Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 139/ШШ2023/00286

 

 

*******0*******3 оны 07 сарын *******0 өдөр

Дугаар 139/ШШ*******0*******3/00*******86

******* аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн "А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, *******-р байрны *******-******* тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ******* овогт *******ын ******* /ЗЮ*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 6-р баг, ийн *******-6 тоотод оршин суух, овогт Гочоогийн /ЗД541*******0910/-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч И.******* нь Г.д холбогдуулж орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

*******.Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Иргэн Г. нь зээл авахад барьцаа дутаад байна, өөрийн хөрөнгө хэрэгтэй байгаа тул орон сууцаа миний нэр дээр шилжүүлээч гэснээр *******011 оны 7 дугаар сарын 9- ний өдөр надтай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, миний орон сууцны өмчлөх эрх Г.д шилжигдсэн юм. Би орон сууцыг Г.д худалдах зорилгоор бус түүнийг зээлийн барьцаанд тавиад буцааж өгнө гэхээр нь буюу зөвхөн түүнд барьцаа хөрөнгө бий болгоход нь туслах зорилгоор өөрийн орон сууцны өмчлөх эрхийг Г.д шилжүүлсэн. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны өмчлөх эрхийг Г.д шилжүүлсэн хэлцэл /*******011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ/ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.******* дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд миний Г.той *******011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хуулийн 49******* дугаар зүйлд зааснаар тус хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр олж авсан буюу шилжүүлэн авсан ******* аймаг, ******* сум, 7 дугаар баг, ******* дүгээр байрны *******-б тоот орон сууц, түүний өмчлөх эрхийг Г.гоос И.******* миний өмчлөлд буцаан шилжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

4.Гуравдагч этгээд Т. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Долоодой овогтой Төрмөнхийн миний бие нь ******* сумын 7-р баг, *******-р байр, *******-******* тоотод байрлах орон сууцыг *******018 оны 1******* сарын *******8-ны өдөр иргэн Г.гоос худалдаж авсан бөгөөд энэ хэрэгт тухайлсан шаардлага гаргахгүйгээр хариуцагчийг дэмжин оролцох болно гэжээ.

5.Нэхэмжлэгч И.******* *******019 оны 08 сарын *******-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа: И.******* би Г.д холбогдуулан Г.той *******011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр олж авсан буюу шилжүүлэн авсан ******* аймаг, ******* сум, 7 дугаар баг, ******* дүгээр байрны *******-******* тоот орон сууцыг Г.гоос гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан билээ. Харин миний шаардаж буй орон сууц нь бусдын өмчлөлд шилжсэн болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдсэн бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууц нь нэгэнт өөр хүний өмчлөлд шилжиж, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг орон сууцыг буцаан гаргуулах замаар арилгуулах боломжгүй нөхцөл байдал үүсчээ. Иймд би хариуцагчаас ******* аймаг, ******* сум, 7 дугаар баг, ******* дүгээр байрны *******-******* тоот орон сууцыг гаргуулахаар шаардсан шаардлагаа өөрчилж, хариуцагчаас хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авсан орон сууцны үнэ гучин таван сая (35,000,000) төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: И.*******ийн нэхэмжлэлтэй, Г.д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөер оролцож байгаа билээ. Миний бие нэхэмжлэлийн хувийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх тул энэхуу хариу тайлбарыг гаргаж байна.

Энэхүү үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авахад миний бие оролцсон. Анх худалдах худалдан авах гэрээгээр ************** сая төгрөгөөр тохиролцсон. Миний хувьд төлөх ёстой төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7.Нэхэмжлэгч И.******* *******0*******0 оны 04 сарын *******0-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: И.******* би Г.д холбогдуулан Г.той *******011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан ба тэрээр Орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул намайг Иргэний хуулийн **************5, **************6 дугаар зүйлд зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан үндэслэлээр Иргэний хуулийн *******05 дугаар зүйлийн *******05.1 дэх хэсэгт зааснаар гэрээний зүйл болох ******* аймаг, ******* сум, 7 дугаар баг, ******* дүгээр байрны *******-******* тоот орон сууцыг буцаан гаргуулах бодит боломжгүй байдлыг харгалзан тус орон сууцны үнэ гучин таван сая (35,000,000) төгрөгийг олгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Бодит үйл баримтаар Ц. Хас банкнаас авах зээлийн барьцаа хөрөнгө нь хүрэхгүй байна хэмээн миний орон сууцыг барьцаалан өөрийн эцэг Г.гийн нэрээр зээл гаргуулж авсан байдаг бөгөөд үүнийгээ хуулийн байгууллагад тайлбарлан мэдүүлсээр ирсэн. Мөн надтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан Г. нь энэ гэрээний хүсэл зоригийн талаар огт мэдэхгүй, бидний хооронд үүрэг үүсээгүй болохыг мөн хуулийн байгууллагад тайлбарлан мэдүүлсэн. Иймээс Г. бидний хооронд *******011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан боловч бидний хооронд үүрэг үүсээгүй байсны улмаас тэрээр надад орон сууцны маань үнийг огт төлөөгүй, ийнхүү орон сууцны үнийг төлөөгүй атлаа орон сууцыг маань худалдан борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжжээ. Дээр дурдсанчлан, Г. надтай *******011 оны 7 дугаар сарын 9-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч бидний хооронд үүрэг үүсээгүйн улмаас тус гэрээний дагуу орон сууцны үнийг төлөөгүй атлаа бусдад худалдан борлуулж, үндэслэлгүйгээр гучин таван сая (35,000,000) төгрөгөөр хөрөнгөжсөн байх тул Г.гоос гучин таван сая (35,000,000) төгрөгийг гаргуулж, надад олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Нэхэмжлэгч И.******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: *******011 оны 07 сарын 09-ний өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан. Үүрэг үүсээгүй байсан учраас Г. гуай орон сууцны үнэ төлөөгүй, бусдад худалдаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн. Уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, 35000000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ц. бид хоёрын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Г.гоос нэхэмжилж байгаа. Валя гэдэг хүн миний ээж боловч намайг төлөөлөх эрхтэй хүн биш. Байрны талаар миний өмнөөс хий гэж нэхэмжлэл гаргаж өгөөгүй. Энэ өгсөн гэх 7000000 төгрөг байрны мөнгө биш. Ц. бид хоёрын хооронд зээлийн харилцаа үүсээгүй. Надад банкны зээл олдохгүй асуудал байгаагүй. Тухайн үед таксинд явдаг орлоготой байсан. Хаан банканд зээлгүй байсан. Төрийн банкнаас *******011 оны 05 сарын 0*******-ны өдөр бизнесийн зээл аваад тоног төхөрөөмжөө судалтал үнийн дүн өндөр байсан учир *******011 оны 06 сард буцаагаад зээлээ хаасан. Хас банкинд зээл байгаагүй. Дансны хуулгаар харагдана. Байраа барьцаалан 4 хувийн хүүтэй мөнгө зээлэх шаардлага байгаагүй. Манай нөхөр Онцгой байдлын газарт ажиллаж байгаад нас барсан учраас тэтгэмжийн мөнгө орж ирсэн байсан гэв.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аавтай худалдах худалдан авах гэрээ хийсэн. *******000000 төгрөгийг зээлье манай орон сууцыг өөрийнхөө нэр дээр болго гээд ааваас *******000000 төгрөг зээлсэн. Хүүг нь өгөхгүй байсаар *******017 онд үлдэгдэл 7000000 төгрөгийг гаргуулж аваад орон сууцны тооцоо дуусав гээд төлбөр дууссан. Орон сууцыг худалдах худалдан авах гэрээг уг орон сууцыг барьцаанд тавихын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ ******* авсан зээлээ төлж чадахгүй болохоороо гэрээнд заасны дагуу мөнгийг гүйцээж төлөөд орон сууцаа ав гэж хэлсэн учраас нэмж 7000000 төгрөгийг төлж орон сууцны үнийг бүрэн төлсөн байгаа. Нэхэмжлэлийн шаардагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөнгөө бүрэн төлж авсан. Анх ордерыг банкны барьцаанд тавина гээд Төрийн банк болон Хас банкаар явсан байсан. *******, банк надад мөнгө өгөхгүй гээд танайх өөрийнхөө нэр дээр гаргаж зээл хөөцөлдөхгүй бол болохгүй гэсэн. Банкаар яваад зээл нь бүтээгүй. Бүтэхгүй болоод манайд хэлээд манайх зээл авч өгсөн, 7000000 төгрөгийг өгөөд тооцоо дууссан. Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр зээлсэн мөнгөө надаас авсан. **************000000 төгрөг бүрэн авсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч И.******* хариуцагч Г.д холбогдуулан И.*******, Г. нарын хооронд *******011 оны 07 сарын 09 өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож байрны үнэ 35000000 /гучин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

*******. Хариуцагч тал нэхэмжлэгч И.*******, хариуцагч Г. нарын хооронд *******011 оны 07 сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин уг гэрээний үнийн дүнгээр орон сууцны үнийг төлсөн тул нэхэмжилж буй 35000000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргаж байгаа болно.

3. Нэхэмжлэгч талын Хариуцагчийн төлөөлөгч банкнаас зээл авах гэтэл барьцаа хөрөнгө дутаад байна. Танай байрыг барьцаанд тавиад зээл авъя. Итгэмжлэлээр зээлийн барьцаанд тавьж болохгүй байна. Орон сууцны нэрийг шилжүүлээд өгөөч гэхэд нь зөвшөөрч өөрийн байрыг Ц.ын эцэг Г.гийн өмчлөлд шилжүүлэх гэрээ хийсэн. Надад тухайн үед орон сууцаа худалдах санаа зорилго байгаагүй, мөн өөрийн орон сууцыг барьцаалж гоос өндөр хүүтэй мөнгө зээлэх шаардлага байгаагүй гэх, хариуцагч талын И.******* нь анх мөнгөний хэрэг гараад байна. Банк надад зээл өгөхгүй байна. Иймээс би өөрийн байраа чиний нэр дээр түр шилжүүлээд чиний нэр дээр зээл авъя. Зээлээ төлж барагдуулаад байраа буцааж авна гэсэн санал тавьсан. Би зөвшөөрч уг байрыг аав Г.гийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлэн аваад Хас банканд зээлийн барьцаанд тавьж аавын нэр дээр зээл авсан. Орон сууцыг аавын нэр дээр шилжүүлснээс хойш банкны зээл олгогдох хүртэл И.******* нь өдөр бүр ярьж яаруулж байсан учир бага багаар мөнгийг өгсөөр банкны зээл авснаасаа *******эд өгснийг нийлүүлээд нийт *******000000 төгрөг бэлнээр болон бэлэн бусаар өгсөн. Энэ мөнгийг сарын 4 хувийн хүүтэйгээр төлнө гэж тохиролцсон байсан. Ингээд ******* зээлээ төлөхгүй явсаар сүүлдээ мөнгөө төлж чадахгүй байна нэмээд 7000000 төгрөг өгчих гэхээр нь ээж Валяд нь 7000000 төгрөгийг өгч орон сууцны үнийг бүрэн төлж дуусгасан гэх тайлбаруудаар зохигчийн хооронд *******011 оны 07 сарын 09-ний өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.*******-т зааснаар хүчин өгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч болон хариуцагч нь уг орон сууцыг худалдах, худалдан авах зорилгогүйгээр банкны зээлийн барьцаанд бариулахын тулд орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн болохоо хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

Нэхэмжлэгч тал дээрх орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хэлцлүүд нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх талаар хуульд заасан тул хүчин төгөлдөр бус хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцох боломжгүй байна.

Нэхэмжлэгч нь миний орон сууцыг бусдад худалдсан, нэгэнт орон сууцаа буцаан авах боломжгүй болсон байгаа учир орон сууцны үнэ 35000000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байна. Иймд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн улмаас хариуцагч Г.д шилжүүлсэн орон сууцны үнийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Хас үнэлгээ ХХК-ийн Үнэлгээний тайлан-гаар маргаж буй орон сууцны үнийг 3*******03*******0*******6 төгрөгөөр үнэлсэн байна. Нэхэмжлэгч нь уг орон сууцыг 35000000 төгрөгөөр үнэлж нэхэмжилж байх боловч нэхэмжлэлийн үнийн дүнг нотолсон баримтыг ирүүлээгүй байна. Маргаан бүхий орон сууц буюу ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* дүгээр байр *******-******* тоот хаягт байрлах 17,95 мкв 1 өрөө орон сууцыг *******018 оны 1******* сарын *******8-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-ний дагуу Г.гоос Т.д худалдаж /хэргийн 1-р хавтас *******5-*******6-рт/, *******019 оны 01 сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 1-р хавтас *******8-рт/ олгогджээ. Энэхүү гэрээнд орон сууцыг 30000000 /гучин сая/ төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон байх тул орон сууцыг худалдсан бодит үнийн дүнгээр маргаж буй орон сууцны үнийг тооцлоо.

Нэхэмжлэгч нь Би Г.гоос орон сууцны үнэнд нэг төгрөг ч аваагүй, орон сууцны үнэ 35000000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч тал нь Орон сууцны үнэнд **************000000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус тайлбарлан мэтгэлцэж байна. Мөн нэхэмжлэгч Ц. бидний хооронд зээл болон өглөг авлагын харилцаа байсан, энэ нь энэ хэрэгтэй огт хамааралгүй. Орон сууцны нэрийг Г.д шилжүүлж банкны барьцаанд тавья гэх яриаг Г., Ц. нар нь надтай ярьсан гэх тайлбарыг гаргаж байна. Хариуцагч Г.гийн *******018 оны 06 сарын 19-ний өдөр ******* аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид өгсөн гэрчийн мэдүүлэгт Намайг *******011 онд аймгийн төвөөс ойрхон ******* км хөдөө байхад манай хүү ирээд хүнд мөнгө өгнө гарын үсэг зураад өгөөчээ гэхээр нь нотариат дээр очиж Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн юм... гэрээ хийхэд нэг хүүхэн сууж байсан, тэр хүүхнийг ******* гэдэг юм байна лээ. Тэрнээс хойш бол тэр хүүхэнтэй уулзаагүй... гэснээс /хэргийн 3-р хавтас *******-3-рт/ харахад нэхэмжлэгч И.******* нь Г.той дүр үзүүлэн хийсэн гэрээнд гарын үсэг зурах төдийд харилцаатай байснаас бус орон сууцны үнэ төлөх эсэх, мөнгө зээлэх, зээлүүлэх зэрэг өөр бусад харилцаатай байгаагүй болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгч нь Ц. манай ээж Валягаар тэтгэврийн зээл авахуулсан байсан мөнгөө төлж 7000000 төгрөг өгсөн байх гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байх боловч энэхүү тайлбар нь гэрч А.Валягийн Байрны мөнгө гэж аас аваагүй. Миний охин *******ээс мөнгө бэлнээр авсан. Тэгээд нь зээлж авсан мөнгөнийхөө 7000000 төгрөгийг намайг тухайн үед ******* аймагт охины гэрт очсон байхад надад өгсөн. Охин хотод эмнэлэгт эмчийн хяналтанд орж биеэ үзүүлэхээр явсан байсан. Надад ын зээлсэн мөнгийг аваад ирээрэй гэж хэлсэн... гэх мэдүүлгээр /хэргийн 1-р хавтас **************8-*******30-рт/ үгүйсгэгдэж байна. Гэрч А.Валя, Г. нарын мэдүүлгээр орон сууц худалдах, худалдан авах тухай гэрээ болон түүний үнийг төлсөн эсэх талаар мэдэхгүй, дээрх харилцаанд тэдний оролцоо үгүй болох нь нотлогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., нэхэмжлэгч И.******* нарын хооронд үүссэн мөнгө өгсөн, авсан харилцааг хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас бий болсон үр дагаварт тооцох үндэслэлтэй гэж үзэв.

Хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгчийн Ц., Нямжав болон тэдний хамаарал бүхий этгээдүүд бидний хооронд өр зээлийн гинжин хэлхээ байгаа гэх тайлбар нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нэхэмжлэгч И.******* нарын хооронд зээл өгсөн авсан тухай баримтууд хэргийн материалд байхгүй байна. Иймд *******011 оны 07 сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ /хэргийн 1-р хавтас 3-рт/ байгуулагдсанаас хойш орон сууц бусдын өмчлөлд шилжих буюу *******018 оны 1******* сарын *******8-ны өдөр хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ын нэхэмжлэгч И.*******эд өгсөн мөнгийг орон сууцны үнэ төлсөнд тооцох боломжтой гэж үзлээ. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн гэх мөнгийг төлсөн мөнгөнд оруулан тооцох тайлбарыг гаргаж байгаа боловч тухайн этгээд нь талуудын хамаарал бүхий этгээд мөн эсэх, уг мөнгийг орон сууцны үнэнд тооцон шилжүүлсэн эсэх нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдохгүй, хэрэгт хамааралгүй байх тул зөвхөн талуудын өөрийн нэрийн дансаар шилжүүлсэн мөнгийг харилцан тооцох шаардлагад хамааруулан авч үзсэн болно.

Дээрх хугацаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.аас нэхэмжлэгч И.*******эд 103*******0000 төгрөгийг, нэхэмжлэгч И.*******ээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.т 3370000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ын төлсөн 103*******0000 төгрөгөөс нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3370000 төгрөгийг хасаж тооцоход 6950000 төгрөг үлдэж байгааг орон сууцны үнэ төлсөнд тооцох боломжтой байна. Талууд бэлнээр мөнгө өгсөн авсан талаар маргаж байх боловч энэ нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдоогүй тул зөвхөн банкны дансаар хийгдсэн гүйлгээгээр төлөгдсөн мөнгийг орон сууцны үнийг төлсөнд тооцсон болно.

Нэхэмжлэгч нь Валягийн үйлдсэн гэх *******016.03.11 Ц.аас 7000000 сая долоон сая төгрөг хүлээн авлаа. Байрны тооцоо дууссан. 7-р баг *******-р байр *******-ын *******. Хүлээн авсан Валя /хэргийн 1-р хавтас 195-рт/ гэх баримтыг үгүйсгэж маргаагүй байна. Энэхүү баримтаас гэрч А.Валягийн мэдүүлэгт тусгагдсан охин Ц.аас зээлсэн мөнгөнийхөө 7000000 төгрөгийг аваад ирээрэй гэсэн гэх, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан Ц. ээжид өгөх ёстой мөнгөө өгсөн байх гэх утга агуулга аль аль нь харагдахгүй байх ба байрны тооцоо дууссан. 7-р баг *******-р байр *******-******* гэх хэсгийг харахад маргаан бүхий байранд хамааралтай 7000000 төгрөгийг хүлээн авсан байна гэж ойлгогдож байх ба уг баримтыг нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн эх А.Валягийн хүлээн авсан гэх 7000000 төгрөгийг орон сууцны үнэнд оруулан тооцлоо.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.ын нэхэмжлэгч И.*******эд дансаар шилжүүлсэн 6950000 төгрөг дээр нэхэмжлэгчийн эх А.Валяд бэлнээр өгсөн 7000000 төгрөгийг нэмж нийт 13950000 төгрөгийг Ц. нь И.*******эд төлсөн гэж үзлээ. Иймд маргаан бүхий орон сууцыг бусдад худалдсан бодит үнэ 30000000 төгрөгөөс, төлсөн 13950000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 16050000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр /хэргийн 1-р хавтас 88-рт/ Хас банкны ******* салбараас Г.гийн 11900031******* дугаартай зээлийн хувийн хэргийг гаргуулж хэрэгт хавсаргасан байх тул уг баримтыг Хас банканд буцаан олгохоор шийдвэрлэлээ.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******019 оны 05 сарын *******8-ны өдрийн 139/ШЗ*******019/00794 дугаартай Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээгээр хариуцагчид улсын тэмдэгтийн хураамжийг ногдуулж төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8******* дугаар зүйлийн 8*******.1.1, 1*******.1, 1******* дугаар зүйлийн 1*******.*******.*******, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар хариуцагч овогт Гочоогийн /ЗД541*******0910/-оос 16050000 /арван зургаан сая тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /ЗЮ*******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, 18950000 /арван найман сая есөн зуун тавин мянган/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар Хас банкны Г.той байгуулсан зээлийн гэрээний хувийн хэрэг саарал өнгийн хуванцар хавтас бүхий нийт 57 хуудас баримтыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Хас банкны ******* салбарт буцаан хүргүүлсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Г.гоос *******38*******00 /хоёр зуун гучин найман мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ                                   Д.