Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/02494

 

ы 11 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2019/02494

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Д.Мөнгөнтуул, шүүгч Ж.Сэмжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Г,

Нэхэмжлэгч: Ч.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Г т холбогдох,

гэм хорын хорын хохирол 12445.200 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 10 уаа сарын 31-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч болон нэхэмжлэгч Ч.Бын төлөөлөгч Г.Г, хариуцагч Х.Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Галхүү /ШТЭҮД:1837/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 14/2и байранд миний бие амьдардаг бөгөөд анхны СӨХ-ны даргаар нь сонгогдож ажиллаж байсан. Гэтэл Цагдаагийн байгуулагад ажиллаж байсан иргэн Х.Г үгсэн хуйвалдаж, зохион байгуулалтайгаар бүлэглэн СӨХ-г шинээр байгуулж, СӨХ-ны эзэмшлийн байранд байсан иргэн Ч.Буянжаргал, Г.Г бид нарын хувийн өмч хөрөнгө, гэрийн эд хогшил, тоног төхөөрөмж, барилгын материал, эд зүйлсийг хулгай хийж, цагаан өнгийн портер машинаар хоёр удаа ачиж явсан нь цагдаагийн байгууллагын шалгалтаар тогтоогдож, хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүл гэж шийдвэрлэгдсэн болно. Мөн иргэн Г.Г миний хувийн орон сууцны гэрэл цахилгааныг санаатайгаар, зохион байгуулалттайгаар таслаж, дарамтлаж, хохироох зорилгоор цахилгааны шитийг давхар төмрөөр битүүмжилж, цоож зүүж манай гэр бүлийг бүхэл бүтэн 6 сар гэрэл цахилгаангүй хохироож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд удаа дараа хийж, шалгасан боловч тэрээр цагдаагийн байгууллагын нэрийг барьж хэргээс мултарч, ял завшиж, биднийг хохирсон дээр нь улам хохироосоор байгаа болно. Бид гэр бүлээрээ эд материал, сэтгэл санааны ихээхэн хохирлыг амссан болно. Г.Г миний бие 2018 оны 03 дугаар сарын 27, 2018 оны 09 дүгээр сарын 27, 2018 оны 10 дугаар сарын 05-нд тус тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд хэзээ ч Алтад их говьСӨХ-ны өмнөөс нэхэмжлэл гаргаж байгаагүй, зөвхөн иргэн Г.Г л гэж гаргаж, цагдаагийн байгууллагад олон удаа хандаж байсан болно. Тус байр нь маш муу баригдсан, ус гоождог, улсын комисс ашиглалтанд хүлээн аваагүй байр байсан. Би өөрийгөө бодсон бол тус байрыг хаячихаад явах боломж байсан. Оршин суугчид төлбөрөө өгөхгүй, үүнээс болж дампуурах байдалтай байсан юм. Оршин суугчид үгсэн хуйвалдаж Ганзориг гэж манай байранд байдаггүй хүнийг СӨХ-ны даргаар тавьсан цагаас санаатайгаар манай гэрэл цахилгааныг тасалж 6 сар гэрэл, цахилгаангүй байсан. Мөн миний хувийг өмчигй хүмүүсээр ачуулж, алга болгосон. Иймд бид Х.Гийн хулгай хийж, ачиж явсан эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6.445.200 төгрөг, гэрэл цахилгаангүй бүхэл бүтэн 6 сар хохироосон хохирол 6 сар х1.000.000=6.000.000 төгрөг, нийт 12.445.200 төгрөгийг хариуцагч Х.Гоос нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Х.Г шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Х.Г миний бие 2015 оны 04 дүгээр сарын 11-нд нийт оршин суугчдын 57.6 хувийн дэмжлэгтэйгээр Тохь тухСӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн шийдвэрийн дагуу үүсгэн байгуулсан. Алтад их говьСӨХ-ны дарга Г.Г нь тус хурал дээр өөрийн СӨХ-гоо өгөхгүй, та нар өөрсдөө СӨХ-гоо байгуул гэж хэлснээр оршин суугчдын хүсэлтээр Тохь тух СӨХ-г Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийг дахин шинээр үүсгэн байгуулсан. Алтад их говь СӨХ-ийн үед үүссэн өр төлбөрийг 3 сарын дотор барагдуулна хэмээн бичгээр батлан даалт гаргасан болно. Хурлын үйл ажиллагаа тус байрны харьяа фитнесс зааланд зохион байгуулагдсан бөгөөд хурлын дараагаар сантехникийн узелийн өрөөнд ороход өрөөний хэмжээ нь 3х4.5, хаалганы цоож нь эвдэрхий, ялтсан бойлуураас ус гоожсон, өрөөнд маших их ус тогтсон, чийгтэй, том хоёр моторны нэг нь эвдэрхий, туслах жижиг мотор эвдэрхий, турбанууд нь элэгдэж ус шүүрсэн, олон жилийн хог новштой, чийгийн хорхой үүрэлсэн байдалтай байсан. Цахилгаан шитний өрөөнд ороход өрөөний хэмээ 2х3, маш их чийгтэй, узелийн өрөөний ус урсаж тогтсон, чийгийн хорхой үүрэлсэн, агааржуулалтгүй учир чийг ихтэй бүгчим халуун, олон жилийн хог новш ихтэй байсан. Иргэн Г.Г нь оршин суугчдын хамт ажлаа хүлээлгэж өгөөд дахин огт ирээгүй бөгөөд 14/2и байрны 34 тоотод амьдардаг гэх боловч тус байранд амьдардаггүй бөгөөд тус байрны урд байрлах Жиди констракшнХХК-ийн Воли апартментийн 1202 тоотод оршин суудаг болохыг өөрөө болон оршин суугчид хүлээн зөвшөөрсөн. Миний бие ажлаа хүлээж авсны дараагаар Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлөөс дараах ажлуудыг хийж гүйцэтгэх ажлын чиглэл гаргасан. Алтад их говь СӨХ-ны дарга Г.Г нь дулаан, ус халаалт, цахилгаан, гараж, СӨХ болон ашиглалтын болон нийт нийт төлбөрийг бэлнээр өөрөө гардаж авдаг байсан тул үүнийг засаж, өөрчлөхийн тулд дараах ажлыг хийх шаардлагатай болсон. Тохь тух СӨХ-г байгуулж данстай болгох, халаалт, усыг нийтийн орон сууцны конторт шилжүүлэх, эрчим хүчийг цахилгаан түгээх компанид шилжүүлэх, СӨХ-ны ашиглалтын миөнгийг тус СӨХ-ны дансанд байршуулж хураалгах, Алтад их говь СӨХ-ны дарга Г.Гын оршин суугчдад үүсгэсэн өрийг барагдуулах зэрэг ажлууд байсан. Ингээд миний бие Тохь тух СӨХ-ны паргаар 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-нйи өдөр хүртэл ажиллаж дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 14/2и байрны хоёр орцны давхар бүрийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон, орон сууцны конторт хүлээлгэж өгөхийн тулд узелийн өрөөг цэвэрлэж, хаалганд нь цоож хийсэн, нэг том, нэг жижиг нийт хоёр моторыг сольсон, айл өрх бүрийн усны тоолуурыг баталгаажуулан, шинээр сольж тавьсан, узелийн өрөөг завсарлаж, өрх бүрийн усны даралтын тэнцвэржүүлэн, дээд давхрын айлуудад усны түвшинг хэрэглээний хэмжээнд хүргэсэн, гол хоёр халуун, хүйтэн усны турбаг сольж хэвийн үйл ажиллагаанд оруулсан, грашид байрлах хэрэглээний усны 8 хаалт, турбаг сольж шинэчилсэн, фитнессийн өрөөнд байрлах хэрэглээний усны 8 хаалт, турбаг сольж шинэчилсэн. Эрчим хүч цахилгаан түгнээх станцид хүлээлгэн өгөхийн тулд нийт айл өрхийн цахилгаан тоолуурыг шинэчлэн баталгаажуулж, шитийг цоожтой болгож айлуудад хүлээлгэж өгсөн, СӨХ-ны харьяаны орц, граш, фитнесс бусад өрөөнүүдийн цахилгааны монтажийг сольж шинээр засварласан, цахилгаан шитний өрөөг стандартад хүргэхийн тулд өрөөний хог новшийг цэвэрлэж, иж бүрэн засварласан, бүх чийгийг хатааж, бүх будаг, шохой ажлыг хийсэн, чийгийн хорхойг устгаж, хор цацаж устгал хийсэн, агааржуулалтын цонхтой болгосон, хаалга үүдийг байнгын цоожтой болгосон зэрэг ажлууудыг хийж гүйцэтгэсэн болно. Үүний үр дүнд 2015 оны 06 дугаар сарын 01-нйи өдрөөс эхлэн нийт оршин суугчид Сүхбаатар дүүргийн нийтийн орон сууцны ашиглалтын контор, Сүхбаатар дүүргийн Зүүн түгээх төвд эрчим хүчийг шилжүүлэн Төрийн банкны Арслантай гүүр салбарт төлбөр тооцоог хийдэг болсон. Ингээд миний бие 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл шинээр үүсгэн байгуулагдсан Тохь тух СӨХ-ны захирлаар ажилласан юм. Гэтэл өмнө нь уг байрны Алтад их говь СӨХ-ны даргаар ажиллаж байсан Г.Г гэгч нь миний биеийг СӨХ-ны ажлыг булааж авсан, өрөөнд оруулж зодсон, дарамталсан гэж цагдаагийн хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өргөдөл өгч шалгуулсан ба дээрх үйлдлүүд нь тогтоогдоогүй, эрүүгийн хуульд заасан гэм хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй тул тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Цогтгэрэл 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2092 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Г.Г нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр надад холбогдуулан мөн дээрх үндэслэлээр эд хогшил, тоног төхөөрөмж, эд зүйлсийн төлбөр 6.445.200 төгрөг, гэрэл цахилгаангүй 6 сар хохироосны хохирол 6.000.000 төгрөг, нийт 12.445.200 төгрөг нэхэмжилсэн өргөдөл гаргасан боловч шүүгч Д.Нямбазар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 181/ШЗ2018/04044 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Г.Г нь 2018 оны 5 дугаар сард дээрх үндэслэлээр тус цагдаагийн хэлтэст хоёр дахь удаагаа өргөдөл гарган шалгуулж байна. Г.Г нь дахин Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган Х.Г нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан гэж томордог бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар удаа дараа өргөдөл гомдол гаргаж байсан боловч хувийн ашиг сонирхол, танил талаааа нөлөөлж хэргийг хэрэгсэхгүй болгуулах, түдгэлзүүлэх, татгалзуулах үйлдлийг хийсээр ирсэн. Миний өргөдлийг ахлах дэслэгч Д.Мөнхсайхан, ахлах дэслэгч Д.Энхтөр нар нь хэргийг хэрэгсэхгүй болгож хааж татгалзуулаад Улсын мөрдөн байцаах газар, Нийслэлийн цагдаагийн газарт тушаал дэвшицгээсэн. Энэ үйлдэлд АТГ-ын МШХ-ны дарга Э.Идэрцогтын төрсөн ах Э.Идэрболд, УИХ-ын дарга М.Энхболдын комиссар, туслах жолооч нар, тагнуулын болон төрийн тусгай хамгаалалтын газрын боловсон хүчний дарга нар оролцсон гэж үзэж байна гэсэн тайлбарыг гаргасан байна. Миний бие цагдаагийн байгууллагад 26 жил ажиллаж цэргийн байнгын тэтгэвэрт 2011 онд гарсан нь үнэн ба цагдаагийн дээрх нэр бүхий алба хаагчдыг танихгүй болно. Иймд Г.Гын гаргаж байгаа иргэн миний нэр хүндийг унаган, удаа дараа гүтгэж байгаа, цагдаагийн алба хаагчдыг ажлаа хийснийх нь төлөө гүтгэж, нэр төрд үндэслэлгүй халдаж байгаа гэмт үйлдлийг нь, мөн Г.Гын өргөдөлд дурьдагдаад байгаа 6.445.200 төгрөгийн эд зүйлс, тоног төхөөрөмж байсан гэх асуудал нь огт худлаа бөгөөд эд зүйлс хулгайлсан гэж гүтгэж байна. Мөн өөрөө цахилгаан түгээхтэй холбогдоод цахилгаанаа авах боломжтой байсан. Шитний түлхүүрийг айлуудад өгсөн байсан. Миний бие СӨХ-ны өрөөнд байсан түүний гэх эд хогшлыг ачиж аваачаад өөрийнх нь эзэмшлийн амбаарт аваачиж хийсэн. Тэнд нэхэмжлэлд дурдсан шиг олон төрлийн эд хогшил, тоног төхөөрөмж байгаагүй. Бараг л ашиглах боломжгүй цөөхөн тооны эд зүйлс л байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Г, Ч.Буянжаргал нь Х.Гоос 12.445.200 хангах үндэсгүй гэж үзлээ.

Г.Ганзориг нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах 14/2и байрыг харьяалан ажилладаг Алтад их говьСӨХ-ны даргаар ажиллаж байсан байх ба 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус байрны нийт оршин суугчдын хурлаар Г.Гыг сууц өмчлөгчийн холбооны даргаар ажиллуулахаас татгалзаж, өмнөх дарга Г.Г нь Алтад их говьСӨХ-г шилжүүлэн өгөхөөс татгалзсан тул оршин суугчид сууц өмчлөгчдийн холбоог шинээр Тохь тухСӨХ нэртэйгээр байгуулж, Х.Гийг даргаар ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь зохигчдын тайлбар, оршин суугчдын хурлын тэмдэглэл, Удирдах зөвлөлийн хурлын протокол зэргээр нотлогдож байна. /хх-22-23, 120-121,130-131/

Хариуцагч Х.Г нь шинээр үүсгэн байгуулагдсан Тохь тухСӨХ-ны даргаар 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажилласан бөгөөд энэхүү хугацаандаа сууц өмчлөгчдийн холбоонд хамаарах дундын өмчлөлийн байранд байсан нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн гэх эд зүйлсийг хүмүүсээр зөөлгөж тус байрны хажууд байрлах Г.Гын эзэмшлийн тоосгон амбаарт зөөж хийсэн, нэхэмжлэгч Г.Гоос цагдаагийн байгууллагад гомдол гаргахад энэ нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжгүй гэж үзээд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1027 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс учирсан хохирлоо гаргуулахаар шүүхэд ханджээ./хх-95/

Нэхэмжлэгч Г.Г, Ч.Буянжаргал нар нь хариуцагч Х.Гийг өөрсдийн эзэмшлийн амбаарт тэдний эд зүйлсийг бүгдийг зөөж хийгээгүй, хэрэгтэй зүйлүүдийг нь аваад хэрэггүй зүйлүүдийг нь үлдээсэн гэсэн үндэслэлээр 153 нэр төрлийн эд зүйлсийн төлбөр 6.445.200 төгрөг болон орон сууцны цахилгааныг 6 сар тасалсанаас учирсон хохирол 6.000.000 төгрөг, нийт 12.445.200 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч Х.Г нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Тохь тухСӨХ-ны даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд өмнөх дарга Г.Гоос ажил болон эд зүйлсийг хүлээлцэж аваагүй. Сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн байранд байсан Г.Гын гэх эд зүйлсийг байрны хажууд байрлах түүний тоосгон амбаарт аваачиж хураасан бөгөөд түүний эд зүйлсээс юу ч аваагүй, энэ нь цагдаагийн байгууллагад өгсөн гэрчүүдийн мэдүүлэг, хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолоор нотлогдоно. Миний бие нэхэмжлэгч Г.Гын орон сууцны цахилгааныг таслаагүй бөгөөд бүх тоолуурыг баталгаажуулж, цахилгааны шитийг битүүмжилж тавьсны дараа оршин суугчидтай байгуулсан гэрээг шинэчилж байгуулсан. Үүний дараа өөрсдөө цахилгаан түгээх байгууллагыг дуудаж цахилгаанаа холбуулаагүй байж, намайг цахилгааныг нь санаатайгаар тасалж, залгуулахгүй байсан гэж байгааг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзал үндэстэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Учир нь хариуцагч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14/2и байрны сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн байранд байсан гэх нэхэмжлэгч Г.Г, Ч.Буянжаргал нарын 6.445.200 төгрөгийн үнэтэй 153 нэр төрлийн эд зүйлсийг авч ашигласан, үрэгдүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна. /хх-5-7/

Хариуцагч Х.Г нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14/2и байрны узелийн өрөөг холбогдох байгууллагуудад нь хүлээлгэж өгөхөөр тухайн узелийн өрөөнд байсан эд зүйлсийг хүмүүсээр зөөлгөж тус байрны хажууд байрлах тоосгон амбаарт оруулсан болохыг цагдаагийн байгууллагаас шалган тогтоож, эд зүйлсийг өөрт нь мэдэгдэлгүй хулгайлсан, эд зүйлсийг аваад өгөхгүй зодож дарамталсан болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, эрүүгийн хэрэг үүсгэхээс тус тус татгалзаж шийдвэрлэсэн байна. /хх-19, 97, 170-171/

Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу шүүх нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн амбаарт ямар ямар эд зүйлс байгаа, тэдгээр нь зориулалтын дагуу ашиглах боломжтой эсэх, хэрэв боломжтой бол тэдгээр нь хичнээн төгрөгийн үнэтэй эсэхийг тодруулахаар ВендоХХК-ийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулахад 26 нэр төрлийн эд зүйлсийг тоолж, тэдгээр нь 267.720 төгрөгийн үнэтэй гэж тогтоосон байх ба модон хайрцганд хураалттай байсан олон тооны номнууд нь хулгайн үүрлэсэн, номны хуудаснууд идэгдсэн байдалтай байсан тул нэг бүрчлэн тоолж, нэр нэршлийг тодорхойлох боломжгүй гэсэн үзжээ. /хх-234-247/

497 497.1 , , 㺺 Х.Гийн нэхэмжлэгч нарын эзэмшлийн эд хөрөнгийг сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн узелийн байрнаас нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн амбаарт шилжүүлэн зөөж хураасан үйлдлийг , энэхүү үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарын эзэмшлийн эд зүйлс алга болж, үрэгдэж хохирол учирсан, ү .

нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн амбаарт түүний нэхэмжлэлд дурдсан эд зүйлсийн зарим хэсэг байх бөгөөд бусад эд зүйлсийг нь хариуцагч Х.Г авч ашигласан, үрэгдүүлсэн, түүний нэхэмжлээд байгаа эд зүйлс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14/2и байрны узелийн өрөөнд байсан болох нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Г.Г, Ч.Буянжаргал нарын эд хогшил, тоног төхөөрөмжийн төлбөр 6.445.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч Х.Г нь 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Тохь тухСӨХ-ны даргаар ажиллах хугацаандаа Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 14/2и байрны нийт айл өрхийн цахилгаан тоолуурыг шинэчлэн баталгаажуулж, цахилгааны шитийг цоожтой болгосон байх бөгөөд уг ажлыг гүйцэтгэхдээ тус байрны 34 тоотод оршин суугч нэхэмжлэгч Г.Гын орон сууцны цахилгааныг тасалж, 6 сар цахилгаангүй хохироосон гэх байдал нотлогдохгүй байна.

Тохь тухСӨХ-оос нэхэмжлэгч Г.Гын цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-тай байгуулсан, уг гэрээний дагуу хэрэглэгч цахилгаан эрчим хүчийг хэрэглэх боломжтой бөгөөд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн Сүхбаатар хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 21/98 тоот албан бичгээс үзэхэд Г.Гын гаргасан өргөдлийн дагуу цахилгаан эрчим хүчийг залгах шийдвэр өгч, монтёр Э.Баяржавхлан залгалт хийхээр гээд очиход тус айл эзэнгүй, хэрэглэгчийн утас холбогдох боломжгүй, давхар дундын шит цоожтой байсан шалтгаанаар залгалт хийгдээгүй байна. Харин Г.Г нь 2015 оны 11 дүгээр сард өөрөө гэртээ байгаагаа мэдэгдсний үндсэн дээр цахилгаан эрчим хүчийг залгаж өгчээ. /хх-10/

Дээрх баримтаас үзэхэд цахилгаан эрчим хүч хэрэглэгч Г.Г нь өөрийн хүссэн цагт цахилгаан эрчим хүчийг холбуулах боломжтой байсан байх бөгөөд сууц өмчлөгчдийн холбоонд орон суугчийн цахилгаан эрчим хүчийг салгах эрхийг хуулиар олгогдоогүй, уг эрхийг Тохь тухСӨХ-ны захирлаар ажиллаж байсан Х.Г эдэлж, нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж хохироосон гэж үзэх боломжгүй байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 02-07/2326 тоот албан бичигт танай оршин суугч Г.Гын өргөдлийг судалж үзэхэд уг айлын эрчим хүчийг цахилгаантай холбоотой бус шалтгаанаар тасалсан байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийг 30.1.1 дэх заалтыг зөрчсөн байна гэж дурдсан нь хариуцагч Х.Г Тохь тухСӨХ-ны даргаар ажиллаж байхдаа нэхэмжлэгч Г.Гын эзэмшлийн орон сууцны цахилгаан эрчим хүчийг тасалсан болохыг нотолж, тогтоосон баримт гэж үзэж үндэслэлгүй бөгөөд өргөдлийг судалж үзсэний үндсэн дээр өгсөн өргөдлийн хариу гэж үзэхээр байна. /хх-9/

Нэхэмжлэгч Г.Г нь цахилгааны холболтыг өөрөө залгуулах боломжтой байхад Тохь тухСӨХ-оос цахилгааны тоолуурыг шинэчилж, баталгаажуулах ажил хийж гүйцэтгэж, цахилгааны холболтуудыг түр салгаснаас хойш орон сууцныхаа цахилгааныг холбуулаагүй, энэхүү хугацаанд орон сууцандаа амьдраагүй, эзгүй байснаас холбуулж чадаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

нэхэмжлэгч нарын шаардсан гэсэн үндэслэлээр ба нэхэмжлэгчийн төлсөн 214.080 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан тул хариуцагч Х.Гоос гэм хорын хохирол 12.445.200 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Г.Г, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 214.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. х ш х ш т 120 120.2 , , 뺺 㺺 14 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

ШҮҮГЧИД Д.МӨНГӨНТУУЛ

Ж.СЭМЖИД