| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Оюунбат |
| Хэргийн индекс | 107/2018/0027/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 07
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Багануур дүүргийн прокуророос Э.М-, Б.Е- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт болон 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Ж.У-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Б.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1704000740006 дугаартай хэргийг хяналтын шатны шүүхийн шүүхийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэх тухай тогтоолын дагуу 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч Б.Б-
Шүүгдэгч Э.М-
Шүүгдэгч Б.Е-
Шүүгдэгч Ж.У-
Шүүгдэгч Б.Б-, Э.М-,
Б.Е- нарын өмгөөлөгч Л.Г-
Шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч Д.Ц- нар оролцов.
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... хот, ...дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто механикч мэргэжилтэй, хэрэгт татагдахын өмнө Багануур дүүрэг дэх “....” авто засварын газарт засварчин ажилтай байсан, одоо ... ажилтай, ам бүл 3, эхнэр Д-, охин нарын хамт ... хот, ... дүүрэг, .. дүгээр хороо, .. дүгээр байрны ... тоот, Багануур дүүргийн .. дүгээр хороо, ... тус тус оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б- овгийн Б-ы Б-
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр ...... хот, ..... дүүрэгт төрсөн, эрэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, ковшийн оператор мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ Багануур дүүрэг дэх ......” авто засварын газарт засварчин ажилтай байсан, одоо .... аймгийн .... уурхайн “.....” ХХК-д том тэрэгний оператор жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, ... дүүргийн ..дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоот хашаанд оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, О- овгийн Э-ын М-
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .... хотын ... дүүрэгт төрсөн, эрэгтэй, ... настай, дээд боловсролтой, өндөр хүчдэлийн цахилгаанчин мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, одоо .... ажилтай, ам бүл .., аав Б , ээж Г, ах, дүү нарын хамт амьдрах... дугаар хороо, ..дугаар байрны .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б- овгийн Б-ийн Е-
Шүүгдэгч:
Монгол улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ..-ний өдөр ... аймгийн ... суманд төрсөн, эрэгтэй, .. настай, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ., ээж Н, ах, дүү болон нэг ойтой охин нарын хамт, /иргэний үнэмлэхийн хаяг: ... хот, .. дүүрэг, .. дүгээр хороо... дугаар гудамжны .. тоот хашаанд оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б- овгийн Ж-ын У-
Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:
Яллагдагч Э.М-, Б.Е- нарыг 2017 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 03 цагийн үед “Б-З-”-ийн газрын гадна нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан, улмаар иргэн У-ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Яллагдагч Э.Б-ыг 2017 оны 8 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 03 цагийн үед “Б-З-ийн” газрын гадна Э.Ш-г нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Яллагдагч Ж.У-ыг 2017 оны 8 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө 03 цагийн үед “Б-З-ийн” газрын гадна Э.М-, Б.Е- нартай зодолдож хурууг нь хазах, нүүрэн тус газар нь цохих зэргээр хоёр хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэж тогтоон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Б.Б-, Э.М-, Б.Е-, Ж.У- нарт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв Үүнд:
Хохирогч Э.Ш-гийн мөрдөн байцаалтад 2017 оны 8 сарын 24-ний өдөр өгсөн:
Би урьд шөнө Б-З-ийн газар орох гээд найз У-, Золжаргал, М- нарын хамт зоогийн газрын үүдэнд явж байхад тэндээс 4 залуу 2 эмэгтэй гарч ирэхэд М- нэг залууг нь манай нутгийн ах байна гээд мэндийг нь мэдээд, бид Хэнтий аймаг явах гэж байна гэж яриад зогсож байхад халимаг үстэй саарал фудволктай /биеийн тамирын цамц/ намхан нуруутай залуу миний нүүр лүү гараараа цохиход нүдэнд гал бутраад би газар унасан, хамраас маш их цус гарсан. Түүнээс хойш юу болсныг би сайн санахгүй байна. Тухайн үед ухаан балартаад хэн хэнийгээ цохисныг мэдэхгүй. Миний хамар хугарсан тул эмчилгээ хийлгэж гайгүй болсон. Б.Б- хохиролд 800.000 төгрөг өгсөн, надад гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
2017 оны 8 сарын 24-ний шөнө 02 цагийн үед Б-З-ийн газар руу найз М-, Ш-, Ш-гийн эхнэр Э-ан, миний эхнэр Золзаяа бид нар хоол идэхээр орох гэж байтал М-, Ш- хоёр Ө- гэгчтэй үүдэнд нь яриад зогссон. Гэтэл Б- гэгч нь зоогийн газраас гарч ирмэгцээ Ш-г гараараа нүүрэнд нь цохиод унагаасан. Би Ш-г авах гэж Б-ыг холдуулахаар таттал Е- намайг зуурч авсан. М- араас татаж салгатал Е- миний нүүр лүү гараараа цохиход би нүүр лүү нь цохисон. Энэ үед М- намайг барьж аваад газар унагааж заамдаад зуурахаар нь гараас нь хазсан. Миний хамрын яс хугарсан, биеийн олон хэсэг газраа гэмтсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2017 оны 08 дугаар сарын 23-ны 23 цагт Б-З-ийн газарт Ө-, М-, Е- бид нар орж 1 шил архи ууж сууж байгаад зоогийн газраас гарцгаасан. Би Ө-ын араас гарч ирэхэд тэр Ш-, М-, У- нартай зогсож байсан. Ш- Ө-ыг цохих гэж байх шиг болохоор нь би Ш-гийн нүүрэнд гараараа нэг удаа цохиход тэр газар унасан. М-, Е- хоёр ирээд бөөнөөрөө зодолдсон. Би Ш-г цохисондоо буруутай. Би гэмтээгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Б.Е-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Зоогийн газрын гадаа Б- Ш-г цохиход тэр газар унасан. Намайг очиход М- У- хоёр зууралдаж байхаар нь би У-ыг татахад намайг нүүрэнд цохисон би буцааж түүний нүүр лүү цохисон. Миний хамрын ясны хугарал, хоёр нүдний зовхи хөхөрч гэмтсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Э.М-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“Зоогийн газрын гадаах бие засах газраас ирж байтал Е-, У- хоёр зууралдсан байхаар нь салгах гэхэд У- намайг 2 удаа хий цохисон. Тэгээд л зууралдаад дахин зодолдоогүй. Миний баруун гарын долоовор хуруу гэмтсэн. Өөр гэмтэлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2017 оны 8 дугаар сарын 23-ны орой У-ын төрсөн өдрөөр би Ш- болон түүний эхнэр Э-ан нартай У-ынд очиж пиво уусан. Би эхнэр хүүхэддээ очоод ирье гээд бид бүгдээрээ Хэнтий аймаг явахаар гарч замдаа хоол идье гээд Б-З- руу орохоор хаалганд нь дөхөж иртэл нутгийн зүс таних ахтай /Ө-/ таарч мэнд мэдээд Хэнтий явах гэж байгаагаа яриад зогсож байсан Ш- ирээд “та Хэнтий аймгийн хүн юм уу, би бас Хэнтийнх” гээд ярьж байтал намхан залуу ирээд яагаад байна гээд намайг түлхсэн. Ш- миний урдуур ороход түүнийг цохиод унагаасан. Гэтэл цуг явсан залуучууд нь /М-, Е-/ ирээд У-тай зууралдаад түүнийг чирээд овооролдоод байсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Ч.Э-ан мөрдөн байцаалтад өгсөн:
“Найз У-, түүний эхнэр Золжаргал, М-, нөхөр Ш- нарын хамт Б-З-ийн газрын хаалгаар орох гэж байхад урдаас 4 залуу 2 эмэгтэй гарч ирсэн. М- цэнхэр өнгийн жинсэн яктай /хүрэм/ залуутай мэнд мэдээд бид нар Хэнтий явах гэж байна гэж хэлээд зогсож байтал хамт явсан саарал өнгийн фудволктай /биеийн тамирын цамц/ дунд зэргийн нуруутай махлаг залуу юу ч хэлэхгүй Ш-гийн нүүр рүү маш хүчтэй цохиод газар унагасан.Тэдгээр залуучууд У-ыг зодсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Шинжээч эмч Ө.Ш-ийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09шэ/218 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Э.Ш-гийн биед баруун нүдний ухархайн дотор хананын хугарал, хамар ясны шинэ цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхи цус хуралт, баруун талын хоншоор, чамархайн, нүдний эргэн тойронд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр биедээ учруулсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ө.Ш-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09шэ/220 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Ж.У-ын биед хамар ясны шинэ хугарал, ар нуруу, баруун талын суга, баруун болон зүүн өвдөгний өмнөд хэсэгт зулгаралтуудтай, дээд уруулын дотор салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр биедээ учруулсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 09шэ/223 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Э.М-гийн биед баруун гарын долоовор хуруунд язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 41 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Ө.Ш-н 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09шэ/222 тоот шинжээчийн дүгнэлтэд:
Б.Е-ийн биед хамар ясны шинэ хугарал, зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт, баруун болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-ийн 48 дугаар хуудас/,
Улсын яллагч дүгнэлтдээ:
Э.М-, Б.Е- нарыг Ж.У-ыг бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Б-ыг Э.Ш-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Ж.У-ыг Э.М-, Б.Е- нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох,
Э.М-, Б.Е- нарт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх буюу 450 000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулсан 450 нэгж буюу 450 000 төгрөгийг 30 хоногт тооцож нийт 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид тус тус эдлүүлэх саналтай. Э.М-, Б.Е-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 2 дахь хэсэгт заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнө хэрэгт яллагдагчаар татсан тул хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгохгүй гэв.
Шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч дүгнэлтдээ:
Ж.У- нь өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалж хийсэн үйлдэл учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна.
Шүүгдэгч Б.Б-, Э.М-, Б.Е- нарын өмгөөлөгч дүгнэлтдээ:
Ж.У-ын биед учирсан гэмтлийг Э.М-, Б.Е- нарын хэн нь учруулсан болохыг шинжээчийн дүгнэлтэд тодорхой тусгагдаагүй. Иймд цохисон хүн гэм буруутай болно. Хэн нь учруулсныг тогтоож чадаагүй тул бүлэглэж танхайрсан гэж үзэхгүй. Б.Б- нь хамт явсан Ө-ыг өмөөрч Ш-г цохисон нөхцөл байдал харагддаг. Б-ын үйлдсэн гэх хэрэг Эрүүгийн хуулийн 1.10 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн
Хэрэв танхайрсан гэм буруутай гэж шүүх үзвэл Э.М-, Б.Е- нарын хувьд Эрүүгийн хуулийн 1.10 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзвэл давхар зүйлчлэлгүй болсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нь тэнсэх боломжтой гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
2017 оны 8 дугаар сарын 24-ний шөнийн 03 цагийн үед Э.Ш- түүний эхнэр Ч.Э, Ж.У- түүний эхнэр З, Б.М нар Хэнтий аймгийн төвд байх М-ийн эхнэр хүүхдийнд очихоор Багануураас машинтай гарч замдаа Багануур дүүргийн 3 дугаар хороонд буюу Улаанбаатараас Хэнтий чиглэлийн засмал замын дэргэд үйл ажиллагаа явуулдаг “Б-З-”-ийн газарт хоол идэх зорилгоор буусан. Зоогийн газрын үүдэнд гарч ирсэн Ө гэгчтэй М танилын хувиар мэнд мэдэж ярьж зогстол, Ө-тай хамт бааранд сууж байсан Э.Б-, Э.М-, Б.Е- нар гарч ирсэн. Э.Б- нь М-ийг яагаад байгаа юм бэ гэж түлхмэгц Ш- урдуур нь ороход түүнийг цохиж унагасан, нөгөө хоёр нь У-ыг зодож цохисон, У- тэдний өөдөөс цохиж гарыг нь хазах зэргээр зодоон болсон нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдлоо.
Дээрх үйлдлийг шүүгдэгч тус бүрээр тодорхойлбол:
Б.Б- “Б-З-”-ийн газрын гадна үүдэнд Ө гэгчтэй яриад зогсож байсан иргэн Э.Ш-г гараараа нүүр лүү нь нэг удаа цохиж газар унагаан баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд зовхины цус хуралт, баруун талын хоншоор, чамархай, нүдний эргэн тойронд зөөлөн эдийн гэмтэл учруулсан,
Э.М- Ж.У-ыг барьж авч нүүр лүү нь гараараа цохиж, газар унагаан чирэх өшиглөх зэргээр зодсон,
Е- У-ын нүүр лүү нь гараараа нэг удаа цохиж бие махбодид нь хамар ясны хугарал, ар нуруу, баруун талын суга, баруун болон зүүн өвдөгний өмнөд хэсэгт зулгаралтууд, дээд уруулын дотор салстын цус хуралт гэмтлүүд учруулсан,
Ж.У- нь бусдын /Б-ын/ хууль бус халдлагат өртсөн Ш-г газраас босгож авахаар очиход Э.М- Б.Е- нар түүнийг барьж авч нүүр лүү нь гараараа олон удаа цохих, газар унагааж чирэх зэргээр зодож байхад өөрийгөө хамгаалж Е-ийн нүүр лүү гараараа нэг удаа цохих, М-гийн гарыг тавиулах гэж хурууг нь хазах зэргээр Е-ийн биед хамар ясны хугарал, хамрын зулгаралт, зөөлөн эдийн гэмтэл, зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл, М-гийн баруун гарын долоовор хуруунд язарсан шарх гэмтэл учруулсан зэрэг нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжилж судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Прокурорын яллах дүгнэлтэд хэргийн товч агуулгыг тодорхойлохдоо зөвхөн зодож гэдэг үгээр илэрхийлсэн байна. Гэвч шүүх хуралдааны дүгнэлтийн үед хэн хэнийг хэрхэн яаж зодсоныг прокурор тодорхой дүгнэсэн. Иймд прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг нотолно” гэсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэв.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, зодоон болох үед гэрч хохирогч нар бүгд байсан нь тогтоогдож байгаа тул мэдүүлгийн эх сурвалж тодорхойлогдсон байна.
Шүүгдэгч Б.Б- нь сэжигтэн, яллагдагчаар байцаагдсан мэдүүлэгтээ “хамт явсан Ө-ахыг цохиод авсан залууг би цохиж унагаасан” гэж мэдүүлсээр байсан хэдий ч хохирогч Ш-, гэрч М-, Э-ан нарын мэдүүлгээр бодитой шалтаг шалтгаангүйгээр Ш-г цохиж унагааж зодооныг эхлүүлсэн нь тогтоогдсон. Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт “би Ө-ахыг цохих гэж байх шиг байна гэж бодоод Ш- гэгчийг цохиж унагаасан” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгч Б.Е- нь хохирогч болон сэжигтнээр мэдүүлэхдээ “У- эхлээд нүүр лүү цохисон” гэж мэдүүлсээр байсан ба энэ нь У-ын “М- намайг зуурсан байхад Е- миний нүүр лүү цохих үед би түүнийг цохисон” тухай шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Е-ийн яллагдагчаар өгсөн “Би У-, М- хоёрыг салгах явцдаа У-ыг ганц нэг цохисон байж магадгүй” гэсэн мэдүүлэг, гэрч М-, Э-ан нарын “тэдгээр залуучууд У-тай зууралдаж чирээд овооролдоод байсан тухай мэдүүлэг зэргээр няцаагдсан.
Шүүгдэгч М- нь сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би У- гэгчтэй зууралдаж, У- миний хурууг хазсанаас өөрөөр намайг зодсон хүн байхгүй, би У-ын толгой хэсэг рүү нь 4-5 удаа цохисон” хэмээн үйлдлээ хүлээн мэдүүлсэн нь гэрчүүд болон шүүгдэгч У-ын мэдүүлэг зэргээр давхар батлагдсан
Гэрч Ө-ын “танил М-ийн хамт явсан залуучууд над руу онгироод нэг нь надыг цохих гээд дайрахад Б- болиоч гээд дундуур орж салгахаар маргаж байгаад нэгийг нь цохиж унагаасан гэж мэдүүлж байснаа дараагийн өгүүлбэрт нь нэг нь надыг цохиод авсан, гэхдээ ямар нэг гэмтэл надад учраагүй” /хх-27/ гэж мэдүүлсэн. Хохирогч Ш-, гэрч М- нарын “бид Ө-тай яриад зогсож байсан” гэсэн мэдүүлгээс тэс өөрөөр мэдүүлсэн гэрч Ө-ыг дахин байцаагаагүй байх ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед Ө-ын хаяг тогтоогдоогүй холбогдох боломжгүй тухай баримт үйлдэгджээ. Энэ тухай прокурор шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Ө-аас дахин мэдүүлэг авах гэсэн боловч хаягтаа байхгүй олдоогүй” гэсэн байна. Гэвч Ө-ын мэдүүлэг нь гэрч М-, Э-ан нарын мэдүүлгээр болон шүүгдэгч Б-ын “Ө-ыг хэн нэгэн цохиж байхыг хараагүй, би тэгж бодсон юм” гэсэн мэдүүлэг /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/, хохирогч Ш-гийн “М- Ө- гэгчийг нутгийн ах байна гээд мэнд мэдээд яриад зогсож байхад халимаг үстэй намхан нуруутай залуу нь миний нүүр лүү гараараа цохисон” гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн зэргээр няцаагдаж байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэв.
Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Б-, Э.М-, Б.Е- нар нь “Б-З-” гэсэн нэртэй Зүүн чиглэлийн мянганы замд байдаг нийтийн хоолны үйлчилгээний газрын үүдэнд нийтээр тогтоосон хэв журмыг үл тоомсорлон Ш-, У- нарт хүч хэрэглэж догшин авирласан үйлдэлдээ бусдыг айлгах, хүч чадлаа харуулах сэдэлтээр санаатай хандсан. Энэ үйлдлээрээ хохирогч нартай хамт явсан гэр бүлийн болон найз нөхдийн улмаар зам зуур явж байгаад тухайн газарт үйлчлүүлэхээр орж гарч байгаа хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулжээ.
Э.М-, Б.Е- нар нь хохирогч У-ыг хамтран зодсон нь тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлтэд “Хохирогч Э.Ш-гийн болон Ж.У-, Б.Е-, Ж.М- нарын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн тул тэдний гэмтлийг хөнгөн хохирол гэж дүгнэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Е-, Б.Б-, Э.М- нар “Б-З-” нэртэй газарт 2 шил архийг хувааж хэрэглэсэн тухайгаа хүлээн мэдүүлдэг ба гэмт хэрэгт холбогдох үедээ согтуурсан байсан байна. Согтуурсан байдал нь үйлдлээ удирдан жолоодох, өөрийгөө хянах чадварыг бууруулж хууль бус үйлдэл гаргахад нөлөөлсөн гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1-д заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн заалт нь Б.Б-, Э.М-, Б.Е- нарыг хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэх үндэслэл болно.
Тэд иргэн Ш-, У- нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Эдгээрийг үндэслэн Б.Б-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Э.М-, Б.Е- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийг, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна.
Ж.У-ын шүүгдэгч Е-, М- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь өөрийн амь нас, эрүүл мэндэд тулгарсан довтолгооны эсрэг хийсэн шинжтэй тул түүнд холбогдох Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн хэргийг гэмт хэрэгт тооцохгүй.
Учир нь: У-ын “шүүгдэгч нарт зодуулж байхдаа Е-ийг нүүр лүү нь нэг удаа цохисон, газар унаад зодуулж байхдаа М-гийн гарын нэг хурууг хазсан /нэг удаа/ зэрэг” үйлдлийг хууль бус гэмт үйлдлийн эсрэг өөрийгөө хамгаалж хийсэн үйлдэл мөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарын довтолгоон бодитой эхэлсэн үед У-ын үйлдэл хийгдсэн, шинжээчийн дүгнэлтэд дурдсан У-ын хамар, уруул, ар нуруу, суга, баруун болон зүүн өвдөг зэрэг биеийн бүхий л хэсгүүдийг хамарсан олон тооны гэмтэл учирсан байх ба гэрчүүдийн “тэдгээр залуучууд У-тай зууралдаад, чирээд овооролдоод байсан” гэсэн мэдүүлэг зэргээс харахад бүлэглэн олон удаагийн үйлдлээр зодсон нь тогтоогдсон. Түүнийг газар унагаахын өмнө шүүгдэгч Э.М- “Ж.У-ыг нүүр толгой хавьд нь гараараа олон удаа цохисноо мэдүүлсэн байдаг ч газар унагааж хэрхэн яаж зодсоноо мэдүүлээгүй, гэрчүүд ч тодорхой харж чадаагүй зөвхөн газар унагаад чирээд овооролдоод байсан гэж мэдүүлсэн байна.
Ж.У-т бусдад хүч хэрэглэх гэмт санаа байгаагүй нь дээр тогтоогдсон нөхцөл байдлаас харагдаж байх тул гэм буруу нь үгүйсгэгдэж байна.
Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Ж.У-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгавал зохино.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нарын үйлдэлд ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих явцдаа хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь бусдыг айлгах, хүч чадлаа харуулах гэсэн нэг санаа зорилгоор үйлдэгдэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийн /олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/ бүрдлийг хангажээ. Энэ байдлыг нийлмэл гэмт хэрэг гэж үзэж гэмт хэрэг тус бүрт ял оногдуулах ба харин ял шийтгэл оногдуулахдаа тус тусдаа сэдэлт, санаа, зорилго бүхий гэмт хэргээс ялгаатай авч үзэх шаардлагатай.
Гэвч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Э.М-, Б.Е- нарт холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заасан. Иймд дээрх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн өдөр буюу 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс хойш анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлэх хүртэл нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Харин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.
Шүүгдэгч нарын үйлдэлд ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нар нь урьд хэрэг болон зөрчилд холбогдож байгаагүй, эхнэр хүүхдүүдээ тэжээдэг, хувийн зан, амьдрал тогтвортой зэрэг нь ял шалгасан баримт, хувийн байдлуудыг тодорхойлсон гэрч Т.Төмөрсүх, Б.Билгүүн, Б.Галмандах нарын мэдүүлгээр тогтоогдлоо.
Шүүхийн өмнөх шатанд хохирогч Э.Ш- эмчилгээний зардал 800.000 төгрөгийг Б.Б-аас нөхөн авсан, уг зардлын баримт хэрэгт авагдаагүй байна. Хор уршгийн хэр хэмжээг тогтоох ажиллагааг мөрдөн байцаалтын үед хийгээгүй байна. Гэвч талууд тохиролцоод уг зардлыг зөвшөөрөлцөж цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн /хх-ийн 101 дүгээр хуудас/ баримт авагджээ.
Ж.У- нь яллагдагч Э.М-, Б.Е- нараас хор уршгийн хохирол нэхэмжлэхгүй, гомдол, саналгүй гэсэн баталгааг /хх-ийн 102 дугаар хуудас/ бичсэн байна.
Иймд Э.М-, Б.Е- нарт Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж мөн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох буюу эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 болон 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНБАТ