Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2023/03911

 

  

 

 

 

 

     2023            10              20                                           18/ШШ2023/03911

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч В.Амартүвшин, шүүгч Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: ******* *******, ******* *******, ******* *******, ******* ******* ******* , /РД: /

            Хариуцагч: , , , *******лол, ******* *******, ******* ******* , /РД:/

БНХАУ-аас 20******* оны 09 сарын 23-ны өдрийн ТZ-WYL20*******020 дугаар гэрээний дагуу 33 нэр төрлийн ийн тоног төхөөрөмж худалдан авахад нийт төлбөрийн 68.1 хувийг гаргасан тул ийн тоног төхөөрөмжийн 68.1 хувийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид байгаа 30 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 1 618 *******7.3 төгрөгийн үнэ бүхий 11 төхөөрөмж гаргуулах,

Дээрх 30 нэр төрлийн ийн тоног төхөөрөмжийг 20******* оны 12 сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 сарын *******-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд эзэмшиж, ашигласнаас олсон үр шим болох ******* 737 219 төгрөг  гаргуулах,

БНХАУ-аас Монгол Улсад ийн тоног төхөөрөмжийг авчрахад төлсөн гаалийн татвар, тээврийн зардал 5 660 төгрөгийн 31.9 хувь болох 1 729 828.5 төгрөг, хоол, буудал, унааны зардал 95 9 төгрөгийн 31.9 хувь болох 1 3 206.13 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж, эд материалын үнэ 5 *******7 8******* төгрөг, түрээсийн ажлын *******ны барьцаа төлбөр 1 000 000 төгрөг, түрээсийн төлбөр 2 000 000 төгрөг, “ ББСБ” ХХК-аас авсан зээлийн хүү 2 000 000 төгрөг, нийт 13 321 92.67 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

539 8 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 882 680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал, нарийн бичгийн дарга Д.Бадамжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М. нь хариуцагч Н.од холбогдох нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэг.БНХАУ-аас 20******* оны 09 сарын 23-ны өдрийн TZ-WYL20*******020 дугаар худалдааны гэрээний дагуу 33 нэр төрлийн ийн тоног төхөөрөмжийг худалдан авахад нийт төлбөрийн 68.1 хувийг гаргасан тул ийн тоног төхөөрөмжийн 68.1 хувийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагчид байгаа 30 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 1 618 *******7.3 төгрөгийн үнэ бүхий 11 тоног төхөөрөмжийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлж байна. Миний бие 2000 оноос аэробикийн клуб ажиллуулсан бөгөөд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байхдаа Н.той 2008 онд танилцаж, 2010 оноос нэг *******анд тус, тусдаа өөр, өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 20******* оноос өөр өөрсдийн хувийг нийлүүлж хамтран ” ” клуб нэрээр ажиллаж эхэлсэн. Хамтран ажиллаад 1 хоногийн дараа хөрөнгө, мөнгөний маргаан гарч намайг клубээс гарснаас хойш одоог хүртэл өөрийн худалдаж авсан тоног төхөөрөмжөө авч чадахгүй, хариуцагч нь эдгээр тоног төхөөрөмжөөр ашиг орлого олсоор байна. TZWYL20*******020 дугаар худалдааны гэрээгээр 33 нэр төрлийн тоног төхөөрөмжийн үнэ 118 368 юань /тухайн үеийн ханшаар 37 219 3.60 төгрөг/ болсноос, 20******* оны 09 сарын 23-ны өдөр 30 хувийн урьдчилгаа 31 060 юань /тухайн үеийн ханшаар 9 721 780 төгрөг/, үлдэх 70 хувь буюу 87 308 юань /тухайн үеийн ханшаар 27 97 65.60 төгрөг/-ийг тээвэрлэлт хийхийн өмнө 20******* оны 10 сарын 30-ны өдөр тус тус би төлсөн. Тухайн тоног төхөөрөмжийг авахдаа 20******* оны 09 сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас ******* 000 000 төгрөг,  20******* оны 10 сарын 29-ний өдөр “ ББСБ” ХХК-аас 7 000 000 төгрөг, 20******* оны 10 сарын 30-ны өдөр өөрийн 5026336 ******* данснаас 6 000 000 төгрөг, 20******* оны 10 сарын 30-ны өдөр ээжийн Хаан банкны данснаас 10 000 000 төгрөг авч зарцуулсан. Гэрээний нийт төлбөр 37 219 3.60 төгрөгөөс миний бие 68.1 хувь буюу 25 525 65.6 төгрөгийг гаргасан бөгөөд үүнээс 10 *******6 558.25 төгрөгийн үнэ бүхий ийн тоног төхөөрөмж миний өмчлөлд байна. Иймд гэрээний үнийн дүнгийн 68.1 хувь болох 25 525 65.6 төгрөгөөс өөрт байгаа 10 *******6 558.25 төгрөгийн үнэ бүхий ийн тоног төхөөрөмжийн үнийг хасч хариуцагчаас түүний эзэмшилд байгаа 30 нэр төрлийн төхөөрөмжөөс 1 618 *******7.38 төгрөгийн үнэ бүхий дараах 11 ширхэг ийн тоног төхөөрөмжийг гаргуулна. Үүнд:

1.1. кодтой, суугаа гуяны төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 598 ам.доллар, тухайн үеийн ханшаар 598*6,37*31,95, нийт 1 199 726. төгрөг

1.2. кодтой, суугаа хөл сунгалтын төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 598 ам.доллар, тухайн үеийн ханшаар 598*6,37*31,95, нийт 1 199 726. төгрөг

1.3. кодтой, гарын толгойн булчин, 1 ширхэг, үнэ 598 ам.доллар, тухайн үеийн ханшаар 598*6,37*31,95, нийт 1 199 726. төгрөг

1.. кодтой, суултын төхөөрөмж, 1 ширхэг, үнэ *******0 ам.доллар, тухайн үеийн ханшаар *******0*6.37*31.95, нийт 1 705 296.78 төгрөг,

1.5. кодтой, нуруу гэдийлт вандан, 1 ширхэг, үнэ 195 ам.доллар, тухайн үеийн ханшаар 195*6.37*31.95, нийт 391 2*******.1 төгрөг, 

1.6.TZ-602 кодтой, тэмээ төхөөрөмж 5 үйлдэлт, 1 ширхэг, үнэ 2 100 ам.доллар, тухайн үеийн ханшаар 2100*6.37*31.95, нийт 213 086.******* төгрөг

1.7.TZ-60 кодтой, хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 598 ам. доллар, тухайн үеийн ханшаар  598*6.37*31.95, нийт 1 199 726. төгрөг

1.8.TZ-607 кодтой, цээж эрвээхий төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 628 ам.доллар, тухайн үеийн ханшаар 628*6.37*31.95, нийт 1 259 913.38  төгрөг

1.9. кодтой, гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 598 доллар, тухайн үеийн ханшаар 598*6,37*31,95, нийт 1 199 726. төгрөг

1.10. кодтой, суултын төхөөрөмж, 1 ширхэг, үнэ 280 ам.доллар, тухайн үеийн ханшаар 280*6.37*31.95, нийт 561 7.82 төгрөг

1.11. кодтой, гар штанг, 125 кг, үнэ 23.75 ам.доллар, тухайн үеийн ханшаар 23.75*6.37*31.95, 018.93 төгрөг, нийт 1 618 *******7. төгрөг.

Хоёр. Фитнесийн тоног төхөөрөмжийг 20******* оны 12 сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 сарын *******-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд эзэмшиж, ашигласнаас олсон үр шим болох ******* 737 219 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Миний бие 20******* оны 12 сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй, иймд 2020 оны 12 сарын 28-ны өдөр 30 нэр төрлийн сийн тоног төхөөрөмжийг ашигласнаас олсон үр шим ******* 73 219 төгрөгийг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ шаардлагыг 20 оны 06 сарын 03-ны өдөр тус шүүх хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 219 зүйлийн 219.1, 78 зүйлийн 78.8-д заасныг баримтлан сард 500 000 төгрөгийн ашгийн тооцоолол үлдсэн тул нэхэмжилсэн 7 сарын хугацаагаар 23 500 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Иймээс 30 нэр төрлийн сийн тоног төхөөрөмжийг ашигласнаас олсон үр шим ******* 737 219 төгрөгийг гаргуулах шаардлагын хугацааг 20******* оны 12 сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 сарын *******-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд эзэмшиж, ашигласнаас олсон үр шимийг хариуцагчаас гаргуулах, өөрөөр хэлбэл ашигласнаас олсон үр шим 7 сарыг өнөөдрийг хүртэл буюу 9 cap болгон өөрчилсөн.

Гурав. БНХАУ-аас Монгол Улсад ийн тоног төхөөрөмжийг авчрахад зарцуулсан гаалийн татвар, тээврийн зардал 5 660 төгрөгийн 31,9 хувь болох 1 729 828.5 төгрөг, хоол буудал, унааны зардал 95 9 төгрөгийн 31,9 хувь болох 1 3 206.13 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж, эд материалын үнэ 5 *******7 8******* төгрөг, түрээсийн ажлын *******ны барьцааны төлбөр 1 000 000 төгрөг, ажлын *******ны түрээс 2 000 000 төгрөг, “Транспапитал ББСБ” ХХК-аас авсан зээлийн хүү 2 000 000 төгрөг, нийт 13 321 92.67 төгрөгийг хариуцагчаас  гаргуулна.

3.1.БНХАУ-аас Монгол Улсад дээрх сийн тоног төхөөрөмжийг авчрахад нийт 9 918 60 төгрөгийн зардал гарсан. Үүнд:

3.1.1.Тээвэр, гааль, тоног төхөөрөмж авчрах зардал 5 660 төгрөг

3.1.2.Хоол буудал, унааны зардал 95 9 төгрөг

            3.2.Эрээнээс авсан бусад эд зүйлс:

3.2.1.Хяналтын камер, 1ширхэг, 350 юань х 3*******, нийт 119 700 төгрөг

3.2.1.Микрофон, 1 ком, 80 юань х 3*******, нийт *******1 200 төгрөг

3.2.2.Диско гэрэл, 1 ком, 50 юань*3*******, нийт 11 750 төгрөг

3.2.3.Трансформатор, 1ширхэг, *******0 юань*3*******, 7 250 төгрөг, нийт 59 *******0 төгрөг

З.З.Монголоос авсан бусад тоног төхөөрөмж, эд зүйлс:

3.3.1.Гүйлтийн зам, 2ширхэг, нэгж үнэ 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөг

3.3.2.Хөгжим, 1 ком, 999 9******* төгрөг

3.3.3.Хаяг /Фитнесс/, 300 000 төгрөг

3.3..Толины хүрээ, 100 000 төгрөг

3.3..Өдрийн богино лед гэрэл, 120 000 төгрөг

3.3.5.Лед бөөрөнхий гэрэл, 100 000 төгрөг

3.3.6.Цагаан хуулга, 8 000 төгрөг

3.3.7.Супер цоож, 30 000 төгрөг, нийт 697 9******* төгрөг

3..Ажлын *******ны барьцаа болон түрээс, хүүгийн төлбөрт:

3..1.Ажлын *******ны барьцаа 1 000 000 төгрөг

3..2.Ажлын *******ны түрээс 2 000 000 төгрөг

Би тэмдэгтийн хураамж 1 380 13 төгрөг буюу нэхэмжлэлийн шаардлагаас илүү төлсөн. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь ийн тоног төхөөрөмжийн зардлыг миний бие гаргасан болох нь хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлахад хангалттай нотлогдоно. Хариуцагч хуучин тоног төхөөрөмж хэрэглэдэг байсан. Буйдангийн бүрээс, гүйлтийн зам шинэ клубт хэрэглэхэд муудсан, өнгө үзэмжгүй байсныг шинэ тоног төхөөрөмж авсан тул буйдангийн хуучин бүрээсийг шинээр сольсон. Гүйлтийн замын товчнууд нь дарагдахаа больсон байсныг би өөрөө замын дэлгэц авж суурилуулсан. Маргаан болоод хөөгдөж гарахдаа үйлчлүүлэгч нар клубээс 1,1 спиннингийн дугуй барьж гарсан, миний дааж гарч чадах юм нь буйдангийн хуулга, гүйлтийн замын дэлгэц байсан. Өөрийн шинээр сольж тавьсан зүйлээ буцааж авснаас бус, хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэв.

2.Хариуцагч хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Би өөрийн клубт ашиглаж байсан хуучин тоног төхөөрөмжөө шинэчлэх зорилгоор анх Голомт банкнаас 0 000 000 төгрөгийн зээл авах гэтэл М. нь хамтран зээлдэгчээс татгалзаж, уг зээлээ авч чадаагүй. Хаан банкнаас бодибилдингийн тоног төхөөрөмж худалдан авах 17 000 000 төгрөгийн зээл авахдаа барьцаанд нь 2 өрөө орон сууц, автокран, бодибилдингийн хуучин тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгөө барьцаалж, аав Н.Ножоог хамтран зээлдэгчээр оруулж зээл авсан. Тэр үед өвөл болсон, аавын бие муудаж 2-3 удаа хагалгаанд орж хүндэтгэн үзэх шалтгаан гарсан мөн хэлмэрч, газарчин болох дүү Н. Шанхай хотод суралцаад ирэх боломжгүй учраас Хятад явж бодибилдингийн шинэ тоног төхөөрөмж захиалах ажил хойшлогдсон. Дараа нь Голомт банкнаас 11 250 000 төгрөгийг нэмж зээлж, “Найман шарга” захад 2 000 000 төгрөгөө юаниар солиулж 80 000 юаньтай болсон. Хятадад очоод 6 ширхэг нэг төрлийн бодибилдингийн дасгалын тоног төхөөрөмж үзэж, урьдчилгаа  30 хувь /31 060 юань/ бэлнээр өгч, тоног төхөөрөмжөө үйлдвэрлэж бэлэн болсны дараа үлдэгдэл 70 хувийг төлөхөөр тохиролцон миний ажиллуулдаг байсан “ ” клубын нэр дээр гэрээ хийсэн. Миний бие 20******* оны 12 сарын 0-ний өдөр 5 гишүүнтэй “ ” төрийн бус байгууллага байгуулан үйл ажиллагаа явуулж байхад надтай урд нь хамтран ажилладаг байсан М. нь данс, тооцоо барьдаг байсан. Гэтэл миний Хаан банкны төлөлт хийгээгүйгээс болж хэрүүл маргаан эхэлсэн, М. нь над руу дайрч хэл амаар доромжлон намайг орлого, бизнесгүй болгохын тулд нэр хүнд, эд хөрөнгөд минь халдсан. Тухайлбал 20******* оны 12 сарын 06-ны өдөр М. нь миний төвд ирж 3 ширхэг зам, хянах самбар, зөөлөвчтэй 2 ширхэг буйдан сандал, зэргийг хутгаар урж, эвдэлж цаашид ашиглах боломжгүй болгосон. Энэ талаар цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан боловч 2016 оны 01 сарын 08-ны өдрийн аймгийн Прокурорын газрын 16 дугаар тогтоолоор хамтран амьдарч байсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. М. нь миний 2 000 000 төгрөг буюу 80 000 юаниар худалдан авсан тоног төхөөрөмжийг өөрийн мөнгөөр авсан гэж худал бичиж надаас миний өмчийг гаргуулах нэхэмжпэл гаргасан байдаг. Би 80 000 юаниар тоног төхөөрөмж худалдан авснаас урьдчилгаа 30 хувь 9 721 780 төгрөгийг төлж үлдэгдэл мөнгөнөөсөө хоол, унаа, замын зардалд зарцуулан бусад мөнгийг буцааж хадгалж байгаад, найз нөхөд, эгчээс мөнгө нэмж үлдэгдэл 70 хувь буюу 50 000 юанийг гэрээний дагуу хятадын компани руу шилжүүлсэн. М. “Бээжингээс гутал, цүнх авч ирэх шаардлагатай байна, хятад руу хамт явъя” гэж гуйгаад, миний дүү Н. орчуулагчаар явсан. М. тоног төхөөрөмжийн үйлдвэр дээр очоод 6 887 062 төгрөгийн TZ-7009 маркын спиннинг дугуй ******* ширхэг, 191 160 төгрөгийн TZ-800 маркын гантель, туухай 72 кг бүгд 7 078 2 төгрөгийн төхөөрөмж захиалсан. Мөн ийн хувцас хэрэглэл /эмэгтэй спорт бээлий, гэдэсний даруулга, оймс, өмд, майк, цамц зэрэг аэробикийн тавцан, олс, гудас, дэвсгэр, резин, блок, бөмбөг зэрэг 333 ширхэг/ нийт 3 757 16 төгрөгийн хувцас эд зүйлс барааг худапдан авч үлдэгдэл мөнгөндөө гутал, цүнх худалдан авч их дэлгүүрт *******лах өөрийн лангуундаа тавьж худалдагчаараа заруулж байсныг дүү Н. гэрчилнэ. Би гүйлтийн зам 2 ширхэгийг Улаанбаатар дахь “ ” дэлгүүрээс нэг бүрийг нь 1 600 000 төгрөгөөр, улаан бүрээс 50 000 төгрөгөөр бүгд 3 250 000 төгрөгөөр худалдаж авсан баримтыг хэрэгт өгсөн. М. нь өөрийнхөө шилжүүлсэн болон авч явсан мөнгийг зөвхөн өөрийн хэрэгцээнд зориулан эд зүйл худалдан авсан байтлаа миний худалдан авсан дасгалын тоног төхөөрөмжийг өөрийн мөнгөөр авсан мэтээр худал зүйл бичиж байна. М. нь миний худалдан авсан тоног төхөөрөмжүүдээс аль үнэ шингэсэн, хүний хэрэгцээнд чухлаар хэрэглэгдэж байгаа төхөөрөмжүүдийг авах гэсэн оролдлого хийж байна. Иймд миний бие дараах бодибилдингийн тоног төхөөрөмжийг Н.ын өмч мөн гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд: 

2.1. маркийн суугаа гуяны төхөөрөмж, 1 ширхэг, 1 193 757 төгрөг

2.2. маркийн чуугаа гуяны сунгалтын төхөөрөмж, 1 ширхэг, 1 193 757 төгрөг

2.3. маркийн гарын 2 толгойн булчингийн төхөөрөмж, 1 ширхэг, 1 193 757 төгрөг

2.. маркийн суултын төхөөрөмж, 1 ширхэг, 1 696 812 төгрөг

2.5.TZ-6023 маркийн цээж шахалтын вандан, 1 ширхэг, 79 100 төгрөг

2.6.TZ-602 маркийн тэмээ төхөөрөмж 5 үйлдэлтэй, 1 ширхэг, 192 125 төгрөг

2.7.TZ-60 маркийн хэвтээ 2 хөлний болон толгойн төхөөрөмж, 1 ширхэг, 1 193 757 төгрөг

2.8.TZ-607 маркийн цээжний эрвээхэй төхөөрөмж, 1 ширхэг, 1 253 65 төгрөг

2.9. маркийн 3 толгойн гарын булчингийн төхөөрөмж 1 ширхэг, 1 193 757 төгрөг

2.10.TZ-6063 маркийн дээрээс нуруу татах төхөөрөмж, 1 ширхэг, 99 132 төгрөг

2.11.TZ-8012 маркийн тэгш rap штанг 20кг, 25кг, ЗОкг, 35кг, 0кг-ийн, 5 ширхэг 583 *******3 төгрөг

2.12.TZ-6060 маркийн цээж шахах төхөөрөмж, 1 ширхэг, 99 132 төгрөг

2.13.100569 маркийн өргөлтийн штангийн диск 2, 5, 10, *******, 20 кг жинтэй иж бүрдэл төхөөрөмж, 1 676 *******0 төгрөг

2.1.Гүйлтийн зам, 2 ширхэг, 3 200 000 төгрөг

2.*******.Хөгжим, микрофон, диско гэрэл нь иж бүрдэл, 1 500 000 төгрөг, нийт 539 8 төгрөгийн үнэ бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмж болон зарим эд хөрөнгийг миний өмч гэдгийг тогтоож өгнө үү. Нэхэмжлэгч нь клубын нэрээр үйл ажиллагаа явуулж, надаас илүү ашиг олсон. Надаас их мөнгө гаргасан боловч юунд зарцуулсан нь тодорхойгүй, 20******* оны 09 сарын 17-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас ******* 000 000 төгрөг, 10 сарын 29-ны өдөр “ ББСБ” ХХК-иас 7 000 000 төгрөг, 10 сарын 30-ны өдөр өөрийн данснаас 6 000 000 төгрөг, 10  сарын 30-ны өдөр ээжээсээ 10 000 000 төгрөг нийт 38 000 000 төгрөг авсан байдаг. Миний хувьд 80 000 юань буюу 2 000 000 төгрөг өгсөн нийлээд 50 000 000 гаруй төгрөг болж байгаа юм. Би өмнө нь 2 кран ажиллуулдаг байсан, тэрнийхээ урьдчилгааг хийгээд, мөнгө хүрэхгүй болохоор нь 2 өрөө *******аа зараад, дахиад мөнгө дутахаар нь Ариг банкнаас 50 000 000 төгрөгийн зээл аваад кран авч үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэгч нь намайг хаана юу хийж, хэдэн төгрөгийн ашиг олж, ямар ажил хийж байгаа эсэхийг судлаад, мэдээд байгаа учраас надаас ямар нэгэн юм авч байж салах гээд байна. Би хангалттай орлого олдог, гэхдээ краны төлбөрүүд л орж ирдэг. Фитнесийн төлбөр нэг хүний 0 000-50 000 төгрөг байдаг, их ашиг олохыг боддоггүй, түрээсээ төлөөд, 2 шаа цалинжуулаад явахад боллоо гэж боддог. Гэхдээ тэгж чадаагүй, түрээсийн төлбөрийн өртэй байгаа, тэрийг харчхаад ашиг олсон юм байна гээд ******* 737 219 төгрөг нэхэж байна. М. ч гэсэн надтай анх явахдаа спиннинг, аэробик, ийн хэрэгсэл авч байсан. Түүгээрээ өчнөөн ашиг олж байгаа, үнэхээр ашиг олсон гэж үзэж байгаа бол хоёулаа 50, 50 хувийн ашиг авах ёстой. Миний дансны хуулгыг үзээд жилд 100 000 000 төгрөг олсон гэж үзээд байна, тэр нь дандаа краны орлого, би 30, 0 жил кран барьж байна, түүнээс орлого олдогоос ажиллуулж орлого олдоггүй. Нэхэмжлэгч нь миний өмчлөлийн ширхэг гүйлтийн замын хянах самбар, буйдангын бүрээс, ийн 3 ширхэг тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг хайчаар урж тасдсан хохирлыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаас 882 680 төгрөгөөр үнэлсэн тул хохирол 882 680 төгрөгийг М.гоос гаргуулж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн, өөрчилсөн шаардлага, 20******* оны 09 сарын 23-ны өдрийн ТZ-WYL20*******020 дугаар худалдааны гэрээ, 20******* оны 09 сарын 17-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны зарлагын баримт, Шандун хотын Тианжин сийн тоног төхөөрөмж ХХК-ийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, 20******* оны 09 сарын 23-ны өдрийн мөнгө хүлээн авсан баримт, “ ББСБ” ХХК-ийн орлого, зарлага, мөнгөн шилжүүлгийн баримт, 20******* оны 10 сарын 29-ний өдрийн 13*******1029130 дугаар зээл болон фидуцийн гэрээ, “Миг даатгал” ХХК-ийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын 1001716, 1001717 дугаар гэрээ, бэлэн мөнгөний орлогын баримт, Хаан банкны 20******* оны 10 сарын 30-ны өдрийн зарлагын мэдүүлэг, “Мөнгөн гүүр ББСБ” ХХК-ийн мөнгөн гуйвуулгын баримт, Монгол банкны юаны ханшийн лавлагаа, “Дэжоу Тианжин сийн тоног төхөөрөмж” ХХК-ийн тээврийн гэрээ, Замын-Үүд дэх Гаалийн газрын татвар төлсөн баримт, гаалийн бүрдүүлэлтэд төлсөн орлогын тасалбар, гаалийн хяналтын ачаа жингийн баримт, Эрээн хотоос Замын-Үүд хүртэлх тээврийн зардлын баримт, 20******* оны 11 сарын 0-ний өдрийн Кибер спортс зарлагын баримт, Хаан банкны гүйлгээний болон Номин кассын баримт, 20******* оны 10 сарын 29-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, 20******* оны 11 сарын 0-16 өдрийн зарлагын баримт, 20******* оны 11 сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, гадаад паспортын хуулбар, Улаанбаатар төмөр замын зорчих эрхийн тасалбар, хурдны галт тэрэг, автобусны тасалбар, 20******* оны 09 сарын 21--ны өдрийн мөнгөний баримт, 2016 оны 02 сарын 16-ны өдрийн Г.Нанжидсүрэн, Г.төр нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Худалдаа хөгжлийн банкны гадаад шилжүүлгийн даалгавар, Г. Хаан банкны дансны хуулга, М.гийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, гэрэл зураг, 20******* оны 11 сарын 12-ны өдрийн ******* талбайн түрээсийн гэрээ болон хүлээлгэн өгсөн эд материалын жагсаалт, Н. нарын Хаан банкны 505399379 дугаар дансны хуулга, Н. Голомт банкны 3051070******* дугаар дансны хуулга, кассын зарлагын ордер, дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 сарын *******-ны өдрийн 293 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, “” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 20******* оны 05 сарын 18-ны өдрийн “ ” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, М.гийн Хаан банкны 5026336 дугаар дансны хуулга, М.гийн Худалдаа хөгжлийн банкны 0312309 дансны хуулга, дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “Мобиком корпораци” ХХК-ийн тодорхойлолт, Samsung S6 утсан дээрх Summer Wu, нарын харилцсан мессежүүд, данс эзэмшигчийн нэрийн хуудас, М.гийн ХХК-иас олгосон сертификат, 20******* оны 11 сарын 01-ний өдрийн Кибер спорт шоп зарлагын баримт, 20******* оны 11 сарын 07-ны өдрийн зарлагын баримт, гэрэл зураг, дахь дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 0-ний өдрийн дугаар шийтгэх тогтоол, аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 сарын -ны өдрийн дугаар прокурорын тогтоол, 2016 оны 03 сарын 10-ны өдрийн 6 дугаар хариу мэдэгдэх хуудас, М.гийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн болон орлого, зарлагын баримт, М.гийн “ ” клубын түрээсийн гэрээний барьцаа төлсөн гэх Худалдаа хөгжлийн банкны 20******* оны 11 сарын 18-ны өдрийн мемориалын баримт, “ ” ХХК-ийн 2018 оны 0 сарын 18-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, М.гийн цахилгааны төлбөр төлсөн гэх “Капитрон банк” ХХК-ийн тасалбар, М.гийн Сувдан алх 1 *******ны 3 давхрын түрээсийн төлбөрт Х.Гэрэлмаагийн 5063787 дугаар Хаан банкны данс руу 20******* оны 12 сарын 01-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, М.гийн Худалдаа хөгжлийн банкны 0310*******3 дугаар дансны хуулга, М. студийн орлогын тооцоолол, орлогын тооцооны судалгаа, А хэмжээтэй дэвтэр 3 ширхэг, жижиг хар нуруутай дэвтэр 2 ширхэг /1 хх-ийн 7-18, 20-7, 9-77, 79-82, 86-103, 121-130, 3хх-ийн 191, 1хх-ийн 13, 193-19, 197-202, 209-216, 218-236, 2 хх-ийн 5-56, 95-96, 60-61, 93, 97-106, 111-119, 3 хх-ийн 18-1*******, 198, 197, 199-200, 203, хх-ийн 103-10, 5хх-ийн *******0 тал/,

.Хариуцагчаас хариу тайлбар, “ ” ХХК, “ ” ХХК, “Дарсилбет” ХХК-ийн тодорхойлолт, “ ” НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, хурлын тогтоол, “Мөнгөн гүүр ББСБ” ХХК-ийн 50 000 юанийн мөнгөн гуйвуулгын баримт, аймгийн Прокурорын 2016 оны 02 сарын 01-ний өдрийн 1 дугаар хариу мэдэгдэх хуудас, Спорт шоп с зарлагын баримт, “” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зураг, Олимпус спортын төрөлжсөн барааны с тоног төхөөрөмжийн үнийн санал, худалдааны гэрээ, ДАХ улсын дугаартай автомашины техникийн гэрчилгээ, 20******* оны 01 сарын 16-ны өдрийн Голомт банкны кассын зарлагын ордер, Шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 2579/01, 2579/02, 2579/03, 2579/0, 2579/05 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, 29 нэр төрлийн сийн тоног төхөөрөмжийн гэх гэрэл зураг, “Шаньдун тианжин экүпмент” ХХК-ийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн тодорхойлолт, Н. гадаад паспортын хуулбар, Н.ын гадаад паспортын хуулбар, гадаад хэл дээрх баримт  /1 хх-ийн 169-, 180, 2хх-ийн 5, CD-27, 28-35, 3хх-ийн 120-121, 2 хх-ийн 80-*******, 8-230, 3 хх-ийн *******0-*******2, 208, 210-211, 5 хх-ийн 25-9, 6 хх-ийн 55-58 тал/,

5.Шүүхийн журмаар Н.ыг гэрчээр асуусан тэмдэглэл, Н., Н. нарын Хаан банкны дансны хуулга, Н.ын Хаан банкны дансны хуулга, Голомт банкны 30510108, 30512730 дугаар дансны хуулга, Төрийн банкны 10*******0321 дугаар дансны хуулга, Худалдаа хөгжлийн банкны 7602*******2 дугаар дансны хуулга, С., Ц., С., С. нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, “ ” ХХК-ийн 2018 оны 0 сарын 18-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын *******-ны өдрийн 56 дугаар шинжээчийн дүгнэлт, “ ” ХХК-ийн 2019 оны 01 сарын 0-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан, 2019 оны 03 сарын 05-ны өдрийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралт, Н.Отгонтөгс, Т.Ням-Отгон нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны 01 сарын 31-ний өдрийн 166 дугаар шинжээчийн дүгнэлт, Г.Батсайханыг гэрчээр асуусан тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 оны 03 сарын 21-ний өдрийн 998 дугаар шинжээчийн дүгнэлт, үзлэг хийсэн тэмдэглэл, Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын 2023 оны 08 сарын 16-ны өдрийн 05/3682 дугаар албан бичиг, хавсралт /2 хх-ийн 16-17, 66-67, 5 хх-ийн 166-167, 2 хх-ийн 18-16, хх-ийн 112-161, 16-168, 17-176, 1*******-1, 2 хх-ийн 36-37, 125-127, 237-250, 3 хх-ийн -7, 79-88, 1-131, *******5, хх-ийн 193, 5 хх-ийн 71-78, 92-93, 111-116, 6 хх-ийн 35-2 тал/ тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            М.гийн үндсэн нэхэмжлэлтэй, М.ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.    

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            1.Үндсэн нэхэмжлэл          

            1.1.БНХАУ-аас 20******* оны 09 сарын 23-ны өдрийн TZ-WYL20*******020 дугаар худалдааны гэрээний дагуу 33 нэр төрлийн ийн тоног төхөөрөмжийг худалдан авахад нийт төлбөрийн 68.1 хувийг нэхэмжлэгч миний бие гаргасан тул ийн тоног төхөөрөмжийн 68.1 хувийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч Н.од байгаа 30 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 1,618,*******7.3 төгрөгийн үнэ бүхий 11 тоног төхөөрөмж гаргуулах шаардлага.

            Нэхэмжлэгч шаардлагаа дэмжиж: гэрээгээр тохирсон ийн тоног төхөөрөмжийн үнэ 118,368 юанийг тухайн үеийн ханшаар тооцсон 37,219,3.60 төгрөгөөс миний бие 68.1 хувь буюу 25,525,65.6 төгрөгийг төлсөн бөгөөд 10,*******6, 558.25 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмж миний өмчлөлд байгаа, иймд 25,525 65.6 төгрөгөөс өөрт байгаа 10,*******6,558.25 төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжийн үнийг хасч, үлдэх 1,618,*******7.38 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг тоног төхөөрөмж гаргуулна гэж,

            Хариуцагч татгалзлаа дэмжиж: би Хаан банкнаас 17,000,000 төгрөгийн, Голомт банкнаас 11,250,000 төгрөгийн зээл авч, үүнээс 2,000,000 төгрөгөөр нь 80, 000 юань худалдан авч Хятад улсад очиж бодибилдингийн дасгалын тоног төхөөрөмжийн урьдчилгаа 30 хувь болох 31,060 юань буюу 9,721,780 төгрөгийг бэлнээр төлж, найз нөхөд, эгчээс мөнгө зээлж, үлдэгдэл 70 хувь болох 50,000 юанийг гэрээний дагуу хятад компани руу шилжүүлсэн гэж тайлбарлажээ.

            Нэхэмжлэгч М., хариуцагч Н. нар 20******* оны 09 сарын 17-ны өдөр , бодибилдингийн тоног төхөөрөмж худалдан авахаар БНХАУ-руу явж, 20******* оны 09 сарын 23-ны өдөр Шандун хотын Тианжин ийн тоног төхөөрөмжийн ХХК-тай TZ-WYL20*******020 дугаар худалдааны гэрээ байгуулж,  32 нэр төрлийн маркийн суугаа гуяны төхөөрөмж, маркийн суугаа хөл сунгалтын төхөөрөмж, маркийн гарын толгойн булчин, маркийн суултын төхөөрөмж, TZ-6023 маркийн цээж шахалтын вандан, TZ-602 маркийн босоо налуу вандан, TZ-6025 маркийн гарын 2 толгойн вандан, маркийн нуруу гэдийлт вандан, TZ-6027 маркийн хэвлийн вандан, TZ-6030 маркийн цээжний тэгш налуу вандан, TZ-6031 маркийн тэгш вандан, TZ-602 маркийн тэмээ төхөөрөмж 5 үйлдэлт, TZ-60 маркийн хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж, TZ-607 маркийн цээж эрвээхэй төхөөрөмж, маркийн гарын 3 толгойт булчингийн төхөөрөмж, маркийн суултын төхөөрөмж, TZ-6060 маркийн цээж шахах төхөөрөмж, TZ-6062 маркийн цээж шахах төхөөрөмж, TZ-6063 маркийн нуруу дээрээс татах төхөөрөмж, TZ-606 маркийн нуруу урдаас татах төхөөрөмж,  TZ-6066 маркийн хөл гуяны жийлт, TZ-7009 маркийн дугуй, TZ-800 маркийн винил туухай, маркийн гар штанг, 100569 маркийн 6 хавчуургатай өнгийн резин бүрхүүлтэй диск, SB86 маркийн халуунд тэсвэртэй, гуулин холхивчтой, ган, 270 кг-ын даацтай штангны гол төмөр, PB******* маркийн 1”х28” төхөөрөмж, PB19 маркийн 1”х6 маркийн төхөөрөмж, PB2 маркийн 1”х1 төхөөрөмж, PB35 маркийн 0.5 төхөөрөмж, TZ-6032 маркийн туухайны тавиур худалдан авахаар тохиролцсон бөгөөд зохигчид гэрээ байгуулсан тухай маргаагүй. /1 хх-ийн 7-******* тал/

            Нэхэмжлэгчийн “... той ... 2010 оноос тус тусдаа өөр өөрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байснаа 20******* оноос өөр өөрсдийн хувийг нийлүүлж хамтран ажиллаж эхэлсэн. ... Хамтран ажиллаж эхлээд 1 хоногийн дараа хөрөнгө мөнгөний маргаан гарсан ... маргалдах хүртэл данс тооцоо тус тусдаа байсан. Ашиг, орлогоо хуваах, үйл ажиллагаагаа хэн нь удирдах, алдагдлаа хэн нь төлөх талаар хоорондоо ярьж тохирсон зүйл байхгүй”, хариуцагчийн “... М.той үйл ажиллагаагаа хамтарч явуулахаар амаар болон бичгээр хийсэн тохиролцоо анхнаасаа байгаагүй, нэхэмжлэгч Бээжингээс гутал, цүнх авч ирэх шаардлагатай байна, Хятад руу хамт явъя” гэж гуйгаад, явсан. М. тоног төхөөрөмжийн үйлдвэр дээр очоод 6,887,062 төгрөгийн ийн төхөөрөмж захиалсан ...” гэх тайлбараар талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлгүй. Хамтран ажиллах тохиолдолд урт хугацаанд үргэлжлэх үүргийн эрх зүйн харилцаа яригдахаас гадна гэрээний оролцогч нар хамтран хэрэгжүүлэх ажилд ямар байдлаар оролцохоо тодорхойлж, хураамж төлснөөр хамтардаг.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д “хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно” заасан. Зохигч нарын тайлбар, хэрэгт цугларсан баримтаар талууд хамт амьдарч байх хугацаандаа БНХАУ болон Монгол Улсаас ийн тоног төхөөрөмж худалдан авч, ******* түрээслэн ийн үйл ажиллагаа эрхэлж байгаад маргалдсаны улмаас дундын хөрөнгийг хэрхэн хуваах тухай маргажээ.

             Фитнесийн тоног төхөөрөмжийн үнэ 118,368 юань бөгөөд урьдчилгаа төлбөрийн 30 хувь болох 31,060 юанийг гэрээ байгуулмагц, үлдэх 70 хувь буюу 80, 308 юанийг тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийн өмнө төлөхөөр тохиролцжээ. /1 хх-ийн ******* тал/

            Нэхэмжлэгч М. гэрээний урьдчилгаа төлбөрт 20******* оны 09 сарын 23-ны өдөр 31,060 юань, 20******* оны 10 сарын 30-ны өдөр 21,055 юань, 16,253 юань, нийт 68,368 юань, хариуцагч Н. 20******* оны 10 сарын 30-ны өдөр 50,000 юань тус тус төлсөн болох нь Шандун хотын Тианжин ийн тоног төхөөрөмжийн ХХК-ийн мөнгө хүлээн авсан баримт, “Мөнгөн гүүр ББСБ” ХХК-ийн 20******* оны 10 сарын 30-ны өдрийн мөнгөн гуйвуулгын баримтаар тогтоогдсон. /1 хх-ийн 20-21, 5-8 тал/

            Нэхэмжлэгч нь төлбөрийн эх үүсвэрийг Худалдаа, хөгжлийн банкнаас зээлсэн *******,000,000 төгрөг, эх Г. зээлсэн 10,000,000 төгрөг, өөрийн хадгаламжаас авсан 6,000,000 төгрөгөөр бүрдүүлсэн гэж,

Хариуцагч нь төлбөрийн эх үүсвэрийг Хаан банкнаас зээлсэн 17,000,000 төгрөг, Голомт банкнаас авсан 11,250,000 төгрөг болон найз нөхөд, төрсөн эгчээс зээлсэн мөнгөөр бүрдүүлсэн гэж тайлбарласан.

Зохигч нар тайлбараа нотолж М.гийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 20******* оны 09 сарын 17-ны өдрийн зарлагын баримт, дансны хуулга, “ ББСБ” ХХК-ийн 20******* оны 10 сарын 29-ний өдрийн орлого, зарлага, мөнгөн шилжүүлгийн баримт, 20******* оны 10 сарын 29-ний өдрийн 13*******1029130 дугаар зээл болон фидуцийн гэрээ,  М.гийн Хаан банкны 20******* оны 10 сарын 30-ны өдрийн зарлагын мэдүүлэг, Г. Хаан банкны 20******* оны 10 сарын 30-ны өдрийн зарлагын мэдүүлэг, Н., Н. нарын Хаан банкны 201 оны 12 сарын 01-ний өдрөөс 20******* оны 09 сарын 25-ны өдрийн дансны хуулга, Н. Голомт банкны 2016 оны 06 сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 сарын 25-ны өдрийн зээлийн дансны хуулга ирүүлжээ.

Нэхэмжлэгч М.гийн тайлбарыг нотлох баримттай харьцуулахад зээл авсан үйл баримт нь цаг хугацааны хувьд ийн тоног төхөөрөмжийн төлбөр төлсөн хугацаатай таарч байна. Хариуцагч Н. Хаан банк, Голомт банкнаас зээл авч, төлбөрт төлсөн гэх боловч зээл авсан огноо нь төлбөр шилжүүлсэн огноотой цаг хугацааны хувьд таарахгүй байх боловч түүний 50,000 юанийн төлбөр төлсөн гэх тайлбар нь “Мөнгөн гүүр ББСБ” ХХК-ийн 20******* оны 10 сарын 30-ны өдрийн мөнгөн гуйвуулгын баримтаар нотлогдсон, нэхэмжлэгчийн “Н. гарын үсэг зурснаас бус мөнгийг нь би гаргасан” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсонгүй.

Шүүхээс тоног төхөөрөмж худалдан авсан талаарх баримтыг бүрдүүлэхээр БНХАУ-ын эрх бүхий байгууллагад хандсан боловч нотлох баримт бүрдүүлэх боломжгүй тухай хариу ирүүлсэн байна. 

Иймд талуудын тайлбар, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шинжлэн судалж, дотоод итгэлээр үнэлж, ийн тоног төхөөрөмжийн үнэ 118, 368 юаниас нэхэмжлэгч М. 68,368 юань буюу 68.1 хувийг, хариуцагч Н. 50,000 юань буюу 31.9 хувийг төлсөн гэж үзлээ. Тодруулбал нэхэмжлэгчийг 37,219 3.60 төгрөгийн /118,368 юань х 31.3 = 37,219,3.60/ үнэ бүхий ийн тоног төхөөрөмжийн 68.1 хувь буюу 25,525,65.6 төгрөгийн ийн тоног төхөөрөмжийн үнэ төлсөн тул, хариуцагчаас 1,618,*******7.38 төгрөгийн үнэ бүхий 11 ширхэг тоног төхөөрөмжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.    

            1.2.Дээрх 30 нэр төрлийн ийн тоног төхөөрөмжийг 20******* оны 12 сарын 03-ны өдрөөс 2023 оны 09 сарын *******-ны өдрийг хүртэл 9 сарын хугацаанд эзэмшиж, ашигласнаас олсон үр шим болох *******,737,219 төгрөг гаргуулах шаардлага.

            Нэхэмжлэгч шаардлагаа дэмжиж: хариуцагч нь ажиллуулж сард 3,000,000 төгрөгийн орлого олдогоос 2,500,000 төгрөгийг нь ш нарын цалин, *******ны түрээст төлж, 500,000 төгрөгийн цэвэр ашиг олдог гэж шүүх дүгнэсэн тул 500,000 төгрөгийг 9 сараар тооцож, орох байсан орлого *******,737,219 төгрөг гаргуулна гэж,

            Хариуцагч татгалзлаа дэмжиж: ажиллуулсан орлогоо ш нарын цалин, *******ны түрээст төлөөд цаана нь ямар нэг ашиг гардаггүй, бодибилдингийн тамирчин бэлтгэх зорилгоор, өөрийн сонирхлоор үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлажээ.

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн зүйлийг арчлан хамгаалах, хадгалахтай холбогдсон зардал, татвар хураамж, бусад үүргийг дундаа хэсгээр өмчлөгчид нь өөрт ногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь тэнцүү хэмжээгээр хариуцах дундын өмчлөлийн зүйлийг ашигласнаас олсон үр шимийг дээр дурдсан хувь хэмжээгээр хуваана гэж заасан.

            Хуульд зааснаар нэхэмжлэгч нь дундын өмчлөлийн ийн тоног төхөөрөмжийг ашигласнаас олсон үр шимийг шаардах эрхтэй боловч нэг талаар олох байсан орлого гэх *******,737,219 төгрөгийг хэрхэн тооцож гаргаснаа үндэслэл бүхий тайлбарлаагүй, нөгөө талаар ийм хэмжээний орлого олсон талаарх нотлох баримтыг зохигчийн хэн аль нь гаргаагүй тул шаардлагыг хангах үндэслэлгүй.  

            1.3.БНХАУ-аас Монгол Улсад дээрх ийн тоног төхөөрөмжийг авчрахад гаргасан гаалийн татвар, тээврийн зардал 5,,660 төгрөгийн 31,9 хувь болох 1, 729,828.5 төгрөг, хоол буудал, унаа зардал ,95,9 төгрөгийн 31,9 хувь болох 1, 3,206.13 төгрөг, гэрээнээс гадна худалдан авсан тоног төхөөрөмж, эд материалын үнэ 5,*******7,8******* төгрөг, түрээсийн ажлын *******ны барьцааны төлбөр 1, 000,000 төгрөг, ажлын *******ны түрээс 2,000,000 төгрөг, “Транспапитал ББСБ” ХХК-аас авсан зээлийн хүү 2,000,000 төгрөг, нийт 13,321,92.67 төгрөг гаргуулах шаардлага.

            Нэхэмжлэгч М. ийн тоног төхөөрөмжийг Монгол Улсад авч ирэхэд тээврийн зардал 2,12,000 төгрөг, гаалийн татвар 9,30 төгрөг, гаалийн бүрдүүлэлт, орчуулгын зардал 100,000 төгрөг, хяналтын камер, диско гэрэл, микрофон, трансформаторын зардал 1,30 юань болон төмөр замаар зорчих зардал, хоолны зардал төлсөн болон зээлдэгч М., Н. нар 20******* оны 10 сарын 29-ний өдөр “ ББСБ” ХХК-аас 7,000,000 төгрөгийн зээл авч, зээл, зээлийн хүүг М. төлж байсан нь нэхэмжлэгчийн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон. /1 хх-ийн 33-2, 51-56, 71-78, 80-82, 101-102, 3 хх-ийн 201-202 тал/,

            Түүнчлэн нэхэмжлэгч нь Монгол Улсаас гүйлтийн зам худалдан авах зардал 3,000,000 төгрөг, систем хөгжим худалдан авах зардал 999,9******* төгрөг, клубын хаягийн зардал 300,000 төгрөг, толины хүрээний зардал 100,000 төгрөг, хуулгын зардал 113,000 төгрөг, супер цоожны зардал 30,000 төгрөг, лед гэрэл 0, 000 төгрөг тус тус төлжээ.  /1 хх-ийн 60-69 тал/

            Нэг талаас түрээслүүлэгч Ч. төлөөлж Д. болон түрээслэгч Н., М. нар 20******* оны 11 сарын 12-ны өдөр 0 дүгээр түрээсийн гэрээ байгуулж, , , 11 , 13 *******, 1 *******ны 3 давхрыг , аэробик, ийн зориулалтаар 2016 оны 05 сарын 12-ны өдөр хүртэл сарын 2,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсон. /1 хх-ийн 198-200 тал/

            Нэхэмжлэгч түрээсийн гэрээний барьцаа 1,000,000 төгрөг, түрээсийн төлбөр 1,85,550 төгрөг, цахилгааны төлбөр *******,350 төгрөг тус тус төлсөн нь Худалдаа хөгжлийн банкны мемориалын баримт, Капитрон банкны баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /3 хх-ийн 198, 200, 203 тал/

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар зохигч нь нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлээ нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Хариуцагч Н. 13,321, 92.67 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч үндэслэлээ нотолсон баримт гаргаагүй. Нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтаар 59,9 төгрөгийн шаардлага тогтоогдохгүй байх тул хариуцагчаас 12,862,025 төгрөг /13,321,92.67- 59,9 = 12,862,025/ гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            2.Сөрөг нэхэмжлэл

            ,539,8 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 882,680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага.

            Хариуцагч шаардлагаа дэмжиж: тоног төхөөрөмж, бусад эд зүйлсийг өөрийн мөнгөөр авсан тул өмчлөгчөөр тогтоолгоно, гүйлтийн замын хянах самбар, буйдангын бүрээс, ийн тоног төхөөрөмжийн сандлын бүрээсийг урж, тасдаж хохирол учруулсан тул хохирол гаргуулна гэж,

            Нэхэмжлэгч татгалзлаа дэмжиж: тоног төхөөрөмж, эд хөрөнгийг би мөнгөөрөө авсан нь баримтаар нотлогдоно, өөрийн хөрөнгөөр засаж, сайжруулсан эд зүйлсээ буцааж авснаас бус хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэж тайлбарлажээ. 

            Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар бодибилдинг, ийн тоног төхөөрөмж, бусад эд зүйлс нь талуудын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө бөгөөд энэ нь зохигч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн ,539,8 төгрөгийн нэр бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэсгүй.

            Хариуцагч Н. нь “...М. өмч хөрөнгө санаатай устгаж гэмтээсэн ...” гэж гомдол гаргасан бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр тал дахь аймгийн Прокурорын газрын 2016 оны 02 сарын 01-ний өдрийн 1 дүгээр хариу мэдэгдэх хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 88 тал дахь аймгийн Прокурорын газрын 2016 оны 0 сарын 29-ний өдрийн 38 дүгээр “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол”-оор М.гийн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн эд зүйлсээ авснаас бус хариуцагчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй гэх тайлбар 2 дугаар хавтаст хэргийн 125-127 тал дахь Ц., С., С. нарын “... гүйлтийн зам хуучин, хянах самбар ажиллагаа муутай, ... бүрээс би оёсон, бүрээсийн материалыг М. өгсөн, ... төлбөрт нь ... спиннингд 3 сар үнэгүй явсан, ... хуучин буйдан байсныг засаж, шинээр бүрээс хийсэн ...” гэх мэдүүлгээр нотлогдлоо. Нэхэмжлэгчийн үйлдэл, хариуцагчийн эд хөрөнгөд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотойг тогтоосон баримт хэрэгт цуглараагүй байна.

            Иймд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.5, 108.8-д зааснаар хариуцагч Н.оос кодтой суугаа гуяны төхөөрөмж, кодтой суугаа хөл сунгалтын төхөөрөмж, кодтой  гарын толгойн булчин, кодтой суултын төхөөрөмж, кодтой нуруу гэдийлт вандан, TZ-602 кодтой тэмээ төхөөрөмж 5 үйлдэлт, TZ-60 кодтой хэвтээ хөл 2 толгой төхөөрөмж, TZ-607 кодтой цээж эрвээхий төхөөрөмж, кодтой гарын 3 толгойт булчингийн төхөөрмж, кодтой суултын төхөөрөмж, кодтой гар штанг, нийт 1 618 *******7. төгрөгийн үнэ бүхий 11 нэр төрлийн ийн тоног төхөөрөмж, зардал 12 862 025.03 төгрөг, бүгд 27 80 932.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.д олгож, үлдэх 86 197 119 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 539 8 төгрөгийн үнэ бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 882 680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.      

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,380,13 төгрөгөөс илүү төлсөн 653,803 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үндсэн нэхэмжлэлээс хангаж шийдвэрлэсэн 27,80,932.3 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 295,35 төгрөгийг хариуцагч Н.оос тус тус гаргуулан нэхэмжлэгч М.д олгож, үлдэх 358,9 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч Н.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,90 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 200,17 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэстэй болно.

Шүүх хуралдаанд оролцохоор сонгогдсон иргэдийн төлөөлөгч Н.Цэцэгдэлгэрт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулсан болохыг дурдах нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.1, 1*******.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.5, 108.8-д зааснаар хариуцагч Н.оос 11 нэр төрлийн /1. кодтой суугаа гуяны, 2. кодтой суугаа хөл сунгалтын, 3. кодтой  гарын толгойн булчин, . кодтой суултын, 5. кодтой нуруу гэдийлт вандан, 6.TZ-602 кодтой тэмээ төхөөрөмж 5 үйлдэлт, 7.TZ-60 кодтой хэвтээ хөл 2 толгой, 8.TZ-607 кодтой цээж эрвээхий, 9. кодтой гарын 3 толгойт булчингийн, 10. кодтой суултын, 11. кодтой гар штанг/ 1,618,*******7. төгрөгийн үнэ бүхий ийн тоног төхөөрөмж, зардал 12,862,025.03 төгрөг, бүгд 27,80,932.3 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.д олгож, үлдэх 86,197,119 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ,539,8 төгрөгийн үнэ бүхий бодибилдингийн дасгалын төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгох, эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 882,680 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,380,13 төгрөгөөс 295,35 төгрөгийг хариуцагч Н.оос, илүү төлсөн 653,803 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч М.д олгож, үлдэх 358,9 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,90 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 200,17 төгрөгийг хариуцагч  Н.оос гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.

            .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар шинжээчийн зардал 75,200 төгрөгийг нэхэмжлэгч М.гоос, 2,800 төгрөгийг хариуцагч Н.оос тус тус гаргуулан шинжээч “ ” ХХК-д олгосугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              А.ЭНХТӨР

 

                                             ШҮҮГЧИД                               В.АМАРТҮВШИН

 

                                                                                                 Ч.НЯМСҮРЭН