Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01414

 

 

“,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/03302 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар магадлалтай,

“,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох

416,028,873 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хашчулуун, хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түмэнжаргал, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “,,,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай Хан-Уул дүүрэгт байрлах Шинэ Өргөө хорооллын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу төслийн 6 блокын барилгыг бариулахаар туслан гүйцэтгэгчээр “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээ байгуулаад ажлаа эхэлсэн байх үед буюу 2013.09.11-ний өдөр “,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан. Гэрээ цуцалсантай холбогдуулаад туслан гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь ерөнхий гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас туслан ажил гүйцэтгэх гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн 2015.10.14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2016.01.22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016.04.12-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шийдвэрлэж, “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас 793,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолд “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь хоёр мөнгөн дүнг хасаж тооцоогүй. 2013.09.16-ны өдрийн 68,717,745 төгрөгийн гүйлгээ, 2019.09.16-ны өдрийн 68,717,745 төгрөгийн гүйлгээ, 2013.09.26-ны өдрийн 67,725,135 төгрөгийн гүйлгээ, нийт 205,160,625 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-д өгөх ёстой байхад “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн байдаг. Уг 205,160,625 төгрөг нь тухайн төслийн 101/А дугаар блокын 3 дугаар давхар, 101/Б дүгээр блокын 5 дугаар давхар, 103 блокын 4 дүгээр давхар, 105/А дугаар блокын 5 давхар, 105/Б дугаар блокын 5 дугаар давхар, 106 блокын 3 дугаар давхрыг барьж гүйцэтгэсэн ажлын хөлс юм. 210,868,248 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг олгосон байна. Энэ үнийн дүн гэрээний үнийн дүнгээс хасагдах ёстой. “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан гэрээнд зааснаар ажил гүйцэтгэгч нь өөрсдөө барилгын ажилд шаардагдах материалыг гаргах ёстой байсан. Барилгын талбай дээр ажил эхлэх болоход хариуцагч компани барилгын материалгүй болсон гэх зүйлийг ярьсан тул манай талаас өөрийн хөрөнгөөс 3-аас 4-н төрлийн зардал гаргаж, зарим материалыг Хятадаас авч ирж барилгын талбай дээр буулгасан байдаг. Энэ асуудлаар талуудын хооронд тооцоо нийлсэн баримт байдаг. Тухайн баримтаас харахад 6 блок барилгын тоо хэмжээ өөрчлөгдсөн байдаг. Хамгийн сүүлийн тооцоо нийлсэн буюу гэрээ цуцлагдахаас өмнөх өдрийн хийсэн ажлын гүйцэтгэлээр энэ нь харагдана. 210,868,248 төгрөгийн бараа материалын төлбөрийг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас өгсөн. Тухайн мөнгийг “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-д өгсөн асуудал л байгаа. Нийт 416,028,873 төгрөгийг хасаж тооцох ёстой байсан. Тухайн мөнгийг хасаж тооцоогүй учир хариуцагч талыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжилж буй 416,028,873 төгрөгтэй холбоотой асуудлаар “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй. Иймд хариуцагчаас 416,028,873 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үйл баримтыг урьд нь иргэний журмаар бүх шатны шүүх хянан шийдвэрлэж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.10.14-ний өдрийн 6855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.01.22-ны өдрийн 142 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2016.04.12-ны өдрийн 001/ХТ2016/00350 дугаар тогтоол гарч, хүчин төгөлдөр болсон. “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдох 210,868,248 төгрөгийн бараа материал хүлээн авсан иргэний хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн тул хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн нь энэхүү нэхэмжлэлтэй давхацсан. Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхийн 2016.09.15-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж тогтоол гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэгэнт хүчин төгөлдөр хэлцлийн заалтаас шаардсан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй. Нэхэмжлээд байгаа 416,028,873 төгрөгөөс 210,868,248 төгрөгийн бараа материал авч хэрэглэсэн гэдгээ нэхэмжлэгч нотлоогүй, хэрэгт бараа материалыг хүлээлцсэн акт, баримт байхгүй. Харин Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт өгсөн ,,,,,,,,,,,,,,,ын уг бараа материалыг авч хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг гэсэн мэдүүлгээр хэргийн үнэн зөвийг шийдвэрлэх боломжгүй. Мөн 205,160,625 төгрөгийн хувьд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнөөс 205,160,625 төгрөгийг Голомт банкны дансаар “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,, ХХК-д шилжүүлсэн нь үндэслэлгүй. “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Шинэ Өргөө цогцолбор хорооллын барилгын ажлыг хийж гүйцэтгүүлэх ерөнхий захиалагч бөгөөд тус компани барилгын ажлыг тасралтгүй явуулах шаардлагаар “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнөөс “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,, ХХК-ийн дансанд 68,000,000 төгрөгийг 2 удаа шилжүүлсэн нь 2 компанийн хооронд үүссэн санхүүгийн маргааныг шийдвэрлэх хугацаанд хийгдсэн. Гэтэл дээрх 2 компани цаашид хамтран ажиллахгүй болсноор “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өмнөөс төлсөн гэх мөнгийг дараагийн гүйцэтгэгч “Аж богд моуэйнтэн” ХХК-д шилжүүлэн тооцож гэрээ хийсэн. “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь энэ мөнгийг “Аж богд моуэйнтэйн” ХХК, “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК хоорондын гэрээнд тусгагдаж тооцогдсон зориулалтаар шилжүүлсэн. Нэхэмжлэгч нь 205,160,625 төгрөгийг юуг үндэслэн нэхэмжилж байгаа талаарх баримт хэрэгт байхгүй, энэ талаар нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/03302 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас 205,160,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 210,868,248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2,238,094 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,183,753 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/03302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,212,300 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,184,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхзаяагийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.09-ний өдрийн 102/ШШ2019/03302 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж  заалдах шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 505 дугаар магадлалыг тус тус зарим хэсгийг нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хянуулахаар хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нягтлан бодогч нарын тооцоо нийлсэн актаар 210,868,248 төгрөгийн бараа материалыг “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас шилжүүлэн авсан нь нотлогдох боловч “хариуцах этгээд биш” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь,

1.  “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хооронд 2013.03.27-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “материалын ачилт, тээвэрлэлтийн зардал, угсралт, суурилуулалтад шаардагдах материалын зардал зэрэг”-ийг гүйцэтгэгч буюу “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК хариуцахаар харилцан тохиролцсон. Энэхүү “бараа, материал” гэх 210,868,248 төгрөгийн үнийн дүнд пум, сапуд зэрэг дахин давтагдан хэрэглэгдэх барилгын материал болон арматур таслагч, бэхлэгч зэрэг тоног төхөөрөмжүүд орсон. “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь уг бараа, материалыг “Шинэ өргөө” хорооллын барилгаар зогсохгүй дахин хэрэглэх боломжтой.

2.  210,868,248 төгрөгийг бараа, материал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьж байсан барилгад орсон (шингэсэн) гэдгийг шүүх хэрхэн нотолж байгаа нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өгсөн гэх бараа материал нь “барилгын хар панер, шатны труба, арматурын бэлдцийн тоног төхөөрөмж, хавчаар таслагч, ногоон тор” зэрэг карказ угсралтад ашиглагддаг дахин давтан хэрэглэх боломжтой, зөөвөрлөгдөх материал юм. Энэ нь хоёрдугаар хавтаст хэргийн 196 дугаар талд авагдсан барилгын туслан гүйцэтгэгч “,,,,,,,, ,,,,,,,,,,,” ХХК-ийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,ын өгсөн “Барилгын хар панер, шатны труба, арматурын бэлдцийн тоног төхөөрөмж,  хавчаар таслагч, ногоон тор зэрэг жижиг сажиг зүйл байсан” гэх тайлбараар тогтоогддог. “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь өмнөх шүүхийн шийдвэрээр “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс нэхэмжлэхдээ энэхүү 210,868,248 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөрөөс хасч тооцохгүйгээр нэхэмжилсэн бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, 210,868,248 төгрөгийг ажил гүйцэтгэх гэрээний төлбөр тооцооноос хасч тооцох байтал хасалгүйгээр нэхэмжилсэн бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн тогтоол гарсан. Дээрх гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх явцад “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс 210,868,248 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй. “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасны дагуу 210,868,248 төгрөгийн бараа, материалыг “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалын 210,868,248 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 505 дугаар магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчсөн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

1. Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт “Харин “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэлтэй “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ажлын хөлс гаргуулах эрх зүйн маргааныг арбитраар хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ерөнхий захиалагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК туслан гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,, ” ХХК-д ажлын хөлс төлж байсан, бараа материал нийлүүлж байсан болох нь тогтоогдсон тохиолдолд “,,,,,,,,-,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас давхардуулан тооцогдсон төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.” гэж дүгнэснээс үзэхэд давхардуулан олгосон төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах эрхийг тодорхойлсон байх боловч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн давхардуулан олгосон гэх 205,160,625 төгрөгийн төлбөрийн талаар тайлбар нотлох баримтыг буруу үнэлсэн гэж хариуцагч тал үзэж байна. Учир нь мөн тогтоолд ”...Гагцхүү нэхэмжлэгчийн энэхүү шаардлага нь баримтаар хангалттай тогтоогдсон шаардлагын агуулга тодорхой байх учиртай. Тухайлбал, хариуцагч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас авсан болон шүүхийн шийдвэрээр төлөх болсон ажлын хөлсний үнийн дүнд ерөнхий захиалагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас авсан гэх төлбөр багтаж байгаа эсэх, ерөнхий захиалагч “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас туслан гүйцэтгэгч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн бараа материалын үнийг захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хэн нь хариуцаж төлөх ёстой, хэрхэн төлсөн, улмаар барилгад шингэсэн бараа материалыг нийлүүлсэн, үнийг төлсөн этгээдийн хэнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх асуудал тодорхой болсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэх асуудлыг шийдвэрлэх боломжтой болно...” гэж хянан тогтоосон байх тул Шүүх-нягтлан бодох бүртгэлийн алба (эсвэл хөндлөнгийн хараат бус аудитын байгууллага)-ыг шинжилгээ хийлгэхээр томилж дээрх маргаантай байдлыг тогтоох зүй ёсны шаардлага бий болсон байна. Үүнээс үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1-д заасан үндэслэлээр дээрх хүсэлтийг хариуцагч гаргасан боловч анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож, ажлын гүйцэтгэлээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,” ХХК-ийн хоорондын тооцоогоор олгосон 205,160,625 төгрөгийг давхардуулан олгосон байна гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь “,,,,,,,,,,,,,“ ХХК болон “,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хоорондын өр авлагын асуудал нь Монголын олон улсын арбитраар эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байх ба уг баримтаар хоорондын тооцоогоор олгосон 205,160,625 төгрөгийн талаар ямар нэгэн тооцоо тохиролцоо, шийдвэр байхгүй байна. Энэ нь давхардуулан нэхэмжилсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар нотолгоо нь нотлогдоогүй, анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүй орхигдуулсан  гэж үзэх үндэслэл болж байна.

   2. Мөн Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2016.09.15-ны өдрийн 001/ШТ2016/00204 дүгээр тогтоол, мөн шүүхийн 2017.04.11-ний өдрийн 001/ШТ2017/00084 тоот тогтоолуудаар дээрх нэхэмжлэлийг нотлох баримтаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг эцэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шийдвэрлэгдсэн байхад уг тогтоолоор шийдвэрлэгдсэн үйл баримт, нотлох баримтыг дахин үнэлсэн гэж үзэж байх тул “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн давхардуулан олгосон гэх 205,160,625 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3, 176.2.4-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас хариуцагч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-д холбогдуулан 416,028,873 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хариуцагчаас 205,160,625 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 210,868,248 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК нь гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай Хан-Уул дүүрэгт байрлах Шинэ Өргөө хороолол /төсөл/-ын 10 блок барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллахаар 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, тус гэрээний дагуу дээрх төслийн 6 блокын барилгыг бариулахаар туслан гүйцэтгэгчээр “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-тай гэрээ байгуулсан боловч 2013.09.11-ний өдөр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан, үүний улмаас хариуцагч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой гэж үзсэн 1,012,163,125 төгрөгийг нэхэмжилснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 142 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 350 дугаар тогтоолоор “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас 794,755,600 төгрөг гаргуулж, “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Эдгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн агуулгаас үзвэл, “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,” ХХК-тай тухайн үед байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн гүйцэтгэсэн ажлын төлбөрийг бүхэлд нь нэхэмжилсэн, гэтэл ерөнхий гүйцэтгэгч буюу гуравдагч этгээд “,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох төслийн 101/А блокын дугаар давхар, 101/Б блокын 5 дугаар давхар, 103 дугаар блокын 4 дүгээр давхар, 105/А-Б блокын 5 дугаар давхар, 106 дугаар блокын угсралтын ажлын төлбөрт  205,160,625 төгрөгийг “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-д шилжүүлсэн байтал уг төлбөрийг хасалгүйгээр “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас давхардуулан нэхэмжилсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Иймээс хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, 492 дугаар зүйлийн 492.1.1.-д заасны дагуу 205,160,625 төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Хариуцагчийн зүгээс дээрх төлбөрийг “давхардуулан нэхэмжлээгүй” гэдгээ баримтаар нотлоогүй тул “...  шүүх ажлын гүйцэтгэлээр “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК болон “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хоорондын тооцоогоор олгосон 205,160,625 төгрөгийг давхардуулан олгосон байна гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй... “,,,,,,,,,,,,,,,,“ ХХК болон “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хоорондын өр авлагын асуудал нь Монголын олон улсын арбитраар эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байх ба уг баримтаар хоорондын тооцоогоор олгосон 205,160,625 төгрөгийн талаар ямар нэгэн тооцоо тохиролцоо, шийдвэр байхгүй, давхардуулан нэхэмжилсэн гэх нэхэмжлэгч талын тайлбар нотолгоо нь нотлогдоогүй, үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх анхааралгүй орхигдуулсан...” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн, өмнө нь энэхүү хэргийг буцааж шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 817 дугаар тогтоолд заасны дагуу хоёр шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болохыг, тухайлбал нэхэмжлэгчийн шаардаж буй ажлын хөлсийг хариуцагч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-аас авсан атлаа “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас нэхэмжилж, шүүхийн шийдвэрээр дахин авах болсон, иймээс хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул  “өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн үйл баримт, нотлох баримтыг дахин үнэлсэн” гэсэн утгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй юм. 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн “...210,868,248 төгрөгийн бараа материалыг “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-аас шилжүүлэн авсан нь нотлогдсон боловч дээрх бараа материалыг “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хэрэгжүүлж буй төслийн 6 блок барилгын ажилд зарцуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хариуцах этгээд нь “,,,,,,,,,,,-,,,,,,,,,,” ХХК биш тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг буруутгахааргүй байна.

Хэдийгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...210,868,248 төгрөгийн бараа, материал “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барьж байсан барилгад орсон (шингэсэн) гэдгийг шүүх хэрхэн нотолж байгаа нь тогтоогдохгүй, “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн өгсөн бараа материал нь барилгын хар панер, шатны труба, арматурын бэлдцийн тоног төхөөрөмж, хавчаар таслагч, ногоон тор зэрэг карказ угсралтад ашиглагддаг дахин давтан хэрэглэх боломжтой, зөөвөрлөгдөх материал юм, “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн зүгээс 210,868,248 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагүй, тиймээс “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болно...” гэсэн утгатай хяналтын журмаар гомдол гаргасан боловч хариуцагчид өгсөн гэх барилгын материал нь бүгд салгах боломжтой буюу “,,,,,,,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн барилгад шингээгүй гэдгийг баримтаар нотлоогүй тул энэ талаарх гомдлыг хангах боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн зохигчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2019/03302 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 505 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, зохигчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 1,212,300 төгрөг, хариуцагч “,,,,,,,,,,,,,,-,,,,,,,,,,,,,,,” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 1,184,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

                              ШҮҮГЧИД                                                    Л.АТАРЦЭЦЭГ

                                                                                                  Г.БАНЗРАГЧ

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД