Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 373

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням *******лж, шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Э.Баасандэмбэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Э.*******ы нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой ******* нь 1970 онд Завхан аймгийн ******* суманд төрж, ******* суманд бүрэн дунд боловсролын сургууль төгссөн, Сантехникч, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын ******* Л.******* нь 2017 оны 05-р сарын 01-ний Б/34 тоот тушаалаар үүрэгт ажлаас минь халсанд гомдолтой байна. Намайг зөвхөн хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Би Завхан аймгийн Засаг даргын тамгын газарт 2011 онд сантехникч, жижүүрээр ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй оноосон үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартай биелүүлж ирсэн. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг шууд ажлаас халсанд гомдолтой байна. Он удаан жил ажилласан боловч шууд хална гэж бодоогүй цалингийн арга хэмжээ авахад надад татгалзах зүйлгүй гэж хэлсэн гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.******* нь ажлын цагаар, 2017 оны 04 сарын 24-нд өөрийн жижүүртэй өдөр согтууруулах ундаа хэрэглэж ажилдаа согтуу ирсэн. Мөн жижүүртэй өдрөө ажлын байраа орхиж гадагш явсан. Энэ талаар 2017 оны 04 сарын 26-ны өдөр Аймгийн Засаг даргын Тамгын газрын Үйлчилгээ аж ахуйн тасгийн ажилчдын хуралд Э.******* өөрөө оролцож архи суогтууруулах ундаа хэрэглэсэн болохоо хүлээн зөвшөөрсөн. Энэ нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг. Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйл 7.2.3-дахь заалтад ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамруулахаар заасан. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд ажлын болон, томилолтоор ажиллах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байдаг.

Э.******* нь дээрх байдлаар байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан. Энэ талаар гэрчүүд болон өөрөө ч ажилтнуудын хурал дээр хүлээн зөвшөөрсөн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байдаг.

Э.******* өмнө нь өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй зөрчил гаргаж Тамгын газрын даргын 2012 оны 9 сарын 3-ны өдрийн 54 дүгээр тушаалаар цалингийн 20 хувиар сахилгын шийтгэл авч байсан, 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр А/10 дугаартай тушаалаар мөн ажлын хариуцлага алдсан үндэслэлээр цалингийн 30 хувиар хасуулж сахилгын шийтгэл хүлээж байсан.

Э.******* нь анх томилогдохдоо сантехникч жижүүрийн албан тушаалд 3 сарын хугацаатай томилогдсон. Түүнтэй байгуулсан 2014 оны 1 сарын 2-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд жижүүрийн албан тушаалыг хугацаагүйгээр гэрээ байгуулж ажилласан байдаг. Иймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч байгууллагын төлөөлөгч сантехникчээр 3 сарын хугацаатай томилсон гэж байгаа боловч Э.******* ажлаас халагдахаас өмнө хүртэл сантехникчээр ажиллаж байсан.

Ажлаас халагдахын өмнөх ажилтнуудын хурлын тэмдэглэлийн хэлэлцэх асуудал гэсэн хэсэгт жижүүр сантехникч Э.*******ы талаар авч хэлэлцсэн гэсэн байсан. Мөн 2014 оноос хойш сантехникч Э.*******д шагнал, батламж олгосон байдаг.

Мөн 2006 оны Улсын дээд шүүхийн тайлбарт ажилтныг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-ийн аль нэг заалтыг баримтлах нь зүйд нийцнэ гэж үзсэн байдаг. Э.*******ыг ажлаас халсан тушаал нь зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийг баримтлаад 40 дүгээр зүйлийг огт баримтлаагүй учраас түүнийг ажлаас халсан тушаал үндэслэлгүй гарсан байна. Ажлаас халсан тушаалыг харахад Э.******* нь жижүүрийн албан тушаалаас халагдсан ч сантехникч гэсэн албан тушаалаас нь одоог хүртэл чөлөөлөөгүй байна. Нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт сантехникч, жижүүрээс чөлөөлөв гэсэн байдаг ч ажлаас халсан тушаал дээр сантехникчээс чөлөөлөөгүй юм гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Э.******* нь Завхан аймгийн *******т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг шаардсан байна.

Хариуцагч байгууллага Э.*******ы гаргасан зөрчилд нь тохирсон шийтгэл ногдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Э.*******ыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын ******* 2010 оны 02-р сарын 01-ний өдрийн дугаартай тушаалаар жижүүр, сантехникчээр томилон ажиллуулсан байх ба 2017 оны 05-р сарын 01-ний Б/34 тоот тушаалаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15.1, мөн ёс зүйн хорооны 2017 оны 04 сарын 28-ы өдрийн хурлаас гарсан дүгнэлт, хөдөлмөрийн гэрээний 7.2.3 а дахь хэсгийг тус тус үндэслэн 2017 оны 05-р сарын 01-ний өдрөөс ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар Э.******* нь Б/34 тоот тушаалын үндэслэл болсон ёс зүйн ямар зөрчил гаргасан нь тодорхойгүйн дээр ёс зүйн зөрчил гаргасан байдал нь тогтоогдохгүй байна.

Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журамд ажилтан, албан хаагч хөдөлмөрийн дотоод журам, ёс зүй, хөдөлмөрийн гэрээнд заагдсан зөрчлийг гаргасан бол зөрчлийн шинж байдлыг харгалзан үзэж ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслэн ажлаас халах буюу хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах-аар зааснаас үзвэл ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг тус байгууллагын Ёс зүйн хороо хэлэлцэж дүгнэлт гаргахаар тогтоодог байна.

Гэтэл Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх ёс зүйн хороо нь Э.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй байхад өөрөө ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулжээ.

Хариуцагч ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгчийн ёс зүй зөрчсөн чухам ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргасаныг тушаалд тодорхой заагаагүйн дээр талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд ямар үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчилд тооцох талаар тодорхой тусгаагүй тул шүүх Э.*******ыг сахилгын шийтгэл ногдуулах хэмжээний ёс зүйн зөрчил гаргасан эсэхэд дүгнэлт хийх боломжгүй юм.

Иймд түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр түүнд сахилгын арга хэмжээ авсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

Мөн түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэгт зааснаар жижүүрийн албан тушаалаас чөлөөлж гэж заасан бөгөөд тэрээр давхар сантехникийн ажлыг давхар хавсарч хийж байсан болох нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2010 оны 02-р сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар нотлогдож байна.

Тэрээр жижүүргүй өдрөө сантехникийн бүхий асуудлыг хариуцдаг байсан талаар мэдүүлсэн түүний тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй байна.

Гэвч түүнийг жижүүрийн ажлаас чөлөөлсөн бөгөөд сантехникийн ажлыг зохицуулаагүй, сантехникчээр ажиллуулаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар ...хангах ....хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээр хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлэх, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар ажил олгогч нь иргэнийг ажилд авахад болон хөдөлмөрийн харилцааны явцад ажил үүргийн онцлог шаардлагын улмаас ажилтны эрх, эрх чөлөөг хязгаарласан бол энэ тухай үндэслэлээ нотлох үүрэгтэй.

Хариуцагч байгууллага Э.*******ыг ёс зүйн зөрчил гаргасан нь дараах нотлох баримтаар тогтоогдож байгаа гэж үзэж тухайн байгууллагын Хөдөлмөрийн гэрээ, Завхан аймгийн засаг даргын тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам, Завхан аймгийн ЗДТГ-ын ҮААТ-ийн ажилчдын 2017 оны 04-р сарын 26, 27-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын ёс зүйн хорооны дүгнэлт, ажлын байрны тодорхойлолт, 2012, 2016 онуудад Э.*******д сахилгын шийтгэл ногдуулж байсан тушаалууд зэргийг хавсаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь тухайн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулсан бөгөөд уг баримтуудыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг. Энэ үүднээс тодорхойлбол иргэний хэрэг шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа төрийн байгууллага өөрийн шүүхэд гаргавал зохих бичмэл нотлох баримтыг өөрөө баталгаажуулан шүүхэд гаргах боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцээнд оролцож байгаа байгууллага, хуулийн этгээд бичмэл нотох баримт гаргахдаа өөрөө баталгаажуулна гэсэн ойлголтоор хуулийн заалтыг хэрэглэж хэвшүүлэх тохиолдолд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцэхгүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хүнийг ....болон хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй байх, эрх тэгш байх зарчимд үндэслэн явуулах ёстой.

Мөн түүнчлэн хэргийн оролцогчоос бичмэл нотлох баримтыг гаргахдаа шүүхэд эх хувиар нь өгнө. Хэрэв бичмэл нотлох баримтын эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хувийг өгнө гэснийг хариуцагч байгууллага биелүүлээгүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийг тухайн үед архи уусан гэдгийг гэрч А., О., Ө. нар гэрчилж байгаа хэдий ч энэ архи уусан үйлдэл нь ёс зүйн зөрчилд хамаарах эсэх талаар нотлох баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.

Нэхэмжлэгч Э.******* нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын байдлаар 2017 оны 02 сард 563051 төгрөг, сард 563051 төгрөг, 04 сард 544049 төгрөгний цалин авсан тухай Нийгмийн даатгалын дугаартай дэвтэрт бичигдсэн байдлаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 1,657,152 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 64 хоногоор тооцон /1657152 төгрөг : 3 сар = 556717 төгрөг : 21.5 хоног = 25893 төгрөг х 64 хоног/ нийт 1,657,152 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1,657,152 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцож /ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж 70200 + 41464 төгрөг ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагад төлүүлэх тэмдэгтийн хураамж төгрөг= нийт 111664 төгрөгийг/ хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан  овогт *******ын *******ыг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр, сантехникчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 1,657,152 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.

3. Нэхэмжлэгчид олгох нөхөх олговор 1,657,152 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг Завхан аймгийн *******т үүрэг болгосугай.

4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлого буюу 090000941 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 6О дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчбайгууллагаас 111664 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ   Т.БАЛЖИННЯМ