Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2016/00561

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2016/00561

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  ХБ ХХК дахь БЭХА,

Хариуцагч:  МБ тус тус холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 598.989,83 ам доллар буюу 1.196.398.326,4888 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ан, Т.Н, өмгөөлөгч Д.Н, хариуцагч ХБ ХХК дахь БЭХАийн өмгөөлөгч Д.Г, хариуцагч МБ-ны төлөөлөгч М.Н, Т.Д, С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ХБ ХХК нь ХБ ХХК-иас 2005.12.27-ны өдөр ЗГ/140 тоот гэрээгээр 1.081.000 ам долларыг зээлж авсан. Тус зээлтэй холбоотой асуудлаар зээлийн хүүгийн төлөлтөд тооцоогүй орхигдуулсан 598.989.83 ам.долларыг төлсөн баримтаар хавсаргаж, шалгуулах хүсэлт хүргүүлсэн. Уг албан бичгийн хариуд ХБ ХХК-ийн тусгай активын хэлтсийн захирал Г.Агийн гарын үсэг бүхий 2012.02.09-ний өдрийн 12/2- 689 тоот албан бичиг ирсэн боловч зээлийн хүүгийн орхигдуулсан төлөлтийг зээлийн үлдэгдэлд тооцсон, эсвэл эс тооцсон талаар бидэнд хариу өгөөгүй. Компанийн захирал С.Оын 1.081.000 ам долларын зээлийн барьцаанд тусгаарласан 3 сая ширхэг хувьцааг нэг бүрийг нь 900 төгрөгөөр тооцож 2.700.000.000 төгрөгийн зээл авсан мэтээр зээл дээр нэмж тооцсон, МШБ-аас 2005.04.27-ны өдөр авсан 550.000.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн тооцоог огт оруулалгүй орхигдуулсан байна. Нэхэмжпэгч нь 2010.12.23-ны өдрийн 10/04 тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-ний зээлийн төлбөрийн үлдэгдлийн дүн болон 2011.10.24-ний өдрийн 1/4- 5121 тоотоор ирүүлсэн зээлийн үлдэгдэл болох 7.383.166.426.24 төгрөгийн зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд энэ нь балансын гадуурх дансны хуулгаар ирүүлсэн зээлийн тооцооллуудтай тохирохгүй, зөрүүтэй байсан тул зээлийн хүүгийн тооцооллуудыг дахин тооцоолж үзэхэд 154.342.120.65 төгрөгийн, 11.812.08 ам долларын илүү төлөлттэй тооцоо гарч байгаа юм.

Энэ нь Аудитын тухай болон Татварын ерөнхий хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу Сангийн яамнаас аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан АА ХХК-ийн 2011.12.31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайланд хийсэн аудитын зөвлөмж, мөн 2015.06.15-ны өдрийн Хараат бус аудиторын зөвлөмж-өөр бүрэн тогтоогдож байна. Мөн ХБ ХХК-иас 2007 онд авсан 600.000 ам долларын зээлийн тооцоог ХБ ХХК болон ХБ ХХК-ийн хооронд 2010.12.23-ны өдөр байгуулсан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-д зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 968.998.83 ам долларын үлдэгдэлтэй гаргаж, зээлийн хүүнд төлсөн 65.503 ам долларыг зээлийн эргэн төлөлтөд тооцолгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар МБ түүний ХБ ХХК дахь БЭХАаас 598.989.83 ам долларыг шаардаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд өмнө үүссэн зээлийн харилцаа буюу түүний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч ХБ ХХК нь бүрэн биелүүлсэн. Харин хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн тооцоонд алдаа гаргаж илүү төлбөр авсан. Зээлийн тооцоонд төлсөн төлбөрийг орхигдуулснаас хариуцагч нь нэхэмжпэгчид мэдэгдэлгүй 598 989.83 ам.долларыг үндэслэлгүй илүү авсан. Энэ нь хариуцагчийг бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан үйлдэл болох нь илт байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1,-д зааснаар МБ түүний ХБ ХХК дахь эрх хүлээн авагч нь ХБ ХХК-ийн шаардаж буй нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх эрх бүхий этгээд мөн юм. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.-т бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй байдлыг хуульчилсан боловч ХБ ХХК-ийн хувьд 598.989.83 ам.долларыг хариуцагч ХБ ХХК-нд шилжүүлээгүй харин хариуцагч нь тус нэхэмжилж байгаа мөнгийг бидэнд мэдэгдэлгүй авсан юм. Өөрөөр хэлбэл бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр буюу эзэмшснээс үүссэн үүрэгт хамаарч байна. Шүүх хуралдааны явцад МБ уг төлбөрийг хариуцах боломжгүй гэдэг нь харагдлаа. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ХБ" ХХК дахь БЭХАаас нийт 598.989.83 ам.доллар буюу 1.196.398.326.8488 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХБ ХХК дахь БЭХА, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурьдсан нэхэмжлэлийн шаардлагыг гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар аливаа гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Нэхэмжлэгчээс МШБ болон ХБ ХХК-ийн хооронд 2005.12.27-ны өдөр байгуулагдсан ЗГ/140 тоот зээлийн, иргэн С.Оын МШБтай 2007.04.05-ны өдөр байгуулсан 80 тоот зээлийн гэрээний үүргийг болон эдгээр гэрээнүүдийг үндэслэн ХБ болон ХБ ХХК, Бамбарууш сервис ХХК-ийн захирал С.О нарын хооронд 2010.12.23-ны өдөр байгуулагдсан 10/04 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-ний үүргийг шаардаж байна. Тус гэрээний 2.1-д зааснаар талууд гэрээ байгуулах өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт өр төлбөрийг 3.285.822 ам.доллар, 2.253.396.961 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэгчээс дээрх гэрээнүүдтэй холбоотой төлбөр тооцоо дуусгавар болсныг хүлээн зөвшөөрч дараах баримтуудыг үйлдэж байсан.

Үүнд: ХБны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.У болон ХБ ХХК-ийн Захирал С.О, иргэн С.О нарын хооронд 2011.04.04-ний өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж актанд 2010.12.23-ны өдрийн 10/04 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ-г дүгнэж буюу нийт 3.285.822 ам доллар, 2.253.396.961 төгрөгийн үлдэгдлийг тооцоо нийлэн хүлээн зөвшөөрч гэрээг дуусгавар болгосон. ХБны төлбөр авлагын хэлтсийн захирал, ахлах хуульч Ц.У болон ХБ ХХК-ийн Захирал С.О нарын хооронд 2012.04.03-ны өдөр тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт-ыг үйлдсэн ба тус актанд зээлийн болон барьцааны гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээтэй холбогдуулан аль нэг тал аливаа маргаан гаргахгүй бөгөөд төлбөр тооцоо бүрэн дууссан болохыг харилцан зөвшөөрч гарын үсэг зурцгаасан. Ийнхүү тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсний дараа дээрх гэрээнүүдтэй холбоотой шаардлага гаргах үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлд дурьдсан төлбөрийн тооцооны зөрүүг шалгуулах хүсэлтийг 2012.01.30-ны өдрийн 1а/12-03 дугаартай албан бичгээр ХБинд гаргаж Тусгай активын хэлтсийн Захирал Г.Агийн 2012.02.09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр хариуг хүргүүлсэн. Мөн ХБны Дотоод Хяналтын Газар-ын Захирал М.Б нь 2012.05.31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр тус компанийн гаргасан гомдлын дагуу ХБ ХХК болон иргэн С.Отай холбоотой зээл, хүүний тооцооллыг шалгахад банкны зүгээс төлбөр илүү суутгаагүй харин 122.468.696 төгрөгийн хүүгийн төлбөр дутуу авсан бөгөөд нэхэмжлэгчийн тооцооллоор илүү төлсөн гэх төлбөр үндэслэлгүй байх тул буцаан олгох боломжгүйг мэдэгдсэн. Уг хариуг өгсөн өдөр буюу 2012.05.31-ний өдрөөс хойш нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин гомдол, санал гаргаагүй байна. Дээр дурьдсан Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд ХБнаас хамгийн сүүлд хариу өгсөн 2012.05.31-ний өдрөөс хойш тоолж үзэхэд хөөн хэлэлцэх хугацаа 2015.05.31-ний өдөр дуусан ба нэхэмжлэгчээс шүүхэд 2015.12.09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. МБ-ны Ерөнхийлөгчийн 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А153 дугаар тушаалаар ХБ ХХК-д банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авч БЭХА томилогдсон. Мөн өдрийн А157 дугаар тушаалаар ХБ ХХК-ийг хуулийн этгээдийнх нь хувьд албадан татан буулгахаар шийдвэрлэсэн. БЭХАаас үндэсний өдөр тутмын Өдрийн сонин-ын 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 239(4566) дугаарт ХБ ХХК-иас авлагатай этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаанд тогтоосон, тухай нийтэд мэдээлсэн. БЭХАаас Банкны тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ХБнаас авлагатай этгээдүүдийн нэхэмжлэлийг хангах төлбөрийн дарааллыг тогтоосон. Дээр дурьдсан хугацаанд ХБ ХХК нь авлагатай этгээдийн нэхэмжлэлийг ирүүлээгүй. Иргэний хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар үүрэг бүхий этгээд өөрчлөгдсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тоолох журамд өөрчлөлт орох үндэслэлгүй тул хөөн хэлэлцэх хугацааг тайлбарын нэг, хоёрдугаар хэсэгт дурьдснаар тооцох үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1а/15-126 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлт гаргасан нь дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг өнгөрүүлсэн буюу нэхэмжлэл гаргахад саад болсон бодит нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай. ХБ ХХК-ийн Ерөнхий захирал 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээс түр чөлөөлөгдсөн гэх боловч тус хугацаанаас өмнөх хугацаанд нэхэмжлэл гаргах боломжтой байсан. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйиэтгэхээс татгалзах эрхтэй. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.2-д зааснаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардах үндэслэлгүй. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Зээлийн гэрээнд талууд зээлийг болон зээлийн хүүг төлөх хуваарийг урьдчилан тохиролцож бичгээр үйлдэн гэрээнд хавсаргадаг. Ингэснээр зээлдэгчээс банкинд төлөх мөнгөн хөрөнгө, түүний хүүг төлөх хуваарь, хэмжээг урьдчилан мэдэж тус хуваарийн дагуу төлбөрийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь зээлдэгчид мөнгөн төлбөрийг үүргийг өөрөө хянах боломжийг олгодог. Нэхэмжлэгчээс зээл, зээлийн хүүгийн төлбөрийг өөрөө дансаар болон бэлнээр төлж байсан, уг баримтууд нь хэрэгт авагдсан байхад нэхэмжлэлд ХБ нь түүний мөнгийг мэдэгдэхгүйгээр авсан гэж дурьдсан нь үндэслэлгүй байна. ХБны 2012 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Т-2-3582 дугаартай албан бичгээр ХБ ХХК-д банкны зүгээс илүү төлбөр суутгаагүй харин хүүний төлбөрийг дутуу авсан талаар тодорхой хариуг өгсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Харин тус бичигт дурьдснаар ХБнаас ХБ ХХК-д тодорхой хэмжээний хөнгөлөлтийг үзүүлж байсан. 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн төлбөрт тооцон шилжүүлэх, буцаан шилжүүлэн авах №2008/01 дугаартай гэрээ байгуулагдаж 865.856.000 төгрөгийн өр төлбөрт тооцон шилжүүлэх, уг гэрээгээр заасан хуваарьт хугацаанд өр төлбөрийг барагдуулсан тохиолдолд банк уг хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр худалдаж төлбөрийг барагдуулах талаар талууд харилцан тохиролцож гарын үсэг зурсан. Уг гэрээнд зээл төлөх эцсийн хугацааг 2008.06.30-ны өдөр гэж заасан боловч зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй учир 2010.09.30-ны өдрийн Гүйцэтгэх захирлын 326 дугаар тушаалаар Ү-220300*****дугаартай ӨБҮХХөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн ханшаар 2,771,808,690 төгрөгөөр тооцож үндсэн хөрөнгөнд бүртгэсэн. Зээлдэгч 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 865,856,000 төгрөгөөр төлбөр хийсэн тул 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалаар 865.856.000 төгрөгөөр данснаас хасч 1,905,952,690 төгрөгийн гарз гарч уг дүнгээр зээлдэгч хөнгөлөлт эдэлсэн. 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн эрсдлийн хорооны хурлын шийдвэрээр 171,689 ам.долларын хүү, 323,162,497 төгрөгийн хүүг тус тус балансын гадуурх нэмж хуримтлагдсан хүүнээс зарлагадаж нийт 549,055,431 төгрөгийн /2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ханш/ хүүгийн хөнгөлөлтийг тус тус үзүүлж байсан. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч МБ , түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МБ-ны ерөнхийлөгч хуульд заасан бүрэн эрхийн дагуу 2013.07.22-ны өдөр ХБ ХХК-нд банкны эрх хүлээн авах албадлагын арга хэмжээ авах тухай А-153 дугаар албан тушаал гарган ХБ ХХК дахь БЭХАаар Ч.Аийг томилсон. Банкны тухай хуулийн 55 дугаар зүйлд банкны удирдлагын бүрэн эрхийг БЭХАид шилжүүлэн БЭХА хуулийн дагуу холбогдох арга хэмжээг бүрэн эрхийн дагуу бие даан хэрэгжүүлэхээр заасан. Энэ иргэний хэрэгт МБ ийг хариуцагчаар татсан байх бөгөөд уг асуудал нь МБхамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Банкны тухай хуульд зааснаар ХБ ХХК дахь БЭХАид хамааралтай болно. Иймд МБ энэхүү иргэний хэргийн хариуцагч биш байх тул нэхэмжлэлийн МБхолбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.


Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ХБ ХХК нь хариуцагч ХБ ХХК дахь БЭХА болон МБтус тус холбогдуулж үндэслэлгүй хөрөнгөжсөн 598.989,83 ам доллар буюу 1.196.398.326,4888 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх бөгөөд шүүх хуралдааны явцад шаардлагаа зөвхөн ХБны эрх хүлээн авагчид холбогдуулсны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг бид тухайн үеийн МШБнаас нийтдээ таван удаагийн зээл авснаас 1.081.000 ам доллар болон 600.000 ам долларын зээлийн эргэн төлөлтийг төлж дуусгахдаа хүү илүү төлсөн болохыг 2012 онд байгууллагын санхүүд аудит хийлгэж мэдсэн бөгөөд уг тооцооллыг шалгаж өгөхийг тухайн үеийн ХБнаас хүссэн боловч илүү төлөөгүй байна гэсэн хариу өгснийг зөвшөөрөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлав.

 

Харин хариуцагч ХБ ХХК дахь БЭХА нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, маргаан бүхий зээлүүдийг тооцоо нийлж акт үйлдэн бүгдийг хаасан, илүү төлсөн зүйл байхгүй гэдгийг тухайн үед нь албан бичгээр мэдэгдсэн байдаг бөгөөд нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол буцаан шаардах эрхгүй гэж,

 

Хариуцагч МБ бид ХБинд албадлагын арга хэмжээ авч, эрх хүлээн авагч томилсноос биш уг төлбөрийг хариуцах үндэслэлгүй, хариуцагч биш гэж тус тус маргасан болно.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь тухайн үеийн МШБтай 2005.12.27-ны өдөр ЗГ/140 дугаартай зээлийн гэрээг байгуулж 1.081.000 ам долларыг сарын 1.7%-ийн хүүтэй, 2006 оны 04 сараас эхлэн 2008.12.27-ны өдрийг хүртэл хугацаатай,

Иргэн С.О нь МШБтай 2007.04.05-ны өдөр 80 дугаартай зээлийн гэрээ байгуулж 600.000 ам долларыг сарын 1.35%-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай тус тус зээлж авсан,

гэрээний талууд 2010.12.23-ны өдөр 10/04 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулсан,

2011.04.04-ний өдөр ХБ ХХК, иргэн С.О, ХБ нар дээрх гэрээнүүдийг дүгнэн 3.285.822 ам доллар буюу 2.253.396.961 төгрөгийг Монгол шилтгээн ХХК-ийн 3 сая ширхэг хувьцааг тусгаарлан ХБны өмчлөлд шилжүүлэн, 2012.04.03-ны өдөр тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт үйлдэн хоорондын төлбөр тооцооны асуудлыг нэг мөр дуусгасан байна.

 

Дээрх үйл баримт нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хувиарууд, зээл олголт, хүүгийн хэмжээ ба төлөлтийн байдал, 2006.04.25-ны өдрийн, 2007.05.28-ны өдрийн МШБны мэдэгдлүүд, 2010.12.23-ны өдрийн 10/04 тоот гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Өөрөөр хэлбэл зохигчдын хоорондох зээлийн гэрээний харилцаа 2012.04.03-ны өдөр нэгэнт дуусгавар болсон талаар хэн аль нь маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч ХБ ХХК нь маргаан бүхий 2005.12.27-ны өдөр ЗГ/140 дугаартай 1.081.000 ам долларын зээлийн гэрээний дагуу 542.268,02 ам доллар, 2007.04.05-ны өдөр 80 дугаартай 600.000 ам долларын зээлийн гэрээний дагуу 68.533,89 ам долларын хүүг тус тус илүү төлсөн болохоо 2012 оны 01 сард мэдэж, ХБинд шалгуулахаар хүргүүлсэн байх боловч ХБ нь 2012.02.09-ний өдрийн 12/2-689 дугаартай албан бичгээр зээлийн тооцооллыг шалгаж, хуулгыг хүргүүлэв, 2012.05.31-ний өдрийн Т-2-3582 дугаар албан бичгээр банкны зүгээс илүү төлбөр аваагүй, харин 122.468.696 төгрөгийн хүүний төлбөрийг дутуу авсан байна гэсэн утгатай хариуг тус тус нэхэмжлэгч ХБ ХХК-нд хүргүүлж байжээ.

 

Тодруулбал нэхэмжлэгч ХБ ХХК нь 2012 онд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-ээр гаргасныг хариуцагч ХБ ХХК дахь БЭХА нь мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.2.2, 76 дугаар зүйл, 81 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан учир буцаан шаардах эрхгүй гэж мэтгэлцэн, ХБнаас ХБ ХХК-нд хүргүүлсэн албан бичгүүд, хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай ХБ ХХК-ийн захирал С.Оын хүсэлт, эмнэлгийн магадлагаа, 2012.04.03-ны өдрийн тооцоо нийлж, өмчлөх эрхийн гэрчилгээ хүлээлцсэн тухай акт, 2011.04.04-ний өдрийн гэрээ дүгнэсэн акт, өдрийн сонины 2013.10.02-ны өдрийн 239 /4566/ зэрэг баримтуудыг үндэслэв.

 

Хариуцагч ХБ ХХК дахь БЭХАийн дээр дурдсан баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага, тооцооллыг үгүйсгэх баримт биш байх бөгөөд харин нэхэмжлэгч ХБ ХХК, иргэн С.О болон ХБ /хуучнаар МШБ/-ны хооронд үүссэн зээлийн гэрээ, түүний дагуу авсан зээлийг төлж дуусгасан үйл баримттай холбоотой, түүнчлэн Өдрийн сонинд нийтлэгдсэн ХБ ХХК-иас авлагатай этгээдийн анхааралд гэсэн бичвэрийг нэхэмжлэгч тал хараагүй, мэдээгүй байсан нь түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хөндөхгүй юм.

 

Зохигчдын дээрх мэтгэлцээн, үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч ХБ ХХК-нд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрх үүссэн байх бөгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа нь ерөнхий 10 жилийн хугацаанд хамаарах тул хариуцагч ХБ ХХК дахь БЭХАийн дурдсан тайлбар үндэслэлгүй болно.

 

Тодруулбал ХБ ХХК, иргэн С.О болон ХБ /хуучнаар МШБ/-ны хоорондын зээлийн гэрээний харилцаа нэгэнт дуусгавар болсон, дуусгавар болсны дараа нэхэмжлэгч нь зээлийн хүүд илүү төлөлт хийснийг илрүүлсэн байх бөгөөд тэрээр 2005.12.27-ны өдрийн ЗГ/140 дугаартай 1.081.000 ам долларын зээлийн гэрээний дагуу 542.268,02 ам доллар, 2007.04.05-ны өдрийн 80 дугаартай 600.000 ам долларын зээлийн гэрээний дагуу 68.533,89 ам долларын хүүг тус тус илүү төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, АА ХХК-ийн зөвлөмж, дүгнэлт, АА ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, удирдлагад илгээх захидал зэрэг баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэлээ болгож байгаа өөрсдийн гаргаж өгсөн АА ХХК-ийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, Аудитын тухай хуулийн холбогдох зүйл заалтад нийцсэн байх тул бичгийн нотлох баримтаар үнэлэгдэнэ гэж үзнэ.

Гэхдээ нэхэмжлэгч ХБ ХХК нь иргэн С.Оын 2007.04.05-ны өдрийн 80 дугаартай 600.000 ам долларын зээлийн гэрээний дагуу 68.533,89 ам долларын хүүг илүү төлсөн талаар шаардлага гаргах эрхгүй байх бөгөөд С.Оаас уг төлөлтийг шаардах эрхийг ХБ ХХК-нд олгосон баримтгүй байна.

Мөн нэхэмжлэгч тал шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд нь МБ биш гэж үзэн түүнд холбогдох шаардлагаас татгалзсан болно.

 

Иймд хариуцагч ХБ ХХК дахь БЭХАаас ХБ ХХК-ийн 2005.12.27-ны өдрийн ЗГ/140 дугаартай 1.081.000 ам долларын зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 542.268,02 ам доллар буюу 1.083.104.452,42 төгрөг /1 дүгээр хавтасны 19 дүгээр хуудсанд авагдсан МБ-ны 2015.12.09-ний өдрийн буюу нэхэмжлэл гаргах үеийн 1 ам долларын ханш 1997.36 төгрөгөөр тооцов/-ийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 2007.04.05-ны өдөр 80 дугаартай 600.000 ам долларын зээлийн гэрээний дагуу илүү төлсөн 68.533,89 ам доллар буюу 136.886.850,53 төгрөгийн шаардлагыг, хариуцагч МБхолбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин хариуцагч ХБ ХХК дахь БЭХА нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг болон татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадсангүй.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.Гг нь шүүх хуралдааны тов мэдэж, мэдэгдэх хуудсанд гарын үсэг зурсан боловч өөрийнхөө эзгүйд хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлснийг үндэслэн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

Нэхэмжлэгч ХБ ХХК нь тэмдэгтийн хураамжид 6.139.942 төгрөг төлөх байтал 6.240.850 төгрөг төлж, 100.908 төгрөгийг илүү төлсөн байх тул түүний илүү төлсөн 10.908 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1‑д зааснаар хариуцагч ХБ ХХК дахь БЭХАаас 542.268,02 ам доллар буюу 1.083.104.452,42 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд олгож, нэхэмжлэлээс үлдэх 68.533,89 ам доллар буюу 136.886.850,53 төгрөгийг, хариуцагч МБхолбогдох шаардлагын хамт хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ХБ ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 6.240.850 /3.170.650+3.000.000+70.200/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 100.908 төгрөгийг буцааж, хариуцагч ХБ ХХК дахь БЭХАаас 5.573.472 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-нд тус тус олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА