Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2019/01413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1*******, 51 настай,*******,*******,*******нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1*******,*******,*******, Орхон аймаг Баян-Өндөр сум 2-р баг Оюут 2-23-130 тоотод оршин суух Алаг адуун овгийн Содномын Нанжидад /регистрийн дугаар ТГ68080115/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 15 840 000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах,

2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн , нарын хооронд байгуулагдсан 8 000 000 төгрөгийг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, хариуцагч , хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  надаас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нь 8 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар 2-23-130 тоот байрыг барьцаалан авсан. Үүнээс хойш нэг ч холбоо барьсангүй, нэг ч төгрөгөө өгсөнгүй ээ. Одоо аас 6 сарын хүү 3 840 000 төгрөг алданги 4 000 000 төгрөг, нийт 15 840 000 төгрөгийг барьцаанд байгаа энэхүү орон сууцнаас гаргуулж надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би иргэн ыг танихгүй. Ер нь ломбардад үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах хуулийн үндэс байдаг гэдгийг мэдэхгүй. Харин бид хоёр гэр бүл байсан. Дундаа нэг хүүхэдтэй байсан. Хуулиар бид хоёр гэр бүлээ цуцлуулаад хүүгээ авахаар болж би 17 000 000 төгрөг төлж байсан. Гэтэл 2017 оны 06 дугаар сард надтай ярьж хүүд мөнгө хэрэгтэй боллоо гэсэн. Би өөрөө ажилгүй амжихгүй гэсэн боловч над руу өдөр, шөнөгүй яриад гэрт ирээд байсан. Би байраа барьцаалж ажилгүй иргэдэд Хөдөлмөрийн хэлтсээс бичил бизнес эрхлэгчээр 5 000 000 төгрөгийн зээл аваад 2 000 000 төгрөг үлдсэн байсан. Хугацаа болоогүй 5 сард төлөх байсан. Гэтэл би найзтайгаа яриад мөнгө авахаар боллоо банкны зээл төлөөд найзаасаа зээл ав гэж өдөр шөнөгүй гуйгаад байхлаар аргагүй хүүд хэрэгтэй байх гэж бодоод би банкны зээлээ төлүүлээд найз дээр нь ирж зээл авахаар ирсэн. ыг би танихгүй. энэ хоёр ярьж тохирсон. Харин би өөр байраа барьцаанд тавьсан. Би өөрөө ажилгүй хүн зөвхөн банкнаас чөлөөлүүлсэн 2 000 000 төгрөгөө төлнө гэж бодож явсан. Ажилтай бол багаарч гэсэн өгч байгаад төлнө гэж бодож байгаа. Харин 8 сарын сүүлээр өгнө ажилдаа орохоороо болно гэж байгаа. , хоёрын тохиргоог би мэдэхгүй. Хамгийн гол асуудал үл хөдлөх байрны гэрчилгээ охин бид хоёрын нэр дээр байдаг болохоор гэрээ над дээр хийгдсэн болохоор ирсэн. надаас нэхэмжилж байгааг би ойлгож байна. г мэдэж байгаа яагаад надаас нэхэмжилж байгааг би ойлгохгүй байна. Ер нь г ирэхээр асуудлыг шийдвэрлэх болж байна. Би 2 000 000 төгрөгийг өөрөө барагдуулна. Үлдсэнийг г ирсний дараа учир зүйг олохгүй бол би сайн мэдэхгүй байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: миний бие нь тус шүүхэд хянагдаж буй ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа дараах үндэслэлээр энэхүү сөрөг нэхэмжлэлийг д холбогдуулан гаргаж байна. Би иргэн ыг огт танихгүй бөгөөд харин иргэн бид хоёр өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан ба гэрлэлтээ цуцлуулж тусдаа амьдарч эхлээд удаж байна. нь 2017 оны 06 дугаар сард надтай холбогдож мөнгө хэрэгтэй байна Би найзтайгаа ярьж мөнгө зээлж авах гэсэн юм чи байраа барьцаалж өгөөч гэж гуйсан... би тухайн үед зөвшөөрөөгүй гэтэл байнга гуйж гувших болсон. Улмаар намайг чи зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёстой юм байна гэж дээр дагуулж очиж гарын үсэг зуруулсан, тэгээд бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн мэт баримт үйлдэж гарын үсэг бас зуруулж хуурсан. Бодит байдал дээр уг зээлж авсан гэх 8 000 000 төгрөгийг д нь хүлээлгэн өгсөн бөгөөд уг мөнгийг хүлээн авч өөрөө цааш хэрэглэсэн юм. Энэ талаарх баримт нь хэргийн 16 дахь талд авагдсан байгаа юм. Мөн нэхэмжлэл гаргаж буй гэдэг хүний талаар нэхэмжлэл гаргаснаас хойш таньж мэддэг хүмүүсээс асууж тодруулахад ломбард ажилуулж мөнгө зээлдүүлж амьдардаг гэж хүмүүс ярьсан. ын талаар миний мэдэх зүйл үүнээс өөр байхгүй юм. Тус 2017 оны 06 дугаар сард тай уулзах үед нь ыг ломбард ажиллуулдаг манай найз гэж надад хэлж байсан болно. Тухайн үед миний бие гийн хэлснээр ын ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг юм байна гэж бодсон. Гэтэл нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй юм. Энэ нь хэргийн 58-62 дэхь талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлийн 61 дэх талд авагдсан ...Би иргэд хоорондын гэрээгээр мөнгө зээлдэг ... гэх тайлбараас харагддаг. Ер нь гэдэг хүн олон хүнд зээл олгож түүний Иргэд хоорондын гэрээ гэж нэрлэн зээлдүүлсэн хүүний мөнгөөр орлогожиж байгааг би хууль зөрчиж байгаа гэж үзэж байна. Тодруулбал энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргах болсон үндэслэл нь ыг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа олон хүнийг өрөнд оруулж хүү, алдангийн дарамтанд оруулж зээлийн үйл ажиллагааны орлогоор амьжиргаа залгуулж байгаа нь хуульд нийцэхгүй юм. Иймд түүний надтай 2017 оны 06 лугаар сарын 22-ны өдрийн 8 000 000 төгрөг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 лугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж бодож байна.

Иймд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн , нарын хооронд байгуулагдсан 8 000 000 төгрөгийг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Миний бие нь гаргасан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. нь намайг зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа олон хүнийг өрөнд оруулсан, хүү, алдангийн дарамтанд оруулж, зээлийн орлогоор амжиргаа залгуулж байна. Энэ нь хуульд нийцэхгүй байна. Иймээс 8 000 000 төгрөг зээлдүүлэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ. Иргэн хүн иргэн болон хуулийн этгээдтэй хүсэлт зоригоо нэгтгэж зээлийн харилцаа үүсгэж болохгүй гэсэн хуулийн хориглосон зохицуулалт байхгүй. Нэгэнт хуулиар хориглоогүй, ямар нэг хязгаарлалт иргэн хүнд тогтоогдоогүй байхад нь надаас авсан мөнгөө төлөхгүйн тул зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус болгох гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч хариуцагч ад холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8 000 000 төгрөг, хүү 3 840 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 15 840 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,

хариуцагч нэхэмжлэгч д холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан.

Зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагуудыг эс зөвшөөрч маргаж байгаа.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгийг хүлээж аваагүй мөнгийг авсан, зээл авах барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь байраа барьцаалсан гэх үндэслэлээр тайлбараа гарган маргасан байна.

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр 8 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 05 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын 2 дугаар баг 23-170 тоот 27 м.кв 2 өрөө байрыг барьцаалж барьцааны гэрээг байгуулжээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.

Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч гэрээний зүйл болох мөнгийг зээлэгчид бодитойгоор хүлээлгэн өгсөн тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор зохицуулсан.

Хариуцагч мөнгийг хүлээн аваагүй гэж маргаж байгаа бөгөөд нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг хариуцагч ад хүлээлгэн өгсөн гэдгээ нотолж чадаагүй бөгөөд хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан баримтад би 2017 оны 06 дугаар сарын 22-нд ын 2-24-60 байрны ордерийг д барьцаалан 8 сая төгрөгийг авсан нь үнэн болно. Уг мөнгийг 6 сарын хугацаатай авсан. 7, 8 сард хүүг төлж, 9 сарын сүүлээр 5 жилийн 4 сая төгрөг орж ирэх учир уг мөнгөнөөс хасалт хийлгэнэ. Мөн 10 сард цалингийн зээлийн нэмэлт зээл авч хасуулна гэх баталгаа, гэрч гийн шүүхэд өгсөн 8 000 000 төгрөгийг бэлнээр би авч, хүүдээ 6 000 000 өгч зардалд нь зарцуулсан гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь ад 8 000 000 төгрөгийг бодитойгоор хүлээлгэн өгсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна.

Зээлийн гэрээний мөнгийг хариуцагч авсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул шүүх нэхэмжлэгч ын гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 840 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Хариуцагчаас гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8 000 000 төгрөг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:, 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж тус тус заасан бөгөөд хариуцагчийн гаргасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг нь баримтаар тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд хийгдсэн 2017 оын 06 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээг хариуцагч нь мэдсэн буюу өөрийн гарын үсэг зурсан гэдэг нь түүний тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3764 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримтын зээлдэгч гэсний ар талд зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул уг гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй дээрхи хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан үндэслэлд хамаарахгүй.

Түүнчлэн иргэн хооронд зээлийн гэрээ байгуулахад хуульд тусгайлан заасан этгээдээс зөвшөөрөл авсан байхыг шаардахааргүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, нэхэмжлэгч болон хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 150, 142 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 15 840 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч ын нэхэмжлэгч д холбогдуулан гаргасан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 8 000 000 төгрөг зээлдүүлэх тухай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 142 950 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүйгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА