Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2022/00128

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХААНБанк ХХК-ийн Б тооцооны төвийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сумын 2 дугаар баг, 49 дүгээр байрны 46 тоотод оршин суух, Х овогт Б-ийн Т /РД: СП000/,

Хариуцагч:  Х аймгийн Б сумын 1 дүгээр баг, Х 2-05 тоотод оршин суух, Н Б овогт Л-ийн Н /РД:СТ000/ нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 15,103,238.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран /цахимаар/, Э.Б, хариуцагч Б.Т, хариуцагч Л.Н, гуравдагч этгээд Х.Д нарын өмгөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.О нар оролцов.

/Хариуцагч Л.Н, гуравдагч этгээд Х.Д нар нь шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн тул тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Б.Т, хариуцагч Л.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,103,238.62  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нар нь ХААН Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/44 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.500.000 /Таван сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 19 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан.

1.2.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нар нь ХААН Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ15/55 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.678.782 дээр нэмэгдүүлж 1.500.018 /Нэг сая таван зуун мянга арван найман/ төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан.

1.3.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нар нь ХААН Банкны Хэнтий салбарын Б тооцооны төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201542422150 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.466.516,9 дээр нэмэгдүүлж 4.330.000 /Дөрвөн сая гурван зуун гучин мянган/ төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд гэр ахуйн тавилга, цахилгаан бараа зэрэг зүйлсийг барьцаалсан.

1.4.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нар нь ХААН Банкны Хсалбарын Б тооцооны төвөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201642666421 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7.399.574.64 дээр нэмэгдүүлж 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн.

1.5.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т нар нь ХААН Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2016 оны 11 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201642854334 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10.155.046,49 дээр нэмэгдүүлж 7.000.000 /Долоон сая/ төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн зээлийн барьцаанд 5 ханатай гэр 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан.

1.6.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т нар нь ХААН Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201743189782 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 14.711.544,99 дээр нэмэгдүүлж 3.500.000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн зээлийн барьцаанд 5 ханатай гэр 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан.

1.7.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т нар нь ХААН Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16.824.913,01 дээр нэмэгдүүлж 3.500.000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлсийг барьцаалсан.

Зээлдэгч нар нь цалингийн зээлийн зориулалтаар авсан зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.443.819 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 3.192.618 төгрөг, нийт 8.636.437 төгрөг төлсөн.

Зээлдэгч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлөлгүй, 2019 оны 05 дугаар сараас анх хугацаа хэтрүүлж эхэлсэн байх бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт 220 хоног зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй,  зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчин үүргээ биелүүлээгүй байна. Банк нь зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд банк 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 1. Зээлийн төлбөрт

а/ Үндсэн зээлийн үлдэгдэл 13.567.906,56 төгрөг

б/ Үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1.532.731 төгрөг

в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2478,49 төгрөг, нийт 15.103.238,62 төгрөг.

2.Улсын тэмдэгтийн хураамж 298.265 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлдэгч Х.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан бөгөөд түүний

-2015 оны 01 дүгээр сарын 28-ны едрийн 5.500.000 төгрөгийн,

-2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1.500.018 төгрөгийн,

-2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 4.330.000 төгрөгийн,

-2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 4.000.000 төгрөгийн зээлд Л.Н,

-2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7.000.000 төгрөгийн,

-2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3.500.000 төгрөгийн,

-2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 3.500.000 төгрөгийн зээлд Б.Т нь тус тус хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд дээрх 7 удаагийн Зээлийн гэрээ тус бүрийн 4 дүгээр зүйлийн 4.3-т "Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /Энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад/-ийг эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалт, мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэсэн заалт, уг хуулийн 242 дугаар зүйлийн     242.11-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бурийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна" гэж заасны дагуу банкны нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөр болох 15.103.238.62 төгрөгөөс хариуцагч Л.Н-с 10.155.046,57 төгрөг, Б.Т-с 4.948.192,05 төгрөг тус тус гаргуулж өгнө үү. Л.Н-ийн төлсөн 5,500,000 төгрөг нь Х.Д-ийн буяны ажилд цугларсан мөнгөнөөс төлөгдсөн байсан тул хариуцагч Б.Т-ийн үлдэгдлээс хасаж тооцох үндэслэлтэй юм. Зээлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв. 

 

2.Хариуцагч Б.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Т- миний бие энэхүү шүүх хуралд ийм байр суурьтай оролцож байна. Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан үнэн боловч зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй, зээлийнхээ мөнгийг дүүгийнхээ сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, хашаагаа томсгох, байшин барихад зарцуулсан. Би өөрөө цалинг нь аваад зарцуулаад, авсан зээлүүдийг бүгдийг нь өөртөө зарцуулаад хашаа байшинг би өөрөө авч үлдсэн бол төлөхгүй гэж хэлэх аргагүй л байх.

Б.Т миний бие нөхрөө нас барсны дараа орох оронгүй охинтойгоо айлаар болон түрээсийн байраар явж байгаад цалингийн зээл хийж орох оронтой болсон. Цалингийн зээлийн гэрээ хэргийн 58 дугаар хуудсанд нотлох гэрээ байгаа. Нөхрөө нас барснаас хойш 13 дахь сарын цалин байгууллагаас өгсөн 1,493,170 төгрөгийг охиндоо ганц ундааны ч мөнгө авалгүй зээлийн дансанд хийсэн, цалингийн зээл нь cap бүр орж ирэх цалингаас төлөгдөх үндэслэлтэй тул 13 дахь сарын цаилинг зээл рүү нь хийсэн болно.

1.3ээлийн гэрээнд зээлдэгч Х.Д-ийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Тунамалтаж миний бие гарын үсэг зурсан боловч банк Б.Т миний биеэс зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нийцэхгүй байна.

2.3ээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2-д зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглаж, цалингийн зээлийн хувьд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган авахаар тус тус заасан байна.

3.Гэрээн дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаараа барьцаалж зээл авсан Х.Д-т хамааралтай болохоос бус хамтран зээлдэгч Б.Т миний бие хаана ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад огт тусгагдаагүй, цалин орлогоо барьцаалаагүй хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй учраас надад хамааруулах боломжгүй гэж үзэж байна.

4.Хөдөлмөрлөх, түүндээ тохирсон хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой учир энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

5.Банкны гэрээний 6.3-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд Банк зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу эхлүүлэх ёстой гэж заасан байна.

6.Миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч би өөрийнхөө цалин орлогыг барьцаалаагүй тул зээлийн гэрээний үүрэг надаас хамаарахгүй Иргэний хуулийн 240.1.2 зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заасан байдаг. Иймд цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч зээлдэгч миний нөхөр Х.Д нас барсанд дуусгавар болсон тул ХААН банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний бие сардаа 620,000 мянган төгрөгийн цалин авдаг Үүнээс: цалингийн зээлэнд 385,500 төгрөгөөр зээлээ төлдөг, утасны төлбөрт 14,900 төгрөг халаалтын мөнгө 33,600 төгрөг, бохир усны мөнгө 9200 төгрөг, тогонд сардаа 15,000 төгрөг, зурагтны төлбөрт 25,000 төгрөг төлж сардаа 136,800 төгрөгийг хүнс хэрэгцээндээ зарцуулдаг.

Охин маань одоо 1-р ангид орно, охиныхоо хичээлийн хэрэгсэл, форм, хувцсыг бэлдэхийн тулд ээлж амралтаа аваад УБ хотод барилгын компанид өдрийн 60,000 төгрөгийн цалинтай арматур зангидах ажил хийхээр явж байгаа. Миний амьдралын байдал санхүү үнэхээр хэцүү байгаа тул энэ зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө болон хашаа байшингаар хангуулах хүсэлтэй байна.

 ...Л.Н-ийн төлсөн 5,500,000 төгрөг нь буяны ажлын мөнгө байсан. Талийгаач нас барсны дараа буяны ажилд 11 сая төгрөг цугларсан боловч 5,500,000 төгрөг төлсөн байна. Хашаа байшинг зарж зээлийг хаана гэж байсан, энэ талаар банкинд хэлсэн байсан. Банк намайг санаа зоволтгүй гэж хэлж байсан...” гэв.

