| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2019/0231/Э |
| Дугаар | 32 |
| Огноо | 2020-04-08 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., 17.3.2.2., 17.10.1., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 32
Б.Л-, И.Э- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс: 166/2019/0231/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяад, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сүрмандах
Хохирогч Ч.А-
Хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал, Д.Номин-Эрдэнэ
Ж.Туяа, Ө.Өлзиймаа
Иргэний нэхэмжлэгч Д.Н-
Иргэний хариуцагч Ш.К-
Шүүгдэгч И.Э-
Шүүгдэгч Б.Л-ийн
өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар
Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Л-, И-ийн Э- нарт холбогдох, 1818004780316 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хохирогч Ц.Ц-гийн өмгөөлөгч Ж.Туяа, хохирогч Б.Б-ын өмгөөлөгч П.Батжаргал, хохирогч А.Ч-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регистрийн дугаартай, О- овогт Б-ийн Л-.,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, ********** регисрийн дугаартай, Х- овогт И-ийн Э-.
Шүүгдэгч Б.Л- нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:
- 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус банкны харилцагч Б.Б-ын цалингийн зээл төлөх гэж байсан 4.200.000 төгрөгийг долоо хоногийн хугацаатай түр зүүлээч гэж залилан, 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэн Н.А-ээс мөнгөний хэрэг байна, хэд хоногийн дараа буцаагаад өгье. гэж залилан, 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- А.Ч-аас 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНСУ явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна гэж залилан 17000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- банкнаас 5000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б-ын нэр 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгөнөөс 11.685.500 төгрөгийг залилан авсан,
- 2017 оны 1 дүгээр сард тус банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт асан Г.Т-ын нэр дээр 25.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч, мөнгөнөнөөс 9.000.000 төгрөгийг залилан авсан,
- 2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1.500.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.Б-ийн нэр дээр 5.100.000 төгрөгийн зээл гаргуулан авч, уг гөнөөс 3.600.000 төгрөгийг залилан авсан,
- 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.А-аас 35000000 төгрөгийг залилан авсан,
- 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн Ц.О-гаас 6.000.000 төгрөгийг, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Ц.О-г урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гарахад 18.000.000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг тус тус залилан авсан,
- 2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Б-гээс 9.000.000 төгрөгийг залилан авсан,
- 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “нэг сарын хугацаанд хэрэглээд өгье хэмээн А.У-гаас А.У-, Д.Б-, Ш.О- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-р хороололын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө, 55.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч улмаар захиран зарцуулах хуурамч итгэмжлэлийг өөрийн нэр дээр гэрчлүүлж иргэн А.У-, Д.Бат, Ш.О- нарын өмчлөх эрхэнд халдаж, тэдний өмчлөлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр, тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30.000.000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.У-, Д.Б-, Ш.О- нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тус банкны харилцагч иргэн Ч.С-ээс “...барьцаагүйгээр чамд зээл олгуулж болох юм байна. Чамд Төрийн банкнаас зээл гаргаж өгье. Харин чи надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч” хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,
- 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэн П.А-аас “...та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банкинд төлнө” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төрийн банкнаас 30.0 сая төгрөгийн зээл олгохдоо П.А-, Х.Э- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банкинд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30.000.000 төгрөгийг өөртөө бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ц.А-гаас “...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье” хэмээн хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.А-гийн нэр дээр 8500000 төгрөгийн цалингийн зээл олгуулж уг мөнгөнөөс 8.000.000 төгрөгийг залилан авсан,
- 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Ц-гоос “... таны хадгаламжинд 17.0 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч” хэмээн хадгаламжнаас нь 17.000.000 төгрөг гаргуулан залилан авсан,
- 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Б-иас: зээлийг чинь бүтээж өгье гэж 2.500.000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 15- өдөр 1200000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдөр “...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банкинд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс шилжүүлчих” хэмээн хэлж 4.500.000 төгрөг, нийт 8.200.000 төгрөгийг залилан авч, 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,
Шүүгдэгч И.Э- нь Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаандаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Л-ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хороололын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-200300861 дугаартай 29м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг тус байрны өмчлөгч иргэн А.У-, Ш.О-, Д.Бат нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн баталсны улмаас Б.Л- нь тухайн илт хууль бус итгэмжлэлийг ашиглан “Голомт банк”-ны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.У-, Ш.О-, Д.Б- нарт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч О- овогт Б-ийн Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 2.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн.,
шүүгдэгч Х- овогт И-ийн Э-ыг нотариатч өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 2.2.т зааснаар шүүгдэгч О- овогт Б-ийн Л-т 7 жил /долоон жил/ хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Х- овогт И-ийн Э-од 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Б.Л-т оногдуулсан 7 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1., 6.10 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч Б.Л-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 50 /тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч И.Э-ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцож торгох ялаас хасч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.3 дугаар зүйлийн 5., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар торгох ялын 5385000 /таван сая гурван зуун наян таван мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд сар бүр 224.375 /хоёр зуун хорин дөрвөн мянга гурван зуун далан тав/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч И.Э-од үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч И.Э-од анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар шүүгдэгч Б.Л-ээс 188.076.270 төгрөг 60 мөнгө /нэг зуун наян найман сая далан зургаан мянга хоёр зуун далан төгрөг жаран мөнгө/ гаргаж үүнгээс :
13.000.000 /арван гурван сая/ төгрөгийг хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг Ц-ын *-* тоотод оршин суух З- овогт Н-ийн А-д /РД:**********, утас: ********/, 6.525.000 /зургаан сая таван зуун хорин таван мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5 дугаар хороолол, **-** тоотод оршин суух Б- овогт Ц-ын А-д /РД: **********, утас: ********/, 21.500.000 /хорин нэгэн сая таван зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар баг 6 дугаар хороолол, **-** тоотод оршин суух Ө- овогт П-ийн А-д/РД: **********, утас: ********/, 13.000.000/арван гурван сая/төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, ** дүгээр байрны ** тоотод оршин суух Т- овогт Ч-ын А-ад /РД: **********, утас: ********/, 5201700 /таван сая хоёр зуун нэг мянга долоон зуу/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол **-** тоотод оршин суух Б- овогт Б-ын Б-т /РД: **********, утас: ********/, 5.100.000 /таван сая нэг зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг, 22 дугаар хороолол **-** тоотод оршин суух И- овогт Г-ын Б-д /РД: **********, утас: ********/, 8.200.000 /найман сая хоёр зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг 4 дүгээр бригадын хөдөө тоотод оршин суух Б- овогт Ч-ийн Б-д /РД: ********** , утас: ********/, 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны **-** тоотод оршин суух Б- овогт О-ийн Б-ид /РД: **********, утас: ********/, 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 10 дугаар хэсэг **-** тоотод оршин суух Б- овогт Ц-ийн О-д /РД: **********, утас: ********/, 1146713 /нэг сая нэг зуун дөчин зургаан мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг Улаабаатар хотын Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Урлан хотхоны ** тоотод оршин суух Д- овогт Г-ийн Т-т /РД: **********, утас: ********/, 2.500.000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн **-** тоотод оршин суух Ч- овогт С-ын С-т/РД: **********, утас: ********/, 17.000.000 /арван долоон сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хорооллын **-** тоотод оршин суух Б- овогт Ч-ийн Ц-д /РД: **********, утас: ********/, 17000000 /арван долоон сая/ төгрөгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг, Партизаны **-** тоотод оршин суух Б- овогт А-ын Ч-т /РД: **********, утас: ********/, 38.302.857 төгрөг 63 мөнгийг /гучин найман сая гурван зуун хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг жаран гурван мөнгө/ иргэний нэхэмжлэгч “Голомт” банкинд, 30.000.000 /гучин сая/ төгрөгийг “Төрийн банк” ХХК-д тус тус олгож, “Төрийн банк” нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн гүүг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.8., 56 дугаар зүйлийн 1.10.т зааснаар хохирогч Ш.О-, Д.Б-, А.У- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Y-2003008618 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаалсан “Голомт “банкны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн БГ4305115294 дугаартай ипотекийн зээлийн гэрээ, мөн П.А-, Х.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү- 2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан “Төрийн” банкны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 зээлийн болон барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоот 29м2 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч Ш.О-, Д.Б-, А.У- нарт олгохыг Голомт банкинд, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг хохирогч П.А-, Х.Э- нарт тус тус олгохыг “Төрийн банк” ХХК-нд тус тус үүрэг болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч И.Э- нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд Дархан-Уул Шүүхийн тамгын газрын барьцааны мөнгө хадгалах Төрийн сангийн 100190005350 тоот данснаас 1.353.520 /нэг сая гурван зуун тавин гурван мянга таван зуун хорь/ төгрөгийг гаргуулж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт олгож, үлдэх 646.480 /зургаан зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг улсын орлогод оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч И.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар давж заалдах гомдолдоо:
Шүүгдэгч Б.Л-ийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж, анхан шатны шүүх хуралд гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч Б.Л-т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1.д заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал буюу анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Мөн түүний хувийн амьдралын хувьд ам бүл 4, 4-16 насны хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг бөгөөд нөхөр нь хүүхдүүдээ хараад одоогоор эрхэлсэн ажилгүй байна. Хохирогч нарт учруулсан хохирлыг боломжийн хэрээр төлж ирсэн бөгөөд хойшид ч төлж барагдуулна гэдэгээ илэрхийлж байна.
Гэмт хэрэг үйлдэгдэхэд Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвийн эрхлэгч болон удирдах ажилтнуудын хариуцлагагүй, хяналт сул байдал нь дорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байна.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Л-т оногдуулсан 7 жилийн хорих ялаас зарим хэсгийг хасч, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэнэ үү.
Давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгч Б.Л-ийг өөрийг нь оролцуулах хүсэлтэй байна гэжээ.
Хохирогч Ц.Ц-гийн өмгөөлөгч Ж.Туяа давж заалдах гомдолдоо:
Хохирогч Ц.Ц-гийн хохирол төлөгдөөгүй байгаад маш их гомдолтой байгаа юм. Б.Л- Төрийн банкинд ажиллаж байхдаа ажлын байрандаа хохирогч Ц.Ц-г залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
Төрийн банк Б.Л-тээ хохирогч Ц.Ц-гийн Төрийн банкны хадгаламжинд хадгалуулсан мөнгөө өөрөө авах эрхийг хязгаарлаж, харин Б.Л-т хохирогч Ц.Ц-гийн Төрийн банкны хадгаламжинд 17 сая төгрөг байгааг урьдчилан мэдэж хүний хувийн нууцад халдах боломжоор хангаж Б.Л-ийг хохирогчийн хадгаламжид байгаа мөнгийг тухайн өдөр ажиллаж байсан теллерээс зарлагын баримтаар авах эрхийг олгосон буруутай гэж үзэж байна.
Иймд Төрийн банкнаас хохирогч Ц.Ц-гийн 17 сая төгрөгийг гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Л- давж заалдах гомдолдоо:
Миний бие өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хохирогчтой амаар болон бичгээр хүү тохирч төлж байсан. Зарим хохирогчоос өмнө нь мөнгө зээлж авч, хүүгийн хамт цаг хугацаанд нь төлж байсан. Миний бие цаашид ажил хөдөлмөр эрхэлж хохирлыг барагдуулахыг хүсч байна. Мөн цэцэрлэг болон сургуулийн насны 2 хүүхэдтэй, миний эрүүл мэндийн байдал муу байгаа бөгөөд 2012 оноос хойш сахарын диабет өвчнөөр оношлогдож, сахар буурахгүй байнгын хяналтанд байгаа. Энэ өвчний улмаас зүрх, хөл өвдөж байгаа. Цагдан хоригдож байх хугацаанд эрүүл мэнд, сэтгэл зүйн байдлын улмаас хэвлийд тээж байсан ураг зулбасан. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.
Хохирогч Б.Б-ын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:
Төрийн банкны Дархан салбарын 2018 оны 05 сарын 21-ний өдрийн 65 дугаартай “Б.Л-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай” тушаалд “Хуучин Дархан Тооцооны төвийн менежер БЛ- нь харилцагчид зээл гаргаж өгөх замаар харилцагчаас мөнгө авсан, хүсч байгаа зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргаж зөрүү мөнгийг хувьдаа авч ашигласан, хуурамч баримт үйлдэн харилцагчийн нэр дээр зээл гарган хувьдаа авч ашигласан зэрэг банк болон харилцагчийг хохироосон үйлдэл гаргаж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ноцтой зөрчил гаргасан... мөн ажил тасалсан тул 2018 оны 05 дугаар сарын .. -ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй.” гэснээс үзэхэд “ хүсч байгаа зээлийн хэмжээг нэмэгдүүлэн зээл гаргаж зөрүү мөнгийг хувьдаа авч ашигласан” -ыг банк өөрсдийн эрх хэмжээний хүрээнд тогтоож, сахилгын арга хэмжээ авсан нь тогтоогдож байна. /ХХ-58/
Яллах дүгнэлтийн яллаж байгаа хэргийн товч агуулгын 4-д “ Төрийн банк”-ны Дархан -Уул аймаг дахь Хуучин Дархан тооцооны төвд зээлийн эдийн засагчаар ажиллаж байх хугацаандаа тус банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б-ын нэр дээр 2016 оны 10 сарын 05-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл гаргуулан авч уг мөнгөнөөс 11.685.000 төгрөгийг залилан авсан.“ Тогтоох нь хэсгийн 1-д яллагдагч Б.Л-ийн албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учрлуусан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 2.2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. / ХХ-150-161/
Дээр дурдагдсан ажлаас халагдсан тушаал, яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Л- нь Төрийн банкинд харилцааны менежрээр ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашигласан гэм буруутай үйлдлээрээ бусдад хохирол учруулсан талаарх дүгнэлт нь зөрүүгүй, тохирч байдаг.
Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт “ Шүүгдэгч Б.Л- нь Төрийн банкны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдыг хуурч, зохиомол байдльг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харьцааны явцад бий болгосон итгэлийг урвуулан ашиглаж, 15 удаагийн үйлдлээр нийт 291,685,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1. 2.2-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тус тус зөв” гэж дүгнэсэнтэй санал нийлж байна. Учир нь шүүгдэгч Б.Л- нь Төрийн банкинд харилцааны менежрээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцдэг. Учир нь шүүгдэгч Б.Л- банкинд харилцааны менежер албан тушаалд ажилладаггүй байсан бол хохирогч Б.Б-ыг 5,000,000 төгрөгийн зээлийн хүсэлт өгөхөд 12,000,0000 төгрөг нэмж, 17,000,000 төгрөгийн зээл гарах боломжгүй байсан. Түүнчлэн хохирогч Б.Б-ын зээл авах хүсэлтийг өөрөө судалсан, зээлийн гэрээн дээр шүүгдэгч Б.Л- банкыг төлөөлж гарын үсэг зурсан нь нотлох баримтааг нотллгддог тул түүний хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан болох нь тогтооддог ба энэ үйлдэл олон удаа давтагдах нөхцөл байдлыг Төрийн банк өөрөө бий болгосон. Төрийн банкны ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч Б.Б-аас гадна Төрийн банк давхар хохирсон. Тухайлбал Б.Б- орон сууцаа зээлийн барьцаанд тавьж, Төрийн банк нь Б.Л-ийн төлөх ёстой 5,201,700 төгрөгөөр хохирсон. Гэтэл нэс хохирогч болох Төрийн банк нь нөгөө хохирогч болох Б.Б-аас иргэний журмаар барьцаа хөрөнгөөс үүрийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргадаг нь шударга ёсонд нийцэхгүй байна. Түүнчлэн Төрийн банк нэг талаас хохирсон боловч нөгөө талаас уг хохирлыг өөрөө хариуцах үндэслэлтэй байна.
Учир нь Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн гэм хор учруулснаас үүсэх үүргийг зохицуулсан зүйл, заалтын дагуу шийдвэрлэдэг.
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ” бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зааснаар шүүгдэгч Б.Л-ийг ажиллуулж байсан банк хариуцах үндэслэлтэй байна.
Гэтэл анхан шатны шүүх “Шүүгдэгч Б.Л- нь харилцааны менежрэар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж бусдад хохирол учруулсан" гэж ж дүгнэсэн атлаа иргэний нэхэмжлэлийн талаар “... хохирогч нар нь сайн дураар шүү Б.Л-ийн гуйлтын дагуу ... өөрсдийн нэр дээр авах зээлийн хэмжээг зээлд авч тодорхой хэсгийг өгч ... байсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдосон” тул үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг банк хариуцан төлөх үндэслэлгүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаар хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийнг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь хэсгийн “ Шүүгдэгч Б.Л-ээс ... 5201700 төгрөгийг гаргуулж” гэж заасныг “Төрийн банкнаас 5201700 төгрөгийг гаргуулж “ гэж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хохирогч А.Ч-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдах гомдолдоо:
Хохирогч А.Ч- нь 2017.03.31-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг “Баядууд” ХХК-ийн байранд байрлах Төрийн банкны хуучин Дархан ТТ салбараас 140900375005 тоот Зээлийн гэрээ байгуулан хэрэглээний зээл 30.000.000 сая төгрөг авсан. Энэхүү зээлийн гэрээнд банкны талаас Нэгжийн захирал Ч.А-, зээлийн ажилтан Б.Л- нар гарын үсэг зурж зээл олгосон байдаг.
Хохирогч А.Ч-ын “...хүүдээ хөдөө тээврийн том машин авч өгсөн... тухайн машины мотор нь 2018 оны 02-р сард эвдэрч тухайн машинд нь мотор авахаар Төрийн банкнаас нэмж зээл авахаар хүсэлтийг 2018 оны 03 сард Төрийн банкны ажилтан Б.Л- гэх эмэгтэйд материал бүрдүүлж өгөхөд өмнөх зээлийн үлдэгдэл 17 сая төгрөгийг төлж байж дахин зээл авх боломжтой... 17 сая төгрөгийг зээлийн хуралд оруулахаас өмнө дансандаа байршуул гэсэн тэгээд би мөнгөө зээлийн дансандаа байршуулсан" гэх мэдүүлэг . /1-р хх-214-215/
Хохирогч А.Ч-ын “...Б.Л- зээл чинь хойшлогдсон, нэг дэх өдрийн зээлийн хурлаар танай зээл орохоор болсон, банкинд зээл хаахаар дансанд байршуулсан мөнгөө түрдээ авчихгүй, авахгүй бол банк татаад авчихвал зээл гарахаа больчихно гэсэн. Тэгэхээр нь Б.Л-ийн ярьсанд итгээд нөгөө банкны дансанд байршуулсан 17 сая төгрөгөө авчихсан. Тэгтэл Б.Л- намайг уулзах хэрэг байна гэж дуудаад ... наад зээл хаах мөнгөө надад үлдээчих, 1 дэх өдөр би энэ мөнгөөр чинь зээлийн үлдэгдлийг чинь хаагаад 30 сая төгрөгний зээлийг чинь гаргаад бэлэн болгоод байж байя гэхээр нь итгээд эдийн засагч Б.Л-т үлдээсэн... зээл хаахаар өгсөн мөнгөө авъя гэхэд мөнгө чинь байхгүй гэх худал шалтаг хэлж хойшлуулж явсаар байгаад нэг ч төгрөг өгөөгүй... энэ мөнгийг би Л-т зээлсэн мөнгө огт биш юмаа” гэх мэдүүлэг/4-р хх-100-101/,
Гэрч О.А-ийн “Л-тэй уулзахад нөхөр бид хоёрт худал шалтаг хэлж энэ 2 амлалтын бичгийг Л- өөрөө бичиж өгөөд, хүү өгнө түр хүлээж бай гэж нөхөр бид 2-ыг тайвшруулан хугацаа авсан баримтууд” гэх мэдүүлэг/4-р хх-104/,
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Ч-ын мэдүүлэг /1-р хх-214-215, 217, 4-р хх-100-102,/, гэрч О.А- /1-р хх-218, 4-р хх-104-106/, хохирогч Б.Ч- болон түүний эхнэр О.А- нарын Б.Л-тэй харилцсан мессежний гэрэл зургууд /1-хх-ийн 196-2018/ дансны хуулга зэрэг нотлох баримтыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой үнэлээгүйд гомдолтой байна.
Тус хэрэг нь хохирогч Б.Ч- нь банкны эдийн засагч Б.Л-ийг огт танихгүй, түүнчлэн Б.Л- гэдэг хувь хүнд итгэж 17 сая төгрөгийг зээлсэн асуудал огт биш, харин Төрийн банкинд итгэж зээлийн дансандаа байршуулж, дахин зээл авах зорилгоор тус банкны эдийн засагчид 17 сая төгрөгөө аваачиж өгсөн байдаг.
ЭХХШТХ-ийн 8.6 дугаар зүйлийн 1.т “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.", ЭХТА-ийн 5.1 дүгээр зүйлийн 1.т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” Гэж заасны дагуу Төрийн банкинд ямарч хариуцлага ногдуулахгүй шийдвэрлэсэн нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна.
Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд Төрийн банкны хуучин Дархан ТТ-ийн хариуцлагагүй үйл ажиллагаа болон удирдах албан тушаалтнуудын ажилтнууддаа тавих хяналт шалгалт сул, хараа хяналтгүй үйлдлийн улмаас тухайн банкны эдийн засагч /байсан/ Б.Л- нь уг гэмт хэргийг үйлдэж олон тооны иргэдийг санхүүгийн хувьд хохироосон явдал үүссэн учраас Төрийн банк тус хэрэгт иргэний хариуцагчаар татагдсаны хувьд ажилтныхаа учруулсан хохиролыг нөхөн төлөх үүрэгтэй гэж үзэж байна.
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/31 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 6-д Б.Л-ээс А.Ч-т 17.0 сая төгрөг гаргуулж гэснийг иргэний хариуцагч “Төрийн банк”наас гаргуулах өөрчлөлт оруулж өгнө үү.
Шүүх хуралдаанд биечлэн оролцоно. Жич: Хохирогч А.Ч- нь элэгний хорт хавдрын улмаас Улаанбаатар хотод хэвтэн эмчлүүлж байгаа тул босож явж чадахгүй байгаа болно. /холбогдох баримтыг урьд хэрэгт хавсаргаж өгсөн/ гэжээ.
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- давж заалдах гомдолдоо:
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эруүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7-д "... мөн П.А-, Х.Э- нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2003003956 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хороолол, 2.4 байрны 69 тоот хаягт байрлах 50.5 м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцыг барьцаалан “Төрийн банк”ны 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 140900383676 тоот зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдор бус хэлцэлд тооцож....өмчлөх эрхийн гэрчилгээг П.А-, Х.Э- нарт олгохыг “Төрийн банк” ХХК-нд үүрэг болгосон"-ийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5.т зааснаар гомдол гаргаж байна. Үүнд:
П.А- нь хэрэгт хохирогчоор оролцсон боловч П.А-ыг тухайн эрүүгийн хэрэгт хамтран оролцсон гэж үзэх дараах үндэслэлтэй байна.
Тухайлбал П.А- нь Б.Л-тэй хамтран банкийг хууран мэхлэж, хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан. Тухайн зээлийн мөнгийг Б.Л- авсан гэх боловч П.А- нь зээлийг авахад холбогдох баримтуүдыг сайн дураар бүрдүүлэн өгсөн.
Мөн тухайн зээлийг анхнаасаа хууран мэхлэх, зориулалтын бусаар ашиглахаар үгсэн тохиролцож, ашиг олох зорилгоор зээлийг авсан нь хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд агсөн гэрч. хохирогч, сэжигтэн нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна гэж үзэж байна. Гэтэл П.А-ын гэм буруутай эсэх асуудлыг тухайн хэрэгт авч хэлэлцэлгүйгээр шийдвэр гаргасан. Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт "Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлэорээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.5.1.т Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэж заасан. П.А-, Б.Л- нарын гэм буруутай үйлдлээс “Төрийн банк” ХХК-нд хохирол учирсан тул тухайн хохирлыг Н.А- нь хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тоггоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан ‘Төрийн банк” ХХК-нд учирсан хохирлыг П.А-, Б.Л- нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Л-ийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар тайлбартаа:
Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Гэмт хэрэг үйлдэхэд Төрийн банкны удирдах ажилтнудын хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзэж байгаа. Түүний ар гэрийн байдал болон хувийн байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 7 жилийн хорих ялыг хөнгөрүүлж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ж.Туяа тайлбартаа:
Шүүгдэгч миний үйлчлүүлэгчийг хуурч гарын үсэг зуруулаад тухайн мөнгийг өөрөө авсан байдаг. Шүүгдэгчид энэ үйлдлийг хийх боломж олгосон Төрийн банкнаас миний үйлчлүүлэгчид учирсан хохирол төлбөрийг гаргуулах нь зүйтэй. Иймд анхан шатны шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. Б.Л- нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад хохирол учруулсан тул иргэний хариуцагчаас хохирлыг гаргуулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Л-ээс гаргуулахаар заасан хохирлыг иргэний хариуцагч Төрийн банкаас гаргуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ тайлбартаа:
Энэ гэмт хэргийг шүүгдэгч албан үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдсэн тул иргэний хариуцагч Төрийн банкнаас хохирлыг гаргуулах нь зүйтэй. Анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Миний үйлчлүүлэгч нь ямар нэгэн хүү авах болон ашиг олох зорилгоор түүнд мөнгө зээлсэн зүйл огт байхгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:
Ял шийтгэлийн хувьд маргах зүйлгүй. Хохирол төлбөрийг гаргуулж авах саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч И.Э- тайлбартаа:
Би итгэмжлэл хийж өгсөн гэхдээ энэ итгэмжлэлээр банк зээл өгөөгүй бөгөөд тэд өөрсдөө ипотекийн гэрээ байгуулж мөнгө авсан байсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагч Ш.Келербек тайлбартаа:
Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ гэж заасан. П.А-, Б.Л- нарын гэм буруутай үйлдлээс “Төрийн банк” ХХК-нд хохирол учирсан тул тухайн хохирлыг Н.А- нь хамтран хариуцах үндэслэлтэй гэж үзэж байгаа тул шүүхийн шийтгэх тоггоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан “Төрийн банк” ХХК-нд учирсан хохирлыг П.А-, Б.Л- нараас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Ч.А-:
Саналгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч Д.Нарантуяа:
Саналгүй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохирсон ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн хохирогч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангаж Төрийн банкнаас гаргуулахад татгалзах зүйлгүй. Шүүгдэгч И.Э-ын хувьд тухайн итгэмжлэлийн эцсийн үр дүнд бусдын өмчлөх эрх хөндөгдөж тухайн мөнгийг Б.Л- авсан байдаг гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Эрдэнэбаатар, хохирогч Ц.Ц-гийн өмгөөлөгч Ж.Туяа, хохирогч Б.Б-ын өмгөөлөгч П.Батжаргал, хохирогч А.Ч-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч Б.Л-, И.Э- нарт холбогдох хэргийн бүх үйл ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Б-ийн Л-ийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний буюу 291.685.500 /хоёр зуун ерэн нэгэн сая зургаан зуун наян таван мянга таван зуу/ төгрөгийн хохирол учруулсан залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1., 2.2.т заасан гэмт хэрэгт,
Шүүгдэгч И-ийн Э-ыг нотариатч өмчлөх эрхийг хязгаарлах, шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх тэднийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч Б.Л-т 7 жил /долоон жил/ хорих ял, шүүгдэгч И.Э-од 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулжээ.
1./Хавтаст хэргээс үзвэл шүүгдэгч Б.Л- нь :
“Төрийн банк”-ны Дархан-Уул аймаг дахь “Хуучин Дархан” тооцооны төвд харилцааны менежерээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:
- 2017-10-17-ны өдөр тус банкны харилцагч Б.Б-ын цалингийн зээл төлөх гэж байсан 4.200.000 төгрөгийг долоо хоногийн хугацаатай түр зээлээч гэж залилан авсан.,
- 2017-12-10-ны өдөр иргэн Н.А-ээс мөнгөний хэрэг байна, хэд хоногийн дараа буцаагаад өгье хуурч 13.000.000 төгрөгийг залилан авсан.,
- 2018-03 -22-ны өдөр А.Ч-аас дансанд түр мөнгө байршуулж өгөөч, манай дүү БНСУ явах гэж байгаа тул мөнгөний хэрэг байна гэж 17.000.000 төгрөг залилан авсан.,
-2016-10-05-ны өдөр банкнаас 5.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн Б.Б-ын нэр 2016-10-05-ны өдөр 17.000.000 төгрөгийн зээл гарган түүнээс 11.685.500 төгрөгийг залилан авсан,
- 2017 оны 1 дүгээр сард тус банкнаас 15.000.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан Г.Т-ын нэр дээр 25.000.000 төгрөгийн зээл гаргуулан түүнээс мөнгөнөөс 9.000.000 төгрөгийг залилан авсан,
- 2017 оны 08 дугаар сард тус банкнаас 1.500.000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргасан иргэн О.Б-ийн нэр дээр 5.100.000 төгрөгийн зээл гаргуулан түүнээс 3.600.000 төгрөгийг залилан авсан,
- 2017-10-8-ны өдөр тус банкны салбарын эрхлэгч Ч.А-аас 35.000.000 төгрөгийг залилан авсан,
- 2016-12-21-ний өдөр тус банкнаас зээл авсан иргэн Ц.О-гаас 6.000.000 төгрөг, 2017 -10 -13-ны өдөр Ц.О-г урьд авсан бизнесийн зээл дээрээ нэмж зээл авахаар хүсэлт гарахад 18.000.000 төгрөгийн зээл гаргуулж, уг мөнгөнөөс 2.500.000 төгрөгийг залилан авсан.,
2017 оны 10 дугаар сард тус банкны харилцагч Г.Б-гээс 9000.000 төгрөгийг залилан авсан,
2018-01-15-ны А.У-гаас өдөр нэг сарын хугацаанд хэрэглээд өгье гэж хуурч А.У-, Д.Б-,Ш.О- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20-р хороололын 3 дугаар байрны 14 тоот 2 өрөө 29 м2 хоёр өрөө, 55.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцны гэрчилгээг авч иргэн А.У-, Д.Б-, Ш.О- нараар тэдний өмчлөлийн орон сууцыг “Голомт банк”-ны зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30.000.000 төгрөгийг өөртөө авч, зээлийн эргэн төлөлтийг хийж барагдуулахгүйгээр А.У-, Д.Бат, Ш.О- нарт 55.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
-2017-12-21-ний өдөр тус банкны харилцагч иргэн Ч.С-ээс барьцаагүйгээр зээл олгуулж болох юм байна., “Төрийн банк”наас зээл гаргаж өгье., надад 3 сая төгрөг 7 хоногийн хугацаатай зээлээч хэмээн хуурч, 2.500.000 төгрөг залилан авсан,
-2017-09-15-ны өдөр иргэн П.А-аас та банкнаас өөрийнхөө нэр дээр надад 30,0 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгийг би өөрөө хариуцан банкинд төлнө гэж хэлээд өөрөө зээлийг судлан 2017-09-15-ны өдөр “Төрийн банкн”аас 30.0 сая төгрөгийн зээл олгохдоо П.А-, Х.Э- нарын өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 2А байрны 69 тоот 50.5 м2 дөрвөн өрөө, 90.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцыг Х.Э-ын өмчлөх эрхэнд халдаж, түүний зөвшөөрөлгүйгээр гарын үсгийг нь зээлийн гэрээнд хуурамчаар дуурайлган зурж төрийн банкинд 30.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьж, зээлийн мөнгө болох 30.000.000 төгрөгийг авч бодит 90.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- 2018-02-07-ны өдөр иргэн Ц.А-гаас ...чи банкнаас өөрийнхөө нэр дээр надад 12.0 сая төгрөгийн зээл аваад өгчих, энэ мөнгөөр би нэг зүйлд хөрөнгө оруулалт хийгээд 20 хоногийн дараа эргүүлэн төлье, хүүнд нь чамд 500.000 төгрөг өгье гэж хэлж өөрөө зээлийг судлан “Төрийн банк”-аас Ц.А-гийн нэр дээр 8.500.000 төгрөгийн цалингийн зээл олгуулж мөнгөнөөс 8.000.000 төгрөгийг залилан авсан,
- 2017-08-23-ны өдөр тус банкны харилцагч Ч.Ц-гоос ..таны хадгаламжинд 17.0 сая төгрөг байна, түүнийгээ надад 7 хоногийн хугацаатай хэрэглүүлээч гэж хэлээд 17.000.000 төгрөг гаргуулан залилан авсан,
- 2018-03-13-ны өдөр зээл авахаар ирсэн иргэн Ч.Б-аас .. зээлийг чинь бүтээж өгье гэж 2.500.000 төгрөг, 2018-03 -15- өдөр 1.200.000 төгрөг, 2018-03-сарын 31-ний өдөр ...хашаа байшингийн зээл авахад урьдчилгаа 30% банкинд байршуулах шаардлагатай байдаг юм миний данс шилжүүлчих гэж 4.500.000 төгрөг, нийт 8.200.000 төгрөгийг залилан авч 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 удаагийн үйлдлээр бусдад 291.685.500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн байна.
Энэ нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн болон иргэний нэхэмжлэгч хариуцагч нарын мэдүүлэг, нэр бүхий хохирогч нарын мэдүүлэг, 140900222228 данс руу Б.Б-аас 4.200.000 төгрөг шилжсэн тухай хуулга, Б.Б-ын 1409000361699 дансны хуулга, Б.М-аас Б.Л-ийн 50881207147 дансруу 35.000.000 төгрөг шилжсэн хуулга, Г.Б-гийн Төрийн банкны 14090037133 данснаас 10.0 сая төгрөг гарсан хуулга., Т-ын 140900373162 болон 140900373181 дугаартай зээлийн дансны хуулга, / 1-р х.хийн 19., 244.,, 2-р х.хийн 103-104., 167 -р хуудас 4-р х.хийн 61-64/ А.Ч-, О.А- нарын Б.Л-т бичсэн мессежийг бэхжүүлсэн зураг, / 1-р х.хийн 196-208-р хуудас/ Эд хөрөнгөнд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт , хөрөнгийн үнэлгээний жагсаалт, /3-р х.хийн 31-32., 64-75-р хуудас/ шинжээчийн 2019-02-03-ны өдрийн 16 дугаар дүгнэлт /3-р х.хийн 210-217.,/ хохирогч Ч.Ц-гийн 140900320345 дугаартай дансны хуулга / 4-р х.хийн 241-р хуудас/ ХААН банкин дахь Ч.Б-, Н.Цогт, Ч.Жамсранжав, нарын эзэмшлийн дансны хуулга, / 5-р х.хийн 60., 62-64-р хуудас/ Төрийн банкны А.О-, Б.Б- нарын “Голомт” банк болон Ч.Д-, О.А- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ, /6-р.хийн 107-111-р хуудас/ зэргээр нотлогдож, тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Б.Л-т Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн хэргийн шинж, гэм бурууд тохирчээ.
Иймд Б.Л-ийн гаргасан ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлсэн., цаашид ажил хийж хохирлыг барагдуулахыг хүсч байна., цэцэрлэг болон сургуулийн насны 2 хүүхэдтэй, миний эрүүл мэндийн байдал муу байгаа зэргийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн.,
түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатарын гаргасан ... шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн мөн 4-16 насны хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг нөхөр ажилгүй, мөн хохирогч нарт учруулсан хохирлыг боломжийн хэрээр төлж ирсэн бөгөөд хойшид ч төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгааг харгалзан оногдуулсан ялаас хасч, эдлэх ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт олруулж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Л- нь банкинд ажилладаг давуу байдлаа ашиглаж бусдад итгэл, үнэмшил төрүүлж иргэдийн эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд түүний бусдад учруулсан хохирлыг банк хариуцан төлөх хуулийн үндэслэлгүй тул хохирогч болон тэдний өмгөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.
2./ Шүүгдэгч И.Э-ыг Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчаар ажиллаж байхдаа 2018 оны 01 сарын 12-ны өдөр иргэн Б.Л-ийн гуйлтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн 20 дугаар хорооллын 3 дугаар байрны 14 тоотод байрлах улсын бүртгэлийн Ү-200300861 дугаартай 29 м2 талбайтай, 2 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавих, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, барьцаалбарт төлөөлөх гарын үсэг зурах бүрэн эрх олгосон итгэмжлэлийг байрны өмчлөгч иргэн А.У-, Ш.О-, Д.Бат нарыг байлцуулахгүйгээр гэрчлэн баталсны улмаас Б.Л- нь итгэмжлэлээр “Голомт” банкны Дархан-Уул аймаг дахь салбараас үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авч зээлийн эргэн төлөлтийг хийлгүй улмаар иргэн А.У-, Ш.О-, Д.Б- нарт 55.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл Д.Д-, Б.Л- нар нь нотариатч И.Э-ын 2018-01-12-ны өдөр хийсэн итгэмжлэлээр “Голомт” банкнаас зээл олгоогүй бөгөөд энэ нь банкны төлөөлөгчийн мэдүүлэг болон үйл баримтаар тогтоогддог бөгөөд харин Ш-ийн О-, А-ын У-, Д-ийн Б- нар өөрсдөө 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б.Л-, Д.Д- нартай тохиролцон тэдэнд орон сууцаа барьцаалуулан БГ4305115294 дугаартай ипотекийн гэрээ байгуулж “Голомт“ банкнаас Б.Л-, Д.Д- нарт зээл авч өгсөн болох нь тогоогджээ.
Өөрөөр хэлбэл И.Э- 2018-01-12-ны өдрийн итгэмжлэл хийсэн нь үнэн энэ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан боловч энэ итгэмжлэлээр банк зээл олгоогүй, өөр байдлаар эрх зүйн ямар нэгэн харилцаанд ороогүй нь тогтоогдсон байх тул И.Э-од холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 31 дугаар шийтгэх тогтоолд :
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1.д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокуророос И.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай гэсэн заалт нэмсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2., 4., 5., 8., 9.дүгээр заалтын И.Э-од холбогдох хэсгийг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3.Шүүгдэгч Б.Л-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хохирогч Ц.Ц-гийн өмгөөлөгч Ж.Туяа, хохирогч Б.Б-ын өмгөөлөгч П.Батжаргал, хохирогч А.Ч-ын өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ, иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. И.Э-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