Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Базаррагчаагийн Түмэнцэцэг |
Хэргийн индекс | 182/2016/00472/И |
Дугаар | 181/ШШ2023/02742 |
Огноо | 2023-09-08 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 181/ШШ2023/02742
2023 09 08 | 181/ШШ2023/02742 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: .... байранд байрлах Т ХХК /рд:.../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... байрлах, М ТӨХК /рд:.../,
Хариуцагч: .... байрлах, М ХХК /рд:.../ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Харицагч М ТӨХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг гаргуулах,
Шүүхийн шийдвэрийн дагуу М ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох Хөрс хуулалтын ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээнд М ТӨХК-д санхүүжилт олгохыг М ХХК-д даалгах үндсэн нэхэмжлэлтэй,
2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл бүхий иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Еркебулан,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, Г.Мөнхболд нар,
Хариуцагч М ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганхүрэм, Г.Номин, түүний өмгөөлөгч М.Баяраа нар,
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, түүний өмгөөлөгч Д.Отгонбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч М ТӨХК, М ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг М ТӨХК-аас гаргуулах, Шүүхийн шийдвэрийн дагуу М ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох Хөрс хуулалтын ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээнд М ТӨХК-д санхүүжилт олгохыг М ХХК-д даалгахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай компани төмөр замын чиглэлээр төмөр замын суурь бүтцийн Бүтээн байгуулалт, дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар арчлалт, төмөр замын зураг төсөл боловсруулах үйл ажиллагаа явуулдаг үндэсний анхдагч компаниудын нэг учраас тухайн үеийн салбар хариуцсан сайд, удирдлагын бусад албан тушаалтнууд 2010 онд бидний ажилтай танилцаад улс орны томоохон бүтээн байгуулалт болох Шинэ төмөр зам төсөл-ийн бүтээн байгуулалтын ажилд орж ажиллах санал тавьсан юм.
Монгол Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 32 дугаар тогтоол гаргаж Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ыг баталсан. Улсын Их Хурал Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого-ыг баталсантай холбогдуулан Даланзадгад-Тавантолгой-Зүүнбаян, Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг 2010 онд багтаан-эхлүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Монгол Улсын Засгийн газар 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол гаргаж эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Маар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороонд даалгасан байсан.
Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүд нь манай компанийг Шинэ төмөр зам төсөл-ийн бүтээн байгуулалтын ажилд оролцох итгэл үнэмшлийг төрүүлсэн тул дээрх саналын дагуу тус компани Шинэ төмөр зам төсөл-ийн бүтээн байгуулалтын ажилд оролцох хүсэлтээ төрийн эрх бүхий зохих байгууллагуудад хүргүүлсэн.
Улмаар 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсан. Энэхүү Харилцан ойлголцлын санамж бичиг-ийн 2-т ...М ТӨХК нь Улсын Их Хурал, Засгийн газар, Төрийн өмчийн хороо, М ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл зэрэг эрх бүхий байгууллагаас холбогдох шийдвэр гарсны дараа Т ХХК-тай хамтран ажиллах талаар хууль тогтоомжид заасны дагуу хэлэлцээр хийж, холбогдох гэрээг байгуулна гэж заасны дагуу 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдөр М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдсан.
Бидний хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-гээр Т ХХК нь М ТӨХК-ийн захиалгын дагуу Даланзадгад-Таван толгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд баригдах шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу 50 км хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, М ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5,156,130,705.49 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон.
Ингээд М ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батзаяа нь 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 1/71 тоот албан бичгээр ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноор Даланзадгад-Тавантолгой-Цагаан суврага-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн 1165 км төмөр замын доод бүтэц (далан) барих ажлыг зургийн дагуу Зараа зөрлөгийн 1127.7074-р км-ээс 077,74-р км хүртэл 50 км зайд Ү-308812,01 Х-5313187.04 координаттай эхлэлийн цэгээс Ү-312395.36, Х-568253.04 координаттай төгсгөлийн цэгийн хооронд хөрс хуулалтын ажлыг эхлүүлсэн.
Манай компани Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний дагуу Шинэ төмөр зам төслийн хүрээнд Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь Зараа өртөөнөөс Хөөтийн чиглэлд баригдах 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлыг дээрх координатуудын хооронд батлагдсан зургийн дагуу 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацаанд бүрэн хийж гүйцэтгэсэн бөгөөд ажлын гүйцэтгэлийн тайлангаа холбогдох бичиг баримтуудын хамт захиалагчид хүлээлгэн өгсөн.
Дээр дурдсан Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 15.1-д ажлыг гүйцэтгэхэд шаардагдах ажлын хөлс нь нийт 5,156,130,705.94 төгрөг байна, 16.1-д ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Мнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө, 16.2-д Ажлын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон Захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж тус тус харилцан тохиролцсон боловч захиалагч М ТӨХК гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, өнөөдрийг хүртэл ажлын хөлс болон алдангийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй.
Манай компани нийт 5,156,130,705.94 төгрөгийн ажлыг батлагдсан зургийн дагуу гэрээнд заасан хугацаанд, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэж дуусгасан. Энэ тухай захиалагч М ТӨХК-д албан ёсоор мэдэгдэж, ажлын гүйцэтгэлийн тайлангаа хүргүүлсэн.
Харин захиалагчийн төлөөлөгч газар дээр нь очиж ажлын гүйцэтгэлтэй танилцсан боловч ажил хүлээлцэх комиссыг гэрээнд заасны дагуу хамтран байгуулж, ажлыг хүлээлцэх үүргээ захиалагч биелүүлээгүй болно.
Захиалагч М ТӨХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, Хөрс хуулалтын ажлын гэрээ -ний 15,16, 17.3, 17.10-т тус тус заасны дагуу гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэг хүлээсэн боловч энэхүү үүргийг огт биелүүлээгүйгээс болж ажил гүйцэтгэгч буюу манай компанийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд маш их хохирол учирч, байгууллагын бизнесийн нэр хүнд ихээхэн хэмжээгээр унаад байна. Захиалагч Монгол төмөр зам ТӨХК нь Хөрс хуулалтын ажлын гэрээ-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир түүнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 22.3-т заасны дагуу хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний 22.3-т заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн төлбөрт тооцсон алданги 2 578 065 352.49 төгрөг болсон.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.2, 232 дугаар зүйлийн 323.6-д заасны дагуу М ТӨХК нь хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг манай компанид бүрэн төлж барагдуулах үүрэгтэй юм.
Монгол Улсын Их хурлаас 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 15 дугаар тогтоол гарсан бөгөөд уг тогтоолын 1-д Монгол Улсын Их хурлын шийдвэрт заасан төсөл, хөтөлбөрийг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгож, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг уул зээлийн санхүүжилтэд хамааруулсан. Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоол гарч Шинэ төмөр зам төсөл-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн.
Улмаар Монгол Улсын Засгийн газар 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 28 дугаар тогтоол гаргаж, М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан боловч М нь Төрийн эрх барих дээд байгууллагуудын эдгээр тогтоол, шийдвэрүүдийг биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзаж өдий хүрсэн.
Иймд манай компани зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хариуцагч М ТӨХК болон хамтран хариуцагч М ХХК нарт холбогдуулан дараах төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнд:
Хариуцагч М ТӨХК-аас хөрс хуулалтын ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг гаргуулах, М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ний өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ-ний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М ХХК-д даалгаж өгнө үү” гэжээ.
2.Хариуцагч “М” ТӨХК хариу тайлбартаа:
“М ТӨХК нь улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр бий болсон өмчийг эзэмшиж ашиглах үндсэн чиг үүрэгтэй 100 хувь төрийн өмчит хуулийн этгээд юм. Засгийн газрын 2010 оны 283 дугаар тогтоолоор олгосон төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийн дагуу манай компани Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод заасан шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад Т ХХК-тай 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно гэж заасан. Талуудын хооронд байгуулсан 1/008 дугаартай гэрээний 16.1-т ...ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Мнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө гэж, 16.2-т ажпын хөлсний үлдэх хувийг төрийн эрх бүхий байгууллага болон захиалагчийн томилсон эрх бүхий этгээд ажлыг чанартай гүйцэтгэсэнд тооцож акт үйлдэн хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан гүйцэтгэлээр төлнө гэж заасан. Энэхүү төлбөр тооцоотой холбоотойгоор, ажлын гүйцэтгэлийг хүлээлцэх талаар гэрээний 13 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан. Тодруулбал, гэрээний 13.3-т Гүйцэтгэгч тал ажлыг шалгасан, хүлээн зөвшөөрч авсан тухай мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаар гаргуулан хүлээлгэж өгнө гэж заасан.
Нэхэмжлэгч Т ХХК нь хөрс хуулалтын ажлын гүйцэтгэгчийн хувьд гэрээний 13.3-т заасан үүргээ биелүүлж, ажлыг гэрээний 8 дугаар зүйлд заасны дагуу, чанарын өндөр төвшинд бүрэн гүйцэтгэсэн болохоо баталгаажуулсан мэргэжлийн актыг эрх бүхий байгууллагаас гаргуулан ирүүлсэн тохиолдолд хариуцагч манай компанид төлбөр төлөх үүрэг үүсэхээр талууд харилцан тохиролцсон байдаг.
Нөгөөтэйгүүр, Хөгжлийн банк дахь манай харилцах дансанд хөрс хуулалтын ажлын зориулалтаар, тэр тусмаа Т ХХК-ийн ажлын хөлсний төлбөрийн зориулалтаар нэг ч удаа санхүүжилт орж ирээгүй өнөөдрийг хүрч байгаа болно. Тиймээс М ТӨХК-аас гаргуулах ажлын хөлсийг гэрээний нийт үнийн дүнгээр тооцон, алдангийн хамт нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Нэхэмжлэгч нь хийсэн ажлынхаа үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Үүнтэй холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ажил хийсэн гэх газар дээр очиж, 2 байгууллагын инженерүүд шалгалт явуулсан. Шалгалтаар нэхэмжлэгчийг 109,222.48 м.куб ажлыг хийсэн болохыг нотолсон. Тиймээс 2 тал энэ ажлын хэмжээг баталгаажуулж гарын үсэг зурсан байгаа. Бид ийм учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж байгаа юм. Хийсэн нийт 109,222.48 м.куб ажлын хэмжээн дээр тодорхой үнийн дүн ярих боломжтой гэж үзэж байна.