 

3.Хариуцагч Л.Н, Х.Д нар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Л.Н миний бие өөрийн төрсөн хүү Х.Д-хээ ХААН банкны Б тооцооны төвөөс 2015 оны 1-р сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөг, 2015 оны 5-р сарын 13-ны өдрийн 1,500,018 төгрөг, 2015 оны 11-р сарын 16-ны өдрийн 4,330,000 төгрөг, 2016 оны 6-р сарын 16-ны өдрийн 4,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн бөгөөд бэр Б.Т-ийн ярьж хэлж байгаачлан зээлийн мөнгийг би болон охин Х.Д-ын хамт авч хэрэглэж, идэж уусан зүйл байхгүй миний талийгаач хүү Х.Д нь нас биед хүрсэн учраас ХААН банкны Б тооцооны төвөөс авсан зээлүүдээ өөрийн хэрэгцээ болон гэр бүл ахуйн хэрэгцээндээ зарцуулж байсан...Миний хүү Х.Д-ийн ХААН банкны         Б тооцооны төвөөс 2015 оны 1-р сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөг, 2015 оны 5-р сарын 13-ны өдрийн 1,5000018 төгрөг, 2015 оны 11-р сарын 16-ны өдрүүдэд 4,330,000 төгрөгийн зээл авсан мөнгийг би авч хэрэглэсэн зүйл байхгүй талийгаач хүүгийн маань дансаар ороод өөрөө л амьдрал ахуйдаа хэрэглэсэн бөгөөд дээрхи зээлүүдийн мөнгө хүү Х.Д-ийн данс руу орсон. 2016 оны 6-р сарын 16-ны өдрийн 4.000.000 төгрөг, 2017 оны 8-р сарын 18-ны өдрийн 3,500,000 төгрөгийн зээлүүд талийгаач хүү Х.Д-ийн 5021358079 тоот дансанд зээл олголт гээд орсон байгаа. 2018 оны 1-р сарын 09-ний өдрийн 3,500,000 төгрөгийн зээл нь бэр Т-ийн 5946357030 тоот дансанд орсон байгаа \xx-8, хх-41х, хх-49 хуудсанд\ Талийгаач хүү Х.Д-ийн авсан 4 удаагийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр миний бие гарын үсэг зурсан бөгөөд миний хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан зээлийн гэрээ 2017 оны 8-р сарын 18-ны өдөр хүчингүй болж 2017 оны 8-р сарын 18-ны өдөр шинээр бэр Тунамалтаж, талийгаач хүү Д нар нь шинээр гэрээ хийж 3,500,000 төгрөгийн зээл авсан байдаг \2016 оны 6-р сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний эргэн төлөлтйн хуваарь харахад 2017 оны 8-р сарын 18-ны өдрийн байдлаар миний хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан зээлийн гэрээ хүчингүй болох үед төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл нь 7,717,901 төгрөг үлдсэн харагдаж байна...2017 оны 8-р сарын 18-ны өдөр талийгаач хүү Х.Д, бэр Т нар нь ХААН банкны Б тооцооны төвөөс 3.500.000 төгрөгийн зээл авч зээлийн гэрээ хийгдсэнээр 2015 оны 1-р сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөг, 2015 оны 5-р сарын 13-ны өдрийн 1,500,018 төгрөг, 2015 оны 11-р сарын 16-ны өдрүүдэд 4,330,000 төгрөгийн зээлүүдэд талийгаач хүү Х.Д-ийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан зээлийн гэрээ хүчингүй болж 2017 оны 8-р сарын 18-ны өдрөөс хүү Х.Д, бэр Т нар нь зээлийн гэрээнд заагдсан эрх үүргийг хүлээхээр гарын үсэг зурсан байхад охин Х.Д болон намайг гуравдагч этгээдээр татаж эрх ашгийг минь зөрчиж байгааг болон бэр Тунамалтажийн шүүхэд гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, ээж нь төлөх ёстой гэсэн хүсэлтүүдийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн миний охин Х.Д нь ХААН банкны Б тооцооны төвөөс талийгаач ах Х.Д-ээр зээл авахуулж хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан зүйл байхгүй тухайн үед буюу 2015 онд 10 жилийн сургуулийн сурагч байсан. Талийгаач хүүгээ бодоод түүнийг нас барснаас хойш 5,500,000 төгрөгийг зээлд нь төлж хасуулсан.” гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

4.1.Нэхэмжлэгчээс:

-2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ” 3 хуудас,  “Барьцааны гэрээ” 2 хуудас, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 2-8 ху/

-Х.Д-ийн зээлийн бүртгэлийн карт /2-р хх-ийн 220-221 ху/

-2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642854334 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүсэлт, Б.Т, Х.Д нарын цалингийн тодорхойлолт, Х.Д-ийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлдэгчийн мэдээлэл, зээлийн дансны хуулга, гэрлэлтийн гэрчилгээ, Д.Ариунзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нийт 18 хуудас, зэрэг  баримтуудыг гаргасан байна.

 

4.2.Хариуцагч Б.Т-с:

-Төрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 4 хуудас /1-р хх-ийн 58-61 ху/

-Хүрэлцогийн Д-ийн “Нас барсны гэрчилгээ”-ний хуулбар /1-р хх-ийн 62 ху/

-Өөрийн цалингийн тооцооны карт 1 хуудас /1-р хх-ийн 65 ху/

-Б.Т нь харилцах нэг данс эзэмшдэг тухай ХААН банкны тодорхойлолт /2-р хх-ийн 28 ху/ гаргасан байна.

4.3.Хариуцагч Л.Н-с:

-Төрийн банкны депозит дансны харилцагчийн монгол хуулга 3 хуудас /1-р хх-ийн 226-228 ху/

-ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 9 хуудас /1-р хх-ийн       229-237 ху/

-Аа овогт Х-ийн Д-ын суралцагчийн хувийн хэрэг 3 хуудас, боловсролын гэрчилгээний хуулбар 1 хуудас, МУБИСургуулийн “Урилга”, түүний иргэний үнэмлэхний хуулбар тус бүр 1 хуудас /1-р хх-ийн 238-243 ху/

-Х-ийн Д-ын Эрүүл мэндийн картын хуулбар 4 хуудас /2-р хх-ийн 29-32 ху/

-Өөрийн ХААН болон Төрийн банкны дансны 2017, 2018 оны дансны хуулгууд 12 хуудас /2-р хх-ийн 33-44 ху/

-Өөрийн ХААН банкны 2016-2018 оны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 22 хуудас  /2-р хх-ийн 61-82 ху/ 

-Х-ийн Д-ын эрүүл мэндийн карт, цото зураг /2-р хх-ийн 213-214 ху/

-Гэрлэлтийн болон охин А овогт Д-ийн А-ийн төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас зэрэг баримт гаргасан байна.

 

4.4.Шүүх хариуцагч Б.Т-ийн хүсэлтээр:

-2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ15/44 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 28-30 ху/

-2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Барьцааны гэрээ” 2 хуудас /1-р    хх-ийн 31-32 ху/

-2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ15/155 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 33-35 ху/

-2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ201542422150 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 36-38 ху/

-2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201642666421 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 3-41 ху/

-2017 оны 8 дугаар сарын 18-н өдрийн ЗГ201743189782 дугаартай “Зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 42-44 ху/

-ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 8 хуудас /1-р хх-ийн 45-52 ху/

-Л.Н-ийн Төрийн банкны 2017, 2018 оны дансны хуулга. 7 хуудас   /2-р хх-ийн 8-14/

-Л.Н-ийн ХААН банкны 2017 оны дансны хуулга. 8 хуудас /2-р хх-ийн 15-22 ху/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

4.5.Шүүх хариуцагч Л.Н-ийн хүсэлтээр:

-Зээлийн эрсдэлийн сангаас зээл хаах журам 2 хуудас /2-р хх-ийн 89-90 ху/ баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны Б тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тодруулж ирүүлэхдээ зээлийн гэрээний 4.3 дахь заалт, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 13.567.906,56 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2478,49 төгрөг, нийт 15.103.238,62 төгрөгний 10.155.046,57 төгрөгийг Л.Н-с, 4.948.192,05 төгрөгийг Б.Т-с тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн бол

-Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад “банкны зүгээс зээлдэгч болон хамтран зээлдэгч нартай нийт 7 зээлийн гэрээг өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж олгох журмаар олгож байсан ба зээлийн хүүг хариуцагч Л.Н, Б.Т нар хэрхэн хариуцах нь тодорхойгүй байгаа, цаашид тодорхойлох боломжгүй тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу үүргийг тэнцүү хэмжээгээр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэв.

 

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1.Хариуцагч Б.Т: Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь үнэн боловч би нэг ч төгрөг хэрэглээгүй. ...Би өөрийн цалингаар амьдарч ирсэн. Банк эхнэр нь учраас зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой гэсэн шаардлагын хүрээнд би гарын үсэг зурсан. ...Түүнчлэн талийгч нөхрийн буяны ажилд нийт 11 сая төгрөг цугларсан байсан, үүнээс 5,500,000 төгрөгийг ээж Л.Н нь банкинд төлсөн байна.  ...Нөхөр Х.Д нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, ...миний амьдралын байдал, санхүү үнэхээр хэцүү байгаа тул энэ зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө болон хашаа байшингаар хангуулах хүсэлтэй байна гэв.

