| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 143/2019/00122/И |
| Дугаар | 144/ШШ2023/00114 |
| Огноо | 2023-05-18 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 144/ШШ2023/00114
2023 05 18 144/ШШ2023/00114
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нэхэмжлэгч: *************, “*********” ХХК РД:/*********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “***************”-т холбогдох,
Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч: *************,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******************,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************** /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “**************” ХХК-ийн захирал ******************* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...************* нь 2017 оны 01 сарын 11-ний өдрийн А/05 дугаар захирамжаар Өмнөговь аймгийн “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгыг шинээр барих ажлыг манай компанитай гэрээ байгуулан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр **************тай *********** тоот гэрээг байгуулж, ажлыг **************-ны өдрөөс эхлэн, 2**********-ний өдөр хүртэл гүйцэтгэхээр тохиролцсон байсан. Гэтэл уг гэрээг баталж аймгийн ***************** гарын үсэг зураагүйгээс гэрээнд заасан хугацаанд ажил эхлээгүй.
Гэрээнд гарын үсэг зурж батлахгүй байгааг хууль зөрчсөн эс үйлдэхүй гэж манай компани маргаан үүсгэж Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 сарын 25-ны өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2017 оны 02 сарын 24-ний өдрийн 03 тоот шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр давах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 06 сарын 21-ний өдрийн 253 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээж эцсийн шийдвэр гаргасан. Дээд шүүх “... ***********ын ***************** дугаар захирамжаар гэрээ байгуулахыг нэгэнт зөвшөөрсөн атлаа гэрээг баталж гарын үсэг зурахгүйгээр өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүйгээр үгүйсгэж байгааг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд үүний улмаас тендерт ялагч болсон нэхэмжлэгч “ ************** ” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж тогтоолдоо бичсэн.
Ийм шийдвэр гарсаар байхад Ө******************* шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул дахин шүүхэд манай компани хандаж Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 2017 оны 07 сарын 20-ны өдрийн 120/Ш32017/0083 тоот шүүгчийн захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгүүлэх журмаар 2017 оны 07 сарын 21-ний өдөр гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан.
************ын хууль бус эс үйлдэхүйн улмаас 2017 оны 01 сарын 18-ны өдөр эхлэх байсан ажил 2017 оны 08 сарын 05-нд нээлтээ хийж эхэлсэн. Энэхүү ажлын санхүүжилтийг **************** дэмжих сангаас гэрээнд заасан хэмжээгээр гаргасан. Харин гэрээгээр тохиролцсон ажлыг хугацаанд нь эхлүүлээгүйгээс болж тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өсөж манай компани зөвхөн материалын болон машин механизмын зардалд 945 030 060 төгрөгийн хохирол хүлээсэн. Энэ хохирлыг ******************* нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” үүргийн дагуу гаргасан А/05 захирамжаа үндэслэлгүйгээр үгүйсгэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд..., хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэснийг зөрчсөн хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэж байна. Ажил гүйцэтгэх хугацааны явцын хяналтыг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар ************** гэрээний 11-д заасны дагуу хийж ирсэн тул үнийн өсөлт бий болсон талаар захиалагч тал мэдэж байсан. Энэ талаар манай компани ч мэдэгдэж байсан. Харин орон нутгийн хөгжил, сургууль цэцэрлэгт суралцах хүүхдийн эрх ашгийг бодож барилгын ажлыг гэрээнд заасан үндсэн 10 сарын хугацаанд дуусгахаар аль аль талаасаа эрмэлзсэн.
Захиалагч нь хугацааны алдагдал, үнийн өсөлт, ханшийн зөрүү зэргээс болж үүссэн хохирлыг арилгана гэдгээ мэдэгдэж ажлыг гүйцэтгүүлж, хүлээн авсан. Тохиролцсон ёсоор алдагдлын төсвийг гаргаж ****************** нарт хүсэлт өгсөн боловч нэг ч хариу ирээгүй байна. Мөн *************д энэ байдлаа 2019 оны 4 дүгээр сард дахин танилцуулсан боловч нааштай хариу сонсоогүй.
Иймд **************аар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн эс үйлдэхүйн улмаас учирсан хохиролд 945 030 060 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч ************************ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Манай компани нь 2016 оны 10 сард Өмнөговь аймгийн Ханбогд суманд 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын зарласан тендерт оролцсон. 2016 оны 10 сарын 28-ны өдөр тендер нээгдсэн байдаг. Тендерт оролцсон компаниудын хооронд тендерийн маргаантай асуудлын улмаас тендерийн асуудал Сангийн яаманд 1, 2 удаа сунаад 2017 оны 01 сарын 11-ний өдөр буюу тендерийн хүчинтэй хугацаанд Өмнөговь аймгийн үнэлгээний хорооны сонгон шалгаруулалт засаг даргын гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн дагуу ***************А_05 гэсэн захирамж гарган ************* ХХК-ийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж, ажил гүйцэтгүүлэх захирамж гаргасан байдаг. Хуулийн дагуу хуулийн хэлтсийн дарга доороос нь хянаад, дээш нь харьяа Газрын харилцаа, барилга хот байгуулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар хянаад, гүйцэтгэгч, захиалагч нар тамга тэмдгээ зурж баталгаажуулсан гэрээнд “Батлав. *****************” гэсэн гарын үсэг зураагүйгээ учраас гэрээ хойшлоод, 2016 оны 10 сарын 28-аас 2017 оны 08 сарын 05-ны өдрийг хүртэл 10 сар орчим хугацаагаар тендерийн явц удааширч, тэр хэмжээгээр ажил гүйцэтгэх хугацаа хойшилсон байдаг. Энийг бид нотлох баримтдаа гаргаж өгсөн байгаа. Ажлын хуваарь графикийн дагуу нэгтгэл ажлаа хийгээд 2017 оны 08 сард хүлээлгэж өгөхөөр анх графикаа гаргасан байдаг. Гэтэл 2017 оны 01 сарын 12-ны өдөр гэрээ байгуулж, хойшилсон хугацаагаар 2017 оны 11 сарын 14-ний өдөр бид нар уг ажлыг гүйцэтгэж дуусгана гэдэг хугацаагаар өгсөн боловч 2017 оны 08 сарын 05-ны өдөр ажил эхлээд, дараа жилийнх нь 10 сард ажлаа дуусгах болсон байдаг. Барилгын ажил 11 сарын 01-нд дуусдаг учраас 11, 12, 01, 02, 03 сар гэсэн гэрээт хугацаагаа хасахаар яг тендерийн хугацаагаа баримталж үүргээ гүйцэтгэсэн байдаг. Бид 945,000,000 төгрөгийг яагаад нэхэмжлээд байгаа гэхээр тухайн үед энэ богино хугацаанд барилгын ажлыг графикийн дагуу хийж чадна гэж төсөв, график, ажлын хуваарь, шаардлагатай бүх материалуудаа бид нар гаргаж өгсөн байдаг. Гэтэл засаг дарга гарын үсэг зураагүй, 3 шатны шүүхийн ажлаас улбаалаад ажил хойшилсноос болж тухайн тендерт оролцох хугацааны үеэр бодож төсөвлөн гаргаж өгсөн тендерийн төсөв илүү гарсан. Тухайн үед рамотур, цемент, тоосго буюу барилгын гол бүтээц материалууд 0.5 хувь дахин өссөн байдаг. Энийг мөн нотлох баримтаар хэргийн материалд хавсаргасан байгаа. ************ 201648 гэсэн гэрээнд гарын үсэг зураагүйгээс болж хугацааны алдагдал үүссэн. Үүнээс болж 4 блок барилга барих хугацаа тэр хэмжээгээр хойшилсон. Бараг жил гаруй хугацаанд хойшилсон гэсэн үг. 2018 оны 07 сард хүртэл карказны асуудал яригдсан гэхээр жил хагасын хугацаанд барилгын материалын үнэ өссөн. Үүнээс болж бид энэ их алдагдлыг хүлээж байгаа учраас энийгээ нэхэмжилж байгаа гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж хэллээ. Хуулийн талаас нь ямар ямар заалтыг хэрэглэх ёстой вэ гэдгийг тайлбарлаж хэлье. Анхнаасаа Монгол Улсын Иргэний хуулийн 186 дугаар зүйлд зааснаар *************** ХХК болон *************ын хооронд үүргийн харилцаа үүссэн. Ямар үүргийн харилцаа байна гэхээр түрүүнд хэлсэнчлэн Ханбогд сумын барилгыг барих тухай гэрээнд гарын үсэг зурснаар үүргийн харилцаа эхэлж үүссэн байдаг. Энэ үүргийн харилцаа үүсээд бий болох явцад гол хэрэгжих зарчим юу байсан гэхээр Иргэний хуульд зааснаар үүргийн тогтоосон хугацаанд, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэсэн хуулийн гол зарчим байдаг. Энэ зарчмыг ******************** зөрчсөний улмаас энэ маргаан үүсэж гарч ирсэн байдаг. Үүнд хугацааны асуудал яригдаж эхэлдэг. Иргэний хуулийн 223 дугаар зүйлд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ямар хугацааг хэтрүүлсэн гэж үзэх юм, энэ тохиолдолд гарах үүрэг хариуцлага ямар байх талаар тодорхойлсон. Иргэний хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгч хүлээн аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэнд тооцно гэж заасан. ************* гарын үсэг зураагүйгээс барилгын ажил 10 сарын хугацаагаар хойшилсон байдаг. Хэрвээ хугацаанд нь зурсан бол асуудал маргаан гарахгүй байсан нь ойлгомжтой байгаа. Хэрвээ үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай үүрэг гүйцэтгэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэсний дагуу ************ ХХК нэхэмжлэлээ гаргасан байгаа. Энэ бол хохирол гэж тооцогдох ёстой заалт гэж үзэж байгаа. Үүнээс гадна Ажил гүйцэтгэх гэрээ энэ харилцааг зохицуулж байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж цаг хугацаанд нь хүлээлгэж өгнө гэсэн гэрээний ерөнхий зарчим байгаа. Үүний дагуу ажил явагддаг. Ийм учраас *************** ХХК **********ын буруутай үйл ажиллагаанаас бий болоод хугацаа хэтрүүлсэн хохирлоо нэхэмжилж байгаа. Энэ талаар захиргааны хэргийн 3 шатны шүүхээс *********ын үйл ажиллагаа буруу байна гээд **********ыг гарын үсэг зурах үүргийг өгсөн. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. 900,000,000 төгрөгийн хохирол ямар үндэслэлээр гарсан бэ гэдгийг бид хавтаст хэрэгт нотлох баримтын хэмжээнд өгсөн байгаа. Өнөөдрийн өгсөн нотлох баримт болох тендерийн бичиг баримт дотор хэдэн төгрөгөөр цемент аваад үйл ажиллагаа явуулах юм бэ гэдгийг нэг нэгэнгүй тодорхой бичсэн байгаа. Буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаад үнийн өсөлт гарсан учраас материалын задаргаануудыг нэг бүрчлэн гаргаад хохирлоо тооцсон. Үүний талаарх 1-р хавтаст хэргийн 64-р хуудсанд хугацааны алдагдал, үнэ ханшны зөрүүгээс үүссэн зардлын нэгтгэл гээд нэгтгэсэн нэгтгэл байгаа. Үүний арын хуудаснаас эхлээд материалын задаргааг гаргасан байгаа. Тендерийн үйл ажиллагаанд оролцоход ийм үнээр цемент авах байсан, гэтэл хугацааны алдагдлаас болоод хохирол үүссэн хугацаанд ийм үнэ ханштай болсон гэдгийг хүснэгтээр үзүүлсэн нь тодорхой ойлгомжтой байгаа. Барилгын бүтэц гэдэг зүйл дээр үндэслэж хохирлыг тооцож гаргасан байгаа. Цемент, рамотур төмөр гэх мэтчилэн. Үүнийг тухайн задаргаанаас харж болно. Хавтаст хэргийн 76-92-р хуудсанд зарлагын падаанууд байгаа. Тендерийн бичиг баримт, зарлагын падаанаас харахад материалын учирсан хохирол гараад ирнэ. Үүнээс гадна машин механизмын хэрэгцээний гэрээ контракт хийгдэж явсан байдаг. Энэ нь хавтаст хэргийн 67-р хуудсанд авагдсан байгаа. Мөн ажлын хөлс шилжүүлсэн банкны хуулга болон зарлагын падан хавтаст хэрэгт авагдсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг сонслоо. 2016 онд ******************, орон нутгийн өмчийн газраас Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих тендерийг зохион байгуулж ажилласан. 2017 оны 01 сарын 10-ны өдөр аймгийн засаг дарга биеэр явж Ажил гүйцэтгүүлэх тухай 05 дугаар захирамжийг гаргаад, гэрээний төсөл бэлтгэгдээд тус оны 01 сарын 12-ны өдөр гэрээ албажуулах ажиллагаа болсон. ************ дарга тухайн үед аймгийн засаг даргаар ажиллаж байсан. Гэрээг албажуулах талаар хууль тогтоомж судлаад үзэхээр тухайн үеийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд ямар зохицуулалт байсан гэхээр тендер нээснээс хойш 45 хоногийн хугацаанд гэрээний хүчинтэй хугацаа байна, тус хугацаанд гэрээг байгуулна гэсэн зохицуулалт байсан. Ингээд гэрээний хүчинтэй хугацааг тооцоод үзэхээр 01 сарын 11-ний өдрөөр 45 хоногийн хугацаа буюу гэрээний хүчинтэй хугацаа дуусаад 01 сарын 12-ны өдөр гэрээ баталгаажуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас Наранбаатар дарга гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй нөхцөл байдал үүссэн. Үүнээс болоод нэхэмжлэгч *************** ХХК маргаан үүсгээд явсан нь үнэн. Ингээд 2017 оны 06 сарын 21-ний өдөр Улсын Дээд Шүүхээс тухайн маргааныг эцэслэн шийдвэрлээд ************ыг гэрээ баталгаажуулаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээнд гарын үсэг зурахыг даалгасан. Энийг бол бид нар хүлээн зөвшөөрдөг. Тухайн үед бодит байдал ийм л байсан. Хэрэгт Улсын Дээд Шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол авагдсан. Үүнийг бид нар үгүйсгэдэггүй. Ингээд 2017 оны 07 сарын 21-ний өдөр аймгийн засаг дарга гэрээнд гарын үсэг зураад, ажил гүйцэтгэх боломжийг нэхэмжлэгч **************ХХК-д бүрэн олгосон. Гэрээ байгуулагдаад ажил эхлэх үе буюу 2017 оны 07 сарын 21-ний өдөр хөлсний хэмжээ, зардал нэмэгдэхээр байна, гэрээний үнийн тохиргоог хийе гэдэг ч юм уу ямар нэг байдлаар төсөв зардалтай холбоотой эсхүл гэрээнээс татгалзах боломж байсныг хэрэгжүүлэхгүйгээр гэрээнд гарын үсэг зураад, ажил эхлээд явсан. 2017 оны 07 сарын 21-ний өдрөөс ажил эхэлсэн гэж захиалагчид үзнэ. 2018 оны 10 сарын 19-ний өдөр улсын комисс ажиллуулж тухайн барилгын хүлээлгэж өгсөн байдаг. Яг бодит хугацаа бол 15 сарын хугацаанд **************ХХК энэ барилгыг барьсан. Ханбогд сумын сургууль, цэцэрлэгийн барилгыг 15 сарын хугацаанд барьсан. Анхны гэрээнд юу гэж заасан гэхээр Ажил гүйцэтгэх гэрээний 6 дугаар зүйлд хугацааг тохирсон байдаг. 2017 оны 01 сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ажлыг гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэж өгнө гэж заасан. Энэ хугацааг тоолоод үзэхэд 10 сар байдаг. Ажлыг 10 сарын хугацаанд гүйцэтгээд хүлээлгэж өгөх ёстой. Гэвч бодит байдал дээр 2017 оны 07 сарын 21-ний өдрөөс 2018 оны 10 сарын 19-нийг хүртэл 15 сарын хугацаанд гүйцэтгэсэн байдаг. Нэхэмжлэгч сая тайлбартаа бид нар 01 сарын 18-ны өдөр ажлаа эхэлсэн бол тухайн оныхоо 11 сард дуусгачих байсан, 07 сард эхэлсэн болохоор бид 15 сарын хугацаанд гүйцэтгэсэн, засаг дарга гэрээнд гарын үсэг зураагүй хугацаагаар ажил хойшилсон гэж тайлбарлаад байгаа чинь үндэслэлгүй. Хэрвээ тэр хугацаагаар хойшилсон бол танайх ажлаа 2018 оны 04 сард хүлээлгэж өгөх байсан юм. 2018 оны 04 сар, 2018 оны 10 сарын хооронд 6 сарын зөрүү байна. Энэ 6 сар цэвэр ажил гүйцэтгэгч ************* ХХК-ийн өөрсдийнх нь үйл ажиллагаатай холбоотой хугацаа. Өөрсдөөс нь шалтгаалсан хугацаа гэж ойлгож болно. *************** хариуцлага хүлээхээр бол 2017 оны 01 сараас 07 сар хүртэлх 6 сарын хугацааны хариуцлагыг хүлээх ёстой байх. 2018 оны 04 сар буюу гүйцэтгэсэн байвал зохих хугацаанаас эхлэн яг гүйцэтгээд хүлээлгэж өгсөн 10 сарын 19-нийг хүртэлх хугацааны хариуцлагыг *************** ХХК хүлээх ёстой. Энэ хугацаа бол захиалагч тал буюу ******************аас хамааралтай хойшилсон хугацаа биш юм. ******************ХХК 2019 оны 04 сараас хойш нэхэмжлэл гаргаад явсан. Үүнээс хойш шат шатны шүүх хурлаар ороод Улсын Дээд Шүүх хүртэл яваад өнөөдөр анхан шатны шүүх дээр хийж байна. Улсын Дээд Шүүхээс 1 удаа буцсан, давж заалдах шатны шүүхээс 2 ч удаа буцсан шиг санаж байна. **************** ХХК тодорхой хэмжээний нотлох баримтуудыг цуглуулж хэрэгт өгсөн байдаг. Тухайлбал төсвийн тоо хэмжээний зөрүү, хугацааны алдагдал, ханшийн зөрүүнээс үүссэн зардлын нэгтгэл, тухайн үед бараа материал худалдан авч байгууллагатай хийж байсан гэрээ зэрэг материалуудыг өгдөг. Энэ нь ямар нэг байдлаар эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, барилгын хөгжлийн төвийн магадалгаа орсон нотлох баримт байдаггүй. Өөрсдөө хийгээд нэгтгээд өгсөн байдаг. Хэргийн оролцогчийн хувьд энийг бол хэн ч хийнэ. Хамгийн гол нь эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан, гуравдагч этгээдээр хяналт байх ёстой. Гэтэл ийм зүйл байдаггүй. Өөрсдөө нэгтгээд, өөрсдөө гэрээ цуглуулаад, тухайн үед байгуулж байсан юм уу, байгуулж байгаагүй юм уу, нөхөж хийсэн юм уу ийм л материалууд өгдөг. Шат шатны шүүхээс энэ нотлох баримтуудаар нэхэмжилж байгаа 945,030,060 төгрөгийг хангах боломжгүй гэдэг байдлаар шийдэж ирсэн. Мөн ************** ХХК өмнөх төсөв нийлсэн Говийн гурван зам гэх компаниар төсөв хийлгэж ирсэн байдаг. Энэ төсөв мөн эрх бүхий байгууллагаас баталгаажуулаагүй төсөв. Ашиг сонирхлын зөрчил үүссэн байж болзошгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж бид нар үзнэ. ************ ХХК 2017 оны 07 сарын 21-ний өдөр ажил эхэлснээс хойш 2018 оны 10 сарын 19-ийг хүртэлх 15 сарын хугацаанд барилгын материал өсчихлөө шүү, гэрээнд заасан үнэд барилга барих боломжгүй, гүйцэтгэх боломжгүй болчихлоо шүү гэдэг байдлаар нэг ч удаа ****************т бичгээр, амаар мэдэгдэж байгаагүй. Огтоос мэдэгдэж байгаагүй. Ингэж явж байгаад 2018 оны 10 сарын 19-ны улсын комисс ажиллахад бид нар хохирол хүлээсэн гэдгээ анх удаа илэрхийлж байдаг. Үүнийг комисс даргалж байсан тухайн үед аймгийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан Батболд гэх хүн бид нар судалъя, хэрэв боломжтой бол шийдвэрлэх арга хэмжээг авъя гэсэн байдлаар тухайн хуралдааны тэмдэглэлд тусгагдсан нь хэрэгт авагдсан байгаа. Үүнээс хойш бичгээр анх удаа **************ХХК-аас төсвийн хэмжээний зөрүү үүсэж хохирсон талаар албан бичгүүд ирсэн. Энэ нь 2018 оны 12 сарын 03, 04-ний өдрүүдэд аймгийн засаг даргын тамгын газар, аймгийн засаг даргад хандаж бичгүүд ирүүлсэн. Ажил хүлээлгэж өгснөөс хойш 2 сарын дараа энэ бичгүүд ирсэн. Боломжгүй учраас үүнд ямар нэг байдлаар хариу өгөөгүй. Ингээд 2019 оны 04 сараас хойш энэ нэхэмжлэлийг үүсгээд одоог хүртэл явж байгаа. Бид нарын хооронд Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Үүн дээр маргаад байх зүйл байхгүй. Гэрээний үүргийн зөрчил ерөөсөө үүсээгүй. Бид гэрээгээр хүлээсэн санхүүгийн үүргээ гүйцэтгэж, 6,079,828,009 төгрөгийн гэрээний үнийн дүнг ************** ХХК-д бүрэн олгож ажилласан. ***************ХХК нь 10 сарын хугацаанд барих ёстой барилгыг өөрсдийн үйл ажиллагаанаас шалтгаалан 15 сарын хугацаанд барьж, ашиглалтад хүлээлгэж өгч, улсын комисс хүлээн авсан. Бид нарын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээнд ямар нэг гэрээний үүргийн зөрчил гараагүй гэдгийг тодотгон хэлэхийг хүсэж байна. Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан. Энэ мэдэгдэх үүргээ ерөөсөө гүйцэтгээгүй. Энэ үндэслэлээр бид татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлаж ирсэн. Өнөөдөр бас энэ үндэслэл хэвээр байгаа. Сая нотлох баримтаар “...өмнө гаргаж байсан хүсэлтүүд” гээд 2 хүсэлт шүүхэд гаргаж өглөө. Бид өмнө олон удаагийн шүүх хуралд орсон. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т заасан нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлсэн эсэх нь бид нарын маргааны гол сэдэв байсан. Тухайн үеийн шүүх хурлуудад өмнө нь мэдэгдэж байсан уу гэхэд мэдэгдэж байгаагүй гэсэн. Энэ талаар албан бичиг өгч байсан уу, ажлын гүйцэтгэлийн хугацаанд төсвийн хэмжээ нэмэх талаар ямар нэг байдлаар мэдэгдэж байсан уу гэх асуултад байгаагүй гэдэг хариултыг нэхэмжлэгч удаа дараа өгч байсан. Хэрвээ энэ нотлох баримтууд байсан юм бол 2019 оны 04 сараас хойш шүүхэд өгөх боломж ************ХХК-д бүрэн дүүрэн байсан. Түрүүнд хугацааг анзаарахад ажил гүйцэтгэж байх хугацаа хамаарчих вуу гэж ажигласан. Сайн сонсоогүй. Хэрвээ ийм нотлох баримт гаргаж өгч байгаа бол энэ үндэслэлгүй нотлох баримт шүү. Нөхөж хийсэн байхаас өөр аргагүй. Иймд тухайн нотлох баримтыг өмнө гаргаж өгөх боломжтой байсан эсэхийг шүүхээс судлаад, нотлох баримтыг үнэлэхдээ анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ийм үндэслэлүүдээр манайх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “**********” ХХК нь хариуцагч Ө****************т холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 945,030,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” заажээ.
“*************” ХХК болон ***************ын хооронд **************-ний өдөр байгуулагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих, гэрээний нийт дүн 6,079,828009 төгрөгийг 2017 оны Оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр *********** дугаартай гэрээнд захиалагчийг төлөөлж *****************, гүйцэтгэгчийг төлөөлж “************” ХХК-ийн захирал ************* нар гарын үсэг зурсан байх ба талууд энэ талаар маргахгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлыг гүйцэтгэгч тал өөрийн зардлаар 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхэлж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд дуусгаж ашиглалтад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон боловч аймгийн Засаг дарга гэрээний “Батлав” хэсэгт гарын үсэг зураагүйгээс нэхэмжлэгч тал ***********гын хууль бус эс үйлдэхүй болохыг шүүхээр тогтоолгож улмаар 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр аймгийн Засаг дарга уг гэрээнд гарын үсэг зурж, барилгын ажил 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр эхэлж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.
Ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, гэрээгээр тохирсон хөлс төлснөөр гэрээний талуудын үндсэн үүрэг бүрэн биелэгдсэн буюу энэхүү үүргүүдийн хүрээнд үүргийн зөрчилгүй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч “*************” ХХК нь “...гэрээний дагуу хугацаандаа ажлыг эхлүүлээгүй буруутай. Засаг даргын Тамгын газар, Засаг дарга нараас гэрээнд зааснаар илүү зардал, хохирол буюу тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ ажил гүйцэтгэж эхлэх үед огцом өссөн тул зөвхөн материалын болон машин механизмын зардалд 945,030,060 төгрөгийг гаргуулж” өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлдог.
Мөн “төсвийн хэмжээгээр ажлыг гүйцэтгэх боломжгүйг захиалагч талд, аймгийн *************д хэлсэн, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн барилгын ажлыг байнгын ашиглалтад оруулах улсын комиссын хурлын тэмдэглэлд “бараа, материалын үнийн өсөлтөөс хохирол хүлээсэн, боломжтой бол үүнийг уламжилж өгөөч” гэсэн саналыг манайх гаргасан, ажил гүйцэтгэж байх явцад төсвийн нэмэгдлийн талаар албан бичиг өгч байгаагүй, ажил хүлээлцсэнээс хойш 3 албан бичиг өгсөн боловч хариу аваагүй” гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.1 дэх хэсэгт “Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ ажил гүйцэтгэгч төсөв зохиож болно”, мөн зүйлийн 345.2 дахь хэсэгт “Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй” гэжээ.
Ажил гүйцэтгэгч “*****************” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих ажил”-ыг гүйцэтгэж байхдаа буюу гэрээний хэрэгжилтийн явцад төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлсэн байгаа тул шаардлагаа үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Ажил гүйцэтгэгч буюу “**************” ХХК нь төсвийн хэмжээ нэмэгдэх талаар захиалагч тал болох *****************т мэдэгдэх үүргээ биелүүлсэн бол захиалагч уг мэдэгдлийн дагуу төсвийн шинэ арга хэмжээг хариуцах үүрэггүй болно. ****************** нь төсвийн өөрчлөгдсөн хэмжээг зөвшөөрөх боломжгүй бол гэрээг цуцлах эрхтэй байна.
Гэрээ байгуулах үед ажил гүйцэтгэгч болон захиалагчийн хэн алиных нь урьдчилан таамаглах, төлөвлөх боломжгүй байдал үүссэнээр гүйцэтгэх ажлын төсөв ихээхэн хэмжээгээр нэмэгдэхээр байвал энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй ба ийнхүү мэдэгдээгүй зардлыг захиалагч хариуцахгүй юм.
Түүнчлэн ажил гүйцэтгэгч төсвийн хэмжээ нэмэгдэх талаар захиалагчид мэдэгдэх үүргээ биелүүлсэн л бол захиалагч уг мэдэгдлийн дагуу төсвийн шинэ хэмжээг хариуцах үүрэггүй ба тэрээр төсвийн өөрчлөгдсөн хэмжээг зөвшөөрөх боломжгүй бол гэрээг цуцлах эрхтэй талаар Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3 дахь хэсэгт зааснаас гадна захиалагч нь захиалгаа цуцлах, өөрчлөх, эсхүл хязгаарлах гэх мэт хариу үйлдлийн үндэс болдгоороо ач холбогдолтой.
Шүүх хуралдааны шинжлэн судалсан нотлох баримтууд болон, талуудын гаргасан тайлбараар “***************” ХХК болон **************ын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих, гэрээний нийт дүн 6,079,828,009 төгрөгийг 2017 оны Оюу хөгжлийг дэмжих сангаас санхүүжүүлэхээр ӨМ2016/48 дугаартай *************** баталгаажуулж, захиалагчийг төлөөлж ***************, гүйцэтгэгчийг төлөөлж “*****************” ХХК-ийн захирал ************** нар гарын үсэг зурсан. Өмнөговь аймгийн “Ханбогд сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэг”-ийн барилгын ажлыг шинээр барих ажлын гэрээ дуусгавар болсон байна. Энэ нь 2018 оны 11 сарын 19-ны өдрийн У-2018/70 дугаартай “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт”, “ Улсын комиссын хурлын тэмдэглэл”/ 1-р хх-ийн 52-63-р хуудас/-ээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг ба үр дүнг хүлээн авсан учраас гэрээ дуусгавар болсон байна гэж дүгнэв. Талууд хэн аль нь энэ талаарх үйл баримт дээр маргаагүй болно.
Харин нэхэмжлэгчийн бараа материалын үнэ огцом нэмэгдсэн учраас илүү гарсан зардал, хохиролд 945,030,060 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч **************** “…Иргэний хуулийн 223 дугаар зүйлд үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ямар хугацааг хэтрүүлсэн гэж үзэх юм, энэ тохиолдолд гарах үүрэг хариуцлага ямар байх талаар тодорхойлсон. Иргэний хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаанд нь гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгэгч хүлээн аваагүй бол түүнийг хугацаа хэтрүүлсэнд тооцно гэж заасан. Засаг дарга гарын үсэг зураагүйгээс барилгын ажил 10 сарын хугацаагаар хойшилсон байдаг. Хэрвээ хугацаанд нь зурсан бол асуудал маргаан гарахгүй байсан нь ойлгомжтой байгаа. Хэрвээ үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай үүрэг гүйцэтгэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй гэсний дагуу “**************” ХХК нэхэмжлэлээ гаргасан байгаа. Энэ бол хохирол гэж тооцогдох ёстой заалт гэж үзэж байгаа. Үүнээс гадна Ажил гүйцэтгэх гэрээ энэ харилцааг зохицуулж байгаа. Иргэний хуулийн 343 дугаар зүйлд зааснаар өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэж цаг хугацаанд нь хүлээлгэж өгнө гэсэн гэрээний ерөнхий зарчим байгаа. Үүний дагуу ажил явагддаг. Ийм учраас “*************ХХК” засаг даргын буруутай үйл ажиллагаанаас бий болоод хугацаа хэтрүүлсэн хохирлоо нэхэмжилж байгаа” гэж тайлбар гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1-д “…Хугацаанд гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч хугацаанд нь хүлээж аваагүй бол хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заажээ. ************ын “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих” ажлын гэрээнд захиалагчийг төлөөлж *****************, гүйцэтгэгчийг төлөөлж “*******************” ХХК-ийн захирал *************** нар гарын үсэг зурсан, уг гэрээг 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр байгуулсныг гэрээний “Ерөнхий зүйл”-д тусгасан, харин аймгийн Засаг дарга гэрээний “Батлав” хэсэгт гарын үсэг зураагүй эс үйлдэхүйг шүүхээр тогтоолгож, шүүхийн шийдвэрийн дагуу *************ний өдөр гэрээнд гарын үсэг зурснаар нэхэмжлэгч **************** ХХК нь барилгын ажлыг 2017 оны 08 сарын 05-ны өдөр эхэлж 2018 оны 11 сарын 19-ний өдөр дуусган ашиглалтад хүлээлгэн өгсөн үйл баримтууд тогтоогдож байна.
Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч захиалагчийг гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл буюу “Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга”-ыг хугацаандаа зааснаар гүйцэтгэсэн байхад хүлээж аваагүй эс үйлдэхүйн улмаас гүйцэтгэгч “Говийн Өгөөж” ХХК-д хохирол учирсан гэж Иргэний хуулийн 224 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “…тендерт оролцох үеийн барилгын материалын үнэ огцом өсөж, 945,030,060 төгрөгийг зардал гаргаж хохирсон гэж байгаагаа өөрийн гаргасан Төсвийн тоо, хэмжээний зөрүү, хугацааны алдагдал, ханшийн өөрчлөлтөөс үүссэн зардлын нэгтгэл, материалын зардал / 1-р хх-ийн 64-92/ баримт, бараа материал худалдан авч байсан байгууллага, иргэнтэй байгуулсан гэрээ, тодорхойлолт” зэрэг баримтаар тогтоогдоно гэж тайлбарлаж байгаа ч энэ талаар захиалагчид даруй мэдэгдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, нотолж чадахгүй байна гэж дүгнэв.
Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “… Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл/ эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэж зааснаар буюу “...гарын үсэг зураагүй, үүргээ биелүүлээгүй *************, *************аас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдлийн улмаас учирсан хохирол 945,030,060 төгрөг гаргуулах юм уу, эсхүл “…Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогцолборын 640 хүүхдийн сургууль, 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барих” 2017 оны 01 сарын 12-ны өдрийн ӨМ2016/48 дугаартай гэрээнд заасан үүргээ зөрчсөн хохиролд 945,030,060 төгрөгийг нэхэмжилж байгаагаа тодорхойлж чадаагүй байна гэж дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул “**************” ХХК-ийн нэхэмжлэлтэй ****************аас 945,030,060 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,880,101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.1, 345.2 дахь хэсэгт зааснаар “******************” ХХК-ийн нэхэмжлэлтэй, *****************аас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн эс үйлдэхүйн хохиролд 945,030,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,880,101 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА