Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ванчинсүрэн Амартүвшин |
Хэргийн индекс | 184/2017/00179/и |
Дугаар | 184/ШШ2022/00723 |
Огноо | 2022-03-02 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 184/ШШ2022/00723
2022 03 02 184/ШШ2022/00723
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д” ХХК
Нэхэмжлэгч: “Т” ХХК
Хариуцагч: “Д” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Моксвагийн гудамж, 139/2 тоот хаягт байрлах “Д” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-12 дугаартай 253 дугаар гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу 2586 м.кв, 3 давхар барилгын доорх 297 м.кв болон тус барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м буюу 400 м.кв, нийт 697 м.кв газрыг эзэмших эрх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу “Д” ХХК-д үүссэн болохыг тогтоож, мөн газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтыг Нийслэлийн газрын албанд өгөхийг “Д” ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч “Д” ХХК-ийн өмгөөлөгч Б.*******, нэхэмжлэгч “Т” ХХК-ийн өмгөөлөгч Г.*******, хариуцагч “Д” ХХК-ийн өмгөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баянжаргал.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК, “Т” ХХК нар нь “Д” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Моксвагийн гудамж, 139/2 тоот хаягт байрлах “Д” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-12 дугаартай 253 дугаар гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу 2586 м.кв, 3 давхар барилгын доорх 297 м.кв болон тус барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м буюу 400 м.кв, нийт 697 м.кв газрыг эзэмших эрх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу “Д” ХХК-д үүссэн болохыг тогтоож, мөн газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтыг Нийслэлийн газрын албанд өгөхийг “Д” ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Нэхэмжлэгч “Т” ХХК-ний захирал Н.Э нь анх “Д” ХХК-тийн захирал С.Б 2009 оны 3 дугаар сард харилцан тохиролцож Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Москвагийн гудамж 139/2 тоот хаягт байршилтай 2586 м.кв 3 давхар 20 өрөө бүхий буудлын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт 275,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болсон.
Тухайн үед уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах болон түүнтэй холоотой бүхий л асуудлыг зөвхөн “Д” ХХК-ийн захирал С.Б ярилцаж тохиролцож байсан бөгөөд С.*******аас л холбогдох мэдээллийг авч, түүний зааврын дагуу гэрээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд дансаар болон, бэлнээр төлж байсан болно.
Ийнхүү тохиролцож байх үед С.******* нь “...нөгөө 3 давхар обьект үл хөдлөхийн гэрчилгээ нь миний төрсөн дүү С.Чгийн “Д” гэдэг компани дээр бүртгэлтэй. Гэхдээ энэ бол миний хөрөнгө юм. Тэгэхээр чи “Д” ХХК, С.Чтай худалдах, худалдан авах гэрээг хийчих, тэгээд үл хөдлөхийн гэрчилгээг шилжүүлэхэд зардал, хугацаа их шаардах учраас “Драгон консткрашн” ХХК-ийг чиний нэр дээр шилжүүлчихвэл хөрөнгө чинийх болно” гэж хэлсэний дагуу С.Чтай гэрээ байгуулсан.
Ингээд 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Д” ХХК-ийн захирал С.Чтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу худалдагч тал нь Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Москвагийн гудамж 139/2 хаягт байршилтай 2586 м.кв 3 давхар 20 өрөө бүхий буудлын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, мөн уг гэрээний 7 дахь хэсэгт уг барилгын доод хэсгийн буюу 297 м.кв болон барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м буюу 40 м.кв, нийт 697 м.кв газрыг эзэмшүүлэн олгох газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамж, холбогдох баримт бичгийг гаргаж өгөх, худалдан авагч нь худалдагчид 275,000,000 төгрөгийг төлбөрт төлөхөөр тус тус тохиролцсон.
Улмаар С.Б хэлэлцэж тохиролцсны дагуу 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдөр эрх шилжүүлэх, компаний хувьцааг худалдах, худалдан авах гэрээг С.Чтай байгуулж, уг гэрээгээр “Т” ХХК-ийн захирал Н.Э нь “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж улсын бүртгэлд бүртгүүлсэн.
“Т” ХХК-ийн захирал Н.Э нь “Д” ХХК-ийн захирал С.Б тохиролцсон тохиролцооны дагуу, гэрээнд заасан хугацаанд 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 260,000,000 төгрөгийг түүний дүү С.Чгийн ХХБанкны 453131693 дугаар данс руу шилжүүлж, мөн шилжүүлсэн өдрөө “Драгон консткрашн” ХХК-ийн захирал С.Ч, “Д” ХХК-ийн ерөнхий нягтлан Н.*******, нярав О.Ц нартай Мөнгө хүлээлцсэн акт үйлдэн хүлээлгэн өгсөн.
Мөн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан үлдэгдэл тооцоог хийж 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2010 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн дотор 3,000,000 төгрөгийг тус тус “Д” ХХК-ийн дансанд бэлнээр тус тус хүлээлгэн өгсөн.
Н.Эаас гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан Орлогын ордерын тасалбар буюу санхүүгийн баримтанд “Д” ХХК-ийн санхүүгийн тамга дарагдсан байхаас гадна уг компаний ерөнхий нягтлан бодогч болон холбогдох санхүүгийн ажилтнууд хүлээн авч гарын үсэг зурсан.
Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан 2009 онд уг газрыг эзэмших эрх нь “******* *******” ХХК-д байсан ба тус компани нь “Д” ХХК-тай нэгдсэнээр Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамжаар “Д” ХХК-ийн эзэмшилд шилжжээ.
“Д” ХХК нь үйлчилгээ, нийтийн тээврийн зориулалтаар эзэмшиж буй 14106 м.кв талбай бүхий газраа 2,400 м.кв 11703 м.кв хэмжээгээр 2 хуваан эзэмшиж буй газрын хэмжээг өөрчлөх хүсэлт гаргасныг Нийслэлийн газрын алба хүлээн аваад Засаг даргын 2012 оны 6 дугаа рсарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжаар уг газрыг 2 нэгж талбар болгон хуваасан байх ба нэхэмжлэгчийн зүгээс маргаж буй 697 м.кв газар нь энд дурдсан 11703 м.кв талбай бүхий газарт багтдаг юм.
Нэхэмжлэгч “Д” ХХК болон “Т” ХХК-ийн зүгээс худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг гэрээний дагуу хууль ёсоор эзэмших эрхтэй тул эрх шилжүүлэх талаар Нийслэлийн газрын албанд удаа дараа хандсан боловч “...танай компаний газар эзэмших эрхийн талаарх асуудлыг 2 удаа хуралдаанаар оруулсан боловч “Д” ХХК-иас ирүүлэх баримт материал дутуу байх тул асуудлыг шийдвэрлэх бололцоогүй байна. Иймд шүүхэд хандас асуудлаа шийдүүлнэ үү” гэсэн хариуг өгөөд байна.
“Д” ХХК, түүний үүсгэн байгуулагч, ерөнхий захирал С.******* нь Нийслэлийн газрын албанд болохоор газар эзэших эрхийг шилжүүлэхтэй холбоотой баримт материалаа гаргаж өгөхгүй, шүүхэд “Д” ХХК-ийн гэрээнд “Д” ХХК ямар ч хамаагүй, тус газрыг захиргааны хүчин төгөлдөр актын дагуу “Д” ХХК эзэмшдэг хэмээн хууль, шударга ёсонд үл нийцэх үйлдэл гаргаж, тайлбар тавин гэрээний үүргээ биелүүлэлгүй өнөөг хүрлээ.
Нэхэмжлэгчийн зүгээс Худалдах, худалдан авах гэрээг байгуулж байх үед худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга байрлаж буй газар нь Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг болно”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байна” гэж тус тус заасны дагуу газар эзэмших эрхийг С.******* нь маргаангүй шилжүүлэх юм байна гэж ойлгож байснаас гадна Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд ч энэ талаар хоёрдмол утгагүйгээр шууд зааж өгсөн байгаа гэдэгт огтхон ч эргэлзэхгүй.
Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж заасан бөгөөд Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар Тогтоолын 2 дахь хэсэгт “хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүрсгэнэ” гэж тайлбарлажээ.
2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр “Д” ХХК-ийн захирал С.Чтай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан шаардлага нийцэж байгаа бөгөөд мөн гэрээний дагуу худалдан авсан барилгын доод хэсгийн буюу 297 м.кв болон барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м буюу 400 м.кв нийт 697 м.кв газрыг эзэмшүүлэн олгох, газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамж холбогдох баримт бичгийг гаргаж өгөх гэрээний тохиролцоо нь ч хуульд заасан хэлбэр, шаардлага, үндэслэл, журамд нийцсэн гэж нэхэмжлэгчийн хувьд үзэж байна.
Түүнчлэн С.******* нь “******* *******” ХХК болон “Д” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьаа эзэмшигч, захирал “Д” ХХК-ийн захирал С.Ч нь С.*******ын төрсөн дүү байсан, тухайн үед энэ гэрээтэй холбоотой бүх тохиролцоог С.Б биечлэн хийж байсан тул газар эзэмших эрх шилжүүлэх талаарх гэрээний тохиролцоондоо огтхон ч эргэлзэж байгаагүйгээ нэхэмжлэгчийн хувьд онцлон тэмдэглэж байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус шүүхэд гаргасан нэхэмжлэлүүдийн шаардлагуудаа “гэрээний ёсоор Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Моксвагийн гудамж, 139/2 тоот хаягт байрлах “Д” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-12 дугаартай 253 дугаар гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгө буюу 2586 м.кв, 3 давхар барилгын доорх 297 м.кв болон тус барилгаас хойшд, баруун, урд, хэсгийн эргэн тойронд 8 м буюу 400 м.кв, нийт 697 м.кв газрыг эзэмших эрх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д заасны дагуу “Д” ХХК-д үүссэн болохыг тогтоож, мөн газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтыг Нийслэлийн газрын албанд өгөхийг “Д” ХХК-д даалгах өгнө үү” гэж өөрчлөн тодотгож тодорхойлж байна гэжээ.
Хариуцагч “Д” ХХК-ийн өмгөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн өмгөөлөгч Б.******* миний бие нэхэмжлэгч “Д” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн нэхэмжлэлийн шаадлагын өөрчлөлтийг хүлээн авч танилцаад, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд: нэхэмжлэгч “Д” ХХК-н захирал Н.Э нь 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тухайн үеийн “Д” ХХК-ийн захирал байсан С.Чтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
Одоогоор тухайн байгууламжийн 1 дүгээр давхар Авто тээврийн үндсэний төвийн нэр дээр хэвээр хадгалагдаж байгаа буюу Н.Этай байгуулсан гэрээгээр худалдаагүй буюу тухайн байгууламж нь “Д” ХХК-ийн өмчлөлд бүхэлдээ шилжээгүй юм.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 1 дэх хэсэгт “...2586 м.кв 3 давхар, 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ” гэж заасан ба “газрын хамт” гэсэн бичиг, агуулга байхгүй байна. Мөн гэрээний 4 дэх хэсэгт “гэрээний зүйл болох зочид буудал 2,3-р давхар, зоорийн давхрын барилга байгууламж” гэснээс үзэхэд энэхүү гэрээгээр “Д” ХХК болон “Т” ХХК нь зөвхөн 2586 м.кв, 3 давхар, 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу барилга, байгууламжийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон нь харагдаж байна.
Мөн 2009 оны 3 дугаар сарын 24-ний “Эрх шилжүүлэх гэрээ”-р “Д” ХХК-ийн дүрмийн сангийн 100 хвийн болон компаний эрх, үүргийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон, 2009 оны 3 дугаар сарын 24-ний “Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-р худалдагч нь өөрийн эзэмшлийн “Д” ХХК-ийн 100 хувийн хувьцааг худалдан авагч талд худалдахаар тохиролцсон буюу компаний эрх, үүрэг, хувьцааг шилжүүлэх гэрээнүүд байгуулагдсан.
Иргэний эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчигдөхөөс өмнөх байдлыг сэргээлгэх, хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх зэрэг хамгаалалтын аргыг хэрэглэхийн тулд нэхэмжлэгч “Д” ХХК ийм шаардлага гаргах эрхтэй гэдгээ нотлох хэрэгтэй.
Тухайн барилга байгаа газрыг “Д” ХХК эзэмших эрхтэй болох нь Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0232260 дугаар гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээ, нийтийн тээврийн зориулалтаар 14106 м.кв газрыг 5 жилийн хугацаатай “Д” ХХК-д эзэмшүүлэн, ийнхү газар эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны 904 дүгээр захирамж, газар эзэмшүүлэх 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд үндэслэгдсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжаар тус нэгж талбарыг 2400 м.кв болон 11703 м.кв хэмжээ бүхий 2 нэгж талбар болгон хувааж, Д ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжаар Д ХХК-ийн 2400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар болон гуравдагч этгээд Нийслэлийн газрын албаны 2026 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-04/5967 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Ийнхүү худалдаж авсан барилгын доорх газрын эзэмших, ашиглах эрх нь захиргааны актаар “Д” ХХК-д байсаар байтал нэхэмжлэгч компани захиргааны актын талаар Иргэний хэргийн шүүхэд маргаж байгаа нь ойлгомжгүй байна. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т “...хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиг*******лах асуудлыг Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан нь иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших хүсэлт гаргасан тохиолдол хүсэлтийг хуулийн хүрээнд шийдвэрлэх эрх, үүргийг Нийслэлийн Засаг даргад олгосон байгаа ба нэгэнт хүчин төгөлдөр захиргааны акт байсаар байтал Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бчигээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж, Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн шаардлагын дагуу бол “Д” ХХК-ийн газар эзэмших эрхийн захиргааны актыг иргэний хэргийн шүүх хүчингүй болгоод Д ХХК-д газар эзэмших эрхийг олгох агуулга харагдаж байгаа нь Иргэний эрх зүйн болон захиргааны эрх зүйн харьяалан шийдвэрлэх маргааны талаар нэхэмжлэгч буруу ойлголттой байгаа нь харагдаж байна.
Энэхүү маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд иргэний хэрэг үүсгэж болно гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэх шийдвэр гаргах эрхтэй субъект болох Нийслэлийн газрын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллагад хамаарах буюу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг байх тул захиргааны шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал байна.
Иймд “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Авто тээврийн Үндэсний төвөөс шүүхэд бичгээр тайлбар өгөөгүй бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах маргаан байхгүй тохиолдолд манай эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байна гэжээ.
Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 5 дугаар тал/, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” / хавтаст хэргийн 6 дугаар тал/, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 7 дугаар тал/, “Д” ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 12, 13 дугаар тал/, мөнгө хүлээлцсэн акт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, Худалдаа хөгжлийн банкны орлогын баримт /хавтаст хэргийн 15 дугаар тал/, орлогын ордерын тасалбар /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Өмчийн харилцааны газрын албан бичиг /хавтаст хэргийн 17-26 дугаар тал/, кадастрын зураг /хавтаст хэргийн 78 дугаар тал/, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хавтаст хэргийн 79 дүгээр тал/, хэмжилтийн зураг /хавтаст хэргийн 87-93 дугаар тал/, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 94 дүгээр тал/, “Т” ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 122-123 дугаар тал/, “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 124 дүгээр тал/, 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” /хавтаст хэргийн 210-213 дугаар тал/, Нийслэлийн газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 225-247 дугаар тал/, 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ” /4 дүгээр хавтаст хэргийн 101-103 дугаар тал/,
Хариуцагчаас 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/02 тоот “Бариилга худалдан авах гэрээ”, хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 70-84 дүгээр тал/,
Гуравдагч этгээдээс Нийслэлийн газрын албаны 2026 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-04/5967 тоот албан бичиг, хавтсралт /3 дугаар хавтаст хэргийн 109-133 дугаар тал/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуг*******лсан.
Шүүхийн журмаар Нийслэлийн газрын албаны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/2479 тоот албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 147-175 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2/2626 тоот албан бичиг, хавсралтын хамт /2 дугаар хавтаст хэргийн 115-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-44 дүгээр тал/, Авто тээврийн үндэсний төвын 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/2637 тоот албан бичиг /хавтаст хэргийн 45 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 226 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7/2665 тоот албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 50 дугаар тал/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-04/1291 тоот албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 217 дугаар тал/, нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлээс зарим хэсгийг хангах үндэслэлтэй.
Нэхэмжлэгч “Д” ХХК болон “Т” ХХК-ийн зүгээс тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдөр, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр, 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.
Нэхэмжлэгч “Д” ХХК, “Т” ХХК нарт Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Моксвагийн гудамж, 139/2 тоот хаягт байрлах “Д” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-12 дугаартай 253 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий 2586 м.кв, 3 давхар барилгын доорх 297 м.кв газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх, түүнтэй холбоотой бичиг баримтыг Нийслэлийн газрын албанд өгөхийг “Д” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 400 мкв талбай газрыг эзэмшил эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “Д” ХХК-ийн ерөнхий захирал С.*******аа ярилцаж тохиролцсноор үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлэхээр гэрээнүүдийг байгуулсан. Бэлэглэлийн гэрээгээр С.******* нь С.Чд хөрөнгийг газрын хамт эзэмшүүлэх замаар “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Эрдэнэсайханд худалдахаар тохиролцсон. Газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлэх, “Д” ХХК хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Дийн захирал С.*******, С.Ч нар нь хамаарал бүхий этгээд, төрсөн ах дүү нар юм, Иргэний хуулийн 89-р зүйлд зааснаар эзэмшил үүссэн гэж тайлбарлав.
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: С.******* гэрээ хэлцэл байгуулаагүй, Чимэдгаадантай худалдах худалдан авах 2009 оны гэрээний үүрэг шаардсан, гэрээгээр газрыг шилжүүлж өгөх үүрэг хүлээгээгүй, хариуцагч нь газар эзэмшдэггүй тул хариуцагч биш, Д ХХК-тай гэрээ байгуулаагүй, Чимэдгаадантай гэрээг байгуулсан, компани эрхээ зарсан. Иргэний хуулийн 243-р зүйлд заасан үндэслэлээр шаардаж байгаа бол гэрээний талаас шаардах нь зүйтэй. Гэрээний бус этгээд газрыг шилжүүлэх үүрэг хүлээгээгүй. 1 давхар нь АТҮТөв худалдаж авсан, Захиргааны хэргийн шүүхийн маргаан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлав.
Зохигч шүүх хуралдаанд нотлох баримт бүрдүүлэх, цуг*******лах талаар санал хүсэлт гаргаагүй.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 5 дугаар тал/, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ” / хавтаст хэргийн 6 дугаар тал/, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн “Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ” /хавтаст хэргийн 7 дугаар тал/, “Д” ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 8-11 дүгээр тал/, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 12, 13 дугаар тал/, мөнгө хүлээлцсэн акт /хавтаст хэргийн 14 дүгээр тал/, Худалдаа хөгжлийн банкны орлогын баримт /хавтаст хэргийн 15 дугаар тал/, орлогын ордерын тасалбар /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Өмчийн харилцааны газрын албан бичиг /хавтаст хэргийн 17-26 дугаар тал/, кадастрын зураг /хавтаст хэргийн 78 дугаар тал/, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ /хавтаст хэргийн 79 дүгээр тал/, хэмжилтийн зураг /хавтаст хэргийн 87-93 дугаар тал/, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 94 дүгээр тал/, “Т” ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 122-123 дугаар тал/, “Т” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 124 дүгээр тал/, 2012 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” /хавтаст хэргийн 210-213 дугаар тал/, Нийслэлийн газрын алба, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дэргэдэх техникийн зөвлөлийн хурлын тэмдэглэл /хавтаст хэргийн 225-247 дугаар тал/, 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн “Бэлэглэлийн гэрээ” /4 дүгээр хавтаст хэргийн 101-103 дугаар тал/, 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02/02 тоот “Бариилга худалдан авах гэрээ”, хавсралт /3 дугаар хавтаст хэргийн 70-84 дүгээр тал/, Нийслэлийн газрын албаны 2026 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-04/5967 тоот албан бичиг, хавтсралт /3 дугаар хавтаст хэргийн 109-133 дугаар тал/, Нийслэлийн газрын албаны 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 01/2479 тоот албан бичиг, хавсралтын хамт /хавтаст хэргийн 147-175 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2/2626 тоот албан бичиг, хавсралтын хамт /2 дугаар хавтаст хэргийн 115-250, 3 дугаар хавтаст хэргийн 1-44 дүгээр тал/, Авто тээврийн үндэсний төвын 2026 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/2637 тоот албан бичиг /хавтаст хэргийн 45 дугаар тал/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 7/2665 тоот албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 50 дугаар тал/, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 02-04/1291 тоот албан бичиг /3 дугаар хавтаст хэргийн 217 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ч нь “Т” ХХК-д “Драгон” төвийн зоорийн болон 2,3 дугаар давхрыг худалдаж, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээгээр компанийн дүрмийн сангийн 100 хувийг болон компанийн эрх, үүрэг, хувьцааг Н.Эд шилжүүлэх замаар худалджээ.
“Д” ХХК болон “Т” ХХК-ийн хооронд 2009 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан гэрээгээр та*******дын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Нэхэмжлэгч маргаан бүхий газрын эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”
2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бичгээр “Д” ХХК-ийн нэрээр хийгдсэн боловч худалдагч тал гэдэгт С.*******ын үүсгэн байгуулсан “Д” ХХК болон “Д” ХХК, “******* *******” ХХК-ийг хамтад нь ойлгох ба эдгээр хуулийн этгээдүүдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагууд төрсөн эцэг, төрсөн ах, дүү, гэр бүлийн гишүүн, бусад нэгдмэл сонирхолтой хамаарал бүхий этгээдүүд байна.
Мөн түүнчлэн худалдан авагчаас хэлэлцэн тохиролцсон 275,000,000 төгрөгийн 2009 оны 3-р сарын 25-ны өдрөөс 2010 оны 03-р сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд бэлнээр болон бэлэн бусаар 2009 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 сая төгрөг, 2010 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 2,000,000 төгрөг, 2010 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үлдсэн мөнгийг төлөх зэргээр тооцоог худалдагч “Д” ХХК болон нягтлан бодогч Н.*******, О.Ц нарт төлсөн байдлаас үзэхэд худалдагч тал “Д” ХХК байна.
Зохигчийн хооронд байгуулагдсан 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах гэрээний 7-д “үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрыг эзэмших, ашиглах эрхийн талаар дараах тохиролцоонд хүрэв” гээд “үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамж, холбогдох баримт бичиг, барилгын ажлын иж бүрэн зураг, барилгын улсын комиссын акт, техникийн нөхцлүүд, барилгаас хойд, баруун, урд хэсгийн эргэн тойронд 8 м газар эзэмшүүлэн олгох, уг барилгын эд хөрөнгийг 2 тал комисс гарган протоколоор хүлээлцэнэ, дулаан, цэвэр бохир ус, цахилгаан газрын татвар, үл хөдлөх эд хөрөнгийн татвар зэрэг бусад холбогдох төлбөрийг 2 тал харилцан тохиролцож төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн байна.
Гэрээний дээрх 7-р заалтаар “Д” ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө худалдахдаа газар эзэмших эрхийг худалдан авагчид шилжүүлэх үүрэг хүлээсэн гэж үзэхээр байх ба тухайн гэрээг байгуулах үед буюу 2009 онд “Д” ХХК нь уг газрыг эзэмших эрхтэй байсан гэж шүүх үзлээ.
Учир нь, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар “******* *******” ХХК нь “Д” ХХК-тай 2008 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэгдсэнээр бүртгэгдэж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сары н07-ны өдрийн 904 дүгээр захирамжийн хавтралтаас үзэхэд “Д” ХХК нь “******* *******” ХХК-ийн 2008 оноос эзэмшиж айсан 14106 м.кв талбай бүхий газрыг 2011 оноос эзэмших эрхтэй болсон байна.
Энэхүү гэрээгээр Иргэний хуулийн 190 дугаар зүйлийн 190.2-т зааснаар “Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиг*******лах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлэхээр” тохиролцжээ. /хх-5/
Та*******дын маргааны зүйл нь худалдах худалдан авах гэрээ байгуулахдаа барилгын доорх болон эргэн тойрон газрыг эзэмших эрхийг шилжүүлэхээр тохиролцсон эсэх, гэрээний зүйл нь барилга байгууламжаас гадна газар эзэмших эрх, газар эзэмших эрх шилжүүлэх үүрэг хүлээсэн эсэх, хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна.
Харин та*******д ХХАГэрээний 1,2,4,5,6,8,9,10,11-д заасан өмчлөл, худалдсан үнэ, гэрээний зүйл барилга, 2009 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ, мөнгө шилжүүлэн авсан, газрын албанд хандсан зэрэгт маргаагүй байна. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Москвагийн гудамж 139/2 хаягт байрлах, 2586 м.кв талбай бүхий, 3 давхар 20 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал нь 275,000,000 төгрөгийг хоёр хувааж төлөх үүрэг хүлээж, гэрээний дагуу төлбөр бүрэн төлөгдсөн талаар та*******д маргаагүй.
Мөн хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Д” ХХК нь уг барилгын нийт 2586 м.кв талбайг өмчилдөг ба үүнд зоорийн давхрын 297 м.кв, 2 дугаар давхрын 241.5 м.кв, 3 дугаар давхрын 241.5 м.кв талбай багтаж байна.
Зохигчийн хооронд гэрээ хэлцэл шууд байгуулагдаагүй боловч доорх хуульд заасан үндэслэл, баримт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр “Д” ХХК нь хариуцагч буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний худалдагч, газрыг эзэмших эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна.
Иргэн С.******* нь “******* *******” ХХК-ийг үүсгэн байгуулж, 2001 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №308 тоот Нийслэлийн Засаг даргын захирамжаар газрыг ашиглах эрхийг олгосон, уг газар ашиглах явцад 2002 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр барилгыг барьж улсын комисс хүлээн авч, ашиглалтанд оруулсан, улмаар энэхүү газар эзэмших эрх “******* *******” ХХК-д 2003 оны 8-р сарын 25-нд үүссэн,
-мөн С.******* нь “Д” ХХК-ийг 2007 оны 02 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн,
-мөн С.******* нь “Д” ХХК-ийг 2008 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулж, 2008 оны 6 дугаар сарын 30-ны өдөр “******* *******” ХХК-ийн өмчлөлийн барилгыг “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу өөрийн төрсөн дүү С.Чд Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар бэлэглэсэн, бэлэг хүлээн авагч С.Чаас “Т” ХХК-д өөрийн компанийн хувьцаа, эрхийг шилжүүлэх замаар бэлгийг бусдад шилжүүлсэн байна.
Энэхүү бэлэглэлийн гэрээг Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д заасан үндэслэлээр “..бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн тохиолдолд бэлэглэлийг” хүчингүй болгохоор бэлэг хүлээн авагчаас шаардах эрхтэй. Энэ хууль болон Бэлэглэлийн гэрээний 6-д заасан эрх ашиг сонирхол нь 2009 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үүссэн, энэ өдөр эрх нь зөрчигдсөөр байтал бэлэглэлийг хүчингүй болгуулах шаардах эрхээ бэлэглэгч “******* *******” ХХК, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд С.******* хэрэгжүүлээгүйг дуугүй хүлээн зөвшөөрсөн, барилгыг газрын хамт эзэмшиж ашиг*******лах хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. /4хх-101/ Энэ талаарх нэхэмжлэгч талын “... С.******* нь ... энэ бол миний хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх ба уг үл хөдлөх эд хөрөнгийн газрын гэрчилгээ зөвшөөрөл зэргийг гаргаж өгөхөөр тохиролцсон” гэх тайлбар үндэслэлтэй.
Түүнчлэн “Д” ХХК нь 2009 оны 03-р сарын 20-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээний зүйл нь барилга байгууламжаас гадна газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх тохиролцоо байсан байх ба гэрээ байгуулах цаг үеэс өмнө 2008 оны 8-р сарын 05-ны өдөр “******* Луу” ХХК-тай нэгдснээр газар эзэмших эрх “Д” ХХК-д шилжсэн, 2010 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр хүртэлх хугацаанд газар эзэмших, газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд байжээ.
Худалдан авагч “Т” ХХК нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлсөн, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлсэн байх ба харин газрыг өөрийн эзэмшилдээ шилжүүлэхэд шаардагдах баримт бичгийг “Д” ХХК гаргаж өгөөгүйгээс Нийслэлийн газрын алба баримт дутуу үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй, шийдвэрлээгүй буцааж, худалдан авагч газар эзэмших эрхийг шилжүүлэн авч чадаагүй байна.
Та*******дын дээрх тохиролцоо нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.
Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэхдээ эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг та*******д гаргаж, холбогдох баримт бичгийг хавсаргаснаар тухайн шатны Засаг дарга Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх; шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх; эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэхийг тодруулна.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх тухай зохицуулалт нь газар эзэмшигчийн эрхийг зохицуулсан бөгөөд дээрх хүсэлт, холбогдох баримтыг хавсаргаж өгснөөр тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх эрх хэмжээг зохицуулсан. Тодруулбал, зөвшөөрлийг урьдчилан засаг даргаас авах тухай зохицуулалт бус байна. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдах замаар газар эзэмших эрх шилжүүлэхээр тохиролцсон та*******дын тохиролцоо хуулийн шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “... Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн бол орлого олсон гэж үзэж, орлогын хэмжээг дуудлага худалдааны анхны үнээс багагүй байхаар тооцно.” гэж заасан бөгөөд гэрчилгээг шилжүүлэхэд зардал, хугацаа их шаардах учраас Д ХХК-ийг чиний нэр дээр шилжүүлчихвэл хөрөнгө чинийх болчихно гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл хууль зүйн үндэслэлтэй.
Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д зааснаар газрыг эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэж үзэх боломжгүй, газрыг хариуцагч “Д” ХХК нь гуравдагч этгээд “Төрийн банк” ХХК болон “Хаан банк” ХХК-ийн барьцаанд тус тус барьцаалснаар газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх боломжгүй, эрхийн доголдолтой хөрөнгө байсан байна.
Иймд худалдагч “Д” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн боловч гэрээний 7 дугаар зүйлийн 2, 6-д заасан үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрыг эзэмших, ашиглах эрхийн талаар тохиролцсон газрын гэрчилгээ, зөвшөөрөл, захирамж, холбогдох баримт бичгийг гаргаж өгөх, барилгаас ...эргэн тойронд 8 метр газар эзэмших эрх олгохоор тохиролцсон үүргээ биелүүлээгүй байна.
Энэхүү гэрээний 7-р зүйлд тохиролцсон бусад 6 заалтыг хариуцагч “Д” ХХК биелүүлснийг гэрээний зорилго, та*******дын хүсэл зориг, үгийн шууд утгаар тайлбарлавал хариуцагч “Д” ХХК нь худалдагчийн хувьд гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа газрыг эзэмших, ашиглах эрхийг нэхэмжлэгч нарт шилжүүлэхээр үүрэг хүлээсэн байна гэж шүүх үзлээ.
2019 оны 03-р сарын 20-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэг шаардах эрх гэрээгээр хүлээсэн үнийг төлсөн 2010 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үүссэн, энэ хугацаанаас хойш шаардах эрх үүссэн. Үүнээс хойш Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газарт 2015 оны 6 дугаар сарын 15-ны, 2016 оны 03 дугаар сарын 29-ний, 2016 оны 03-р сарын 02-ны өдрийн албан бичигт дурдснаар болон хариуцагчийн өмгөөлөгч *******ын шүүх хуралдаанд өгсөн “маргаан 2015 оноос хойш шүүхээр явж байна” гэх тайлбар зэргээр шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна. ”
Түүнчлэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар “... үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2, 76.5-д “...Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ. Сөрөг үүргийн хөөн хэлэлцэх хугацааг үндсэн үүргийг гүйцэтгэсэн үеэс эхлэн тоолох тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болоогүй.
Гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргаан тул хариуцагчийн Захиргааны хэргийн шүүхийн харьяалалын маргаан гэх татгалзал нь үндэслэлгүй, Иргэний хэргийн анхан шатны шүүх харьяаллын дагуу хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэх эрх зүйн үндэстэй.
Гэрээ байгуулснаас хойшх хугацаанд Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0232260 дугаар гэрчилгээгээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд худалдаа, үйлчилгээ, нийтийн тээврийн зориулалтаар 14106 м.кв газрыг 5 жилийн хугацаатай “Д” ХХК-д эзэмшүүлсэн, ийнхүү газар эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 904 дүгээр захирамж, газар эзэмшүүлэх 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрээнд үндэслэгдсэн байх бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/417 дугаар захирамжаар тус нэгж талбарыг 2400 м.кв болон 11703 м.кв хэмжээ бүхий 2 нэгж талбар болгон хувааж, “Д” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/52 дугаар захирамжаар “Д” ХХК-ийн 2400 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар болон Нийслэлийн газрын албаны 2026 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02-04/5967 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Энэхүү маргаан бүхий барилгын 1 дүгээр давхарын талбайг 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “******* *******” ХХК Авто тээврийн газарт “Барилга худалдан авах /02/02 дугаар гэрээ /60,000,000 төгрөг/-ээр худалдсан, улмаар Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын дансанд 2004 оноос бүртгэгдэн, төрийн өмч, болсон байх ба гэрээний 2.5-д зааснаар барилгын баруун талын 15*26 м-ийн хэмжээ бүхий газрыг зохих журмын дагуу худалдан авагч шилжүүлэн авсан, Худалдагч “******* *******” ХХК нь гэрээний 3.2-т зааснаар шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн, маргаан бүхий газрын эргэн тойрны газар давхардаж байна. “******* *******” ХХК болон Авто тээврийн Үндэсний төвийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах тухай гэрээгээр мөн газрыг барилга барих зориулалтаар зохих журмын дагуу шилжүүлэн авахаар тус тус тохиролцсон байна
Барилгын доорх газраас бусад барилгын хойд, баруун, урд хэсгийн эргэн тойрондох газар эзэмших эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Газар нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.
Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т зааснаар “...Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна.
Маргаан бүхий барилгын доорх 297 мкв талбар бүхий газрыг Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар үл хөдлөх .Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ.
Нэхэмжлэгч нарт Маргаан бүхий барилгын доорх 297 мкв талбар бүхий газрыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар “... Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүссэн байна гэж шүүх үзлээ.
Иймд та*******дын хооронд хуулийн хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн байх тул барилгын доорх буюу 297 мкв талбай эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан баримт бичгийг Нийслэлийн газрын албанд хүлээлгэн өгөхийг Д ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх барилгын урд, баруун, хойд талын 400 мкв талбайг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдснийг хэрэгсэхгүй болгосон тул шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 89 дүгээр зүйлийн 89.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч “Д” ХХК болон “Т” ХХК-ийг Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, Моксвагийн гудамж, 139/2 тоот хаягт байрлах “Д” ХХК-ийн эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-12 дугаартай, 253 дугаарын гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө, барилгын доорх 297 мкв талбай бүхий газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоож, газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэх, түүнтэй холбоотой баримт бичгийг Нийслэлийн газрын албанд гаргаж өгөхийг “Д” ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 400 мкв талбайтай газрыг эзэмших эрх үүссэн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардах авах үүрэгтэй, өөрөө гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 119.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбатад шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд гардуулснаар, эсхүл баталгаат шуудан, шүүхийн ажилтнаар хүргүүлснээр давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН