Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/03395

 

 

 

 

 

2 *** 3 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2 *** 3/03395

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Г.Солонго, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Гэм хорын хохирол 12 445 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгч Г.Г ,

хариуцагч Х.Г

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

 

    Нэхэмжлэлийг 2 *** 0 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч  Г.Г , Ч.Б нар нь хариуцагч Х.Г т холбогдуулан Гэм хорын хохиролд Г.Г ын 118 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 4 662 000 төгрөг, Ч.Б ын 35 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 1 783 200 төгрөг, нийт 153 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 6 445 200 төгрөг болон орон сууцны цахилгааныг 6 сар тасалснаас байр түрээсэлж, түрээсийн төлбөр төлж хохирсон хохирол 6 000 000 төгрөг, нийт 12 445 200 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах *** байранд миний бие амьдардаг бөгөөд анхны СӨХ-ны даргаар нь сонгогдож ажиллаж байсан. Манай СӨХ нь орон сууцны конторын үүргийг давхар гүйцэтгэдэг байсан бөгөөд оршин суугчид төлбөр төлөхгүйн тулд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан иргэн Х.Г үгсэн хуйвалдаж, зохион байгуулалтайгаар бүлэглэн СӨХ-г шинээр байгуулж, СӨХ-ны эзэмшлийн байранд байсан иргэн Ч.Б , Г.Г бид нарын хувийн өмч хөрөнгө, гэрийн эд хогшил, тоног төхөөрөмж, барилгын материал, эд зүйлсийг хулгай хийж, цагаан өнгийн портер машинаар хоёр удаа ачиж явсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүл гэж шийдвэрлэгдсэн болно. Мөн иргэн Г.Г миний хувийн орон сууцны гэрэл цахилгааныг санаатайгаар, зохион байгуулалттайгаар тасалж, дарамталж, хохироох зорилгоор цахилгааны шитийг давхар төмрөөр битүүмжилж, цоож зүүж манай гэр бүлийг бүхэл бүтэн 6 сар гэрэл цахилгаангүй хохироож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа хийж, шалгасан боловч тэрээр цагдаагийн байгууллагын нэрийг барьж хэргээс мултарч, ял завшиж, биднийг хохирсон дээр нь улам хохироосоор байгаа болно. Бид гэр бүлээрээ эд материал, сэтгэл санааны ихээхэн хохирлыг амссан болно. Г.Г миний бие 2018 оны 03 дугаар сарын 27, 2018 оны 09 дүгээр сарын 27, 2018 оны 10 дугаар сарын 05-нд тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хэзээ ч А СӨХ-ны өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаагүй, зөвхөн иргэн Г.Г л гэж гаргаж, цагдаагийн байгууллагад олон удаа хандаж байсан болно. Тус байр нь маш муу баригдсан, ус гоождог, улсын комисс ашиглалтад хүлээн аваагүй байр байсан. Би өөрийгөө бодсон бол тус байрыг хаячхаад явах боломж байсан. Оршин суугчид төлбөрөө өгөхгүй, үүнээс болж дампуурах байдалтай байсан юм. Оршин суугчид үгсэн хуйвалдаж Ганзориг гэж манай байранд байдаггүй хүнийг СӨХ-ны даргаар тавьсан цагаас санаатайгаар манай гэрэл цахилгааныг тасалж 6 сар гэрэл, цахилгаангүй байсан. Миний хувьд энэ хугацаанд тог цахилгаангүй айл, айл хэсэж уг байрандаа амьдрах боломжгүй байсан. Иймд цахилгааныг 6 сар тасалж хохироосныг 1 сарын түрээсийн төлбөр болох 1 000 000 төгрөгөөр тооцон 6 000 000 төгрөгийг нэхэмжилнэ. Мөн миний хувийг өмчийг хүмүүсээр ачуулж, алга болгосон. Нийт 6 445 200 төгрөгийн эд зүйлсээс 4 662 000 төгрөгийнх нь миний эд хогшил, 1 783 200 төгрөгийн нь хадам хөгшин болох Ч.Б ынх болно. Иймд бид Х.Г ийн хулгай хийж, ачиж явсан эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6 445 200 төгрөг, гэрэл цахилгаангүй бүхэл бүтэн 6 сар бусдын байрыг түрээсэлж амьдарсан бөгөөд түүнээс учирсан хохирол 6 сар х1 000 000=6 000 000 төгрөг, нийт 12 445 200 төгрөгийг хариуцагч Х.