Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/732

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ;

1. Шүүгдэгч Бн овогт Дгийн Нлыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Бн овогт Дгийн Нлд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Төв аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д тус тус зааснаар Бн овогт Дгийн Н шүүхээс тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
 
  1. Шүүгдэгч ******* нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Г.Т төлөх төлбөргүй болсон, хохирогч гомдолгүй гэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
 
 

 

 

  1. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  2. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах журамтай болохыг ******* анхааруулсугай.

ДАРГАЛАГЧ                     С.СЭРЖМЯДАГ