Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 221/2014/0000/3 |
Дугаар | 221/МА2023/0238 |
Огноо | 2014-06-18 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол
2014 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0238
2014 оны 06 сарын 18 өдөр Дугаар 238 Улаанбаатар хот
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчнйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарыч 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжпэлтэй Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжпэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжпэлдээ: " ... Сумын
Засаг дарга М.З нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлнэ гэж тайлбарлаад байгаа боловч Ашигт малтмалын тухай хуулинд байгаль орчны төлөвлөгөөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлнэ гэсэн заалт байхгүй. Би шинээр газар дээр хайгуул явуулах гээгүй, хуучин хайгуулын тусгай зөвшөөрлөө сунгуулахаар хүсэлт гаргаж байгаа. Хуулинд энэ хугацааг сунгахад I : байгаль орчны төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан байхыг шаардаж байгаа. Мөн хүнд оврын тээврийн хэрэгсэл явуулах эсэх асуудал яригдаж байна. Энэ нь хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулахад ямар ч хамаагүй юм. Тэгээд ч би 3 машинаар л олборлосон чулууг зөөдөг, тодорхой замтай байгаа. Бид ухсан нүхээ булж, байгаль орчныг хэвийн хэмжээнд оруулж ажилладаг. М.З даргын яриад
байгаа шиг хамаг бэлчээр, нутгийг сүйтгэсэн зүйл байхгүй. Энэхүү хүрмэн чулууг эцэг өвгөдөөсөө ашиглаж ирсэн юм.
Иймд, байгаль орчны төлөвлөгөөг баталж өгөхийг Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.З*** даалгаж өгнө үү" гэжээ.
Хариуцагч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус суманд түгээмэл тархацтай баялаг олборлон үйл ажиллагаа явуулдаг "А" ХХК-ийн ***77 тоот лицензийн 2013 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг Б.Нгийн ээж Дүгэржав гуай барьж явна лээ. Тусгай зөвшөөрөл эзэмшигч “А" ХХК нь хууль тогтоомжуудыг зөрчин үйл ажиллагаа явуулсан тул байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх үндэслэлүүд:
Нэг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 10 дугаар сарын 11- ний өдрийн 106 дугаар тогтоолоор "Төлбөр шинэчлэн тогтоох тухай" тодорхой заасан. Энэ хуралдааны тогтоолын дагуу нэг ч төлбөр төлөөгүй нь хуралдааны тогтоолыг хэрэгжүүлж ажиллаагүй болно.
Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн малын эрүүл мэндийг хамгаалах зэрэг хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь хууль зөрчсөн болно.
Гурав. Тээвэр авто замын газраас орон нутгийн замын зөвшөөрлийг гэрээ хийж үйл ажиллагаагаа явуулах байтал, тус сумын нутаг дэвсгэрт дуртай газраар явж, газрын хөрс замыг эвдэж байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байна.
Дөрөв. "А" ХХК нь хайгуулын болон тусгай зөвшөөрөлтэй лицензүүд нь анхнаасаа хууль бус олгогдсон бөгөөд төрсөн ахын хүү Ганхөлөг нь төрийн нэрээр баг өмсөж, албан тушаалаа ашиглан орон нутгийн газар шороо, түгээмэл тархацтай баялаг ашиглахад хаалгыг нь нээж өгч хуулийг ноцтой зөрчсөн.
Иймд нутгийн иргэд, сумын Засаг даргаас "А" ХХК-ийн хууль бус үйлдлийг таслан зогсоохыг санал болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй юм. Мөн энэ асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх асуудал тулгараад байгаа. Учир нь, гэвэл өмнө нь сэндийлсэн газар нутгаа хуучин хэвэнд оруулаагүй, нөхөн сэргээлт хийгээгүй байхад яагаад дахин "А" ХХК-д энэ газрыг ашиглах зөвшөөрлийг өгөх талаар яриад байна вэ гэдэг шаардлагыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас надад тавьж байгаа Би өнөөдөр сумын иргэд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө ажлаа тайлагнаж, хариуцлага хүлээдэг. Тэр орон нутгийн иргэдийн төлөө энэ албан тушаалыг хашиж байгаа. Хайгуул, ашиглалт явуулсан газартаа нөхөн сэргээлт хийсэн эсэх талаар бид аймгийн Байгаль орчны газраас дүгнэлт гаргуулахаар хүсэлт тавьсан боловч одоо хүртэл хариу нь ирээгүй байгаа. Мөн орон нутгийн авто зам ашиглахад аймгийн Автозамын газраас зохих зөвшөөрөл авсан байх ёстой байтал энэ зөвшөөрлийг Б.Н захирал аваагүй юм байна лээ. Хэдийгээр бид шүүхэд маргаан шийдвэрлүүлэхээр энэ асуудлын талаар удаа дараа ирж маргаж байгаа боловч тэр хугацаанд "А" ХХК-ийн үйл ажиллагаа зогсоогүй, олборлох ёстой зүйлээ олборлоод тодорхой ашгаа олоод явж байгаа. Б.Н захирал тухайн сум, орон нутагт нь очоод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон бусад хүмүүстэй уулзаад учир зүйгээ олчихвол миний зүгээс төлөвлөгөөг батлахад татгалзах зүйл байхгүй. Сумын иргэдийн төлөөлөл нь тухайн орон нутагт шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрийг нь зөрчиж би ямар нэг үйл ажиллагааг явуулах, шийдвэр гаргах эрхгүй юм" гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 19 дүгээр шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ийн "е", Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус баримтлан "А" ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөег батлан өгөхийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо: "А" ХХК-ийн нэхэмжпэлтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны байгууллагын албан тушаалтны эс үйлдэхүйг тогтоож, үүрэг даалгах тухай маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 19 тоот шийдвэрийг 4 дүгээр сарын 28-нд гардан авч танилцаад, мэргэжпийн өмгөөлөгчийн туслалцаа авч, давж заалдах гомдол гаргах эрхийг итгэмжлэн олгосноор энэ гомдлыг гаргаж байна.
Шүүх маргааныг шийдвэрлэхдээ уг маргааныг шийдвэрлэхэд үндэслэл болох, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүйгээс үүний улмаас Засаг даргын эс үйлдэхүй нь хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд бүрэн дүүрэн дүгнэлт өгөхөд учир дутагдалтай болсон байна. Үүнд:
а. Дээрх газрыг "А" ХХК нь уурхайн эдэлбэр газрын зориулалтаар эзэмшихээр хүсэлт гаргасан, уг газар нь сумын ИТХ-аар уг зориулалтаар эзэмшүүлэх газар зохион байгуулалт хийгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаар гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгах шаардлага гаргаж, тэр нь шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэгдсэн байх боловч хэзээ, аль шүүхийн, хэдэн тоот шийдвэр гарсан, эцэслэн шийдвэрлэгдсэн талаар дурдаагүй, шүүх тийм баримтыг бүрдүүлээгүй байна. Өмгөөлөгч надад олдсон баримтаар "А" ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 28-нд ийм шаардлага бүхий нэхэмжлэлийг, улсын байцаагчийн акт хүчингүй болгуулах шаардлагын хамт Булган аймгийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаж байсан байх ба энэ нэхэмжлэл 2013 оны 5 сарын 13-нд шүүгчийн 08 тоот захирамжаар шийдвэрлэгдсэн боловч энд газар эзэмшлийн талаарх шийдэл байхгүй байна. Засаг дарга 2013 оны 01 дүгээр сарын 16-нд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт "А" ХХК М-У***ын ордод газрын гэрчилгээ, гэрээгүй тухай бичиг илгээж байсан баримт хэрэгт байна.Тэгэхээр Мөнгөн- Уулын уурхайн эдэлбэр газрыг "А" ХХК хууль ёсоор эзэмшиж байгаа эсэх, хуулийн ёсны үүрэг шаардах эрхтэй эсэх эргэлзээтэй байгааг тодруулах шаардлагатай.
б. "А" ХХК нь М-У***ын уурхайн эдэлбэр 27.9 га газрын 2007 оноос хойш эзэмшсээр байгаа бол ашигт малтмалын хайгуул, ашиглалттай холбоотой, түгээмсл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс гадна
Газрын төлбөрийн тухай хууль, уг хуулийг хэрэгжүүлэхээр гарсан Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор тогтоосон газрын суурь үнэлгээнээс хамаарсан Зам, тээвэр, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тогтоолоор тогтоосон аргачлал, жишгийн дагуу газрын төлбөрийг жил бүр сумын төсөвт төлөх ёстой байна. Энэ төлбөрийг төлдөг нь тодорхойгүй байна.
