Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 673

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа,

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Б.Х , түүний өмгөөлөгч Б.Онолтуяа, Д.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н , Б.Х  нарт холбогдох эрүүгийн 2016 0100 0278 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Б.Н , /РД:/,

2. Монгол Улсын иргэн, Б.Х , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Н  нь “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Ө ” О -ын захирлаар ажиллаж байхдаа Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно...” гэж заасныг зөрчин, хээл хахууль өгөгчийн ашиг  сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтанд хууль бусаар шалгаруулж, гэрээ байгуулсан “Мосз” ХХК-ийн захирал Х.Ц г өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч ажилтай Н.А оор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Ц гээс өөрийн ХААН банкны 5084195596 тоот дугаарын дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртлэх хугацаанд 4 удаагийн үйлдлээр нийт 2.979.000 төгрөгийг авсан”

шүүгдэгч Б.Х  нь “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Ө ” О -ын менежерээр ажиллаж байхдаа Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно...” гэж заасныг зөрчин, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтанд хүнсний ногоо зарж борлуулдаг Эрдэнэ Энх трейд ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч ажилтай Ц.Н т хахууль өгөхийг шууд шаардаж өөрийн эзэмшлийн ХААН банкны 5103029085 тоот дансаар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртлэх хугацаанд 5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөгийг,

2016 онд “Ө ” О -аас зарласан “ Төмс хүнсний ногоо” нийлүүлэх багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан “Эрдэнэ энх трейд” ХХК-ийн борлуулагч ажилтай Ц.Н ээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль өгөхийг шаардаж 2016 оны 04 дүгээр сарын 18, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртлэх хугацаанд 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийг авсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэхүү газар нь Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баганхангай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэг бүхий 100 хувь орон нутгийн өмчит байгууллага юм. “Ө ” О -ын дүрмийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталдаг бөгөөд өмчийн төлөөллийг Нийслэлийн Засаг даргын эрх олгосноор Нийслэлийн Өмчийн харилцааны газар хэрэгжүүлэхээр дүрэмд заасан байдаг юм. Өөрөөр хэлбэл шууд захирагдах дээд шатны байгууллага нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар байдаг гэж ойлгож болно. Байгууллагын захирлыг Нийслэлийн Засаг даргаас томилж, чөлөөлдөг бөгөөд бусад албан хаагчдыг захирал өөрөө томилж чөлөөлөх эрхтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 204-205 дугаар хуудас/,

Гэрч Н.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Х  ажиллаж байсан болохоор нь аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн үнийн саналыг, тендерийн шаардлага хангаж байгаа эсэхийг хянаад над руу өгөөрэй гэж хэлээд явсан. Х  над руу тухайн үед миний хэлсний дагуу материалуудыг явуулсан гэж санаж байна. Би тухайн тэмдэглэл хүснэгттэй нь танилцаж байсан. Би аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн баримт материалуудыг нэг бүрчлэн үзэж танилцаагүй... А , Х  2 нь өөрсдөө шийдээд компаниудаа шалгаруулсан шүү дээ. Би зөвхөн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 95-96 дугаар хуудас/,

Гэрч Б.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай компани “Ө ” О -т хүнсний ногоо нийлүүлээд 6 жил орчим болж байна..., 2016 оны 11 сард намайг Герман улс руу явах гэж байхад Наранчимэг надруу яриад Ө ээс ярьж байна, шинэ жилийн арга хэмжээний үеэр манай алба хаагчдаас 3 хүнийг 5 сая төгрөгөөр шагнаач гээд байна яах бэ гэж надаас зөвшөөрөл авах гэж ярьсан. “Ө ” О  нь 2016 оны 9 дүгээр сард тендэр зарлаад 2016 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын хугацаанд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх компаниа сонгосчихсон, дахин ирэх онд тендэр зарлана гэж байсан учраас хандив тусламжийг өгвөл харж үзэх байх гэж бодож зөвшөөрсөн. Тэгээд Наранчимэгт 5 саяыг өгөөд байхдаа яах бэ 3 саяыг өгчих гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 209-211 дүгээр хуудас/,

Гэрч Л.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2014 оны 11 дүгээр сард Наранчулуун захирлын тушаалаар “Ө ” О -т бичиг хэрэг, архив, касс хариуцсан ажилтанаар томилогдон 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан..., 2014 оны 8 дугаар сард манай найз Долгорсүрэн манай компани тендэр зарлах гээд байна үнэлгээний хорооны гишүүн олдохгүй байна чи оролцож өгөөч гэхээр нь би зөвшөөрч бусад гишүүдийн хамт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендэр худалдан авах ажиллагааны сургалтанд сууж анхны мэдлэгтэй болсон бөгөөд сургалтын дараа шалгалт авахад надаас бусад нь тэнцсэн. Би тэнцэж гэрчилгээ авч чадаагүй. Гэхдээ үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажилд оролцсон байгаа..., үнэлгээний хорооны гишүүнээр менежер Х , нягтлан бодогч А , эрүүл ахуйч Г.Энхбуд, Хан-Уул дүүргийн иргэн Цогзолмаа, Жамьян гэх хүмүүс томилогдсон байсан..., хурал болдог өдөр 3 гишүүн нь ирээгүй Х , А , Энхбуд бид 4 хурлаа зохион байгуулаад 26 компаниас 22 компанийг 2015 оны хичээлийн жилд Цэцэрлэгүүдээс ирүүлсэн захиалгын дагуу манай газарт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх компаниар сонгож, гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 212-215 дугаар хуудас/,  

Гэрч Х.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Баянхонгор аймагт төрж өссөн бөгөөд тус аймгийн Баянхонгор сумын 1-р сургуульд сурч байсан “Ө ” О -т нягтлан бодогчоор ажилдаг А той бараа нийлүүлэх гэж уулзахад Наранчулуун дарга чамайг бололцоогоороо мөнгө өгөөч гэж байна гэж хэлсэн. А  нь надад Наранчулуун мөнгө нэхээд байгаа талаар 2-3 удаа хэлж байсан бөгөөд анх хэлснээс хойш 2 хоногийн дараа мөнгийг нь шилжүүлж өгсөн санагдаж байна. Наранчулуун дарга хичнээн төгрөг нэхсэнийг А  надад тодорхой хэлээгүй. Яагаад намайг мөнгө өгөөч гэж байгаа талаар бас хэлээгүй бөгөөд би ч түүнээс асуугаагүй..., гэхдээ яг хэдэн төгрөг шилжүүлснээ санахгүй байна 1 сая орчим төгрөг шилжүүлсэн байх гүйлгээнийхээ утгыг “Мосзоос” гээд шилжүүлсэн санагдаад байна. Би А ыг надаас бэлнээр мөнгө аваад өөртөө зарцуулчих байх гээд хар санаа төрөөд түүнээс Наранчулуун даргыг нь дансны дугаарыг аваад мөнгийг шилжүүлсэн юм. Гэтэл Наранчулуун дарга нь “мөнгийг нь авахдаа бэлнээр авахгүй яасан юм бэ” дансаар шилжүүлчихсэн байх юм гээд уурлаж хэлсэн тухай А  надад хэлж байсан. Ийм л асуудал болсон Наранчулуунд өөр мөнгө төгрөг өгч байсан зүйл байхгүй..., Х  надтай мөнгө төгрөгний асуудал ёстой ярьж байгаагүй..., би ашгаасаа Наранчулуун, А  нарт мөнгө өгдөг байсан.

....би 2014 онд анх “Ө ” О -т цэцэрлэгийн хүнс нийлүүлэх тендэрт орж материал бүрдүүлж эхэлсэн. Тендэрийн материалаа бүрдүүлээд “Ө ” О -ын дарга нь Наранчулуун гэдэг хүн байдаг байдгыг сонсоод нэр дээр хүсэлтээ түүний нэр гаргадаг байсан. Тендэр сонгон шалгаруулалтанд оролцохоос өмнө түүнтэй огт уулзаж байгаагүй, одоо ч уулзаагүй байна. Тендэр сонгон шалгаруулалтын өмнөх өдөр Наранчулуун нь миний найз А оор дамжууж надад “нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний нийт ашгийн 50 хувийг авна шүү” гэж хэлүүлсэн байсан. Би тухайн үед А ыг худлаа хэлж ярьж надаас мөнгө авах гэж байна гэж бодоод “танай захирал чинь ямар муухай шуналтай юм бэ” гээд А  руу уурлаж байсан юм. Ингээд 2014 оны 9 дүгээр сараас би Мосз ХХК-ниараа тендэрт шалгарч гэрээ байгуулаад “Ө ” О -т цэцэрлэгүүдэд нийлүүлэгдэх ОХУ-д үйлдвэрлэсэн 2 төрлийн дээд гурил, савалгаатай гоймон, хүүхдийн будаа, хөц, гурвалжин будаа, овъёсны хэмэгдэс, ургамлын тос гэх зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлж эхэлсэн. А  нь нягтлан бодогчийн хувьд нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоог гаргаад манай компаний данс руу шилжүүлэх үедээ даргаараа гарын үсэг зуруулах бүрт Наранчулуун нь түүнд “найзаасаа мөнгө авч өгөөч” гэж нэхдэг байсан тухай А  надад хэлдэг байсан боловч би мөнгө өгдөггүй байсан..., мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй Наранчулуунд өгөх мөнгө байхгүй байсан болохоор Наранчулуунд мөнгө өгдөггүй байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 220-222, 225-226 дугаар хуудас/,

Гэрч Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгээд хэн залгаад байгаан гэж асуухад Наранчулуун дарга залгаад байх юм, намайг түрүүн түүнтэй утсаар ярихад Цэндсүрэнтэй уулзуулаад өгөөч гээд байна лээ” гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 242 дугаар хуудас/,

Гэрч Ж.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ер нь бол Наранчулуун байнга А ын гар утас руу залгаад Цэндээтэй уулзуулаадах гээд яриад байгаа гэж А  надад хэлсэн байсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас хэргийн 245 дугаар хуудас/,

Гэрч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгсэн захирал надад “2-лаа нэг айлд очоод иръе” гээд намайг дагуулаад Нарантуул захын ард талд байрлах орон сууцны гадаа дагуулж очсон. Тэгээд чи А ын гэр лүү ороод дагуулаад гараад ир, утас нь холбогдохгүй байна” гэж надад хэлсэн. Надад Арунболдын гэрийнх нь давхарыг зааж өгсөн боловч одоо санахгүй байна..., хаалгыг нь аав нь бололтой махлаг эрэгтэй хүн тайлаад Арунболдыг дуудаж өгсөн..., тухайн үед би машиных нь гадаа байсан болохоор дотор ямар яриа болсныг мэдэхгүй..., Наранчулуун нь 6699 улсын дугаартай Тоёото Харрьер маркийн машинтай байсан” гэх мэдүүлэг /3 дугаар хавтас хэргийн 8-9 дүгээр хуудас/,

Сэжигтэн Н.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Наранчулуун дарга надруу яриад гурил нийлүүлж байгаа найзаасаа мөнгө авч өгөөч гэж нэхэд нь би энэ талаар Цэндээд хэлж түүнд даргын Хаан банкны дансны дугаарыг өгсөн” гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас хэргийн 155-156 дугаар хуудас/,

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Ө  О -ын ажлын байранд нэгжлэг хийх тухай тогтоол, нэгжлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 46-52-р хуудас/, Тендерийн баримт материалуудад үзлэг хийсэн тэмдэглэл, баримтын хуулбарууд /2хх-ийн 53-54, 87, 88-118 дугаар хуудас/, Монгол Улсын Сангийн яамны 2017.01.24-ний өдрийн 6-15/1452 дугаартай албан бичгээр ирүүлсэн Зөвлөмж, тайлбар /3хх-ийн 122-131-р хуудас/, Дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 57-61-р хуудас/, ШШҮХ-ийн шинжээчийн дуу авиа адилтгалын шинжилгээ хийсэн 2017.05.08-ны өдрийн 2623 дугаартай дүгнэлт /4хх-ийн 29-33 дугаар хуудас/, Н.А ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /4хх-ийн 148-150, 156-157, 14хх-ийн 161-163-р хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /12 дугаар хавтас хэргийн 204, 206 дуугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /12 дугаар хавтас хэргийн 216, 221 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Ө ” О -ын захирлаар ажиллаж байхдаа Авилгын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно...” гэж заасныг зөрчин, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтанд хууль бусаар шалгаруулж, гэрээ байгуулсан “Мосз” ХХК-ийн захирал Х.Ц г өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч ажилтай Н.А оор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Ц гээс өөрийн ХААН банкны 5084195596 тоот дугаарын дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүртлэх хугацаанд 4 удаагийн үйлдлээр нийт 2.979.000 төгрөгийг авсан нь гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Энэхүү газар нь Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Баганхангай дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудыг эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэг бүхий 100 хувь орон нутгийн өмчит байгууллага юм. “Ө ” О -ын дүрмийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталдаг бөгөөд өмчийн төлөөллийг Нийслэлийн Засаг даргын эрх олгосноор Нийслэлийн Өмчийн харилцааны газар хэрэгжүүлэхээр дүрэмд заасан байдаг юм. Өөрөөр хэлбэл шууд захирагдах дээд шатны байгууллага нь Нийслэлийн Өмчийн харилцааны газар байдаг гэж ойлгож болно. Байгууллагын захирлыг Нийслэлийн Засаг даргаас томилж, чөлөөлдөг бөгөөд бусад албан хаагчдыг захирал өөрөө томилж чөлөөлөх эрхтэй байдаг...” гэх мэдүүлэг, гэрч Н.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн баримт материалуудыг нэг бүрчлэн үзэж танилцаагүй... А , Х  2 нь өөрсдөө шийдээд компаниудаа шалгаруулсан шүү дээ. Би зөвхөн хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж өгсөн юм...” гэх мэдүүлэг, гэрч Л.Г гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...“Ө ” О -т бичиг хэрэг, архив, касс хариуцсан ажилтанаар томилогдон 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилласан..., 2014 оны 8 дугаар сард манай найз Долгорсүрэн манай компани тендэр зарлах гээд байна үнэлгээний хорооны гишүүн олдохгүй байна чи оролцож өгөөч гэхээр нь би зөвшөөрч бусад гишүүдийн хамт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендэр худалдан авах ажиллагааны сургалтанд сууж анхны мэдлэгтэй болсон бөгөөд сургалтын дараа шалгалт авахад надаас бусад нь тэнцсэн. Би тэнцэж гэрчилгээ авч чадаагүй. Гэхдээ үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажилд оролцсон байгаа..., үнэлгээний хорооны гишүүнээр менежер Х , нягтлан бодогч А , эрүүл ахуйч Г.Энхбуд, Хан-Уул дүүргийн иргэн Цогзолмаа, Жамьян гэх хүмүүс томилогдсон байсан..., хурал болдог өдөр 3 гишүүн нь ирээгүй Х , А , Энхбуд бид 4 хурлаа зохион байгуулаад 26 компаниас 22 компанийг 2015 оны хичээлийн жилд Цэцэрлэгүүдээс ирүүлсэн захиалгын дагуу манай газарт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх компаниар сонгож, гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн гэх мэдүүлэг, гэрч Х.Ц гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... А  нь надад Наранчулуун мөнгө нэхээд байгаа талаар 2-3 удаа хэлж байсан бөгөөд анх хэлснээс хойш 2 хоногийн дараа мөнгийг нь шилжүүлж өгсөн санагдаж байна. Наранчулуун дарга хичнээн төгрөг нэхсэнийг А  надад тодорхой хэлээгүй. Яагаад намайг мөнгө өгөөч гэж байгаа талаар бас хэлээгүй бөгөөд би ч түүнээс асуугаагүй..., гэхдээ яг хэдэн төгрөг шилжүүлснээ санахгүй байна 1 сая орчим төгрөг шилжүүлсэн байх гүйлгээнийхээ утгыг “Мосзоос” гээд шилжүүлсэн санагдаад байна..., түүнээс Наранчулуун даргыг нь дансны дугаарыг аваад мөнгийг шилжүүлсэн юм. Гэтэл Наранчулуун дарга нь “мөнгийг нь авахдаа бэлнээр авахгүй яасан юм бэ” дансаар шилжүүлчихсэн байх юм гээд уурлаж хэлсэн тухай А  надад хэлж байсан..., би ашгаасаа Наранчулуун, А  нарт мөнгө өгдөг байсан..., А  нь нягтлан бодогчийн хувьд нийлүүлсэн бүтээгдэхүүний тооцоог гаргаад манай компаний данс руу шилжүүлэх үедээ даргаараа гарын үсэг зуруулах бүрт Наранчулуун нь түүнд “найзаасаа мөнгө авч өгөөч” гэж нэхдэг байсан тухай А  надад хэлдэг байсан боловч би мөнгө өгдөггүй байсан..., мөнгө санхүүгийн хувьд хүндрэлтэй Наранчулуунд өгөх мөнгө байхгүй байсан болохоор Наранчулуунд мөнгө өгдөггүй байсан гэх, гэрч Г.Э гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...тэгээд хэн залгаад байгаан гэж асуухад Наранчулуун дарга залгаад байх юм, намайг түрүүнтүүнтэй утсаар ярихад Цэндсүрэнтэй уулзуулаад өгөөч гээд байна лээ” гэж надад хэлсэн гэх, гэрч Ж.Б ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...ер нь бол Наранчулуун байнга А ын гар утас руу залгаад Цэндээтэй уулзуулаадах гээд яриад байгаа гэж А  надад хэлсэн байсан гэх, гэрч Б.Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...тэгсэн захирал надад “2-лаа нэг айлд очоод иръе” гээд намайг дагуулаад Нарантуул захын ард талд байрлах орон сууцны гадаа дагуулж очсон. Тэгээд чи А ын гэр лүү ороод дагуулаад гараад ир, утас нь холбогдохгүй байна” гэж надад хэлсэн. Надад Арунболдын гэрийнх нь давхарыг зааж өгсөн боловч одоо санахгүй байна..., хаалгыг нь аав нь бололтой махлаг эрэгтэй хүн тайлаад Арунболдыг дуудаж өгсөн..., тухайн үед би машиных нь гадаа байсан болохоор дотор ямар яриа болсныг мэдэхгүй...гэх, сэжигтэн Н.А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:..Наранчулуун дарга надруу яриад гурил нийлүүлж байгаа найзаасаа мөнгө авч өгөөч гэж нэхэд нь би энэ талаар Цэндээд хэлж түүнд даргын Хаан банкны дансны дугаарыг өгсөн гэх мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Б.Н ы үйлдсэн “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Ө ” О -ын захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно...” гэж заасныг зөрчин, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтанд хууль бусаар шалгаруулж, гэрээ байгуулсан “Мосз” ХХК-ийн захирал Х.Ц г өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч ажилтай Н.А оор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Ц гээс өөрийн ХААН банкны 5084195596 тоот дугаарын дансаар 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр нийт 2.979.000 төгрөгийг авсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хахууль авах гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйл явдлаа хийж бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй, хахууль авснаар төгсдөг бөгөөд хахууль өгөх гэмт хэргийн онцлог шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой. 

Энэ гэмт хэрэг нь эрх мэдэлтэй албан тушаалтнаар хууль бусаар, цөөн тохиолдолд хууль ёсны мэт боловч хахууль өгөгч тал нь өөрөө ашиг олох, хахууль өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхолын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхгүй хийлгэж, нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.

Харин Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Х д “Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Ө ” О -ын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “...албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно...” гэж заасныг зөрчин, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан тендер сонгон шалгаруулалтанд хүнсний ногоо зарж борлуулдаг “Эрдэнэ Энх трейд” ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч ажилтай Ц.Н т хахууль өгөхийг шууд шаардаж өөрийн эзэмшдэг ХААН банкны 5103029085 тоот дансаар 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс  2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөгийг, 2016 онд “Ө ” О -аас зарласан “Төмс хүнсний ногоо” нийлүүлэх багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан “Эрдэнэ энх трейд” ХХК-ийн борлуулагч ажилтай Ц.Н ээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэний хариуд хахууль өгөхийг шаардаж 2016 оны 04 дүгээр сарын 18, 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийг авсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь: Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн 4.1.2 дах заалтанд “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч” гэсэн байх ба 12 дугаар хавтас хэргийн 227 дугаар хуудаст авагдсан 2013 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн Б/05 дугаартай Ө  Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын захирлын тушаалаар Б.Х  нь менежерийн албан тушаалд томилогдсон болох нь нотлогдож байх тул дээрх хуулийн заалтанд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн гэрч Ц.Н ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...би хүснэгтийг үзлээ. Миний шилжүүлэж байсан мөнгө мөн байх шиг байна. Гэхдээ сайн санахгүй байна. Менежер Х тай хэд хэдэн удаа уулзаж байсан. Түүнийг танина Х гийн данс руу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 сая төгрөг шилжүүлсэн байна. Х  нь жилийн эцэс болж байна шүү дээ, шинэ жилийн баяраар танай компани өөрсдөөсөө мөнгө гаргаад манай компаний 3 ажилтаг шагнаач гэхэд нь би захиралдаа хэлж зөвшөөрөл авч байгаад 3 сая төгрөг шилжүүлж байсан санагдаж байна..., Х  жил болгон л манай ажилчидаас сайн ажилласан хүмүүсийг шагнаач гэдэг байсан..., таны надад үзүүлж байгаа шилжүүлсэн мөнгөний аль хандив аль нь хүнсний ногооны мөнгө байсныг сайн ялгаж хэлж чадахгүй байна..., Х  яг тийм утгатай хэлж ярьж байсан удаа байхгүй. Гэхдээ манай компаниас нийлүүлсэн хүнсний ногоо ихэвчлэн нярав Бат-Эрдэнэ авдаг байсан гэх, гэрч Г.Энхбудын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Х  бид хоёр бие биендээ хааяа мөнгө зээлэх тохиолдол байдаг. Би байрны зээлтэй учраас мөнгөгүй болсон үедээ түүнээс мөнгө зээлж авдаг юм гэх зэрэг мэдүүлэгүүдээр дээрх нөхцөл байдал үгүйсгэгдэж байгаа бөгөөд дээрх гэмт хэргийн шинжийг агуулахгүй байна гэж үзсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн болно.   

Шүүхээс шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгч Б.Н д Эрүүгийн хуульд заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н  нь 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 65 хоног цагдан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н ы яллагдагчаар цагдан хоригдсон нийт хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор тогтов.

            Гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2979000 төгрөгийг шүүгдэгч БЗД, СБД, ЧД-ийн шүүхийн Төрийн банкны барьцааны 100900005406 тоот дансанд тушаасан байх тул шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

            Төрийн сангийн 100900005406 тоот данснаас барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээний 1 сая төгрөгийг Б.Н  /РД:/-д буцаан олгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн Б.Н ы өмчлөлийн 16.500.000 төгрөгийн үнэ бүхий 66-99 УНЧ улсын дугаартай “тоёота Харрьер” маркийн автомашин, Б.Х гийн өмчлөлийн 7.500.000 төгрөгин үнэ бүхий 26-70 УНЛ улсын дугаартай “тоёота приус-20” маркийн автомашиныг тус тус битүүмжлэлээс чөлөөлөж эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо шүүгдэгч Б.Н ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хорих ялыг 1 жил гэж андуурч уншсанаа залруулах нь зүйтэй гэж үзсэн. Учир нь дээрх зүйл хэсэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ нь 2-8 жилийн хорих ялаар хуульчилсан болно.