| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 144/2020/0003/Э |
| Дугаар | 2023/ДШМ/05 |
| Огноо | 2023-02-08 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2023/ДШМ/05
2023 оны 02 сарын 08 өдөр Дугаар 2023/ДШМ/05 Даланзадгад сум
Э.Амарбаясгалан, М.Баатарсүрэн нарт
Холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Прокурор В.Төгсбаяр /цахимаар/,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөншагай /цахимаар/,
Иргэний хариуцагч “Замын битум” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэхишиг /цахимаар/,
Иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр /цахимаар/,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны ................. тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “Эрдэнэс монгол” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Тэлмүүн, иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэрьяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Э.Амарбаясгалан, М.Баатарсүрэн нарт холбогдох .............. дугаартай эрүүгийн хэргийг 2...............ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
........... овгийн ............., ........... оны ..............дүгээр сарын .............ний өдөр .......... аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин, жолооч мэргэжилтэй, “............” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, аав, ээжийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ........... дүүрэг, ..............дугаар хороо, ............. тоот хаягт бүртгэлтэй боловч одоо ............ дүүрэг, ............хороо, .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /регистрийн дугаар ............/,
...........овгийн ..............., ................ өдөр ......... аймгийн ............ суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, нүүрс тээврийн жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот, ......... дүүрэг, ...........хороо, ...........хэсэг, .............тоот хаягт бүртгэлтэй боловч одоо ........... дүүргийн .............хороо, ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /регистрийн дугаар .........../,
Шүүгдэгч .................... сумын ...........багийн нутаг, .............автозамын 3-аас 4 дэх км-т ............ өдөр ............... дугаарын чиргүүл бүхий ................ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас ......... жолоодож явсан ...............дугаарын чиргүүлтэй, ............ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол,
Шүүгдэгч ............. нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт авто замын 3-аөдөр Нордбенз маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас М.Баатарсүрэнгийн жолоодож явсан .............. дугаарын чиргүүлтэй, .............. улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нарын үйлдлийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх: Шүүгдэгч М.Баатарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд,
Э.Амарбаясгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, тэдэнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нарт тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршиг хохирлыг төлж барагдуулах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нар нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нарт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж,
Шүүгдэгч М.Баатарсүрэн нь хохирогч Б.Баасансүрэнд төлөх төлбөргүй, хохирогч Э.Амарбаясгалан шүүгдэгч М.Баатарсүрэнгээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Амуу тал” ХХК-аас 18045000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-аас 9022500 төгрөгийг, иргэний хариуцагч “Эрдэнэс Монгол” ХХК-аас 9022500 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-д тус тус олгож, иргэний хариуцагч “Замын битум” ХХК-д холбогдох иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Баасансүрэн нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээд болох М.Баатарсүрэнгээс 50 хувийг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК болон иргэний нэхэмжлэгч “Амуу тал” ХХК нь гэм буруутай этгээд болох М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нараас өөрт учирсан хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч М.Баатарсүрэнгийн жолоочийн ........ ангиллын .......... дугаартай үнэмлэх, шүүгдэгч Э.Амарбаясгалангийн жолоочийн......... ангиллын .......... дугаартай үнэмлэхийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Гантулгад даалгаж,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Иргэний хариуцагч “Эрдэнэс монгол” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Тэлмүүн давж заалдах гомдолдоо:
“...Авто замын тухай хуулиар холбогдох засвар, арчлалтыг хариуцах талаар тусгасан ч хохирол учирсан гэм хорын харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагддаг. Шүүх дээрх хуулиудын харилцан ялгаа, хэрэглэгдэх үндэслэлийг нэг мөр шийдвэрлэж дүгнэлт хийгээгүй байна.
Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг 510.1 дэх заалтыг харвал гэм хор учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцдаг. Шүүхийн шийдвэрт гэм буруутай этгээд нь “Эрдэнэс Монгол” ХХК болон “Гашуун сухайт” ХХК гэж дүгнээгүй байж холбогдох эд хөрөнгийн хохирлыг хариуцуулж хоорондоо ялгаатай харилцааг нэгтгэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Мөн “Замын битум” ХХК, “Гашуун сухайт авто зам” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК нарын хооронд 2019 оны 05 сард гурвалсан гэрээгээр замын эвдрэлтэй холбоотой аливаа эрсдэл “Замын битум” ХХК-д шилжсэн болох нь тогтоогдож байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ......... дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагч “Эрдэнэс Монгол” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэрьяа давж заалдах гомдолдоо:
... Шүүхээс шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх заалтыг үндэслэсэн боловч Авто замын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Зам хариуцагч "Гашуун Сухайт авто зам!' ХХК нь Авто замын тухай хуулийн 23 дугаар 23.3-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах, авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэдэг байсан.
Ингэхдээ шаардлагатай тохиолдолд ээлжит болон гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засварын ажлын гүйцэтгэгчийг “Эрдэнэс Монгол" ХХК нь сонгон шалгаруулж, шалгарсан этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр зам засварын ажил гүйцэтгүүлдэг байсны нэг нь “Замын битум” ХХК юм.
“Эрдэнэс Монгол” ХХК нь "Замын битум” ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Багц-1 Өмнөговь аймгийн Гашуун сухайт чиглэлийн 239 км нүүрс тээврийн хүнд даацын авто замын 0-50 км хүртэл авто замын засварын ажил” гүйцэтгэх гэрээг байгуулсан байдаг.
Энэхүү гэрээний тусгай нөхцөлд "Ажил эхлэх өдөр: 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр" гэж, “Ажлын талбайг ашиглуулж эхлэх өдөр: 2019.05.13” гэж тус тус маш тодорхой заасан байгааг шүүх анхаарч үзээгүй хэрнээ "Гашуун сухайт авто зам" ХХК-ийн зүгээс ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөхгүй байсан мэтээр, ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаа хугацаа хожимдуулж эхлүүлсэн нь биднээс хамаарсан мэтээр ‘'Замын битум" ХХК-д илт ашигтай байдлаар тайлбарлаж шийдвэрлэсэн.
Авто замын тухай хуулиар холбогдох засвар, арчлалтыг хариуцах талаар тусгасан ч хохирол, учирсан гэм хорын харилцаа нь Иргэний хуулиар зохицуулагддаг. Шүүх дээрх хуулиудын харилцан ялгаа, хэрэглэгдэх үндэслэлийг нэг мөр шийдвэрлэж дүгнэлт хийгээгүй.
Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг 510.1 дэх заалтыг харвал гэм хор учруулсан этгээд тухайн гэм хорыг хариуцдаг байтал шүүхийн шийдвэрт гэм буруутай этгээд нь “Эрдэнэс Монгол” ХХК болон "Гашуун сухайт” ХХК гэж дүгнээгүй байж холбогдох эд хөрөнгийн хохирлыг хариуцуулж хоорондоо ялгаатай харилцааг нэгтгэн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Мөн “Замын битум " ХХК, “Гашуун сухайт авто зам” ХХК, “Эрдэнэс Монгол” ХХК нарын хооронд ................ өдөр байгуулсан гурвалсан гэрээний тусгай нэмэлт нөхцөлд "Гүйцэтгэгч нь ажлын гүйцэтгэлээ бусад гэрээт гүйцэтгэгчийн ажилтай уялдуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ажлын гүйцэтгэлээ хожимдуулсан бол үүнээс шалтгаалан захиалагч, зам хариуцагч болон бусад гэрээт гүйцэтгэгчид учруулсан хохирол зардлыг бүрэн хариуцна"' гэж, ерөнхий нөхцөлийн 12-т “Ажил эхлэх өдрөөс зөрчил, гологдол арилгасан тухай мэдэгдэл гаргасан өдөр хүртэлх хугацаанд хүн бэртэх, нас барах, түүнчлэн эд хөрөнгө алдагдах, эвдэрч гэмтэхээс үүдэн гарсан бөгөөд захиалагчийн хүлээх эрсдэлээс бусад эрсдэлийг гүйцэтгэгч хүлээнэ’' гэж тус тус зааж, тухайн замтай холбоотой аливаа асуудлыг “Замын битум” ХХК гэрээний хугацаанд хариуцах нь тогтоогдож байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан гэрээгээр Гашуун сухайт чиглэлийн 0-50 км хүртэл авто замыг засах ажлыг хэн хариуцан гүйцэтгэх үүрэг хүлээж байсныг шүүх анхаарч үзэх ёстой гэж бид үзэж байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн ......... дугаар шийтгэх тогтоолын иргэний хариуцагч “Гашуун Сухайт авто зам” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор В.Төгсбаяр тус шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй гэв.