Г оос нэхэмжилж байна гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х.Г миний бие 2015 оны ** дүгээр сарын 11-нд нийт оршин суугчдын 57.6 хувийн дэмжлэгтэйгээр Т СӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу үүсгэн байгуулсан. А СӨХ-ны дарга Г.Г нь тус хурал дээр өөрийн СӨХ-гоо өгөхгүй, та нар өөрсдөө СӨХ-гоо байгуул гэж хэлснээр оршин суугчдын хүсэлтээр Т СӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг дахин шинээр үүсгэн байгуулсан. А СӨХ-ийн үед үүссэн өр төлбөрийг 3 сарын дотор барагдуулна хэмээн бичгээр батлан даалт гаргасан болно. Хурлын үйл ажиллагаа тус байрны харьяа фитнес зааланд зохион байгуулагдсан бөгөөд хурлын дараагаар сантехникийн узелийн өрөөнд ороход өрөөний хэмжээ нь 3х4.5 метр, хаалганы цоож нь эвдэрхий, ялтсан бойлуураас ус гоожсон, өрөөнд маш их их ус тогтсон, чийгтэй, том хоёр моторын нэг нь эвдэрхий, туслах жижиг мотор эвдэрхий, трубанууд нь элэгдэж ус шүүрсэн, олон жилийн хог новштой, чийгийн хорхой үүрлэсэн байдалтай байсан. Цахилгаан щитны өрөөнд ороход өрөөний хэмээ 2х3, маш их чийгтэй, узелийн өрөөний ус урсаж тогтсон, чийгийн хорхой үүрлэсэн, агааржуулалтгүй учир чийг ихтэй бүгчим халуун, олон жилийн хог новш ихтэй байсан. Иргэн Г.Г нь оршин суугчдын хамт ажлаа хүлээлгэж өгөөд дахин огт ирээгүй бөгөөд *** байрны *** тоотод амьдардаг гэх боловч тус байранд амьдардаггүй бөгөөд тус байрны урд байрлах Жиди констракшн ХХК-ийн В апартментын **** тоотод оршин суудаг болохыг өөрөө болон оршин суугчид хүлээн зөвшөөрсөн. Миний бие ажлаа хүлээж авсны дараагаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс дараах ажлуудыг хийж гүйцэтгэх ажлын чиглэл гаргасан. А СӨХ-ны дарга Г.Г нь дулаан, ус халаалт, цахилгаан, гарааш, СӨХ болон ашиглалтын болон нийт нийт төлбөрийг бэлнээр өөрөө гардаж авдаг байсан тул үүнийг засаж, өөрчлөхийн тулд дараах ажлыг хийх шаардлагатай болсон. Т СӨХ-г байгуулж данстай болгох, халаалт, усыг нийтийн орон сууцны конторт шилжүүлэх, эрчим хүчийг цахилгаан түгээх компанид шилжүүлэх, СӨХ-ны ашиглалтын мөнгийг тус СӨХ-ны дансанд байршуулж хураалгах, А СӨХ-ны дарга Г.Г ын оршин суугчдад үүсгэсэн өрийг барагдуулах зэрэг ажлууд байсан. Ингээд миний бие Т СӨХ-ны даргаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны *** байрны хоёр орцны давхар бүрийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон, орон сууцны конторт хүлээлгэж өгөхийн тулд узелийн өрөөг цэвэрлэж, хаалганд нь цоож хийсэн, нэг том, нэг жижиг нийт хоёр моторыг сольсон, айл өрх бүрийн усны тоолуурыг баталгаажуулан, шинээр сольж тавьсан, узелийн өрөөг завсарлаж, өрх бүрийн усны даралтын тэнцвэржүүлэн, дээд давхрын айлуудад усны түвшинг хэрэглээний хэмжээнд хүргэсэн, гол хоёр халуун, хүйтэн усны турбаг сольж хэвийн үйл ажиллагаанд оруулсан, грашид байрлах хэрэглээний усны 8 хаалт, турбаг сольж шинэчилсэн, фитнессын өрөөнд байрлах хэрэглээний усны 8 хаалт, турбаг сольж шинэчилсэн. Эрчим хүч цахилгаан түгээх станцад хүлээлгэн өгөхийн тулд нийт айл өрхийн цахилгаан тоолуурыг шинэчлэн баталгаажуулж, шитийг цоожтой болгож айлуудад хүлээлгэж өгсөн, СӨХ-ны харьяаны орц, гарааш, фитнесс бусад өрөөнүүдийн цахилгааны монтажийг сольж шинээр засварласан, цахилгаан шитний өрөөг стандартад хүргэхийн тулд өрөөний хог новшийг цэвэрлэж, иж бүрэн засварласан, бүх чийгийг хатааж, бүх будаг, шохой ажлыг хийсэн, чийгийн хорхойг устгаж, хор цацаж устгал хийсэн, агааржуулалтын цонхтой болгосон, хаалга үүдийг байнгын цоожтой болгосон зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүний үр дүнд 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нийт оршин суугчид Сүхбаатар дүүргийн нийтийн орон сууцны ашиглалтын контор, Сүхбаатар дүүргийн Зүүн түгээх төвд эрчим хүчийг шилжүүлэн Төрийн банкны Арслантай гүүр салбарт төлбөр тооцоог хийдэг болсон. Ингээд миний бие 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шинээр үүсгэн байгуулагдсан Т СӨХ-ны захирлаар ажилласан юм. Гэтэл өмнө нь уг байрны А СӨХ-ны даргаар ажиллаж байсан Г.Г гэгч нь миний биеийг СӨХ-ны ажлыг булааж авсан, өрөөнд оруулж зодсон, дарамталсан гэж цагдаагийн хэлтэст 2016 оны ** дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл өгч шалгуулсан ба дээрх үйлдлүүд нь тогтоогдоогүй, эрүүгийн хуульд заасан гэм хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй тул тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ц 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Г.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр надад холбогдуулан мөн дээрх үндэслэлээр эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6 445 200 төгрөг, гэрэл цахилгаангүй 6 сар хохироосны хохирол 6 000 000 төгрөг, нийт 12 445 200 төгрөг нэхэмжилсэн өргөдөл гаргасан боловч шүүгч Д.Б 2018 оны ** дүгээр сарын 03-ны өдөр ********** дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Г.Г нь 2018 оны 5 дугаар сард дээрх үндэслэлээр тус цагдаагийн хэлтэст хоёр дахь удаагаа өргөдөл гарган шалгуулж байна. Г.Г нь дахин Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Х.Г нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж томордог бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар удаа дараа өргөдөл гомдол гаргаж байсан боловч хувийн ашиг сонирхол, танил талаараа нөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгуулах, түдгэлзүүлэх, татгалзуулах үйлдлийг хийсээр ирсэн. Миний өргөдлийг ахлах дэслэгч Д.М , ахлах дэслэгч Д.Э нар нь хэргийг хэрэгсэхгүй болгож хааж татгалзуулаад Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн цагдаагийн газарт тушаал дэвшицгээсэн. Энэ үйлдэлд АТГ-ын МШХ-ны дарга Э.И ын төрсөн ах Э.И , УИХ-ын дарга М.Э ын комиссар, туслах жолооч нар, тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын газрын боловсон хүчний дарга нар оролцсон гэж үзэж байна гэсэн тайлбарыг гаргасан байна. Миний бие цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж цэргийн байнгын тэтгэвэрт 2011 онд гарсан нь үнэн ба цагдаагийн дээрх нэр бүхий алба хаагчдыг танихгүй болно. Иймд Г.Г ын гаргаж байгаа иргэн миний нэр хүндийг унаган, удаа дараа гүтгэж байгаа, цагдаагийн алба хаагчдыг ажлаа хийснийх нь төлөө гүтгэж, нэр төрд үндэслэлгүй халдаж байгаа гэмт үйлдлийг нь, мөн Г.Г ын өргөдөлд дурдагдаад байгаа 6 445 200 төгрөгийн эд зүйлс, тоног төхөөрөмж байсан гэх асуудал нь огт худлаа бөгөөд эд зүйлс хулгайлсан гэж гүтгэж байна. Узелийн өрөөн дотор 6 сая төгрөгийн эд зүйлс байсан гээд байна. Гэтэл уг өрөө нь 2х3 хэмжээтэй бөгөөд 3-4 хүн ороход дүүрчихдэг жижигхэн өрөө байсан. Уг өрөө цахилгааны шитны өрөө байсан учир цэвэрлэж, цонх гаргасан. Өөртэй нь уулзах гээд хайхаар олдоогүй учир Миний бие СӨХ-ны өрөөнд байсан түүний гэх эд хогшлыг ачиж аваачаад өөрийнх нь эзэмшлийн амбаарт аваачиж хийсэн. Тэнд нэхэмжлэлд дурдсан шиг олон төрлийн эд хогшил, тоног төхөөрөмж байгаагүй. Бараг л ашиглах боломжгүй цөөхөн тооны эд зүйлс л байсан. Г.Г нь уг *** байрны *** тоотын өмчлөгч гэх боловч тус байранд амьдардаггүй юм билээ. Миний бие бүх айлын тоолуурыг баталгаажуулаад цахилгааны мөнгийг банканд төлдөг болсон. Гэтэл Г.Г нь өөрийнхөө тоолуурыг баталгаажуулсны дараа цахилгаан түгээх байгууллагад дуудлага өгөн цахилгаанаа залгуулаагүй атлаа цахилгааны шитэнд хулгайгаар утас холбоод засвар хийгээд, унтуулахгүй засварын ажил хийгээд байна гэж хажуу айл нь хэлсэн. Ингэхээр нь тоолуурыг гаднаас нь хардаг болгоод наагуур нь төмөрлөж, гаднаас нь утас залгах боломжгүй болгосон. Үүнийг түүний орон сууцны цахилгааныг тасалсан гэж үзэхгүй бөгөөд өөрөө дуудлага өгөөд цахилгаанаа залгуулах боломжтой байсан. Цахилгааныг нийтэд нь тасалж байгаад тоолууруудыг авч баталгаажуулаад дараа нь хэрэглэгч бус бүр өөрсдөө дуудлага өгч залгуулахад өөрөө залгуулаагүй атлаа намайг цахилгаан тасалсан гэж байгааг зөвшөөрөхгүй. Орцноос цахилгаан хулгайлахаар СӨХ-ны төлбөр дээр гардаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгийн жагсаалт, Г.Г ын 2015.0612-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдол, Мэргэжлийн хяналтын газрын 2015.07.22-ны өдрийн ************* дугаар албан бичиг, ЦТС ХК-ийн 2018.03.23-ны өдрийн **** дугаар Цахилгаан эрчим хүчийг сэргээсэн тухай албан бичиг, фото зураг, дансны дэлгэрэнгүй хуулга, өдрийн сонины хуулбар, Мэргэжлийн хяналтын газрын 2017.05.03-ны өдрийн ******* дугаар албан бичиг, Нийслэлийн Цагдаагийн газрын 2018. *** .05-ны өдрийн ****** дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016.05.13-ны өдрийн ***** дугаар тогтоол, АМТ билдинг ХХК-д хүргүүлсэн албан шаардлага, А СӨХ-ны гэрчилгээний хуулбар, А СӨХ-ын удирдах зөвлөлийн 2016.01.23-ны өдрийн 01 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018. ** .03-ны өдрийн ********** дугаар захирамж, 2018.03.27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10. ** -ны өдрийн ********** дугаар захирамж, нэхэмжлэл, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.12-ны өдрийн *********** дугаар захирамж, Авлигатай тэмцэх газрын 2016.01.22-ны өдрийн ****** дугаар албан бичиг, А СӨХ-ны 2015.11.18-ны өдрийн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн хүсэлт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2016.03.14-ний өдрийн **** дугаар албан бичиг, 2018.05.09-ны өдрийн *** дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.12.08-ны өдрийн ************ дугаар магадлал, А СӨХ-ны 2017.11.08-ны өдрийн давж заалдах гомдол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.05.05-ны өдрийн *** дугаар магадлал, Мэргэжлийн хяналтын газрын 2016. *** .19-ний өдрийн ********* , 2015.11.27-ны өдрийн ******* , 2015.06.29-ны өдрийн ****** , 2014.12. ** -ний өдрийн ********** дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2011.03.09-ний өдрийн ********** дугаар, 2010. ** .27-ны өдрийн ********* дугаар улсын байцаагчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын газрын 2010.12.29-ний өдрийн *********** дугаар албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2014.11.03-ны өдрийн ***** дугаар албан бичиг, Ус сувгийн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх албаны 2014.07. ** -ний өдрийн ***** дугаар албан бичиг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2013.09.03-ны өдрийн ***** дугаар албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2016.10.17-ны өдрийн*****  дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2017.05.03-ны өдрийн ******* дугаар албан бичиг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2014.07.31-ний өдрийн ****  дугаар албан бичиг, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын 2010.05.11-ний өдрийн ****** дугаар албан бичиг, АМТ билдинг ХХК-д хүргүүлсэн санал, хүсэлт, Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2015.05.25-ны өдрийн ***** дугаар албан бичиг, ******** дугаар Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2018.05.23-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, 2015.10.30-ны өдрийн ** дугаар орон сууц хөлслөх гэрээ, 2016.07.19-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, АМТбилдинг ХХК-ийн үүрэг даалгаврын биелэлт, цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй хуулга, Г.Г ын 2015.06.12-ны өдрийн гомдол, өргөдөл гомдол хэвлэх хуудас, Мэргэжлийн хяналтын газрын 2015.07.22-ны өдрийн ************* дугаар албан бичиг, Г.Г ын 2015.10.28-ны өдрийн УБЦТС ТӨХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх төвд гаргасан гомдол, Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 208.03.23-ны өдрийн **** дугаар албан бичиг, Г.Г ын 2016. ** .25-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Г.Г ын 2018.05.22-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018.06.28-ны өдрийн **** дугаар тогтоол, төрийн албан хаагчийн анкет, төлбөрийн баримт, СБД-ийн 8 дугаар хорооны **** байрны оршин суугчдын хурлын тэмдэглэл, 2012.05.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, Нийслэлийн Цагдаагийн газрын 2018. *** .05-ны өдрийн ****** дугаар албан бичиг, Б.Г ийн 2018.01.11-ний өдрийн тодорхойлолт, н.Оюунаагийн тодорхойлолт, зарлагын баримт, 2018. ** .10-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, фото зураг, Т СӨХ-ны 2018.11.06-ны өдрийн *** дугаар албан бичиг, зоорийн давхарын зохион байгуулалтын зураг, Амтбилдинг ХХК-ийн 2009.10.26-ны өдрийн ***** дугаар албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Жиди ХХК-ийн 2017.09.13-ны өдрийн *** дугаар тайлбар хүргүүлэх тухай албан бичиг, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Клаймакс интернэшнл ХХК-ийн 2018.01.08-ны өдрийн хүсэлт гаргах тухай албан бичиг, ерөнхий төлөвлөлтийн зураг, А СӨХ-ны гэрчилгээний хуулбар, фото зураг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2010.07.22-ны өдрийн ********** дугаар зөрчлийг арилгуулах тухай албан бичиг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2014.12.19-ний өдрийн ****** дугаар өр төлбөр барагдуулах тухай албан бичиг, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2013.09.03-ны өдрийн ***** дугаар албан бичиг, өнөөдөр сонингийн зарын мэдээ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрны 2010.03.09-ний өдрийн ****** дугаар, 2010.12.29-ний өдрийн *********** дугаар албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2015.07.22-ны өдрийн ************* дугаар албан бичиг, өргөдөл гомдол гаргах маягт, Г.Г ын 2015.06.12-ны өдрийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан гомдол, фото зураг, тооцоо үлдэгдлийн баталгааны баримт, дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2009.11.12-ны өдрийн ***** дугаар нотлох баримт гаргуулах тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн тогтоол, 2019.06.28-ны өдрийн ******** дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан, Мэргэжлийн хяналтын газрын 2015.07.22-ны өдрийн *** ****** дугаар албан бичиг, өргөдөл гомдол гаргах тухай хаягт, фото зураг зэргийг ирүүлсэн. Фото зураг, Амтбилдинг ХХК-ийн 2009.10.26-ны өдрийн ***** дугаар албан бичиг, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Амт билдинг ХХК-д хүргүүлсэн шаардлага, Онцгой байдлын газрын 2009.06.12-ны дугаар гал түймэр гаргасан тухай акт зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 3-30, 43-92, 151-212, 218-221, 230-238, 2-хх-ийн 21-27, 48-59, 216-225, 3-хх-ийн 31-35/

4. Хариуцагчаас Стандарт хэмжил зүйн газрын Цахилгааны хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар, Т СӨХ-ны удирдах зөвлөлийн 2015.09.01-ний өдрийн 3 дугаар шийдвэр, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2016.05.13-ны өдрийн ***** дугаар тогтоол, Х.Г ийн 2016. ** .28-ны өдрийн гэрчийн мэдүүлэг, оршин суугчдын хурлын протокол, удирдах зөвлөлийн хурлын протокол, 2015. ** .11-ний өдрийн хурлын тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын 2015. ** .13-ны өдрийн хүсэлт, фото зураг, Т СӨХ-ны оршин суугч нарт танилцуулах төлбөр тооцоо зэргийг ирүүлсэн. /1-хх-ийн 94-112, 2-хх-ийн 61-63/

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр 2011.12.01-ний өдрийн Хамтран ажиллах гэрээ, 2012.05.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, оршин суугчдын хурлын протокол, 2015. ** .11-ний өдрийн оршин суугчдын хурлын тэмдэглэл, 2014.10.20-ны өдрийн зээлийн гэрээ, барилгын дотоод зураг, Жиди ХХК-ийн 2008.12.30-ны өдрийн ****** дугаар албан бичиг, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл, Жиди ХХК-ийн 2017.09.13-ны өдрийн *** дугаар албан бичиг, удирдах зөвлөлийн хурлын протокол, 2018.05.23-ны өдрийн гэрч Б.Б ийн мэдүүлэг, 2018. ** .10-ны өдрийн гэрч Г.Б ийн мэдүүлэг, Вендо ХХК-ийн 2019.06.07-ны өдрийн ****** дугаар шинжээчийн дүгнэлт, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2018.03.23-ны өдрийн **** дугаар цахилгаан эрчим хүчийг сэргээсэн тухай албан бичиг, ***** дугаар цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, Г.Г ын 2015.06.12-ны өдрийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д гаргасан гомдол, өргөдөл гомдол хэвлэх хуудас, Т СӨХ-ны 2 *** 1.03.12-ны өдрийн 66 дугаар албан бичиг, СБД-ийн 8 дугаар хорооны **** байрны оршин суугчдын хурлын тэмдэглэл, Х.Г ийн 2015. ** .13-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт гаргасан хүсэлт, Тохь тус СӨХ-ны оршин суугч нарт танилцуулах төлбөр тооцоо, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2 *** 0.03. *** -ны өдрийн хурлын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ шилжүүлэхийг хүссэн Г.Болд-Эрдэнийн өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, Цахилгаан эрчим хүчээр хангах, ***** дугаар гэрээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн 2 *** 2.10.05-ны өдрийн ****** дүгээр албан бичиг, Г.Г ын 2015 оны 6 дугаар сарын гомдол, Э.И ыг гэрчээр асууж, мэдүүлэг зэргийг хэргийг хавсаргав. /1-хх-ийн 120-140, 239-250, 2-хх-ийн 1-5, 31-46, 147-153, 161-162, 242-247, 3-хх-ийн 1-3, 17-19/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Г.Г , Ч.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч Х.Г нь СӨХ-ны узелийн өрөөнд хадгалагдаж байсан нэхэмжлэгч нарын эд хөрөнгийг дур мэдэн зөөхдөө Г.Г ын эзэмшлийн амбаарт тэдний эд зүйлсийг бүгдийг зөөж хийгээгүй, хэрэгтэй зүйлүүдийг нь ачиж авч яваад, хэрэггүй зүйлүүдийг нь үлдээсэн тул Г.Г ын 118 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 4 662 000 төгрөг, Ч.Б ын 35 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 1 783 200 төгрөг, нийт 153 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 6 445 200 төгрөг болон орон сууцны цахилгааныг 6 сар тасалснаас байр түрээсэлж, түрээсийн төлбөр төлж хохирсон хохирол 6 000 000 төгрөг, нийт 12 445 200 төгрөгийг гаргуулахаар шаардсан. гэж тайлбарласан.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Т СӨХ-ны даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд өмнөх дарга Г.Г оос ажил болон эд зүйлсийг хүлээлцэж аваагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн байранд байсан Г.Г ын гэх эд зүйлсийг байрны хажууд байрлах түүний тоосгон амбаарт аваачиж хураасан бөгөөд түүний эд зүйлсээс юу ч аваагүй, энэ нь цагдаагийн байгууллагад өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор нотлогдоно. Миний бие нэхэмжлэгч Г.Г ын орон сууцны цахилгааныг таслаагүй бөгөөд бүх тоолуурыг баталгаажуулж, цахилгааны шитийг битүүмжилж тавьсны дараа оршин суугчидтай байгуулсан гэрээг шинэчилж байгуулсан. Үүний дараа өөрсдөө цахилгаан түгээх байгууллагыг дуудаж цахилгаанаа холбуулаагүй байж, намайг цахилгааныг нь санаатайгаар тасалж, залгуулахгүй байсан гэж байгааг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч Г.Ганзориг нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах *** байрыг харьяалан ажилладаг А СӨХ-ны даргаар ажиллаж байсан байх ба 2015 оны ** дүгээр сарын 11-ний өдөр тус байрны нийт оршин суугчдын хурлаар Г.Г ыг сууц өмчлөгчийн холбооны даргаар ажиллуулахаас татгалзаж, өмнөх дарга Г.Г нь А СӨХ-г шилжүүлэн өгөхөөс татгалзсан тул оршин суугчид сууц өмчлөгчдийн холбоог шинээр Т СӨХ нэртэйгээр байгуулж, Х.Г ийг даргаар ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, оршин суугчдын хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн хурлын протокол зэргээр нотлогдож байна. /хх-22-23, 120-121,130-131/

6. Хариуцагч Х.Г нь шинээр үүсгэн байгуулагдсан Т СӨХ-ны даргаар 2015 оны ** дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд энэхүү хугацаандаа сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах дундын өмчлөлийн байранд байсан нэхэмжлэгч Г.Г ын эзэмшлийн гэх эд зүйлсийг хүмүүсээр зөөлгөж тус байрны хажууд байрлах Г.Г ын эзэмшлийн тоосгон амбаарт зөөж хийсэн, нэхэмжлэгч Г.Г оос цагдаагийн байгууллагад гомдол гаргахад энэ нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж үзээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд ханджээ./хх-95/

6.а. Хариуцагч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, *** байрны узелийн өрөөг холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгөхөөр тухайн узелийн өрөөнд байсан эд зүйлсийг өдрийн цагт хүмүүсээр зөөлгөж тус байрны хажууд байрлах тоосгон амбаарт оруулсан болохыг цагдаагийн байгууллагаас шалган тогтоож, эд зүйлсийг өөрт нь мэдэгдэлгүй хулгайлсан, эд зүйлсийг аваад өгөхгүй зодож дарамталсан болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, эрүүгийн хэрэг үүсгэхээс тус тус татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-19, 97, 170-171/

7. Хариуцагч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, *** байрны сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн байранд байсан гэх нэхэмжлэгч Г.Г , Ч.Б нарын 6 445 200 төгрөгийн үнэтэй 153 нэр төрлийн эд зүйлсийг авч ашигласан, үрэгдүүлж, хохирол учруулсан гэдгийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шинжээч томилсон байна.

7.а. Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч Г.Г ын эзэмшлийн амбаарт ямар ямар эд зүйлс байгаа, тэдгээр нь зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, хэрэв боломжтой бол тэдгээр нь хэчнээн төгрөгийн үнэтэй эсэхийг тодруулахаар Вендо ХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахад 26 нэр төрлийн эд зүйлсийг тоолж, тэдгээр нь 267 720 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон байх ба модон хайрцагт хураалттай байсан олон тооны номууд нь хулгана үүрлэсэн, номын хуудаснууд идэгдсэн байдалтай байсан тул нэг бүрчлэн тоолж, нэр нэршлийг тодорхойлох боломжгүй гэж дүгнэсэн байна. /1-р хх-ийн 234-247/

7.б. Мөн нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж, *** байрны ** тоотод байрлах 61.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 оны 5 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд бусдад түрээслүүлсэн бол хэдэн төгрөг болох талаар зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж, Тэнхлэг зууч ХХК дүгнэлт гаргаж ирүүлсэн байх ба уг дүгнэлтэд ...зах зээлийн түрээсийн дундаж үнийг 1 080 000 төгрөг гэж тогтоосон байна./2-р хх-ийн 122/

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

9. Хариуцагч Х.Г ийн нэхэмжлэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн узелийн байрнаас нэхэмжлэгч Г.Г ын эзэмшлийн амбаарт шилжүүлэн зөөж хураасан үйлдлийг хууль зөрчсөн гэм буруутай, энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн эд зүйлс алга болж, үрэгдэж хохирол учирсан, үйлдэл хохирлын хооронд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Г.Г ын эзэмшлийн амбаарт түүний нэхэмжлэлд дурдсан эд зүйлсийн зарим хэсэг байх бөгөөд бусад эд зүйлсийг нь хариуцагч Х.Г авч ашигласан, үрэгдүүлсэн, түүний нэхэмжлээд байгаа бүх эд зүйлс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, *** байрны узелийн өрөөнд байсан болох нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна.

10. Иймд нэхэмжлэгч Г.Г ын 118 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 4 662 000 төгрөг, нэхэмжлэгч Ч.Б ын 35 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 1 783 200 төгрөг, нийт 153 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 6 445 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

11. Хариуцагч Х.Г нь 2015 оны ** дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Т СӨХ-ны даргаар ажиллах хугацаандаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, *** байрны нийт айл өрхийн цахилгаан тоолуурыг шинэчлэн баталгаажуулж, цахилгааны шитийг цоожтой болгосон байх бөгөөд уг ажлыг гүйцэтгэхдээ тус байрны *** тоотод оршин суугч нэхэмжлэгч Г.Г ын орон сууцны цахилгааныг тасалж, 6 сар цахилгаангүй хохироосон гэх байдал нотлогдохгүй байна.

12. Т СӨХ-оос нэхэмжлэгч Г.Г ын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг хэрэглэх боломжтой бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн **** тоот албан бичгээс үзэхэд  Г.Г ын гаргасан өргөдлийн дагуу цахилгаан эрчим хүчийг залгах шийдвэр өгч, монтёр Э.Баяржавхлан залгалт хийхээр гээд очиход тус айл эзэнгүй, хэрэглэгчийн утас холбогдох боломжгүй, давхар дундын шит цоожтой байсан шалтгаанаар залгалт хийгдээгүй байна. Харин Г.Г нь 2015 оны 11 дүгээр сард өөрөө гэртээ байгаагаа мэдэгдсэний үндсэн дээр цахилгаан эрчим хүчийг залгасан үйл баримт тогтоогдож байна. /1-р хх-ийн 10/

13. Дээрх баримтаас үзэхэд цахилгаан эрчим хүч хэрэглэгч Г.Г нь өөрийн хүссэн цагт цахилгаан эрчим хүчийг холбуулах боломжтой байсан үйл баримт тогтоогдож байх ба сууц өмчлөгчдийн холбоонд оршин суугчийн цахилгаан эрчим хүчийг салгах эрхийг хуулиар олгогдоогүй, уг эрхийг Т СӨХ-ны захирлаар ажиллаж байсан Х.Г эдэлж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж хохироосон гэж үзэх боломжгүй байна.

14. Нөгөөтээгүүр, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ************* тоот албан бичигт танай оршин суугч Г.Г ын өргөдлийг судалж үзэхэд уг айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус шалтгаанаар тасалсан байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийг 30.1.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж дурдсан нь хариуцагч Х.Г Т СӨХ-ны даргаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч Г.Г ын эзэмшлийн орон сууцны цахилгаан эрчим хүчийг тасалсан болохыг нотолж, тогтоосон баримт гэж үзэж үндэслэлгүй бөгөөд өргөдлийг судалж үзсэний үндсэн дээр өгсөн өргөдлийн хариу гэж үзэхээр байна. /1-р хх-ийн 9/

15. Нэхэмжлэгч Г.Г ын орон сууцны цахилгааныг тасалж, 6 сар цахилгаангүй хохироосноос орон сууцандаа амьдарч чадаагүй хохирол 6 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

16. Дээрхийг нэгтгээд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын шаардсан хохирол учраагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

17. Нэхэмжлэгч Г.Г ын төлсөн 214 080 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

  18. Шүүх 2 *** 3.10.05-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын **** дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.Тамирт шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч Д.Тамир нь шүүх хуралдаан эхлэх үед хүүхдийн эрүүл мэндийн байдал муудаж, гэнэт эмнэлэг явах боллоо. гэж шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар нь иргэдийн төлөөлөгч Д.Тамирыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргав./

19. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Г ын хүсэлтээр гэрчээр У.О , А.Д нарыг асуулгах хүсэлтийг, хариуцагч Х.Г ийн хүсэлтээр гэрчээр Б.Г , Э.И , Б.А , У.О , Б.Б нарыг оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн ба гэрч Э.И нь шүүхэд биечлэн ирж, гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрч Э.И ын мэдүүлэгт нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай, ач холбогдол бүхий зүйлийг яриагүй тул ач холбогдолгүй болно./нэхэмжлэгч Г.Г нь нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан./

20. Харин гэрч У.О , А.Д , Б.Г , Б.А , Б.Б нарыг шүүх дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч эдгээр хүмүүс нь хүсэлтэд дурдсан хаягт амьдардаггүй, шүүхэд дуудан ирүүлэх тодорхой хаяг болон утасны дугаар байхгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон ба нэхэмжлэгч Г.Г , хариуцагч Х.Г нар нь эдгээр хүмүүсийг гэрчээр оролцуулахаас татгалзсан хүсэлтээ бичгээр гаргаж өгснийг дурдах нь зүйтэй байна.

21. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцох этгээд болох Б.А , Б.Б , Э.И нарын бичгээр бичсэн тайлбарыг шүүх үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Г оос гэм хорын хохиролд 12 445 200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г , Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Г оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 080 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧИД Г.СОЛОНГО

Г.ТӨРБОЛД