Алдангитай холбоотой асуудал дээр ажлыг хүлээлгэн өгөх хугацаа, гэрээний дуусах хугацаа тодорхойгүй тул алданги тооцох үндэслэлгүй гэж үзэж байгаа юм” гэжээ.
3.Хариуцагч М ХХК хариу тайлбартаа:
“Т ХХК болон М ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй. Энэхүү төслийн санхүүжилттэй холбоотойгоор Т ХХК болон М ТӨХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдаж, тэдгээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн. М ХХК нь энэ гэрээнд тал болон оролцоогүй, энэхүү гэрээгээр Т ХХК-ийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дахь хэсэгт Үүрэг нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ. гэж заасан бөгөөд Т ХХК, М ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан аль ч үндэслэлээр иргэний эрх зүйн харилцаа, үүрэг үүсээгүй.
М ХХК, Т ХХК-ийн хооронд хууль болон гэрээнд заасан аливаа үүрэг үүсээгүй, үүний дотор манайх санхүүжүүлэх үүргийг ч мөн Т ХХК-ийн өмнө хүлээгээгүй тул нэхэмжлэлд дурдсан асуудал М ХХК-нд хамааралгүй, зөвхөн гэрээ байгуулж харилцан үүрэг хүлээсэн захиалагч, гүйцэтгэгч буюу Т ХХК болон М ТӨХК-ийн хоорондын асуудал юм.
Энэ хэрэгт М ХХК-ийг хамтран хариуцагчаар татах ч үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж заасан байдгаас үзэхэд нэхэмжлэгчийн өмнө М ХХК үүрэг хүлээгээгүй, үүнтэй холбоотойгоор үүргээ биелүүлэх тухай ойлголт байхгүйн зэрэгцээ нэхэмжлэлд Т ХХК-ийн өмнө хууль буюу гэрээнд заасан ямар үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй болох тухай тодорхой дурдаагүй тул М ХХК-ийг хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй.
Төслийн санхүүжилтийн талаар: Энэ төслийг санхүүжүүлэхтэй холбоотойгоор төрийн байгууллагуудаас гаргасан шийдвэрүүдийг үзвэл:
1.Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогыг Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр 2011 оноос хэрэгжүүлж эхлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
2.Шинэ төмөр замын төслийн санхүүжилтийн тухай Засгийн газрын 2011 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 266 дугаар тогтоолоор Шинэ төмөр зам төсөл-ийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг 2011 онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкны ТУЗ-д зөвшөөрсөн.
3.Шинэ төмөр зам төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, 2013 онд гүйцэтгэх 2 дугаар хавсралтад заасан ажлыг холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасугай., Энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасан ажлыг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын 2011 оны 266 дугаар тогтоолын дагуу олгохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсүгэй., Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх хөрөнгийг тухайн жилийн улсын төсөвт тусгаж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай гэж тус тус заасан байна.
Мөн уг тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Туршилтын хөрс хуулалт хэсгийн 1-д М ТӨХК, Т ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 1/008 дугаар гэрээ, нийт үнийн дүнг 5,156,130,705.94 төгрөг гэж заасан.
Дээрх шийдвэрүүдээс үзэхэд М ХХК-д үүрэг болгосон заалтууд байдаггүй бөгөөд зохих журмын дагуу шийдвэрлэхийг зөвшөөрсөн, ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх, холбогдох журмын дагуу хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авах зэргээр зөвшөөрөл олгосон байдаг. Учир нь, М ХХК-ийн үйл ажиллагааг зохицуулахад Мны тухай хууль үйлчилдэг бөгөөд уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д М ХХК нь ашигтай ажиллах зарчмыг, 8 дугаар зүйлийн 8.2-т Зээл олгох шийдвэрийг Хөгжлийн банкны актив-пассивийн болон эрсдэлийн удирдлагын нэгжийн дүгнэлтийг үндэслэн зээлийн хороо гаргана., 8.3-т Хөгжлийн банкнаас олгох зээл нь банкнуудын зээлийн дундаж хүүгээс доогуур хүүтэй байх; зөвхөн мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэсэн байх; зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр нь үр ашигтай байх; зээлийн эргэн төлөгдөх хуваарь тодорхой байх; зээл нь барьцаа, баталгаа болон үүргийн гүйцэтгэлийн бусад арга хэрэгслээр хангагдсан байх; зээл хөнгөлөлттэй нөхцөлтэй байх шаардлагыг, мөн 10.1-д Хөгжлийн банкнаас сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн санхүүжүүлэх төсөл, хөтөлбөр нь Засгийн газрын баталсан Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарт хамаарах; төсөл, хөтөлбөрийн зураг төсөл, төсөв, техник, эдийн засгийн үнэлгээ хийгдсэн байх; эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, эсхүл олон улсын болон Европын холбооны стандартын шаардлагад нийцсэн экспортын болон импортыг орлох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэсэн байх; зээлийн эрсдэлийн үнэлгээ, зээл авах үндэслэл, төсөл, хөтөлбөрийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг олон улсад тогтсон мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний аргачлал, шалгуурын дагуу тооцсон байх; төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон хөрөнгийг тухайн зээл бүрэн төлөгдөж дуусах хүртэл зээлийн барьцаа хөрөнгөнд тооцсон байх шаардлага хангасан байх ёстой байдаг.
Эндээс үзэхэд М ХХК нь УИХ, Засгийн газрын зөвшөөрсөн шийдвэрүүд гарсны дараа хуульд заасан болзол шалгуур хангасан төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх тухай асуудлыг мэргэжлийн шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн М ХХК-ийн Зээлийн хороо, Төлөөлөн удирдах зөвлөлөөс шийдвэрлэдэг. Төрийн байгууллагын аливаа шийдвэрээр санхүүжүүлэх үүргийг М ХХК-нд хүлээлгэх боломжгүй юм.
М ХХК, М ТӨХК-ийн хооронд үүссэн харилцааны тухайд:
М ХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, М ТӨХК нарын хооронд 55 сая ам.долларын үнийн дүнтэй, З-ТЗ-Б 2013-5 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан.
1.Гэрээний дагуу ашиглагдаагүй санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан: Энэхүү гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.15-д Санхүүжилт олгох боломжит хугацаа: 2013 оны 12 дугаар capын 31-ний өдөр дуустал санхүүжилтийг олгох боломжтой. Олгох боломжит хугацаа дууссаны дараа ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдана гэж заасан.
Түүнчлэн уг гэрээний 3 дугаар зүйлд санхүүжилт олгоход тавигдах шаардлагын талаар 3.1.4-д Төсөл хэрэгжүүлэгч (М ТӨХК) нь Гэрээлэгчийн хийсэн ажлыг хүлээн авч, Гэрээлэгчид төлөх төлбөрийг Зам тээврийн яамаар баталгаажуулж ирүүлсэн байх гэж, 4 дүгээр зүйлийн 4.1-д Хөгжлийн банк нь Төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн Хавсралт 1-д заасан олголтын хуваарийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлнэ гэж, 7 дугаар зүйлийн 7.1-д М ТӨХК нь Төслийн техник-эдийн засгийн үндэслэл, зураг төслийн ажлын хэрэгжилт, барилгын ажлын явц, тайлан мэдээллийг Зам тээврийн яамаар баталгаажуулж энэхүү гэрээний 4.1-д заасан олголтын хуваарът өдрөөс ажлын 10 хоногийн өмнө Хөгжлийн банканд хүргүүлнэ гэж тус тус заасан.
Гэтэл энэхүү гэрээ байгуулагдсанаас хойш төсөл хэрэгжүүлэгч болох М ТӨХК-аас Т ХХК-ийн гүйцэтгэсэн гэх ажлын гүйцэтгэлийн тайлан, төсөл хэрэгжүүлэгчийн гүйцэтгэлийг баталгаажуулсан тухай албан хүсэлт, төлбөрийн даалгавар зэрэг холбогдох материалуудыг ирүүлээгүй. Харин Зам, тээврийн яамнаас 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/2111 дугаартай албан бичгээр Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг ирүүлж байсан боловч төсөл хэрэгжүүлэгчээс холбогдох тайлан, баримтаа ирүүлээгүй учир зохих журмын дагуу шийдвэрлэх боломжгүй болсон. Ийнхүү -М- ХХК-аас уг ажлыг санхүүжүүлэх нөхцөл бүрдээгүй байхад талуудын гэрээгээр тохиролцсон санхүүжилт олгох хугацаа дуусгавар болж, ашиглагдаагүй байгаа санхүүжилтийн хэмжээ цуцлагдсан тул ажлын гүйцэтгэл баталгаажсан ч уг ажлыг гэрээний хүрээнд М ХХК-аас санхүүжүүлэх боломжгүй болсон.
2.Санхүүжилтийн эргэн төлөлт баталгаажаагүй талаар: Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу М ХХК-аас 55,000,000 хүртэл ам.долларыг санхүүжүүлэх боломжтой ч гэрээний хугацаанд шаардлага хангасан болон Зам тээврийн яам. МТЗ ТӨХК-ийн баталгаажуулсан дараах ажлуудад нийт 22,517,000 ам.долларын Төсөл санхүүжүүлэх эргэн төлөлтийг зохицуулах гэрээний дагуу санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөлтийг хангах, төсөвт тусган батлуулах, бүхий л үйл явцад оролцон хяналт тавих, М ХХК-нд төлбөрийг төлөх үүргийг тухайн үеийн Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж байсан боловч уг яам нь татан буугдаж, хариуцаж байсан зарим асуудлыг Сангийн сайдын эрхлэх ажлын хүрээнд оруулсан. Сангийн яам, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам, М ХХК, М ТӨХК нь Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, З-ТЗ-Б 2015-5/1 дугаартай гэрээг 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан. Уг гэрээний хавсралтаар М ХХК-аас "Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулан санхүүжүүлсэн дүн болох 22,517,000 ам.доллараар санхүүжилтийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталж, талууд тохиролцсон. Өнөөдрийн байдлаар Сангийн яам нь энэхүү эргэн төлөлтийн хуваарийн дагуу санхүүжилтийн хүүгийн төлбөрийг М ХХК-д төлж байна.
2015 оноос эхлэн Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг жил бүрийн төсвийн тухай хуулиар баталдаг болсон. Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар Хөгжлийн банкны эх үүсвэрээр, төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2015 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг баталсан бөгөөд тус жагсаалтад Шинэ төмөр зам" төслийн бэлтгэл ажилд зориулсан санхүүжилт тусгагдаагүй юм.
Эдгээр үндэслэлийг харгалзан үзэж Т ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас М ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч М ТӨХК нь нэхэмжлэгч “Т” ХХК-д холбогдуулан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардсан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
“Нэхэмжлэгч Т ХХК нь М ТӨХК-тай байгуулсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ-г үндэслэн Хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх арга хэмжээ авахыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Гэрээний үүргийн гүйцэтгэл шаардахын тулд буюу гэрээнд заасны дагуу санхүүжилт олгохын тулд юуны өмнө тухайн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байх гэсэн урьдчилсан нөхцөлийг хангасан байх шаардлагатай. Сөрөг нэхэмжлэгчийн хувьд дээрх урьдчилсан нөхцөл хангагдаагүй гэж үзэж байна.
Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан байна. Уг хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа үйлчилгээ худалдан авахдаа 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахаар заасан байна. Хуулийн 53.1-д 4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа ажил үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна гэж заасан бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-т захиалагч гэрээ байгуулахдаа энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй бол Худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ гэж заажээ. Түүнчлэн тендер ирүүлэх тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг мөн хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан. Гэтэл захиалагч энэ хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан.
Ийнхүү талууд хууль зөрчиж хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул М ТӨХК болон Т ХХК нарын хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.
Гэрээ хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй, хуульд заасан бусад үндэслэлээр шаардах эрх үүсэх байх” гэжээ.
5.Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“1.Хөрс хуулалтын ажлын гэрээнд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй тухай:
1.1. Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ болох тухай:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (цаашид “Тендерийн хууль” гэх) 3.6-д “Мны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан. Хуулийн энэхүү заалт нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой, тус байгууллагын санхүүжилттэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авах харилцаанд тендерийн журам үйлчлэхгүй байхаар заасан хэрэг билээ. М компани нь Хөрс хуулалтын гэрээг “Тендерийн тухай хуулиар тогтоосон журам зөрчсөн” гэж маргаж байгаа боловч тус гэрээ нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой тул Тендерийн тухай хуулийн 3.6 дахь заалтын дагуу тендерийн журам үйлчлэхгүй юм. Хөрс хуулалтын ажлын гэрээ нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой гэрээ, худалдан авах ажиллагаа болох нь дараах байдлаар тус тус харагдана.
Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэж заасан. Улсын Их Хурлын (УИХ) 2010 оны 32 дугаар Тоггоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Үүний дагуу Төмөр замын төсөл нь УИХ-аас баталсан хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрт маргаангүй хамаарч байгаа билээ. Мөн дээрх хуулийн 8.1-т "...санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ ...батална” гэж заасны дагуу УИХ-ын 2011.2.10-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 15 дугаар Тогтоолоор 2011 оноос эхлэн Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж эхлэх нийт 4 төсөл баталсны нэг нь Төрөөм төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого юм. Тус Тогтоолын 1.2-т энэ талаар тодорхой заасан. Иймд Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1 дэх заалт, УИХ-ын 2010 оны 32 дугаар Тогтоол болон 2011 оны 15 дугаартай Тогтоолуудын дагуу төмөр замын ажил нь Хөгжлийн банкны санхүүжилт бүхий томоохон төсөл, хөтөлбөр тул Тендерийн тухай хуулийн 3.6 дахь заалтын дагуу тус худалдан авах ажиллагаанд тендерийн тухай хуулиар тогтоосон журам үйлчлэхгүй юм.
УИХ-ын 2011 оны 15 дугаартай Тогтоол, түүний хүрээнд гарсан Засгийн газрын 2013.01.26-ны өдрийн 28 дугаартай Тогтоолын 2 дахь заалт, 2011.08.31-ний өдрийн 266 дугаар Тогтоолын дагуу шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжид шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Хөрс хуулалтын ажлын гэрээний 16.1-т “Энэхүү гэрээний дагуу төлөх ажлын хөлсний 50 хувьтай тэнцэх хэсгийг Мнаас холбогдох санхүүжилт хийгдсэнээс хойш ажлын 7 хоногт багтаан төлнө ” гэж заасан. Мөн Хөгжлийн банк нь Эдийн засгийн хөгжлийн сайд, Зам, Тээврийн сайд болон М компанитай байгуулсан 2013.02.20-ны өдрийн Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээний 2.1.1-т “Санхүүжилтийн дүн: Тавин таван сая ам.доллар хүртэл” гэж, 4.1-т “Төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн Хавсралт 1-т заасан олголтын хуваарийн дагуу Төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлнэ’’ гэж тус тус заасан. Эдгээр Тогтоолууд, гэрээнүүдийн дагуу Хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилт нь Хөгжлийн банкнаас гарах юм. Ийнхүү ажлын санхүүжилт нь Хөгжлийн банкнаас гарахаар тул Тендерийн тухай хуулийн 3.6 дахь заалт үйлчлэх юм.
Хөрс хуулалтын ажлын гэрээг талууд байгуулахдаа мөн адил дээрх итгэл үнэмшлийн үндсэн дээр байгуулсан байна. Тодруулбал, тус гэрээний 1.2-т “Талууд энэхүү гэрээг байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.6 дахь хэсэг, УИХ-ын 2011.02.10-ны өдрийн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Тогтоолын 1.2 дахь хэсэг, Засгийн газрын 2010 оны 283 дугаар Тогтоолын 1 дэх хэсгийг тус тус харгалзан үзэв” гэж заасан. Өөрөөр хэлбэл, Хөрс хуулалтын ажлын гэрээг Тендерийн тухай хуулийн 3.6 дахь заалтад хамаарна хэмээн үзэж, тендергүйгээр гэрээ байгуулсан тухай гэрээнд тусгасан байна.
Ийнхүү маргаан бүхий Хөрс хуулалтын ажлын гэрээ нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой, тус банкны санхүүжилтээр хийгдэх тул Тендерийн тухай хуулийн 3.6 дахь заалтын дагуу тендерийн журам үйлчлэхгүй юм.
1.2. Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээ болох тухай: Тендерийн тухай хуулийн 3.4-т “...үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ...ажил, үйлчилгээ ...худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан. Хуулийн энэхүү заалтын дагуу үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээний худалдан авах ажиллагаанд тендерийн журам үйлчлэхгүй юм. Хөрс хуулалтын ажлын гэрээ нь дараах байдлаар үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажилд хамаарна. Үүнд;
Тендерийн тухай хуулийн 3.4-т үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээнд тендерийн журам үйлчлэхгүй байхаар заасан. Учир нь, тус ажил, үйлчилгээнд тендерийн журам үйлчлэхээр заасан нөхцөлд Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдол бүхий төслийн ажил гүйцэтгэгчээр гадаад улсын компани, гадаад улсын төрийн өмчит компани ч шалгарах боломжтой. Гэвч энэ нь Үндэсний аюулгүй байдалд харш хэмээн хууль тогтоогч үзсэн тул тус харилцаанд тендерийн журам үйлчлэхгүй байхаар зохицуулсан байна.
Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3.3-т “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа гэж Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ" гэж заасан. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар Тогтоолоор Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг баталсан. Тус бодлого нь Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилттой байсан. Тодруулбал, тус Бодлогын 1.2-т “Бодлогын хүрээнд шийдвэрлэх зорилт” гэж, 1.2.1.1-т “төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх чиглэлийг улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг хандлага, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах, ...хамгаалахтай уялдуулан тогтоох” гэж, 2.2.3-т “...төмөр замын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой суурь бүтэц гэж үзэх” гэж, 3.1.1-т “...бие даан хөгжих үндэсний эрх ашгийг хангасан байх” гэж, 4.1.2-т “Үндэсний эдийн засгийн аюулгүй байдал ...нийгмийн хөгжлийг хангах үүднээс Монгол Улсад шинээр барих төмөр зам нь одоо ашиглагдаж байгаа төмөр замын шугамтай шууд холбогдох... ” гэх зэргээр заасан байна. Мөн тус Бодлогын 3.2.3-т Эхний үе шатанд барьж эхлэх төмөр замын суурь бүтцийг барих нь улсын эдийн засаг, нийгэмд ямар чухал ач холбогдолтой, нөлөөтэй болох талаар заасан байна. Тус хэсгийг харвал төмөр замын суурь бүтэц нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад холбогдолтой болох нь харагдах юм.
Түүнчлэн, Шинэ төмөр замын суурь бүтцийн ажлын хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаартай Зөвлөмж гарсан. Тус Зөвлөмжийн 1.1-т “...төмөр замын суурь бүтцийн концессыг төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд ... олгох” гэж заасан. Энэ нь тус ажлыг Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтойг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтын журмаар сонгохгүйгээр, төрийн өмчит хуулийн этгээдээр хийлгэх агуулга бүхий Зөвлөмж билээ. Учир нь, хэрэв ийнхүү Зөвлөмж гаргаагүй, тендерийн журмаар шалгаруулалт хийсэн бол гадаад улсын компани, гадаадын төрийн өмчит хуулийн этгээд ч төсөл хэрэгжүүлэгчээр шалгарах боломжтой билээ. Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой тус төслийг гадаад улсын хуулийн этгээд хэрэгжүүлэх нь Үндэсний аюулгүй байдалд харшлах тул дээрх агуулга бүхий Зөвлөмж гарсан байна.
Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлөөс дээрх Зөвлөмжийг гаргаж байгаа нь шинэ төмөр замын суурь бүтцийн ажлыг Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой хэмээн үзсэнийх билээ. Хэрэв төслийг тийнхүү үзээгүй бол Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл хэлэлцэхгүй, Зөвлөмж гаргахгүй билээ. Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 17.1-т “Үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн бодлого, үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэн уялдуулан зохицуулах чиг үүргийг Зөвлөл хэрэгжүүлнэ” гэж, 17.2.1-т “үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар холбогдох төрийн байгууллагад чиглэл өгөх” гэж тус тус заасан. Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь хуулийн эдгээр зохицуулалтын хүрээнд дээр дурдсан Зөвлөмжийг Засгийн газарт өгсөн байна. Мөн Зөвлөмжийн 2.1-т “Зөвлөмжийн дагуу үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах асуудлаар ... чиглэл өгч, биелэлтэд хяналт тавих” гэж заасан байна. Эндээс дүгнэхэд, хуулийн дээрх зохицуулалт болон Зөвлөлийн Зөвлөмж нь шинэ төмөр замын суурь бүтцийн төслийн ажлыг Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтойг харуулж байна.
Эндээс дүгнэхэд, шинэ төмөр замын суурь бүтцийн эхний үе шатны ажил нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахтай шууд холбоотой ажил юм. Харин Хөрс хуулалтын ажлын гэрээний хүрээнд хийгдэх ажил нь төмөр замын суурь бүтцийн эхний үе шатны ажлын салшгүй хэсэг юм. Иймд Тендерийн тухай хуулийн 3.4 дэх заалтын дагуу Хөрс хуулалтын ажлын гэрээнд тендерийн журам үйлчлэхгүй юм.
1.3.Төрийн нууцад хамаарах ажил, үйлчилгээ болох тухай:
Тендерийн тухай хуулийн 3.4-т “Хуулиар төрийн нууцад хамааруулсан... ажил, үйлчилгээ ...худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй” гэж заасан. Хуулийн энэхүү заалтын дагуу төрийн нууцад хамаарах ажил, үйлчилгээтэй холбоотой худалдан авах ажиллагаанд Тендерийн тухай хууль үйлчлэхгүй билээ. Өөрөөр хэлбэл, тус хуульд заасан журмын дагуу гэрээ байгуулах шаардлагагүй юм. Хөрс хуулалтын ажлын гэрээ нь дараах байдлаар төрийн нууцад хамааруулсан ажил, үйлчилгээг худалдан авахтай холбоотой харилцааны хүрээнд хамаарч байна.
Хөрс хуулалтын ажлын гэрээ нь 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан. Тухайн үед 2004 оны Төрийн нууцын жагсаалт батлах тухай хууль болон 1995 оны Төрийн нууцын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Төрийн нууцын тухай хуулийн 5.1.1-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээ, баримт бичиг, бусад зүйлийн нууцалбал зохих хэсэг” гэж, 5.4.4-т “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” гэж тус тус заасан. Мөн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн 1.1-д “Монгол Улсын Үндэсний аюулгүй ...байдалтай холбоотой” гэж, 6-д “Үндэсний аюулгүй байдал ...тэдгээрийн төсөл, хэрэгжилтийн талаарх мэдээ, баримт бичиг, эд зүйл, объект, үйл ажиллагаа” гэж, 53-т “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа” гэж тус тус заасан. Хуулийн эдгээр заалтуудын дагуу Хөрс хуулалтын ажлын гэрээ нь төрийн нууцад хамаарах ажил, үйлчилгээний хүрээнд хийгдсэн гэрээнд хамаарах юм. Учир нь, Хөрс хуулалтын ажлын гэрээ нь Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар Тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаартай Зөвлөмжийн дагуу хэрэгжиж байсан, Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээ болох шинэ төмөр замын төслийн хүрээнд байгуулагдсан гэрээ билээ. Шинэ төмөр замын суурь бүтцийн төсөл, ажил нь Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой ажил, үйлчилгээ болох тухай энэхүү тайлбарын 1.2-т тайлбарласан билээ.
Шинэ төмөр замын төслийн ажил нь төрийн нууцад хамаарах тухай Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас бидэнд хууль зүйн үндэслэл бүхий хариу албан бичиг ирүүлсэн. Тодруулбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ирүүлсэн албан бичигт “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан шинээр баръж байгуулах төмөр замын төслүүдийн талаар мэдээлэл авахыг хүссэн таны хүсэлттэй танилцлаа. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 13.1.2.в-д Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой төслийн ажлыг төрийн нууцад хамааруулж ... заасан байх тул Танд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх хариуг ирүүлсэн. (Тус албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгнө) Энэхүү хариу албан бичиг нь шинэ төмөр замын төслийн ажил нь Үндэсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой төсөл болохыг тайлбарлахьн зэрэгцээ, Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой төсөл тул төрийн нууцад хамаарч байгааг тайлбарласан байна.
Тендерийн тухай хуулийн 3.4-т төрийн нууцтай холбоотой ажил, үйлчилгээнд тендерийн журам үйлчлэхгүй байхаар заасан нь төрийн нууцыг хамгаалахтай холбоотой байна. Хэрэв төрийн нууцад хамаарах асуудал болох шинэ төмөр замын суурь бүтцийн ажлыг хийж гүйцэтгэх харилцаанд Тендерийн тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулах нөхцөлд гадаад улсын хуулийн этгээд, гадаад улсын төрийн өмчит хуулийн этгээд ч шалгарах боломжтой болно. Үүний үр дүнд, төрийн нууц гадаад улсад алдагдах бүрэн боломжтой болох билээ. Энэ үүднээс тус харилцаанд тендерийн журам үйлчлэхгүй байхаар заасан байна.
Эндээс дүгнэхэд, шинэ төмөр замын суурь бүтцийн төслийн ажил нь төрийн нууцад хамаарах ажил тул Тендерийн тухай хуулийн 3.4 дэх заалтын дагуу түүний хүрээнд байгуулагдах Хөрс хуулалтын ажлын гэрээнд тендерийн журам үйлчлэхгүй юм.
2.Хөрс хуулалтын ажлын гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл биш тухай:
Хөрс хуулалтын ажлын гэрээг хууль зөрчсөн гэж үзэж буй үндэслэлээ сөрөг нэхэмжлэл гаргагч тайлбарлахдаа “Тендерийн тухай хуульд заасан журмын дагуу тендер зарлалгүйгээр гэрээ байгуулсан” гэж тайлбарладаг. Гэвч Хөрс хуулалтын ажлын гэрээ нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдох гэрээ, хэлцэлд хамаарах тул Тендерийн тухай хуулийн 3.6-д заасны дагуу тус журам үйлчлэхгүй. Мөн хэдий тус журам үйлчлэх байсан гэж үзсэн ч энэ нь гэрээг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Учир нь, тендер бол гэрээ, хэлцэл байгуулах арга буюу хэлцлийн нөгөө талыг сонгон шалгаруулах арга юм. Тус журмыг баримтлах ёстой байсан боловч баримтлаагүй нь гэрээ, хэлцлийн аль нэг заалтыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм. Тодруулбал, Иргэний хуулийн 197.1-т “Үнэ хаялцуулах замаар гэрээ байгуулж болно” гэж, 197.6-д “Үнэ хаялцуулах ажиллагааг дуудлага худалдаа буюу уралдааны хэлбэрээр явуулна” гэж, 197.8-д “Уралдаанд ялагч нь уралдааныг зохион байгуулах комиссоос урьдчилан тодорхойлсноор хамгийн сайн нөхцөлийг хангасан этгээд байх...” гэж тус тус заасны дагуу Тендерийн тухай хууль бол уралдааны журмаар гэрээ байгуулах тухай ойлголт юм. Иймд сөрөг нэхэмжлэл гаргагч нь “бид уралдаант шалгаруулалтын аргаар гэрээ байгуулах ёстой атал тэгэлгүй, шууд гэрээ байгуулсан байна. Иймд гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл юм” гэж маргаж байгаа гэсэн үг.
Гэвч Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухай ойлголт, үүн дундаа 56.1.1-т заасан хууль зөрчсөн хэлцэл гэх ойлголт бол гэрээ, хэлцлийн заалт, талуудын тохиролцоо нь хууль зөрчих тухай ойлголт юм. Харин хуулиар тогтоосон гэрээ, хэлцэл байгуулах аргыг хэрэглээгүй нь хэлцлийг хууль зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.
Сөрөг нэхэмжлэл гаргагч нь Хөрс хуулалтын ажлын гэрээг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол тус гэрээний аль аль заалтууд нь хууль зөрчиж буйг тодорхой тайлбарлах учиртай. Гэтэл тус гэрээний аль нэг заалт нь хууль зөрчөөгүй, сөрөг нэхэмжлэл гаргагч тэр утгаар маргадагтүй. Өөрөөр хэлбэл, Хөрс хуулалтын ажлын гэрээний агуулга, аль нэг заалт, түүгээр тохирсон талуудын тохиролцоо нь хууль зөрчөөгүй юм.
3.Хөрс хуулалтын гэрээний 22.2 дахь заалт хууль зөрчөөгүй тухай:
Хөрс хуулалтын гэрээний 22.2-т “...Захиалагч нь энэ гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй бол ийнхүү хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний алданги хүлээлгэнэ” гэж заасан. Энэ нь Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулгаар байгуулагдсан, Иргэний хуулийн 232.1, 232.2-т заасан тусдаа бие даасан (Анзын) хэлцэл юм. Иргэний хуулийн 61.1-т “Хэлцлийн зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийг зорилгыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан. Хөрс хуулалтын гэрээ хүчин төгөлдөр эсэхээс үл хамааран гүйцэтгэсэн ажлын хөлсийг Захиалагч төлөх үүрэгтэй. Иймд төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах агуулга бүхий Алдангийн хэлцэл нь зорилгыг хангахуйц чанараа алдаагүй тул хүчин төгөлдөр юм. Түүнчлэн, Хөрс хуулалтын гэрээг ажил гүйцэтгэх гэрээ болохын хувьд Тендерийн тухай хуульд заасан журмаар байгуулагдах ёстой гэж болох ч Алдангийн гэрээнд тус журам хамаарахгүй юм. Иймд гэрээний тус заалт нь Тендерийн тухай хуулийг зөрчөөгүй, бусад байдлаар хууль зөрчсөн хэлцэл биш юм.
4.Сөрөг нэхэмжлэл нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан болох тухай: М компани нь “Тендерийн тухай хууль зөрчиж гэрээ байгуулсан, Тендерийн тухай хуулийн 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан гэж заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр бус” гэж маргаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль зөрчигдлөө гэж, мөн нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль болох Тендерийн тухай хуулийн 42.1.2-т заасны дагуу хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа билээ. Иймд үүнтэй холбоотой тус маргаан нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан байна. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх нь ...нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж, 106.3-т “Анхан шатны шүүхээс ...дараах шийдвэрийг гаргана” гэж, 106.3.1-т “...захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох ” гэж тус тус заасны дагуу Хөрс хуулалтын ажлыг гэрээ нь Тендерийн тухай хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж үзэх шийдвэрийг захиргааны хэргийн шүүхэд гаргах юм.
Хөрс хуулалтын ажлын гэрээ нь захиргааны гэрээ болохыг дараах байдлаар харж болно. Захиргааны ерөнхий хуулийн 52.1-т “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно” гэж заасны дагуу нийтийн эрх зүйн харилцааг зохицуулах гэрээ нь захиргааны гэрээнд хамаарах юм. Захиргааны ерөнхий хуулийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно” гэж, 52.2.3-т “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд ” гэж тус тус заасан. Үүний дагуу дэд бүтцийн үйлчилгээг бий болгох, ашиглахтай холбоотой харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болохыг зөвшөөрсөн. М компанийн хэрэгжүүлсэн шинэ төмөр зам төсөл, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлууд бол Улсын Их Хурлаас баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хамаарах, Засгийн газраас эрх олгогдсоны дагуу улсын Үндэсний аюулгүй байдлыг хангахад ач холбогдолтой дэд бүтцийн төсөл билээ. Тодруулбал, Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар Тогтоолоор батлагдсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, УИХ-ын 2011 оны 15 дугаартай Тогтоол, Засгийн газрын 2010.11.03-ны өдрийн 283 дугаар Тогтоол, 2011.08.31-ний өдрийн 266 дугаартай Тогтоол, 2013.01.26-ны өдрийн 28 дугаартай Тогтоолуудыг үндэслэж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд үүссэн нийтийн эрх зүйн харилцаа юм. Өөрөөр хэлбэл, МТЗ ТӨХК өөрийн хүсэл зориг, шийдвэрийн үндсэн дээр төмөр замын ажил, хөрс хуулалтын ажил хийлгэж байгаа бус төрөөс батлагдсан бодлого, гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Хөрс хуулалтын ажлын гэрээг байгуулж, ажил гүйцэтгүүлж байгаа тул тус гэрээ нь нийтийн эрх зүйн харилцаа/захиргааны гэрээ юм. Иймд тус гэрээ нь нийтийн эрх зүйн хүрээнд зөв байгуулагдсан эсэх, нийтийн эрх зүйн харилцааг зохицуулсан хууль болох Тендерийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх юм. Харин иргэний хэргийн шүүх шийдвэрлэх хувийн эрх зүйн маргаан биш юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.1-т “энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн ” гэж, 117.1-т “Энэ хуулийн ...65.1.1 ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй юм.
5.Шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай:
Иргэний хуулийн 74.1-т “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна ” гэж заасан. гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах нь хөөн хэлэлцэх хугацаагүй байхаар хуульд заагаагүй. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор тус шаардлагыг гаргах учиртай. Иргэний хуулийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан. Иймд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь гурван жил байх юм. Иргэний хуулийн 76.2-т “... шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан... үеэс эхлэн үүснэ” гэж заасан. М компани нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж бодож байгаа бол түүнийг гэрээ байгуулах үед мэдэх ёстой байсан. Иймд гэрээ байгуулсан үеэс гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох үндэслэлтэй бөгөөд ийнхүү тоолоход хөөн хэлэлцэх хугацаа нь 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дууссан байна. Гэтэл тэд 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг 5 жил, 14 хоног хэтрүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Иргэний хуулийн 82.1, 82.2-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын талаар зохицуулсан байна. Ингэхдээ хуулийн 82.1-т “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй ” гэж зааж. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч нь шаардах эрх бүхий этгээдийн шаардлагаас чөлөөлөгдөх тухай заасан байна. М компани нь гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа гаргаж байх тул гэрээний нэг тал болох Т компани нь тус шаардлагаас татгалзах, гэрээг хүчин төгөлдөр хэвээр үлдээх эрхтэй юм.
6.Монгол Төмөр зам компани нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох тухай: М компани нь Тендерийн тухай хуульд заасан журам баримталсангүй хэмээн үзэж, Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш юм. Учир нь, Тендерийн журмаар гэрээ байгуулагдаагүйгээс болж тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Харин тендер буюу уралдаант шалгаруулалтад оролцох байсан, манай компанитай өрсөлдөж, тухайн ажлыг авах боломжтой өөр хуулийн этгээдийн л эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2-т “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, уг эрхээ сэргээлгэхээр ...нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан. Хуулийн тус заалт нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргах тухай заасан байна. Иймд М компани нь Хөрс хуулалтын ажлын гэрээг “Тендерийн тухай хуульд заасан журам зөрчиж байгуулагдсан” гэж хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэл гаргах эрхтэй байхын тулд тус асуудлын улмаас хуульд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх шаардлагатай. Гэтэл тендерийн тухай хуульд заасан журмыг баримтлалгүй гэрээ байгуулснаас болж, тус компанийн ямар ч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй. Тийм болохоор ч М компани нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ тус компанийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байгаа талаар ямар ч тайлбар, тодруулга хийгээгүй байна.
Харин ч Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус болгох нь М компанид сөрөг үр дагавар бий болгоно. Тодруулбал, Иргэний хуулийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж, 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заасан. Иймд Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нөхцөлд М компани нь ажлын үнийг төлөхөөс гадна хэлцлийн нөгөө талд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, энэ нөхцөлд зөвхөн гэрээнд заасан төлбөр төлөх буюу ажлын үнийг өгөхөөс гадна хохирол барагдуулах нэмэлт үүрэг үүсэхээр байгаа нь М компанид хохиролтой байх юм.
Энэ байдал нь ИХШХШтХ-ийн 65.1.5-д заасан “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарах юм. ИХШХШтХ-ийн 117.1-т “Энэ хуулийн ... 65.1.3-65.1.8 ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу тус нэхэмжлэлийн хувьд хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7.Гэрээний хүчин төгөлдөр байдлыг хүлээн зөвшөөрч байсан тухай:
М компани нь шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаас өмнө Хөрс хуулалтын ажлын гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээ хүчин төгөлдөр, хууль ёсны болохыг хүлээн зөвшөөрч ирсэн. Энэ талаар шүүхүүдэд бичгээр болон амаар тайлбар гаргахдаа хэлж байсан. Тодруулбал, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргахгүй байгаагаа дараах байдлаар тус тус илэрхийлж ирсэн байна. Үүнд;
2017.01.12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 12 дахь талд даргалагчийн “... Хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулагдсаныг хүлээн зөвшөөрч байгаа юу” гэх асуултад М компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа хариулахдаа “маргаагүй ” гэсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 105 дахь тал)
Мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 6 дахь талд М компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа нь “гэрээний хүчин төгөлдөр байдлын тал дээр маргахгүй” гэсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 99 дэх тал)
Мөн өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дэх талд М компанийн өмгөөлөгч Л.Банзрагч өөрийн тайлбартаа “...Т компанитай байгуулсан гэрээг манай тал хүлээн зөвшөөрч байгаа. Талууд хүсэл зориг нэгдэж гэрээ байгуулагдсан бөгөөд хүчин төгөлдөр гэрээ байна” гэсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 104 дэх тал)
Дээрх бусад удаа дараагийн шүүх хурлуудад ч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаангүй болохоо илэрхийлж ирсэн.
Иймд М компанийн шүүхэд гаргасан “2011.04.25-ны өдөр байгуулсан 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох” шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг хангах үндэсгүй.” гэжээ.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид /70,200+2,000,000+36,758,730/ нийт 38,828,930 төгрөг төлсөн баримт, Т ХХК-ийн дүрэм, Монголын татварын албаны 16/360/08 тоот мэдэгдэх хуудас, Т ХХК-ийн 2016 оны 1 дүгээр сарын тайлан, Т ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2016 оны 1-р сарын нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт, Залаа рашаант өртөөнөөс Хангай өртөө чиглэл дэх 124.1 км төмөр замын лабораторийн ажлын төлбөр тооцооны акт, Т ХХК-ийн IV-У/04, СБУ 1/0162014 тоот тусгай зөвшөөрлийн хуулбар, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой үйл ажиллагаа эрхлэх Ү-1-1, Ү-3-1, Ү-3-2 тоот гэрчилгээ, П.Батхишигт олгосон итгэмжлэл, М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичиг, 2011.04.25-ны Хөрс хуулалтын ажлын гэрээ, М ТӨХК-ийн 2011.05.03-ны өдрийн 1/71 тоот албан бичиг, 2012.10.27-ны өдрийн Ажлын бичиг баримт хүлээлцсэн акт, “Төрөөс Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д заасан I, II үе шатны төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажлын жагсаалт, Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь зараа өртөөнөөс урагш баригдах “Хөгжлийн төмөр зам”-ын 50 км хэсгийн хөрс хуулалтын ажлын товч тайлан, Чойбалсан-Хөөтийн чэглэлийн 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлын зардлын нэгтгэл, 2012 оны 10 сарын ажлын бичиг баримт хүлээлцсэн акт, Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь зараа өртөөнийн хөрс хуулалтын ажлын төсөв, Чойбалсан-Хөөтийн чиглэлийн 50 км төмөр замын хөрс хуулалтын ажлын зардлын нэгтгэл /2018.11.31/, Траснкон ХХК-ийн 12/01 дугаартай нэхэмжлэх, Т ХХК-ийн 2012.06.08-ны өдрийн 1/50 тоот абан бичгийн хуулбар, МУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын 2012-05-10-ны өдрийн 1/227 тооталбан бичгийн хуулбар, Т ХХК-ийн 2012-10-26-ны өдрийн 1/83 тоот албан бичгийн хуулбар, Т ХХК-ийн 2013-12-24-ний өдрийн 1/160 тоот албан бичгийн хуулбар, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны 2011-01-04-ний өдрийн 02 дугаар албан тоотын хуулбар, Даланзадгад-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн төмөр замын төлөвлөлтийн зураг, 2011.04.25-ны өдрийн 1/008 дугаартай Хөрс хуулалтын ажлын гэрээ, гэрээний хавсралт №1 Техникийн даалгавар, хавсралт №-2 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хавсралт №3 Бичиг баримт хүлээлцсэн акт, хавсралт №4 төлбөр тооцоо нийлсэн акт, Монгол Улсын Их хурлын 2016.12.28-ны өдрийн 81 дугаартай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2016.12.28-ны өдрийн 219 дугаартай, 2017.02.01-ний өдрийн 42 дугаартай тогтоол, Монгол Улсын Сангийн сайдын 2016.12.28-ны өдрийн 441 дугаартай тушаал, Шинэ төмөр замын 1127.7074-р км-ээс 1077,74-р км-ийн хооронд шимт хөрс хуулсан ажлын далангийн эзэлхүүн гаргах, Б.Хүдэр-Янд олгосон итгэмжлэл, Сайншанд-Чойбалсан чиглэлийн “Шинэ төмөр зам” төслийн ажлын гүйцэтгэл, Т ХХК-ийн 2011 оны 2, 3-р улирлын гүйлгээ баланс, Т ХХК-ийн 2011.09.30-ны өдрийн хөрс хуулалтын гэрээт ажлын төлбөрийн нэхэмжлэх, Т ХХК-ийн 2011 оны 2, 3 дугаар улирлын санхүүгийн тайлан, Т ХХК, Хэт ХХК, Эрчим импекс ХХК-ийн хооронд байгуулсан 2011.04.25-ны өдрийн Төмөр зам ажил хамтран гүйцэтгэх гэрээ, Т ХХК-ийн 2011.08.30-ны өдрийн Чойбалсан-Хөөтийн чиглэлийн 50 км төмөр зам хөрс хуулалтын ажлын зардлын нэгтгэл, Монгол Улсын Дэд бүтцийн сайдын 2012.06.04-ний өдрийн 164 дугаартай “Дүрэм батлах” тухай тушаал, Монгол Улсын Зам тээвэр, аялал жуучлалын сайдын 2007.11.20-ны өдрийн 187 дугаар “Норм, дүрэм батлах тухай” тушаал, Монгол Улсын Зам тээвэр, аялал жуучлалын сайдын 2008.09.08-ны өдрийн 136 дугаар “Авто тээврийн жишиг тариф батлах тухай” тушаал, Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997.09.27-ны өдрийн 276 дугаар “Итгэлцүүр батлах тухай” тушаал, Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2004.08.13-ны өдрийн 160 дугаар “Барилгын норм ба дүрэм батлах тухай” тушаал, 2007 оны Авто замын барилгын ажлын төсвийн жишиг норм /25 дугаар эмхэтгэл/, Мны 2011.09.06-ны өдрийн 6/141 тоот албан бичиг, Зам, тээврийн сайдын 2015.04.21-ний өдрийн 01/1594 тоот албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021.12.13-ны өдрийн 2/0696 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн хэрэг эрхлэх газрын 2021.12.24-ний өдрийн х/1228 тоот албан бичиг, Мны 2022.03.18-ны өдрийн 3/445 тоот, 2022.02.22-ны өдрийн 3/233 тоот албан бичиг, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газрын 2022.03.01-ний өдрийн ТГ-03/221 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022.04.15-ны өдрийн х/381 тоот албан бичиг, Т ХХК-ийн 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын талаарх лавлагаа, Т ХХК-ийн 2010.11.11-ний өдрийн 1/81 тоот албан бичиг, Т ХХК-г үүсгэн байгуулагчийн шийдвэр, Т ХХК-ийн захирлын зөвлөлийн хурлын тогтоол, протокол, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.01.26-ны өдрийн 23900002000326 дугаар хуулийн этгээдийн лавлагаа, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.03.14-ний өдрийн ХЭГ/563 тоот албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023.09.04-ний өдрийн 06/13889 тоот албан бичиг, П.Еркебуланд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч М ТӨХК-аас нотлох баримтаар: Б.Чинзоригт олгосон итгэмжлэл, 2013.02.20-ны өдрийн З-ТЗ-Б 2013-5 дугаартай Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээ, 2014.12.03-ны өдрийн Төсөл санхүүжүүлэх, эргэн төлөлтийг зохицуулах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Зам, тээврийн яамны 2012.12.10-ны өдрийн 3/2111 тоот Санхүүжилт шийдвэрлэх тухай албан бичиг, Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжигдэх төмөр замын суурь бүтцийн барилга угсралтын ажлын санхүүжилтийн хүсэлт №2, Н.Тогтохбаярт олгосон итгэмжлэл, Б.Тунгалагтуяа, Э.Хулан нарт олгосон итгэмжлэл, М ТӨХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М.Баянзулд олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамжид 25,938,603.53 төгрөг төлсөн баримт, Б.Борхүүд олгосон итгэмжлэл, М ТӨХК-ийн 2011.09.09-ний өдрийн 1/129, 2011.10.11-ний өдрийн 1/144, 2011.11.03-ны өдрийн 3/165, 2011.12.23-ны өдрийн 1/215 тоот албан бичгүүд, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн тайлан, 000003939 дугаартай гэрчилгээний хуулбар, 000436770 дугаартай гэрчилгээний хуулбар, 0300212 дугаартай гэрчилгээний хуулбар, 000001580 дугаартай гэрчилгээний хуулбар, 000008215 дугаартай гэрчилгээний хуулбар, 000311944 дугаартай гэрчилгээний хуулбар, 000301809 дугаартай гэрчилгээний хуулбар, 000315622 дугаартай гэрчилгээний хуулбар, М ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022.04.22-ны өдрийн 07 дугаар тогтоол хавсралтын хамт, үндсэн хөрөнгийн үлдэгдлийн тайлан /2021.12.31/, Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ /№20/А135/03, 20/А135/04, 20/А135/05/, 2021 оны IV улирлын худалдан авалтанд хийсэн дотоод аудитын тайлан, М ТӨХК-ийн 2021 оны 4-р улирлын санхүүгийн тайлан, Сангийн яам болон М ТӨХК хооронд байгуулсан тооцоо нийлсэн акт, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн нийлүүлэх төсөл”-ийн зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх нэмэлт гэрээ, хавсралтын хамт, “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төсөл”-ийн зээлийн хөрөнгийг дэмжуулан зээлдүүлэх нэмэлт гэрээ, хавсралтын хамт, “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн зээлийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх гэрээ, хавсралтын хамт, М ТӨХК-ийн 2022.05.04-ний өдрийн 01/741 тоот албан бичиг, М ТӨХК-ийн 2021 оны 2, 4-р улирлын санхүүгийн тайлан, “Шинэ төмөр зам” ХХК “М” ТӨХК хоорондын ЗГ-22/01-01/01 дугаар зээлийн гэрээ, Э.Ганхүрэмд олгосон итгэмжлэл, Г.Номинд олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагч М ХХК-аас нотлох баримтаар:
Б.Амгалан, Р.Мөнхбат нарт олгосон итгэмжлэл, Д.Ган-Эрдэнэд олгосон итгэмжлэл, М ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Монгол Улсын Засгийн газрын 2011.08.31-ний өдрийн 266 тоот тогтоол, М ТӨХК-ийн 2011.08.26-ны өдрийн 1/123 тоот, 2011.09.06-ны өдрийн 1/126 тоот, 2012.02.13-ны өдрийн 1/70 тоот, 2012.05.02-ны өдрийн 1/163 тоот албан бичгүүд, М ХХК-ийн 2012.05.03-ны өдрийн 3/250 тоот албан бичиг, М ТӨХК-ийн 2012.04.09-ний өдрийн 1/141 тоот, 2012.04.25-ны өдрийн 1/153 тоот, 2012.06.12-ны өдрийн 1/206 тоот албан бичгүүд, Монгол Улсын Зам, тээврийн сайдын 2012.10.25-ны өдрийн 1/1107 тоот албан бичиг, 2016.11.17-ны өдрийн 01/848 тоот хүнд нөхцөл байдлын гэрчилгээ, М ТӨХК-ийн 2012.09.07-ны өдрийн 6/304 тоот, 2012.11.05-ны өдрийн 1/365 тоот, 2016.11.24-ний өдрийн 01/1075 тоот албан бичгүүд, Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2016.11.24-ний өдрийн 13/6076 тоот албан бичиг, Б.Чинзориг, Н.Тогтохбаяр нарт олгосон итгэмжлэл, М дахь М ТӨХК-ийн 21010131 тоот харилцах дансны хуулга, төлбөрийн даалгавар №61, 78, 169, 176, 177, 253, 252, 83, 312, 311, 87, 85, 86, 411, 408, 410, 412, 520, 522, 521, 523, 524, 544, 159, 542, 541, 540, 120305, 120304, 120303, 120301, 120302, 14, 11, 10, 12, 13, 120515, 120514, 120620, 120621, 120622, 120651, 120303, 120851, 120864, 12880, 120872, 120869, 120857, 93, 120865, 120876 мемориалын баримтууд, М дахь М ТӨХК-ийн 21010122 тоот харилцах дансны хуулга, төлбөрийн даалгавар №255, 256, 85, 82, 413, 414, 465, 120353, 500, 501, 36, 120611, 120612, 121525, 121583, Г.Гантогтох, Б.Будхүү, Т.Пүрэвсүрэн нарт олгосон итгэмжлэл, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, М дахь М ТӨХК-ийн 21010122 тоот депозит дансны хуулга, Г.Санжаадоржид олгосон итгэмжлэл, Р.Нямцэрэн, Г.Насанжаргал нарт олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд: М ТӨХК-ийн 2012.09.07-ны өдрийн 6/304 тоот, 2012.11.05-ны өдрийн 1/365 тоот албан бичиг хавсралтын хамт, даагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2016.12.26-ны өдрийн 13г/6720 тоот албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2017.01.04-ний өдрийн 5/68 тоот албан бичиг, Авилгатай тэмцэх газрын 2017.01.05-ны өдрийн 06/187 тоот албан бичиг, Мын нэгдсэн холбооны Дорнод аймгийн Булган сумын зараа өртөөнөөс Хөөтийн 50,46 км төмөр замын чиг /трасс/ дагуух өнгөн хөрс хуулалтын ажлын гүйцэтгэлд дүн шинжилгээ хийсэн тухай нэгдсэн дүнэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.25-ны өдрийн 181/ШЗ2019/02366 тоот захирамжийн дагуу гаргасан давтан дүгнэлт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд, Төрийн өмчийн хорооны даргын 2011.02.01-ний өдрийн 30/24 тоот хамтарсан тушаал, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2019.04.02-ны өдрийн А-1/875 тоот албан бичиг, М ТӨХК-ийн 2019.04.22-ны өдрийн 01/362 тоот албан бичиг, Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2011.02.28-ны өдрийн 1/852 тоот албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022.02.11-ний өдрийн 90 тоот шинжээчийн дүгнэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2021.12.30-ны өдрийн 2/0737 тоот албан бичиг, Монгол Улсын сангийн яамын 2022.01.21-ний өдрийн 6-1/284 тоот албан бичиг, Монгол Улсын Их Хурлын 2011.02.10-ны өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 15 дугаар тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011.09.09-ний өдрийн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжлитийг эрчимжүүлэх тухай” 35/32 дугаар зөвлөмж, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022.04.05-ны өдрийн х/347 тоот албан бичиг, Мны 2022.04.14-ний өдрийн 2/611 тоот албан бичиг, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.03.13-ны өдрийн 128/ШШ2018/0159 дүгээр, 2018.03.09-ний өдрийн 128/ШЗ2018/1554 дүгээр захирамж, Мны 2022.04.20-ны өдрийн 2/646 тоот албан бичиг, эрүүгийн 201501000154 дугаартай хэргийн яллагдагчаар татах тогтоол, хохирогчоор тогтоох тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, Мны 2022.10.19-ний өдрийн 3/1442 тоот албан бичиг, М ТӨХК-ийн 2022.10.31-ний өдрийн 03/1613 тоот албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2022.10.20-ны өдрийн 05/4846 тоот албан бичиг, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 07/04 дүгээр, 28/20 дугаар зөвлөмж, Мны 2022.12.0205-ны өдрийн 28/1641 тоот албан бичиг, Зам, тээврийн хөгжлийн яамны 2022.12.07-ны өдрийн 08/5634 тоот албан бичиг, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2022.12.13-ны өдрийн х/1314 тоот албан бичиг, М ТӨХК-ийн 2022.12.15-ны өдрийн 03/1774 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын газраас Монгол Ардын намын дэргэдэх нийгмийн ардчилсан Монголын залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Золбоод хүргүүлсэн 2017.06.14-ний өдрийн 1/3218 тоот албан бичиг, Авилгатай тэмцэх газрын 2023.04.04-ний өдрийн 03/5474 тоот албан бичгийн баримтууд авагджээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ТӨХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс 5,156,130,705.94 төгрөг, алданги 2,578,065,352.49 төгрөг, нийт 7,734,196,058.49 төгрөгийг гаргуулах, Шүүхийн шийдвэрийн дагуу М ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох Хөрс хуулалтын ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээнд М ТӨХК-д санхүүжилт олгохыг хариуцагч М ХХК-д даалгах үндсэн нэхэмжлэлийг гаргаж, уг шаардлагаа дэмжсэн бол,
Хариуцагч М ТӨХК нь 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот Хөрс хуулалтын ажлын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч М ТӨХК нь нэхэмжлэгчийг хөрс хуулалтын тодорхой хэмжээний ажил хийснийг зөвшөөрсөн боловч хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр шаардаж байгаа тул бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж эс зөвшөөрч 1/008 тоот гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлага гаргаж маргасан.
Хариуцагч Мны төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс гэрээний харилцаанд ороогүй тул үүрэг хүлээхгүй гэж марган, сөрөг нэхэмжлэлийг дэмжиж байна.
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М ТӨХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Т ХХК, М ТӨХК-ийн хооронд 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1/008 дугаар хөрс хуулалтын гэрээ байгуулагдаж, гүйцэтгэгч Т ХХК нь батлагдсан трассын дагуу 50 километр хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэхээр, захиалагч М ТӨХК нь ажлын хөлсөнд нийт 5,156,130,705.94 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, хавсралтуудаар тогтоогдож байна. /2-р хх-ийн 206-223 хуу/
М ТӨХК болон нэхэмжлэгч Т ХХК нарын хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 дугаар гэрээнд Т ХХК нь Даланзадгад - Таван толгой – Цагаансуварга – Сайншанд – Баруун – Урт -Хөөт - Чойбалсан чиглэлд баригдах 1,154 километр урттай шинэ төмөр замын батлагдсан трассын дагуу Дорнод аймгийн Булган сумын нутагт орших Зараа зөрлөгийн газарт 50 километр урт, 12 метр өргөн, 0,40-0,60 метрийн гүн хөрс хуулалтын ажлыг хийж гүйцэтгэх, М ТӨХК нь 1 м.куб 15,625 төгрөгөөр тооцож, нийт 5,156,130,705.94 төгрөгийн ажлын хөлс төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан боловч төрийн өмч, хөрөнгөөр ажил гүйцэтгүүлж байгаа шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгч тал нь Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбогдсон бараа ажил үйлчилгээнд тендерийн журам үйлчлэхгүй гэдэг хуулийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан. Энэ бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт Мны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан. Хөгжлийн банкны тухай хуулийг баталсантай холбоотой Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт энэ өөрчлөлтийг шинээр нэмж хийсэн, тул тендерийн журам үйлчлэхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсоныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөхийг хуулийн 3.1-д заажээ. Уг хуулийн 4.1.1-д зааснаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, 50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан төсөл хэрэгжүүлэгч нь захиалагч байх бөгөөд захиалагч нь бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хуулийн 7.1-д заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулахыг хуульчилсан байна. Хуулийн 53.1-д 4.1.2-т зааснаас бусад захиалагч энэ хуулийн 8.1.4-т заасан босго үнээс давсан үнэ бүхий бараа, ажил, үйлчилгээний тендер шалгаруулалтыг зарлан мэдээлэх, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна гэж заажээ. Түүнчлэн тендер ирүүлэх, тендерийг хянаж үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах журмыг хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд зааж, захиалагч энэ хуулийн 53.1, 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхээр мөн хуулийн 42.1, 42.1.2-т зохицуулжээ.
Хуульд ийнхүү тусгайлан зохицуулсан байхад М ТӨХК нь Т ХХК-ийг сонгож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлаагүй, гэрээг байгуулахдаа энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан зөвшөөрөл аваагүй тул тэдгээрийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ хүчин төгөлдөр бус байна. М ТӨХК нь төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа хууль зөрчсөн, нөгөө талаас хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хуулийг баримтлаагүй Т ХХК-ийн хэн аль нь гэрээ хүчин төгөлдөр бусад буруутай гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан боловч хариуцагч М ТӨХК нь уг гэрээг хууль зөрчиж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохоор шаардсан.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийг тогтоох, шүүх энэ талаар дүгнэлт хийхэд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хамаарахгүй гэж үзлээ.
Төмөр замын суурь бүтцийг барих ажлын хүрээнд хийгдэх хөрс хуулалтын ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.11-д заасан барилга байгууламжийн ажилд хамаарах тул зохигчдын хооронд үүссэн харилцаанд хуулийн дээрх зохицуулалт хамаарахаар байна.
Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын маргаагүй тайлбараар М ТӨХК нь нэхэмжлэгчийг сонгож, ажил гүйцэтгэх гэрээг байгуулахдаа тендер шалгаруулалтын журмыг баримтлаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 53.1-д заасан зөвшөөрөл аваагүй байх тул 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан 1/008 дугаар хөрс хуулалтын гэрээ нь хүчин төгөлдөр бус байна.
Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр бус учир талуудын хооронд гэрээний үүрэг үүсэхгүй, нэхэмжлэгч нь ажлын хөлс, алдангийг гэрээний үүрэгт шаардах эрхгүй.
Харин хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэгч Т ХХК нь тодорхой ажлын үр дүнг бий болгосон, энэ нь М ТӨХК-ийн гэрээнд заасан зорилгыг хангасан, М ТӨХК нь уг хөрөнгөөр хөрөнгөжсөн байдал тогтоогдсон тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд буцааж өгөх боломжгүй бол түүний үнийг төлөхийг 493 дугаар зүйлийн 493.2-т заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзлээ.
Хариуцагч М ТӨХК-ийн өмгөөлөгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022.02.11-ний өдрийн 90 тоот хөрөнгө үнэлсэн тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч ийнхүү татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх тус шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Т ХХК-ийн 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн хөрс хуулалтын ажлыг М ТӨХК хүлээн авсан эсэх асуудалд талууд мөн маргаантай байгаа боловч гэрээ хүчин төгөлдөр бус учир ажлын үр дүнг хүлээн авах гэрээний үүргийн талаар шүүх хууль зүйн дүгнэлтийг хийх нь тус маргаанд ач холбогдолгүй.
Т ХХК нь ажлыг 2011 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд талууд үүнд маргаагүй, нэхэмжлэгч талаас хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг бүрэн тогтоолгохоор шүүхийн журмаар шинжээч томилуулах хүсэлт гаргасныг тус шүхийн шүүгчийн 2018.11.05-ны өдрийн 181/ШЗ2018/12290 дүгээр захирамжаар Мчдын нэгдсэн холбоо ТББ-ыг шинжээчээр томилсон ба 2019.01.19-ний өдөр тус шинжээчдийн багийн нэгдсэн дүгнэлтэд: ...трассын дагуу гүйцэтгэсэн нийт ажлын хэмжээ 289,488 метр/куб эзэлхүүнтэй хөлс хуулалтын ажил гүйцэтгэсэн болохыг тогтоов” гэж /4-р хх-7-21 хуу/,
2019.02.25-ны өдрийн 181/ШЗ/2019/02366 дугаар захирамжаар хариуцагч М ТӨХК-ийн өмгөөлөгчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг үндэслэн нэмэлт шинжилгээ хийлгэхээр Мчдын нэгдсэн холбоо ТББ-ыг шинжээчээр томилсон ба 2019.03.13-ны өдөр тус шинжээчдээс давтан гаргасан дүгнэлтэд: ...МТЗНХолбооны шинжээчдийн 2019.01.19-ний 04 тоот дүгнэлтийн асуулт Б-д хариулсан хариултын 5-т заасан хөрс хуулалтын ажлын гүйцэтгэлээр тооцох нь зүйтэй гэж үзлээ гэжээ./4-р хх-137-138-148 хуу/
Мөн гүйцэтгэсэн ажлын хэмжээнд хариуцагч М ТӨХК маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүгчийн 2021.06.28-ны өдрийн 181/ШЗ2021/07437 дугаар захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилсон ба шинжээч нь 2022.02.11-ний өдөр 90 тоот хөрөнгө үнэлсэн тайланг гаргасан, тайлангаар “...Т ХХК-ийн ...төмөр замын далангийн газар шорооны ажлын бодит хөлсний 2011 оны 04 дүгээр сарын байдлаархи үнэ цэнэ 4,551,183.5 мянган төгрөг болохыг тодорхойлов” гэжээ./5-р хх-181-223 хуу/
Нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн хөрс хуулалтын ажлын хэмжээг 3 янзаар тодорхойлсон нэхэмжлэгчийн гаргасан тайлан, ажлын гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж, хянасан 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн талуудын гарын үсэг бүхий тайлан, шүүхээс томилогдсон шинжээчийн гаргасан 2 удаагийн дүгнэлтүүд зэрэг баримтууд хэрэгт тус тус авагджээ. /1 хх-ийн 41-49, 3 хх-ийн 1-27, 4 хх-ийн 7-21, 148, 5 хх-182-123 хуу/
Нэхэмжлэгчээс гаргасан тайлан нэг талын үйлдсэн баримт байх тул энэ маргаанд эргэлзээгүй, үндэслэл бүхий баримт болж чадахгүй, харин үлдэх 3 баримтын тухайд хоёр удаа шүүхээс томилогдсон шинжээчид, нөгөөхийг талууд өөрсдөө үйлдэж, хүлээн зөвшөөрсөн баримт тул илүү үндэслэл бүхий баримтыг шүүх үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасанд нийцнэ.
Т ХХК-ийн гүйцэтгэсэн ажлын хэмжээг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Ажлын гүйцэтгэл баримтад Төмөр замын Геомастерийн тогтоосон трассд орсон эзлэхүүн 245,076.91 м.куб, 6 метрээр хийсэн хөндлөн огтлолын 20 м тутам дахь хэмжилтээр эзлэхүүн 181,901.33 м.куб гэж, шинжээч Мын нэгдсэн холбоо ТББ-ын дүгнэлтээр трассын дагуу гүйцэтгэсэн нийт ажлын эзлэхүүн 289,488 м.куб гэж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд Т ХХК-ийн ...төмөр замын далангийн газар шорооны ажлын бодит хөлсний 2011 оны 04 дүгээр сарын байдлаархи үнэ цэнэ 4,551,183.5 мянган төгрөг болохыг тодорхойлов гэж тус тус гаргасан байна. /3 хх-ийн 1-27 хуу, 4 хх-ийн 7-21 хуу/
Гэрээнд заасан өргөн, гүний хэмжээ, трассын дагуу хийгдсэн хэмжилтийн үр дүнд тогтоогдсон эзлэхүүн ажлын гүйцэтгэл болон шинжээчийн дүгнэлтээр 245,076.91 м.куб буюу 289,488 м.куб /зөрүү 44,411.09/ гэж, хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь ухсан нүхний хэмжээг 289,488 м.куб-аар тооцсон ба зах зээлийн үнээр нийт 4,551,183.5 мянган төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн гэж гаргасан байна.
Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн ажлын хэмжээг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ гэж үзлээ.
Учир нь, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хөрс хуулалтын ажлын гүйцэтгэлээр тогтоогдсон ажлын хэмжээг тогтоож, шинжилгээ хийх үйл ажиллагаанд талууд хөндлөнгийн оролцогч, ажиглагчаар оролцсон, уг дүгнэлтийг дутуу, үндэслэл муутай, эсхүл Шүүхийн шинжилгээний тухай хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, дүгнэлтийг хариуцагч М ТӨХК-ийн өмгөөлөгч зөвшөөрөхгүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан боловч бусад зохигчид маргаагүй тул шүүх уг дүгнэлтийг бодитой хийгдсэн, үнэн зөв гэж үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохоор тогтоов.
Иймд дээрх үндэслэлээр, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М ТӨХК-аас 4,551,183,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгох бөгөөд нэхэмжлэлийн үлдэх хэсэг 3,183,012,558.49 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх, гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн тул гэрээний нэмэлт үүрэг болох алдангийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
М ХХК, Эдийн засгийн хөгжлийн яам, Зам тээврийн яам, М ТӨХК нь 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдөр төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд төмөр замын суурь бүтцийг барих төслийг санхүүжүүлэх, санхүүжилтийг эргэн төлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхээр 4 талт гэрээ байгуулжээ./1-р хх-ийн 143-145 хуу/
Тус гэрээгээр М ХХК нь төсөл хэрэгжүүлэгчийн гаргасан санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулсныг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн харилцах дансанд шилжүүлэх үүрэгтэй, харин төсөл хэрэгжүүлэгч нь санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн, санхүүжилт олгох хүсэлтийг Зам тээврийн яам баталгаажуулаагүй тохиолдолд М ХХК санхүүжилт олгохгүй байх эрхтэй талаар заасан байна.
Гэрээний агуулгаас үзвэл М ХХК нь нэхэмжлэгч Т ХХК-ийн өмнө санхүүжилт олгох үүрэг хүлээгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь дээрх гэрээний тал биш байх тул нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэрийн дагуу М ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох Хөрс хуулалтын ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээнд М ТӨХК-д санхүүжилт олгохыг М ХХК-д даалгахаар хөрс хуулалтын ажлын гэрээний санхүүжилтийг олгуулахаар шаардах эрхгүй байна гэж үзэв.
Төмөр замын суурь бүтцийн ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулж санхүүжүүлэх арга хэмжээ авахыг М ХХК-д үүрэг болгосон Засгийн газрын 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 28 дугаар тогтоолыг Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т заасан иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу гаргасан тогтоол нь засгийн газрын үйл ажиллагааныхаа хүрээнд хийх зохион байгуулалтын шинжтэй байна. Мны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Хөгжлийн банкны талаарх Засгийн газрын бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд ямар нэгэн хуулийн этгээдийн өмнө санхүүжилт хийх үүргийг ногдуулах эрхийг Засгийн газарт олгоогүй байна.
Иймд хууль болон гэрээгээр үүсээгүй үүргийг шүүх нэхэмжлэгчийн шаардсанаар хариуцагчид оногдуулах хууль зүйн үндэслэлгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-д холбогдуулан гаргасан Т ХХК-ийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэж, тус шаардлагыг нь хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /38,828,930+70,200/ нийт 38,899,130 төгрөг, хариуцагч М ХХК-ийн төлсөн 25,938,603.53 төгрөгөөс төлбөл зохих 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 25,868,403.53 төгрөгийг улсын орлогоос гаргуулан буцаан олгох бөгөөд хариуцагч Монголы төмөр зам ТӨХК-аас 22,913,867 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцнэ.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ТӨХК нь шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар Хөрөнгийн үнэлгээ төв ХХК-ийг томилж, дүгнэлт гаргуулсан тул шинжээчийн ажлын хөлс 36,000,000 төгрөг төлөгдөөгүйн улмаас тус байгууллага 2022.02.11-ний өдрийн нэхэмжлэх /5-р хх-ийн 181 хуу/-ийг хавсарган шинжээчийн дүгнэлтээ тус шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн зардлыг хариуцагч М ТӨХК-иас гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн дугаар зүйлийн 56 дугаар дүйлийн 56.1.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан М ТӨХК болон Т ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 1/008 тоот хөрс хуулалтын ажлын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч М ТӨХК-аас 4,551,183.500 /дөрвөн тэрбум таван зуун тавин нэгэн сая нэг зуун наян гурван мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,183,012,558.49 /гурван тэрбум нэг зуун наян гурван сая арван хоёр мянга таван зуун тавин найман мянга төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөгт холбогдох хэсгийг болон Шүүхийн шийдвэрийн дагуу М ТӨХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгох Хөрс хуулалтын ажлын хөлсний үнийн дүнгийн хэмжээнд М ТӨХК-д санхүүжилт олгохыг М ХХК-д даалгах нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,828,930 төгрөг, хариуцагч М ТӨХК-аас төлсөн 25,938,603.53 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 25,868,403.53 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч М ТӨХК-д, хариуцагч М ТӨХК-аас 22,913,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч М ТӨХК-иас шинжээчийн ажлын хөлс 36,000,000 төгрөгийг гаргуулж Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 05 сарын 24-ний өдрийн 9152 тоот захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТҮМЭНЦЭЦЭГ