Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 348

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, шүүххуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, нэхэмжлэгч  Э.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүххуралдаанаар  Э.Б-ы нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******ын газарт холбогдох урд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүлмэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Э.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э овогтой Б- нь ******* онд Завхан аймгийн ******* суманд төрж, ******* суманд бүрэн дунд боловсролын сургууль төгссөн,*******, жолооч мэргэжилтэй, амбүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Завхан аймгийн *******ын газрын дарга Л.Л нь 2017 оны 05-рсарын 01-ний Б/34 тоот тушаалаар үүрэгт ажлаас минь халсанд гомдолтой байна. Намайг зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг баримталсан нь үндэслэлгүй юм. Би Завхан аймгийн *******ын газарт 2011 ондсантехникч, жижүүрээр ажилд орж ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй оноосон үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь чанартайбиелүүлж ирсэн. Би энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Намайг шууд ажлаас халсанд гомдолтой байна. Он удаан жил ажилласан боловч шууд хална гэж бодоогүй цалингийн арга хэмжээ авахад надад татгалзах зүйлгүй гэж хэлсэн. Иймд урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыншимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болонэрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч В.Д- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Завхан аймгийн Улиастай сумын Өлзийтбагийн иргэн  Э.Б-ы нэхэмжлэлийг 2017 оны 6-р сарын 08-ны өдөр хүлээн авч дараах тайлбарыг гаргаж байна.

 Э.Б- нь аймгийн *******ын газрын Үйлчилгээ аж ахуйн тасагт жижүүр, слесариар ажиллаж байсанбөгөөд 2017 оны 4-р сарын 24-ний өдөр жижүүрийн ажлыг гүйцэтгэж байхдаа ажлын цагаар, ажлын байран дээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь аймгийн Засаг даргын тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15.1, Хөдөлмөрийнгэрээний 7-р зүйлийн 7.2.3.а дахь хэсгийг тус тус зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1.3 дахь хэсэгтзаасны дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн  Э.Б- нь ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж ажлаа тасалсан зөрчил гаргаснаа өөрөө хүлээнзөвшөөрсөн.

Иймд  Э.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч  Э.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аж ахуйн хамт олон 2017 оны 04 сарын 27-ний 10 цагт хуралдсан. Хурал дээр өмнө нь ийм зөрчил гаргаж байгаагүй учраас арга хэмжээ аваад өнгөрөх байх гэж байсан. 2017 оны 04 сарын 27-ний 14 цаг өнгөрч байхад Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн өрөөнд хэлтсийн дарга нар хуралдсан юм. Тэр үед аж ахуйн хамт олон хуралдаад гарсан шийдвэрээ тамгын даргад танилцуулсан. Ажлаас халалгүй арга арга хэмжээ аваад өнгөрөөч гэсэн хүсэлт тавьсан. Тэгээд 2017 оны 04 сарын 27, 28-нд жижүүрт гарсан. 2017 оны 5 сарын 1-ний өдөр эхнэр рүү залгаад ажлаас халсан тухай хэлсэн байсан гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Э.Б- нь 2017 оны 05 сарын 31-ний өдрийн нэхэмжлэлдээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг үндэслэн ажлаас халсан нь үндэслэлгүй халсан байна гэсэн. Гэтэл  Э.Б- нь 2017 оны 04 сарын 24-ний өдөр ажлын байран дээрээ буюу жижүүрт гарч байх үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн, ажилдаа согтуу ирсэн, ажлын байраа хараа хяналтгүй орхисон. Энэ тухай 2017 оны 04 сарын 26-ны өдрийн үйлчилгээ аж ахуйн ажилчдын хурлаар хэлэлцэхэд  Э.Б- нь өөрөө архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үүнийг нотлох баримтад хавсаргасан байгаа. Тусхурлаар  Э.Б- нь архи ууснаа хүлээн зөвшөөрч тайлбар хийсэн. Ажил тасалсан өдрийнхөө талаар хэлэхдээ бие өвдөөдэмнэлгээр орсон түүнийгээ хэлсэн хүн байхгүй гэсэн байдаг. Энэ үйлдэл нь байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 6.15.1 дэххэсэгт заасан ажлын байранд болон ажлын цагаар томилолттой ажиллах үедээ архи согтууруулах ундаа хэрэглэсэн бол сахилгынзөрчил гаргасанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн. Мөн нэхэмжлэлдээ би 2012 оноос жижүүрийн ажил болон сантехникийн ажлыгхийхдээ ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж оноосон үүрэг даалгаварыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэж байсан гэдэг боловч 2012 оны 09 сарын 03-ний өдрийн 54 дүгээр тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр цалинг 1 сарын 20 хувиар хасуулах сахилгын шийтгэл, 2016 оны 02 сарын 10-ны өдрийнА/10 дугаар тушаалаар удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр 1 сарын цалинг 30 хувиар хасуулах сахилгын арга хэмжээ тус тус ногдуулсан байдаг. Мөн чөлөөлөгдөх үедээ Нямжав даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ хувийн хэрэгтээ үлдээгээгүй. Ажиллаж байх явцдаа жижүүрийн дэвтрүүдийг санаатайгаар гэррүүгээ авч явсан гэсэн ёс зүйн алдаа дутагдлуудыг гаргаж байсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээнзөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Э.Б- нь Завхан аймгийн *******ын газарт холбогдуулан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыншимтгэл, хувь хүний орлогын албан татварыг хуульд заасан хувь хэмжээгээр суутгаж, зохих санд төвлөрүүлэх, нийгмийн болонэрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Э.Б-ыг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Завхан аймгийн *******ын газрын даргын 2017 оны 5-р сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалд Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухайхуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Завхан аймгийн *******ынгазрын Хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.15.1, Хөдөлмөрийн гэрээний 7.2.3а, Ёс зүйн хорооны 2017 оны 04 сарын 28-ны өдрийн хурлаас гарсан дүгнэлт зэргийг тус тус үндэслэсэн байна.

Завхан аймгийн Засаг даргын тамгын газраас  Э.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ гэх /3 хуудас/ баримтыг ирүүлсэн боловч нэхэмжлэгч  Э.Б- энэ хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг миний гарын үсэг биш гэж маргасан бөгөөдЗавхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 201810027 дугаартай дүгнэлтэнд...2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан гэх Хөдөлмөрийн гэрээн дээрх гарын үсэг  Э.Б-ы гэх гарын үсгүүдтэйхэлбэр болон ерөнхий шинж тэмдэгээрээ тохирохгүй байна гэсэн тул нэхэмжлэгч  Э.Б-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүйгэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийн 131.1 дэх хэсэгт ...хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөнажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж зааснаас харахад дан ганц хөдөлмөрийндотоод журам зөрчихөд сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзэв.

Э.Б-ыг Завхан аймгийн Засаг даргын тамгын газар жижүүр*******ийн ажилд авч байсан болох нь тус тамгын газрын даргын 2010 оны 02-р сарын 01-ний өдрийн 03 дугаартай тушаалаар тогтоогдож байна.

Гэтэл  Э.Б-д 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/34 дугаартай тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа зөвхөн жижүүрийн ажлаас халахаар заасан боловч энэхүү тушаалынхаа алдааг 2018 оны 11-р сарын 01-ний өдрийн Б/46 дугаартай тушаалаар жижүүр******* гэж зассан байх тул  Э.Б-ыг Завхан аймгийн *******ын газрын Үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр*******ийн ажилд эгүүлэн тогтоох үндэстэй байна.

Нэхэмжлэгч  Э.Б- нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард буюу 2017 оны 02 сард 563051 төгрөг, 03 сард 563051 төгрөг, 04 сард 544049 төгрөгийн цалин авсан нь түүний Нийгмийн даатгалын 0557734 дугаартай дэвтэрт хийгдсэн бичилтээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын2005 оны 55 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тооцох журмын дагуу дээрх 3 сарын цалин хөлс нийт 1670151 төгрөгийн дунджаас ажлын нэг өдрийн цалин хөлсийг бодож, ажилгүй байсан нийт хугацаа болох 241 хоногоор тооцон /1670151 төгрөг : 3 сар = 556717 төгрөг : 21.5 хоног = 25893 төгрөг х 241 хоног/ нийт 6,240,213 төгрөгийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухайхуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас гаргаж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчид олгох 6,240,213 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад холбогдох шимтгэлүүдийг суутган холбогдох санд төлж нэхэмжлэгчийннийгмийн даатгалын дэвтэрт болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагын санхүүд үүрэг болгох нь зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаасчөлөөлөгддөг болохыг дурдаж Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсэгт зааснаар тэмдэгтийн хураамжинд 114793 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэйгэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлдзаасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Авга овогт Э-ын Б-ыг Завхан аймгийн *******ын газрын Үйлчилгээ аж ахуйн тасгийн жижүүр,*******ийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны олговор 6240213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Э.Б-д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчид олгох нөхөх олговор6240213 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн даатгуулж дэвтрүүдэд бичилт хийхийг Завхан аймгийн *******ын газарт үүрэг болгосугай.

4. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьд эрхэлжбайсан ажилд эгүүлэн ажиллуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч байгууллагаас 114793 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