Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00824

 

 

 

 

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2023/00824

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч:  холбогдох,

 

үндсэн нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үүргийн алданги 55 705 500 төгрөг гаргуулах

 

  сөрөг нэхэмжлэлийн шаардлага: зХХК-ийн эрх, хувьцааг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, алданги 142 625 000 төгрөг гаргуулахаар тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

  шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Булган

хариуцагчийн өмгөөлөгч Ц.Батхүү нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.*******гээс хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн алданги 55 705 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-иас нэхэмжлэгч Т.*******д холбогдуулан ******* ******* ХХК-д ******* ******* ХХК-ийн эрх, хувьцааг шилжүүлэхийг даалгах, гэрээний үүргийн алданги 142 625 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Т.******* нь ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тус компани нь нийтийн тээврийн 2 чиглэлд буюу Налайх, Гордок, Дүнжингарав гэсэн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг. 2018 оны 3 дугаар сард талууд Нийтийн тээврийн газарт манай 2 компани нэгдэж байгаа учраас ******* ******* ХХК-ийн үндсэн үйл ажиллагааны чиглэл болох нийтийн тээврийн 2 эрхийг ******* ******* ХХК-д шилжүүлж өгнө үү гэх агуулгатай хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг үндэслээд талууд 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр бид юу гэж тохиролцсон бэ гэхээр 3 дугаар сарын 25-ны өдөр буюу талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар тал, гэрээний 3.2-т зааснаар ******* ******* ХХК-ийн 2 эрх нь ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжихгүй бол гэж үзээд талууд ******* ******* ХХК-ийн 1,000,000 төгрөгийн үнэ бүхий хувьцаа, мөн дээрх 2 шугамын эрхийг хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгддэг оффисын зориулалттай барилга, авто гаражийн зориулалттай барилга, 5071 га талбай бүхий газар, шатахууны ёонкс, контейнер, 20 ширхэг автобус буюу нийтдээ бүх хөрөнгүүдээ 815,000,000 төгрөгөөр үнэлж талууд гэрээ байгуулсан. Эдгээр хөрөнгүүд нь нэхэмжлэгч Т.*******гийн нэр дээр байсан учраас уг гэрээ байгуулагдсанаас хойш 3 хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 26-ны өдөр тусад нь салгаж үл хөдлөх хөрөнгийн 2 гэрээ, газар эзэмшүүлэх гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрхийг худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус хавсралтаар байгуулсан. Гэрээний төлбөрийн нөхцөл буюу 5 дахь хэсэгт нийт 815,000,000 төгрөгөөр үнэлсэн эдгээр хөрөнгүүдийг 2018 оны 6 дугаар сард багтааж 3 хувааж төлнө. Эхний 35 хувийг эдгээр үл хөдлөх хөрөнгүүд болон шаардах эрхийг шилжүүлсэн өдөр, мөн 5.3-т зааснаар хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа 35 хувийг, үлдсэн хувийг 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Улмаар гэрээний дагуу хөрөнгүүдийг ******* ******* ХХК-д шилжүүлж өгөөд 5 дугаар сарын 16-ны өдөр 2 үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан. Худалдан авах ажиллагаа буюу үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлэх ажиллагааг ******* ******* ХХК-ийн зүгээс тус компанийн захирлын дүү менежер н.Эрдэнээ, ******* ******* ХХК-ийн хувьд тус компанийн захирал Т.*******гийн охин нар хамтарч итгэмжлэлийн үндсэн гүйцэтгэсэн байдаг. Итгэмжлэлээр оролцсон 2 этгээд болох н.Тунгалаг, н.Эрдэнээ нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож мэдүүлэг өгсөн. н.Тунгалаг, н.Эрдэнээ нар нь 5 дугаар сарын 16-ны өдөр үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг гаргуулсан, мөн өдөр газар шилжүүлэх өргөдөл болон холбогдох мэдүүлгийн маягтуудыг Налайх дүүргийн газрын албанд хүлээлгэж өгснөөр үүргээ бүрэн биелүүлсэн. Бид нар 5 дугаар сарын 3-ны өдөр 20 автобус болон гэрээний дагуу тохиролцсоноор жолооч нараа мөн адил ******* ******* ХХК-д шилжүүлсэн. Гэрээнд ******* ******* ХХК-ийн зүгээс захиргааны ажилчдыг авахгүй, зөвхөн жолооч нарыг авна гэж тохиролцсон. Энэ тохиролцооныхоо хүрээнд бид нар 20 автобусыг 5 дугаар сарын 3-ны өдөр шилжүүлээд үндсэндээ 5 дугаар сарын 6-ны өдрөөс эхлээд тус компани нь ******* ******* ХХК-ийн эзэмшиж байсан шугамын 2 эрхийг өөрийн нэр дээр шилжүүлсэн ба үргэлжлүүлэн ашиглаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Гэрээний дагуу бид 79,042,000 төгрөг нэхэмжилж байсан ба 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр буюу Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр бид 79,042,000 төгрөгөөс нугалаад 55,705,500 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ нэхэмжлэлээ дэмжиж байна. Энэ дүн яаж гарж байгаа вэ гэвэл бид нар эхний 2 төлөлт дээр алданги тооцоогүй. Өөрөөр хэлбэл 3 дугаар төлөлт буюу 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш төлсөн төлөлтүүд дээр алданги тооцоод алдангийн хэмжээ нь 55,705,500 төгрөг болсон. Хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн учраас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 219.2 дахь хэсэгт зааснаар бид нар нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна. Хувьцааг гэрээнд заасны дагуу шилжүүлэх ёстой байсан. Гэхдээ 2 компани нэгдэнэ гэдэг агуулгаар орсон учраас ******* ******* ХХК-ийн энэ 2 эрх магадгүй ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжихгүй бол ******* ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлж авъя гэдэг агуулгаар тохиролцсон. Нийслэлийн тээврийн газраас ******* ******* ХХК-д 2 эрхээ шилжүүлсэн учраас тус компани нь ******* ******* ХХК-ийн хувьцаа шаардлагагүй гэж үзээд тухайн үедээ аваагүй. ******* ******* ХХК-иас манай компанид ямар нэг байдлаар хувьцаа шилжүүлж өгөөч гэдэг шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд аливаа байдлаар нэхэмжилж байгаагүй. Хувьцаа шилжүүлээгүй асуудлыг бид нар дан ганц манай буруутай үйл ажиллагаа гэж үзэхгүй байгаа. Яагаад гэвэл гэрээний эрх шилжүүлэгчийн эрх, үүрэг гэсэн хэсэг буюу 6.1.11 дэх хэсэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар бид нар бүртгүүлэх үүрэгтэй. Гэхдээ энэ хуулийн заалт нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулиар бол компани нэгтгэх гэсэн агуулгатай. Өөрөөр хэлбэл 2 компани хоорондоо нэгдэж байгаа бол хуулийн зүйл заалтаараа хэн аль нь үйл ажиллагаагаа дуусгавар болгоод нэгдэх гэсэн агуулга учраас бид нар хуулийн этгээдийг бүртгүүлэх үүрэггүй байсан гэдэг агуулга харагдана гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т.******* нь ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч учраас Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т заасны дагуу шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ******* ******* ХХК нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн, харин нэхэмжлэгч талыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шугам авахын тулд тус компанийг авсан гэж ярьж байна. Нэгэнт компанийн эрхийг шилжүүлж авч байгаа бол компанийн үйл ажиллагаа, бүхэл чиглэлийг нь шилжүүлж авахаар тохиролцсон. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч тал өөрийнхөө мэдээллийг эрх шилжүүлэн авагч талд үнэн зөв мэдээллэж байх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй. ******* ******* ХХК-ийн хувьд гэрээнд тохиролцсон мөнгө шилжүүлэх үүргээ бүгдийг нь хугацаандаа биелүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн эрх шилжсэний дараа үлдэгдэл мөнгөө төлөхөөр гэрээгээр тохиролцсон. Гэтэл хамгийн сүүлийн үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрхийн гэрчилгээ нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Мөн ******* ******* ХХК-ийн эрх, тамга тэмдэг нь ******* ******* ХХК-д шилжсэн зүйл одоог хүртэл байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө нь ******* ******* ХХК нь өөрийнхөө нэрээр татварт тайлан гарган өгч, нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан ба тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад зохих ёсоор биелүүлээгүй гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: ...манайх Т.*******д холбогдуулан ******* ******* ХХК-ийн эрх, хувьцааг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, алданги 142,625,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн 2 шаардлага гаргасан. Одоог хүртэл ******* ******* ХХК-ийн эрх болон хувьцаа нь ******* ******* ХХК-д шилжээгүй байгаа. Өөрөөр хэлбэл бүр тусдаа эрх, хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулсан боловч энэ гэрээний үүрэг биелэгдээгүй. ******* ******* ХХК нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх, мөн оёдол эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй учраас 1 үйл ажиллагааны чиглэл нь байхгүй болсон ч нөгөө чиглэлээр нь үйл ажиллагаа явуулах зорилготой байгаа юм болов уу гэсэн эргэлзээ төрж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар манайх мөнгө нэхэмжлэхдээ 285,000 төгрөг буюу сүүлийн 35 хувиас 0.3 хувиар бодож алданги тооцож 142,625,000 төгрөг болсон. Т.******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл компанийн эрх болон хувьцаа шилжүүлээгүй, Дулааны зөвшөөрөл гаргаж өгөөгүй учраас гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 142,625,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө, шаардах эрхээ бүгдийг нь шилжүүлсэн өдөр гэж заасан ба 5.2-т заасан шилжүүлсэн өдөр 35 хувиас гэж тооцоод энэ үүргээ биелүүлээгүй гэж 50 хувиар тооцож алданги нэхэмжилж байх шиг байна. Манай компани хөдлөх хөрөнгө буюу 20 автобусаа 5 дугаар сарын 3-ны өдөр өгчихсөн. Үл хөдлөх хөрөнгөө мөн адил хүлээлгэж өгөөд 918 м/кв талбайтай гараажийн зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээ ******* ******* ХХК-ийн нэр дээр 5 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Мөн 104 м/кв талбайтай оффисын зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээ бас 5 дугаар сарын 16-ны өдөр гарсан. Түүнчлэн газрын материалуудыг бид нар 5 дугаар сарын 16-ны өдөр Налайх дүүргийн Газрын албанд хүлээлгэж өгсөн. Өөрөөр хэлбэл ******* ******* ХХК-ийн зүгээс эрх бүхий байгууллагад хүлээлгэн өгөх гэрээ хэлцэл, хүсэлтүүдээ хүлээлгэж өгсөн. Газрын гэрчилгээ 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гарсан гэж тайлбарлаад байсан. Энэ нь ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаанд огт хамааралгүй. Төрийн эрх бүхий байгууллага буюу улсын үйл ажиллагаанаас болоод бид нар ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Манай зүгээс хийвэл зохих үйлдлүүдээ бүрэн гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Дээр нь 2 үл хөдлөх хөрөнгө болон газраа тус тусад нь үнэлээд давхар гэрээ байгуулсан. Энэ үүргээ биелүүлсэн байхад яагаад зөвхөн 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай ******* ******* ХХК-ийн хувьцааг шилжүүлээгүйн төлөө 142,625,000 төгрөгийн алданги төлөх нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасантай нийцэхгүй гэж үзэж байна. Хувьцаа шилжүүлж аваагүй үйл баримт дээр дан ганц ******* ******* ХХК-ийн буруутай үйлдэл байхгүй. Анхнаасаа 2 компани шугамын 2 эрхийг ******* ******* ХХК-д шилжүүлж өгөхгүй бол компани нэгдсэн гэдэг хүсэлтээ гэрээ байгуулагдахаас өмнө Нийтийн тээврийн газарт өгсөн. Ингээд 4 дүгээр сард гэрээ байгуулагдаад, 5 дугаар сар ******* ******* ХХК-ийн шугамын 2 эрх ******* ******* ХХК-ийн нэр дээр шилжсэн учраас тус компани нь ******* ******* ХХК-ийн хоосон хувьцаа хэрэггүй гэж үзээд тухайн үедээ аваагүй. Тийм ч учраас биднийг шүүхэд нэхэмжлэх гаргах хүртэл хугацаанд тус компани нь ******* ******* ХХК-д хувьцаа шилжүүлэх талаар албан тоот нэг удаа ч ирж байгаагүй. Компани нэгдэх буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1.11-д нэгдэх гэдэг асуудал нь өөрөө ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн үйл ажиллагаа дуусгавар болоод шинэ хуулийн этгээдэд арай өөр зохицуулалт үйлчилдэг учраас бид нар дангаараа ******* ******* ХХК-ийн хувьцааг ******* ******* ХХК-д шилжүүлэхийн тулд дангаараа очиж бүртгүүлэх боломжгүй гэдгийг анхаарч үзэхийг хүсэж байна. Хэрэв ******* ******* ХХК-ийн 1,000,000 төгрөгийн үнэтэй хувьцаа тус компанид шаардлагатай байсан бол Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй байсан. Талууд хэн аль нь хөрөнгөө хүлээгээд авчихсан, төлбөр мөнгөө шилжүүлчихсэн. Өнөөдөр төлбөрөө хугацаандаа шилжүүлээгүй гэдэг агуулгаар алданги нэхэмжилж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Нөгөөтэйгүүр дулааны зөвшөөрөл болон смарт картын төхөөрөмжийн үүргээ биелүүлээгүй, ******* ******* ХХК нь оёдлын үйл ажиллагаа эрхэлдэг ба магадгүй энэ үйл ажиллагаагаа эрхлэх зорилгоор энэ компаниа авч үлдсэн байх гэсэн тайлбарыг хэлж байна. Манай компани нь 2019, 2020, 2021 онд оёдлын үйл ажиллагаа эрхлээгүй ба энэ нь тайлангаар нотлогдоно. Смарт картын тухайд талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.6-д 21 автобусыг смарт картын төхөөрөмжтэй нь дагалдуулж өгнө гээд бид нар 20 автобус, смарт картыг хүлээлгэж өгсөн. Яагаад 1-ыг өгөөгүй гэвэл мөн гэрээний 6.2.8-д тус компани Daewoo маркийн 17016 дугаартай, 58-53 УНД улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлж авахаас татгалзсан. Энэ татгалзсан тээврийн хэрэгсэлд байсан смарт картыг тус компанид шилжүүлж өгөөгүй. Харин 20 автобусны картаа бид нар хүлээлгэж өгсөн учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэж байна. Дулааны зөвшөөрлийн тухайд тус компани өөрөө уурын зуух бариад ашиглалтад оруулсан. Уг нь өмнөх хуралдааны үеэр шүүхэд энэ үйл баримтыг нотлуулахаар дулааны зөвшөөрөлтэй нь холбоотой, тухайн хүчин чадлаасаа хамаараад 2 газар өгөгдөөгүйн байна, бид гаргах боломжгүй байна гэдэг агуулгаар хүсэлт гаргаж байсан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй гээд хангаагүй. Тус компани нь өөрсдөө уурын зуух бариад ашиглалтад оруулна гэдэг агуулгаар дулааны зөвшөөрөл шаардаагүй. Харин төлбөрөө хэсэгчлээд шилжүүлсэн үйл баримт байгаа. Үнэхээр бид нарыг дулааны зөвшөөрөл болон хувьцаагаа шилжүүлж өгөөгүй байна гэсэн бол тухайн компани бол үлдэгдэл 235,000,000 төгрөгөө төлөхгүй, магадгүй гэрээнээсээ татгалзах ч эрхтэй байсан ба энэ эрхээ хэрэгжүүлээгүй тул зөвшөөрсөн гэж үзэж байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин 2 дахь шаардлага буюу ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлж өгөхийг даалгах шаардлагыг бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Угаасаа ч тухайн үед хүлээн зөвшөөрч байсан. ******* ******* ХХК өөрсдөө аваагүй болохоос биш манайхаас ямар нэгэн татгалзал байхгүй. Одоо энэ компани нь үйл ажиллагаа явуулдаггүй, орлого олдоггүй. Улсын бүртгэлээс татан буугдаагүй байгаа учраас бид нар хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу татвар болон нийгмийн даатгалын тайланг өгөөд явж байгаа. Хуулиар хүлээсэн үүрэг учраас өөр зорилго байхгүй. Энийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна... гэв.

