Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/05

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 66/202/0066/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч *******

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Б.Ихтамир нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 202 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч ******* холбогдох 2800000009 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 0 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн медалиар шагнагдаж байсан, урьд ял шийтгэлгүй 

Шүүгдэгч ******* нь 2020 оны 2 дугаар сарын 3-ний өдрөөс 202 оны 0 дүгээр сарын 0-нд шилжих шөнө 0.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн - тоотод байрлах халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч *******г түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2..т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч овогтой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2..т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн .4.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2..т зааснаар шүүгдэгч ******* 3 жил сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

-Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3 жил сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг жил сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4.т зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн .4., .., .8., .9.т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

-Хохирогч ******* нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн ..д зааснаар шүүгдэгч т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 202 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн .т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3. дүгээр зүйлийн 2.т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... ******* нь шинэ жилийн баяр тэмдэглэж шампанск, пиво, архи зэргийг их хэмжээгээр хэрэглэж согтсон үедээ ******* агсам тавьж, улмаар түүнийг хэл амаар доромжилж эрх чөлөөнд нь халдаж эхэлсэн байдаг. ******* түүнд “ганцаараа пиво битгий их уу” гэж хэлсний төлөө ******* нь “чи надаас пиво харамлаад байгаа юм уу?” гээд аягатай пиво нүүр лүү нь цацсан, мөн цаад талын өрөө рүү орж ирээд хувинтай угаадас авчирч бие рүү цацсаны улмаас хувцсаа аваад гарч явах гэхэд нь гаргахгүй ноцолдож, улмаар хаалгаа дотроос нь түгжээд шампанскийн шилээр толгойн тус газар нь цохиж хагалсан, архины шилийг хананд цохиж хагалан бариад дайрахаар нь хаахад баруун гарын шууг нь зүссэн бөгөөд шалны мод, шүүр зэргийг барьж түүний баруун мөрний тус газар нь цохих үед тараараа цээж рүү нь түлхэхэд ******* толгойгоороо шал руу савж унасан байна.

Энэ талаар ч насанд хүрээгүй гэрч өгсөн ...******* эгч ******* ахыг цохиж зодоод байгаа нь сонсогдож байсан. Би гадаа нь бараг цаг гаран хүлээж зогссон. ******* ах “чи яагаад намайг цохиод зодоод байгаа юм бэ” гэхэд нь ******* эгч “чамд ямар хамаатай юм” гэж байсан. ******* ах цонхоор надад машины түлхүүрээ өгөөд ”машинд халуун усны түлхүүр байгаа, гаднаас онгойлгоод ороод ир” гэсний дагуу би түлхүүрийг нь олоод гаднаас нь онгойлгоод ороход ******* ахын гар, хүзүү нь цус болсон байдалтай, сандал, шил зэрэг эд зүйлс хагарсан, эмх замбараагүй байсан. ******* эгч шалны мод, шүүр зэргийг бариад ******* ахыг цохиод байсан, тэгэхэд нь ******* ах ******* эгчийн цээж рүү нь хоёр гараараа түлхэж унагасан” гэсэн мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 202.0.-ний өдрийн №39 шинжээчийн дүгнэлтэд: ...*******ын биед баруун гарын шуун дахь зулгаралт, зулайн хуйхны хавдар тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...гэсэн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд ******* нь өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аргагүйн хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн байна.

Аргагүй хамгаалалт хийх эрхийг иргэдэд хуулиар олгосон нь Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд заасан амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ гэмт халдлагаас хамгаалах хууль зүйн чухал баталгаа болсон байдаг.

Өөрийн болон бусдын эрх, ашиг сонирхлын эсрэг чиглэсэн халдлага эхэлсэн, үргэлжилж байгаа, дуусаагүй буюу эхлээгүй ч аюултай заналхийлэл тулгарсан үед хийсэн хамгаалалтыг цаг үеэ олсон, хууль ёсны гэж үздэг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4. дүгээр зүйлд “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байх тул шүүгдэгч *******ын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бөгөөд довтолгооны эсрэг хийсэн хамгаалалтын шинжтэй үйлдэл байх тул Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.2.23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож ******* холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах тогтоол гаргаж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Энэ гэмт хэрэгт хохирогчийн буруутай үйлдэл хамгийн их нөлөөтэй. Хохирогч маш их согтолттой байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Шинжээч эмчийн дүгнэлтэд шүүгдэгчид тодорхой хэмжээний гэмтэл учирсан нь нотлогддог. Эрүүгийн хуулийн 4.-д заанаар миний үйлчлэгчийн үйлдэл нь аргагүй хамгаалалт байсан гэж үзэж байгаа тул хэргийг анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Зодоон маргаан болсон гэдэгт маргадаггүй. Хамгийн сүүлд хохирогчийг түлхсэнээр толгойндоо хүнд гэмтэл авсан байдаг. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* тайлбартаа:

Эрүүл мэндээрээ хохирсондоо маш их гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Аргагүй хамгаалалт гэж үндэслэл тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. дүгээр зүйлийн ., 3.т зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******ыг 2020 оны 2 дугаар сарын 3-ний өдрөөс 202 оны 0 дүгээр сарын 0-нд шилжих шөнө 0.00 цагийн үед халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч *******г түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2..т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч *******гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2..т зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохироогүй гэж үзнэ.

Хэргийн нөхцөл байдал, болсон үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч *******, хохирогч ******* нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтын амьдралтай хамтран амьдрагч мөн бөгөөд шүүгдэгч ******* нь халуун усны газарт хамтран амьдрагч *******тэй маргалдан түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, гэмтлийг хэрхэн учруулсан талаар хийсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй хэдий ч хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд, түүнээс ч өмнө ******* нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6. дүгээр зүйлийн .т заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийн аль нэгийг үйлдэхдээ зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, бусад эрхэд халдсан зэргээр байнгын, давтагдсан шинжтэй үйлдсэн, үйлдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн .т зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан шүүгдэгч,    хохирогч, гэрч , , насанд хүрээгүй гэрч , шинжээч эмч нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний 202 оны 0 дүгээр сарын -ний өдрийн 38 дугаартай хохирогч *******гийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүгдэгч *******ыг 2020 оны 2 дугаар сарын 3-ний өдрөөс 202 оны 0 дүгээр сарын 0-нд шилжих шөнийн 0 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар багийн - тоотод байрлах халуун усны газарт хамтран амьдрагч *******тэй маргалдан, түүнийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн .т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэм буруу, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь “хохирогч ******* нь миний бэртэлтэй гар руу нэг удаа цохичхоод дахиад цохих гэхээр нь би өөрийгөө хамгаалаад түүнийг түлхсэн” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь шүүгдэгч ******* нь хохирогч  *******гээс өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аргагүйн хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн нь гэмт хэргийн шинжгүй тул цагаатгаж өгнө үү гэж анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж, мөн энэ агуулгаар давж заалдах гомдол гаргажээ.

Болсон хэргийн үйл баримтаас үзэхэд хэрэг учрал болох үед хохирогч *******, шүүгдэгч ******* нар хоорондоо удаан хугацаанд маргалдаж муудалцсан, улмаар маргалдах явцдаа шүүгдэгч нь хохирогчийн цээжин тус газар нь түлхэж газар унагасан болох нь гэрч ын “ надад хэлэхдээ ...Би түлхээд унагаасан” гэж, насанд хүрээгүй гэрч “ ах эгчийн цээж рүү хоёр гараараа түлхэж унагаасан. эгч унахдаа халуун усанд ордог өрөөний хана мөргөөд шалан дээр ар дагзаараа газар унасан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх ба хохирогч ******* нь шүүгдэгчийн амь насанд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, түүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар довтолсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******ыг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4. дүгээр зүйлийн .т “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 3.т “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилжээ.

Халдлага бодитой эхэлсэн, эсхүл халдагч этгээдийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь тодорхой болсон үед аргагүй хамгаалалт хийх эрх үүсэх бөгөөд энэ эрх үүсээгүй байхад хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд доорх өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн .4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ., 2., 3 дахь заалтыг:

“.Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч овогтой гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн 2..т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн болгож хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,

“2.Шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дүгээр зүйлийн .т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

“3.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.т зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4.т зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж.., тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******ын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                           ШҮҮГЧИД                         Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                     Ц.АМАРЖАРГАЛ