Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 0008

 

 

 

 

 

Т.Г, Х.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч

Н.С, түүний өмгөөлөгч А.А нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Т-н Г,

Ү овогт Х-н Ч,

Прокурор

Шүүгдэгч

Л.О

Т.Г, Х.Ч /цахим/ Б.Б, Ч.О /цахим/

Н.С

А.А, Б.Ц,

Х.О /цахим/

Э.Булгантамир нарыг оролцуулан

Шүүгдэгчийн өмгөөлөгч Хохирогч

Хохирогчийн өмгөөлөгч

Нарийн бичгийн дарга

 

2

Т.Г нь давтан үйлдлээр А.А-тай 2016 оны 04 сарын 29- ний өдөр 082 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан аймгийн сумын  тоот 71.8 м.кв орон сууцыг 118.470.000 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид дээрх 71.8 м.кв орон сууцыг 114.915.900 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “И”. хязгаарлагдмал хариуцлагатай компанийн орлогод орвол зохих 3.554.1000 төгрөгийг залилсан,

Б.Б, Т.Б нартай 2016 оны 05 сарын 02-ны өдөр 083 дугаартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан тоот 57.63 м.кв орон сууцыг 95.089.500 төгрөгөөр худалдан борлуулсан атлаа “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид дээрх 57.63 м.кв орон сууцыг 92.236.815 төгрөгөөр худалдан борлуулсан гэж хуурамч гэрээ үйлдэн, “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн орлогод орвол зохих 2.852.685 төгрөгийг залилан,

“И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Д.М-с “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн худалдан борлуулж байсан орон сууцнаас “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилладаг Б.Г-н байранд оруулж зөрүү мөнгийг нь Б.Г-т өгнө гэж хуурч 5.700.000 төгрөгийг залилсан,

давтан үйлдлээр хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох зорилгоор “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн орон сууцны борлуулалтын менежер гэх албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглан Д.М-д 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 64.9 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа уг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны   тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан,

Э.Б-д 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны  тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.650.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 13.622.400 төгрөгийн хохирол учруулсан,

Х.Чт Г "И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид маркетингийн менежер ажилтай 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 68.8 м.кв талбай бүхий орон сууц борлуулахдаа “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны  тогтоолоор тогтоосон 1 м.кв орон сууцыг 1.600.000 төгрөгөөр тооцон борлуулах байсныг “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудад борлуулах үнэ болох 1 м.кв орон сууцыг 1.452.000 төгрөгөөр худалдан борлуулж “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид 10.182.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Х.Ч Т.Г нар нь бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр С.М-д 76.87 мкв байрыг 122.992.000 төгрөгөөр зарж борлуулахдаа иргэн

 

3

С.М-д 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлт буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Т.Ггийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэг, мөн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар,

Х.Чын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гд холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Б овгийн Т-н Г-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн, давтан үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглаж залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ү овгийн Х-н Ч-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1,2-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Т.Г 71 хоног цагдан хоригдсоныг дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Т.Г-гаар 38,435 төгрөг гаргуулан хохирогч С.М-д олгож, хэрэгт иргэний хариуцагчаар Д.М, Э.Б, Х.Ч нарыг татсаныг хэрэгсэхгүй болгож,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Х.Ч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хэрэгт хавсаргагдсан 4 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч Н.С болон түүний өмгөөлөгч А.А нар давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч Т.Г нь 2014-2015 онд “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид орон сууц борлуулалтын менежерээр ажиллаж байсан бөгөөд компанийг төлөөлөн “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г худалдан авагч, захиалагчидтай байгуулах эрхийг компанийн захирлын тушаалаар түүнд олгосон. Үүгээр шүүгдэгч Т.Г нь эрх мэдэл бүхий албан тушаалтан бөгөөд үүний дагуу үүрэг хариуцлага хүлээх этгээд болж байна. /1 хх 17-18, 20, 22/

 
 

4

“И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2024 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн  дүгээр тушаалаар борлуулалтын менежер Т.Гд зөвхөн Орхон аймгийн Эрдэнэт хотын орон сууцны      хороолол, Евро эко төгөл төслийн хүрээнд баригдаж буй орон сууцыг “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаар тогтоолоор тогтоосон орон сууцны борлуулалтын үнэ болон нөхцөлөөр худалдан борлуулах, худалдан авагч, захиалагч нартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээг “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг төлөөлөн байгуулж ажиллахыг зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл Т.Г нь зөвхөн компаниас тогтоосон үнээр л гэрээ байгуулах эрхтэй байснаас бус өөрийн дураар орон сууцны үнэ тогтоох эрх хэмжээгүй байна /1 хх 22/.

Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг/16 дугаар хуудас 3 дугаар догол мөр/-т: “орон сууц борлуулах үнийг 3 өөрөөр/ борлуулалтын үнэ

1.650.000 төгрөг, Э-н ажилчдад борлуулах үнэ 1.452.000 төгрөг, “И” хязгаарлагдмал хариуцлагатай компани, ерөнхий гүйцэтгэгч компани болон дэд бүтцийн ажлыг гүйцэтгэгч компанийн ажилчдад борлуулах үнэ

1.600.000 төгрөг/ тогтоосон болох нь нотлогдож байна”, “Д.М, Э.Б, Х.Ч нарт орон сууц худалдан борлуулахдаа тогтоосноос өөр үнээр борлуулсан байдал харагдаж байна" хэмээн тус тус дүгнэсэн. Үүгээр анхан шатны шүүх нь шүүгдэгч Т.Ггийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг /16-17 хуудас/-т: 2014 оны 7-8 сард байгуулсан эдгээр гэрээнүүдэд үндэслэн худалдан авагч нар төлбөр төлөх, банкны зээлд хамрагдах ажиллагаанууд үргэлжлэн явагдсан, “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын, гүйцэтгэх захирлын гарын үсэг бүхий хүсэлтээр өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгосон зэрэг нь компанийн удирдлагууд болон санхүүгийн хяналтад ил байсан болохыг нотолж байна хэмээн тодорхойлон шүүгдэгч Т.Г-гийн 3 гэрээний тухайд албан тушаалаа урвуулж өөртөө болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилготой байсан нь нотлогдоогүй хэмээн зөрчилтэй дүгнэлт хийсэн.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь шүүгдэгч Т.Гг борлуулалтын үнийг өөрөөр тогтоон гэрээ байгуулсан буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн атал гэрээний дагуу хийгдсэн ажиллагаа нь ил байгаа нь түүний гэмт хэргийн шинжтэй гэм буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болох мэтээр дүгнэж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Т.Г-н албан тушаалаа урвуулж өөртөө болон бусдад давуу байдал тогтоох гэм буруутай үйлдэл нь Д.М, Э.Б, Х.Ч нартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-д үнийг өөрөөр тогтоон гэрээ байгуулснаар, цаашид гэрээний үйл явц хууль ёсны мэт үргэлжлүүлэх боломжийг олгосноор төгссөн.

 

“И” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хэд хэдэн орон сууцнаас бүрдсэн орон сууцны      хорооллыг бүтээн байгуулан, хэдэн зуун орон сууц үл хөдлөх эд хөрөнгийг бусдад борлуулах үйл ажиллагаа явуулж ирсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох бөгөөд энэ нь нийтэд илэрхий болсон үйл баримт юм.

Шүүгдэгч Т.Г нь тухайн үед И хязгаарлагдмал хариуцлагатай компанийн орон сууцны борлуулалтын үйл ажиллагаа хариуцсан

 

5

ажилтны хувьд “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу төлбөр тооцоо, улсын бүртгэлийн үйл явцад шууд оролцох эрхтэй байсан. Энэ нь түүний эрх мэдлээ урвуулан ашиглаж гэрээний үнийг өөрөөр тогтоон, өөрт болон бусдад давуу байдал тогтоосон хууль бус үйлдлээ компанийн удирдлагуудыг хуурч мэхлэн мэдэгдэхгүй байлгах боломж бололцоог олгосон гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.

Мөн шүүгдэгч Т.Г нь дээрх байдлаар бусдад давуу байдал олгохоос гадна өөрт давуу байдал олж авсан, ашиг хонжоо олох зорилготой байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэ нь Т.Г “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г өөрийн гэр бүлийн хамаарал бүхий нөхөр Х.Ч-тай байгуулсан.

Өөрөөр хэлбэл энэхүү орон сууц нь эхнэр Т.Ггийн хувьд гэр бүлийн гишүүдийн хэн алины нэр дээр байхаас үл хамааран дундын өмчлөлийн эд хөрөнгө болж байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Гг хохирогч Д.М-с 5.700.000 төгрөг авсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Үүгээр шүүгдэгч Т.Г нь хохирогч Д.М-д хямдралтай үнээр орон сууц худалдан авах давуу байдал олгосноос гадна өөртөө 5.700.000 төгрөгийн ашиг хонжоо олсон нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Т.Г-гийн үйлдэл “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож буй нь үндэслэлгүй байна.

Хоёр. Эрүүгийн хэрэгт Д.М, Э.Б, Х.Ч нарыг хариуцагчаар татсаныг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн талаар: Анхан шатны шүүх нь шийтгэх тогтоолын тогтоох хэсгээр хэрэгт иргэний хариуцагчаар Д.М, Э.Б, Х.Ч нарыг татсаныг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хохирол хүлээсэн этгээдийн хувьд “И" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргасан.

Дээр дурдсанчлан шүүгдэгч Т.Ггийн иргэний хариуцагч Д.М, Э.Б, Х.Ч нартай “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулах эрх хэмжээ “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 15/14 дүгээр тушаалаар олгогдсон /1 хх 22/...

Гэтэл Т.Г нь өөрт олгогдсон эрх мэдлээ урвуулан ашигласан, бусдад болон өөрт давуу байдал олгосон, ашиг хонжоо харсан, энэ үйлдлийн улмаас “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хохирол учруулсан байхад анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлээгүй нь үндэслэлгүй байна.

Иргэний хариуцагч Д.М-н тухайд: Анхан шатны шүүх нь шүүгдэгч Т.Гг хохирогч Д.М-с 5.700.000 төгрөг авсан үйлдэлд нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байнд. Энэхүү шүүгдэгч Т.Г, хохирогч Д.М нарын 5.700.000 төгрөгтэй холбоотой үйлдэл нь иргэний хариуцагч Д.М-с 12.850.200 төгрөг гаргуулах тухай “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн иргэний нэхэмжлэл, түүний үндэслэл, шаардлагатай шууд шалтгаант холбоотой юм. Үүнд: Компанийг төлөөлөн Т.Г болон захиалагч Д.М нарын хооронд байгуулагдсан 2014 оны

 

 

 

 

 

07 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон 42 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ” нь эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан /1 хх 41-42/.

Гэтэл бодит байдал дээр Т.Г, Д.М нар нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулсан боловч хэн хэндээ алиндаа давуу байдал олгох, ашиг хонжоо олох зорилгоор гэрээний хугацааг урагшлуулан ГОК-ийн ажилтан Б.Г-тай өмнө байгуулсан огноо дугаараар гэрээ байгуулж өгсөн гэдэг нь илэрхий болсон.

Энэ нь Б.Г-с орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцон 5.000.000 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дансанд шилжүүлсэн баримт /1 хх 250/, Д.М-с орон сууцны төлбөрт тооцон 89.234.800 төгрөгийг “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дансанд төлсөн зэрэг баримтууд, хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Г, гэрч Д.С, хохирогч, иргэний хариуцагч Д.М-н мэдүүлэг зэргээр нотлогддог.

Дээрх “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний огноо, дугаар Т.Ггийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой байсан. Учир нь компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн    дугаар тогтоолоор орон сууцны үнийг

 1.650.000 төгрөг болгохоор шийдвэрлэсэн, мөн “И” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн мэдэгдлээр “Э” төрийн өмчит үйлдвэрийн газартай орон сууцны үнийг 1.452.000 төгрөг байхаар өмнө байгуулсан гэрээг цуцлан, орон сууцны үнийг 1.650.000 болгосон. /1 хх 227, 229-230/.

Эдгээр шийдвэрийг Т.Г нь мэдэж байсан тул зориудаар өөртөө ашиг хонжоо олох гэж 2015 оны 04 дүгээр сард Г-ийн ажилтан бус этгээд болох Д.М-тай орон сууц захиалгын гэрээ байгуулахдаа Г-ын ажилтан Б.Г-тай 2014 онд байгуулж байгаад цуцлагдсан гэрээний огноо дугаарыг ашигласан байгаа нь гэмт!хэргийн шинжтэй.

 

Мөн Д.М нь энэ асуудлыг мэдэж байсан учир хуучин огноо дугаараар гэрээ байгуулан, өөрт нь давуу байдал олгоход тусалсны төлөө шан харамж болгон 5.700.000 төгрөгийг Т.Гд өгснөөр компанид 12.850.200 төгрөгийн хохирол учруулсан. Үүнээс үзэхэд 5.700.000 төгрөг нь харин ч гэмт хэргийн улмаас олсон орлого тул хураан авах ёстой байтал анхан шатны шүүх нь уг 5.700.000 төгрөгийг Д.М-н хохирол мэтээр түүнд олгохыг зөвшөөрч, тэдгээрийн хууль бус үйлдлийг өөгшүүлэх байдлаар шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.

Түүнчлэн шүүгдэгч Т.Г нь Г-ын ажилтан Б.Г-тай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 м.кв нь 1.650.000 төгрөгөөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж байсан нь тэрээр орон сууцны үнийн талаар тодорхой мэдэж байсныг харуулах баримт болно. /1 хх 243-246/. Хохирогч, иргэний хариуцагч Д.М, түүний эхнэр гэрч Д.С нар нь орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцон /Б.Г-т шилжүүлэн өгөх/ 5.000.000 төгрөгийг "И" хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлсөн талаар удаа дараа тайлбар мэдүүлэг өгсөн байна.

Д.М нь нийт 94.234.800 төгрөгийн үнийн дүнтэй “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу урьдчилгаа 5.000.000 нэмээд 89.234.800 төгрөг буюу нийт 94.234.800 төгрөгийг “И” хязгаарлагдмал хариуцлагатай

 

компанид төлсөн юм бол дээр дурдсан 5.700.000 төгрөгийг орон сууцны урьдчилгаанд өгөх ямар ч шаардлага байхгүй юм.

Түүнчлэн хохирогч. иргэний хариуцагч Д.М, түүний эхнэр гэрч Д.С нар нь энэхүү эрүүгийн хэрэгт хууль сануулагдан гэрчээр өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ 5.000.000 төгрөгийг Т.Г-д өгсөн гэдгээ зориудаар нууж, үгүйсгэж ирсэн. / Д.М-н мэдүүлэг 1 хх 110, 125, 2 хх 56, 3 хх 95, Д.С-н мэдүүлэг 2 хх 200, 3 хх 96/.

Харин тус эрүүгийн хэрэгт гэрч Х.Б /2 хх 181-182/-гийн мэдүүлэг, сиди бичлэгтэй холбогдуулан Т.Г нь Д.М, Д.С нараас

5.700.000 төгрөг авсан асуудал сөхөгдөж уг мөнгийг Т.Ггаас буцаан Д.С-н данс уруу шилжүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон /7 хх 56/ Д.С-н дансны хуулга/. Энэ нь Д.М 5.700.000 төгрөгийн тухайд орон сууцыг хямд үнээр худалдан авахад давуу байдал олох зорилгоор шүүгдэгч Т.Гд шан харамж болгон өгсөн бөгөөд хэрэв мөнгө өгөөгүй бол хямд үнээр орон сууц худалдан авахгүй байсан болох нь илэрхий болсон.

Иргэний хариуцагч Х.Ч болон И.Б-н тухайд: Т.Г нь “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох нөхөр Х.Ч-тайгаа байгуулсан. Энэхүү орон сууцанд Т.Г нь нөхөр, хүүхдийн хамт амьдрахаас гадна уг орон сууц нь гэр бүлийн гишүүдийн хэн алины нэр дээр байхаас үл хамааран дундын өмчлөлийн эд хөрөнгөнд хамаарах юм. Өөрөөр хэлбэл, Х.Ч-тай гэрээ байгуулах нь Т.Г-гийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй байтал өөрт давуу байдал олох зорилгоор албан тушаалаа урвуулан ашиглаж орон сууцны үнийг 1.600.000 төгрөг байхыг 1.452.000 төгрөг болгон багаар тогтоон гэрээ байгуулсан нь хууль бус шинжтэй. Ингэснээр иргэний хариуцагч Х.Ч нь компанид 10.182.400 төгрөгийн төлбөр төлөх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлээгүйд гомдолтой байна.

Иргэний хариуцагч И.Б-н тухайд тэрээр Эрдэнэт үйлдвэрийн ажилтан биш бөгөөд түүний хадам аав болох Б.Д нь тус үйлдвэрт ажилладаг болох нь компани болон Э-н хооронд байгуулагдсан гэрээний үйлчлэлд огт хамаарахгүй юм. Түүнчлэн компаниас өөрт хадгалагдаж байсан хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн “Орон сууц захиалан бариулах гэрээ- д И.Б-н гарын үсэг огт зурагдаагүй байдаг/1 хх 43-46/.

Эдгээрээс үзэхэд И.Б нь орон сууцыг 1.650.000 төгрөгөөр захиалан авах этгээд байтал 1.452.000 төгрөгөөр авсан нь үндэслэлгүй байх тул компанид 13.622.400 төгрөгийг төлөх ёстой болно. Шүүгдэгч Т.Г нь “И” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас тогтоосон тухайн этгээдэд хамаарах орон сууцны борлуулалтын үнийг өөрөөр тооцож “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулсан нь иргэний хариуцагч Д.М, Э.Б, Х.Ч нарт давуу байдлыг бий болгосон.

Т.Г-гийн эрх мэдлээ урвуулан ашиглаж, орон сууцны үнийг бууруулан гэрээ байгуулсны үр дагаварт орон сууцны үнэд төлөх ёстой байсан үнээс иргэний хариуцагч Д.М 12.850.200 төгрөг, Э.Б нь 13.622.400 төгрөг, Х.Ч 10.182.400 төгрөгийг хэмнэж, энэ хэмжээгээр өөрт ашиг олсон буюу бусад адилтгах захиалагч, худалдан авагч нартай харьцуулахад давуу байдлыг олж авсан. Тиймээс иргэний хариуцагчид нь энэ хэмжээгээр “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид төлбөр төлөх үндэслэлтэй байна.

 

8

Иймд бидний гомдлын дагуу эрүүгийн хэргийг хянан үзэж, шүүгдэгч Т.Гг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, иргэний хариуцагч Д.М-с 12.850.200 төгрөг, Э.Б-с 13.622.400 төгрөг, Х.Ч-аас 10.182.400 төгрөгийг тус тус гаргуулан “И" хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгон, иргэний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, энэ талаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/274 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Г тайлбартаа: ... Захирал С-тай зөвшилцсөний үндсэн дээр гэрээний үнийн дүнг тогтоож хянуулдаг байсан. Орон сууц худалдан борлуулах ажил удаан хугацаанд үргэлжилдэг тул гэрээний үнийг С захирал мэдэх боломжтой байсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Х.Ч тайлбартаа: ... Г бид хоёр залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хохирол учруулсан гэсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн ТУЗ-ийн тогтоолыг бид хоёрт танилцуулаагүй... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.О тайлбартаа: ... Б өмгөөлөгчтэй санал нэг байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Н.С тайлбартаа: ...Г нь шан харамж авч “Э”-т ажилладаггүй М-тай орон сууц захиалах гэрээ байгуулахдаа Г-н гэрээний огноо дугаарыг засварлалгүйгээр гэрээ хийсэн. “Э”-т ажилладаггүй И.Б-тэй “Э”-ийн ажилчдад өгөх үнээр гэрээ байгуулсан. Мөн өөрийн нөхөр Х.Чт “Э”-ийн ажилчдад өгөх үнээр байрны метр квадратын үнийг бууруулж гэрээ байгуулж эрх мэдлээ урвуулан ашиглаж дээрх хүмүүст давуу байдал үзүүлж компанийг хохироосон тул хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү ... Эдгээр хүмүүс гэрээ байгуулахаас өмнө надтай уулзаж байгаагүй, хөнгөлөлттэй үнээр байр худалдах талаар бидний хооронд яригдсан зүйл байхгүй...гэв.

!

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.А тайлбартаа: ... Г-д холбогдох Эрүүгийн хуулийн 265.2,т заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Ц тайлбартаа: ... Г нь өөрт олгогдсон албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж компанид хохирол учруулсан нь тогтоогдож байхад хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй ... гэв.