 

7. Нэхэмжлэгчийн ирүүлсэн 1-р хавтас хэрэгт

Нэхэмжлэл /хэргийн 1-4 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 5 дугаар тал/

Итгэмжлэл/хэргийн 6 дугаар тал/

******* ******* ХХК, ******* ******* ХХК хоорондын компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 7-13 дугаар тал/

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 14 дүгээр тал/

Ү-2207003682 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 15 дугаар тал/

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 16 дугаар тал/

Ү-2207004281 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 17 дугаар тал/

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хэргийн 18-20 дугаар тал/

2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Компанийн эрхийг худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 21-23 дугаар тал/

******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 24-27 дугаар тал/

******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм /хэргийн 28-30 дугаар тал/

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ******* ******* ХХК-ийн захирал Я.*******билэгт хүргүүлсэн мэдэгдэл /хэргийн 31-32 дугаар тал/

******* ******* ХХК-ийн Хас банкны дансны хуулга /хэргийн 33-34 дүгээр тал/ Т.*******гийн Хаан банкны дансны хуулга /хэргийн 35-38 дугаар тал/

Т.*******гийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хэргийн 39 дүгээр тал/

******* ******* ХХК-ийн албан бичгүүд /хэргийн 40-49 дүгээр тал/

******* ******* ХХК-ийн Хариу хүргүүлэх тухай албан бичиг /хэргийн 50 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 60 дугаар тал/

2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1801/19 дугаартай Дабль аксиом аудит ХХК-ийн Аудиторын тайлан /хэргийн 219-238 дугаар тал/

 

2-р хавтаст хэрэгт

Сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар /хэргийн 19-21 дүгээр тал/

Улаанбаатар хотын банкны баримт /хэргийн 68 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 145 дугаар тал/

 

3-р хавтаст хэрэгт

******* ******* ХХК-ийн Хас банкны дансны хуулга /хэргийн 107-108, 135-136 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 133 дугаар тал/

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тодорхойлолт /хэргийн 137 дугаар тал/

******* ******* ХХК-ийн 1-16/13 тоот гэрээний үүргийн 2018 оны 4 сарын биелэлтийн дүнг нэгтгэх хүснэгт /хэргийн 138-149 дүгээр тал/ нотлох баримтууд

 

8. Хариуцагчийн ирүүлсэн 1-р хавтас хэрэгт

******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 53 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 54, 55 дугаар тал/

Хариу тайлбар /хэргийн 59 дүгээр тал/

2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 202 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт /хэргийн 61-101 дүгээр тал/

Газар эзэмших эрхийн гэрчилгээ, нэгж талбарын 1260300837 дугаартай Кадастрын зураг, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хэргийн 111-114 дүгээр тал/

