Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2023/01423

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2023/01423

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  *******  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* холбогдох

 

 бетон зурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабортарийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******,*******,*******,

хариуцагчийн өмгөөлөгч*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  холбогдуулан бетон зурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабортарийн тоног төхөөрөмжийг хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  холбогдуулан  нэхэмжлэгч компанийн өмчлөлийн бетон зуурмагийн үйлдвэрийг хариуцагч "" ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан /1хх 1-2 тал/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа тодруулан дээрх бетон зуурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабораторийн тоног төхөөрөмжийг тус тус хариуцагч компанийн хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ. /2хх 52 тал/

 

Хариуцагчийн хувьд, дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зевшөөрч, үндэслэлээ "... " ХХК болон "" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 7.7.-д "Үйлдвэр, Материалын өмчлөл хэсэгт үйлдвэрийн болон материалын бүрдэл бүр нь аливаа барьцаа шаардлагаас ангид байдлаар захиалагчийн өмч болно, а/ талбайд байршснаар..." гэж зааснаар үйлдвэр захиалагчийн өмч болохоор заасан тул бетон зуурмагийн үйлдвэр хариуцагчийн өмч, мөн маргаан бүхий хөрөнгийн эзэмшлийг "Лотте инженеринг констракшн монголиа" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хариуцагч олж авсан, улмаар тус компанитай байгуулсан гэрээ цуцлагдаж, уг маргааныг Сингапурын Олон Улсын арбитраар шийдвэрлэх үед тухайн хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон..., Зочид буудлын барилгын төслийн хүрээнд хэрэгжих ажлыг гүйцэтгэх зорилгоор, төсөлд тусгагдсан хөрөнгөөр худалдан авсан хөрөнгө, нэхэмжлэл үндэслэлгүй, хариуцагч хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй... гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

1. Хариуцагч ""  ХХК нь 2011 онд Хиатт Реженси (Hyatt Regency) Зочид буудлын барилгын төсөл хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчээр "" ХХК-ийг шалгаруулан, гэрээ байгуулж, зочид буудлын барилгын ажлыг бүхэлд нь хариуцуулан хэрэгжүүлэхээр тохиролцсон, "" ХХК-ийн Монгол дахь " ХХК нь "" ХХК-тай Бетон зуурмагийн үйлдвэр, бетон зуурмаг нийлүүлэх гэрээг 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байгуулжээ.

 

2. Гэрээний дагуу "" ХХК БНСУ-ын "" ХХК-тай Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдах авах гэрээ байгуулж, эд хөрөнгийг худалдан авч, төсөл хэрэгжиж буй "" ХХК-ийн хашаанд суурилуулан, үйл ажиллагаа явуулж байсан боловч "Лотте инженеринг энд констракшн" ХХК болон "" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдсаны улмаас тус үйлдвэрт цаашид зуурмаг үйлдвэрлэх боломжгүй болж, үйл ажиллагаа нь зогссон үйл баримт тогтоогдож байна.

 

3. Дээрх үйл баримтаас үзвэл "" ХХК нь) Зочид буудлын барилгын төсөл хэрэгжүүлэх төсөлд ерөнхий гүйцэтгэгч "Лотте инженеринг констракшн Монголиа" ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажил үүрэг гүйцэтгэж байжээ. "Монголын алт" ХХК, "Лотте инженеринг энд констракшн" ХХК-ийн хооронд 2011 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод "нэртэй зочид буудлын барилгын ажлын 1 дүгээр үе шатанд гүйцэтгэх ажлыг гүйцэтгэх, гүйцэтгүүлэхээр 109,379,000 ам.долларын үнэ бүхий гэрээ байгуулагдан, үйл ажиллгаагаа явуулж байсан бөгөөд 2014 оноос талуудын хооронд маргаан гарч, уг маргаан 2017 онд Сингапурын олон улсын Арбитрын шүүхээр шийдвэрлэгдсэн байна.

 

4. Лотте инженеринг, констракшн компани, "" ХХК-ийн нэхэмжлэлтэй "\-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Сингапурын олон улсын арбитрын төвийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Эцсийн шийдвэр гэсэн баримтаас туслан гүйцэтгэгч "" ХХК-тай хамааралтай байж болох шийдвэрийн үндэслэлийн 818-823 дахь хэсэгт заасан агуулгаар /арбитрийн шийдвэрийн орчуулгын 242-245 тал/ дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

... Лболон х нар "Талбай дээр бетон зуурмаг хийх үйлдвэр байгуулах ба бетон зуурмаг бэлэн болгох" гэрээг 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан. Гэрээний үнэ нь 4,704,822 ам.доллар.

...  болон хооронд 2011 оны 12 дугаар сарын 10-нд байгуулсан Талбай дээрх бетон зуурмагийн үйлдвэрийн гэрээ нар багтана. Үүнд-ийн гарын үсэг зурсан байх бөгөөд мөн-ийн компанийн тамга тэмдэгтэй. Энэхүү гэрээний баримт бичгийн аль нь ч гэрээг цуцалсны дараа юу болох талаар тодорхой заалт оруулаагүй байна.

... Төлөхөөр тохиролцсон мөнгөн дүн нь 949,717.24 ам.доллар (НӨАТ орсон). Энэ бол  эсрэг гаргасан нэхэмжилсэн дүнгийн хэмжээ.

.... Бүрэлдэхүүн нь  төлөхөөр тохиролцсон мөнгөн дүнтэй дүйцэхүйц хэмжээний төлбөр хийсэн гэх ноён Прудхоегийн нотлох баримтыг хүлээн зөвшөөрөхөд эргэлзэхгүй байна. Гэсэн хэдий ч ийм төлбөр хийсэн нь өөрөө төлөхөөр тохирсон хэмжээг үндэслэлтэй болгож чадахгүй. Бүрэлдэхүүн нь Лотте Монголиа болон нарын хооронд хэлэлцээр, тэр дундаа сунжирсан хэлэлцээр явагдсан гэдгийг нотлох зарим баримт байгааг үнэлж байгаа боловч байгаа бүх нотлох баримтыг нэгтгэн дүгнэж, дээр дурдсан янз бүрийн асуудлыг харгалзан үзсэний үндсэн дээр (а) шалтгаант холбоо эсвэл (b) төлбөр тооцооны нийлбэр үндэслэлтэй эсэхийг нотлох үүргээ Лотте биелүүлсэн гэж бүрэлдэхүүн үзэхгүй байна гэж дүгнэснээс үзвэл хариуцагчийн Сингапурын Олон Улсын арбитрын шийдвэрээр тухайн бетон зуурмагийн үйлдвэрийн өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болгосон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Учир нь Монголиа болон Бэх нар бетон зуурмаг хийх үйлдвэр байгуулах гэрээг 4,704,822 ам.доллароор хийсэн бөгөөд М-ын эсрэг гаргасан нэхэмжлэлд бетон зуурмаг хийх үйлдвэр байгуулсан үнэ ороогүй байх бөгөөд нэхэмжлэлийн үнэд гэрээнд заасан бараа, материалын үлдэгдэл төлбөр, зуурмагийн үйлдвэрийн зардал, бусад хохирол гэж нийт 949,717.24 ам.долларын хохирол нэхэмжилсэн байна. Лотте нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж хохиролд нэхэмжилсэн 949,717.24 ам долларын шаардлагыг арбитр хэрэгсэхгүй болгожээ. Түүнчлэн М болон Л нарын хооронд 2011 оны 12 дугаар сарын 10-нд байгуулсан Талбай дээрх бетон зуурмагийн үйлдвэрийн гэрээ багтах бөгөөд мөн М-ийн компанийн тамга тэмдэгтэй. Энэхүү гэрээний баримт бичгийн аль нь ч гэрээг цуцалсны дараа юу болох талаар тодорхой заалт оруулаагүй гэж зааснаас үзвэл бетон зуурмагийн үйлдвэр М-д үлдэхээр тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч "... " ХХК болон "" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний 7.7.-д "Үйлдвэр, Материалын өмчлөл хэсэгт үйлдвэрийн болон материалын бүрдэл бүр нь аливаа барьцаа шаардлагаас ангид байдлаар захиалагчийн өмч болно, а/ талбайд байршснаар..." гэж зааснаар үйлдвэр захиалагчийн буюу хариуцагчийн өмч болохоор заасан гэж тайлбарлаж байх бөгөөд уг гэрээ бүрэн хэрэгжиж, гэрээ биелэгдсэн тохиолдолд хариуцагчийн өмчлөлд бетон зуурмагийн үйлдвэр үлдэж, уг заалт хэрэгжих боломжтой гэж шүүх үзнэ. Гэтэл " ХХК болон "" ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээ бүрэн хэрэгжээгүй, гэрээ цуцалснаас үүдсэн хохиролтой холбоотой маргааныг арбитр шийдсэн тул бетон зуурмагийн үйлдвэр хариуцагчийн эзэмшлийн газарт байршснаар өмч болно гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохиролцож буй агуулга нь уг зочид буудлыг барьж ашиглалтад оруулахад шаардагдах бетон зуурмагийг бүрэн нийлүүлж, гэрээ хэрэгжиж дуусснаар уг үйлдвэрийг бий болгосон зардал, олох байсан ашиг бүрэн тооцогдож, гэрээ биелэгдснээр бетон зуурмагийн үйлдвэр хариуцагчийн өмчлөлд үлдэхээр талууд тохиролцжээ. Тэрнээс гэрээ биелэгдээгүй, үйлдвэрийг босгосон зардлыг төлөөгүй, энэ талаарх баримтаа шүүхэд хариуцагч ирүүлээгүй атал, үйлдвэр хариуцагчийн эзэмшлийн газарт байршснаар манай өмч болно гэх гэрээний заалтыг барьж маргаж буй нь өмчлөх эрх олж авах хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

Маргаж буй үйлдвэр, тоног төхөөрөмжийг нэхэмжлэгч тал худалдан авч үйлдвэрийн талбайд байршуулсан үйл баримттай зохигч маргаагүй боловч нэхэмжлэгчийн оролцсон дээрх тендерийн баримт болон Зочид буудлын барилгын төслийн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул бетон зуурмагийн үйлдвэр, бусад тоног төхөөрөмжийг нэхэмжлэгчийн өөрийн өмч, эсхүл төслийн хүрээнд хэрэгжих ажлыг гүйцэтгэх зорилгоор, төсөлд тусгагдсан хөрөнгөөр худалдан авсан хөрөнгийн аль нь болох нь тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий баримтаар тогтоогдоогүй гэж Улсын дээд шүүхийн 2022 оны 34 дүгээр тогтоолд заасан бөгөөд уг тогтоолд заасан холбогдох баримтыг хариуцагчаас анхан шатны шүүх тодруулахад ... төслийн төсөвт нарийвчлан суугаагүй, төсөв бүхлээрээ санхүүжилт хийж байсан... гэх тайлбарыг шүүхэд гаргаж, өөр ямар нэгэн өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүх бетон зуурмагын үйлдвэрийн үнэ уг Зочид буудлыг барих төсөвт суусан, гэрээний дагуу төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогдоогүй, хариуцагч нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн татгалзал нотлогдоогүй гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд юуны өмнө өмчлөгч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь нотлогдсон байхыг шаардах бөгөөд "" ХХК БНСУ-ын " ХХК-тай Бетон зуурмагийн үйлдвэр болон тоног төхөөрөмж худалдах авах гэрээ байгуулж, нийт 461,036 ам.долларын үнэ бүхий эд хөрөнгийг худалдан авч, төлбөрийг төлж уг үйлдвэрийн хууль ёсны өмчлөгч болсон болох нь гэрээ, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, ны гадаад төлбөрийн даалгавар гэх баримтуудаар тус тус тогтоогдож байна. /1х.х-ийн 34-44 тал/

 

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,446,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,446,860 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасныг баримтлан барилгын талбайд байгаа бетон зурмагийн үйлдвэр, 2 ширхэг контайнер болон үйлдвэрийн сэлбэг хэрэгсэл, лабортарийн тоног төхөөрөмжийг МК ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,446,860 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид 3,446,860 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