Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2022/02752

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 4 дүгээр хэсэг, Цэцээ гүн 41/1 байр, 2*******3 тоотод оршин суух, Ц овогт Ягийн Г /РД/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш, Махатма ганди гудамж, 26 дугаар байр, 9 тоотод оршин суух, У мовогт Бгийн ТО/РД:ЧР/,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, Худаг уссны 36-33 тоотод оршин суух, О овогт Бгийн Н /РД/ нарт холбогдох

 

Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай үндсэн нэхэмжлэлтэй, мөн хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Б.Н, хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Б.Тын өмгөөлөгч Н.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуундарь нар оролцов.

                      

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие 2**************8 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэн Б.Нтой “зээлийн гэрээ” байгуулж уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар түүний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж  үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байсан.

Б.Н нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлөхгүй байсан тул би шүүхэд хандсан бөгөөд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******1******* оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Ноос 45,738,********************* төгрөг гаргуулах шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Тус шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа бүтэн зургаан жилийн хугацаанд үргэлжилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд удаа дараа саад тотгор учруулсаны улмаас 2*******17 оны 12 дугаар сард “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 359г тоотод байрлах эрхийн Ү дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг миний өмчлөлд шилжүүлсэн...” гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон.

Миний бие шүүхийн шийдвэр түүнийг гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр Сонгинохайрхан 2 дугаар хороо, орбит 21 дүгээр гудамжны 359г тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор өмчлөх эрхтэй болсон.

Харин Б.Тын гаргасан гомдлын улмаас Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж 359г тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн миний бүртгэлийг хүчингүй болгосон ба Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгч хэн болохоо шүүхээр шийдвэрлүүлсний дараа бүртгэлийн асуудлыг шийдвэрлэнэ гэх хариуг өгч байсан. Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохоо шүүхээр шийдвэрлүүл гэх хариуг өгч байсны дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатаны шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан Б.Тын нэхэмжлэлтэй Б.Нод холбогдох “...Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж 359г тоот хаягт байршилтай 1************** м.кв талбайтай 2 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай...” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувиар оролцож талуудын өмчлөлийн асуудлаар маргаж буй барилгын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага гаргасан байсан. Гэвч шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс талуудын өмчлөлийн асуудлаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.Тын өмчлөлд шилжүүлэн бүртгэж, Б.ТОнь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч, улмаар шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж байсан иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******19 оны 3 дугаар сарын *******5-ны өдрийн 184/ШЗ2*******19/*******2732 дугаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид Я.Г намайг энэ асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэхэд энэ захирамж саад болохгүйг дурдсан байдаг. Иймд дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, орбитын 359г тоотод байрлах эрхийн Ү дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Я.Г миний биеийг тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н болон түүний өмгөөлөгч Д.Б нараас үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Г нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна.

Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн хувьд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-т заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилган, Б.Тыг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэх шаардлагыг гаргасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т заасны дагуу шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нь нэхэмжлэгч Я.Гийн үндэслэл, шаардлага болон түүнд хавсаргаж өгсөн баримтуудаас тодорхой харагдана. Тухайлбал нэхэмжлэгч Я.Г, хариуцагч Б.Н нарын хооронд 2**************8 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох маргааныг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 1772 дугаар шийдвэр 2*******1******* оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гарсан. Уг шүүхийн шийдвэрээр хариуцагч Б.Ноос 45,738,********************* төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө буюу маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар 2 удаа дуудлага худалдаа зарлагдсан боловч эд хөрөнгө худалдан борлогдоогүй. Ингээд 2*******15 оны 9 дүгээр сарын *******2-ны өдөр барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон, нэхэмжлэгч Я.Гийн нэр дээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2*******15 оны 11 дүгээр сарын *******6-ны өдрийн 1/3867******* тоот эрх шилжүүлэх тухай мэдэгдлээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Я.Гийн нэр дээр бүртгэхийг даалгасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.ТОболон Б.Н нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах маргааныг шийдвэрлэгдэхээс өмнө маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Я.Гийн нэр дээр шилжүүлэхээр аль эрт шийдвэрлэгдсэн байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Харин хариуцагч Б.Тын хувьд Иргэний хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдээс өөрт учирсан хохирол, төлбөрийг төлүүлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна.

Энэ хэрэг маргаан 2 удаа Улсын дээд шүүхээр хэлэлцэгдсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхойлохдоо хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар буюу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг олж авсан гэж тайлбарласан. Улсын дээд шүүхээс шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийн ажиллагаа ямар хэмжээнд явагдсаныг тодруулаагүй гэх асуудлыг хөндсөн байсан. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд манай гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдох баримтуудыг гаргуулахад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа бүрэн дууссан гэдэг нь харагдаж байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоод байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу тухайн үед үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй учраас барьцаа хөрөнгийг төлбөр авагчид санал болгох журмаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгч Я.Г олж авсан. Энэ нь дуудлага худалдаа явуулахаар гарсан тогтоол, дуудлага худалдааны үнийн санал ирүүлсэн байдал, төлбөрт битүүмжилсэн болон хурааж авсан эд хөрөнгийг төлбөрт тооцож авах тухай санал болгох хурал, санал болгох асуудлаар төлбөр төлөгч, төлбөр авагч нараас өгсөн санал, холбогдох тогтоол, шийдвэрүүдээр хангалттай нотлогдож байна. Тухайн үед үйлчилж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 2 удаа дуудлага худалдаанд оруулахад хөрөнгө худалдан борлогдоогүй бол төлбөр авагчид санал болгож, хэрэв төлбөр авагч тус хөрөнгийг өр төлбөртөө тооцож авахаас татгалзвал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаадаг байсан. Өөрөөр хэлбэл юу ч үгүй үлдэх эрх зүйн зохицуулалттай байсан. Ингээд Я.Г маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, холбогдох хууль журмын дагуу бүртгэлээ хийлгэсэн. Хариуцагч Б.ТОнь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгааг мэдсэн. Энэ ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлтээ гаргаж, оролцох боломжтой байсан. Өнөөдөр Б.Тыг төлөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа С.О нь тухайн үед эд хөрөнгийг битүүмжлэн, хураагдсан асуудлыг мэдэж байсан нь Б.ТОэнэ асуудлын талаар мэдэж байсныг нотолж байна. Гэхдээ тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцсон талаарх баримт энэ хэрэгт авагдсан баримтад байхгүй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх явцад барьцаалсан эд хөрөнгө буюу хураан авсан эд хөрөнгийг төлбөрөөс зайлсхийлгэх ажиллагаа явагдсан гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл 2*******16 онд тухайн эд хөрөнгийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг н.Ц гэх хүний өмчлөлд шилжүүлэх талаар Б.ТОнэхэмжлэл гаргаж явсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тэгэхээр нэгэнт захиргааны хэргийн шүүхийн шийдвэр заасан нөхцөл байдал тогтоогдсоны дараа өмчлөх эрхийн бүртгэлийн асуудал шийдэгдэх ёстой. Тус шүүхийн шийдвэрээр Я.Гийн бүртгэлийг хүчингүй болгохоор дурдсан болохоос Я.Гийн бүртгэлийг хүчингүй болгож, оронд нь Б.Тыг өмчлөгчөөр бүртгэхээр заагаагүй. Харин үндэслэх хэсэгтээ хэнийг жинхэнэ өмчлөгч болохыг тодруулсны үндсэн дээр дараагийн бүртгэлийг хийх тухай агуулгыг тусгасан. Түүнд дурдсан гол асуудал нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Я.Гийн авах ёстой төлбөр, хохирлын асуудлыг шийдсэн байх ёстой. Тухайн хохирол, өр төлбөрийн асуудал шийдэгдсэнээс хамааран, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч хэн болохыг тодруулж, бүртгэлээ хийгээрэй гэх шийдвэр гарсан. Тэгэхээр энэ захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан асуудал шийдэгдээгүй. Одоо харин өмчлөлийн асуудлаар маргаад явж байна. Хохирол, өр төлбөр огт төлөгдөөгүй, шийдэгдээгүй. Нэгэнт шийдэгдэхгүй нь тодорхой байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөх эрхийг олж авсан Я.Гийг өмчлөгчөөр бүртгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар Б.ТОнь улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэл хийлгэчихсэн байгаа. Хариуцагч тал энэ бүртгэлтэй холбоотой маргаагүй гэж яриад байна. Бид маргаад явж байна. 2*******19 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.ТОБ.Нод холбогдуулан өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Я.Г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан нэг үйл баримтыг тогтоолгох ажиллагаа тэнд явагдаж байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байхад Б.Тыг өмчлөгчөөр бүртгэсэн. Харин Я.Гийг улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэх тухай хүсэлт гаргахаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг дурдаж, өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлсний дараа бүртгэлээ хийлгээрэй гэх хариу өгч байсан хэрнэ энэ нөхцөл байдал шийдэгдээгүй байхад Б.Тыг өмчлөгчөөр бүртгэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******16 оны 168 тоот шийдвэр, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэж, бүртгэсэн байсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2*******16 онд буюу захиргааны хэргийн шүүхэд маргаан шийдвэрлүүлсэн үйл баримтаас өмнө гарсан шийдвэр юм. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр байсан эсэхийг л шийдсэн, харин бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болсонтой холбоотой үр дагаврыг арилгуулах асуудлаар нэхэмжлэл гаргаагүй гэдгийг дурдаж, н.Цийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай асуудлыг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, гэрээг хүчин төгөлдөр бус болсноос үүсэх үр дагаврыг энэ шүүхийн шийдвэрээр шийдвэрлээгүй гэдгийг тодорхой зааж өгсөн. Тэгэхээр бүртгэлийн байгууллага тус 2 шүүхийн шийдвэрийг үндэслэж, Б.Тыг өмчлөгчөөр бүртгэсэн нь хууль бус байна. Юуны түрүүнд захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт дурдсан асуудлыг шийдвэрлүүлэхгүй бол болохгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хүчин төгөлдөр шийдвэрээр шийдэгдсэн үйл баримттай холбоотой асуудлаар дахин нэхэмжлэл гаргах боломжгүй. Тухайн шийдвэрт тусгасан зөрчлийг арилгасны дараа захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх үүснэ. Тиймээс энэ нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт заасан зөрчил, процессыг арилгахаар явуулж байгаа ажиллагаа юм. Энэ агуулгаар бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсонтой холбоотой Я.Гийн эрх ашиг ямар байдлаар, яаж хөндөгдөж байгааг ярих шаардлагатай болж байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.ТОнэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Я.Г бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож байсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******19 оны 2732 дугаар шийдвэрээр нэгэнт нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжгүй гэдэг үндэслэлээр бие даасан шаардлагыг шийдвэрлээгүй, харин энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрх нээлттэй гэдгийг тусгаж өгсөн учраас үүнийг үндэслэн бид Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, н.Цийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийнх нь эрх ашиг хөндөгдөж байгаа гэдэг байдлаар Я.Гийн зүгээс гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргахад шүүхээс гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан. Шүүгчийн татгалзсан үндэслэл нь ...энэ маргаан нь таны эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөхгүй, харин нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх үр дагаврыг арилгуулах шаардлага гаргасан тохиолдолд таны эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэх боломжтой гэсэн. Шүүгчийн захирамж хууль ёсны, үндэслэлтэй байсан гэдэг нь өнөөдрийн үйл баримтаас харагдаж байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон түүний хүрээнд гаргасан бидний тайлбар бүхэлдээ сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй болохыг харуулж байна. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ буцаан авах хүрээнд гаргаж байгаа боловч бидний тайлбарт дурдсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т зааснаар тухайн эд хөрөнгийг шилжүүлэн авах боломжгүй хууль зүйн нөхцөл байдал үүссэн нь тогтоогдож байна. Бид энэ байдлыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, түүнтэй холбогдох баримт, түүний дагуу хийгдсэн бүртгэлээс өөр зүйлээр нотлох боломжгүй. Эдгээр баримтууд хангалттай нотлох баримт болно. Тэгэхээр хариуцагч Б.ТОнь энэ эд хөрөнгийн хохирлоо хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээдээсээ мөнгөн хэлбэрээр шаардах эрх нь нээлттэй үлдэнэ. Иймд нэхэмжлэгч Я.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Б.Тын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Я.Г нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж 359г тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Учир нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж 359г тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 1************** м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг иргэн Б.Тоос иргэн Б.Нын өмчлөлд шилжүүлсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тухай Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******16 оны *******6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2*******16**************168 дугаартай шийдвэр, мөн иргэн Я.Гийн өмчлөлд бүртгэсэн бүртгэл, гэрчилгээг хүчингүй болсон тухай Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* дугаартай шийдвэрүүд тус тус гарсан байгаа. Тиймээс дээрх шүүхийн шийдвэрүүд хүчинтэй мөн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, орбит 21 дүгээр гудамж 359г тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө нь Б овогтой Тын өмч мөн болохыг хууль ёсны дагуу нотолсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар *********************688737 бүхий гэрчилгээ байгаа. Иймд нэхэмжлэгч Я.Г нь дээрх хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох ямар ч үндэслэл байхгүй ба газар эзэмших эрх ч байхгүй зөвхөн уг хаяг дахь ганцхан 1************** м.кв бүхий байшингийн өмчлөгч мөн болохыг тогтоолгох нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Би анх Б.Ныг нөхрийнхөө талын хамаатан гэж уулзаад, тухайн үед манай хүүхэд бөөр солиулах, 1******* гаруй сая төгрөгийн мөнгөний хэрэгцээ, шаардлага гарсан. Гэтэл Б.Н нь Солонгос улсаас хөрөнгө оруулалт оруулж ирнэ, н.Одгэрэлийг Солонгос руу авч яваад, хөрөнгө оруулагч олж, ирээд хамтраад байшин баръя гэх агуулга бүхий зүйлийг ярилцсан. Ингээд Б.Н нь хөрөнгө оруулагч нартаа үл хөдлөх хөрөнгөтэй гэдгээ үзүүлж, харуулахгүй бол болохгүй гээд байхаар нь итгээд, үл хөдлөхөө хөрөнгөө нэр дээр шилжүүлж өгсөн. Б.Нын нэр дээр хөрөнгийг шилжүүлж өгснөөс хойш хэд хоног алга болчихсон, бидний зүгээс өдөр, шөнөгүй араас нь хөөцөлдөөд, улсын бүртгэлийн газраас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг шалгуулаад үзтэл Я.Гийн нэр дээр барьцаанд тавьж, 2******* сая төгрөгийн зээл авсан байна гээд гараад ирсэн. Бид тухайн үед Я.Г гэдэг хүнийг мэддэггүй байсан. Ингээд Б.Н намайг нэлээн төөрөгдүүлж явсаар гэрээгээ болон гэрчилгээ аваад ир гэхэд 2**************8 оны 11 дүгээр сарын *******1-ний өдөр зөвхөн байшинг барьцаалсан гэрээг Я.Гтэй байгуулсан байсан, гэтэл дараа нь дахиад 2**************8 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан хуурамч гэрээ авч ирсэн. Ингээд бид Б.Нод залилуулснаа мэдээд, өдөр шөнөгүй хөөцөлдөж, араас нь явсан. Б.Н тэр бүр худал, үнэн нь мэдэгдэхгүй зүйл их ярьдаг байсан. Я.Г өөрөө энэ асуудалд их орооцолдсон. Би Б.Ноос улсын бүртгэлийн гэрчилгээгээ татварын албанд бүртгүүлэх гэж байна гээд, нэхтэл өдөр шөнөгүй сангийн яам дээр байна гэж явж байгаад, маргааш өглөө нь 6 цагт 1******* дугаар хороололд байрлах, Мөнгөн толь гэх зочид буудлаас гарч ирээд, гэрчилгээг маань өгсөн. Я.Г, Б.Н хоёр танилууд юм шиг байсан. Б.Н анх Я.Гийг манайд авч ирэхдээ Монгол шуудан компанийн менежер гэж танилцуулсан. Манай байшинг үзүүлэхэд нэг хүүхэн дагаж ирсэн, тэр нь Я.Гийн эхнэр байсан, эхнэрийг нь япон хэлний орчуулагч гэж хэлсэн. Б.ТОгэдэг нь манай хүргэн, бид нар хүргэнийхээ нэр дээр өмнө нь Худалдаа, хөгжлийн банканд байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлээд, 2, 3 хоногийн дараа Б.Нод өгсөн. Бидний хувьд Б.Ныг 2 удаа эрэн сурвалжлуулсан. Я.Гийн эхнэр нь нэг удаа надтай барьцаанд байгаа гэрчилгээ авлаа гэж хэрүүл, маргаан хийсэн. Тэгээд нэгэнт л барьцаанд тавьсан эд хөрөнгө, дараа нь шүүх, цагдаагаар учраа олно гэж бодоод, гэрчилгээгээ өгөөд явуулсан. Дараа нь бид нар газрын гэрчилгээгээ охиныхоо нэр дээр шилжүүлж авсан. Бид тухайн үед Б.Ноос арай гэж 1*******,*********************,********************* төгрөг авсан, түүнээс бид нар хоорондоо хуйвалдсан зүйл байхгүй. Харин Я.Г, Б.Н хоёрын хооронд нэлээн асуудал үүссэн. Хамгийн гол нь Я.Г газрын дээрх байшинг л барьцаалж зээл өгсөн байгаа юм. Б.ТОбол хохирогч юм. Бидний хувьд Б.Нод эд хөрөнгөө, Я.Гийн хувьд мөнгөө алдсан. Я.Гийн хувьд мөнгөө алдсан учраас мөнгөө нэхэмжлэх нь зөв, тухайн үед Б.Н уулзаж, ярилцаад, ойлголцоод явах боломжтой байсан. Гэхдээ Б.Ныг бие муутай байсан гэж ярьдаг. Бид нар ч гэсэн энэ асуудлаас болж их зовлон үзсэн. Маргаан бүхий байшин, газар хоёр н.Ариунаа гэх хүний нэр дээр байдаг. Б.Нын хувьд 2**************8 оны үед 1************** м.кв байшин байх үед барьцаалж, Я.Гээс мөнгө зээлсэн. Бид нар 1******* сая төгрөг авсан нь үнэн. Я.Г маргаан бүхий обьектыг авлаа гэж бодоход газаргүйгээр авна гэсэн үг. Я.Гийн хувьд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг авахгүй гэдэг. Б.ТОЯ.Гээс мөнгө нь авчихаад, асуудал үүсгээд яваад байгаа юм биш. Нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.