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 134 дугаартай Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол 116-118 дугаар тал/

Улаанбаатар смарт карт 2019.05.01-ний өдрийн албан бичгийн хариу /хэргийн 127 дугаар тал/

 

2-р хавтаст хэрэгт

Сөрөг нэхэмжлэл /хэргийн 7-8, 55 дугаар тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 9, 56 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 148 дугаар тал/

 

9. Шүүхээс 1-р хавтаст хэрэгт

2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11/3245 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, ******* ******* ХХК-ийн лавлагаа /хэргийн 122-125 дугаар тал/

Гэрч Т.Хосбаяр, Д.Пүрэвсайхан нараас асуусан гэрчийн мэдүүлэг, хууль сануулсан баримт /хэргийн 136-140 дүгээр тал/

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7/4076 дугаартай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хариу хүргүүлэх тухай хавсралт 32 хуудас /хэргийн 148-180 дугаар тал/

2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1/802 дугаартай Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Албан бичиг хавсралт 36 хуудас /хэргийн 181-217 дугаар тал/

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/594 дугаартай Нийслэлийн Налайх дүүргийн Татварын хэлтсийн Албан бичиг хавсралт 4 хуудас /хэргийн 242-250 дугаар тал/

 

2-р хавтаст хэрэгт

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/594 дугаартай Нийслэлийн Налайх дүүргийн Татварын хэлтсийн Албан бичиг хавсралт 4 хуудас /хэргийн 1-6 дугаар тал/

Гэрч Х.Тунгалагаас асуусан гэрчийн мэдүүлэг, хууль сануулсан баримт, Х.Тунгалагийн нийгмийн даатгалын дэвтэр /хэргийн 13-17 дугаар тал/

Гэрч Ц.Эрдэнээс асуусан гэрчийн мэдүүлэг, хууль сануулсан баримт, /хэргийн 36-40 дүгээр тал/

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1/1356 дугаартай Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Албан бичиг хавсралт 4 хуудас /хэргийн 73-77 дугаар тал/

Улаанбаатар смарт карт Материал хүргүүлэх тухай албан бичиг, хавсралт 10 хуудас /хэргийн 172-182 дугаар тал/

2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Албан бичиг хавсралт 28 хуудас /хэргийн 209-236 дугаар тал/

2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/178 дугаартай Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Албан бичиг /хэргийн 244, 249 дүгээр тал/

 

3-р хавтаст хэрэгт

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн албан бичиг, ******* ******* ХХК-ийн татварын тайлан /хэргийн 66-92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...мөнгөн төлбөрийг үүргийг 2018.06.30-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн тул алданги 55 705 500 төгрөг нэхэмжилнэ ... гэж тайлбарласныг,

хариуцагч эс зөвшөөрч ...үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсний дараа төлбөрийг шилжүүлэхээр тохирсон газар үл хөдлөх хөрөнгө 2018.10 сард шилжсэн тул хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, компанийн эрх, хувьцааг шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах, мөн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул алданги 142 625 000 нэхэмжилнэ ... гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

 

Хэрэгт авагдсан баримтууд зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд Компанийн хувьцаа, эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр эрх шилжүүлэгч ******* ******* ХХК эрх шилжүүлэн авагч ******* ******* ХХК-д ******* ******* ХХК-ийн бүх хувьцааг буюу 10 000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг хувьцаа буюу нийт 1 000 000 төгрөгийн хувьцаа, түүнийг эзэмших эрхийг болон, хавсралтад заасан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, шаардах эрхийг талууд гэрээнд гарын үсэг зурж, гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 3 хоногийн дотор хүлээлцэх, ийнхүү хүлээлцснээс хойш 2 хоногийн дотор эрх шилжүүлэн авагчийн нэр дээрх хөрөнгийг шилжүүлж, хөдлөх хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу анхан шатны бүртгэлд, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх, үүний дараа 815 000 000 төгрөгийн 30 хувь буюу 244 500 000 төгрөгийг талууд гэрээнд гарын үсэг зурсан даруйд, 35 хувийг хөдлөх үл хөдлөх хөрөнгө шаардах эрхийг бүгдийг шилжүүлсэн өдөр, эрх шилжүүлэх талын хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр /өөрчлөн/ бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээг эрх шилжүүлэн авагчийн нэр дээр авсан өдөр төлбөрийн үлдэх 35 хувийг эрх шилжүүлэгчийн Хас банкны дугаар дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцжээ. /хэргийн 7-30 дугаар тал/

Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.

 

Дээрх гэрээ зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрсөн, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул  нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.

        

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдагч биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч гэрээгээр тохирсон хугацаанд үнийг төлж, хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй.

 

Эрх шилжүүлэгчээс эрх шилжүүлэн авагчид шилжүүлэх хөдлөх хөрөнгийн хувьд 20ширхэг тээврийн хэрэгсэл, 40тн контейнер-1ш, зөөврийн клонк-1ш хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн хувьд эрхийн улсын Ү-2207003682 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 2 хороо, Нарлаг 21 гудамж, 04 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 104м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын Ү-2207004281 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 2 хороо, Нарлаг 21 гудамж, 04 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, 918 м2 талбай бүхий үл хөрөнгө, нэгж талбарын 18668294474688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, нарлаг 2 хороо хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 5071м2 газар хөрөнгө байхаар гэрээний 3.1-д талууд тохиролцсон байна. /1 дүгээр хавтас хэргийн 7, 11-13 дугаар тал/

 

******* ******* ХХК-иас хариуцагч ******* ******* ХХК-д гэрээний дагуу эрх шилжүүлэгч компанийн хөдлөх хөрөнгүүдийг 2018 оны 5 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд шилжүүлсэн нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байгаа ба талууд энэ талаар маргаагүй.

 

Үл хөдлөх хөрөнгө болох эрхийн улсын Ү-2207003682 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 2 хороо, Нарлаг 21 гудамж, 04 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 104м2 талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын Ү-2207004281 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, 2 хороо, Нарлаг 21 гудамж, 04 тоот хаягт байршилтай, гаражийн зориулалттай, 918 м2 талбай бүхий үл хөрөнгүүд 2018.05.16-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжсэн нь гэрээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ баримтаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 14-17, 164, 180 дугаар тал/

 

Нэгж талбарын 18668294474688 дугаарт бүртгэлтэй, Налайх дүүрэг, нарлаг 2 хороо хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 5071м2 газар хөрөнгийг эзэмших эрх шилжүүлэх гэрээ 2018.04.26-ны өдөр байгуулагдаж, газар эзэмшигч 2018.05.16-ны өдөр, газар эзэмших эрх шилжүүлэн авагч хариуцагч ******* ******* ХХК 2018 04 25-ны өдөр газрын албанд газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлтээ тус тус гаргасан ба газар эзэмших эрх 2018.10.26-ны өдөр хариуцагч ******* ******* ХХК-ийн эзэмшилд шилжсэн нь гэрчилгээ талуудын хүсэлт, газрын тооцоо төлбөрийн талаархи баримтуудаар тогтоогдож байна. /1 дүгээр хавтас хэргийн 242-250 дугаар тал/

 

******* ******* ХХК-ийн хувьцааг ******* ******* ХХК-д шилжүүлж, улсын бүртгэлийг эрх хүлээн авагчийн нэр дээр өөрчлөн бүртгүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээг авах гэрээний үүрэг биелэгдээгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтаар тогтоогдсон, хувьцаа болон эрх шилжээгүй талаар зохигчид маргаагүй. /1 дүгээр хавтас хэргийн 122-125 дугаар тал/

 

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар буюу 2018 оны 04 сарын 23-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн эрх худалдах худалдан авах гэрээний эрх шилжүүлэгч-худалдагч гэрээний нэг тал ******* ******* ХХК, эрх шилжүүлэн авагч-худалдан авагч гэрээний нөгөө тал ******* ******* ХХК-ний хооронд дээрх хэлцэл байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

 

2019 оны 03 сарын 04-ний өдрийн Итгэмжлэл баримтаас үзэхэд Монгол Улсын иргэн Тогтохбаярын *******гээс Монгол Улсын иргэн Амгалангийн Анууд шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах итгэмжлэл олгож иргэний үнэмлэхээ хавсаргасныг нотариат гэрчилсэн байна. /1 дүгээр хавтас хэргийн 6, 2 дугаар хавтас хэргийн 127, 145, 3 дугаар хавтас хэргийн 133 дугаар тал/

 

******* ******* ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Т.******* мөн боловч тэрээр хувьцаа эзэмшигч итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд ямар нэг итгэмжлэл шүүхэд төлөөлөх, нэхэмжлэл гаргах эрхийг хэн нэгэн этгээдэд олгоогүй түүний нэхэмжлэл гаргах, шүүхэд төлөөлөх эрх олгосон бичгээр хийсэн итгэмжлэл, хэлцэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2. Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:, 64.2.1. ...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх... гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Т.******* иргэний хувиар хариуцагч ******* ******* ХХК-тай компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн эрх худалдах гэрээ хэлцлүүдийг хийгээгүй, харин ******* ******* ХХК болон ******* ******* ХХК гэсэн хоёр хуулийн этгээдүүдийн хооронд хэлцэл хийгдсэн.

 

******* ******* ХХК болон ******* ******* ХХК гэсэн хоёр хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан хэлцэл гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг шаардах эрх иргэн Т.*******д олгогдоогүй, иргэн Т.******* болон хуулийн этгээд ******* ******* ХХК-ийн хооронд худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй тул ******* ******* ХХК болон ******* ******* ХХК гэсэн хоёр хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан хэлцэл гэрээний мөнгөн төлбөрийн үүрэг шаардах эрх нэхэмжлэгч иргэн Т.*******д үүсээгүй гэж үзнэ.

 

Мөн 2018.04.23-ны өдрийн Компанийн хувьцаа эрх шилжүүлэх гэрээний 3.1, 5 дугаар зүйлд гэрээний үүрэг төлбөр 815 000 000 төгрөгийг эрх шилжүүлэн авагч эрх шилжүүлэгчийн эзэмшлийн Хас банкны дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагч тал нэхэмжлэгч Т.*******д холбогдуулан ******* ******* ХХК болон ******* ******* ХХК гэсэн хоёр хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан хэлцэл гэрээний үүргийг мөн адил иргэн Т.*******гээс шаардах эрх үүсээгүй гэж үзнэ.

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох гэрээний үүрэг 55 705 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Т.*******д холбогдох ******* ******* ХХК-ийн эрх, хувьцааг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, алданги 142 625 000 төгрөг гаргуулахаар тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 553 160 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 978 775 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2023 оны 02 сарын 06-ны өдрийн дугаар 0040 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгч Т.*******гээс Э.Уянгад, 2022 оны 12 сарын 07-ны өдрийн 451 дугаар итгэмжлэлээр хариуцагч ******* ******* ХХК-иас Р.Булганд тус тус олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /1 дүгээр хавтас хэргийн 6, 54, 2 дугаар хавтас хэргийн 126-127, 145, 148, 3 дугаар хавтаст хэргийн 99, 133 дугаар тал/

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох гэрээний үүрэг 55 705 500 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч ******* ******* ХХК-ний нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Т.*******д холбогдох ******* ******* ХХК-ийн эрх, хувьцааг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгчид даалгах, алданги 142 625 000 төгрөг гаргуулахаар тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 553 160 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 2 978 775 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