа Г.гоулд ХХК-ийн 61.1 хувийн хувьцааг Б тал буюу Б.Бын эзэмшилд өгөх, А талын /иргэн С.Б/ эзэмшилд байгаа Г.гоулд ХХК-ийн 14 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэн өгөх, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах М\/-012512 дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг холбогдох бүх баримт бичгийн хамт Б талын эзэмшилд шилжүүлэн өгөх, Харганы уурхайн боловсруулах үйлдвэрийн 5,72 га газар, түүний дээр байршиж байгаа үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүд, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бусад хөрөнгүүдийг Б талын өмчлөлд өгөх, Иргэн Б.Тэмүүдэртэй 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан ТВВ00000 тоот хамтран ажиллах гэрээний бүх үүргийг Б.Т-ийн өмнө бүрэн хариуцаж үл маргах журмаар биелүүлэх, Австрали улсын М  ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан. Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээний бүх үүргийг Монгол улсын М  ХХК-ийн өмнө бүрэн хүлээж, уг гэрээнд заасан төлбөрийг 100 хувь хариуцаж, бүрэн төлж барагдуулах, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/0000 дугаар шийдвэрт зааснаар Э.Эл ХХК-иас Улаанбаатар хотын банкинд төлөх зээлийн өрийг 100 хувь хариуцаж, бүрэн төлж барагдуулах, Г.гоулд ХХК-ийн тэмдэг бусад баримт бичгийг иргэн Ж.Т-гаас авч Б талд хүлээлгэх өгөх ажлыг Б талтай хамтран гүйцэтгэх, И а  ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 23,89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлнэ гэж заасан нь илтэд хууль бус гэрээ байсан. Гэрээ нь тэгш эрхийн үндсэн дээр, хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, хоёр талын эрх, ашгийг тэнцвэртэй тусгасан, сайн дурын үндсэн дээр байгуулагддаг бол дээрх гэрээ нь зөвхөн Б.Бын хүсэл зориг, дарамт, шахалт, сүрдүүлгээр байгуулагдсан, С.Б нь өөрийнхөө компанийн тамга, хувьцааг авахын тулд Б.Б эд хөрөнгөө аргагүй эрхэнд шилжүүлж буй болох нь гэрээний нөхцөлөөс тодорхой байна. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д Арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ гэж зааснаар Арилжааны гэрээгээр арилжиж байгаа эд хөрөнгө нь тухайн этгээдийн хувьд хууль ёсоор олж авсан захиран зарцуулах эрх бүхий эд хөрөнгө байх ба уг хөрөнгийн өмчлөх эрхийг нөгөө талд шилжүүлэх үндсэн үүрэгтэй байна. Гэтэл Б.Б нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/000 өдрийн гэрээгээр С.Бийн өмчлөлд ямар ч эд хөрөнгө шилжүүлж өгөөгүй. Шилжүүлж байгаа гэх хөрөнгө буюу Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрхгүй буюу энэхүү хувьцааг олж авсан гэх 2016.08.09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээг төлбөр төлөгдөөгүй үндэслэлээр худалдагч Австрали улсын М  ХХК-иас 2017.06.09-ний өдөр цуцлаж, хүчингүй болгосныг Б.Б нь мэдсээр атлаа С.Б миний компанийн тамга тэмдгийг барьцаалан, хүчингүй болсон гэрээгээр 30 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байсан байдлаа ашиглан Арилжааны гэх хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байгуулахыг шаардаж гарын үсэг зуруулсан. Хэрэв гарын үсэг зурж Г.гоулд ХХК-иа шилжүүлж өгөхгүй бол тамгыг өгөхгүй, улмаар хөрөнгө оруулалт авч чадахгүй, Улаанбаатар банкны өр төлбөрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөө алдана шүү гэж сүрдүүлсний үндсэн дээр гэрээнд гарын үсэг зуруулсан болох нь хэрэгт цугларсан баримтаар хангалттай тогтоогдоно. Б.Б нь дээрх гэрээнд гарын үсэг зурж улсын бүртгэл хийгдсэний дараа С.Б миний өмчлөлийн Г.трейд ХХК-ийн тамга тэмдгийг өгсөн бөгөөд миний бие тамгаа авсан даруйдаа БНХУА-ын Бээжин хотноо очиж 2018.12.29-ний өдөр хөрөнгө оруулагч болох Чайна интернэйшнэл Н  ХХК-ийн Сүжигтэйн алтны уурхайн төсөлд хамтран ажиллах гэрээг байгуулсан. 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаар гэрээнд 2015 оны 15/88, 2016.07.28-ны өдрийн гэрээнд заасан эрх, үүргийг өөр нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсоныг, мөн гэрээний 7.2.6 дахь заалт, болон бусад гэрээний үүргийн хэрэгжилт, түүний эрх зүйн үр дагавар нь 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаар гэрээ нь хүч хэрэглэсэн, хууль зөрчсөн гэрээ болох нь түүний доторх зүйл, заалтаас маш тодорхой харагдана.

С.Бээс гэрээний төлбөр гэж гэрээ байгуулах өдрөө буюу 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 10 ам.долларыг, 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 20 000 ам.долларыг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 10 000 ам.долларыг, Б.Б, Б.Тэмүүдэр нарын нэхэмжлэлтэй энэхүү хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байхад буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40 000 ам.долларыг, нийт 70 010 ам.долларыг М  ХХК-д төлсөн. Хүч хэрэглэсэн гол үйлдэл нь хэрэв миний бие Б.Боос тамгаа авахгүй бол хөрөнгө оруулалтаа авч чадахгүй, улмаар компанийн тусгай зөвшөөрлөө төлбөрт хураалгах нь тодорхой байсан тул аргагүй нөхцөлд орж Б.Бын гэрээнд хүчээр гарын үсэг зурах болсон. Дээрх байдлаар Б.Б нь нэг ч төгрөг зарцуулалгүйгээр С.Б миний их хэмжээний эд хөрөнгийг хууль бусаар булаан авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдож байгаа тул Б.Бын нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагаас хамтран ажиллах гэрээний дагуу хүлээн авсан 100 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө. Харин хүү тооцон шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн түүнээс 50 000 000 төгрөгийн зээлийг би хүлээн аваагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Хариуцагч С.Б нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Хариуцагч талаас 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага бол С.Б нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн М  ХХК-тай байгуулсан Монгол Улсын Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр Э.Эл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоолгох 2018.09.26-ны өдрийн УБ/000 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн өгсөн Г.гоулд ХХК-ийн 14 хувийн хувьцааг С.Бд буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Б.Б даалгах гэсэн сөрөг шаардлага гаргасан байгаа. Сөрөг шаардлагын үндэслэлийн хувьд Б.Б болон С.Б нар 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-г хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээг байгуулж, гэрээгээр С.Б нь 350 000 ам.доллар төлж Э.Эл ХХК-ийн нийт хувьцааны 70 хувийг, Б.Б нь 150 000 ам.доллар төлж нийт хувьцааны 30 хувийг тус тус эзэмшихээр тохиролцсон. Дээрх гэрээний дагуу талууд Э.Эл ХХК-ийг 500 000 ам.доллараар худалдан авахаар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Австрали улсын М  ХХК-тай Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Гэрээний 5 дахь заалт буюу Хувьцаа худалдаж авах эхний төлбөр 10 ам.долларыг хүлээн авсан ба худалдан авах үнийн үлдэгдэл 499 990 ам.долларыг Улсын бүртгэлийн өрөнхий газарт компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдан авагч талын банкны дансанд шилжүүлнэ гэсэн заалтаар С.Б, Б.Б нар нь хувьцааны бүртгэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилж улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. С.Б, Б.Б нараас энэхүү гэрээний дагуу ямар нэгэн төлбөр төлөөгүй тул худалдагч тал болох М  ХХК-иас тэдгээртэй байгуулсан. 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүчингүй болгож, цуцалж шийдвэрлэсэн. Ингэснээр С.Б болон Б.Б нар нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э.Эл ХХК-ийн хувьцааг эзэмших эрхгүй болцгоосон. С.Б, Б.Б нарын М ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсаны дараагаар С.Б нь ганцаараа Э.Эл ХХК-ийг худалдаж авахаар 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр М  ХХК-тай Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулан, тус компанийн 100 хувийн хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон. Гэтэл Б.Б нь хувьцааны бүртгэлийг урьдчилж улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдлаа ашиглаж, мөн С.Б миний компанийн тамга, тэмдгийг хууль бусаар булаан авч барьцаалан Э.Эл ХХК-ийн 30 хувьцаа болон Г.трейд ХХК-ийн тамгаа авмаар байгаа бол Г.гоулд ХХК-иаа өг, үгүй бол чи тамгаа авч гадаадын хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулж мөнгө авч чадахгүй, улмаар Улаанбаатар банканд уурхайн лицензээ алдах болно шүү гэж намайг сүрдүүлсэн. С.Б би компанийн хувьцаа болон тамга, тэмдгээ яаралтай авч хөрөнгө оруулагч нартай гэрээ байгуулж, хөрөнгө оруулалтын мөнгөөрөө Улаанбаатар банкны өрийг төлөхгүй бол уурхайн лицензээ алдах бодит аюул тулгараад байсан тул аргагүй нөхцөлд орж Б.Бын боловсруулж ирсэн Арилжааны гэх УБ/189 дугаартай хууль бус гэрээнд гарын үсэг зурж, хувьцаа болон тамгаа түүнээс авсан. Арилжааны гэх УБ/189 дугаартай гэрээгээр Б.Б нь миний 100 хувь ганцаараа худалдаж авсан. Э.Эл ХХК-ийн 30 хувьцааг надад буюу өөрт маань арилжиж буй дүр үзүүлж, оронд нь миний Г.гоулд ХХК-ийг их хэмжээний эд хөрөнгийг дээрэмдэн авсан илт хууль бус гэрээ юм. Иймд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн М  ХХК-тай байгуулсан Монгол Улсын Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр Э.Эл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоож, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн өгсөн Г.гоулд ХХК-ийн 14 хувийн хувьцааг С.Бд буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Б.Б даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Б.Б нь С.Бтэй анх тохиролцож 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 8 дугаартай Гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-г хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээг байгуулж, гэрээгээр С Б нь 350 000 ам.доллар төлж нийт хувьцааны 70 хувийг, Б.Б нь 150 000 ам доллар төлж хувьцааны 30 хувийг тус тус эзэмшихээр тохиролцсон байдаг. Дээрх гэрээний дагуу талууд Э.Эл ХХК-ийг 500 000 ам доллараар худалдан авахаар 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Австрали улсын м ХХК-тай Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулсан. Гэтэл энэхүү гэрээний дагуу худалдан авагч талаас ямар нэгэн төлбөр төлөгдөөгүй тул худалдагч тал болох М Корпорэйшн лимитед ХХК-иас С.Б, Б.Б нартай байгуулсан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдах, худалдан авах тухай гэрээг хүчингүй болгож, цуцалж шийдвэрлэсэн. Ингэснээр С.Б болон Б.Б нар нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э.Эл ХХК-ийн хувьцааг эзэмших эрхгүй болцгоосон. Гэтэл Б.Б нь дээрх гэрээний 5 дугаар зүйлд Хувьцаа худалдаж авах эхний төлбөр 10 ам.долларыг хүлээн авсан ба худалдан авах үнийн үлдэгдэл 499 990 ам.долларыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдан авагч талын банкны дансанд шилжүүлнэ гэсэн заалтаар хувьцааны бүртгэлийг урьдчилж улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байдлаа ашиглан тус хувьцаагаа бусдад арилжих тухай УБ/189 дугаартай хууль бус гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр С.Бтэй байгуулсан байна. Б.Б нь дээрх УБ/189 дугаартай хууль бус гэрээгээр нэг ч төгрөг зарцуулалгүйгээр Э.Эл ХХК-ийн охин компани болох Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 61.11 хувийг компанийн барилга, тоног төхөөрөмж, авто тээврийн хэрэгсэл, 2 ширхэг баяжуулах үйлдвэр болон уурхайн тоног төхөөрөмж, мөн 539.2 кг алтны нөөц бүхий М\/-5707А болон М\/-021408 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлэн авсан бөгөөд Б.Б нь өнөөдрийг хүртэл компанийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд олборлолт явуулж компанийн эд хөрөнгийг үрэгдүүлэн шамшигдуулж хувьцааг үнэгүйдүүлж байна. С.Б, Б.Б нарын М  ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсаны дараагаар С.Б нь дангаараа Э ХХК-ийг худалдаж авахаар 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр М ХХК-тай Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулсан байх ба энэхүү гэрээ хүчин төгөлдөр, С.Б тус гэрээгээр компанийн 100 хувийн хувьцааг дангаараа эзэмших эрхтэй, цорын ганц хууль ёсны хувьцаа эзэмшигч болсон нотлох баримт хэрэгт авагджээ. Гэтэл Б.Б нь бусдын компанийн тамгыг барьцаалан, хүчингүй болсон гэрээгээр компанийн 30 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдлаа ашиглаж С.Бийн эзэмшлийн компанийн 30 хувийн хувьцааг С.Б-д өөрт нь арилжсан УБ/189 дугаартай илтэд хууль бус гэрээг хийсэн байх, Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018.09.26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн авсан Г.гоулд ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг Э.Эл ХХК-д буцааж шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг, М\/-5707А болон М\/-0000 дугаартай /539,2 кг алтны нөөц бүхий/ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б тус тус даалгаж өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Итгэмжлэл, 2018.09.26-ны өдрийн УБ/000 дугаар Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арижих тухай гэрээ, Э.Эл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, 2019.05.09-ны өдрийн 19/05 дугаар Уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт худалдах, худалдах авах тухай гурвалсан гэрээ, 2019.01.15-ны өдрийн №021/19 дугаар Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ, түүний орчуулга, Апостиль, ABN лавлагаа, түүний орчуулга, С.Бийн иргэний үнэмлэхийн хуулбар, Б.Бын иргэний үнэмлэхийн хуулбар, 2017.06.09-ний өдрийн Нелсон ресорсес лимитедийн захирлуудын шийдвэр, түүний орчуулга, Апостиль, Монгол Улсын Э.Эл ХХК-ийн Бүх хувьцааг худалдан авах гэрээ, Апостиль, Нелсон ресорс лимитедийн Улсын бүртгэлд хандсан хүсэлт, түүний орчуулга, 2019.11.07-ны өдрийн Итгэмжлэл, Валют худалдан авах хэлцэл, мөнгөн шилжүүлгийн баримт, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.01.21-ний өдрийн 4/0000 дугаар албан тоот, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.01.17-ны өдрийн 2/2750 дугаар албан тоот, Гадаад гуйвуулгын баримтууд, 2019.10.21-ний өдрийн Нэльсон ресурсес лимитедийн албан бичиг, түүний орчуулга, Апостиль, Нелсон ресорс лимитедийн Хязгаарлагдсан эрхийн итгэмжлэл, түүний орчуулга, Нэльсон ресурсес лимитедийн цахим шуудан, түүний орчуулга, 2022.07.08-ны өдрийн Итгэмжлэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.05-ны өдрийн 128/ШШ2017/0720 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.11.28-ны өдрийн 221/МА2017/0000 дугаар Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.01.24-ний өдрийн 40 дугаар тогтоол зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

-2019.08.19-ний өдрийн Итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2016.10.12-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ, Харилцагчийн дансны хуулга, 2019.10.07-ны өдрийн Итгэмжлэл, 2019.01.17-ны өдрийн валют худалдаж авах хэлцэл, мөнгөн шилжүүлгийн баримт, Э.Эл ХХК-ийн Эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ, түүний орчуулга, Монгол улсын Э.Эл ХХК-ийн Бүх хувьцааг худалдан авах гэрээ, түүний орчуулга, 2017.11.01-ний өдрийн Нелсон ресорс лимитедийн Оюуны өмч улсын бүртгэлийн газарт хандсан албан бичиг, түүний орчуулга, 2017.04.21-ний өдрийн Нэльсон ресурсес лимитедийн Захирлуудын хурлын шийдвэр, 2022.09.13-ны өдрийн Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч талаас: Итгэмжлэл, 2015.05.19-ний өдрийн №15/88 дугаар Хамтран ажиллах гэрээ, 2016.07.28-ны өдрийн №8 дугаар Гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-гэрээ хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээ, Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, [email protected] цахим хаягаас [email protected] хаягт болон [email protected] цахим хаягаас [email protected] хаягт ирүүлсэн и-мэйлүүдийн орчуулга, 2021.12.08-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2021.12.14-ний өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2017.01.25-ны өдрийн М  ХХК-н нотломж бичиг, түүний орчуулга, 2016.12.13-ны Нелсон ресорсес лимитедийн Монгол Улсын Консулд хандсан и-мэйлийн орчуулга, Г.трейд ХХК-ийн Сүжигтэй алтны уурхайн төсөл дээр Хамтран ажиллах гэрээ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.27-ны өдрийн 1106 дугаар шүүгчийн захирамж, 2016.12.28-ны өдрийн 1812 дугаар Улсын байцаагчийн дүгнэлт, 2016.12.28-ны өдрийн А/000 дугаар Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаал, Монгол Улсын Гадаад харилцааны яам 2016.12.14-ний өдрийн 10/000 дугаар албан тоот, 2018.01.24-ний өдрийн 40 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2017.05.16-ны өдрийн 3/14307 дугаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тоот, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.05-ны өдрийн 720 дугаар шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.02-ны өдрийн 958 дугаар шүүгчийн захирамж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.12-ны өдрийн 13145 дугаар захирамж, 2017.11.20-ны өдрийн 11/16-22 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай тогтоол, 2018.09.26-ны өдрийн Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээ, түүний хавсралт, Гүнбилэг трэйд ХХК-ийн Сүжигтэйн алтны уурхай төсөлд хамтран ажиллах гэрээний нэмэлт гэрээ, түүний орчуулга, и-мэйлийн орчуулга, 2022.09.27-ний өдрийн Итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

2019.10.14-ний өдрийн 183/ШЗ2019/0000 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс баримт гаргуулахаар шийдвэрлэж шүүх түүнийг бүрдүүлсэн болно

2019.11.14-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч С.Бийн цахим шууданг үзэхэд 000000.com.au цахим хаягаас [email protected] хаягт 2007.08.11, 2017.11.06, 2018.06.27, 2018.08.13, 2018.08.14, 2018.09.05, 2019.10.18-ны өдөр тус тус цахим шуудан ирүүлснийг хариуцагч С.Бийн [email protected] хаягаар нэвтрэн орж үзсэн бөгөөд англи хэл дээр бичигдсэн тус цахим шуудангийн хуулбар болох нийт 8 хуудас баримтыг хэрэгт хавсаргасан болно.

2019.12.04-ний өдрийн Үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгч Б.Бын цахим шууданг үзэхэд [email protected] цахим хаягаас [email protected] хаягт 2016.07.29, 2016.08.09, 2016.08.09, 2017.01.08, 2017.01.09, 2022.01.21, мөн өдрийн 03:04 цаг, 2017.08.08, 2017.11.29, 2018.01.24, 2018.03.09, 2018.03.26, 2018.04.22, 2018.09.06, 2018.09.07-ны өдөр тус тус цахим шуудан илгээснийг нэхэмжлэгч Б.Бын [email protected] хаягаар нэвтрэн орж үзсэн бөгөөд англи хэл дээр бичигдсэн тус цахим шуудангуудын хуулбар болох нийт 18 хуудас баримтыг хэрэгт хавсаргасан болно.

2021.12.15-ны өдрийн 183/ШЗ2021/0000 дугаар шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж шүүх түүнийг бүрдүүлсэн болно.

2022.01.24-ний өдрийн 183/ШЗ2022/000 дугаар шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газар, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Чингэлтэй дүүргийн Прокурорын газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж шүүх түүнийг бүрдүүлсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этээд Э.Эл ХХК нарын сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 100 000 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 158 000 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бд холбогдуулан Г.трейд ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр УБ/000 дугаартай Хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний дагуу Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг С.Бд шилжүүлж гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. С.Б нь И  ХХК-ийн өмчлөлийн Г.гоулд ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг Э.Эл ХХК-д шилжүүлэн авч, Б.Б шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй тул уг биелүүлээгүй үүрэгт нь дүйцэх Г.трейд ХХК-ийн 9 хувийн хувьцааг шаардаж байгаа гэж тайлбарлаж байна.

 

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь эс зөвшөөрч, 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Монголиан Ресорс Корпорэйшн лимитед ХХК-тай байгуулсан М ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр Э.Эл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоолгох 2018 оны 09 сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн өгсөн Г.гоулд ХХК-ийн 14 хувийн хувьцааг буцаан шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гарган, харилцан эс зөвшөөрч маргав.

 

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Эл ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Б.Бын Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай Арилжааны гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, гэрээгээр шилжүүлэн авсан Г.гоулд ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг Э.Эл ХХК-д буцааж шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэхийг, М\/- 5707А болон М\/-021408 дугаартай /539,2 кг алтны нөөц бүхий/ ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б даалгах тухай бие даасан шаардлага гаргасан болно.

 

6.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

6.1. Хариуцагч С.Б болон нэхэмжлэгч Б.Б нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 15/88 дугаартай хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Б тал болох Б.Б нь 2011.03.25-ны өдрийн Г.трейд ХХК-ийн хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх тухай гэрээ-г хүчингүй болгох нэхэмжлэлийг хуулийн байгууллагад гарган холбогдох бусад байгууллага, иргэдтэй хамтран ажиллах замаар Г.трейд ХХК-ийн хувьцааны 90 хувийг С.Бийн эзэмшилд буцаан авах талаар боломжит бүх үйл ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэх, шаардагдах тэмдэгтийн хураамж, өмгөөллийн хөлс, бичиг баримт бүрдүүлэх зэрэг бүх төрлийн зардлуудыг хариуцах, А тал болох С.Б нь гэрээний ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөх, тэдгээрийг бүрдүүлэх бодит мэдээллээр хангах, Г.трейд ХХК-ийн 90 хувийн хувьцаа эзэмших эрх сэргэсэн тохиолдолд энэ хувьцааны 74,5 хувийн хувьцааг А тал өөртөө авч, үлдэх бусад 25,5 хувийн хувьцааг Б талын эзэмшилд үнэ төлбөргүйгээр, ямар нэг нөхцөл шаардахгүйгээр шилжүүлэн өгч Улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг тус тус хүлээхээр тохирсон байна. /3-р хх-ийн 78-79 тал/

 

Талууд дээрх гэрээг хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн боловч уг гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт Э.Эл ХХК-д холбогдуулан хувьцаа худалдах болон шилжүүлэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гарган, улмаар 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 131 дугаартай Арбитрын шийдвэрээр иргэн С.Б болон Э.Эл ХХК-ийн хооронд байгуулагдсан 2010 оны 09 сарын 07-ны өдрийн Хувьцаа худалдах болон шилжүүлэх гэрээ, 2011 оны 3 сарын 18-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, мөн 2011 оны 03 сарын 25-ны өдрийн Хувьцаа солилцох болон эрх шилжүүлэх тухай гурван гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэсэн байна. /7-р хх-ийн 130-158 тал/

 

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч Б.Б нь талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 05 сарын 19-ний өдөр 15/88 дугаартай хамтран ажиллах гэрээ гэж нэрлэсэн хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзэхээр байна. Харин хариуцагч С.Б нь гэрээгээр хүлээсэн хөлс төлөх үүрэг болох Г.трейд ХХК-ийн 25,5 хувийн хувьцааг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байжээ.

 

6.2. С.Б, Б.Б нарын хооронд 2016 оны 07 сарын 28-ны өдөр Гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-ийг хамтран худалдан авч, түүний хувьцааг хуваан эзэмших тухай №0 дугаартай гэрээ байгуулагдсан. Уг гэрээгээр талууд хамтран гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-ийг Австрали улсын Монголиан Ресоурс Корпореишн компаниас худалдан авах гэрээг С.Бийн нэр дээр байгуулж, шилжүүлэн авах, дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болгон зохион байгуулж зохих байгууллагад бүртгүүлэх, Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авснаар С.Б нийт хувьцааны 70 хувийг, Б.Б нийт хувьцааны 30 хувийг тус тус эзэмшиж, эзэмшсэн хувьцаанд ногдох төлбөр болон худалдан авах ажиллагаатай холбоотой татвар хураамжийг хариуцахаар тохиролцсон байна. Мөн гэрээний 9.1-д 2016 оны 04 сарын 11-ний өдрийн 131 дугаартай Арбитрын шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг болох Э.Эл ХХК-д С.Бээс төлөх төлбөрийн үүрэг төлбөр авагч, төлбөр төлөгч нэг этгээд болсноор дуусгавар болох талаар тусгажээ. /3-р хх-ийн 80-81 тал/

 

6.3. Улмаар С.Б, Б.Б нар нь дээрх гэрээний хэрэгжилтийг хангаж, 2016 оны 08 сарын 09-ний өдөр Австрали улсын Монголиан Ресоурс Корпореишн компанитай Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах гэрээг байгуулсан байна. Уг гэрээгээр худалдагч Монголиан Ресоурс Корпореишн компани Монгол Улсын Э.Эл ХХК-ийн нийт хувьцааг 500 000 ам.доллароор худалдан авагч С.Б, Б.Б худалдахаар, худалдан авагч нар гэрээнд гарын үсэг зурсан өдөр 10 ам.доллар, компанийн эрхийг хүлээн авсан үедээ 499 990 ам.долларыг төлөхөөр, УБЕГ компанийн эрх шилжсэнийг бүртгэсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдагч талын банкны дансанд шилжүүлэх, худалдан авсан нийт үнийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй тохиолдолд худалдан авсан нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийн хамт дараагийн 2 сарын дотор төлөхөөр тохиролцжээ. /1-р хх-ийн 129-131 тал/

 

Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд худалдан авагч С.Б, Б.Б нар нь худалдагч Австрали улсын Монголиан Ресоурс Корпореишн компанид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар хамтран гүйцэтгэх үүрэгтэй байх бөгөөд ногдох хувьцааны төлбөрөө тус бүр хариуцан төлөх тохиролцоо уг гэрээнд байхгүй болно.

 

6.4. Э.Эл ХХК-ийн 100 хувийн хувьцааг дээрх гэрээний дагуу худалдан авсан С.Б, Б.Б нар 2016 оны 08 сарын 29-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулж, мөн өдрийн 01 дүгээр тогтоолоор ...гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-ийн гэрчилгээ болон тамгыг үрэгдэж алга болсонд тооцож, хүчингүй болгохоор..., ...Ж.Тананг захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр..., 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2 дугаар тогтоолоор ...Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, бүх хувьцааг худалдан авах гэрээ байгуулсан өдрөөр тус компанийн эрх С.Б, Б.Б нарт шилжсэнд тооцохоор..., ...эрх шилжсэнийг зохих хууль, журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг С.Бд даалгахаар..., 03 дугаар тогтоолоор ...гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-ийн үйл ажиллагааг дуусгавар болгосонд тооцож, Э гэх оноосон нэртэй дотоодын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийг түүний хувьцааны 70 хувийг эзэмшигч С.Б, 30 хувийг эзэмшигч Б.Б гэсэн 2 хувь нийлүүлэгчтэйгээр үүсгэн байгуулахаар..., 04 дүгээр тогтоолоор С.Бийг гүйцэтгэх захирлаар томилохоор тус тус шийдвэрлэсэн. Уг бүртгэлийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн Улсын бүртгэгчийн бүртгэл хуульд нийцсэн талаар дүгнэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

 

Тодруулбал, Австрали улсын М компанитай байгуулсан С.Б, Б.Б нарын 2016 оны 08 сарын 09-ний өдөр Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах гэрээг үндэслэн Улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримттай холбоотой шүүхэд маргаан үүссэн, 2018 оны 01 сарын 24-ний өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 40 дугаар тогтоолоор тухайн маргаан эцэслэн шийдвэрлэжээ. /5-р хх-ийн 211-215 тал/

 

6.5 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал болох С.Б, Б.Б нарын гэрээгээр тохирсон төлбөр төлөх хугацаа дээрх хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар үүрэг үүсэхээр гэрээний 5-д харилцан тохиролцсон атал 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч С.Б, Австрали улсын Монголиан Ресоурс Корпореишн компани нар дангаараа 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хамтран хувьцаа худалдан авах гэрээг хүчингүйд тооцсон гэх үндэслэлээр дахин шинээр гэрээ байгуулсан, тухайн гэрээгээр Э.Эл ХХК-ийн 100 хувийн хувьцааг С.Б эзэмших эрхтэй гэх хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын тайлбар, татгалзал үндэслэлгүй болно.

Гэрээг тогтвортой, талуудын итгэлийг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Өөрөөр хэлбэл хуульд заасан гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй байна.

 

Түүнчлэн, 2016 оны 11 сарын 01-ний өдрийн Улсын бүртгэлээр баталгаажсан Э.Эл ХХК-ийн 70 хувийн хувьцааг С.Б, Б.Б 30 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн бүртгэлтэй хариуцагч С.Б болон Австрали улсын М Ресурс компани маргаагүй нь дээр 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дангаараа хувьцааг худалдан авах гэрээ улсын бүртгэлээр баталгаажаагүй байна.

 

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж заасан.

 

Иймд хариуцагч С.Б 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн М  ХХК-тай байгуулсан Монгол Улсын Э.Эл ХХК-ийн бүх хувьцааг худалдан авах гэрээгээр Э.Эл ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон болохыг тогтоолгох, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Б.Б нь 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоох шаардлага үндэслэлгүй тул сөрөг шаардлага болон бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

6.6. 2018 оны 09 сарын 26-ны өдөр нэг талаас Э.Эл ХХК-ийн нийт хувьцааны 70 хувь, Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 14 хувийг эзэмшигч иргэн С.Б, нөгөө талаас Э.Эл ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийг эзэмшигч иргэн Б.Б гэж талууд өөрсдийгөө тодорхойлон, УБ/000 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулжээ. Талууд гэрээний зорилгоо иргэн С.Б, Б.Б нарын байгуулсан 2015 оны 05 сарын 19-ний өдрийн 15/88 тоот Хамтран ажиллах гэрээ, 2016 оны 7 сарын 28-ны өдрийн Гадаадын хөрөнгө оруулалттай Э.Эл ХХК-ийг хамтран худалдан авч түүний хувьцааг хуваан эзэмших тухай гэрээ, 2016 оны 8 сарын 9-ний өдөр Монголиан Ресоурс Корпореишн Лтд компанитай байгуулсан Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээ, 2016 оны 10 сарын 12-ны өдөр иргэн Б.Тэмүүдэртэй байгуулсан ТВВ1610001 тоот Хамтран ажиллах гэрээ-нүүдэд заасан эрх үүргийг өөр нөхцөлөөр хэрэгжүүлэхээр тохиролцсон талуудын хоорондын харилцааг зохицуулна гэж тодорхойлж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Б нь өөрийн эзэмшилд буй Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг хариуцагч С.Бд, хариуцагч С.Б нь өөрийн эзэмшилд байгаа Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 14 хувийг, Э.Эл ХХК-ийн эзэмшилд буй Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 61.11 хувь, Г.гоулд ХХК-ийн хувьцааны нийт 75.11 хувийг Шийр амны MV-012512 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлж, И Ар Си ХХК-ийн эзэмшилд байгаа Г.гоулд ХХК-ийн 23.89 хувийн хувьцааг тус компаниас холбогдох хууль, журмын дагуу Э.Эл ХХК-ийн эзэмшилд шилжүүлэн авч, нэхэмжлэгч Б.Бын эзэмшилд шилжүүлж өгөхөөр харилцан тохиролцсон байна. /1-р хх-ийн 6-10 тал/

 

Талууд дээрх гэрээний зорилгоо тодорхойлсон хүсэл зоригийн илэрхийлэл болон талуудын хооронд урьд байгуулагдсан хэлцлүүдийн үр дагавар, биелэгдээгүй үүрэг зэргийг харьцуулан дүгнэхэд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар талууд өмнө байгуулсан гурван гэрээний биелэгдээгүй, харилцан хүлээсэн үүргээ 2018 оны 09 сарын 26-ны өдрийн УБ/189 дугаар гэрээний үүргээр солихоор тохиролцсон. Өөрөөр хэлбэл өмнөх гэрээнүүдийн үүргийг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т ...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж заасан.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар Б.Б болон С.Б нар хүсэл зоригоо илэрхийлж, улмаар дээрх нөхцөлөөр 2018 оны 09 сарын 26-ны өдөр УБ/189 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг байгуулсан. Уг гэрээ нь талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн, эрх зүйн харилцааны хувьд 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан Арилжааны гэрээний төрөлд хамаарна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ...нэхэмжлэгч Б.Б өөрт байхгүй хөрөнгөө арилжихаар тохирсон хууль зөрчсөн хүчин төгөлдөр хэлцэл... гэх тайлбар няцаагдаж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлд тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг.

 

Хариуцагч нь маргааны эрх зүйн баримт бичиг болох 2018 оны 09 сарын 26-ны өдөр УБ/000 дугаартай Хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүч хэрэглэж, нэр бүхий албан тушаалтан айлган сүрдүүлсэн, аргагүй нөхцөл байдлын улмаас гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Хэлцэл хийгч этгээд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ гэж заасан.

 

Хариуцагч С.Б нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржавт холбогдуулан Монгол Улсын Шүүхийн Сахилгын хороонд ...миний эзэмшлийн компанийг шилжүүлэн өгөхийг шаардаж, сүрдүүлсэн, хүсэл зоригоо тулган хэлцэлд гарын үсэг зуруулсан... гэх агуулгаар гаргасан гомдлыг хянан шалгаж, Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны 2022 оны 02 сарын 24-ны өдрийн 85 дугаартай магадлалаар сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон эцэслэн шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн ...гэрээг хүч хэрэглэж, нэр бүхий албан тушаалтан айлган сүрдүүлсэн, аргагүй нөхцөл байдлын улмаас гэрээнд гарын үсэг зурсан... гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /7-р хх-ийн 173-177 тал/

 

Түүнчлэн, хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын 2018 оны 09 сарын 26-ны өдрийн УБ/189 дугаар гэрээ нь хүч хэрэглэсэн, хууль зөрчсөн гэрээ болох нь түүний доторх зүйл, заалтаар нотлогдоно гэх тайлбар нь дээр дүгнэсэнчлэн гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлох, гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын хэлцийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй байна.

 

Иймд хариуцагч С.Бийн нэхэмжлэгч Б.Б холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б даалгаж, Б.Б нь Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эл ХХК-ийн нэхэмжлэгч Б.Б холбогдуулан гаргасан 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Б.Бын Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан Г.гоулд ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг Э.Эл ХХК-д буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-021408 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

7.1. Талууд арилжааны хэлцлийн үндсэн нөхцөл гэж тодорхойлсон 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээний 3.1 дэх Б тал өөрийн эзэмшилд байгаа Э.Эл ХХК-ийн нийт хувьцааны 30 хувийн хувьцааг А талд шилжүүлснээр А тал Э.Эл ХХК-ийн нийт хувьцааг 100 хувь эзэмшинэ, 3.2 дахь А тал өөрийн эзэмшилд байгаа Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 14 хувийг Э.Эл ХХК-ийн эзэмшилд байгаа Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 61.11 хувьтай хамтад нь, мөн Э.Эл ХХК-ийн эзэмшилд байгаа Шийр амны МҮ-0000 дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг Б талд шилжүүлснээр Б тал Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг эзэмшинэ гэсэн заалтуудын дагуу талууд гэрээний үүргээ биелүүлж, 2018 оны 10 дугаар сарын 10, 2018 оны 10 дугаар сарын 4-ний өдөр улсын бүртгэлээр баталгаажин хүчин төгөлдөр болсон талаарх баримтууд хэрэгт авагдсан, зохигчид энэ талаар маргаагүй. /хх-ийн 4/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дээрх гэрээний үндсэн нөхцөл зөрчигдсөн гэж үндэслээгүй, харин гэрээний 9 дэх хэсэгт заасан тусгай нөхцөл буюу И Ар Си ХХК-ийн эзэмшилд байгаа Г.гоулд ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг тус компаниас Э.Эл ХХК-ийн эзэмшилд буцаан авах ажиллагааг гүйцэтгэж улмаар Б.Б шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон байна.

 

Гэрээний А тал болох С.Бийн хүлээх үүргийг 7.2-т тодорхойлсон байх бөгөөд тэрээр 7.2.10-т зааснаар ...гэрээний 9 дүгээр зүйлд заасан тусгай нөхцөл болзлын дагуу И Ар Си ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 23,89 хувийн хувьцааг Б талын эзэмшилд шилжүүлэх... үүрэг хүлээсэн энэхүү тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилгыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талууд арилжааны хэлцлийн үндсэн нөхцөл гэж тодорхойлж, хэрэгжүүлсэн хэсгийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж, харин гэрээний тусгай нөхцөл, болзол гэж тодорхойлсон И А ХХК-ийн хувьцааг захиран зарцуулахтай холбоотой талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Бийг дур мэдэн И А ХХК-ийг төлөөлөн түүний эзэмшлийн Г.гоулд ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг өөрт нь шилжүүлэх эрхгүй гэдгийг мэдэж байсан болох нь талуудын тохиролцоо болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т гуравдагч этгээд нь төлөөлөх бүрэн эрхгүй этгээдтэй хэлцэл хийснээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан бол төлөөлөх бүрэн эрхгүй этгээд уг хэлцлээс бий болсон үр дагаврыг хариуцахгүй гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч С.Бээс гэрээний 9 дэх хэсэгт заасан тусгай нөхцөл буюу И А ХХК-ийн эзэмшилд байгаа Г.гоулд ХХК-ийн 23,89 хувийн хувьцааг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйн үр дагаврыг шаардах эрхгүй. Хариуцагч С.Б хариуцах үүрэггүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан Г.трейд ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8. Нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан хамтран ажиллах болон зээлийн гэрээний үүрэгт 258.000.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

8.1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш С.Бийн үзэл бодол өөрчлөгдөж компанийн хувьцаа шилжүүлэхгүй гэрээг цуцалъя гэрээний дагуу хүлээн авсан 100 000 000 төгрөгт хүү тооцон буцааж өгнө гэсэн тул 36 сарын хүү 90 000 000 төгрөгийн хамт нэхэмжилнэ. Мөн 2016 оны 11 сарын 05-нд С.Бд 50 000 000 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн тул зээлийн гэрээний үүрэгт 68 000 000 төгрөг, нийт 258 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна... гэж тайлбарласан.

 

8.2. Хариуцагч ...хамтран ажиллах гэрээний дагуу Э.Эл ХХК-ийн дансаар хүлээн авсан 100 000 000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрнө. Харин тухайн гэрээний дагуу хүү тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгч Б.Тэмүүдэрээс 50 000 000 төгрөгийг хүлээн аваагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргав.

 

8.3. Хэрэгт нэхэмжлэгч Б.Т болон С.Б, Б.Б нарын хооронд байгуулагдсан 2016 оны 10 сарын 12-ний өдөр ТВВ1610001 дугаартай хамтран ажиллах гэрээг нотлох баримтаа авагдсан ба уг гэрэгээр нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С.Б, нэхэмжлэгч Б.Б нарын Австрали улсын М компаниас худалдаж авсан Монгол Улсын Э  ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх 1 108 755 595 төгрөгийн өрийг төлж барагдуулах, Э.Эл ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох С.Б, Б.Б нар нь түүний төлбөрт тооцон Г.трейд ХХК-ийн хувьцааны 7 хувийг, Г.гоулд ХХК-ийн хувьцааны 8.5 хувийг тус тус нэхэмжлэгч Б.Т-ийн эзэмшилд шилжүүлэхээр тус тус тохиролцжээ. /1-р хх-ийн 202-203 тал/

 

Зохигчдын байгуулсан дээрх хэлцэл нь хэдийгээр хамтран ажиллах гэрээ нэртэй боловч энэхүү гэрээгээр мөнгөн төлбөр төлөх үүргийн оронд компанийн тодорхой тооны хувьцааг харилцан шилжүүлэхээр тохиролцсон, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ байгуулагдсан. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Т нь Э.Эл ХХК-ийн дансанд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 90.000.000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4158 ам.доллар буюу тухайн өдрийн Монгол банкны ам.доллартой харьцах ханш 2405 төгрөгөөр тооцож 10.000.000 төгрөг, нийт 100.000.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар, харилцагчийн дансны хуулга гэх баримтуудаар тогтоогдож байгаа, талууд энэ талаар маргаагүй байна. /1-р хх-ийн 204-205 тал/

 

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С.Б, нэхэмжлэгч Б.Бын хувьцаа эзэмшиж буй Э.Эл ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх өр 1.108.755.595 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнд заасан ёсоор нэр бүхий компанийн хувьцааг шилжүүлэн эзэмшээгүй, гэрээг талууд тохиролцож дуусгавар болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Т нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 100.000.000 төгрөгийг Э.Эл ХХК-д шилжүүлсэн, хариуцагч С.Б нь 100.000.000 төгрөгийг хүлээж аваагүй талаар маргаагүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим дуусгавар болсон байхад шилжүүлсэн мөнгөний хэмжээгээр хариуцагч С.Бийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч Б.Т-ийн шилжүүлсэн дээрх мөнгийг буцаан гаргуулах үндэслэлтэй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.Т нь Улаанбаатар хотын банкинд өр төлөх үүргээ гүйцэд биелүүлээгүй, талууд тохиролцон уг гэрээг дуусгавар болгосон тул талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт А тал буюу Б.Т үүргээ биелүүлсэнийхээ төлбөрт эзэмших хувьцаанаасаа татгалзсан тохиолдолд А талын гаргасан зардлыг сарын 2.5 хувийн хүүтэйгээр тооцон аль болох боломжит хугацаанд буцаан төлнө гэж заасны дагуу хүү тооцох боломжгүй бөгөөд энэ нь нэхэмжлэгч Б.Т-ийн гэрээний үүргээ биелүүлсний дараа хувьцаанаас татгалзсан тохиолдолд үйлчлэхээр байна.

 

8.4. Мөн нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч С.Бд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 50 000 000 төгрөгийг сарын 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар Б.Т нь Б.Б С.Б нарт 50 000 000 төгрөгийг 1 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлүүлсэн талаар баримт үйлдсэн байна. /1-р хх-ийн 204 хуудасны ар/

 

Шүүх, дээрх бичгийн баримтыг шинжлэн судлаад, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч

С.Б, нэхэмжлэгч Б.Б нарын хооронд хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээнд хамаарах боловч нэхэмжлэгч нь хариуцагч С.Бээс шаардах эрхгүй гэж дүгнэлээ.

 

Учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор зохицуулсан бөгөөд зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан эсэхэд маргаантай тохиолдолд уг мөнгөн хөрөнгийг бодитоор хүлээлгэн өгснөө нотлох үүрэг зээлдүүлэгчид хамаарна.

 

Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгч Б.Б нар зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч С.Б хүлээн авсан гэж тайлбарласан боловч тэдгээр нь тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т-ийн хариуцагч С.Б-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс 100 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 158 000 000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 60 дугаар зүйлийн 60.1, 61 дүгээр зүйлийн 61.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Бын хариуцагч С.Бд холбогдуулан гаргасан Г.трейд ХХК-ийн нийт хувьцааны 9 хувь буюу нэг бүр нь 1 000 төгрөгийг нэрлэсэн үнэ бүхий 90 ширхэг хувьцааг шилжүүлэн өгч, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч С.Бийн нэхэмжлэгч Б.Б холбогдуулан гаргасан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай хувьцаа, үл хөдлөх эд хөрөнгө, хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгүүдийг арилжих тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, уг гэрээгээр шилжүүлэн өгсөн Г.гоулд ХХК-ийн нийт хувьцааны 75.11 хувийг буцаан шилжүүлж өгөхийг Б.Б даалгаж, Б.Б нь Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг шаардах эрхгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эл ХХК-ийн Б.Б нь 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн Э.Эл ХХК-ийн эрх шилжүүлэх, түүний бүх хувьцааг худалдан авах тухай гэрээгээр Э.Эл ХХК-ийн 30 хувийн хувьцааг эзэмших эрх дуусгавар болсон болохыг тогтоож, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн УБ/189 дугаартай арилжааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, гэрээгээр шилжүүлэн авсан Г.гоулд ХХК-ийн 61,11 хувийн хувьцааг Э.Эл ХХК-д буцаан шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх, МV-5707А болон MV-021408 дугаартай 539,2 кг алтны нөөц бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг буцаан шилжүүлэн өгөхийг Б.Б даалгах тухай бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч С.Б-ээс 100 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 158 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.150 төгрөг, нэхэмжлэгч Б.Т-ээс улсын тэмдэгтийн хураажид урьдчилан төлсөн 1.448.000 төгрөг, хариуцагч С.Бээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829.050 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Э.Эл ХХК-ийн 943,847 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 657.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