Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 157/ШШ2023/00015

 

 

   2023       01        23                                   157/ШШ2022/00015

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран /цахимаар/, Э.Болортунгалаг,

Хариуцагч Б.Т

Хариуцагч Л.Н /цахимаар/

Хариуцагч Л.Нийн өмгөөлөгч Л.Н /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ нар оролцуулан

Нэхэмжлэгч:Х Банк ХХК-ийн Б тооцооны төвийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хатгин овогт Бийн Т

Хариуцагч:Нумт Боржигин овогт Лгийн Н нарт холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 15,103,238.62 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

1.Нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Б тооцооны төв нь хариуцагч Б.Т, хариуцагч Л.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,103,238.62  төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нар нь Х Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/44 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.500.000 /Таван сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 19 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан. /хх-ийн 28-32/

1.2.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нар нь Х Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ15/55 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.678.782 төгрөг дээр нэмэгдүүлж 1.500.018 /Нэг сая таван зуун мянга арван найман/ төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан. /хх-ийн 33-35/

1.3.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нар нь Х Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201542422150 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.466.516,9 төгрөг дээр нэмэгдүүлж 4.330.000 /Дөрвөн сая гурван зуун гучин мянган/ төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд гэр ахуйн тавилга, цахилгаан бараа зэрэг зүйлсийг барьцаалсан. /хх-ийн 36-38/

1.4.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н нар нь Х Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201642666421 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7.399.574.64 төгрөг дээр нэмэгдүүлж 4.000.000 /Дөрвөн сая/ төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. /хх-ийн 39-41/

1.5.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т нар нь Х Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2016 оны 11 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201642854334 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10.155.046,49 төгрөг дээр нэмэгдүүлж 7.000.000 /Долоон сая/ төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн зээлийн барьцаанд 5 ханатай гэр 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан. /2-р хх-ийн 247-250/

1.6.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т нар нь Х Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201743189782 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 14.711.544,99 төгрөг дээр нэмэгдүүлж 3.500.000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн зээлийн барьцаанд 5 ханатай гэр 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан. /хх-ийн 42-44/

1.7.Зээлдэгч Х.Д, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т нар нь Х Банкны Х салбарын Б тооцооны төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16.824.913,01 төгрөг дээр нэмэгдүүлж 3.500.000 /Гурван сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлсийг барьцаалсан. /хх-ийн 02-06/

 

Зээлдэгч нар нь цалингийн зээлийн зориулалтаар авсан зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 5.443.819 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 3.192.618 төгрөг, нийт 8.636.437 төгрөг төлсөн.

 

Зээлдэгч нар нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 дугаартай Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө бүрэн төлөлгүй, 2019 оны 05 дугаар сараас анх хугацаа хэтрүүлж эхэлсэн байх бөгөөд зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй,  зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчин үүргээ биелүүлээгүй байна. Банк нь зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байна.

Иймд банк 2019 оны 07 дугаар сарын 22ы өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээний дагуу дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Үүнд: 1. Зээлийн төлбөрт

а/ Үндсэн зээлийн үлдэгдэл 13.567.906 төгрөг

б/ Үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1.532.731 төгрөг

в/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2.600 төгрөг, нийт 15.103.238.62 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлдэгч Х.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нас барсан. Зээлдэгч Х.Дийн зээлийн гэрээнд төрсөн эх Л.Н, эхнэр Б.Т нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, уг зээлүүдийг авсан.

 

Зээлийн гэрээ тус бүрийн 4 дүгээр зүйлийн 4.3-т "Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх /Энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад/-ийг эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн заалт, мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна" гэсэн заалт, уг хуулийн 242 дугаар зүйлийн  242.11-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна" гэж заасан.

 

Иймд нэхэмжлэлд дурдсан зээлийн төлбөр болох 15.103.238 төгрөгөөс хариуцагч Л.Нээс 7.551.619.31 төгрөг, хариуцагч Б.Таас 7.551.619.31 төгрөг тус тус гаргуулж өгнө үү.

 

Харин хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ. 

 

 

2.Хариуцагч Б.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Б.Т миний бие зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь үнэн боловч зээлнээс нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Зээлийнхээ мөнгийг дүүгийнхээ сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, хашаагаа томсгох, байшин барихад зарцуулсан. Би өөрөө цалинг нь аваад зарцуулаад, авсан зээлүүдийг бүгдийг нь өөртөө зарцуулаад хашаа байшинг би өөрөө авч үлдсэн бол уг зээлийг төлөхгүй гэж хэлэхгүй.

Б.Т миний бие нөхрөө нас барсны дараа орох оронгүй охинтойгоо айлаар болон түрээсийн байраар явж байгаад цалингийн зээл хийж орох оронтой болсон. Цалингийн зээлийн гэрээ хэрэгт байгаа. Нөхрөө нас барснаас хойш 13 дахь сарын цалин байгууллагаас өгсөн 1,493,170 төгрөгийг охиндоо ганц ундааны ч мөнгө авалгүй зээлийн дансанд хийсэн, цалингийн зээл нь cap бүр орж ирэх цалингаас төлөгдөх үндэслэлтэй тул 13 дахь сарын цаилинг зээл рүү нь хийсэн болно.

1.3ээлийн гэрээнд зээлдэгч Х.Дийн хамтран үүрэг гүйцэтгэгчээр Б.Т миний бие гарын үсэг зурсан боловч банк Б.Т миний биеэс зээлийн үүргийг шаардах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар нийцэхгүй байна.

2.3ээлийн гэрээний 2.1.2, 2.4.2, 3.2.2-д зээлийг цалингийн зээл зориулалтаар ашиглаж, цалингийн зээлийн хувьд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацааг үл харгалзан зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутган авахаар тус тус заасан байна.

3.Гэрээн дээрх тохиролцоо нь ирээдүйд авах цалингаараа барьцаалж зээл авсан Х.Дт хамааралтай болохоос бус хамтран зээлдэгч Б.Т миний бие Ха ажил эрхэлдэг, хэдий хэмжээний цалин хөлс авдаг болох нь зээлийн гэрээ болон хавсралтад тусгагдаагүй, цалин орлогоо барьцаалаагүй хөдөлмөрлөх эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй учраас надад хамааруулах боломжгүй гэж үзэж байна.

4.Хөдөлмөрлөх, түүндээ тохирсон хөлс авах нь зөвхөн тухайн хүний хувийн байдалтай салшгүй холбоотой учир энэхүү эрхийн дагуу олох хөрөнгөө барьцаалж зээл авах тохиолдолд цалингийн зээл нь хувийн байдалтай салшгүй холбоотой үүргийг үүсгэнэ.

5.Банкны гэрээний 6.3-д зааснаар гэрээг цуцалсан тохиолдолд Банк зээлийг барьцаа хөрөнгөөр барагдуулах ажиллагаа хууль тогтоомжид заасны дагуу эхлүүлэх ёстой гэж заасан байна.

6.Миний бие хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан боловч би өөрийнхөө цалин орлогыг барьцаалаагүй тул зээлийн гэрээний үүрэг надаас хамаарахгүй. Иргэний хуулийн 240.1.2 зааснаар үүргийн гүйцэтгэл нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан тохиолдолд түүний үүрэг дуусгавар болохоор заасан байдаг. Иймд цалин барьцаалсан зээлийн үүрэг гүйцэтгэгч зээлдэгч миний нөхөр Х.Д нас барсанд дуусгавар болсон тул Х банкны нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний амьдралын байдал санхүү үнэхээр хэцүү байгаа тул энэ зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө болон хашаа байшингаар зээлийн төлбөрийг хангуулах хүсэлтэй байна.

  Л.Н зээлийн барьцаанд байсан хашаа байшинг зарсан тул би энэ зээлийг төлөх боломжгүй” гэжээ.

 

3.Хариуцагч Л.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Л.Н миний бие өөрийн төрсөн хүү Х.Дийнхээ Х банкны Б тооцооны төвөөс 2015 оны 1-р сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөг, 2015 оны 5-р сарын 13-ны өдрийн 1,500,018 төгрөг, 2015 оны 11-р сарын 16-ны өдрийн 4,330,000 төгрөг, 2016 оны 6-р сарын 16-ны өдрийн 4,000,000 төгрөгийн зээл авсан, зээлийн гэрээн дээр хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн.

Зээлийн барьцаанд тавьсан 5 ханатай гэрт би өөрөө амьдарч байгаа. Хөргөгч нь байгаа. Харин 4 тал хашааг нь зарчихсан. Нэхэмжлэгч байгууллага барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаас татгалзсан тайлбарыг ойлгож байна.

Х банкны Б тооцооны төвөөс нэхэмжилж байгаа 7.551.619.31 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:

4.1.Нэхэмжлэгчээс:

-2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Зээлийн гэрээ” 3 хуудас,  “Барьцааны гэрээ” 2 хуудас, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 2-8/

-Х.Дийн зээлийн бүртгэлийн карт /2-р хх-ийн 220-221/

-2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ201642854334 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, хүсэлт, Б.Т, Х.Д нарын цалингийн тодорхойлолт, Х.Дийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зээлдэгчийн мэдээлэл, зээлийн дансны хуулга, гэрлэлтийн гэрчилгээ, Д.Ариунзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нийт 18 хуудас, зэрэг  баримтуудыг гаргасан байна.

 

4.2.Хариуцагч Б.Таас:

-Төрийн банкны 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 329 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 4 хуудас /1-р хх-ийн 58-61/

-Хүрэлцогийн Дийн “Нас барсны гэрчилгээ”-ний хуулбар /1-р хх-ийн 62/

-Өөрийн цалингийн тооцооны карт 1 хуудас /1-р хх-ийн 65/

-Б.Т нь харилцах нэг данс эзэмшдэг тухай Х банкны тодорхойлолт /2-р хх-ийн 28/ гаргасан байна.

 

4.3.Хариуцагч Л.Нээс:

-Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулга 3 хуудас /1-р хх-ийн 226-228/

-Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 9 хуудас /1-р хх-ийн       229-237/

-Амбаа овогт Хүрэлцогийн Дын суралцагчийн хувийн хэрэг 3 хуудас, боловсролын гэрчилгээний хуулбар 1 хуудас, МУБИСургуулийн “Урилга”, түүний иргэний үнэмлэхний хуулбар тус бүр 1 хуудас /1-р хх-ийн 238-243/

-Хүрэлцогийн Дын Эрүүл мэндийн картын хуулбар 4 хуудас /2-р хх-ийн 29-32/

-Өөрийн Х болон Төрийн банкны дансны 2017, 2018 оны дансны хуулгууд 12 хуудас /2-р хх-ийн 33-44/

-Өөрийн Х банкны 2016-2018 оны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 22 хуудас  /2-р хх-ийн 61-82/ 

-Хүрэлцогийн Дын эрүүл мэндийн карт, фото зураг /2-р хх-ийн 213-214/

-Гэрлэлтийн болон охин Амбаа овогт Дийн Ариунзаяагийн төрсний гэрчилгээний хуулбар 2 хуудас зэрэг баримт гаргасан байна.

 

4.4.Шүүх хариуцагч Б.Тийн хүсэлтээр:

-2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ЗГ15/44 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 28-30/

-2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Барьцааны гэрээ” 2 хуудас /1-р    хх-ийн 31-32/

-2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ15/155 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 33-35/

-2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ЗГ201542422150 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 36-38/

-2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн ЗГ201642666421 дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 39-41/

-2016 оны 11 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201642854334 тоот Барьцаат зээлийн гэрээ” 3 хуудас /2-р хх-ийн 247-250/

-2017 оны 8 дугаар сарын 18-н өдрийн ЗГ201743189782 дугаартай “Зээлийн гэрээ” 3 хуудас /1-р хх-ийн 42-44/

-Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 8 хуудас /1-р хх-ийн 45-52/

-Л.Нийн Төрийн банкны 2017, 2018 оны дансны хуулга 7 хуудас   /2-р хх-ийн 8-14/

-Л.Нийн Х банкны 2017 оны дансны хуулга 8 хуудас /2-р хх-ийн 15-22/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

4.5.Шүүх хариуцагч Л.Нийн хүсэлтээр:

-Зээлийн эрсдэлийн сангаас зээл хаах журам 2 хуудас /2-р хх-ийн 89-90/ баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тодруулж ирүүлэхдээ зээлийн гэрээний 4.3 дахь заалт, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 13.567.906,56 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1.532.731 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2478,49 төгрөг, нийт 15.103.238,62 төгрөгний 10.155.046,57 төгрөгийг Л.Нээс, 4.948.192,05 төгрөгийг Б.Таас тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн бол

-Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран “зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь ижил эрх үүрэгтэй. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт заасны дагуу үүргийг тэнцүү хэмжээгээр гаргуулах шаардлагатай.

Иймд зээлийн төлбөр болох 15.103.238.62 төгрөгөөс хариуцагч Л.Нээс 7.551.619.31 төгрөг, хариуцагч Б.Таас 7.551.619.31 төгрөг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

 

3.Хариуцагч Б.Т нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1.Хариуцагч Б.Т: Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан нь үнэн боловч би нэг ч төгрөг хэрэглээгүй. ...Би өөрийн цалингаар амьдарч ирсэн. Банк эхнэр нь учраас зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой гэсэн шаардлагын хүрээнд би гарын үсэг зурсан. ...Нөхөр Х.Д нас барсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...миний амьдралын байдал, санхүү үнэхээр хэцүү байгаа тул энэ зээлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн барьцаанд байгаа эд хөрөнгө болон хашаа байшингаар зээлийн төлбөрийг хангуулах хүсэлтэй байна. Би зээлийг төлөх боломжгүй байна” гэжээ.

 

3.2.Хариуцагч Л.Н: ...2015 оны 1-р сарын 28-ны өдөр 5,500,000 төгрөг, 2015 оны 5-р сарын 13-ны өдрийн 1,500,018 төгрөг, 2015 оны 11-р сарын 16-ны өдрүүдэд 4,330,000 төгрөгийн зээлүүдэд талийгаач хүү Х.Дийн хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан.

Х банкны Б тооцооны төвөөс нэхэмжилж байгаа 7.551.619.31 төгрөгийг төлнө. Уг зээлийг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Х банк Х.Д, Л.Н, Х банк Х.Д, Б.Т нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцаат зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Х.Д, Л.Н нар нь Х Банкны Х салбарын     Б тооцооны төвөөс 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ЗГ15/44 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 5.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй 18 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 19 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан. /хх-ийн 28-32/

4.2.Х.Д, Л.Н нар нь Х Банкны Х салбарын     Б тооцооны төвөөс 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ15/55 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.678.782 төгрөг дээр нэмж 1.500.018 төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, 20 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 2 хаалгатай хөргөгч, 40 инчийн зурагт зэрэг зүйлсийг барьцаалсан. /хх-ийн 33-35/

4.3.Х.Д, Л.Н нар нь Х Банкны Х салбарын     Б тооцооны төвөөс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ201542422150 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 4.466.516,9 төгрөг дээр нэмж 4.330.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд гэр ахуйн тавилга, цахилгаан бараа зэрэг зүйлсийг барьцаалсан. /хх-ийн 36-38/

4.4.Х.Д, Л.Н нар нь Х Банкны Х салбарын     Б тооцооны төвөөс 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр ЗГ201642666421 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 7.399.574.64 төгрөг дээр нэмж 4.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн. /хх-ийн 39-41/

4.5.Х.Д, Б.Т нар нь Х Банкны Х салбарын    Б тооцооны төвөөс 2016 оны 11 дугаар сарын 29-ний өдөр ЗГ201642854334 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 10.155.046,49 төгрөг дээр нэмж 7.000.000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн зээлийн барьцаанд 5 ханатай гэр 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан. /2-р хх-ийн 247-250/

4.6.Х.Д, Б.Т нар нь Х Банкны Х салбарын    Б тооцооны төвөөс 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201743189782 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 14.711.544,99 төгрөг дээр нэмж 3.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлийг барьцаалсан. /хх-ийн 42-44/

4.7.Х.Д, Б.Т нар нь Х Банкны Х салбарын    Б тооцооны төвөөс 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/201843345288 тоот зээлийн гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 16.824.913,01 төгрөг дээр нэмж 3.500.000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг зүйлсийг барьцаалсан. /02-06/

4.8.Зээлдэгч нар нь цалингийн зээлийн зориулалтаар авсан зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 5.443.819 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 3.192.618 төгрөг, нийт 8.636.437 төгрөг төлсөн байна.

4.9.Зээлдэгч Амбаа овогт Хүрэлцогийн Д нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан гэх үйл баримтууд тогтоогдож байна.

 

5.Талуудын маргааны зүйл нь хариуцагч Б.Тийн хувьд “Банкнаас зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг хэрэглээгүй” гэж маргаж байх ба зээлийн болон барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зурсан болон зээлийн гэрээний дагуу банкнаас зээлдэгчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн талаар маргаагүй байна.

 

Хариуцагч Л.Нийн хувьд “Банкнаас нэхэмжилж байгаа 7.551.619.31 төгрөгийг төлнө. Уг зээлийг төлөхөд татгалзаж зүйлгүй” гэжээ.

 

6.Дээрх үйл баримтуудыг дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Х банк ХХК-ны       Б тооцооны төв, Б.Т, Л.Н нарын хооронд зээлийн гэрээний 4.3-т заасны дагуу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн болон мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн байна. Үүнээс:

                                   

                                                Нэгдүгээрт:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төв хариуцагч Л.Н нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2.2, 4.3-т зааснаар зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна.

Нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төв нь хариуцагч Л.Нээс зээлийн гэрээний үүрэгт 7,551,619.31 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Н нь уг зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул хариуцагч Л.Нээс зээлийн гэрээний үүрэгт 7,551,619.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвд олгох нь зүйтэй.

 

                                                Хоёрдугаарт:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төв нь хариуцагч Б.Таас зээлийн гэрээний үүрэгт 7,551,619.31 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.Т нь уг зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, уг зээлээс нэг ч төгрөг хэрэглээгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төв хариуцагч Б.Т нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.2.2, 4.3-т зааснаар зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр заасан байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээ байгуулагдсанд тооцно гэж заасны дагуу нэхэмжлэгч байгууллага нь зээлдэгчийн дансанд зээлийг тухай бүр нь шилжүүлж, зээлийн гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

Х.Д нь  2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан бөгөөд тэрээр өөрийн эх Л.Н, эхнэр Б.Т нартай хамт амьдрах хугацаандаа гэр бүлийн хэрэгцээг хангах зорилгоор зээлийг хамтран авсан ба хэрэгт авагдсан 7 удаагийн зээлийн болон барьцаат зээлийн гэрээний 4.3-т “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх (энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад)-ийг эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид  бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ.”, 242.2 дахь хэсэгт “Хамтран үүрэг хүлээх нь хууль буюу гэрээнд зааснаар...үүснэ.” гэж тус тус заасан.

Иймд хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н, Б.Т нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй байна. 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ.” гэж хуульчилсан боловч зээлдэгч Х.Д нас барснаас хойш хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Н, Б.Т нар нь зээлийн гэрээнд заасан зээл, хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төв нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н, Б.Т нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 15,103,238.62 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй.

Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн болон барьцаат зээлийн гэрээний 4.2.2-т “зээлийн төлбөрийг сар бүр харилцах дансандаа төвлөрүүлж,  “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх үүрэгтэй” гэж заасан байх ба зээлдэгч Х.Д нас барсан тул хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Т нь төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Хариуцагч Б.Тийн “би уг зээлээс нэг төгрөг ч хэрэглээгүй, ..дүүгийнхээ сургалтын төлбөр төлдөг байсан.  ...ээж Л.Н нь уг зээлийг авч хэрэглэдэг байсан.  ...бид хамт амьдарч байхдаа зуны байшинг засварлаж өвлийн орон сууц болгосон. Зээлийн барьцаанд тавьсан хашаа, орон сууцыг ээж Л.Н бусдад худалдсан. Барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлүүлэх шаардлагатай” гэх тайлбарыг гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.Т нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Хариуцагч Б.Тийг уг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч хариуцагч Б.Таас зээлийн гэрээний үүрэгт 7,551,619.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвд олгох нь зүйтэй байна.

 

 

                                                Гуравдугаарт:

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “зээлийн барьцаанд тавьсан 4 тал хашааг хариуцагч Л.Н бусдад худалдсан, 5 ханатай гэр, хөргөгч нь Ха байгаа нь тодорхойгүй байгаа тул хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна” гэх тайлбарыг гаргасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298.265 төгрөгөөс 233.466 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 64.799 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвд олгож, хариуцагч Л.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 135.776 төгрөгийг, хариуцагч  Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 135.776 төгрөгийг  тус тус гаргуулж  нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвд олгох нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон    ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Нээс зээлийн гэрээний үүрэгт 7,551,619.31 төгрөгийг, хариуцагч Б.Таас зээлийн гэрээний үүрэгт 7,551,619.31 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвд олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн барьцааны гэрээний дагуу 5 ханатай гэр, 4 тал хашаа, 2 хаалгатай хөргөгч зэрэг хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298.265 төгрөгөөс 233.466 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 64.799 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвд олгож, хариуцагч Л.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 135.776 төгрөгийг, хариуцагч  Б.Таас улсын тэмдэгтийн хураамжид 135.776 төгрөгийг  тус тус гаргуулж  нэхэмжлэгч Х банк ХХК-ны Б тооцооны төвд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

   5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        М.ЭНХМАНДАХ