Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 218/МА2020/00012

 

 *******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Т.Бямбажав, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00248 тоот шийдвэртэй,

*******гийн нэхэмжлэлтэй *******од хариуцагдах 10,566,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...би хариуцагч *******ын хамаатны хүнээр нь дамжуулан 2018 оны 3 сард анх танилцсан. Танилцсанаас хойш надтай утсаар байнга ярьдаг. Цогтцэций суман дээр ирэхээрээ уулзаж ярьдаг жирийн сайхан харилцаатай найзууд байсан. Гэтэл 2018 оны 3 сард намайг хэд ч хамаагүй мөнгө зээлээч, олон улсын хөрөнгө оруулалтын компанид ажилладаг. Хөрөнгө оруулагч шаардлагатай байна. Мөнгийг тань эргүүлээд буцаагаад өгнө гэж гуйсан. Би нялх хүүхэдтэй гэртээ суудаг болохоор хэдэн төгрөгний хүү авбал ашигтай юм гэж бодсон төдийгүй ******* нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд *******-ын үйл ажиллагаа явуулдаг тул түүнийг санхүүгийн чадвартай гэж итгэж байсан тул нөхөр *******эр цалингийн зээл авхуулан 10,566,000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр *******ийн *******ын ******* тоот дансанд шилжүүлсэн юм. Түүнийг мөнгөө эргэлдүүлж ашиг олоод 3 сарын дараа өгөхөөр тооцсон. Утсаар ярилцсан болохоор би зээлийн гэрээг бичгээр хийж, хугацааг нарийн тогтоож тохиролцоогүй нь үнэн. Түүнээс хойш ******* утсаа хаасан...Нэгэнт би хуулийн мэдлэггүйгээс болж зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учраас *******оос хүү, алданги нэхэх боломжгүй гэдгээ ойлгосон. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт заасны дагуу *******оос 10,566,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч *******оос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,566,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа. Тухайн мөнгийг ******* 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Хаан банкин дахь хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Энэ тухай нотлох баримт нь хэрэгт авагдсан байгаа. Мөнгө хүлээлгэн өгсөн эсэх дээр талууд харилцан маргаангүй байгаа. Талуудын маргаж буй үндэслэл нь мөнгийг буцаан төлөх үүрэгтэй байсан уу, үгүй юу гэдэг дээр л маргадаг. Манай зүгээс талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн учраас тус мөнгөө буцааж авах болно. Хүүг авах эрхгүй учраас хүүг шаардаагүй. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс 10 хувийн 2 сая төгрөг гэж тохиролцож байсан гэж хоёр агуулгатай зүйл ярьдаг. Энэ талаар хариуцагч хариу тайлбартаа хэлэхдээ зээлийн гэрээ биш юм гэсэн татгалзалдаа хэлдэг. Энэ нь тухайн үед 3 сард энэ хүмүүс утсаар ярьж уулзаж байх үедээ энэ хүүгийн асуудлаар бие биедээ санал тавьж зээл авч зээлсэн байдаг. Үүгээр зээлийн харилцаа биш гэж үгүйсгэгдэх нөхцөл байдал байхгүй. Улсын дээд шүүхээс энэ хэрэг маргааныг хянаж үзээд үйл баримтыг тодруул гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхэд хэргийг буцаасан. Үйл баримтыг тодорхойлно гэдэг нь энэ нь зээлийн харилцаа юу, эсхүл хариуцагчийн яриад байгаа өөр харилцаа байна уу гэдгийг нарийн тодруулах шаардлагатай. Хариуцагчийн зүгээс татгалзалдаа үндэслэл болгоод байгаа Стэнфорд" гэх сүлжээнд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь хохирогч болсон. Мөнгийг тэр сүлжээнд алдсан. Би нэхэмжлэгчээс зээл аваагүй, *******гоос шилжүүлсэн мөнгө нь хөрөнгө оруулалтыг нь дамжуулсан юм гэдгээ нотлуулахаар Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох байгууллагуудаар баримт гаргуулах хүсэлтээ гаргасан. Тийм боловч тэдгээр газраас ирсэн нотлох баримтуудаар хариуцагчийн тайлбар тогтоогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч *******той 2018 оны 3 сард анх холбогдож ярьсан. Дөнгөж уулзаад бичгээр гэрээ байгуулалгүйгээр зээл өгдөг хүн гэж хаана ч байхгүй. Стэнфордтой холбоотой групп чатуудаар энэ хүн доллар авна гэж маш их зар тавиад би тухайн үед уг хүсэлтийг хүлээн авсныхаа хариуд хариуцагч болоод зогсож байна. Нэхэмжлэгч Стэнфорд компанийн талаар их сайн мэдэж байгаа. Нэхэмжлэгч өөрөө 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Баттулга гэдэг хүн рүү 2000 ам доллар хийгээд хөрөнгө оруулалтаа дансаар аваад явж байсан. Тэгсэн нэхэмжлэгч анх надтай уулзаад мөнгөө шилжүүлсэн тэр нь зээлийн харилцаа болсон гэж ярих юм. Зээл өгөх гэж байгаа бол иргэн аж ахуйн нэгжээс гарч байгаа зээл болгон байнга бүхэл дүнгээр гардаг. Гэтэл над руу шилжүүлсэн мөнгө нь задгай бутархай дүнгээр мөнгө шилжүүлсэн. Нэхэмжпэгчээс энэ мөнгөө зээлийн харилцаа гэж баталж байгаа зүйл байхгүй. Гүйлгээний утга дээр *******гоос гээд шилжүүлсэн. Өөр бусад өр авлага гэсэн зүйлийг ч төлсөн байж болно. Гэтэл яагаад зээлийн харилцаа гэж үзэж байгааг ойлгохгүй юм. Улсын Дээд шүүхээс үүнийг зээлийн харилцаа гэж үзэх үндэслэлээ нэхэмжлэгч талаас батлах ёстой гэсэн, харин анхан шатны шүүхээс энэ зээлийн харилцаа биш *******гийн өмч юм гэсэн шийдвэр гарсан. Би гэдэг хүнээс сонссон зүйлээ л ярьж байна. ******* 5650 ам долларыг өөрөө цуглуулсан. Түүний гүйлгээний утга дээр Стэнфорд гээд бичсэн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч талаас тайлбараа хэлэх байх. Нэхэмжлэгчээс ярихдаа ийм хөрөнгө оруулалтын компани байна. Энэ ашигтай учраас хөрөнгө оруулалт хийе гэж надад хэлсэн. Гэтэл сая хүү авахгүй гэсэн зүйл яриад байна. Тулгахүү гэдэг хүнээс ******* руу 10 гаруй сая төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ нь түүний дансны хуулган дээрээс харагддаг. Тулгахүү ямар учраас мөнгө шилжүүлсэн байх боломжтойг тогтоох шаардлагатай. ******* нь Тулгахүү бид хоёр 10,000 ам долларын хөрөнгө оруулалтыг хамтарч хийж байгаа. Тулгахүү гэж хүн надаас мөнгөө нэхсэн тул би гаргаж өгсөн. Тийм учраас чамаас авах ёстой гэж мессэжээр, утсаар холбогдож намайг дарамталж байсан. Шоронгоор явж байсан хүмүүсийг хүртэл над руу явуулж байсан. Тэр хүмүүс нь тэр мөнгийг нь гаргаж өгөөч гэсэн зүйл ярьдаг байсан. Би үнэхээр тэр мөнгийг хувьдаа аваагүй учраас энэ шударга ёс гэдэг зүйлийг мэддэг бол анхаарч харах л асуудал. *******гийн хувьд би үхэхээр чи үх гэдэг л бодолтой яваад байх шиг байна. Миний хувьд ар гэр амьдрал үр хүүхдээ авч явах гээд их зүйл байна. Гэтэл Стэнфордод яг адилхан их мөнгө оруулж алдчихаад намайг 4350 ам долларыг аваад өгөхөд туслаач гэж гуйчихаад өнөөдөр надаас мөнгө яагаад нэхэмжлээд байгаад гайхаж байна. Яагаад зээлийн харилцаа гээд байгаагаа тайлбарлах ёстой. Өнөөдөр наад захын хүмүүс зээл авахдаа нотариат ороод зээлийн гэрээ байгуулдаг болсон. Гэрээ байгуулаад зээлийнхээ дансны хуудсан дээр зээл олгов гэдэг утгийг бичдэг болсон. Зөвхөн над руу утга дээрээ ******* гэж явуулчхаад зээлийн харилцаа гээд байгаа нь ямар учиртай юм бэ. Би хүнд тусалсныхаа хариуд өнөөдөр шүүх дээр хариуцагч болоод зогсож байна. Энэ хүмүүс мэдэхийн дээдээр мэдэж байж зээлийн харилцаа гээд байгааг үнэхээр гайхаж байна. Гэрч Мөнхбат Стэнфорд компаний талаар мэдэж байгаа зүйлээ ярьсан байдаг. Шүүхээс намайг тэр авсан мөнгийг яг яасан бэ, гэдгийг шаардаад байгаа хэрнээ нэхэмжлэгч талаас зээлийн харилцаа гээд байгааг тодруулж шаардсан зүйл байхгүй юм. Дараа дараагийн шүүхүүд дээр зээлийн харилцаа гээд ярьж байснаа энэ нь өмчийн харилцаа юм гэдгийг яриад байдаг. Би өнөөдөр хуулийн зүйл заалтыг мэдэхгүй учраас хуулийн зүйл заалтыг үндэслээд ярьж чадахгүй байна. Нэхэмжлэгч талаас олон шүүх хурлаар явсан хүмүүс хуулийн зүйл заалтаа мэдэж байгаа байх. Бодит үнэнийг нэхэмжлэгч тал мэдэж байгаа гэв.

 

Анхан шатны шүүх:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Харнууд овогт *******ийн *******оос 10,566,000 /арван сая таван зуун жаран зургаан мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Боржигон овогт ийн *******д олгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1,   57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжпэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 184,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх *******гийн нэхэмжлэлтэй *******од холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж, илт нэг талыг барьсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчиж шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж доорх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт талуудын хүсэл зориг нийцээгүй байх тул шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж дүгнэлээ. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж буй байдлаа баримтаар нотлоогүй тул хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна... Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ... нэхэмжлэгч нь уг мөнгийг хариуцагчаас буцаан авахгүй талаар тохиролцоогүй, зохигчдын хооронд ямар нэг, хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд энэ тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй... гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг нь цаг хугацааны хувьд харилцан зөрүүтэй мэдүүлдэг тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.. гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 10 566 840 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот данс руу шилжүүлж, ийнхүү шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт ******* гэж бичсэн байдаг бөгөөд хариуцагчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан *******гийн ХААН банкин дахь ... тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тулгахүү гэх хүн их хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг ба хариуцагч талаас гаргаж өгсөн Стэмфорд' гэх сүлжээний Тулгахүү /accounts 110949/ гэсэн дансанд 2018.04.06-ны өдөр 12000 доллар үүссэн баримт авагдсан байдаг ба түүнчлэн гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг /энэ мэдүүлэг нь хуульд заасны дагуу авагдсан бөгөөд цаг хугацааг андуурч мэдүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуултаар зөвтгөсөн байдаг/-ээр мөн энэ үйл барим- тогтоогддог. Хэдийгээр зарим нотлох баримт нь /х.х 42-45/ дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа хэдий ч гэрч Б.Мөнхбатын мэдүүлэг, нэхэмжлэгчийн дансны хуулга зэргээс тухайн баримтуудад туссан үйл баримт үнэн зөв, нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа эхлээд худал тайлбар өгч ирсэн гэдгийг хангалттай нотлож байдаг.

Юуны өмнө нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлд нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй ба зохигч нарын хүсэл зориг мөнгө зээлдүүлэх, нэг нь зээлдэх хүсэл зориг байсан гэдгийг өөрөө нотлох үүрэгтэй ба зээлдүүлсэн мөнгөө авмаар байна гэсэн нэхэмжлэл гаргадаг.

ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заасан.

Хариуцагч талаас Стэнфорд гэдэг компанид хөрөнгө оруулалт хийх гэж ******* нь өөрөө *******оор дамжуулж мөнгөө доллар болгон солиулаад аваачаад өгөөч гэж гуйсны дагуу түүнд тусалсан, тийм ч учраас над руу мөнгийг бутархай байдлаар шилжүүлсэн гэж маргасаар байтал ...нэхэмжлэгч нь уг мөнгийг буцаан авахгүй талаар тохиролцоогүй, зохигчдын хооронд ямар нэг хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй бөгөөд... үндэслэлгүй дүгнэн хэрэглэх ёсгүй хуулийг буюу тухайлбал, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ийг хэрэглэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хөндлөнгийн байх байр сууриа алдаж илт нэг талыг барьж шийдвэрлэсэн явдал гэж үзэж байна. /Нөгөө талаас нэхэмжлэгч зээлдүүлсэн мөнгөө буцааж авна гэж нэхэмжилж байхад шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээс хальж шийдвэрлэсэн/

Учир нь анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нэхэмжлэгч нь мөнгийг хариуцагчаас буцаан авахгүй байх талаар тохиролцоогүй гэж дүгнэхэд хүрсэн нь тодорхойгүй байх ба талуудын хооронд ямар нэг, хэлцэл, гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэдгийг хэрхэн ямар баримтаар нотлогдож байгааг дурдалгүй таамагласан шинжтэй шийдвэр гаргасанд харамсаж байна.

Нэхэмжлэгчийн мөнгө шилжүүлсэн үйлдлийн цаана итгэмжлэл, даалгаврын гэрээ хэлцэл ч байгуулагдсан байж болох бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн мөнгө шилжүүлсэн баримт нь бусад хөдөлбөргүй нотлох баримтаар дэмжигдэж, эргэлзээгүй нотлогдсон байх учиртай.

Мөн шүүхийн дээрх дүгнэлтийг сөргүүлэн тавибал мөнгийг буцаан авахаар тохиролцсон, эсхүл талуудын хооронд үүрэг үүсээгүй гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй юм.

2. Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.18-ны өдрийн 218/МА2019/00031 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах гол үндэслэл нь хариуцагч талын хүсэлт хангагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэл байсан. Гэтэл шүүхээс магадлалын дагуу нэг ч ажиллагаа хийгээгүй байж, хариуцагч талаас тус магадлалд дурдсан анхан шатны шүүхийн 2019.09.19-ний өдрийн 139/ШШ2019/01376 дугаар захирамжийн биелэлтийг хангуулах, бусад хариуцагчийн татгалзлалын нотлох, мэтгэлцэх зарчмыг хангах зорилгоор гаргасан хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж, миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн итгэмжлэлийн хугацаа дууссан байхад хэргийн материалтай танилцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.30-ны өдрийн 139/ШШ2019/00427 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан зээлүүлсэн 10,566,000.00 төгрөгийг гаргуулах шаардлага гаргахдаа хариуцагчийн Хаан банкны дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг үндэслэл болгосон байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, *******гоос мөнгө зээлээгүй, харин тэр өөрөө мөнгөө өсгөх зорилгоор надаар дамжуулж Стэнфорд гэдэг компанид хөрөнгө оруулалт хийсэн учир би төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуульд заасан гэрээний үүргийн харилцаа үүсээгүй гэж дүгнэн, хариуцагчаас 10566000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэл бүхий хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч нь 10566840 төгрөгийг хариуцагч *******ын дансанд шилжүүлсэн нь банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон, үүнд хариуцагч маргаагүй, харин *******гийн мөнгө Стэнфорд сүлжээний дансанд орсон талаарх үйл баримт тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

Харин ******* нь уг мөнгийг шилжүүлсэн бол компаниас шаардах эрх нь нээлттэй юм. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй тул *******гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй бөгөөд хариуцагчийн гомдлын агуулгаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

Хариуцагч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө М.г томилсон ба шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.д шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.1-т зааснаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 139/ШШ2020/00248 тоот шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184100 /нэг зуун наян дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ш.ТӨМӨРБААТАР

 

ШҮҮГЧИД Т.БЯМБАЖАВ

 

Ц.ОТГОНЦЭЦЭГ