3.2.Хариуцагч Л.Н: ...2015 оны 1-р сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөг, 2015 оны 5-р сарын 13-ны өдрийн 1,500,018 төгрөг, 2015 оны 11-р сарын 16-ны өдрүүдэд 4,330,000 төгрөгийн зээлүүдэд талийгаач хүү Х.Д-ийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан зээлийн гэрээ хүчингүй болж 2017 оны 8-р сарын 18-ны өдрөөс хүү Х.Д, бэр Т нар нь зээлийн гэрээнд заагдсан эрх үүргийг хүлээхээр гарын үсэг зурсан. ...Иймд зээлийг төлөх боломжгүй гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ХААН банк Х.Д, Л.Н, ХААН банк Х.Д, Б.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Х.Д, Л.Н нар нь ХААН Банкны Хэнтий салбарын     Б тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/44 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 19 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан.

4.2.Х.Д, Л.Н нар нь ХААН Банкны Х салбарын     Б тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ15/55 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.678.782 дээр нэмж 1.500.018 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан.

4.3.Х.Д, Л.Н нар нь ХААН Банкны Х салбарын     Б тооцооны төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201542422150 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.466.516,9 дээр нэмж 4.330.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд гэр ахуйн тавилга, цахилгаан бараа зэрэг зүйлсийг барьцаалсан.

4.4.Х.Доржпүрэв, Л.Наранчимэг нар нь ХААН Банкны Хэнтий салбарын     Бор-Өндөр тооцооны төвөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201642666421 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7.399.574.64 дээр нэмж 4.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн.

4.5.Х.Д, Б.Т нар нь ХААН Банкны Х салбарын    Б тооцооны төвөөс 2016 оны 11 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201642854334 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10.155.046,49 дээр нэмж 7.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн зээлийн барьцаанд 5 ханатай гэр 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан.

4.6.Х.Д, Б.Т нар нь ХААН Банкны Х салбарын    Б тооцооны төвөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201743189782 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 14.711.544,99 дээр нэмж 3.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан.

4.7.Х.Д, Б.Т нар нь ХААН Банкны Х салбарын    Б тооцооны төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16.824.913,01 дээр нэмж 3.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлсийг барьцаалсан.

4.8.Зээлдэгч нар нь цалингийн зээлийн зориулалтаар авсан зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.443.819 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 3.192.618 төгрөг, нийт 8.636.437 төгрөг төлсөн байна.

4.9.Зээлдэгч А овогт Х-ийн Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь хариуцагч Б.Т-ийн хувьд “Банкнаас зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй” гэх, хариуцагч Л.Н-ийн хувьд “Банкнаас зээлсэн мөнгө хүү Х.Д-ийн дансанд орж байсан, түүнчлэн Х.Д, Б.Т нар ХААН банктай зээлийн гэрээ байгуулснаар миний хамтран зээлдэгчээр оролцсон гэрээ хүчингүй болсон...” гэж тус тус маргаж байх ба зээлийн болон барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зурсан болон зээлийн гэрээний дагуу банкнаас зээлдэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн талаар маргаагүй байна.

 

6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны       Б тооцооны төв, Б.Т, Л.Н нарын хооронд зээлийн гэрээний 4.3-т заасны дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

Зээлийн гэрээ болон зээлийн бүртгэлийн картад дүгнэлт хийж үзвэл:

Зээлдүүлэгч ХААН банк ХХК-ны Б тооцооны төв, зээлдэгч  Х.Д, Л.Н нарын хооронд:

1. 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөгний,

2. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дээрх зээлийн үлдэгдэл 4,678,781.75 төгрөг дээр нэмж 1,500,018 төгрөгийн зээл авч нийт зээлийн хэмжээ 6,178,799.75 төгрөг.

3. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр үлдэгдэл 4,466,516.98 төгрөг дээр нэмж 4,330,000 төгрөгийн зээл авч нийт зээлийн хэмжээ 8,796,516.98 төгрөг болсон.

4. 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр үлдэгдэл 7,399,574.64 төгрөг дээр нэмж 4,000,000  төгрөгийн  зээл авч нийт зээлийн хэмжээ 11,399,574.64 төгрөг болжээ.

Зээлдэгч Х.Д, Л.Н нар нь ХААН банкны Б тооцооны төвөөс 2016 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар нийт 4 удаагийн зээлийн гэрээгээр 15,330,018 төгрөг зээлж авснаас үндсэн зээлд 5,174,971.43 төгрөг, зээлийн хүүнд 2,346,579.55 төгрөг төлж, үндсэн зээл 10,155,046.57 төгрөг, зээлийн хүүнд 138,887.69 төгрөгийн үлдэгдэлтэй байна.  /2-р хх-ийн 220 дугаар хуудас/

 

 Зээлдүүлэгч ХААН банк ХХК-ны Б тооцооны төв, зээлдэгч  Х.Д, Б.Т нарын хооронд:

1. Өмнөх зээлийн үлдэгдэл 10,155,046.49 төгрөг дээр 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7,000,000  төгрөгийг нэмж авч нийт зээлийн хэмжээ 17,155,046.49 төгрөг,

2. 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр үлдэгдэл 14,711,544.99 төгрөг дээр нэмж 3,500,000 төгрөгийн зээл авч нийт зээлийн хэмжээ 18,211,544.99 төгрөг,

3. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр үлдэгдэл 16,824,913.01 төгрөг дээр нэмж зээл авч нийт зээлийн хэмжээ 20,324,913.01 төгрөг болсон байна.

Зээлдэгч Х.Д, Б.Т нар нь ХААН банкны Б тооцооны төвөөс 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 3 удаагийн зээлийн гэрээгээр 14,000,000 төгрөг зээлж авснаас үндсэн зээлд 10,587,140.28 төгрөг, зээлийн хүүнд 5,796,269.87 төгрөг төлж, үндсэн зээл 3,412,859.72 төгрөг, зээлийн хүүнд 1,532,731.73 төгрөгийн үлдэгдэлтэй байна. /2-р хх-ийн 220 дугаар хуудас/

 

Дээрхээс үзвэл Х.Д, Л.Н нар нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ХААН банк ХХК-ны Б тооцооны төвтэй 4 удаагийн зээлийн гэрээ байгуулж, 15,330,018 төгрөг, Х.Д, Б.Т нар нь 3 удаагийн зээлийн гэрээ байгуулж, 14,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан ба  анхны зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй үед үлдэгдэл төлбөр дээр нэмж мөнгө зээлэх байдлаар зээлийн болон барьцаат зээлийн гэрээг тухай бүр шинэчилж байгуулж байжээ.

Үүргийн  гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Х.Д-ийн цалин болон 5 ханатай гэр, 4 талт хашаа, 2 хаалгатай хөргөгч зэргийг барьцаалсан байна.

 

Х.Д нь  2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд тэрээр өөрийн эх Л.Н, эхнэр Б.Т нартай хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн хэрэгцээг хангах зорилгоор зээлийг хамтран авсан ба хэрэгт авагдсан 7 удаагийн зээлийн болон барьцаат зээлийн гэрээний 4.3-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх (энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад)-ийг эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид  бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, 242.2 дахь хэсэгт “Хамтран үүрэг хүлээх нь хууль буюу гэрээнд зааснаар...үүснэ.” гэж тус тус заасан.

Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н, Б.Т нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна.  

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж хуульчилсан боловч зээлдэгч Х.Д нас барснаас хойш хамтран үүрэг гүйцэтгэгч  Л.Нг, Б.Т нар нь зээлийн гэрээнд заасан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны Бор-Өндөр тооцооны төв нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н, Б.Т нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15,103,238.62 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

 

Хариуцагч Б.Т нь “...ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан  Х.Д-т хамааралтай, түүний хувийн байдалтай салшгүй холбоотой, тэрээр нас барсан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргасан ба Х.Д нь өөрийн гэр бүлийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн эх болон эхнэрийн хамт удаа дараа зээлийн гэрээ байгуулж, мөнгө зээлж авсан, зээлийн гэрээний 4.2.2, 4.3-т зааснаар зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 001/ХТ2022/00420 дугаартай тогтоолоор энэ талаар дүгнэлт хийснийг дурдах нь зүйтэй. 

 

Хариуцагч Л.Н, гуравдагч этгээд Х.Д нарын өмгөөлөгч нь “Х.Д, Б.Т нар нь зээлийн гэрээ байгуулснаар өмнөх Х.Д, Л.Наранчимэг нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон тул Л.Н-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Х.Д, Л.Н нар нь 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн ХААН банк ХХК-ны Б тооцооны төвтэй 4 удаагийн зээлийн гэрээ байгуулж, 15,330,018 төгрөг зээлж авсан ба Х.Д, Б.Т нарыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 7 сая төгрөгний зээл авахад үндсэн зээл 10,155,046.57 төгрөг, зээлийн хүүнд 138,887.69 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна.  /2-р хх-ийн 220 дугаар хуудас/

Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн болон барьцаат зээлийн гэрээний 4.2.2-т “зээлийн төлбөрийг сар бүр харилцах дансандаа төвлөрүүлж,  “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх үүрэгтэй” гэж заасан байх ба зээлдэгч Х.Д нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Наранчимэг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Х.Д, Л.Н нарын зээлийн болон барьцаат зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдээгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагчийн өмгөөлөгч нь барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны  зүйлээр хангуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх тайлбар гаргасан ба Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж заасан, 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэргийг барьцаалсан барьцааны гэрээг бичгээр байгуулсан байх тул өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.   

ХААН банк ХХК-ны Б тооцооны төв Х.Д, Л.Наранчимэг, Б.Т нар нь удаа дараагийн зээлийн гэрээнд өмнөх зээлийн төлбөр дээр нэмж мөнгө авах замаар гэрээг шинэчилж байгуулж байсан байх ба зээл тус бүрийн тооцоолол хийсэн нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Х.Д, Л.Н нарын 4 удаагийн зээлийн үүрэг бүрэн биелэгдээгүй буюу үндсэн зээл 10,155,046.57 төгрөг, зээлийн хүүнд 138,887.69 төгрөгийн үлдэгдэлтэй байхад Х.Д, Б.Т нар нэмж зээл авснаар хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т-ийн зээлийн хүү өмнөх зээлийн үлдэгдэлтэй хамт бодогдсон нь ойлгомжгүй байна.  

Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н “Хүү давхар бодогдсон асуудал байхгүй, Х.Д, Б.Т нар нь 2016 оны 11 дүгээр сарын 29-нд 7 сая төгрөгийн зээл авахад өмнөх Х.Д, Л.Н нарын үлдэгдэл 10,155,046.57 төгрөг байсан тул 7 сая төгрөгнөөс хүү бодох боломжгүй байх тул Иргэний хуулийн 242.11-д зааснаар тэнцүү гаргуулж шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нь “Хүү давхардаж бодогдсон эсэхийг мэдэхгүй байна” гэх тайлбарыг тус тус гаргасан.

Түүнчлэн Л.Н нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 5,500,000 төгрөгийг зээлэнд төлсөн /1-р хх-ийн 236 хуу/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Э.Б нь “5,500,000 төгрөг Л.Н-ийн данснаас төлөгдсөн...”, хариуцагч Б.Т “Тэр 5,500,000 төгрөг нь миний талийгч нөхрийн буяны ажилд цугларсан 11 сая төгрөгнөөс төлөгдсөн”, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Н “5,500,000 төгрөг нь буяны ажилд цугларсан мөнгөнөөс төлөгдсөн тул Б.Т-ийн зээлийн үлдэгдлээс хасах үндэслэлтэй” гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүх нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулсан ба үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй үндэслэлээр буюу Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н, Б.Т нараас тус бүр 7,551,619.31 төгрөг гаргуулж, ХААН банк ХХК-ны Б тооцооны төвд олгож, үүргийн гүйцэтгэлийг 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг хөдлөх барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

7.Нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны Б тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 07 дугаар сарын 02-нд урьдчилан төлсөн 298,265 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Л.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид 149,132.5 төгрөг, хариуцагч  Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 149,132.5 төгрөг тус тус гаргуулж  нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны Б тооцооны төвд олгож шийдвэрлэх нь зүйтэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н, Б.Т нараас зээлийн гэрээний үүрэгт тус бүр 7,551,619.31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны Б тооцооны төвд олгосугай.

2.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны Б тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298,265 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Л.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 149,132.5 төгрөг, хариуцагч  Б.Т-аас улсын тэмдэгтийн хураамжид 149,132.5 төгрөг тус тус гаргуулж,  нэхэмжлэгч ХААН банк ХХК-ны Б тооцооны төвд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БОЛОР-ЭРДЭНЭ