Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01509

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01509

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/01496 дугаар шийдвэртэй,

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдох,

******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагч, ******* *******-т тус тус холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 598,989,83 ам доллар буюу 1,196,398,326 төгрөг гаргуулах тухай иргэний хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.*******, хариуцагч ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, Н., ******* *******-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК дахь Банкны хүлээн авагч, *******инд холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 598,989.83 ам доллар буюу 1,196,398,326 төгрөг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254 төгрөг гаргуулна гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Тус *******наас зээл авч төлж дууссан боловч нийт 7 удаагийн гүйлгээгээр тус *******инд төлсөн 598,989.83 /533,486.83, 65,503/ ам.долларыг тооцоонд оруулаагүй,

компанийн захирал С.ын 1,081,000 ам.долларын зээлийн барьцаанд тусгаарласан 3,000,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 900 төгрөгөөр тооцож 2,700,000,000 төгрөгийн зээл авсан мэтээр зээл дээр нэмж тооцсон байна.

Мөн *******наас 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр авсан 550,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцоог огт оруулалгүй орхигдуулсан байна.

1.2. Нэхэмжлэгч нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ..... тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх ийг шилжүүлэх гэрээний зээлийн төлбөрийн үлдэгдлийн дүн болон 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ....... тоотоор ирүүлсэн зээлийн үлдэгдэл болох 7,383,166,426.24 төгрөгийн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан. Энэ нь балансын гадуурх дансны хуулгаар ирүүлсэн зээлийн тооцооллуудтай тохирохгүй, зөрүүтэй байсан тул зээлийн хүүгийн тооцооллуудыг дахин тооцоолж үзэхэд 154,342,120.65 төгрөгийн, 11,812.08 ам долларын хүү илүү тооцож авсныг, нийт 7 удаагийн гүйлгээгээр тус *******инд төлсөн 598,989.83 /533,486.83, 65,503/ ам.долларыг тооцоонд оруулаагүй, үүнээс 533,486,83 ам.долларыг мөнгө тушаасан анхан шатны баримтаар болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа, 65,503 ам.долларын баримтгүй учраас нотлох баримтаар нотлогдож байгаа 533,486.83 ам долларыг нэхэмжилж байна. 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ХХК-иас авсан 1,081,000 ам.долларын ...... тоот гэрээний дагуу 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 73,190 ам.доллар, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 25.050 ам.доллар, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төлсөн 50.000 ам.доллар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 296,388.58 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 2,000 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 30,000 доллар, 2008 оны 05 дугаар сарын 27-нд төлсөн 56,858.25 ам.доллар, нийт 533,486.83 ам.доллар төлснийг 1,081,000 ам.долларын зээлийн төлөлтөөс орхигдуулсан нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус гэрээний 2.1-д зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3,285,822 ам.доллар, 2,253,396,961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн.

Нэхэмжлэгчээс дэ гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч дараах баримтуудыг үйлдэж байсан. Үүнд: ******* *******ны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц. болон ******* ******* ХХК-ийн захирал С., иргэн С. нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж актад 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ..... дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх ийг шилжүүлэх гэрээг дүгнэж буюу нийт 3,285,822 ам доллар, 2,253,396,961 төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгосон.

2.2.******* *******ны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц. болон ******* ******* ХХК-ийн захирал С. нарын хооронд 2012 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тооцоо нийлж, өмчлөх ийн гэрчилгээ хүлээлцсэн тухай актыг үйлдсэн ба тус актад зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөх шилжүүлэх гэрээтэй холбогдуулан аль нэг тал аливаа маргаан гаргахгүй бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг харилцан зөвшөөрч гарын үсэг зурцгаасан. Зээлийн гэрээнд талууд зээлийг болон зээлийн хүүг төлөх хуваарийг урьдчилан тохиролцож бичгээр үйлдэн гэрээнд хавсаргадаг. Ингэснээр зээлдэгчээс *******инд төлөх мөнгөн хөрөнгө, түүний хүүг төлөх хуваарь, хэмжээг урьдчилан мэдэж тус хуваарийн дагуу төлбөрийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь зээлдэгчид мөнгөн төлбөрийг үүргийг өөрөө хянах боломжийг олгодог. Нэхэмжлэгчээс зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрөө дансаар болон бэлнээр төлж байсан, уг баримтууд нь хэрэгт авагдсан. Нэхэмжлэлд ******* ******* нь түүний мөнгийг мэдэгдэхгүйгээр авсан гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

******* *******ны 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн .......... дугаартай албан бичгээр ******* ******* ХХК-д *******ны зүгээс илүү төлбөр суутгаагүй харин хүүгийн төлбөрийг дутуу авсан талаар тодорхой хариуг өгсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин тус бичигт дурдсанаар ******* *******наас ******* ******* ХХК-д тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлж байсан.

01 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх, буцаан шилжүүлэн авах №........ дугаартай гэрээ байгуулагдаж 865,856,000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлэх, уг гэрээгээр заасан хуваарьт хугацаанд өр төлбөрийг барагдуулсан тохиолдолд ******* уг хөрөнгийг захиран зарцуулах тэйгээр худалдаж төлбөрийг барагдуулах талаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Уг гэрээнд зээл төлөх эцсийн хугацааг 2008 оны 06 дугаар сарын 30-ны өдөр гэж заасан боловч зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй учир

2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гүйцэтгэх захирлын 326 дугаар тушаалаар Ү-.......... дугаартай ӨБҮХХөрөнгөнд тэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар 2,771,808,690 төгрөгөөр тооцож үндсэн хөрөнгөнд бүртгэсэн. Зээлдэгч 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 865,856,000 төгрөгөөр төлбөр хийсэн тул 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар 865,856,000 төгрөгөөр данснаас хасч 1,905,952,690 төгрөгийн гарз гарч уг дүнгээр зээлдэгч хөнгөлөлт эдэлсэн. 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эрсдэлийн хорооны хурлын шийдвэрээр 171.689 ам.долларын хүү, 323,162,497 төгрөгийн хүүг тус тус балансын гадуурх нэмж хуримтлагдсан хүүгээс зарлагадаж нийт 549,055,431 төгрөгийн /2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ханш/ хүүгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлж байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасны дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн илүү төлсөн ам долларыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Хэрвээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бол ын дүгнэлт гарсны дараа тооцоо нийлэх гэрээний дагуу төлбөрийг төлөөд явж байсан. Үүнээс үзэхэд ******* ******* ХХК нь уг зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг нь харагдаж байна.

*******ны ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн .... дугаар тушаалаар ******* ******* ХХК-ийг татан буулгах татан буулгахаар шийдвэрлэсэн. Уг тушаалын дагуу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонины ******* ******* ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах дарааллыг тогтоосон. Хэрвээ авлагатай гэж үзэж байсан бол энэ хугацаанд нэхэмжлэл гаргах бүрэн боломжтой байсан.

Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* *******-ын татгалзал тайлбарын агуулга:

*******ны ерөнхийлөгч хуульд заасан бүрэн ийн дагуу 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ..... дугаартай ******* ******* ХХК-д *******ны хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай тушаал гарган ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчаар Ч.ийг томилсон.

Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлд *******ны удирдлагын бүрэн ийг *******ны хүлээн авагчид шилжүүлэн *******ны хүлээн авагч хуулийн дагуу холбогдох арга хэмжээг бүрэн ийн дагуу бие даан хэрэгжүүлэхээр заасан. Мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт ******* *******ны хүлээн авагчийг томилсноор *******, түүний бүхий албан тушаалтны бүрэн болон *******ны хөрөнгийг захиран зарцуулах нь *******ны хүлээн авагчид шилжинэ гэж зохицуулагдсан байдаг.

******* болон ******* ******* ХХК-ийн хооронд хууль, гэрээний дагуу аливаа иргэний зүйн харилцаа үүсээгүй, ******* ямарваа нэгэн үүрэг хүлээгээгүй болно.

Энэ иргэний хэрэгт *******ийг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Банкны тухай хуульд зааснаар ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчид хамааралтай. Иймд ******* энэ хэргийн хариуцагч биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчаас 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.78 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, хариуцагч *******инд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 6,240,850 төгрөгөөс 6,139,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 100,908 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагч ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчаас улсын тэмдэгтийн хураамжид 5,485,767.98 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүссэн гэж дүгнэж, хөөн хэлэлцэх хугацааг ерөнхий 10 жилээр тооцжээ. Маргааныг яагаад Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжихөд хамаарч байгаа талаар тодорхой тайлбар, дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй

Маргааны үндэс болсон харилцааг зөв тодорхойлж чадаагүй байна.

5.2. Түүнчлэн маргаан бүхий харилцааг буруу тодорхойлсноороо хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэхэд хүрчээ. Иргэний хуульд хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба зөрчигдсөн, зөрчигдсөн тухайгаа 2012 оны 01 сард мэдсэн зэргээс үзвэл хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан гэдэг нь тодорхой байна. ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна" гэж заасны дагуу 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Өдрийн сонинд тус *******наас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар 02-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 2 сарын хугацаагаар тогтоож, энэ тухайгаа нийтэд мэдээллэсэн. Гэтэл энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс ******* ******* ХХК-д хандан өргөдөл эсхүл авлагатай эсэх талаар ямар ч баримт ирүүлээгүй.

5.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн бодит үндэслэлийн тухайд:

Хариуцагч ******* ******* дахь Банкны хүлээн авагчийн зүгээс Актив ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Учир нь тус дүгнэлтийг гаргасан компанийн захирал Ж. нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон удаатай. Ийм илт ашиг сонирхлын зөрчилтэй байх боломжтой этгээдийн гаргасан дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх нь туйлын эргэлзээтэй ба энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай гэдгийг сүүлд хэргийг анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн Дээд шүүхийн тогтоолд хүртэл дурдсан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс тус асуудлын талаар ганц ч тайлбар, дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүнээс анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, бодит нөхцөл байдалтай уялдуулан ашиглаж, үндэслэл бүхий дүгнэлт гаргасан гэж үзэх ямар ч боломжгүй юм. Түүнчлэн анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай баримт хавтаст хэрэгт авагдаагүй, бодит нөхцөл байдлыг тодорхойлсон нэмэлт ажиллагаа хийгдээгүй, илт нотлох баримт дутуу буюу шаардлагатай байхад

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дүгээр зүйлд Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, Хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах ийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж зааснаар ээ хэрэгжүүлэхийн оронд хэргийг шууд эцэслэн шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 182/ШШ2023/01496 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.: Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт аливаа компани татан буугдаж байгаа тохиолдолд татан буулгах комиссоос нэхэмжлэгчийн өргөдөл хүлээн авах хугацааг хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байхаар заасан. Ялангуяа татан буугдах ажиллагааны хувьд татан буугдаж байгаа этгээдээс гадна тухайн компанийн үүсгэн байгуулагч, хэргийн оролцогч нарт хохирол багатай байх ёстой. Хэрэв 2013, 2014, 2015 оны авлагатай гэрээ, санхүүгийн баримтаар 10, 20-н жилийн дараа нэхэмжлэл гаргасан тохиолдолд тухайн санхүүгийн баримт нотлох баримтын шаардлага хангах эсэх талаар асуудал үүснэ. Энэ асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хугацаа тогтоосон хууль тогтоогчийн хүсэл зоригийг анхаарах хэрэгтэй. Иймд манай талаас хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж байна гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Өмнөх шүүх хуралдаан болон өмнө нь гаргаж байсан давж заалдах гомдлуудад дурдагдаж байгаагүй үндэслэлээр гомдол гаргасан байна. Харин хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүх удаа дараа хянан шийдвэрлэж, Давж заалдах шатны шүүх болон Улсын Дээд шүүхээр удаа дараа хянагдсан.

Нотлох баримт хасуулах хүсэлтээ өмнөх шүүх хурлууд дээр гаргах, нэмэлт нотлох баримт байсан бол гаргаж өгөх, хэрэв өөрсдөө гаргаж өгөх боломжгүй бол хуульд заасан ийнхээ дагуу шүүхээр гаргуулах ажиллагааг хийлгэх боломжтой байсан. Гэтэл 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан дээр ч нэмэлт нотлох баримт гаргаж өгөх талаар хүсэлт тайлбар гаргаагүй. Шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл дээрээс харвал ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэргийн үйл баримтыг мэдэхгүй, судлаагүй байсан нь харагдана. Актив ХХК-ийн тухайд, Ж. хэргийн оролцогч биш, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцсэн шүүх хуралдаан дээр ч хэргийн оролцогч байгаагүй. Давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1496 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүхээс хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ...... зээлийн гэрээний төлбөрт 533,486.83 ам.доллар төлснийг 1,081,000 ам.долларын зээлийн төлөлтөөс орхигдуулсан тул 533,486.83 ам доллар буюу 1,065,565,254.78 төгрөгийг *******, ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчаас гаргуулна гэж шаардсаныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжпэгч нь 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ..... тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх ийг шилжүүлэх гэрээний зээлийн төлбөрийн үлдэгдлийн дүн болон 2011 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ........ тоотоор ирүүлсэн 7,383,166,426.24 төгрөгийн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан. Энэ нь балансын гадуурх дансны хуулгаар ирүүлсэн зээлийн тооцооллуудтай тохирохгүй, зөрүүтэй байсан тул зээлийн хүүгийн тооцооллуудыг дахин тооцоолж үзэхэд 154,342,120.65 төгрөгийн, 11,812.08 ам долларын хүү илүү тооцон авч, нийт 7 удаагийн гүйлгээгээр тус *******инд төлсөн 598,989.83 /533,486.83, 65,503/ ам.долларыг тооцоонд оруулаагүй гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.78 төгрөг болгож багасгаж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар *******, ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчаас 533,486.83 ам.доллар буюу 1,065,565,254.76 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

3.Хэргийн үйл баримтын талаар:

3.а. ******* ******* ХХК нь *******тай 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ...... дугаартай зээлийн гэрээг байгуулж, 1,081,000 ам долларыг сарын 1.7 хувийн хүүтэй, 2006 оны 04 дүгээр сараас эхлэн 2008 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаатай зээлж авсан. /1-р хх 241-245/

Уг зээлийн гэрээний хүүгийн төлөлтөд 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 73,190 ам.доллар, 2007 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 25,050 ам.доллар, 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 50,000 ам.доллар, 2007 оны 05 сарын 17-ны өдөр 119,210.98 ам.доллар, 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 177,177.60 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 2,000 ам.доллар, 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 30,000 ам.доллар, 2008 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 56,858.25 ам.доллар, нийт 533,486.83 ам.доллар төлсөн байна. /1-р хх 67-68, 3-р хх 193-194, 4-р хх 221/

Түүнчлэн ******* ******* ХХК, ******* *******ны хооронд 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 094 тоот 550,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2006 оны 04 дугаар сарын 27-ны өдөр нэмэлт зээлийн гэрээ, *******, ******* ******* ХХК-ийн захирал С. нарын хооронд 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр .. тоот 600,000 ам.долларын зээлийн гэрээ, ХХК, ******* ХХК-ийн хооронд 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр .. дугаартай 1,070,000,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулагджээ./хх/

3.б. Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр ******* ******* ХХК нь 2005 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 550,000,000 төгрөгийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нийт 865,856,000 төгрөг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцааны эд хөрөнгө болох дүүргийн .. дугаар хороо, ХХК-ийн байрны албан конторын зориулалттай .. дугаар давхрын 1045.5 м.кв талбай бүхий хэсгийг ******* *******инд шилжүүлэхээр тохиролцжээ. Зээлийн төлбөрт 2008 оны 04 дүгээр сарын 15-ны дотор 205,285,333 төгрөг, 2008 оны 05 дугаар сарын 31-ний дотор 330,285,333 төгрөг, 2008 оны 06 дугаар сарын 30-ны дотор 330,285,333 төгрөг, нийт 865,856,000 төгрөгийг төлсөн тохиолдолд шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авах тэйгээр гэрээнд заасан байна. /1-р хх 184-187/

3.в. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх ийг шилжүүлэх 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 10/04 дугаартай гэрээгээр ******* ******* ХХК, С., ХХК-ийг төлөөлөн С. нь ******* ******* ХХК-ийн 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрт 2,316,823 ам.доллар, С.ын 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр 968,998 ам.доллар, ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээгээр 1,588,240,711 төгрөг, ХК-ийн хувьцаа буцаасан авлагад 665,156,250 төгрөг, нийт 3,285,822 ам.доллар, 2,253,396,961 төгрөгийн төлбөрт дүүргийн .. дугаар хороо, ийн гудамж .. хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгийн зоорийн болон 1 дүгээр давхрын хэсэг, ХК-ийн С. болон ******* ******* ХХК-ийн эзэмшлийн хувьцааны зарим хэсгийг ******* ******* ХХК-д буцаан худалдан авах тэйгээр шилжүүлэх талаар тохиролцжээ. /1-р хх 40-42 тал/

3.г. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн санхүүгийн тайланд хийсэн Актив ХХК нь 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлт, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмждөө ******* ******* ХХК нь ******* *******наас 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдөр авсан 1,081,000 ам.долларын зээлийн тооцоог Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх ийг шилжүүлэх 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ******* ******* ******* ******* ХХК-ийн хоорондох гэрээнд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 2,316,824 ам.долларын үлдэгдэлтэй гэж тогтоохдоо зээлийн хүүд төлсөн 533,486.83 ам.долларын төлөлтийг тооцолгүй орхигдуулсан гэх ба 533,486.83 ам.долларыг 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2008 оны 05 дугаар сарын 27-ны хоорондох 7 удаагийн төлбөрийг *******ны зээлийн мэргэжилтэн 2008 онд зээлийн тооцоололд оруулж байсан боловч 2010 онд орхигдуулж тооцсон болохыг дурдаж, холбогдох баримтуудыг гаргажээ.

3.д. Мөн 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээ дүгнэсэн актаар 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн болон 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор эдгээр гэрээгээр төлөх 3,285,822 ам.доллар, 2,253,396,961 төгрөгийн төлбөрт С.ын өмчлөлийн ХК-ийн 3,000,000 ширхэг хувьцааг ******* ******* ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, С. төлбөрөө төлсөн тохиолдолд хувьцааг буцаан худалдан авах талаар талууд тохиролцсон. /2-р хх 63 тал/ ХХК, С. нарын хооронд 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зээл, барьцаа, *******ны барьцаанаас эд хөрөнгө чөлөөлж авах тухай гэрээ байгуулж, үүний дагуу ХХК-иас 7,383,166,426.24 төгрөгийг ******* ******* ХХК-ийн 10590000001 дугаартай дансанд шилжүүлсэн байна. /1-р хх 43-51/

Дэ мөнгөн дүнгээс 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ...... дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд *******наас нэхэмжилсэн 2,316,823.81 ам.долларыг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан ******* ******* ХХК-иас гаргаж өгсөн Банкны зээл, зээлийн хүүгийн тооцоолол, ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон. Уг баримтыг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй байна. /3-р хх 194/

...... дугаартай зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 1,081,000 ам.доллар, хүүгийн төлбөрт 540,185.26 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 152,844.09 ам.доллар, нийт 1,774,029.35 ам долларын үлдэгдэлтэй байсан байх ба Зээлийн эрсдэлийн хорооны 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр дансыг хаасан байна. /1-р хх 53, 60-63, 4-р хх 221/

Дэ баримтуудаас нэхэмжлэгч ******* ******* ХХК нь *******ны нэхэмжлэлийн дагуу ...... зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,316,823.81 ам.доллар төлсөн байхад Зээлийн эрсдэлийн хорооны 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр 1,774,029.35 ам.доллароор хаасан байгаа нь 542,794.46 ам.долларын зөрүүтэй байна.

3.е. Дэ байдлаар ...... дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ХХК нь маргаан бүхий 2005 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/140 дугаартай 1,081,000 ам долларын зээлийн гэрээний дагуу 533,486 ам долларыг илүү төлсөн болохоо 2012 оны 01 дүгээр сард мэдэж, ******* *******инд шалгуулахаар хүсэлт хүргүүлсэн байх боловч ******* ******* нь 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/2-... дугаартай албан бичгээр зээлийн тооцооллыг шалгаж, хуулгыг хүргүүлэв, 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-.... дугаар албан бичгээр *******ны зүгээс илүү төлбөр аваагүй, харин 122,468,696 төгрөгийн хүүгийн төлбөрийг дутуу авсан байна гэх агуулгатай албан бичгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-д хүргүүлжээ. /1-р хх 38-39, 52-64/

3.ё. Хэрэгт Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт зааснаар   ******* ******* ХХК нь 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Өдрийн сонинд ******* ******* ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар тогтоосон талаар мэдээлсэн байна. /2-р хх 65/

 

4. Зохигч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд маргаангүй. Илүү төлөлт хийгдсэн тухай баримтыг няцаагаагүй боловч тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 3 жилийн хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна гэж заасан гэж маргажээ.

4.а. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах хөөн хэлэлцэх хугацаатай байна. гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж заасан.

Нэхэмжлэгч нь туйлын буюу бусдын өмчлөлд үндэслэлгүйгээр шилжсэн 1,065,565,254.78 төгрөгийн мөнгөн хөрөнгөө буцаан шаардаж байх тул давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа хамаарна гэж дүгнэв. Учир нь нэхэмжлэгч нь гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй бөгөөд зээлийн төлбөрт илүү төлсөн төлбөрийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж хариуцагчаас шаардсан, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Хэргийн баримтаас үзэхэд талуудын гэрээний үүргийн харилцаа нэгэнт дууссан байна.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасан хугацаа нь татан буугдсан хуулийн этгээдээс авлагатай этгээдийн өргөдөл гаргах хугацаа бөгөөд заасан хугацаанд татан буулгах комисст өргөдлөө гаргаагүй нь шаардах ээ хэрэгжүүлэх буюу шаардлага гаргах ээ алдсан гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд энэхүү шаардлагад хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа хамаарна гэж үзлээ.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол шаардах нь зөрчигдсөн, зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. ******* ******* ХХК нь зээлийн хүүгийн төлбөрийг ******* илүү суутгаж авсан болохыг 2012 онд мэдсэн гэж тайлбарласан, шүүхэд нэхэмжлэлээ 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж дүгнэв.

4.б. ......зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* ******* ХХК нь ******* *******ны шаардсаны дагуу 2,316,823.81 ам.долларыг ХХК-иас шилжүүлсэн 7,383,166,426.24 төгрөгөөс төлсөн байхад Зээлийн эрсдэлийн хорооны 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр 1,774,029.35 ам.доллароор хааж, 542,794.46 ам.долларын зөрүү үүссэн болохыг дээр дурдсан бөгөөд нэхэмжлэгч өөрийн төлсөн нийт 533,486.83 ам.долларыг 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ханш болох 1997.36 төгрөгөөр тооцож, 1,065,565,254.78 төгрөг гаргуулахаар шаардаж байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ******* ******* ХХК-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, ******* ******* дахь Банкны хүлээн авагчаас гаргуулсан нь үндэслэлтэй гэж үзлээ.

Харин ******* нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул *******инд холбогдох ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг нотлох баримт, шинжээчийг дүгнэлт,тайлбаруудтай харьцуулан дүгнэж зөв тогтоосон.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд Зайлшгүй шаардлагатай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, нөхцөл байдлыг тодорхойлох нэмэлт ажиллагаа хийгдээгүй гэх боловч энэ талаар талуудын зарчмууд дээр суурилж ажиллагаа хийгдсэн, шүүх санаачилгаараа баримт бүрдүүлэхгүй юм. Иймд талуудын зарчмын үндсэн дээр зохигч өөрсдийн байр суурь буюу тайлбараа нотлох үүргийн хүрээнд баримтаа гаргах юм. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШШ2023/01496 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар хариуцагч ******* ******* ХХК дахь *******ны хүлээн авагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах тэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ш.ОЮУНХАНД