 

9

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа. ....М-н хувьд энэ гэмт хэрэгт буруутай үйлдэл байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: ...Шүүгдэгч нар залилах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хэрэгт прокурор эсэргүүцэл гаргаагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Гг албан тушаалын байдлаа ашиглаж, бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, мөн давтан үйлдлээр хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Чыг бүлэглэн, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгч Т.Гд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг бүлэглэн, давтан үйлдлээр албан тушаалын байдлаа ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х.Чыг бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт холбогдох хэргийг “хөөн хэлэлцэх хугацаа” дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хохирогч Н.С, түүний өмгөөлөгч А.А нар давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч Т.Г нь “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн     аймаг дахь салбарт орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх үедээ 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр иргэн А.А-тай, 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Б, Т.Б нартай “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулан орон сууц худалдан борлуулсан атлаа уг гэрээнд зааснаас өөр үнээр худалдан борлуулсан мэтээр хуурамч гэрээ үйлдэн, компанийн орлогод орвол зохих 6.406.785 төгрөгийг залилан мэхэлж авсан,

2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.М-г “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтан Б.Г-н захиалсан байранд оруулж. зөрүү мөнгийг нь Б.Г-т өгнө гэж хуурч 5.700.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

 

10

шүүгдэгч Х.Ч, Т.Г нар нь иргэн С.М-д орон сууц худалдан борлуулахдаа түүнд 5 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээс 3 хувийн хөнгөлөлт эдлүүлж, эдэлбэл зохих 2 хувийн хөнгөлөлтийн мөнгө буюу 2.498.275 төгрөгийг албан тушаалын байдлаа ашиглан, бүлэглэн залилан мэхэлж авсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүгдэгч Т.Гд холбогдох 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал тогтоох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч Т.Г нь  аймгийн       орон сууцны     хороолол, Евро эко төгөл төслийн хүрээнд баригдаж буй орон сууцыг “И” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн  дугаар тогтоолоор тогтоосон үнэ болон нөхцөлөөр иргэдэд худалдан борлуулах, мөн уг компанийг төлөөлж худалдан авагч, захиалагч нартай гэрээ байгуулах эрх бүхий этгээд байсан байна.

Гэтэл шүүгдэгч нь өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж иргэн Д.М, Э.Б болон өөрийн нөхөр Х.Ч нарт “Э” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтнуудад орон сууц худалдан борлуулах хөнгөлөлттэй үнээр орон сууц худалдан борлуулж, гэрээ байгуулан өөртөө болон бусдад давуу байдал тогтоосон үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх “ ... гэрээний аль ч үе шатанд өөр санал гаргах, татгалзах, цуцлах эрх, хугацаа байсан ... өөртөө болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилготой байсан нь нотлогдоогүй ... гэмт хэргийн шинжгүй...” гэж дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

“Хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох” гэдгийг албан тушаалтан эрх мэдлээ урвуулах замаар өөртөө болон ойр дотны хүмүүст ашиг олох болон эд хөрөнгө олж авах зэргээр бусдаас илүү таатай нөхцөл бүрдүүлэх, эдийн болон эдийн бус ашигтай байдал олж авахыг ойлгоно.

Мөн хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох зорилгоор өөрт олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллага, иргэдийн хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэл хийснээр энэхүү гэмт хэргийг төгс үйлдэгдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.Г нь иргэн Д.М, Э.Б, нөхөр Х.Ч нарт орон сууц худалдан борлуулахдаа тогтоосон үнийн дүнг дур мэдэн өөрчилж, тэдгээр иргэдтэй орон сууц захиалан бариулах тухай гэрээг байгуулснаар уг гэмт хэргийг төгссөнд тооцох бөгөөд гэрээ байгуулснаас хойш уг гэрээг хянах, баталгаажуулах, зохих байгууллагад бүртгүүлэх үед түүний хууль бус үйлдлийг илрүүлэх боломжтой байсан эсэх нь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм.

 

11

Иймд энэ талаар гаргасан хохирогч Н.С болон түүний өмгөөлөгч А.А нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.  Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 274 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.Г, Х.Ч нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
  2.  Хохирогч Н.С болон түүний өмгөөлөгч А.А нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
  3.  Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан. эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    С.УРАНЧИМЭГ 

             ШҮҮГЧИД                                      М.ХҮРЭЛБААТАР

                                                                     С.ЦЭЦЭГМАА