Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2018/00789

 

2018 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2018/00789

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, *******, Шарай овогт Пүрэвдоржийн Оюунсүрэн / Регистрийн дугаар: ФМ57082704/

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, *******, Боржигон овогт Самбуу-Ёндонгийн Гэрэлмаа /Регистрийн дугаар: ЧП64090369/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, *******, Цэцэрлэг сангийн далай овогт Батчулууны Баярбат / Регистрийн дугаар: ЕЮ81041317/-д холбогдох

198,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: *******, бид Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн тоот шүүгчийн захирамжаар Орхон аймгийн хадгаламж зээлийн хоршоонд 309 353 333 төгрөгийг төлөхөөр шийдвэрлэгдсэн. Энэхүү төлбөрөөс 220 000 000 төгрөгийг нь бидний 2004 онд үүсгэн байгуулсан ХХК-ийг 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр худалдан авахдаа төлөхөөр тохиролцсон. Энэ төлбөрөөс ХХК-ийг үүсгэн байгуулсан , Ж.Содгэрэл нар 21 500 000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг одоог хүртэл төлөөгүй байна. Иймд ХХК буюу гишүүн аас 198 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие Батчулуун овогтой Баярбат 2018 оны 03-р сарын 02-ны өдөр Орхон аймгийн сум дундын иргэний хэргийн шатны шүүхээс мэдэгдэх хуудсыг хүлээж авсан болно.

Мэдэгдэл хүлээж авсаны дараагаар 2018 оны 03-р сарын 06-ны өдөр Орхон аймгийн шүүхийн байранд биечлэн ирж хэргийн материалтай танилцан нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд тайлбарыг ийнхүү хүргүүлж байна.

Тайлбарын тухайд: Миний бие нэхэмжлэлд тусгагдсан мөнгөн дүнгээр болон тус нэхэмжлэл дэх бичигдсэнээр төлөх үүрэг хүлээхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Учир нь бид 2009 оны 03-р сарын 30-нд анх тус компанийн хувьцааг худалдан авахдаа харилцан тохиролцсон үнийн дүнгээс тодорхой хэсгийг бэлнээр өгөх, үлдсэн хэсгийг үйлдвэрийг ажиллуулан төлөх нөхцөл тавьж харилцан тохиролцож байсан болно. Гэвч тохиролцсоны дагуу зөрүү төлбөр болох 150 000 000 төгрөгийг /одоогоор санахгүй байгаа тул ойролцоогоор дүнг бичив/ бэлнээрд төлсөн /төлсөн баримтууд бүгдд болон хадгаламж зээлийн хоршоонд байгаа/ бөгөөд үлдэгдэл төлбөрийг үйлдвэр ажиллаагүй тул бидэнд төлөх хариуцлагагүй болно. Жич: Голбенбрик ХХК болон хадгаламж зээлийн хоршоо нар хоорондоо шүүхийн асуудалтай байгаад дууссан, миний тухайд хувь нийлүүлэгчээр байдагаас бусад үйл ажиллагаанд оролцдоггүй тул эх хувь бичиг баримт болон компанийг төлөөлөх эрх бүхий хүн бол н.Энхболд юм./

Бид хариуцахгүй шалтгаан нь дараах шалтгаанууд болно. Үүнд:

1.Худалдаж авсаны дараагаар үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахыг хичээсэн боловч тодорхой шалтгааны улмаас алдагдалтай ажилласан. /шалтгаан нь анх бидэнд зарах санал тавихдаа шар шаврын орд нь суудалгүй, олборлосон шавраар тоосго хийх боломжгой гэж итгүүлсэн/

2.Шаврын ордны лицензэд асуудал байхгүй. Хэрэв ямар нэгэн асуудал гарвал бид өөрсдөө хөөцөлдөөд тусална гэж итгүүлсэн.

3.Үйлдвэрийн тоног төхөөрөмж болон БАЮ /шатаах зуух/ хэвийн ажиллагаатай гэж итгүүлсэн.

4.С.Гэрэлмаагийн нөхөр н.Толик байнга хамтран ажиллана, энэ хүн үйлдвэр хариуцах бүрэн чадвартай хэмээн итгүүлсэн. /Толик нь биднийг худалдаж авснаас хойш 4.5 жил үйлдвэрийн хашаанд амьдарсан/,

5.Санхүү, хөрөнгө оруулалтын л асуудал байгаагаас өөр ямар нэг асуудал энэ үйлдвэрт байхгүй гэж итгүүлсэн.

6. хадгаламж зээлийн хоршоонд хамтран ажиллах ярилцах боломжтой бүх хүмүүс нь үйл ажиллагаанаас төлбөр төлөхөд зөвшөөрнө гэх мэтээр биднийг мунхруулан итгүүлж анх энэ үйл ажиллагааг эхлүүлсэн болно. Бидний хувьд анх боломжийн санал гэж үзээд хамтран хадгаламж зээлийн хоршоонд очиж гэрээ контракт хийгээд ажил эхэлсэний дараагаар дээрх шалтгаанд дурдсан асуудлууд ар араасаа хөврөн гарч ирсэн бөгөөд худал үнэн ярьж байгаад биднийг зохион байгуулалттай хууран мэхэлсэн талаар сэжиг авсан.

Яагаад хууран мэхлэх гэдэг нь харилцан тохиролцоод ажиллах оролдлого хийгдсэн боловч үйлдвэрийн тоног төхөөрөмж бүрэн ажиллагаагүй, шар шаврын ордын лиценз хугацаа дууссан асуудалтай. БАЮ буюу шатаах зуух бүрэн ажилладаггүй зэрэг асуудлууд ар араасаа гарсан юм.

Ийм нөхцөл байдал үүссэний дагуу хадгаламж зээлийн хоршооны удирдлага, удирдах зөвлөлийн гишүүд зэрэг хүмүүстэй хэд хэдэн удаа уулзаж ямар учир байгаа талаар ярилцахад болон ******* нар нь биднээс бэлэн мөнгөний төлбөр авсан талаараа хадгаламж зээлийн хоршооны удирдлагуудад мэдэгдээгүй байсан нь ил болсон / хадгаламж зээлийн хоршооны гишүүдтэй уулзах бүрт протокол хөтөлж байсан/ бөгөөд бид тухайн үедээ бэлэн мөнгө өгч байсан баримтуудыг хуулбарлан өгч байсан болно.

Тухайн үед хагаламж зээлийн хоршооны удирдлагууд болон ******* нар юу гэж тохиролцсоныг бид мэдэхгүй бөгөөд бидний зүгээс энэ хүмүүст залилуулсан байгаагаа мэдсэн юм.

Мөн нэхэмжлэх зүйл бол хадгаламж зээлийн хоршоо болон манай компанийн хооронд шүүхийн асуудал гомдол Орхон аймгийн шүүхэд болон дээд шүүх дээр хэлэлцэгдээд эцэслэн шийдвэрлэгдсэн бөгөөд бидний хувьд. ******* нараас мөнгө төгрөг хүлээж авч байсан зүйл үгүй бөгөөд миний хувьд эдгээр хүмүүс үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хариуцагч нь нэхэмжлэгч нарт мэхлүүлсэн, шууд үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан бөгөөд ажил эхлэх гэхээр өрийн асуудал гарч ирж битүүмжлэл тавигддаг хүнд байдалтай байсан. ХХК-ний гишүүнээс 2018 онд гарсан түүний эзэмшдэг хувьцааг худалдан авсан тул энэ хэргийн хариуцагч биш юм. Гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******, нар нь хариуцагч ад холбогдуулан 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Зохигч нарын хооронд 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ХХК-ийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурж гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна.

Уг гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч нарын  Хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220.000.000 төгрөгийн төлбөрийг хариуцан төлөхөөр тохиролцсон байна.

Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар *******, нараас 309 353 333 төгрөг гаргуулан хадгаламж зээлийн хоршоонд олгохоор шийдвэрлэжээ. /хх-11/

Компаний хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээний 2.1-д компаний үүсгэн байгуулагч компаний эрхийг шилжүүлэхдээ эрх шилжүүлэн авагч талын зөвшөөрсөн үндэслэлээр 2008 оны жилийн эцсийн тайланд тусгагдсан өглөг ... Хадгаламж зээлийн хоршоонд төлөх төлбөр болох 220 000 000 төгрөгийн зээлийн өр болон бусад өглөг, өрийг эрх шилжүүлэн авагчийн талд баримтын хамт хүлээлгэн өгнө гэж гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, мэдүүлэг шүүхэд ирүүлсэн гэрээний хуулбараар батлагдаж байна. /хх 4-6/

Аргуун Эрдэнэ ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн тогтоолоор хувь нийлүүлэгч, ******* нар 50 хувь буюу 265 000 000 төгрөгийн эзэмших эрхийг өөрсдийн санал болон худалдах худалдан авах гэрээг үндэслэн ад 110 000 000 төгрөгөөр худалдаж, компаний гишүүдээс хасагдаж, компаний хувь нийлүүлэгчээр ыг бүртгэж, түүний компанид оруулсан хувь хэмжээг 50 хувь байхаар шийдвэрлэсэн байна. /хх-80/

Аргуун Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмшигч , Ж.Содгэрэл нар нь 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр компанийн нэрийг  буюу ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд 2009 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэн болох нь ХХК-ний улсын бүртгэлийн 2011005123 дугаартай гэрчилгээний хуулбар, хувь нийлүүлэгчдийн хурлын протоколоор нотлогдож байна. /хх 81-82/

Хариуцагч нь нэхэмжлэгч нартай компанийн хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж эрхийг шилжүүлэн авсан байх ба түүний хамт Аргуун Эрдэнэ ХХК-ийн хувь эзэмшигч байсан, компанийн нэрийг ХХК болгон өөрчилж, улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг нь түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Нэхэмжлэгч нарын Хадгаламж зээлийн хоршоонд төлөх 220 000 000 төгрөгийн өрийг ад компаний хувь эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн, үүнээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хувь эзэмшигч  нөхөр Марк 21 500 000 төгрөгийг төлсөн тул үлдэх 198 500 000 төгрөгийг Ж.Содгэрэл, , нараас гаргуулахаар Хадгаламж зээлийн хоршоо шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх 87-92/

Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч нарын 2007 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Орхон аймаг дахь сум дундын шүүхийн дугаартай захирамжаар Хадгаламж зээлийн хоршоонд төлөхөөр болсон 309 353 333 төгрөгийн төлбөрийг эрх шилжүүлэн авагч төлөх үүрэгтэй болсоныг Хадгаламж зээлийн хоршоо мэдэж хүлээн зөвшөөрсөний үндсэн дээр дээрх мөнгийг нэхэмжилсэн боловч өр төлбөр шилжээгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл ХЗХ мөнгийг нэхэмжлэх эрхгүй харин нэхэмжлэгч нар гэрээний дагуу дээрх мөнгийг шаардах эрхтэй бөгөөд хариуцагчаас мөнгийг гаргуулан өөрсдийн ХЗХ-нд 220.000.000 төгрөгийг төлөх шаардлагатай болсон байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нь өөрийн эзэмшдэг хувийг бусдад худалдсан, энэ компаний гишүүн байхаа больсон тул хариуцагч биш, нэхэмжлэгч нарт мэхлэгдсэн, тоног төхөөрөмжийн доголдол, лицензын хугацаа дууссаны улмаас ажлаа шууд эхлүүлэх боломж бололцоо хомс байсан, нэхэмжлэгчд 150 000 000 төгрөгийг өгч байсан гэж мэтгэлцэж байна.

Гэвч хариуцагч нь гэрээ байгуулсаны дараа худалдан авсан тоосгоны үйлдвэр түүний тоног төхөөрөмж шаардлага хангахгүй, эвдрэл гэмтэл, доголдолтой байсан талаар нэхэмжлэгч нарт мэдэгдэж гомдол гаргаж байсан талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй, хариуцагч тайлбартаа энэ тухай дурьдаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй болно.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарлаж байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хэргийн талаар байнга хариуцагчтай холбогдож шаардаж байсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны хувийн хэргийн материалаас авсан нотлох баримтаар энэ нь нотлогдоно, мөн Хадгаламж зээлийн хоршооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь дээрхи өрийн талаархи маргаан болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр батлагддаг тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заасан бөгөөд мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасан тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан...бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заажээ.

Хадгаламж зээлийн хоршоо Ж.Содгэрэл, нарт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сум дундын 14 дүгээр шүүхэд 198 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн баримтаар батлагдаж байна. /хх-110/

ХХК-ний Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 дугаартай албан тоот, 2012 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 12/01 дугаартай албан тоотод үйлдвэр ажлаа эхлүүлэхээр бэлтгэл ажил хийж байна, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны талаар тайлагнасан байдаг бөгөөд энэ хугацаанд 21 500 000 төгрөгийн төлбөрийг ХХК-наас төлсөн болох нь уг өрийг төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас 198 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 1 150 450 төгрөгийг хэвээр үлдээж, хариуцагчаас 1 150 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасныг баримтлан хариуцагч аас 198 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч, ******* нарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 150 450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 1 150 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч, ******* нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН