Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/00228

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн  Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02437 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08  дугаар сарын 21-ний өдрийн 1805 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 77,085,723 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 17,741,627 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүдэй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, хариуцагчийн өмгөөлөгч Х.Гантулга, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,085,723 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч илүү төлсөн 17,741,627 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02437 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдох 77,085,723 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох 17,741,627 төгрөг гаргуулах тухай хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08  дугаар сарын 21-ний өдрийн 1805 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02437 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.03-ны өдрийн 101/ШШ2020/02437 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.21-ний өдрийн 1805 дугаар магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

4.1. Анхан болон давж заалдах шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд заасан эрхээ эдлэх боломжийг хязгаарласан шийдвэр, магадлал гарсан төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь талд “,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т 2007.12.05-ны өдөр 2,200 ам.доллар, 2008.02.19-ний өдөр 3,800 ам.доллар, 2009.06.23-ны өдөр 1,200 ам.доллар, 2010.09.22-ны өдөр 3,000 ам.доллар, 2011 оны 11 дүгээр сард 4,000 ам.доллар, 2012.09.12-ны өдөр 5,800 ам.доллар, 2012.12.23-ны өдөр 7,200 ам.доллар, нийт 27,200 ам.долларыг зээлсэн талаар талууд маргаагүй. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нар нь 2019.02.25-ны өдөр төлбөр барагдуулах тухай хэлцлийг хийж, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь дээрх 27,200 ам.долларыг 2021.08.28-ны өдрийн дотор сарын 1,4 хувийн хүүтэй төлөх үүргийг ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн өмнө хүлээсэн байна. Уг гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч талуудын харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан тохиролцоог үгүйсгэсэн зүйл болсон.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах талаар шаардлагатай арга хэмжээг авах үүргээ хэрэгжүүлээгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн. Нэхэмжлэгч миний бие ямар нэг хуулийн мэдлэггүй жирийн иргэн байхад хариуцагч талаас шүүх хуралдаан болдог өдөр даргалагч шүүгчтэй нэг газар туслах шүүгчээр ажиллаж байсан “өмгөөлөгч” шүүх хуралдаанд оролцсон. Энэ нь шүүгч хариуцагч талд ашигтай шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Ийнхүү хэргийн оролцогч надад мэргэжлийн 2 өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд тэгш мэтгэлцэх боломж олголгүйгээр шүүх хуралдааныг дуусгасан. Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын 5 дахь талд энэхүү үйл явдлыг дүгнэхдээ “Хариуцагч тал 2019.10.14-ний өдрөөс хойш эрхээ эдлэх боломжит хугацааг шүүх олгосон гэж дүгнэсэн” нь үндэслэлгүй бөгөөд шүүх хуралдаан 2020.07.03-ны өдрийг хүртэл хариуцагч тал  “өмгөөлөгч”-гүй байсан тул нэхэмжлэгч талын зүгээс өмгөөлөгчгүйгээр 2 тал тэгш мэтгэлцэх юм байна гэж үзсэний үндсэн дээр өмгөөлөгч аваагүй байсан боловч “хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүртэл хуульч” байсан болохыг сүүлд мэдсэн. Ийнхүү миний бие үндсэндээ 2 хуульчийн эсрэг шүүх хуралдаанд орсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “тэгш мэтгэлцэх” зарчмыг алдагдуулсан бодит байдалд нийцээгүй шийдвэр гарахад нөлөөлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч тал шүүх хуралдаанд “нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна” гэсэн байр суурьтай оролцов.

ХЯНАВАЛ:

6. Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

7. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,085,723 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэнд, хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан илүү төлсөн 17,741,627 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн.

8. Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага болон хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “ ... Миний бие ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн хүсэлтээр 2008 оноос хойш цувуулж нийт 27,200 ам.доллар зээлдүүлсэн. Уг мөнгөө 2018.01.05-ны өдөр нэхэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь үндсэн зээлийг 64,252,000 төгрөг, хүүг 7,929,943 төгрөг байхаар тооцож, 2019.09.18-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн. 2018.01.29-өөс 2019.02.25-ны өдөр хүртэлх хугацаанд хэлцэл ёсоор 36,400,000 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан ч 5,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг 2018 оны жилийн хүүд тооцон хааж, 27,200 ам.долларын үндсэн зээл болон үндсэн зээлээс сар бүр 1,4 хувийн хүү тооцож төлбөр барагдуулах гэрээг 2019.02.25-ны өдөр байгуулсан. Иймд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас зээлийн үндсэн төлбөр 70,158,400 төгрөг, 2019.09.25-ны өдөр хүртэлх хугацааны хүү 6,927,323 төгрөг, нийт 77,085,723 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж шаардсанд,

хариуцагч хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ “... ,,,,,,,,,,,,,,,,,,гаас 2007.12.05-аас 2012.12.23-ны өдөр хүртэл нийт 27,200 ам долларыг зээлж авсан нь үнэн. Уг мөнгийг санхүүгийн чадавх, боломжоосоо шалтгаалаад урамшууллын хамт тухай бүр нь төлж ирсэн. Бид зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй ба амаар тохиролцсон. Тохиролцсоныхоо дагуу нийт 123 удаагийн гүйлгээгээр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, болон түүний хүүгийн дансанд нийт 94,827,350 төгрөгийг төлсөн. Мөн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн гуйлтын дагуу ... нийгмийн даатгалын шимтгэлд 1,322,220 төгрөг тушаасныг зээлээс хасаж байсан. ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагчийг ажлаа хэвийн явуулахад нь саад учруулж, дарамталсаар 2019.02.25-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ гэх баримтад гарын үсэг зуруулсан. Зээлийн төлбөрт нийт 94,827,350 төгрөг төлчихөөд байхад дахин 77,085,723 төгрөг нэхэмжилж байгааг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд зээлийн төлбөрт илүү төлсөн 17,741,627 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж маргажээ.

10. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...талууд 2019.02.25-ны өдөр хэлцлийг бичгээр байгуулж, зээлийн хүүг 1,4 хувь байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул энэ өдрөөс хойших зээлийн хүүг шаардах эрхтэй, нэхэмжлэгч нь 2019.09.25-ны өдрийг хүртэл хугацааны хүү шаардсан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх хугацааны хүүг гаргуулах нь зүйтэй...” гэж дүгнэсэн атлаа энэ гэрээг байгуулах хүртэл хариуцагч 27,200 ам.доллараас хэдийг нь төлсөн, хэдийг нь төлөөгүй, төлөөгүй үлдсэн мөнгөнөөс хэдэн төгрөгийн хүү тооцох ёстойг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоолгүйгээр (хэрэгт уг гэрээ байгуулагдсанаас хойш хийгдсэн төлбөрийн баримт авагдсан байна), хариуцагчийг үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэж дүгнэсэн нь,

мөн  “... зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч зээлдэгч хүүг зөвшөөрч төлсөн тул төлөгдсөн хүүг буцаан шаардах эрхийн үндэслэлд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэг хамаарахгүй тул нэхэмжлэгчийн зээлийн төлбөрт илүү авсан 7,319,681 төгрөгийг дээрх зээлийн хүүд төлсөн төлбөрт тооцох нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасантай нийцнэ...” гэж дүгнэсэн атлаа хариуцагчийн төлж байсан бусад төлбөрийг яагаад энэ үндэслэлд хамруулаагүй болох нь, мөн уг 7,319,681 төгрөгийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй (нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... зээлүүлсэн мөнгөө 2018.01.05-ны өдөр нэхэхэд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь үндсэн зээлийг 64,252,000 төгрөг, хүүг 7,929,943 төгрөг байхаар тооцож, 2019.09.18-ны өдөр гэхэд төлж барагдуулна гэсэн. 2018.01.29-өөс 2019.02.25-ны өдөр хүртэлх хугацаанд хэлцэл ёсоор 36,400,000 төгрөгийг шилжүүлэх ёстой байсан ч 5,250,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгийг 2018 оны жилийн хүүд тооцон хааж, 27,200 ам.долларын үндсэн зээл болон үндсэн зээлээс сар бүр 1,4 хувийн хүү тооцож төлбөр барагдуулах гэрээг 2019.02.25-ны өдөр байгуулсан....” гэж тайлбарладаг),

түүнчлэн “... хэрэгт зээлийн төлбөр төлсөн талаарх баримтуудыг хариуцагчаас бүрдүүлж өгсөн боловч тэдгээр баримтуудад 2010 оноос 2019 оны хооронд зээл төлөхдөө гадаад мөнгөн тэмдэгт буюу юань, ам.доллар зэргээр төлсөн байна, хариуцагч нь 2010 оноос 2019 оны хугацаанд юань болон ам.доллар нь төгрөгт хөрвүүлбэл хэдэн төгрөгийн ханштай байсан талаарх баримтаа гаргаж өгөөгүй атлаа төлбөр төлсөн баримтуудыг төгрөгт бодож 17,741,627 төгрөг илүү төлсөн гэж нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй, хэрхэн гадаад валютыг төгрөгт тооцож байгаа нь тодорхойгүй...” гэсэн үндэслэлээр хариуцагчийг татгалзлын тайлбараа нотлоогүй гэж буруутгасан нь учир дутагдалтай болжээ.

11. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч “...талуудын хооронд байгуулагдсан 2019.02.25-ны өдрийн хэлцлийн хугацаа дуусах болоогүй байна. Нэхэмжлэгч уг гэрээг цуцалж дуусгавар болгосон талаар тайлбар гаргаагүй. Иймд гэрээний хугацаа дуусгавар болоогүй тохиолдолд гэрээний үүргийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.4. дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй...” гэсэн дүгнэлт хийсэн нь буруу байна. Учир нь, хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хариуцагч нэгэнт гэрээний үүргээ биелүүлэх чадваргүй болсон тул нэхэмжлэгчийн зүгээс хүлээх шаардлагагүй гэж үзээд гэрээгээ хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тайлбарласан, мөн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүгчийн “Гэрээгээ цуцалсан гэж ойлгож байна уу, гэрээний хугацаа дуусаагүй байхад яагаад нэхэмжлээд байна вэ?” гэсэн асуултад нэхэмжлэгч “Хариуцагч байгууллага төлбөр төлөх чадваргүй байгаа” гэж хариулсан нь гэрээгээ цуцалж байгаа гэсэн агуулгыг илэрхийлж байна.

12. Ийнхүү хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгаа тохиолдолд хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний хувьд дүгнэлт хийж, маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/02437 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1805 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 25ы өдөр төлсөн 543,379 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                         С.СОЁМБО-ЭРДЭНЭ