в. "А" ХХК нь Газрын тухай хуулийн 50, 51, 55 дугаар зүйлд заасан үүргээ хэрхэн биелүүлж газар, газрын хэвлийг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах төсөл, төлөвлөгөө хэрэгжүүлж, тайлан гаргаж, дүгнүүлж байсан баримт, тайлбар байхгүй байна. Сумын ИТХ 2011 оны 7 дугаар сарын 06-нд М-У***ын хүрмэн чулуу, шаарганы ордыг ашиглуулахгүй байх 8/5 тоот тогтоол гаргаж, тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай арга хэмжээ авахыг Засаг даргад даалгаж байсан баримт ч байна.
Хэрэв эдгээр баримт байдал үнэн зөвөөр тогтоогдвол Засаг даргын шүүхэд гаргасан "А" ХХК хууль тогтоомж биелүүлдэггүй, төлбөр хураамж төлдөггүй, хөрс эвддэг, нөхөн сэргээдэггүй асуудлыг сумын ИТХ хэлэлцэх шаардлагатай, аймгийн БОГ-аас энэ талаар дүгнэлт өгөхийг хүссэн тайлбар үндэстэй, цаашид хайгуулыг хугацаа сунган үргэлжлүүлэхээс татгалзах үндэслэлтэй эсэх нь дээрх нөхцөл байдлыг тодруулахаас хамаарна.
а. Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.6, 35.2.2-д зааснаар өмнө нь 2007 оноос хойш хайгуул явуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулж, үүний дагуу хүлээсэн уүргээ биелүүлсэн тухай тайланг сумын хурал, Засаг даргад ирүүлж байгаагүй, харин ч энэ талаар нутгийн иргэд, ИТХ, Засаг даргыг үл тоомсорлон зөрчилдөөнт байдалд байсан.
б. Батлуулахаар ирүүлсэн гэх төлөвлөгөө нь хэт ерөнхий байгаль орчныг хамгаалах тодорхой арга хэмжээ тусгагдаагүй, өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж, байгаль орчинд нөлөөтэй бодис, материал ашиглах эсэх, ус хамгаалах, хуримтлуулах, хөрс хамгаалах, байгаль орчин, агаар, ус, хүн, амьтан, ургамалд үзүүлэх сөрөг нөлөөний тухай цогц арга хэмжээг тусгаагүй тул шаардлага хангахгүй бөгөөд ийм ч учраас энэ байдалд үнэлгээ өгүүлэхээр Засаг дарга 2013 оны 12 дугаар сарын 06-нд Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан нь Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 37 дугаар тогтоолоор батлагдсан Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийн 2.10.1-2.10.3 дахь заалтад нийцэж байгаа ба үүнийг анхаарах, шаардлагатай бол шүүх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд мэргэжлийн байгууллагыг томилж, үнэлгээг өгүүлэх шаардлагатай.
в. Зөвшөөрөл эзэмшигч, сунгуулах хүсэлт гаргагч "А" ХХК байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг ирүүлэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 01 дүгээр сарын 04-ний А-2 тоот тушаалаар баталсан заавар, аргачлалын дагуу мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг Ашигт малтмалын тухай хуулийн 25.1.7, 39.1.1, 40 дүгээр зүйлд зааснаар Засаг даргад ирүүлж, үнэлгээнд заасан нөлөөлөл, түүнийг арилгах арга хэмжээ төлөвлөгөөнд тусгагдсан эсзхийг хянаж нягтлах талаар мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан хяналт тавих эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгох ёстой.
Гэтэл шүүхээр үүрэг даалгуулах гээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь ганц нүүр хэлбэрийн төдий зүйл байгаад шүүх дээрх хууль тогтоомжийг үндэслэн дүгнэлт өгөх шаардлагатай.
Үүний нэг шалгуур нь шүүх энэ мэт маргааныг шийдвэрлэхдээ талуудын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн нь энэ маргаанд хамааралтай асуудлын хүрээнд хэрхэн нотлогдож байгаад дүгнэлт хийх, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох тийм баримт байдлыг бүрэн тогтоох ёстой. Энэ бол хууль, шударга ёсны зарчим.
Иймд, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний 19 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3.4-т заасан үндэслэлээр хүчингүй болгон дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.
Анхан шатны шүүх захиргааны актын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Нэхэмжпэгч “А” ХХК-д Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутагт байрлах “М-У***” нэртэй газарт орших 598.37 гектар талбайг хамарсан хайгуулын талбайд ашигт малтмал хайх ХХ/-***78 тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр олгосон байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дуусах байжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т “..байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сумын Засаг даргад хүргүүлж батлуулах”, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “..хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлэх”-ээр заасан байна.
“А” ХХК-иас ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусч байгаатай холбогдуулан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулах хүсэлтийг төлөвлөгөөний хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга М.З*** хүргүүлснийг хариуцагч 2013 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Байгаль орчны мэргэжпийн улсын байцаагч Н.Д***д хянуулахаар 8 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн болох нь тус сумын Засаг даргын тамгын газрын Ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэр, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, гэрч Н.Д***гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна. Өөрөөр нэхэмжпэгч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хариуцагчид хүргүүлсэн байна.
Тус компанийн хүргүүлсэн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг дахь М-У***ын орд газарт галт уулын шаарганы эрэл хайгуулын ажил хийх үеийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг сумын байгаль орчны мэргэжлийн улсын байцаагч Н.Д*** нь хянаж гарын үсгээ зурж баталсан байна.
Нэхэмжлэгч “А” ХХК, Х\/-***78 дугаар гэрчилгээгээр баталгаажсан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасанчлан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө Хишиг-Өндөр сумын Засаг дарга Д.З*** хянуулж, батлуулахаар хүргүүлсэн байхад “..сумын Засаг дарга байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх" талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна.
Мөн тус сумын Засаг даргын орлогч Ч.Б*** Ашигт малтмалын газарт тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “А” ХХК нь сумын Засаг даргын тамгын газарт болон Байгаль орчны хэсэгт байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон хүсэлт, баримт бичиг ирүүлээгүй гэсэн бодит байдлаас зөрүүтэй мэдээллийг 2013 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 2/667 дугаар албан бичгээр хүргүүлжээ.
Хариуцагч Хишиг-Өндөр сумын Засаг дарга “А” ХХК-ийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг баталсан эсэх талаар хүсэлт гаргагчид хариу өгөөгүй нь нэхэмжпэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргаас “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай холбоотой Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдлийг хууль бусад тооцож, уг төлөвлөгөөг батлахыг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
“А” ХХК-д дээрх хайгуулын тусгай зөвшөөрлөөс гадна МУ-***77 дугаар гэрчилгээтэй, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын “М-У***” нэртэй газарт орших 27.09 гектар талбайд 2041 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаагаар үйл ажиллагаа явуулах ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газраас олгожээ.
Гэтэл хариуцагч “...энэ компани ашигт малтмал олборлосон газартаа нөхөн сэргээлт хийдэггүй, ашигт малтмал зөөж байгаа хүнд даацын автомашинууд нь тус сумын нутаг дэвсгэрээр явах зөвшөөрлийг Автозамын газраас аваагүй, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 106 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай нөөц ашигласны төлбөр нь олборлосон, худалдсан, ачуулсан болон ашигласны бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байхаар тогтоосон байхад нэг ч төлбөр төлөөгүй, мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн малын эрүүл мэндийг хамгаалах зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хууль зөрчиж байгаа” талаар тайлбарлаж, нэхэмжпэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон Ашигт малтмалын тухай хуулийн 38,39 дүгээр зүйлд заасан үүргийг биелүүлэх ёстой. Байгаль орчныг хамгаалах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг, 39 дүгээр зүйлд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг тус тус зохицуулсан байдаг.
Тодруулбал, дээрх ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шаардлага нэхэмжлэлд байхгүй, энэ талаар нэхэмжлэгч маргаангүй байхад, хариуцагч тус компанийн эзэмшдэг М\/-***77 дугаар гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдон гарч байгаа зөрчлийн талаар тайлбарлаж, дээрх шаардлагуудыг тавьж байгаа нь “А” ХХК-ийн ашигт малтмал хайх Х\/-***78 тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахтай холбоотой үүссэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг нь хянаж, батлах үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш юм.
Иймд, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжпэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.