Иргэний хариуцагч “Замын битум” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Эрдэнэхишиг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн өмгөөлөгч С.Саруултөгөлдөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийнхаа ажил гүйцэтгэх гэрээ талуудын хүлээсэн үүрэг гэдэг нөхцөл байдлыг үндэслээд анхан шатны шүүхийн шийдвэрээс иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх иргэний хариуцагч “Эрдэнэс монгол” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Тэлмүүн, иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэрьяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Хэргийг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М.Баатарсүрэн нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт авто замын 3-аас 4 дэх км-т ...........ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ урд талд нь тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Чулуундорж нь эсрэг урсгал сөрж Э.Амарбаясгалангийн жолоодон явсан тээврийн хэрэгсэлтэй буруу талаар зөрж аюул үүсэх нөхцөл бүрдсэнийг мэдсээр байж тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээг аваагүй, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас Э.Амарбаясгалангийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол,
Шүүгдэгч Э.Амарбаясгалан нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутаг, Гашуун сухайт авто замын 3-аас 4 дэх км-т 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ авто зам дээр үүссэн замын эвдрэлийг тойрох үйлдлийг хийхдээ өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө, замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж М.Баатарсүрэнгийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Баасансүрэнгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Б.Баасансүрэнгийн “...манай нөхөр нүүрс ачуулаад би түүний машины кабинд суугаад нүүрс тээврийн 3-аас 4 км-т засмал замаар явж байсан. Би гар утсаа оролдоод явж байтал жолоо барьж явсан нөхөр маань хүүе гээд дуугарахаар нь өндийгөөд хартал ...чиргүүлтэй нүүрсний машин урдаас тулаад ороод ирсэн. ...нөгөө машинтай миний сууж явсан машин мөргөлдөөд нэг сэрэхэд би сууж явсан машиныхаа хойд ор луу шидэгдсэн байсан. ...өндийх гэтэл миний зүүн хөл гадагшаа нугалраад эргэчихсэн, баруун хөл өвдгөөрөө нугалраад яс нь өмдний цаанаас гарчихсан байсан.” /1 хх-22-25/ гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Амарбаягалангийн “...Би нүүрс ачсан тээврийн машиныг жолоодоод уурхайгаас урагш 3 дахь км-т явж байсан. Миний явж байсан тэр орчмын замын ачаатай талын эгнээнд замын томоохон хагархай хэсэг байдаг байсан. Тэр хагархайг би эсрэг урсгалдаа орж тойрч явахад өөдөөс ирж байсан ачаагүй тээврийн хэрэгсэл миний буруу талаар зөрж өнгөрсөн.
Би тэр машиныг буруу талаараа өнгөрөөгөөд өөрийнхөө урсгал руу орохоор жолоогоо баруун тал руугаа дараад урсгалдаа орж явахад өөдөөс нүүрс тээврийн машин урсгал сөрөөд хурдтай орж ирсэн.. Би тэр машинтай мөргөлдөхгүй байх ямар ч боломжгүй тулаад ороод ирсэн бөгөөд би тоормосоо тултал гишгэсэн. Машин зогсож ч амжаагүй байж байгаад урдаас урсгал сөрж орж ирсэн том машинтай миний машин урд хэсгээрээ мөргөлдсөн. Тэгээд би ухаан алдсан байсан.
Осолд орох үед миний эхнэр Баасансүрэн миний хажууд зорчигчийн суудал дээр сууж явсан бөгөөд ослын дараа ...хоёр хөл нь хугарчихсан байсан. Миний хувьд Баатарсүрэнгээс нэхэмжлээд түүнд гомдол саналтай гээд хэлээд байх зүйл байхгүй байна.” /1 хх-28-30/ гэх мэдүүлэг,
Гэрч С.Чулуундоржийн “...Жолооч Баатарсүрэн бид хоёр “Амуу тал” ХХК-ийн нүүрс тээврийн машиныг жолоодоод тээвэрт хамт явдаг юм. Тэр осол болдог өдөр би машинаа жолоодоод миний ард Баатарсүрэн машинаа жолоодоод ......... уурхай руу явж байсан.
Бид хоёрыг нүүрс тээврийн замын 3 дахь км-т өдрийн 14 цагийн үед явж байтал ачаатай талаасаа нэг машин нилээд хурдтай өөдөөс ирж явсан.
Тэр машины явж буй ачаатай талын эгнээнд замын том хэмжээний хагархай байдаг юм. Би тэр машиныг замын хагархайгаар яаж гарах гэж байгаа юм бол гэж бодоод өөрийнхөө машины хурдыг хасаж сааруулах үед нөгөө урдаас ирж явсан машин гэрлээрээ дохиод замын эсрэг урсгалдаа орж хагархайг тойроод хурдтай орж ирсэн.
Би тэгэхэд өөрийнхөө эгнээнд явж байсан ба урдаас ирсэн тэр машинтай буруу талаараа зөрөөд замын хагархай дээгүүр хурд хасаад гарах үедээ жолооч талынхаа толинд эргээд хартал Баатарсүрэнгийн машины чиргүүл гозойгоод толгой нь засмалын урд руу үсрээд бууж байгаа харагдсан. ...Би нөгөө машины кабин руу шагайж хартал хойд орон дээр нь 40 орчим насны нэг эмэгтэй хөл эвгүй болчихлоо ...гэж хэлээд сууж байсан.
Би тэр жолоочид чи яасан мэдрэл муутай явдаг пизда вэ гэж хэлэхэд тэр жолооч зөрөхдөө ойлголцсонгүй мөргөлдчихлөө гэж хэлж байсан.” /1 хх-52-53/ гэх мэдүүлэг,
Яллагдагч М.Баатарсүрэнгийн “...Тухайн осол болох өдөр би “Амуу тал” ХХК-ний машиныг жолоодоод Эрдэнэс таван толгойн уурхай руу явж байсан. ...Миний урд Чулуундорж ах явж байсан. ...Доржоо ах өөрийнхөө урсгалаар явж байхад өөдөөс нь ирсэн ачаатай машин замын хагархай тойроод урсгал сөрөөд орж ирэхэд Доржоо ах зүүн гар луугаа дараад буруу талаараа зөрөөд цааш явсан.
Би хаазаа хасаад урдаас ирж яваа ачаатай машин замын хагархай нүх тойрч гарч ирээд өөрийнхөө урсгал руу орох гэснээ болиод зам голлоод миний өөдөөс чиглээд ирсэн. Том машин хурдан явж байсан. Өөдөөс тулаад ороод ирэхээр нь би зүүн гар тийшээ дараад зугтаад замын урд руу буусан.
Хоёр машины толгой мөргөлдөөгүй, буруу талаараа зөрсөн боловч ачаатай машины толгой миний чиргүүл рүү мөргөсөн.” /1 хх-96-98/ гэх мэдүүлэг,
Яллагдагч Э.Амарбаясгалангийн “...Би нүүрс ачсан “Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон нүүрс тээврийн хатуу хучилттай авто замын 3-4 дэх км-ийн хооронд явж байхад ачаатай талд нэлээн том хагархай байхаар нь тойроод эсрэг урсгалд ороод гарсан чинь хоосон талд явсан нэг машин миний буруу талаар зөрсөн.
Би тэр машин руу гэрлээрээ дохисон чинь буруу талын урсгалаар зөрөөд явсан. Тэгээд би өөрийн урсгалдаа орсон чинь өмнөөс ...тээврийн хэрэгсэл хурдтай ороод ирсэн. Тэр машины толгой нь замын хажуу руу гараад би тоормосоо тултал гишгэсэн. Тэгээд чиргүүлийг нь очоод мөргөсөн.” /1 хх-16-17/ гэх мэдүүлэг,
Иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн төлөөлөгч М.Батхүүгийн “...Уг нүүрс тээврийн хатуу хучилттай авто замыг “Гашуун сухайт авто зам” ХХК засвар үйлчилгээг хариуцдаг.” /2 хх-21-22/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч “Зүүн хөхий” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч А.Ууганбаярын “...Уг ослын улмаас ......... дугаартай чиргүүлийн тэвшний хаалга, багана, рам зэрэгт эвдрэл учирсан. Уг эвдрэлийн үнэлгээг 2150000 төгрөгөөр тогтоосон байсан.
Харин ....... дугаартай чирэгчийн кабин, рам, мотор, кроп, урд тэнхлэг, урд хоёр дугуй, аккумлятор, түлшний банк, кардан гол, хойд нэгдүгээр бөгс, урд их гэрэл, буфер, нүүр, радиатор, статер, динам гэхчилэн чирэгч толгойн эд ангиуд бүхэлдээ эвдэрч гэмтсэн. Тухайн чирэгчийг дахин ашиглах боломжгүй болсон. Чирэгчид учирсан хохирлыг үнэлгээний байгууллага 42300000 төгрөгөөр үнэлсэн.
Э.Амарбаясгалан нь манай компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан. Манай компани тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл хохирлыг осолд буруутай талаас нэхэмжилж байна.” /1 хх-35-37/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Батгэрэлийн “...Ослоос үүдэж ........ чирэгчийн хойд тэнхлэгийн дугуйнууд салж түлшний банк хонхойж, урд салхины шил, нэг талын толь нь хагарсан байсан. дугаартай чиргүүлийн тэвш хажуу талаасаа зурагдаж зарим түгжээнүүд хэлбэрээ алдаж муруйсан, чиргүүлийн гурван тэнхлэг сууринаасаа салж зарим дугуй нь давхраараа тэнхлэгээс салсан байсан.” /1 хх-40-41, 44-45/ гэх мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Амуу тал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Анхбаярын “...Манай хохирол бүрэн төлөгдсөн. Машинд учирсан хохирол бүрэн арилсан. Машин хэвийн явж байгаа.” /5 хх-96/ гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-8-16/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-19/,
үүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ......... дугаартай “...Б.Баасансүрэнгийн биед баруун дунд чөмөгт ясны ил хугарал, зүүн шилбэ, туялзуур ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /1 хх-55/, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн талаарх баримтууд /1 хх-136-142/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн багийн 2019 оны 42 дугаартай дүгнэлт /1 хх-235-236/,
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн багийн 2019 оны 390 дугаартай “...Э.Амарбаясгалан нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.12. “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. /1.2.16. “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ./ ...”, 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсний тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
...М.Баатарсүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3. Зам хариуцагч байгууллагын үүргийг тодорхойлохдоо:
23.3.1. авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах:
23.3.2. авто замд тогтоосон журмын дагуу үзлэг хийж, арчлалт, засварын ажлыг тогтмол гүйцэтгэх, авто замаар зорчигчдоос зам, замын байгууламжийн эвдрэл гэмтлийн талаар мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авах, Замын хөдөлгөөний дүрмийн 27.3. “Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах цэвэрлүүлэх арга хэмжээ авна” гэж тус тус заасан бөгөөд уг авто замд осол гарах шалтгаан нөхцөлийг арилгах талаар тухайн авто замыг хариуцагч байгууллагыг хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /2 хх-5-7/зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Авто ослын улмаас “Зүүн хөхий” ХХК-ийн эзэмшлийн ........ дугаартай чиргүүл, Нордбенз маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 44490000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 267, 268 дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар /1 хх-71-74/ , “Амуу тал” ХХК-ийн эзэмшлийн Нордбенз маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон ........ улсын дугаартай чиргүүлд нийт 5459000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ............ дугаартай авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар /1 хх-75-78/ тус тус тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Баатарсүрэн, Э.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Иргэний хариуцагч “Эрдэнэс монгол” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Тэлмүүн, иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяа нар нь “шийтгэх тогтоолын иргэний хариуцагч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.
Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн багийн 2019 оны 390 дугаартай дүгнэлтэд
“Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар авто замыг хариуцагч байгууллага хууль, дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэснээс үзэхэд зам хариуцагч байгууллага болох “Гашуун сухайт авто зам” ХХК нь хууль дүрэмд заасан үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн болох нь Ухаа худаг Гашуун сухайт чиглэлийн нүүрс тээврийн авто замын эвдрэл гэмтлийг тойрон гарах үйлдлийг хийхдээ Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж зам тээврийн осол гарсан талаар мэдүүлсэн яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “авто замын арчлалт” гэж авто зам, замын байгууламжийн ашиглалтын түвшинг хэвийн байлгах зорилгоор өдөр тутам хийгдэх ажил, үйлчилгээг: гэж, мөн хуулийн 4.1.5-д “авто замын урсгал засвар” гэж авто зам, замын байгууламжийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ашиглалтын түвшинг сайжруулах зорилгоор тогтмол гүйцэтгэх ажлыг: гэж, мөн хуулийн 4.1.12-т “зам хариуцагч” гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр авто зам, замын байгууламжийн ашиглалтын бэлэн байдал болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор засвар, арчлалтын ажлыг тогтмол гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг: гэж, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг хууль хяналтын байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө.” гэж тус тус заажээ.
“Захиалагч “Эрдэнэс монгол” ХХК нь гүйцэтгэгч “Гашуун сухайт авто зам” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр таван жилийн хугацаатай Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн авто замын ашиглалт, үйлчилгээ, засвар арчилгааг гүйцэтгэх ........... дугаартай гэрээг байгуулснаас үзэхэд ............ сухайт чиглэлийн 239 км уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий хүнд даацын хатуу хучилттай авто замын зам хариуцагч нь “Гашуун сухайт авто зам ХХК байна.” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт болон зам хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК, зам эзэмшигч “Эрдэнэс монгол” ХХК нь Авто замын тухай хууль болон ........ дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Иргэний хуульд зааснаар дээрх хоёр компаниас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Авто замын тухай хуулийн 17, 22, 23 дугаар зүйлүүдэд зааснаар авто зам эзэмшигч “Эрдэнэс монгол” ХХК болон авто зам хариуцагч “ Гашуун сухайт авто зам” ХХК нь гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Авто замын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт тус тус зааснаар хохирлыг төлөх үүрэгтэй.
Иймд иргэний хариуцагч “Эрдэнэс монгол” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч О.Тэлмүүн, иргэний хариуцагч “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Биндэръяа нарын “шийтгэх тогтоолын иргэний хариуцагч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох” тухай давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Ц.ОТГОНЦЭЦЭГ