  

Хариуцагч Б.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Я.Г нь Б.Тод Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж 359г тоотод байршилтай үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэл хууль бус гэж гомдол гаргасан байна. Миний зүгээс уг гомдолтой холбогдолтой нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь би Гээс 2******* сая төгрөгийг хүүгийн хамт зээлэхдээ тухайн үед миний нэр дээр байсан уг объектыг барьцаалсан бөгөөд төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж чадаагүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Гийн өмчлөлд шилжүүлсэн юм. Миний бие Гээс зээлсэн 2******* сая төгрөгийн 1******* сая төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр амалж Б.Тын хадам эцэг Ц, хадам эх О нар нь авсан юм. Ц, О нар нь авсан мөнгөнөөсөө нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд хүргэн Б.Тоос надад бэлэглэлийн гэрээгээр өмчлөгдсөн байсан уг объектыг янз бүрийн арга заль  хэрэглэн буцааж Тын нэр дээр хууль бусаар шилжүүлсэн байна. Анх Ц О нар нь зээл хүсэхдээ бид найдвартай төлнө гэж амалсан. Гэтэл одоо байдал эсэргээрээ эргэж өөрсдөө зээлсэн мөнгөө төлөхгүйн тулд намайг элдвээр гүтгэж янз бүрийн арга заль зохиож явж байна. Миний зүгээс хэрвээ өөрсдийн мөнгөө Гэд төлсөн тохиолдолд уг объектыг буцааж өгөхөд асуудалгүй гэдгээ олон удаа бүх шатны шүүхэд тайлбар гаргаж байсан бөгөөд Ц, О нарт удаа дараалан хэлж байсан. Иймд Гээс миний зээлсэн мөнгөнөөс Ц, О нар өөрсдөө авсан мөнгөнийхөө асуудлыг бүрэн барагдуулаагүй тохиолдолд уг объектыг Б.Тын нэр дээр шилжүүлсэн асуудлыг хууль бус гэж үзэж байна.

Ингээд 2 талаас зээлээ төлөхгүй явсаар өдийг хүрсэн. Б.Тоос надад шилжиж ирсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон шүүгчийн захирамж гарсан байсан. Энэ захирамж надаас огт шалтгаалахгүйгээр гарсан. Миний нэр дээрээс барьцаалагдсан хөрөнгө яагаад Б.ТОруу шилжиж очсон эсэхийг сайн мэдэхгүй байна. Нэгэнт барьцаанд байгаа хөрөнгө гэдгээрээ Я.Гийн нэр дээр байсан. Өнөөдрийн байдлаар 2 хариуцагч тал зээлсэн мөнгөө өгнө гэж хэлсэн. Миний хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өгөхгүй гээд байгаа юм биш, үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан нь үнэн, барьцаандаа ч байгаа гэж ойлгож байна. Тус маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж, худалдан борлуулна гэж ажил, чирэгдэл болж байхын оронд хариуцагч 2 талын хүсэл зоригийн дагуу мөнгөө авсан нь зөв байх гэж бодож байна. Нэхэмжлэгч тал ч гэсэн мөнгөө авсан нь хэрэгтэй гэж ойлгож байна. Нэхэмжлэгч тэр нурж унах гэж байгаа балгас шахуу барилгаар яах вэ дээ, мөнгөө авсан нь хэрэгтэй байх гэж бодож байна. Бид шууд бэлнээр 4******* гаруй сая төгрөгийг өгч чадахгүй. Миний хувьд Я.Гтэй уулзаж, ярилцсан нь зөв гэж бодсон.

Хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь удаа дараагийн шүүх хуралдаан дээр намайг гүтгэж байна. Би Солонгос улс руу ажлаар явдаг байсан нь үнэн. Бид ах, дүү төрөл садан гэж танилцсан нь үнэн. Гэхдээ би байшин, хашаагаа барьцаалаад өгөөч, зээл авъя гэж хэлээгүй. С.О нар нь маргаан бүхий объектыг Худалдаа, хөгжлийн банк, Төрийн банкны барьцаанд тавиад алдах дээрээ тулсан юм билээ. Ингээд С.О нь нөхөр н.Цийнхоо хамт барьцаа хөрөнгийн миний нэр дээр шилжүүлэхгүй бол өөрсдөө 1************** гаруй сая төгрөгийн өртэй, бид нарын нэр дээр зээл гарахгүй гэхээр нь би Я.Гэд хандаж, зээл авъя гэхэд Я.Г надтай хамт барьцаа хөрөнгийг үзэж, шалгаад зээл олгосон. Би оршин суугаа хаяг дээрээ гэртээ байнга байдаг, миний утасны дугаар хэвээрээ байхад намайг албаар хорлож байгаа юм шиг эрэн сурвалжлуулж, цагдаад мэдэгдсэн. Өмнөх өдөр нь уулзчихаад, маргааш нь олдохгүй байна гээд явж байсан. Я.Гээс мөнгө зээлсэн болохоор хааяа нэг уулзах асуудал байлгүй яах вэ дээ. С.О нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авахыг зөвшөөрч, бэлэглэлийн гэрээгээр надад шилжүүлсэн. Би хэдийгээр бүх мөнгийг нэг дор, шууд өгч чадахгүй ч гэсэн тодорхой хэмжээгээр хугацаа тогтоод, өгчихвөл зүгээр байна. Хугацаа алдаж байхаар хэдүүлээ сууж байгаад ярилцчихвал хурдан шийдэгдэх байх гэж бодож байна гэв.

 

Хариуцагч Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Б.ТОнь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж 359Г тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд 2**************8 оны 11 сарын *******7-ны өдөр өөрийн өмчлөх эрхийг Б.Нын гуйлтаар бэлэглэлийн гэрээгээр түр шилжүүлж өгсөн. Энэхүү гэрээг байгуулахдаа Б.Н гэгч нь гаднаас их хэмжээний хөрөнгө оруулж хамтран ажиллана гэж худал хэлж миний өмчийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах зорилгоор бэлэглэлийн гэрээ хийсэн байсан. Ингээд Б.Н өмчийг маань түр шилжүүлж аваад буцааж шилжүүлж өгнө гэсэн боловч сураггүй болсон. Түүнийг цагдаа шүүхээр эрэн сурвалжилж арай гэж олсон. Ингээд бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж өргөдөл өгсөн. 2*******16 оны *******6 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2*******16/**************168 дугаартай шийдвэрээр 2**************8 оны 11 сарын *******7-ны өдөр хийсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56.1.3, 56.1.1*******-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн. Тын үл хөдлөх хөрөнгийг Н нь шилжүүлэн авмагцаа Я.Г гэгчээс 2******* сая төгрөг зээлж уг хөрөнгийг барьцаанд нь тавьж гэрээ хийсэн байсныг хожим мэдсэн юм. Н зээлсэн мөнгөө төлөөгүй учраас шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар шүүхийн шийдвэрт заасан байдаг. Хэдийгээр Н, Ттой бэлэглэлийн гэрээ хийсэн ч дээрх өмч 2**************8 оноос одоог хүртэл Тын эзэмшил ашиглалтанд байсаар байсан бөгөөд одоо ч байгаа юм. ТОшүүхийн 168 дугаартай шийдвэр гарсанаас хойш хуулийн дагуу өмчөө улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Энэ үед Н гэрээний дагуу зээлсэн мөнгөө Я.Гэд төлж чадахгүй байсаар шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэн байдаг. Я.Г 2*******17 оны 12 сард дээрх үл хөдлөх хөрөнгө миний өмчлөлд шилжиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон гэж бичиж байгаа боловч үнэн хэрэгтээ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж өмч Гийн өмчлөлд шилжээгүй юм. Учир нь Г уг хөдлөх хөрөнгийг авахыг хүсээгүй бөгөөд Нод зээлсэн мөнгийг шүүхийн шийдвэрт заасны дагуу авахыг хүсэж байсан юм. Ингэж байсаар Я.Г гэгч 2*******17 оны *******8 дугаар сарын *******7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр бүртгүүлэхээр хүсэлт гаргасан байдаг. Энэ үйл явдалтай зэрэгцэж ТОнь 168 дугаартай шийдвэрийн дагуу өөрийн өмчөө улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулахаар улсын бүртгэлд бүртгүүлэхээр материалаа өгсөн боловч өргөдөл нь хариу өгөхгүй удаашруулж байсаар Я.Гийн нэр дээр улсын бүртгэл хийгдсэн байдаг юм. Ингээд ТОөөрийн нь үл хөдлөх хөрөнгийг Я.Гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд гомдол гаргаж гэрчилгээг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Энэ хэргийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* дугаартай шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.4 заасныг тус тус баримтлан хариуцагч Оы өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах дахин шинэчилсэн бүртгэл хийх хүртэл дээрх үл хөдлөх хөрөнгийг Я.Гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл *********************6*******31******* тоот гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шүүхээс тогтоосон хугацаанд бүртгэлийн байгууллага шинээр бүртгэл хийгээгүй бол Гийн нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгэгдсэн бүртгэл хийгээгүй бол Я.Гийн нэр дээр дээрх үл хөдлөх хөрөнгийг бүртгэгдсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг зааж шийдвэрлэсэн юм. Гэтэл 6 сарын хугацаанд Я.Г улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй юм. Нэгэнт шүүхээс тогтоосон хугацаанд шинэчилсэн бүртгэл хийгдээгүй тул Я.Гийн нэр дээрх бүртгэл гэрчилгээг улсын бүртгэлийн байгууллага өөрөө хүчингүй болгосон байдаг. Харин ТОулсын бүртгэлийн байгууллагад шинэчилсэн бүртгэл хийлгэхээр хандсан учир түүнийг уг үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр бүртгэсэн байна. Г нь ТОболон Нод холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл баримттай холбоотой учраас хамтран хариуцагчаар татаж байна гэсэн байдаг. Иймд ТОч мөн Б.Ныг хамтран хариуцах ёстой гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн хариуцагчаар татаж байна. Учир нь Б.Н дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Я.Гээс 2******* сая төгрөгийг зээлсэн ч төлж чадаагүй, энэ зээлийн 1******* сая төгрөгийг Тын хадам эцэг Ц, хадам эх О нар авсан. Энэ зээлсэн мөнгөө Я.Гэд төлсөн тохиолдолд уг объектыг буцааж өгөхөд асуудалгүй гэж тайлбар гаргадаг мөн Г нь төлбөр төлсөн нөхцөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг заавал авах шаардлагагүй гэж шүүхэд тайлбар өгч байсан зэргээс Ныг энэ хэргийн хувьд хамтран хариуцагчаар оролцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******16 оны *******6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2*******16/**************168 дугаартай шийдвэрээр Б.Т, Б.Н нарын хооронд байгуулсан 2**************8 оны 11 сарын *******7-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон уг үл хөдлөх хөрөнгө өнөөдрийг хүртэл Тын эзэмшил, ашиглалт, өмчлөлд байсаар байгаа, уг үл хөдлөх хөрөнгө нь бусдын газар дээр баригдсан газар нь Ц.Ариунаагийн өмч мөн нэхэмжлэгч Г надад өр төлбөрийг төлсөн нөхцөлд тухайн үл хөдлөх хөрөнгийг заавал авах шаардлагагүй гэж шүүхэд тайлбар гаргаж байсан зэргээр уг үл хөдлөх хөрөнгийг тэрээр өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй байсан юм. Тийм ч учраас Гэд Тын хадам аав Ц хадам ээж О болон хариуцагч Н нар зээлсэн мөнгөө төлвөл Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 21 дүгээр гудамж 359Г тоот хаягт байршилтай 1************** м.кв талбай бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Тыг тогтоох бүрэн үндэстэй болох нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* дугаартай шийдвэрээр нотлогдоно. Хэдийгээр ТОнь шүүхийн шийдвэрээр Гэд төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй ч хадам эцэг Ц, хадам эх О нар Ноос авсан 1******* сая төгрөгийг төлөхийг зөвшөөрч байгаа юм.

Иймд Тын өмч болох Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, орбитын 21 дүгээр гудамж 359Г тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээгээр Нод түр шилжүүлсэн байсан боловч Тын нэхэмжлэлээр энэхүү гэрээ нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******16 оны *******6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2*******16/**************168 дугаартай шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон тул Иргэний хуулийн 56.4, 56.5-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдсон тул иргэний хуулийн 56.4, 56.5-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр ус хэлцэлийн үр дагаврыг арилган Тыг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болохыг тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Тын өмгөөлөгч Н.И шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.ТОнь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г тоот хаяг байршилтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлийн барьцааны асуудал яригдахаас өмнө тус үл хөдлөх хөрөнгө нь Б.Тын нэр дээр бүртгэлтэй байсан. Гэтэл 2**************8 оны 11 дүгээр сарын *******7, *******8-ны өдөр тус үл хөдлөх хөрөнгийг хадам эцэг, эхийнхээ зөвлөснөөр бусдын өмчлөлд түр хугацаагаар шилжүүлсэн. Ингээд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Я.Г гэх хүний зээлийн гэрээний барьцаанд тавьж, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас Б.Ноос 45,7**************,********************* төгрөг гаргуулах тухай 1772 тоот шүүхийн шийдвэр гарсан. Ингээд Б.Н тодорхой хугацааны дараа үл хөдлөх хөрөнгийг буцааж шилжүүлээгүй учраас Б.Тын хадам эцэг, эх хүргэнийхээ хөрөнгийг олж авахаар хөөцөлдсөн тухай Б.Тын итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьлаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Б.Тыг Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г тоот хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай сууцны өмчлөгчөөр тогтоолгох юм. Б.ТОнь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар хандаж, шүүхээс 2*******16 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 168 дугаар шийдвэрээр 2**************8 оны *******1 дүгээр сарын *******7-ны өдөр хийсэн бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1*******-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцсон. Б.Н нь Я.Гээс зээлсэн мөнгөө төлж чадаагүй, 1772 дугаар шүүхийн шийдвэр гарсны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Б.ТОнь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 168 дугаар шийдвэр гарснаас хойш хуулийн дагуу өөрийнхөө эд хөрөнгийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч Б.Нын өр төлбөртэй холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байсан учраас Б.Тын өмчлөгчөөр бүртгэх асуудлыг шийдэж өгөхгүй байсан. Ингээд Б.ТОнь эрхийнхээ дагуу маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Я.Гийн нэр дээр бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагаанд холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг хэлэлцүүлсэн ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 24******* дугаартай шийдвэр гаргасан. Үүнд, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 16 дугаар зүйлийн 16.4-т заасныг тус тус баримтлан, Оы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэчилсэн бүртгэл хийхийг  даалгаж, **************6*******315 гэрчилгээг 6 сарын хугацаанд Я.Гийн нэр дээр бүртгэхийг түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд шинэчилсэн бүртгэл хийхийг даалгаж, шинэчилсэн бүртгэл хийгдээгүй тохиолдолд Я.Гийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд Я.Г улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй бөгөөд өөрөө шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцохдоо “...би тэр барьцааны хөрөнгийг авахгүй ээ, зээлсэн мөнгөө л авмаар байна, надаас зээлсэн мөнгөө С.О, н.Ц, Б.Н нар өгсөн тохиолдолд надад өөр асуудал үүсгэх зүйл байхгүй” гэсэн. Шүүхээс шинэчилсэн бүртгэл хийхийг даалгасан 6 сарын хугацаанд Я.Г улсын бүртгэлийн байгууллагад хандаагүй учраас Б.ТОнь 6 сарын хугацаа дуусмагц маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор хандахад улсын бүртгэлийн байгууллагаас Б.Тын өмчлөх эрхийг баталгаажуулж гэрчилгээ олгосон. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө байгаа газар нь н.Ариунаагийн өмч юм. 2*******11 онд 694 м.кв талбай бүхий газрыг Б.Н н.Ариунаагийн нэр дээр шилжүүлэх тухай бэлэглэлийн гэрээ байгуулсан. С.О, н.Ц нар нь Б.Ноос зээлсэн өр төлбөрийн асуудлыг Б.ТОогт мэдэхгүй, мөнгө зээлсэн асуудлаа тусдаа шийдвэрлүүлэх байх, захиргааны хэргийн шүүхээс гаргасан 24******* тоот шийдвэрт өр төлбөрийн асуудал байна, үүнийг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж бичсэн байгаа нь Б.Тод огт хамааралгүй гэж тайлбарласан. Б.Тын өмчлөх эрхийг бүртгүүлэх гэхээр бүртгэл хийгдэхгүй, хүлээгдээд байхаар нь өмчлөгчөөр тогтоолгохоор иргэний хэргийн шүүхэд хандаад хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагаа явагдаж байтал Улсын бүртгэлийн газар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн Б.Тын нэр дээр өмчлөх эрхийг баталгаажуулсан гэрчилгээ гарсан. Тиймээс нэгэнт өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан учраас Б.ТОнь иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авсан. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 168 дугаар шийдвэрээр бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцсон учраас бэлэглэсэн зүйлээ буцааж авах үндэслэлтэй гэж үзээд, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5-т зааснаар хүчин төгөлдөр хэлцлийн үр дагаврыг арилгаж, Б.Тыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс Я.Гийн иргэний үнэмлэхний хуулбар, №8 дугаартай зээлийн гэрээ, Я.Г, Б.Н нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******1******* оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаар шүүхийн шийдвэр, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгчийн 52 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2*******13 оны *******2 дугаар сарын 28-ны өдрийн 34 дугаар Я.Гэд хүргүүлснэ хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2*******15 оны 1******* дугаар сарын 23-ны өдрийн 169/*******3-*******1 дугаартай Байр, орон сууцнаас албадан гаргасан тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2*******15 оны 11 дүгээр сарын *******6-ны өдрийн 15/17 дугаартай Битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоол, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2*******11 оны 11 дүгээр сарын *******6-ны өдрийн 1/38675 дугаартай Эрх шилжүүлэх тухай албан бичиг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2*******16 оны 12 дугаар сарын *******7-ны өлдрийн 3/373*******2 дугаартай Я.Гэд хүргүүлсэн мэдэгдэл, Сонгинохайрхан дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2*******18 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2196 дугаартай Өргөдлийн хариу албан бичиг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* дугаартай шийдвэр, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******19 оны *******3 дугаар сарын *******5-ны өдрийн 181/ШЗ2*******19/*******2732 дугаартай Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2*******19 оны *******2 дугаар сарын 26-ны өдрийн 3*******1 дугаартай Я.Гэд хүргүүлсэн мэдэгдэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2*******19 оны *******4 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШЗ2*******19/*******5**************7 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж,  зэрэг бичгийн баримтаар гаргасан байна.

 

Хариуцагчаас 2*******16 оны *******6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2*******16/**************168 дугаартай Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* дугаар шүүхийн шийдвэр, Б.Тын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, орбит 21 дүгээр гудамж 359г тоот хаягт  байрлах үл хөдлөх эд хөрөнг өмчлөх эрхийн *********************688737 дугаар гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2*******19 оны *******1 дүгээр сарын 28-ны өдрийн 7/871 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2*******19 оны *******1 дүгээр сарын 3*******-ны өдрийн 7/933 дугаартай Чигэлл хүргүүлэх тухай албан бичиг зэрэг баримтыг гаргасан байна.

 

Шүүхийн журмаар Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ц.Цийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэгийн баримт,Ц.Цагаанцоожийн газар эзэмших гэрчилгээ, Ц.Цагаанцоожоос Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт гаргасан өргөдөл, Ц.Цагаанцоожийн эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц.Цийн Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн баримт, 2**************4 оны 12 дугаар сарын 3*******-ны өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК, Ц.Ц нарын хооронд байгуулагдсан 296 дугаартай зээлийн гэрээ, 296 дугаартай зээлийн барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн баримт, 2**************8 оны *******4 дүгээр сарын 14-ний өдрийн орлогын ордерын тасалбар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2**************8 оны *******3 дугаар сарын *******5-ныц өдрийн 1/2*******2******* дугаартай Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гэх албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлт, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Тын эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн баримт, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн албанд гаргасан Б.Тын хүсэлт, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн 2**************8 оны *******9 дүгээр сарын 12-ны өдрийн 17 дугаар зөвшөөрөл олгох тухай тогтоол, Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх тухай албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХХК, Б.ТОнарын хооронд байгуулагдсан 2**************8 оны *******9 дүгээр сарын *******9-ний өдрийн 318/2**************8 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Я.Г нь хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч Б.ТОнэхэмжлэгч Я.Гэд холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварыг арилгуулан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

1.Нэхэмжлэгч, хариуцагч нарын үндсэн болсон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамааралтай хүчин төгөлдөр болсон дараах шүүхийн шийдвэрүүд хэрэгт авагдсан байна.  Үүнд:

-Б.Ноос зээлийн гэрээний үүрэгт 45,738,********************* төгрөг гаргуулан Я.Гэд олгож, шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцааны хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******1******* оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаартай шийдвэр /хх-ийн 9-1*******-р тал/

-Б.Тын нэхэмжлэлтэй, Б.Нод холбогдох 2**************8 оны 11 дүгээр сарын *******7-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 2*******18 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн “хэлцэл”-ийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Цийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлага бүхий иргэний хэргийг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.1*******-т заасныг баримтлан Б.Т, Б.Н нарын байгуулсан 2**************8 оны 11 дүгээр сарын *******7-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 2**************8 оны 12 дугаар сарын 2*******-ны өдрийн “Хэлцэл”-ийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Цийн нэр дээр шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******16 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2*******16/**************168 дугаартай шийдвэр /хх-ийн 41-42-р тал/

-Б.Тын нэхэмжлэлтэй, Оы өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг Я.Гийн нэр дээр бүртгэлд бүртгэсэн бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шаардлага бүхий иргэний хэргийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 15 дугаар зүйлийн 15.4-т заасныг тус тус баримтлан, Оы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэчилсэн бүртгэл хийх хүртэл Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай эрхийн бүртгэлийн Үдугаартай барилгыг Я.Гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон **************6*******31*******1 тоот гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинээр бүртгэл хийгээгүй бол Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг Я.Гийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг дурдаж” гэж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* шийдвэр /хх-ийн 18-23-р тал/

-Б.Ныг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгох тухай Б.Тын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******12 оны 6 дугаар сарын *******6-ны өдрийн 1*******29 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг хүчин төгөлдөр шийдвэрүүд хэрэгт нотлох баримтаар цугларсан байна.

Эдгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн талаар талууд хэн аль нь маргадаггүй хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг.

 

2.Маргааны зүйл болсон Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгчтэй холбоотой Улсын бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн үйл баримтын тухайд:

-Цэрэн овогтой Ц нь Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хандан 2**************4 оны 12 дугаар сарын *******3-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэл бүртгэж гэрчилгээ гаргуулах тухай хүсэлтийг гарган мэдүүлгийн маягтыг бөглөн улмаар Үл хөдлөх эд хөрөнгийн Үдугаарт өөрийн нэр дээр нэг хүний өмчлөлд бүртгүүлэн өмчлөх эрхийн гэрчилгээг 2**************4 оны 12 дугаар сарын *******2-ны өдөр гаргуулан авсан байна. /хх-ийн 46-р тал/

-2**************8 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр уг үл хөдлөх эд хөрөнгө Худалдаа хөгжлийн банкны өмчлөлд бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон байна.

-2**************8 оны *******9 дүгээр сарын *******9-ний өдрийн 318/2**************8 тоот Худалдах худалдан авах гэрээгээр Худалдаа хөгжлийн банкнаас Б.Тын өмчлөлд бүртгэгдэж *********************61541 дугаартай гэрчилгээг 2**************8 оны *******9 дүгээр сарын 16-ны өдөр олгосон байна.

-2**************8 оны 11 дүгээр сарын *******7-ны өдөр Б.Тоос бэлэглэлийн гэрээний дагуу Б.Нын өмчлөлд шилжин бүртгэгдэж гэрчилгээг шинэчлэн олгосон байна.

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******1******* оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаартай шүүхийн шийдвэрээр Б.Ноос 45,738,********************* төгрөг гаргуулж Я.Гэд олгохоор шийдвэрлэсэн ба төлбөрт хураагдсан Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2 удаагийн дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй гэх үндэслэлээр 2*******15 оны 9 дүгээр сарын *******2-ны өдөр төлбөрт тооцон төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн 2*******17 оны *******8 дугаар сарын *******7-ны өдөр Я.Гийн өмчлөлд бүртгэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн *********************6*******31*******1 дугаартай гэрчилгээг олгосон байна. /хх-ийн 123-р тал/

-2*******17 оны *******9 дүгээр сарын *******1-ний өдөр А/736 дугаартай Оы өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын тушаалаар өмчлөх эрх Б.Ноос Я.Гэд шилжсэн бүртгэлд Б.ТОмаргаан үүсгэсний улмаас урьдчилсан тэмдэглэл хийгдсэн байна. /хх-ийн 148-р хуудас/

 

- 2*******19 оны *******2 дугаар сарын 27-ны өдөр Б.ТО/рд:ЧР/-ийн өмчлөлд Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж Үдугаарт бүртгэн *********************688737 дугаартай гэрчилгээ олгогдсон байна. /хх-ийн 49-р тал/

 

Өмчлөгчөөр Б.Тыг бүртгэхдээ бүртгэлийн байгууллага дараах баримтыг үндэслэл болгосон байна.

 

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* шийдвэр гарч Оы өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулж, дахин шинэчилсэн бүртгэл хийх хүртэл Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай эрхийн бүртгэлийн Үдугаартай барилгыг Я.Гийн нэр дээр бүртгэсэн өмчлөх эрхийн бүртгэл болон **************6*******31*******1 тоот гэрчилгээг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******7 дугаар зүйлийн 1*******7.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинээр бүртгэл хийгээгүй бол Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгыг Я.Гийн нэр дээр бүртгэсэн бүртгэл, гэрчилгээ хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэснийг үндэслэл болгожээ.

 

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй холбоотой хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэн дараах үйл баримтууд тогтоогдож байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Я.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******1******* оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаартай шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд барьцаа хөрөнгийг төлбөрт тооцон төлбөр авагч Я.Гэд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу өмчлөх эрхийг олж авсан тул өмчлөгч мөн гэж тайлбарлаж байна.  

Нэхэмжлэгч Я.Г нь Сүхбаатар дүүргийн шүүхийн 2*******1******* оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1772 дугаартай шийдвэрийн дагуу хийгдсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнд барьцаа хөрөнгийн төлбөрт тооцон төлбөр авагч Я.Гэд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу өмчлөх эрхийг олж авсан ба энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2*******15 оны 11 дүгээр сарын *******6-ны өдрийн 15/224 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор дууссанд тооцсон болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2*******22 оны *******6 дугаар сарын 3*******-ны өдрийн албан тоотоор хавсарган ирүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн хэрэг материалаар тогтоогдож байна. Уг ажиллагаа дуусгавар болсон талаар талууд маргадаггүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлбөр төлөгч, төлбөр авагч болон бусад этгээдээс гомдол гаргаагүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүсдэг бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдаагүй харин Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ажиллагаагаар нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байна.

Хариуцагч Б.Н дээрх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар нэхэмжлэгч Я.Гэд төлөх төлбөрийг барьцаа хөрөнгийг тооцон шилжүүлж дуусгавар болгосон үйл баримтын талаар маргадаггүй бөгөөд уг хөрөнгийн өмчлөгч нь Я.Г болохыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргадаг. Мөн Я.Гэд 1772 дугаартай шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг хэсэгчилэн хувааж төлж дуусгах хүсэлттэй байгаагаа илэрхийлдэг бөгөөд нэхэмжлэгч уг мөнгийг бүрэн хэмжээгээр төлж дуусгасан тохиолдолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзах боломжтой гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргадаг.

 

Хариуцагч Б.ТОНийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* шийдвэрт заасны дагуу нэхэмжлэгч Я.Г улсын бүртгэлд хандан шийдвэрлүүлээгүй 6 сарын хугацаа дууссан гэсэн үндэслэлээр Улсын бүртгэлийн газарт хандан өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан боловч Б.Т, Б.Н нарын байгуулсан 2**************8 оны 11 дүгээр сарын *******7-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******16 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2*******16/**************168 дугаартай шийдвэрийн дагуу бэлэглэсэн зүйлээ буцааж авч, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварын арилган үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* шийдвэртэй захиргааны хэрэг маргаанд нэхэмжлэгчээр Б.Т, гуравдагч этгээдээр Я.Г, Б.Н нар оролцсон байна. Уг шийдвэрт хэргийн оролцогчдын хоорондын өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх, дуусгавар болгох, зээлийн төлбөр авагч Я.Гийг хохиролгүй болгосны дараа жинхэнэ өмчлөгч хэн болохыг тодорхойлж, түүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэх нь зүйтэй гэж дүгнэсэн байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 24******* дугаартай шийдвэрт заасан 6 сарын хугацаа өнгөрч Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс нэхэмжлэгч Я.Гэд 2*******19 оны *******2 дугаар сарын 26-ны өдрийн 3*******1 дугаартай албан бичгээр “Мэдэгдэл” хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2*******18 оны *******4 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2*******18/*******24******* шийдвэрээр Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай эрхийн бүртгэлийн Үдугаартай барилгыг Я.Гийн нэр дээр бүртгэсэн 2*******17 оны 8 дугаар сарын *******7-ны өдрийн өмчлөх эрхийн бүртгэл болон **************6*******31*******1 тоот гэрчилгээг хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус болсон. Улмаар Б.Тын гаргасан мэдүүлгийг үндэслэн түүний өмчлөлд шилжүүлэн бүртгэх болсныг мэдэгджээ.

Нэхэмжлэгч Я.Г улсын бүртгэлд Б.Тыг тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэнээс хойно буюу 2*******19 оны 5 дугаар сарын *******7-ны өдөр тус шүүхэд хандан хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

 

Хариуцагч Б.Н, Б.ТОнар нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2**************8 оны 11 дүгээр сарын *******7-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхдээ Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар тодорхой эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгөх хүсэл зориг, эрмэлзэл байгаагүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон 168 дугаартай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд уг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад барьцаалан зээл авах зорилготойгоор шилжүүлэн авсан, зээлийн төлбөрийг төлж барагдуулсны дараа өмчлөлдөө буцаан шилжүүлэхээр тохиролцсон, уг эд хөрөнгө зээлийн барьцаанд барьцаалагдсан, зээлийн төлбөрийг бүрэн төлж нэхэмжлэгчийн хохиролгүй болгосон тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргааныг дуусгавар болгох боломжтой гэх тайлбарыг талууд хэн аль нь гаргадаг боловч энэ талаар харилцан тохиролцож чадаагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс 2*******19 оны *******7 дугаар сарын *******4-ний өдрийн 1*******56 тоот албан бичгээр ирүүлсэн Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбит 21 дүгээр гудамж, 359г хаягт байрлах, 1************** м.кв талбай бүхий 2 давхар үйлчилгээний зориулалттай эрхийн бүртгэлийн Үдугаартай барилгын улсын бүртгэлд авагдсан хувийн хэрэг материалд авагдсанаар уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр сүүлийн байдлаар Б.ТО2*******19 оны *******1 дүгээр сарын 31-ний өдөр бүртгэгдэн гэрчилгээ олгогдсон байгаа бөгөөд түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрчлөлт ороогүй хэвээр байгаа талаарх тайлбарыг талууд хэн аль нь гаргадаг.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээд байна.

Хариуцагч Б.ТОнь улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч бөгөөд энэ нь урьд нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа бөгөөд нэхэмжлэлд дурдагдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж үзэх үндэслэл буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэж үзэн мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”, хуулийн 183.2 “Хэрэв бүртгэлийг бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бол энэхүү бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс бүртгэлийн тэмдэглэлд өөрчлөлт оруулахыг шаардаж болно”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно” гэж заасан.

 Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч Я.Гийг бүртгэсэн бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр өмнөх өмчлөгч Б.Тын нэр дээр бүртгэсэн бүртгэлийг үнэн зөв гэж үзэх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, үндэслэлээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэгч Я.Гийн гаргасан хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,  118  дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.1, 11******* дугаар зүйлийн 11*******.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Я.Гийн гаргасан, хариуцагч Б.Т, Б.Н нарт холбогдох Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 21-р гудамж, тоот, 1************** м.кв, үйлчилгээний зориулалттай, Үэрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хариуцагч Б.Тын Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбитын 21-р гудамж, тоот, 1************** м.кв, үйлчилгээний зориулалттай, Үэрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6******* дугаар зүйлийн 6*******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Я.Гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 7*******,2************** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тын сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7*******,2************** төгрөгийг буцаан олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

                         

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ч.НЯМСҮРЭН