Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2023/00112

 

 

 

 

 

 

 

 

            2023        01         04 

          182/ШШ2023/00112

    

 

 

                                ÌÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, шүүгч Ц.Наранчимэг, Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:   

 

Íýõýìæëýã÷: Б.Бийн íýõýìæëýëòýé  

 

Õàðèóöàã÷: И.Гнд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу шилжүүлсэн 1.000.000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 531.425 төгрөгийг хасч үлдэх 468.575 төгрөг, үүн дээр томографикийн төлбөр болох 120.000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34.000 төгрөг, нийт 622.575 төгрөгийг гаргуулах,

Ажлын хөлсний үлдэгдэл 200.000 төгрөг, олох байсан орлого 800.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй èðãýíèé õýðãèéã õýëýëöýâ.  

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нýõýìæëýã÷ Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д,

Хариуцагч И.Г,

Нàðèéí áè÷ãèéí äàðãà Б.А íàð îðîëöîж, 

Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасны дагуу зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.                                                                           

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ ÍÜ:

 

1.Íýõýìæëýã÷ Б.Б нь хариуцагч И.Гд холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн 1.000.000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 531.425 төгрөгийг хасч үлдэх 468.575 төгрөг, үүн дээр томографикийн төлбөр болох 120.000 төгрөг, хоёр шуудай цементийн.үнэ 34.000 төгрөг, нийт 622.575 төгрөгийг гаргуулах, хүссэн íýõýìæëýëèéí øààðäëàãàà дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.Б нь И.Гтэй аман хэлцэл хийж, өөрийн хашаанд 2х3 хэмжээтэй ТҮЦ-ийг 3 хоногийн хугацаанд бариулах, ажлын хөлс, материал зардалд нийт 1.000.000 төгрөг өгөхөөр тохирсон. 2020 оны 05 сарын 13-ны өдөр Хаан банк дах И.Ггийн 5017189139 тоот данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. И.Г нь ТҮЦ барих ажлыг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд хийж дуусгах байсан боловч хугацаа 10 хоногоор хэтэрсэн. ТҮЦ барьж өгөхийг удаа дараа шаардахад, И.Г нь завгүй, ажилтай байна... гэх хариу өгдөг байсан. И.Г нь ажлаа бүрэн гүйцэтгэж дуусгаагүй, ажлаа дутуу орхиод явсан. Туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан Э.Р, н.Б гэх хүмүүст мөнгө өгч ТҮЦ-ийг бариулж дуусгасан. Э.Р ТҮЦ барих ажлын 75 хувийг, н.Б нь 20-25 хувийг хийж гүйцэтгэсэн байтал И.Г нь ТҮЦ-ний рамын ажлыг хийчихээд, үлдсэн ажилд нь оролцоогүй байж, бүрэн гүйцэд барьж өгсөн юм шиг зүйл ярьдаг. Б.Б нь И.Ггээс ажлын хөлсөө авахаар Нарантуул-2 дээр очин уулзахад нь үгийн зөрөөгүй цохисон. Б.Б нь цагдаагийн газарт гомдол гаргаж, улмаар эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөхөд 120.000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг гэрээнээс учирсан хохирол гэж үзэж байна. И.Г нь 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн хүн дагуулж ирээд Б.Бгийн эхнэрийг нь хэл амаар доромжилж, ТҮЦ-ийн зургийг авах зэрэг зохисгүй үйлдэл гаргаснаас гадна, байсан 2 уут цементийг зөвшөөрөлгүйгээр авч явсан. Нэхэмжлэгч нь хуучин барилгын материалуудын үнийг нотлох гэж оролдсон боловч мэргэжлийн хүн биш болохоор нотолж чадаагүй. Иймд И.Гд гэрээний дагуу шилжүүлсэн 1.000.000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 531.425 төгрөгийг хасч үлдэх 468.575 төгрөг, үүн дээр томографикийн төлбөр болох 120.000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34.000 төгрөг, нийт 622.575 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд И.Ггээс 622.547 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Õàðèóöàã÷ ø¿¿õýä áîëîí ø¿¿õ õóðàëäààí äýýð ãàðãàñàí òàéëáàðòàà:

2.2. Өөрт байгаа нэг удаа ашиглагдсан барилгын материалуудыг Б.Бд үзүүлж, ТҮЦ барьж өгөхөөр болж, нийт 1.200.000 төгрөгөөр тохиролцсон юм. Ингээд Б.Б миний данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Бид 10 хоногийн хугацаанд хийхээр тохиролцоод туслан гүйцэтгэгчээр С.О, Э.Р нарыг дуудан ажиллуулсан. 10 хоногийн хугацаанд ТҮЦ-ийг барихад 2 куб банз, 38 метр дээврийн төмөр, 40 м.кв паркетан шал бүхий барилгын материалыг ашигласан. Бид гурав манай хашаанд ТҮЦ-ийн ерөнхий рам, деталь хэсгүүдийг хийж, Б.Бгийн хашаанд зөөж буулган угсарсан. Энэ үед Б.Б нь анх захиалсан өндөрийн хэмжээг 20 см-ээр хасаад өг, арай өндөр байна гэхээр нь хамт ажиллаж байсан С.О, Э.Р нарт энэ тухай хэлээд, хөдөө яваад ирсэн. Маргааш нь ирэхэд Э.Р ТҮЦ-ний өндөрийн хэмжээг, хасаад, дахин барьж өгсөн байсан. Би үлдсэн ажлыг хийж дуусгаад үлдэх 200.000 төгрөгийг авъя, цонх захилахад 85.000 төгрөг болсон гэхэд Б.Б мөнгө өгөхгүй, ажлаа гүйцээ гэсэн учраас маргаан үүссэн. Би цонхноос бусад ажлыг хийж өгсөн. Б.Б нь миний хажууд байнга хяналт тавьж байсан ба хуучин барилгын материал ашиглаж байгаа гэдгээ хэлж, өөрт нь үзүүлж байсан. Миний хувьд Б.Бийг цохьсон зүйл байхгүй байхад, намайг цагдаад өгсөн. Бидний маргалдсан шалтгаан нь ТҮЦ-ний өндөрийн хэмжээ зөрснөөс болсон. Би гэрээнд заасан хугацаанд ТҮЦ-ийг барьж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Õàðèóöàã÷ ø¿¿õýä ãàðãàñàí ñºðºã íýõýìæëýëäýý:

2020 оны 05 дугаар сард Б.Бтэй амаар тохиролцон урт нь 3 метр, өргөн нь 2.5 метр, өндөр нь 2.2 метрийн хэмжээтэй ТҮЦ-ийг 1.200.000 төгрөгөөр 10 хоногийн хугацаатайгаар барьж өгөхөөр тохиролцсон. ТҮЦ-ийг нэг удаа ашигласан барилгын материалаар барина гэдгийг Б.Б өөрөө хүлээн зөвшөөрч, өдөр тутам хяналт тавьж байсан. Уг ажлыг хийж гүйцэтгэхдээ, туслан гүйцэтгэгчээр С.О, Э. Рэнпил нарыг оролцуулсан. Бид гурав манай хашаанд ТҮЦ-ийн ерөнхий рам, деталь хэсгүүдийг хийж, Б.Бгийн хашаанд зөөн, буулгаж угсарсан. Энэ үед Б.Б нь анх захиалсан ТҮЦ-ний өндөрийн хэмжээг 20 см-ээр хасч өгөхийг шаардсан. Э.Р ТҮЦ-ний өндөрийн хэмжээнээс хасаад, дахин барьж өгсөн. Маргааш нь би ирээд ТҮЦ-ний шалан доор нь хатуу хөөс тавьж, цементээр шаллаж дуусгасан. Үлдэгдэл 200.000 төгрөгийг авъя гэхэд өгөхгүй гэснээс бидний хооронд маргаан үүссэн. Би хувийн портер автомашинаар ачаа тээвэрлэж, өдөрт 80.000 төгрөгийн орлого олдог. 10 хоногийн хугацаанд ТҮЦ барьж, олох байсан орлого 800.000 төгрөгөөр хохирсон. Иймд Б.Батүвшингээс ажлын хөлсний үлдэгдэл 200.000 төгрөг, олох байсан орлого 800.000 төгрөг, нийт 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн шаардлагыг гаргаж байсан. Харин одоо бол барьж өгсөн ТҮЦ-ээ буцаан авна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулав.

 

4.Íýõýìæëýã÷ Б.Б íü õàðèóöàã÷èéí ø¿¿õýä ãàðãàñàí ñºðºã íýõýìæëýëä ø¿¿õ áîëîí ø¿¿õ õóðàëäààíä ãàðãàñàí òàéëáàðòàà:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Б, И.Г нар 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан. Гэрээгээр 3 хоногийн дотор ТҮЦ-ийг хийж өгнө гэж тохиролцсон боловч 2020 оны 5 дугаар сарын 25, 26-ны өдөр гэхэд ТҮЦ бүрэн баригдаж дуусаагүй байсан. И.Г нь сөрөг нэхэмжлэлд 2х3 хэмжээтэй ТҮЦ барихад нэг удаа ашиглагдсан материалыг дахин ашиглаж барьсан гэж дурдсан байж дэлгүүрээс худалдаж авсан барилгын материалын зах зээлийн үнэлгээ 2.890.000 төгрөг гэсэн нь үндэслэлгүй байна. И.Г нь 10 хоногийн ажил алдагдуулсан гэж олох байсан орлого 800.000 төгрөг, ажлын хөлс 200.000 төгрөг тус тус нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй байна. И.Г гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хэн алинд нь хохирол учирахгүй л байх байсан. Иймд сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

5.Нэхэмжлэгчээс хаан банкны дансны хуулга, зарлагын баримт, Б.Б, Ж.О хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сортчоно эрүүл мэндийн үйлчилгээний баримт, “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо, Хүрээ.мн сайт, “Шуурхай зар” сонины 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаарт нийтгэгдсэн барилгын материалын үнэ ханш гэх баримтууд, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, фото зургууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6137 дугаартай шинжээчийн дүгнэлт,

хариуцагчаас 2 хуудас хариу тайлбар, фото зураг, 5 ширхэг зарлагын баримт, И.Ггийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх Ж.О, Э.Р нарыг гэрчээр асуусан. Мөн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШТ2022/00147 дугаартай тогтоолоор шинжээч томилсон. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч И.Гд холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн 700.000 төгрөг, учирсан хохирол 500.000 төгрөг, нийт 1.200.000 төгрөгийн гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэлээр ажлын хөлс 200.000 төгрөг, олох байсан орлого 800.000 төгрөг, нийт 1.000.000 гаргуулахаар тус тус шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж И.Гд гэрээний дагуу шилжүүлсэн 1.000.000 төгрөгөөс шинжээчийн дүгнэлтээр гарсан 531.425 төгрөгийг хасч үлдэх 468.575 төгрөг, үүн дээр томографикийн төлбөр болох 120.000 төгрөг, хоёр шуудай цементийн үнэ 34.000 төгрөг, нийт 622.575 төгрөгийг гаргуулна гэж тодруулсан.

 

3.Хариуцагч И.Г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ТҮЦ-ний цонхноос бусад ажлыг хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн өгөөгүйгээс маргаан үүссэн. Ажлын хөлсний үлдэгдэл 200.000 төгрөг, олох байсан орлгого 800.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн барьж өгсөн ТҮЦ-ээ буцаан авна гэж тайлбарлан мэтгэлцжээ.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хаан банкны дансны хуулга, зарлагын баримт, Б.Б, Ж.О хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Сортчоно эрүүл мэндийн үйлчилгээний баримт, “Натур эмнэлэг” компьютерт томографийн оношилгоо, Хүрээ.мн сайт, “Шуурхай зар” сонины 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35 дугаарт нийтгэгдсэн барилгын материалын үнэ ханш гэх баримтууд, гэрлэсний бүртгэлийн гэрчилгээ, фото зургууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6137 дугаартай шинжээчийн дүгнэлт, хариу тайлбар, фото зураг, 5 ширхэг зарлагын баримт, И.Ггийн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ж.Оюунболд, Э.Р нарын гэрчийн мэдүүлэг, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5.Зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аман хэлцэл байгуулагдаж, уг хэлцэлээр гүйцэтгэгч И.Г нь захиалагч Б.Бгийн захиалгаар 2х3 хэмжээтэй ТҮЦ барьж өгөхөөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан байх бөгөөд уг мөнгөн дүнд ажлын хөлс, ТҮЦ барих материалын зардал бүхэлдээ багтжээ.

 

Тиймээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр талууд захиалагчийн эсхүл гүйцэтгэгчийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь уг ажлыг хүлээн авч хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

 

Б.Бгийн захиалгаар И.Г нь өөрт байсан хуучин барилгын хуучин материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх буюу ТҮЦ-ийг барьж бий болгох, харин Б. Баттүвшин нь уг ажлын үр дүн буюу гүйцэтгэгчийн хийж бүтээсэн зүйлийг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Дээрх ажил гүйцэтгэх гэрээгээр шилжүүлэн өгч буй зүйл нь гэрээний талуудын тохиролцооны үр дүнд шинээр бий болж буй эд хөрөнгө буюу ТҮЦ байжээ.

 

Тодруулбал И.Г нь ТҮЦ барьж өгөх үүрэг хүлээж, Б.Б нь ажлын хөлс материалын зардалд нийт 1.000.000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн.

 

Хариуцагч гэрээний нийт үнийг 1.200.000 төгрөг гэж тодорхойлон маргаж байгаа боловч, дээрх мөнгөн дүнгээр тохиролцсон гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, энэ талаар баримтыг шүүхэд нотлох баримтаар гарган өгөх үүргээ биелүүлээгүй байх тул шүүх ажлын хөлс ТҮЦ барих материалын зардалын хамт 1.000.000 төгрөг байхаар талууд гэрээний гол нөхцөл болох ажлын хөлсийг харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

 

2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 303 дугаар “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр . хаягт байрлах, ТҮЦ-ийг барихад орсон материалын үнэ цэнэ, үнэлгээний ажлыг “...материалын зардал 350.175 төгрөг, ажлын хөлсний зардал 181.250 төгрөг, нийт 531.425 төгрөг...” гэх дүгнэлтийг гаргажээ.

 

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.2-д зааснаар Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцдаг байна.

Зохигч гэрээг амаар байгуулахдаа ажил гүйцэтгэж дуусах хугацааг тодорхой заагаагүй, хугацааг хэрхэн тодорхойлсон нь тодорхой бус, ажлын үр дүнг хэзээ бүрэн хүлээлгэн өгсөн, гэрээний үүрэг хэзээнээс эхлэн зөрчснийг тогтоох боломжгүй байх ба энэ нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил шаардлага хангаагүй гэж тайлбарлаж байгаа боловч нэгэнт ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. Харин ажлын үр дүн доголдолтой байсан бол доголдлыг арилгахад шаардагдах зардлыг ажил гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

 

Түүнчлэн захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, ашиглаж байгаа нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Дээрх дурдсан үйл баримтаас үзвэл гэрээгээр тохиролцсон ажлыг хүлээлцэж, дүгнээгүйд талуудын аль аль нь буруутай байх ба захиалагч дээрх ажлын нийт төсөвт өртөг 1.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцсноор шинжээчийн дүгнэлтээр Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 17 дугаар гудамж 796 Б хаягт байрлах, ТҮЦ-ийг барихад орсон материалын үнэ цэнэ, үнэлгээний ажлыг “...материалын зардал 350.175 төгрөг, ажлын хөлсний зардал 181.250 төгрөг, нийт 531.425 төгрөг...” гэх дүгнэлтийг гаргасан тул 531.425 төгрөгийг хасч 468.575 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хариуцагч И.Ггийн нэг уут, хагас цементийг авснаа хүлээн зөвшөөрснийг үндэслэж, үнэ 25.500 төгрөг /1 уут цемент 17.000 төгрөг, хагас уут цемент 8.500 төгрөг/, нийт 494.075 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Учирсан хохирол томографийн зураг авахуулсан төлбөр 120.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Натур эмнэлэг компьютерт томографийн шинжилгээгээр зүүн талын нүдний ухархайн дотор хана 0.8 см өргөн хэсэгт дотогш этмойд хөндий рүү 0.4 см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай, ...хамар ясны зүүн хажуу хана бага зэргийн цөмөрсөн, бороолсон хуучин хугаралтай..., мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6137 тоот Шинжээчийн дүгнэлт-д ...хамрын нуруунд 0.2 х 0.1 см өнгөц зураасан шалбаралттай, ...Зүүн нүдний ухархайн дотор хана хуучин хугаралтай... гэсэн байна. /1 дүгээр хавтас 109 х, 136-137х 238-239 х/

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 997 тоот Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолд “...Б.Бгийн эрүүл мэндэд хохирол учраагүй...” гэсэн байх тул хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид 120.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй учир уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч И.Г ажлын хөлсний үлдэгдэл 200.000 төгрөг, олох байсан орлого 800.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн барьж өгсөн ТҮЦ-ээ буцаан авна гэж шаардлагаа тодруулсан нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд, зохигчдын хооронд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр аман хэлцэл байгуулагдаж, уг гэрээгээр И.Г нь Б.Бд 2х3 хэмжээтэй ТҮЦ барьж өгөхөөр 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан байх бөгөөд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бэлэн бус гүйлгээгээр хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд талууд гэрээгээр тохиролцсон ажлыг нийт 1.000.000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон гэж үзэх ба харин 1.200.000 төгрөг байхаар тохиролцсон гэж үзэх нөхцөл байдал хэргийн оролцогчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

И.Г нь барьж өгсөн ТҮЦ-ээ буцаан авна гэх боловч үүнийгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч өөрийн татгалзлаа нотлох холбогдох баримтуудыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ үүргээ биелүүлээгүй.

 

Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно.

 

6.Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн ажлын хөлс болох 100.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д төлжээ.

 

Иймд Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаардаг бөгөөд мөн хуулийн 56 äóãààð ç¿éëèéí 56.1-ä ø¿¿õèéí çàðäëûã íýõýìæëýë á¿ðýí õàíãàãäñàí òîõèîëäîëä õàðèóöàã÷ààð, íýõýìæëýëèéã õýðýãñýõã¿é áîëãîñîí òîõèîëäîëä íýõýìæëýã÷ýýð íºõºí òºë¿¿ëíý” ãýæ çààñíû äàãóó øèíæýý÷èéí çàðäàë áîëîõ 100.000 òºãðºãèéã хариуцагч И.Ггээр íºõºí òºë¿¿ëж нэхэмжлэгч Б.Бд олгох íü ç¿éòýé.

 

7.Хуульд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 28.950 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 15.472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2, ,225 дугаар зүйлийн 225.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч И.Ггээс 494.075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Б.Бгээс барьж өгсөн ТҮЦ-ийг гаргуулах тухай И.Ггийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33.350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 28.950 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 15.472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Èðãýíèé õýðýã ø¿¿õýä õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 56 äóãààð ç¿éëèéí 56.1-ä çààñíààð хариуцагч И.Ггээс øèíæýý÷èéí àæëûí õºëñ áîëîõ 100.000 òºãðºãèéã ãàðãóóëæ нэхэмжлэгч Б.Бд îëãîñóãàé.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.   

 

 

 

 

ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                              ×.ÄÀÂÀÀѯÐÝÍ

 

                                         Ø¯¯Ã×ÈÄ                             Ц.НАРАНЧИМЭГ

 

                                                                                    Б.ЦОЛМОН