Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2014 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2014/0239

 

2014 оны 06 сарын 18 өдөр                    Дугаар 239                             Улаанбаатар хот

 

 

“К” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү, шүүгч Э.Зоригбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.= нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 166 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “К” ХХК-ийн нэхэмжпэлтэй, Оюуны өмчийн газрын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “К” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Манай банк 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдэд зориулсан “Урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, уралдаант тэмцээн зохион байгуулж, 1000 хүүхдэд бэлэг гардуулах” ажлыг үнэ төлбөргүйгээр, ашиг олох зорилгогүйгээр зохион байгуулахдаа Ссод1е.тп сайтаас Унагалдайн зургийг авч ашиглан, хүүхэд багачуудад мэдээлэл хүргэх зорилгоор банкны фэйсбүүк болон цахим хуудаснаа байршуулсан.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөөгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр ашиглахдаа 24 1.2-т Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах, 24.2.1-д ашиг олох зорилгогүй бол зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй” гэж заасан байдаг.

Энэхүү зургийг авч ашиглахад зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх

тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй, Оюуны өмчийн газрын улсын байцаагч А.Нийн манай банкийг торгох тухай албан шаардлагыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, хүлээн зөвшөөрөхгүй тул Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 028/088 тоот албан шаардлагыг, 0000005 тоот шийтгэврийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Оюуны өмчийн хяналтын улсын байцаагч А.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Оюуны өмчийн газарт иргэн Ч.Бгаас ирүүлсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийхэд зохиогчийн “Монгол хүүхэд цуврал” дүрслэх урлагийн бүтээлийн зургийг “К” эх, үрсийн баярыг тохиолдуулан “Унагалдайн нэг өдөр” нэрээр урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, уралдаант тэмцээн зохион байгуулж тус банкны үндсэн “Унагалдай” хүүхдийн хадгаламжийн үйл ажиллагааг сурталчилж, бизнесийн үйл ажиллагаандаа ашигласан нь тогтоогдсон тул Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу захиргааны шийтгэврийг ногдуулсан.

Нэхэмжпэгчийн үндэслэл болгож буй Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2 дахь заалт нь зохиогчийн эрхийн салбарт “дүрслэх урлагийн бүтээлээс ишлэл авч хэсэгчлэн ашиглах” гэсэн ойлголт байхгүй юм. Мөн дээрх зүйл заалт нь “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн 7 дугаар зүйлд заасан шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл болон бусад төрлийн бүтээлд хамаардаг болно.

Хяналт шалгалтын явцад “К” нь зураач Ч.Б-Нн Оюуны өмчийн газарт эрхийн хамгаалалт хийлгэж, Зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан “Монгол хүүхэд цуврал” дүрслэх урлагийн бүтээлийн зургийг бизнесийн үйл ажиллагаандаа зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч ашигласан нь тогтоогдсон тул Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 028/088 тоот албан шаардлагыг хүчингүй болгуулах нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 0000005 тоот шийтгэврийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 166 дугаар шийдвэрээр: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг баримтлан нэхэмжпэгч “К” ХХК-ийн гаргасан “Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 028/088 дугаар албан

 

шаардлага, 0000005 дугаар шийтгэврийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “К" ХХК-ийн нэхэмжпэлтэй, Оюуны өмчийн газарт холбогдох Захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 166 тоот шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 166 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

  1. Нэхэмжлэгч “К” ХХК нь ашгийн төлөө байгуулагдан, үйл ажиллагаа явуулдаг байгууллага бөгөөд “Унагалдай” хадгаламж буюу эрсдэлгүй их хүүт хүүхдийн хадгаламжийн сурталчилгаанд дээрх бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүй ашигласан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалт, 12.2, 12.2.1-12.2.5 дахь заалтуудтай нийцээгүй, мөн хуулийн 24 дүгээр зүйлд заасан зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүдэд дээрх үйлдэл нь хамаарахгүй болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэг "... “Капитал” банк нь 2013 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн эх үрсийн баярыг тохиолдуулан Монголын сурагчдын холбоо, С1 телевиз хамтран “Унагалдайн нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулж ...” гэж дүгнэсэн хэрнээ хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжпэлийн шаардлагын хүрээнд, асуудлыг хууль зүйн үндэслэлийг тогтоон шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Учир нь Хүүхдийн баярын арга хэмжээг үнэ төлбөргүйгээр, ямар нэг ашиг олох зорилгогүйгээр явуулсныг “Унагалдай хүүхдийн хадгаламжийн сурталчилгаа”- нд ашиглаж, ашиг олсон мэтээр тайлбарлаж, нэхэмжпэгчийн тайлбар болон шүүх хуралдаанаар тайлбарласан тайлбарыг хүлээн авалгүйгээр асуудалд хандсан, хуулийн ямар нэг үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь асуудлыг илт мушгин гуйвуулж хандаж байгааг харуулж байна.

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 166 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

Мөн нэхэмжпэгчийн зургийг Өоод1е.тп сайтаас авч ашиглахад Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.1-д заасан зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх тэмдэг тэмдэглэгээ байгаагүй гэх маргааны тухайд уг хуулийн 9.3-т: “Бүтээл ашиглах онцгой эрх эзэмшигч нь эрхээ нийтэд таниулах зорилгоор зохиогчийн эрх хамгаалагдсаныг илэрхийлэх таних тэмдэг хэрэглэх эрхтэй” гэж заасан нь таних тэмдгийг тавиагүй бүтээлийг

 

 

 

л


зохиогчийн зөвшөөрөлгүй ашиглах эрхийг олгож байгаа бус. харин зохиогчид бүтээлдээ таних тэмдэг хэрэглэх эрхийг хуулиар олгож байгаа зохицуулалт юм гэжээ.

 

Зохиогчийн эрх эзэмшигч Ч.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Гантөгс нар нь “Монгол хүүхэд цуврал” зохиогчийн эрхээр хамгаалагдсан бүтээл бөгөөд интернет ямар нэгэн сайттай гэрээ хийж албан ёсоор тавиагүй болно” гэсэн тайлбарыг 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Оюуны өмчийн газарт гаргаж өгсөн байдаг.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д: “Интернетийн үйлчилгээ түгээгч нь өөрийн серверт байршуулсан вэб хуудсанд зохиогчийн эрхийн зөрчил гаргахгүй байх, зохиогч болон эрх эзэмшигчийг эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан. К энэхүү маргаан бүхий зургийг Соод1е.тп сайтаас авч ашиглахад зохиогчийн эрхээр хамгаалагдсан тэмдэг буюу Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.1-д заасан тэмдэг тэмдэглэгээ байгаагүй нь интернет үйлчилгээ түгээгч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгг авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэж заасан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй, холбогдох хуулийн заалтыг хэрэглэлгүй шийдвэр гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 166 тоот шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

"... торгох шийтгэл ноогдуулсан нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан интернетийн үйлчилгээ түгээгчийн хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч тал болох “К” ХХК-ийг торгосон үйлдэл нь банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл хэмээн үзэж байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 166 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Оюуны өмчийн газрын улсын байцаагч нь иргэн Ч.Б-Нн гомдлын дагуу хяналт шалгалт явуулж, “К нь иргэн Ч.Б-Нн зохиогчийн эрхээр хамгаалагдсан “Монгол хүүхэд цуврал” дүрслэх урлагийн бүтээл болох зургийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр өөрийн байгууллагынхаа сурталчилгаанд ашигласан нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухэй хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус үйлдэл болсон” гэж 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 028/071 дүгээр дүгнэлтээр дүгнэж, тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн мөн өдрийн 028/088 дугаар албан шаардлага, 0000005 дугаар шийтгэврийг тус тус гаргаж, “К” ХХК-д 1.920.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

“К” ХХК-иас Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 028/088 дугаар албан шаардлага, мөн өдрийн 0000005 дугаар шийтгэврийг эс зөвшөөрч, хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх “Хүүхдийн баярын арга хэмжээг үнэ төлбөргүйгээр, ямар нэг ашиг олох зорилгогүйгээр явуулсныг “Унагалдай хүүхдийн хадгаламжийн сурталчилгаа”-д ашиглаж, ашиг олсон мэтээр тайлбарлаж, нэхэмжлэгчийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хүлээн авалгүйгээр асуудалд хандсан, хуулийн ямар нэг үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь асуудлыг илт мушгин гуйвуулж хандаж байгааг харуулж байна” гэсэн нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын тухайд:

Ч.Б нь “Монгол хүүхэд цуврал” дүрслэх урлагийн бүтээлийг 1999 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр туурвисан, уг бүтээлийн өмчлөгч болох нь 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 54 дүгээр тушаалаар улсын бүртгэлийн 3136 дугаарт бүртгэж, түүнд олгосон Монгол Улсын зохиогчийн эрхийн 2008/131 дугаар гэрчилгээ, холбогдох дүрслэх урлагийн цуврал бүтээлээр нотлогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч “К” ХХК-ийн дээрх ажиллагаа нь ашгийн төлөө бус, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.2, 24.2, 24.2.1-д заасантай нийцсэн гэж тайлбарлан маргаж байгаа ч “К” ХХК нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага

 

бөгөөд “Унагалдай хадгаламж” буюу эрсдэлгүй, их хүүт хүүхдийн хадгаламжийн сурталчилгаанд дээрх бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд нэхэмжлэгчийн уг үйлдэл нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.2.1-12.2.5-д заасантай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүх “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан Зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй байх онцгой нөхцөлүүдэд нэхэмжлэгчийн үйлдэл нь хамаарахгүй” гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Учир нь зохиогч нь өөрийн оюуны хөдөлмөрийн бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээлийн хувьд зохиогч, өмчлөгч байхыг, мөн бүтээл бий болсонтой холбогдон үүсэх харилцааны үндсийг, зохиогч болон бүтээл өмчлөгчийн эрх зөрчигдсөн тохиолдолд хуулиар хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зэрэг эрх зүйн зохицуулалтыг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэгт зохицуулсан.

Нэхэмжлэгчийн “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Интернетийн үйлчилгээ түгээгч нь ... зохиогч болон эрх эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл боломжоор хангах үүрэгтэй” гэж заасан, “К” ХХК нь энэхүү маргаан бүхий зургийг Соод1е.тп сайтаас авч ашиглахад зохиогчийн эрхээр хамгаалагдсан тэмдэг буюу Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д заасан таних тэмдэг байгаагүй нь интернет үйлчилгээ түгээгч нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан интернетийн үйлчилгээ түгээгчийн хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч “К" ХХК-ийг торгосон үйлдэл нь банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа үйлдэл хэмээн үзэж байна" гэсэн гомдлын тухайд:

Анхан шатны шүүх “таних тэмдэг тавигдаагүй бүтээлийг зохиогчийн зөвшөөрөлгүй ашиглах эрхийг олгож байгаа бус, харин зохиогчид бүтээлдээ таних тэмдэг хэрэглэх эрхийг хуулиар олгож байгаа зохицуулалҮ’ гэж Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.1, 9.3 дахь заалтыг хуулийн зорилго, агуулгад нийцүүлэн зөв тайлбарлан хэрэглэжээ.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг нь олон нийтийн цахим мэдээллийн сүлжээ буюу интернетийн үйлчилгээ түгээгч нь бүтээл эзэмшигчийн утга зохиол, урлагийн бүтээлийг цахим мэдээллийн хуудастаа байршуулахад хүлээх үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлага зэргийг тодорхойлсон, зөвхөн интернетийн үйлчилгээ түгээгчид хамаарал бүхий хуулийн зохицуулалт гэж үзэх бөгөөд эыэхүү маргааны тохиолдолд интернетийн үйлчилгээ түгээгч үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч “К” ХХК-ийг Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчихөд хүргэсэн гэж зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй.

Оюуны өмчийн эрх зүйн харилцааны агуулга нь нэгтал нь зохиогчийн эрхийг эдлэх, нөгөө тал болох бусад этгээд түүний эрхийг зөрчихгүй байх үүрэгтэйгээр үүсч байгаа харилцаа учир “К” ХХК нь “Монгол хүүхэд цуврал” дүрслэх урлагийн бүтээл болох зургийг эрх эзэмшигч Ч.Б-Нн зөвшөөрөлгүйгэгр өөрийн байгууллагынхаа сурталчилгаанд ашигласан үйлдэл нь зохиогчийн эрхийн эдийн бус баялгийн эрх, бүтээлдээ нэрээ дурдуулах зэрэг бүтээл эзэмшигчийн эрхийг зөрчсөн болохыг хариуцагч Оюуны өмчийн газрын улсын байцаагч з в тогтоож, зохих шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлзх нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 166 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчгГн итгэмжпэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлиин 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчээс улсын тэмдэгтийн хураамжид телсөн 72000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч

!’(

 


 тэдгээрийн төлөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.