Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2018/01266

 

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 142/ШШ2018/01266

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-23-70 тоотод оршин суух, Боржигон овогт Аюушийн Лхам /Регистрийн дугаар: МЗ68010364/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-*******-60 тоотод оршин суух,*******/-д холбогдох

15,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 06 сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Лхам надаас 2017 оны 06 дугаар сарын 22-нд ******* нь 8,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар 2-23-130 тоот байраа барьцаалан авсан. Үүнээс хойш холбоо барьсангүй, нэг ч төгрөг өгсөнгүй. Одоо *******аас 6 сарын хүү 3,840,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг, нийт 15,840,000 төгрөгийг барьцаанд байгаа энэхүү орон сууцнаас гаргуулж Л.Лхам надад олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн ******* надаас 15,840,000 төгрөг нэхэмжилсэн байна. Би иргэн *******ыг танихгүй. Ер нь Ломбард үл хөдлөх хөрөнгө барьцаалах хуулийн үндэс байдаг гэдгийг би мэдэхгүй. Харин ******* бид хоёр гэр бүл байсан. Дундаа 1 хүүхэдтэй байсан. Хуулиар бид 2 гэр бүлээ цуцлуулаад хүүг ******* авахаар болж би 12,000,000 төгрөг төлж байсан. Гэтэл 2017 оны 06 дугаар сард ******* надтай ярьж хүүд мөнгө хэрэгтэй гэсэн. Би өөрөө ажилгүй амжихгүй гэсэн боловч над руу өдөр шөнөгүй яриад гэрт ирээд байсан. Би байраа барьцаалж ажилгүй иргэдэд хөдөлмөрийн хэлтэсээс бичил бизнес эрхлэгчээр 5,000,000 зээл аваад 2,000,000 төгрөг үлдсэн байсан. Хугацаа болоогүй 5-н жилд төлөх байсан. Гэтэл ******* би найзтайгаа яриад мөнгө авахаар боллоо. Банкны зээлийг төлөөд найзаасаа зээл авъя гэж өдөр шөнөгүй гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд хүүд хэрэгтэй байх гэж бодоод би банкны зээлээ төлүүлээд найз дээр нь ирж зээл авахаар ирсэн. *******ыг би танихгүй. ******* энэ 2 ярьж тохирсон. Харин би өөрийн байраа барьцаанд тавьсан. Би өөрөө ажилгүй хүн. Зөвхөн банкнаас цөөлүүлсэн 2,000,000 төгрөгөө төлнө гэж бодож явсан. Ажилтай бол багаар ч гэсэн өгч байгаад төлнө гэж бодож байгаа. Харин ******* 8 сарын сүүлээр өгнө, ажилдаа орохоороо болно гэж байгаа. *******, ******* хоёрын тохиргоог би мэдэхгүй. Хамгийн гол нь асуудал үл хөдлөх байрны гэрчилгээ охин бид 2-ын нэр дээр байдаг болохоор гэрээ над дээр хийгдсэн. Тийм болохоор иргэн ******* надаас нэхэмжилж байгааг би ойлгож байна. ******* *******г мэдэж байгаа. Яагаад над руу нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна. Ер нь *******г ирэхээр асуулыг шийдэх болж байна. Би 2,000,000 төгрөгийг хариуцаж өөрөө барагдуулна. Үлдсэнийг *******г ирсэний дараа учир зүйг олохгүй бол би сайн мэдэхгүй байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 8.000.000 төгрөг, хүү 3.840.000 төгрөг,алданги 4.000.000 төгрөг,нийт 15.840.000 төгрөг гаргуулах, үүргийнгүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгийг хүлээж аваагүй мөнгийг ******* авсан, зээл авах барьцаа хөрөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь байраа барьцаалсан гэж тайлбарлаж байна.

Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь 8.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлж 8.000.000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор зээлийн барьцаанд Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-*******-60 тоотод байрлах, 2 өрөө орон сууцыг барьцаалсан, зээлийн гэрээний 2.7-д Зээлдүүлэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй болох нь зээлийн болон барьцааны гэрээ, мөнгө хүлээн авсан баримтаар тогтоогдож байна.

Монгол Улсын Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авсанаар гэрээг байгуулсанд тооцно гэжээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлэх,зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход үүнтэй ижил төрөл тоо,чанар,хэмжээний эд хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж, шаардлагыг няцааж чадахгүй байна.

Хариуцагч зээл авах хүсэлгүй байсан бол гэрээ байгуулах болон гэрээнд гарын үсэг зурахаас татгалзах боломжтой байсан. Тэрээр бусдын авч байгаа зээлийн гэрээнд барьцаа хөрөнгөө барьцаалахыг хүссэн, харин зээл авах хүсэлгүй байсан, мөнгийг өөр этгээд хүлээн авч үүрэг хүлээсэн гэж буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.3-т зааснаар ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа бол мөн хуулийн 58.6-д зааснаар төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Хариуцагчийн үйлдлийг ноцтой төөрөгдсөн гэж үзэх, мөн нэхэмжлэгчийн зүгээс түүнийг хууран мэхэлж, эсхүл хүч хэрэглэж хэцлэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн тэрээр мөнгө хүлээж аваагүй бол мөнгө хүлээн авсан баримтанд гарын үсэг зурахаас татгалзах эрхтэй байсан. Гэтэл мөнгө хүлээн авсан баримтан дээрх гарын үсэг хариуцагч *******ын гарын үсэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Орхон аймаг дахь шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна.

Хавтаст хэрэгт ******* би 2017 оны 6 сарын 22-нд *******ын 2-*******-60 тоот байрны ордерыг *******д барьцаалан 8 сая төгрөг авсан нь үнэн болно.Уг мөнгийг 6 сарын хугацаатай авсан. 12 сарын 22-н гэхэд төлж байрагдуулна. 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, ******* гэсэн агуулгатай бичгийг хариуцагч нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Хариуцагч энэ баримтыг үндэслэн ******* нь өөртэй нь биш, *******тай гэрээ байгуулж мөнгийг авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тийм хүнийг огт танихгүй, гэрээг хариуцагч *******тай л байгуулсан, тэрээр гэрээнийхээ үүргийг биелүүлэхээс зайлсхийж элдэв арга саам хэрэглэж байна гэж тайлбарлаж, хариуцагчийн гаргасан өгсөн баримтыг үгүйсгэж байна.

Зээлийн гэрээ нь 2 талын зөвшилцлийн үндсэн дээр байгуулагддаг гэрээ бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлэн өөрсдийн ашиг сонирхол, хэрэгцээгээ хангах зорилгоор гэрээний харилцанд сайн дураараа оролцдог.

Хариуцагч нь түүний төлөх өр *******д шилжсэн гэж үзэж байгаа бол ******* нь Иргэний хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1-т зааснаар шаардах эрхийг эзэмшигчтэй нь буюу нэхэмжлэгч *******тай тохиролцон хариуцагч *******ын өрийг өөртөө шилжүүлж авч болох боловч ******* дээрх хүнийг танихгүй гэж байгаа ба зөвшөөрч тохиролцсон ямар нэгэн баримт байхгүй байна.

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-т зааснаар шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлэх ёстой.

Барьцааны зүйл болох Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, 2-*******-60 тоот орон сууц нь 2 хүний өмчлөлийн хөрөнгө байх бөгөөд өмчлөгч Н.Баасанжаргал нь зээлийн барьцаанд бариулах, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах эрхийг хариуцагч *******ад зөвшөөрч, итгэмжлэл олгосон байна.

Ийнхүү зохигчдын хооронд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, тул нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгийг хариуцагчид шилжүүлж, хариуцагч уг мөнгийг хүлээн авч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, хүчин төгөлдөр гэрээ байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас үндсэн зээл 8,000,000 төгрөг, 6 сарын хүү 3,840,000 төгрөг, алданги 4,000,000 төгрөг нийт 15,840,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Лхамд олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1,232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан *******аас 15.840.000 төгрөг гаргуулан *******д олгосугай.

2.Монгол Улсын Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багийн *******-р байрны тоотод байрлах,0оот гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн ******* тоот дугаартай орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нээлттэй хорих 437 дугаар ангид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 237,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН